ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай иргэний бодол


2015 оны 11 сарын 17, 10:45

12246694_1638211693087830_5732170902521515310_nҮндсэн хуулийг өөрчлөн сайжруулах дээр санал нэг байна. Гэхдээ ийм улс төрийн орчин, нөхцөл, сонирхлын зөрчил, ийм алсын хараа, мэдлэгийн түвшинд, ийм давчуу хэн нэгний жижиг төлөвлөгөөний дагуу яавч биш.

Үндэсний хөгжлийн алсын хараа, Монгол Улс дэлхийд хэн болох, ямар үзэгдэхийг хүсэж байгаагаа, мөн өөрсдийн нөхцөл орчноо тодорхойлж байгаад, түүндээ тохируулан нийгмийн суурь болох Үндсэн хуулиа засаж, сайжруулдаг ёстой. Яг энэ ёсны дагуу 1992 онд одоогийн Үндсэн хуулийг олноороо яарч давчдалгүй хэлэлцэж, зөвшилцөн баталж, Монгол Улс, монголчууд хэн байхыг хүсэж байгаагаа тодорхойлсон билээ.

Иймдээ ч Үндсэн хууль бол зүгээр нэг хууль биш, үндэсний нэгдэл, үндэстний хүсэл, нийгмийн зөвшилцлийг агуулж байдаг нийгмийн гэрээ юм. Зүйрлэх юм бол байшингийн суурь фундам нь. Байшинг яаж ч шинэчлэн засаж барьж, хана, цонх нэмж хасаж, будаж өнгөлж болно, харин суурь фундамыг тэр бүр өөрчлөх боломжгүй, суурийг өөрчлөх бол байшингийн загвар өөрчлөгдөж, байшинг нурааж шинээр барихтай ижил зүйл болно.

1992 онд баталсан Үндсэн хууль ямар ч байсан өнгөрсөн 23 жилийн бужигнааныг зөөллөж, бусдын нөлөөнд оруулчихгүй шиг, хэн нэг шуналтан, тэнэгийн гарт улсыг атгуулчихгүй шиг, бусдад худалдагдчихгүй шиг, үндэсний эв нэгдлийг ханган, аажим ч гэсэн урагшлах боломжийг олгосон сайн хууль, зөв цутгасан суурь гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Энэ зөв цутгасан бат бэх суурийн ачаар дотор нь хөгшин залуугүй гэнэдэж, тэнэгтэж, хувьчилж, худалдаж, ухаж төнхөж, шуналтаж, шидэлцэж, жагсаж, алалдаж, цэцэрхэж, бужигнаж, гэр доторхоо бусниулсан ч байшин маань харин гажсангүй, нурсангүй, гаднаас хулгай зэлгий, дээрэм танхай ч их орж ирсэнгүй, улс гэр, байшинтайгаа эсэн мэнд байцгаана. Ойлгомжгүй ч юм шиг хирнээ цаг үедээ тохирсон суурь хууль байгаагүй бол бид ингээд тогтвортой, нам тайван сууж байхгүй ч байж мэдэх юм шүү. Анзаарахгүй байгаа боловч энэ Үндсэн хуулийн ач гавьяа, гүйцэтгэсэн үүрэг асар их. Дэлхийн хөгжиж буй улс орнуудыг, ялангуяа ижил төсөөтэй шилжилт хийсэн хуучин социалист улс орнуудыг жишээд хараарай, тэдний эдийн засаг, нийгмийн хөгжил, улс төр, гадны оролцоо, болсон үйл явдал, үр хөврөл, одоо асуудал нь, эрсдэл нь, шийдэл нь, байгаа боломж нь гэх мэт. Судлаад, бодоод үзвэл 'хуулиа өөрчилье, болохгүй байна" гэхээс өмнө "өөрсдөө өөрчлөгдье, чадахгүй байна" гэсэн өөр бодол, дүгнэлт төрөх болно.

Одоо тэгвэл 23 жилийн өмнө цутгасан нийгмийн энэ суурь фундамаа өөрчлөх гадаад дотоод орчин бүрэлдэж, бидний, ялангуяа одоогийн лидерүүдийн мэдлэг, алсын хараа, туршлага, ёс зүй тэгширч бэлэн болсон уу? Амьдарч буй улс байшингийнхаа суурийг шинээр цутгаж, байшингийн загвараа өөрчилж, цоо шинээр барих нь байна шүү дээ. Монголчууд бид бэлэн үү?

Үндсэн хууль, тогтолцоо болохгүй байна, тэнд ингэдэг тэгдэг, өөрчилчихье ингэчихье тэгчихье гээд яараад байгаа гишүүдийн дунд сонгодог парламент ямар нөхцөлд ажилладаг, юу нь болдоггүй, манайд тохирох эсэх, эрсдэл юу байна, нуухаа авах гээд нүдээ сохлочихвий гэх мэт тооцож, үнэлсэн хүн байна уу? Ардчилалтай, сонгодог парламент ажилладаг гэх улсад очиж тухтай үзсэн, сурч судалсан, асуудлыг нь сонсож үзсэн хүн байна уу?

Өнгөрсөн 23 жилийн асуудал, алдаа нь бүтэхгүй Үндсэн хуульд байв уу, эсвэл мэдлэг, чадвар, сэтгэлгүй хүмүүст нь байв уу? Жишээ нь, давхар дээлийг тайлахад Үндсэн хууль саад болоод байна уу, сайд нь саад болоод байна уу?

Ямартаа ч энэ хууль бол УИХ-ын гишүүд найрч, шахаж, тохирч, түлхэж байгаад баталж, цуцалж л байдаг УИХ-ын зүгээр нэг тогтоол огт биш. Үндсэн хууль бол өнөөдрийн Монгол Улс, үндэстний зөвшилцлийг баттай агуулж буй ганц баримт бичиг юм шүү. Үүнээс өөр биднийг, монголчуудын хүслийг маргаангүй нэгтгэж буй баримт бичиг одоогоор өөр байхгүй. Үүнийг үндэсний хөгжлийн бодлого, алсын хараагаа тодорхойлж байж няхуур, зөв өөрчлөх ёстой, түүнээс биш цөөн хэдэн хүний ирэх ганц нэг сонгуулийн эрх ашиг, тооцоогоор яаран давчдаж биш.

Та амьдарч буй улс байшингийнхаа суурийг энэ УИХ-д итгэн цутгуулж, байшингаа шинээр бариулмаар байна уу? Эсвэл “би мэднэ, чадна, гялс” гээд байгаа энэ хэдэн "эмчээр" элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх үү? Тодрууулахад, энэ “би чадна” баг байшингийн суурь цутгах байтугай цонх шиллэж чадаагүй, элэг шилжүүлэх байтугай мухар олгойн хагалгаа амжилттай хийж үзээгүй баг юм.

Тун удахгүй танаас “шинэ байшинд ормоор байна уу?”, эсвэл “та эдгэмээр байна уу?” гэж санал асуух болно. Та "ТИЙМ" гэж хариулаад хагалгаанд орох уу, байшингаа нураалгаж бариулах уу?

Бадрах Найдалаа

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хэлний күүрс-1
    Их сургуулийн хэлний бэлтгэлд яваад нэлээн хэд хонолөө. Финлаандаас ирсэн гарыг эс тооцуул манай эрээвэр хураавар нөхөд бүгд л маний адил “хөгжиж буй” орных байхым. Тэр Финлаанд тэхдээ зүгээргүй ээ. Хамаагүй эс тооцож болкуу зус байлээ тэрчэн! Тооцы. Өвс татцан гэмээр нөхөр. Яджаахад уруул дороо пийрсинг шаацан, үс нь одоо чероокий юмуу даа. Зурвас залаа тавиад үлдсэн талбай...
  • Аз сорьсон амралтын зурагнууд
    Эх сурвалж: www.wizzed.com
  • Кофе ашиглан зурсан зураг
  • Гэрийн нөхцөлд зайрмаг хийх хялбар арга
    Зуны халуун өдрүүдийг гэртээ хүйтэн зайрмагтай өнгөрүүлэх юутай таатай. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.  Орц: Элсэн чихэр – 2 стаканСүү- 1литр Масло- 100 гр Крахмал- 1Өндөгний шар- 5ш Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийг...
  • Финландад удахгүй нээгдэх сургууль
    Хүүхдийн сэтгэлзүйчид хэдийн хүүхдийг сургах хамгийн шидэг арга бол сургуульд нь дуртай болгох явдал гэдгийг сануулах болсон. Ихэнх хүүхдүүд үүргэвч үүрэн явж, хичээлийн ширээний ард дуу чимээ гаргалгүй томоотой суух хэрэгтэй болдог. Харин Финландын Эспоо хотод удахгүй нээгдэх нэгэн сургууль тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой байдлаар барилгын зохион байгуулалтыг хийсэн байна. ...
  • Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл
    1.Талархлаа үргэлж илэрхийлэх. Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй...
  • Pablo Picasso (1881-1973): Африк эрин 1907-1909
    1907 онд Трокадеро музейд гарсан угсаатны зүйн үзэсгэлэнгийн үеэр Пикассо африкийн уламжлал, эртний урлаг, соёлтой танилцжээ. Энэ үзэсгэлэн, тэнд тавигдсан балар эртний, эгэл, болхи ч гэж хэлж болох баримлууд түүнд уран бүтээлийн жинхэнэ нээлт болсон билээ. Пикассо тэдгээр эгэл зүйлсээс л орчин үеийн Европын урлагийн тансаг, нарийн илэрхийллээс хамаагүй илүү бүтээлч, илүү бодит, илүү хүч...
  • Хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичсэн амжилт
    Бразилын 16 настай Марсель Фернандес гэх хүү хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичиж шинэ амжилтыг тогтоосон байна. Тэрээр 25 үгтэй текстийг touchscreen дэлгэц бүхий утсан дээрээ 18,19 секундын дотор бичжээ. Ингэснээрээ тэрээр Гиннессийн шинэ амжилтын эзэн болж байгаа юм. Түүнээс өмнөх Гиннесийн амжилт нь 18,44 секундээр тогтоогдож байжээ. Марсель нь 2009 оноос эхлэж гиннесийн...
  • УИХ-ын гишүүд хуруугүй болох байж
    Тэд үнэхээр хуруугүй байх л ёстой хүмүүс. Хулгай хийж, худал ярьсаар маныгаа залхааж байгаа нөхөддөө.
  • ГҮЙ, МЕЛОС! /өгүүллэг/
    "Сэтгэлд хоногшсон өгүүллэгүүд" /японы шилмэл зохиолын түүвэр/ номын эхнийх. Нөхөрлөлийн үнэ цэн. Үнэнч найзын тухай өгүүлэх япончуудын анд нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон зохиол. XX зууны Японы уран зохиолын том төлөөлөгч ДАЗАЙ ОСАМҮ-ийн тэртээх 1940 онд бичсэн өгүүллэг. Хүүхэд, залуучуудад нөхөрлөлийн үнэ цэнэ, сайхан бүхнийг ойлгоход тус болох өгүүллэг. ----------------...
  • ЦЭВЭРЛЭГЧ
    Төрөлхийн ер бусын авьяас чадлынхаа гайгаар тэр эр олон газар олон янзын хүнд ад үзэгдсээр иржээ. Тэрээр өөрийн нөр их хөдөлмөрийн үр шимээр хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн нэрээ өөрчилж, шинээр үнэмлэх аван нэгэн байгууллагад цэвэрлэгчийн ажилд оров. Одоо тэр аз жаргалтай сайхан амьдарч байна. Хааяа нэг далдын хүч нь хуримтлагдан дотроосоо гэнэт оргилон гардаг боловч хүмүүс түүний...
  • Энэ бол хайр
  • Бүсгүйчүүд бүх амьдралынхаа туршид хэдэн жил хоолны дэглэм барьдаг вэ!
         Англид эмэгтэйчүүдийн  дунд турах зорилгоор хоолны дэглэм хир удаан барьдаг  талаар судалгаа явуулжээ. Гэтэл  амьдралынхаа туршид бүхэл бүтэн 17 жил! гэсэн цочирдмоор тоо гарсныг "Cosmopolitan" сэтгүүлд нийтэлжээ. Мөн дээрх судалгаанаас үзвэл, Англи эмэгтэйчүүдийн 90% нь амьдралдаа ядаж нэг удаа хоолны дэглэм барьж, дунджаар нэг жилд...
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
  • iphone худалдаж авахад...
    Гадаад үзэмж За энийг мэдэх бизээ булан эмтэрсэн эсэх мөн дуу нэмж хасах товчлуур бүтэн эсэх шил зэргийг иймэрхүү үзэгдлийн зүйлийг өөрийн нүдээр хараад мэдчих бололцоотой Системийн жижиг сажиг доголдол шалгах Ер нь авч л байгаа юм чинь Touchscreen дээр slide хийж мөн камерын хэвийн ажиллагааг шалгах, дуудлага хийгээд сонсох зэргээр  өөрийн талаас утсаа ашиглаж болох хэдэн зүйлс х...
  • Жанни Версаче
    Жанни Версаче 20-р зууны дэлхийн загварын ертөнцын тэргүүлэгчдийн нэг Жанни Версаче (итал. Gianni Versace) нь 1946 оны 12 сарын 2-нд өмнөд Италийн Рэгио ди Калабриа хотод төржээ. Гэр бүлийн үйлдвэрлэлийн дунд өсч торнисон тэрээр нэлээд хожуу загвар зохион бүтээх урлагт дурласан гэдэг. Дэлхийн загварын ертөнцөд Версаче стилийг цоглог өн...
  • Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо
    Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МА...
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
  • Эцэг, эхийгээ зарна
    Энэ явдал Япон улсад болжээ. Токиогийн нэгэн сонинд гарсан зарлал маш их шуугиан дэгдээжээ. Тэрхүү зарлалд “Эцэг эхийгээ зарна. Эцэг 70 настай, эх 65 настай. Үнэ 10000000 йен, доошоо байхгүй”. Ийм зар уншсан хүмүүс янз бүрээр дургүйцлээ илэрхийлж байлаа. “Ёстой хачин цаг үе ирж дээ. Хүүхдүүд нь эцэг эхээ зарж байх ч гэж”, “Ийм юм болж байхад төр засаг ю...
  • Хэний ч санаанд оромгүй зүйлсээр зурдаг уран бүтээлч
    Сүүлийн жилүүдэд уран зургийн төрөлд шинэ содон арга техникүүд хурдацтай нэвтэрч кофе, кофены шаар, цэцэг гэх мэт зүйлсийг ашиглахын зэрэгцээ цаасны оронд хатаж шарласан навч аль эсвэл самар, жимсний хальс зэргийг ашиглан уран бүтээлээ туурвидаг зураачид олон болсон. Харин энэ удаад та бүхэнд хоол хүнсний бүтээгдэхүүн, өнгө өнгийн цэцэгсээр зогсохгүй ахуйн хэрэглэлүүд, чихрийн цаас, хар...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
unshigch (зочин)
Erdenetiig chi zalgina bi zalgina gj bulaatsaldaad l turd bailgaj terbum terbumaar ni shahaani gazar heweer ni bailgahaar bolloo. Ug ni buruu argaar awsan nj togtoodon bol butsaagaad TENDER ZARLAAD ZUV HUVICHLAH / ZUVHUN MONGOL HVND/ ystoI bsan ym.
    • хариулах
unshigch (зочин)
Mongol ulsiig maani ene heweer ni bailgaj zalgihiig hvsegchid l oorchlohiig hvsehgvi bh da. Sain tungaaj bodoj gehdee AMJIJ hiihgvi bol bid teer door angaliin yroold unasan tsagtaa l ter ved hiihgvi yaw da geh wii de. Hedhen hanahaa .edhgvi mangasuud gadniihantai niileed 26 jil zalgilaa. Odoo vldseniig ni zalgih gd ALT HUTULBUR-2 gd l , 5-ntolgoi, noyn uul gd zalgihaar beldej bn da
    • хариулах
(зочин)
АРД ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ НАМУУДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХЭТ ӨРГӨТГӨХ ГЭСЭН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН Л ОРОЛДЛОГО ЮМ БОЛ УУ ДАА

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.