ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХАЙР МИНЬ, ХАЙР МИНЬ /богино өгүүллэг/


2015 оны 11 сарын 18, 09:59

a9d71342a8957d8fe5e16b518836c8f1

Энэ хүнийг бодохуйяа өөрийн эрхгүй хүч чадал орно. Энэ хүний амьдралд чухаг элдвийн ажлаар дүүрсэн өдөр хоног, дэмий баахан нөхөрлөл холбоог нь ч төвөгшөөж нэгээхэн ч саналгүй амжуулъя хэмээн бодно. Энэ хүний төлөө яльгүй жаахан ичгүүрийг ч нулимсаан нууж тэвчихийг хүснэ.
Өглөө орой харж дассан энэ хүн, өглөө оройд ямар нэгэн шинийг мэдрүүлэх энэ хүн. Зон олон энэ хүнийг томоос том эр хүн хэмээх. Чингэвч надад хүүхэд мэт харагдана. Ийн хэлэх намайг энэ хүн бас хүүхдээрээ хэмээн мунгинан харна. Хоёул нүдээ бүлтгийлгэн хүний хорвоогийн ээдрээт давалгааг сөрөн давж ирснээ гайхан бодно.
Яав гэмээр хоёулаа дуугаан хураагаад зарим үес бүтэн өдрөөр ч ганц үг ган хийлгүй өнгөрүүлнэ. Тийм авч зүрх, сэтгэл холбоогүй байсан өдөр нэгээхэн ч үгүй. Энэ хүний нүдээрээ хар даа хэмээн зааж өгөх хашааны анхны цас, энэ хүний чихээ тавин чагнах дээврийн болжморын жиргээг ч би мөн адил мэдрэнэ.
Залуу байхад хэдэн ч залуу энэ хүнд ялагдаад миний өмнөөс холдон одсон юм бэ. Бодвоос чамгүй их гэм нүгэл үүрч яваа энэ хүн. Тийм авч энэ хүний өнөөгийн энэхүү анир чимээгүйд үзэн ядах хүн үгүй болсон биз ээ. Энэ хүний намайг өмгөөлсөөр ирсэн урт удаан он жилийг тэр хүмүүс хараад өшөө хорсол нь буурсан нь гарцаагүй биз ээ. Хэдийнээ хэдэн ч хүүхдийн эцэг болоо биз ээ. Хэрэв дахин уулзах аваас тэдгээр хүмүүс энэ хүнтэй инээмсэглэн гар барих буй за. Нээрэн би ч бас энэ хүнийг тунчиг их өмгөөлж тэвчсээр ирсэн авай. Бодвоос хүйтэн цэвдэг мөс ус болон хайлан урсах өдөр хоногууд. Тэр он жилүүдийн төлөө нулимс минь дуслах шиг.
Кимоно өмсвөл хэдэн ч өдөр үргэлжлүүлэн дуулгавартайяа түүнийгээ өмсөнө. Европ хувцас өмсвөл дуугүй л түүнийгээ өмсөнө. Энэ хүн заримдаа тэнэг ч юм шиг. Тэгсэн хэр нь миний хувцсанд санаа тавина. Эрээн цоохор кимоно өмсөх бол баярлана. Заримдаа годгор жаахан охин өмсмөөр кимоно худалдан авч ирнэ. Би асууна. – Яагаад ийм гэж? Энэ хүн хариулна. – Манайх охингүй болохоор чамд өмсгөе. Тэгэхгүй бол гэрт минь өнгө, туяа дутаад нэг л уйтгартай гэх.
Хичнээн хэлэвч энэ хүний надад огт өгдөггүй юм нь Францын унтлагын хувцас. Европоос бид буцах үед Парист орхиод ирсэн хүү минь надад юу ч өгөөгүй мөртлөө эцэгтээ авч өгсөн унтлагын хувцас. Зузаан, тэмээний ноосон эд. Үүнийг энэ хүн өвөл зунгүй өмсөнө. Зун биед тань муу гэж хичнээн хэлэвч ер хүний үг авахгүй. Тэгээд унтахдаа ийн хэлнэ. – Хүү минь яаж яваа бол доо.
Хүүгээн бодохуйяа би ч мөн адил шөнийн турш нойр хулжин санагалзсан нь хичнээн билээ. Би гэдэг бүтэлгүй эхийн өсгөсөн ганц хүү. Надаас зөвшөөрөл аван үсээ тайрсан хүү, хамтдаа европ явсан хүү. Том хүн шиг кофе хийж өгөөд хэдэн саахар хийх вэ гэж асуусан хүү. Францаас Англид бидэнтэй уулзахаар ганцаараа ирсэн хүү. Парист гарыг минь атган, шарсан махтай хоолонд орохдоо баярласан хүү минь. Орхиод Япондоо ирээд хүүгээсээ ирэх захидлыг л сэтгэл догдлон хүлээн суух бидэн хоёр өвлийн сүүмгэр гэрэл гэрт асах цагаар түүнд тааруулах гэсэн аятай бүүдгэр Парисын зурагтай ил захидалд нутгаан үгүйлэн санагалзсан хүүгийн захидлыг үзээд би шуудхан энэ хүнийг сэрээнэ. Унтчихвал ер босож ирэх нь үгүй энэ хүн дуртайяа гэгч нь босон ирнэ. Тэгээд нүдний нь үзүүрт нулимс хуран цай ууж, шөнө орой болгоно. Гадаа үл мэдэг өвлийн эхэн сарын хүйтэн салхи исгэрнэ.

------------------------------------------

Окамото Каноко, 1933 он, Япон

Орчуулсан Д. Алтанцэцэг 2015. 11. 18

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Сонирхолтой түүхэн зургууд
    Disneyland нээлтийн өдөр 1955 он "Golden Gate" гүүр баригдаж байх үе 1937 он MGM Арслан 1929 он Гитлерийн амбаар 1945 он Эйфлийн цамхаг баригдаж байх үе Hoover далан баригдаж байх үе Rushmore уулын баримал хийгдэж байх үе 1932 он Эрх чөлөө...
  • Амьд сэрүүлэг
    Эздээ сэрээж буй ухаантай нохойнуудын хөгжилтэй бичлэг. Өглөө бүр янз бүрээр ингэж сэрээх амьд сэрүүлэгтэй байх ямар вэ? Та нохойтой юу? Таны нохой таныг сэрээдэг үү? Хэрвээ тэгдэг бол алинтай нь адилхан бэ?
  • ХӨРӨӨ БА ТӨРӨХҮЙ /өгүүллэг/
    Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнари (1899-1972)Ямар учиртай юм бол, юутай ч тэр газар Итали болохыг л сайн мэдэж байна. Өндөр овоон дээр босоо эрээн судалтай шүхэр мэт нэг асар майхан байх агаад оройд нь хатгасан далбаа тавдугаар сарын салхинд намиран хийснэ. Аглаг ойн хормой дор хөх далай цэлийн дуниартана. (Изү уулын халуун рашааны далайн эрэгтэй их төстэй юм.) ...
  • Apple-д ажилд орохыг хүсэгчдээс асуусан хамгийн хэцүү асуултууд
    Apple бол залуусын ажилд орохыг мөрөөддөг компаниудын нэг. Тэдний хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил горилогчоос янз бүрийн асуулт асуудаг гэнэ. Үүнд өмнөх ажлын туршлага, ур чадвараас гадна математикийн хэцүү бодлогууд ч байдаг аж. Карьерийн сэдвээр ажилладаг Glassdoor сайтад тус компанид ажил горилон ярилцлаганд орж байсан хүмүүст учирч байсан асуултууд нийтлэгдсэнийг орчуулан хүр...
  • ДОЛООН БУРХАНД ХҮСЛЭЭ БУРУУ ИЛЭРХИЙЛЖ БОЛДОГГҮЙ АЖЭЭ
    Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд, Долоон бурхан одыг харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” гэх мэтээр өөрсдөө зохиож нэрлэсэн. Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байжээ. Хүү нь хугацаагүй ...
  • Гунигийн бороонд шүхэргүй алхмаар....
    Гунигийн бороо орж байна гадаа Шүхрээ би авсангүй Гутлын өсгий шалбааг дундуур тэнэж Гунигаа би бороонд угааж алхана. Хагацлын нулимс урсаж байна Би арчаагүй Хааяа хааяа гардаг юм Миний шорвог амьдралын амт. Итгэлийн солонго татаж байна Би нүдээ салгаагүй харсан Инээд чинь надаа эргэлзээгүй ирсэн Итгэлээ бас эргэлзээгүй өгсөн. Хайрын харцаар харж байна тэр намайг Хамаагүйээ ...
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 2: Цагаан гаа болон Шарсан загас
    Шарсан загастай хамт идэхэд хамгийн тохиромжтой хүнс бол цагаан гаа юм. Учир нь цагаан гаа нь тостой загас идсэний дараагаар аманд сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлдэг байна. Түүнчлэн шарсан загас болон цагаан гааг хамт хэрэглэвэл шим тэжээлээр баялаг төдийгүй хоолны төгс зохицол болдог байна. Загасны тос нь тархины мэдрэлийн эсийг идэвхжүүлж, хөгшрөлт болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс сэрги...
  • Кибер пластик мэс засал
    #Фотошопсурцгаая/ххх/
  • НӨХӨР ЧИНЬ УТСАА АВАХГҮЙ БАЙНА УУ
  • Дэлхийн хамгийн царайлаг Еврей эмэгтэйчүүд
    Мила Кунис Лорен Бэколл Аманда Пит Рэйчел Вайс Хеди Ламарр Гвинет Пэлтроу Женнифер Коннелли Голди Хоун Майя Плисецкая Мелани Лоран Сара Мишель Геллар Скарлетт Йоханссон Элина Авраамовна Быстрицкая Галь Гадот Натали Портман Элизабет Тейлор Лилли Палмер Ева Грин
  • Вилл Смитийн 75 сая ам.долларын үнэтэй гэр
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн далбаа
    1. Итали 2. Их Британи 3. Америк 4. Бразил 5. Франц 6. Швейцари 7. Грек 8. Турк 9. Хятад  10. Япон 11. Өмнөд Солонгос 12. Тайланд 13. Индонези 14. Энэтхэг 15. Вьетнам
  • Анжелина Жоли: Би бол шивээс, цус, сорвиос бүтсэн
    Анжелина Жолийн амьдралын зарчмыг 1990 оны зурагтай нь хамт хүргэж байна. Тэр орлогынхоо гуравны нэгийг буяны үйлст зориулдаг аж. ....Эрх чөлөөтэй байна гэдэг зөн совиндоо захирагдан хэнд ч хор хөнөөл учруулахгүйгээр амьдарч, хүмүүсийг алдаа хийснийх нь төлөө шүүхгүй байхыг хэлнэ... Хэл сурах гэж байгаа бол хараалаас эхэл. Сайн хараал танд ярианы ямар ч толь бичгээс илүү тус болно. Би ...
  • Өглөө яагаад лимонтой ус уух хэрэгтэй вэ?
    Өглөө босоод лимонтой бүлээн ус уух нь таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Хинду шашны уламжлалт анагаах ухаанд олон жил хэрэглэсэн шалгарсан арга юм. Иймд үзүүлэх нөлөөтэй танилцана уу. 1. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Бүлээн ус өглөө уух нь ходоод гэдсэнд сайн бол лимонтой хольж ууснаар элэг цэвэршүүлж, хоол  боловсруулах ...
  • МОНГОЛЫН ХАВАР ТОКИОД
    “Хаврын баяр”, энэ бол Их наран улсад ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол түмний их наадам. Ар, өвөр, буриад, дээд гэлтгүй Монгол түмэн энэ өдөр нийлж баярладаг. Уг баярыг Япон дахь Монгол Оюутны Холбоо/ЯМОХ/ зохион байгуулдаг бөгөөд Монголд элэгтэй Япончууд, сайн дурын байгууллагынхан, Өвөр Монгол ахан дүүсийн дэмжлэг туслалцаатайгаар өргөн дэлгэр зохион байгуулдаг, гад...
  • Хамгийн өвөрмөц ковер зурагтай цомгууд
    Сторм Торгерсон / Storm Thorgerson (1944 - 2013) бол Их Британий график дизайны “Hipgnosis” группийг үүсгэн байгуулагч, нэрт дизайнер юм.Тэрээр 1968 оноос эхлэн дэлхийд алдартай хамтлаг дуучдын цомгийн ковер зургуудыг загварчилж ирсэн ба “Pink Floyd” хамтлагийн л гэхэд 15 цомгийн коверийг загварчилж байсан гэнэ. Түүнчлэн амьд хөгжмийн домог болсон “Led...
  • Найзууд киноны жүжигчид 21 жилийн дараа
    АНУ-ын хамгийн амжилттай олон ангит цувралуудын нэг болох Найзууд киног үзээгүй, мэдэхгүй хүн ховорхон байх. Саяхан тус киноны хамгийн анхны анги телевизээр цацагдсан өдөр тохиосон бөгөөд уг олон ангит цуврал маань дэлгэцээр гарч эхэлснээс хойш аль хэдийн 21 жил өнгөрчээ. Өрөөр хэлбэл хүнтэй зүйрлэвээс Найзууд кино маань аль хэдийн насанд хүрч 21 дэх жилтэйгээ золгожээ. Харин киноны маан...
  • ЭЛГЭЭ ЭМЧИЛЬЕ
    Ажилгүй инженер залуу зүгээр суухаар зүлгэж суу гээд хувийн эмнэлэг байгуулжээ. Тэгээд бүх эмчилгээ 200мянган төгрөг . Эмчилж чадахгүй бол 400мянган төгрөг буцааж өгнө гэж зарлал хадав. Анагаахын 1 оюутан мөнгө олохоор шийдэн 200мянган төгрөг цуглуулан очжээ. -Эмч ээ, би юмны амт мэдрэхээ больчихлоо. Надад туслаач? - Сувилагч аа, 22дугаар шингэнийг өвчтөнд өгнө үү? -түй чорт, энэ ...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • Шилдэг гэрлэх саналууд
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.