ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki


2014 оны 06 сарын 28, 20:51
Hayao MiyazakiХэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ/Kiki’s Delivery Service/, Зөвхөн л өчигдөр/Only Yesterday/, Порко Россо/Porco Rosso/, Мононоке гүнж/Princess Mononoke/, Далайн давалгаа/Ocean Waves/, Төөрсөн нь/Spirited Away/, Хоулын явдаг цайз/Howl’s moving Castle/ зэрэг юм. Анимэшныг зөвхөн хүүхдүүдэд л хамаатуулж ойлгодог, хүүхдүүд л үздэг гэж боддог тэр үед Мияазакигийн бүтээлүүд харин бүх нийтэд хүлээн зөвшөөрөгддөг байсан юм. Учир нь түүний бүтээлүүд нь байгаль дэлхийтэй холбогдох хүний харилцаа холбоо, эрх чөлөө, эрэл хайгуул гээд Японы соёлыг тусгасан маш гүн гүнзгий сэдвүүдийг хамарсан байдаг билээ. Өөрийн эрхгүй нэгийг бодогдуулж, нөгөөг өгүүлдэг анимешн бүтээлүүд зөвхөн түүнийх л байдаг.



Өсч том болсон нь
Хаяао Мияазаки 1941 оны 1-р сарын 5-нд Токио хотод төрсөн юм. Дэлхийн хоёрдугаар дайны туршид түүний аав нь авга ахынх нь эзэмшдэг Мияазаки агаарын тээврийн компаний захирлаар ажиллаж байжээ. Энэ үед Хаяао Мияазаки түүний бүтээлүүдэд зонхилон тусгагдах болсон нисэх хүчний гоо сайхан, сэтгэл татам тэр зүйлийг ойлгож, мэдэрч, оюун ухаандаа гүн гүнзгий тусгаж авсан юм. Мияазаки Уцуномияа хот дах сургуулиийн 3-р ангид суралцаж байх үедээ байгальтай маш ойр байх боломжтой байжээ. Хүн төрөлхтний байгаль эхтэйгээ холбогдох амин харилцааны сэдэв түүний сүүлийн үеийн уран бүтээлд дахин тусгагдах болсон. 1947-с 1955 оны хооронд Хаяаогийн ээж Нуруу нугасны сүрьеэгийн халдварын улмаас хэвтрийн байдалтайгаар өвдсөн байна. Түүний бүтээл болох Миний хөрш Тоторо/My neighbour Totoro/(1988) анимэшн кино бол түүний тэр үед туулсан сэтгэлийн зовлон, зүдгүүрийн тусгал болсон бүтээл юм аа. Үнэндээ ч өөрийн амьдрал, мэдрэмжийн нэг хэсгийг бүтээлдээ тусгадаг нь түүний онцлог ажээ. 1958 онд ахлах сургуулийн гуравдугаар ангид байхдаа тэрээр Hakujaden хэмээх Японы хамгийн анхны урт хугацаат, өнгөт анимэшн киног үзсэн юм. Энэ цаг мөчөөс эхлэн тэрээр анимэшнд дурлах болж, зурмал зурагт цуврал номны зураач болохоор шийджээ. Ахлах сургуулиа төгссөний дараа Gakushuin их сургуульд элссэн бөгөөд их сургуулийн “Хүүхдийн утга зохиол судлалын клуб”-ын идэвхтэй гишүүн болжээ.
1963 онд Хаяао их сургуулиа “Улс төр болон эдийн засгийн шинжлэх ухаан”-ы чиглэлээр төгссөн. Тэр ондоо Toei Animation компанид ажилд орсоноор түүний Анимэйтор болох зам эхлэжээ.

Мияазакигийн Анимэшн
Мияазакигийн кино маш олон үзэгчтэй байдгийн учир нь тэр кинондоо байгаль дэлхий, эрх чөлөө, боловсрол болон эрэл хайгуул гэх мэт маш гүн гүнзгий сэдвүүдийн тусгалыг тусгаж өгдөгт байдаг.

Байгаль дэлхий
Японы ард түмэн байгаль амьтай гэсэн маш их сүсэг бишрэлтэй бөгөөд бүхий л зүйлс амьтай, сүнстэй гэдэгт итгэдэг. Энэхүү үзлийн нөлөөгөөр Мияазакигийн анимэшн кинонууд хүн ба байгалийн хоорондох харилцааг өргөнөөр харуулдаг юм. Салхит хөндий/Valley of the Wind/ дээрх өмхийрсөн тэнгис болон хүний зөрчилдөөнөөс эхлэн Мононоке гүнж/Princess Mononoke/ дээрх хүний гараар бүтсэн төмрийн үйлдвэр болон амьтдын бурхдын хоорондох дайн хүртэл, түүнчлэн Тэнгэрийн цайз//-н Мускагийн дээрмийн эд зүйлс гээд л өөрийн бүтээлүүд дээрээ Мияазаки хүн байгалийн хоорондох эвлэршгүй тэмцлийг харуулсан.

Боловсрол
Мияазаки хүүхдийн биеэ даасан байдлын тухай маш хүчтэй бодол санааг илэрхийлдэг бөгөөд үүгээрээ хүүхдүүдэд “Чи эцэг эхийнхээ бод гэснийг л бодож, хий гэснийг л хийдэг хүүхэлдэй биш, харин ч чи эцэг эхээсээ өөр, бие даасан хувь хүн” гэж хэлэхийг хүсдэг. Төөрсөн нь/Spirited Away/ бол яг энэ тухай өгүүлсэн, хүүхдийн өсч томорч, бие даах тухай өгүүлдэг анимэшн кино юм. Мияазаки киноны гол дүр болох 10 настай дүнсгэр охин болох Чихирог бий болгохын тулд хамаг бүхнээ дайчилжээ. Чихиро үл мэдэгдэх, хачирхалтай, заримдаа бүр үл тэвчмээр өөр нэгэн ертөнцөд аялаж байхдаа өсч том болдог. Ямар ч тусламж үгүй, хэцүү нөхцөл байдалд тэр өөрийн хүч чадал, оршин байгаагийнхаа үнэн үнэ цэнийг олж нээж чаддаг.
Киноны тухай товч дурдахад Чихиро эцэг эхийнхээ хамт шинэ хот руу нүүх замдаа төөрч орхидог бөгөөд нэгэн нууцлаг замаар явсаар, эцэг эхийн хамт харанхуй агуйн өмнө тулж ирдэг. Энэ үед түүний эцэг гэр бүлийнхнээ дагуулан уг агуйг туулсны эцэст нэгэн нэгэн хачирхалтай тосгонд ирэх бөгөөд тэнд хэн ч байхгүй атлаа маш их хоол хүнс байдаг. Чихирогийн аав ээж уг хоолноос идэж эхлэснээр түүний хачирхалтай адал явдал эхлэдэг бөгөөд Хаку хэмээх нэгэн жаал хүүгийн тусламжтайгаар Чихиро гахай болон хувирсан эцэг эхийгээ шулам Юбаба/Yubaba/-аас хэрхэн авардаг тухай гардаг. Уг анимэшн кино маш олон номинаци, шагналуудыг авсан бөгөөд Оскарын түүхэн дэх хоёр дах Оскар хүртсэн Шилдэг анимэшн ашигласан бүтээл болсон. Мөн хамгийн анхны Кино урлагийн академийн шагнал хүртсэн, хамгийн анхны бөгөөд цор ганц англиар ярьдаггүй АНИМЭШН кино болсон юм.

Эрэл хайгуул
Мияазакигийн кинонууд үзэгчдэд үргэлж л “Ямар ч зүйлийг хурдан бүү март, Хэт хурдан бүү хөдлө, Би Хэн бэ? гэж өөрөөсөө асуухын тулд заримдаа зогсож бай” гэдгийг сануулж байдаг. Энэ нь Мияазакигийн өөрийн кинонуудаар дамжуулан харуулахаар оролдож буй философийн асуудал юм.Энэ нь Тэнгэрийн цайз/Castle in the Sky/ дээрх тэнгэрт байдаг Лапута хэмээх хот, Хоулын явдаг цайз/Howl’s moving Castle/-н урт удаан хугацааны, агуу адал явдлын дараа өөрийн залуу насыг эргүүлэн авч буй Софиа зэрэгт биеллээ олжээ. Мэдээж хэрэг Төөрсөн нь/Spirited Away/ анимэшн кинонд энэхүү асуудал гүн гүнзгий тусгагдсан юм.Чихиро сүнсний ертөнцөд төөрч орсоноор Юбаба шулмын захирдаг Халуун усны газарт боолын мэт ажиллах хэрэгтэй болдог. Юбаба түүнд “Сен” хэмээх Чихиро гэсэн үгнээс гаралтай нэрийг өгдөг. Маш хэцүү зовлон амссаны сүүлд Чихиро өөрийн нэрийг эргүүлэн авдаг. Урьд нь Кохаку голын эзэн байсан Хаку голыг устгаж үгүй хийснээс болж Юбаба шулмын боол болдог. Эцэст нь шулмын хараалаас болж түүний мартсан жинхэнэ нэр болон өнгөрсөн амьдралаа эргэнэ санахад нь түүнд Чихиро тусладаг.
Материаллаг ертөнцөд хэн нэгэн өөрийн мөн чанараа гээхэд маш хялбар байдаг. Гэвч хэрвээ хүн яг л хүүхдийнх мэт цэвэр ариун сэтгэл зүрхтэй байж чадвал өөрийн ариун мөн чанараа хэзээ ч алдахгүй гэдгийг өгүүлдэг юм.

Эрх чөлөө
Эрх чөлөө бол орчин үеийн соёлын голлох тулгуур ойлголт болсоон. Мияазакигийн нисэх хүсэл, нисэхэд дурлах нь түүний кинонд эрх чөлөөний билэгдэл болж илэрхийлэгддэг байна. Эрх чөлөө бол байнга л хүн бүхний мөрөөдөл, үүрдийн зорилго, эрмэлзлэл байдаг. Гэвч бид маш олон төрлийн гачигдал, хязгаарлалт, эсвэл бүр өөрийгөө ойлгоогүйгээсээ болж хүссэн зүйлээ хийж чаддаггүй. Харин Мияазакигийн кинон дах нисч буй үеийн чөлөөт мэдрэмж, үзэсгэлэнт байдал зэрэг нь бидний эрх чөлөөг мэдрэх хүсэл, хэрэгцээг өөрт мэдэгдэмгүйгээр хангаж, уран нарийнаар урхиддаг.

Нэгэн үеийн төлөөлөл болсон Анимэйтор
Түүний анхны бүтээл болох Салхит хөндий/Valley of the Wind/(1984)-өөс эхлэн 2004 онд бүтээгдсэн Хоулын явдаг цайз/Howl’s moving Castle/ хүртэлх энэ хугацаанд Хаяао Мияазакигийн хийсэн бүтээлүүд Японы анимэшн киноны түүхийн нэгэн шинэ үеийг нээжээ. 1980 онд Мияазаки анимэшнтэй хамааралгүй байсан нинжин сэтгэл, нигүүлсэлийг өөрийн бүтээлдээ тусгаж чадсанаар Анимэшны агуу мастер хэмээх цолыг эргэлзээгүйгээр хүртэж чадсан юм. Түүнчлэн түүний бүтээлүүд Японы бокс оффисын амжилтыг хэд хэдэн удаа тогтоож байжээ. Хаяао Мияазакигийн анимэшн бүтээлүүд Уолт Дисней Пикчерс гэдэгтэй адил брэнд нэр болсон бөгөөд тэр өөрөө Японы анимэшн киноны түүхийн нэгэн үеийн нэрийн хуудас болсон байна.

AntiDotE (movieclub)

www.itismovie.co

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • СУПЕР ОНИГОО
      ЭЛГЭЭ ХӨШТӨЛ ИНЭЭЦГЭЭЕ. За тэгээд яг үүн шиг панигтаад, мангартаад байцгаав даа.
  • Хамгийн царай муутай эмэгтэй жүжигчид
    Ихэнх жүжигчид кинонд тоглохдоо өөлөхийн аргагүй сайхан харагддаг ч  амьдрал дээр бүгд тийм гэвэл өрөөсгөл ойлголт болно.Гэхдээ тэднийг секс бэлэг тэмдэг болж,  алдар нэрээ цуурайтуулахад тэдний дутагдалтай гоо сайхан саад болсонгүй. Кино мэдээллийн IMDb сайтаас явуулсан санал асуулгаар Холливудын хамгийн  царай муутай эмэгтэй жүжигчдийг жагсаахад доорх алдартнууд багтжээ....
  • Flash disk вирустсэн үед алга болсон файл, хавтсаа нээх
    Энэ нийтлэл нэлээн дэлгэрэнгүй, их мэт санагдаж магадгүй. Гэхдээ та ганц удаа л уншаад дагаад хийчихвэл нэлээд хэрэгтэй мэдлэгийг эндээс авах болно гэж бодож байна. Битгий залхуураарай ;) Маш олон төрлийн компьютерын вирус флэш дискээр дамжин халдварладаг. Үүнээс сэргийлэх нэгэн аргыг урьд нь та бүхэнд танилцуулж байсан бол энэ удаад вирус таны зөөврийн диск дээрх хэрэгтэй зүйлсийг н...
  • Залуугаараа хорвоог орхисон алдартнууд
    1. Жеймс ДинАмерикийн кино нийгэмлэгээс тодруулсан сүүлийн 100 жилд хамгийн мартагдашгүй бөгөөд нөлөө бүхий байсан одуудыг нэрлэхэд Жеймс Дин 18-р байрыг эзэлжээ. 3-хан кинонд тоглосон ч өдийг хүртэл алдар нь хэвээр дурсагдах жүжигчин цэл залуугаараа хорвоог орхисон нь түүний шүтэн бишрэгчдийг ихэд гашуудуулж байв. Залуу од машины ослоор амиа алдахдаа дөнгөж 24 настай байжээ. 2. Брюс ЛиТ...
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • Кенийн загасчны ажлын нэг өдөр
    Өдөржин нарны туяанд харлаж, түлэгдэтлээ зогсох тэдний хувьд загасчлах амаргүй. Завины хэмжээ жижиг, удаан хугацаанд модон завин дотор олуулаа зай багатай явахад булчингууд ихэд хөшиж өвддөг тул тэд наймаалж биендээ наан "массаж" хийх маягаар булчингаа амраах ажээ. Дараа нь наймаалжаараа шөл хийж өл залгуулдаг байна. Эх сурвалж: www.boredpanda.com
  • Аглаг бүтээлийн сүм
    Аглаг бүтээлийн сүм нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Далийн аманд байршилтай бөгөөд 2008 онд шав нь тавигдаж 2012 оноос ашиглалтанд орсон. Байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц газарт бүтээн байгуулагдсан шинэ үеийн Монгол сүмийн төлөөлөл... Эргэн тойрон дахь уул ус, мод, хадны тогтоц нь хүний сэтгэл татахуйц, өвөрмөц тогтоцтой цэвэр агаар, цэнгэг устай горхи хоржигнож хүн амьтны сэт...
  • ПАРТИЗАНУУД: Тэд сумод Монголчуудыг манлайлсан
    Энэ хүмүүс Монголчуудаа манлайлж СУМО-д жим гаргаж, жим нь зам болж, зам нь дардан болж, өнөөдөр Монголчууд Японы Мэргэжлийн Сумог эзэгнэх эхлэлийг тавьсан. Тэд булган сүүлтэй манлайлагч залуус.
  • Бодибилдингээр 20 жил хичээллэж буй 4 хүүхдийн ээж
    Спортоор хичээллэх, үргэлж дасгал хийх, бизнес эрхлэх, гэр бүл, 4 хүүхдээ халамжлах гээд энэ бүхнийг нэг дор хослуулах амаргүй. Гэвч Австралийн Мельбурн хотын иргэн Аманда Доэртигийн хувьд энэ бүхнийг хослуулах тийм ч хэцүү биш бөгөөд тасралтгүй дасгал хийсээр 20 жилийг ардаа орхижээ. Тэрээр энэ бүх хугацаанд өдөр бүр 3 цаг хичээллэж, 7 өөр хоолны дэглэм баримтлан өдий хүрсэн байна. Эн...
  • ХҮЙТНИЙ МЕНЕЖМЕНТ БУЮУ ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
    Тэртээ хэдэн жилийн өмнө аялал жуулчлалын салбарт орж ирэхэд “Монгол улс 2010 гэхэд сая жуулчин авна” гэж сонсож байв. 2015 он болсон чинь бас дахиад “сая жуулчин авна” гэж сонсов. Харин одоо “2016 онд нэг сая, 2020 он гэхэд 2 сая жуулчин авна” гэж дахиад л сонслоо.  Юуг үндэслэж,  ямар бодлого хэрэгжүүлчихээд  “сая жуулчин авн...
  • Амьд сэрүүлэг
    Эздээ сэрээж буй ухаантай нохойнуудын хөгжилтэй бичлэг. Өглөө бүр янз бүрээр ингэж сэрээх амьд сэрүүлэгтэй байх ямар вэ? Та нохойтой юу? Таны нохой таныг сэрээдэг үү? Хэрвээ тэгдэг бол алинтай нь адилхан бэ?
  • Нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ?
    Хэзээ ч мөрөөдөхөө битгий зогсоо гэсэн постер би саяхан харлаа л даа. Постерийн дор нэг зураг байна аа тэр нь гүйлтийн зам дээр гүйж буй усны үхэр толинд өөрийгөө ганц эвэрт морь болчихож гэж харж байгаа юм байна. Ёжтой ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг ямар ч байсан урам зориг өгөхөөр биш. Мөрөөдөөд л бай нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ гол нь мөрөөдөхөө л больж болохгүй шүү, мөрөөдөхгү...
  • Майкл Жордан, Коби Брайнт хоёр
    Энэ хоёр одыг сагсан бөмбөг сонирхогчид хэзээ ч мартахгүй, бас үргэлж харьцуулж байх биз. Майкл хийдгээ хийчихсэн, гавьяаны амралт, гайхалтай бизнесээ хослуулж яваа. Харин Коби, тэр саяхан энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдсэн. Тэд үнэхээр тод од, сагсанбөмбөгийн түүхийг эргүүлэгчид. Мянган мянган залуус тэднийг л харж суралцдаг бол тэд, ялангуяа Коби ч бас Майклаас суралцдаг бай...
  • “21-р зууны түүх өглөө бүтээгддэг”
      Та ажлын өдрүүдэд хэдэн цагт босдог вэ? Хотын төвөөс зайтай амьдарч, өглөө бүр ажилдаа 1 цагаас илүү хугацаа зарцуулж очдог бол 06:00 цаг орчимд босдог байх. Ихэнх хүмүүс өглөө “За, одоо 15-хан минут” гээд хөнжилдөө шургаж байх үед, алсын алс АНУ-д өглөө эрт 05:00 цагт боссон Найкын CEO/Гүйцэтгэх захирал/ Марк Паркер аль хэдийн нэг цагийн өглөөний дасгалаа дуусг...
  • Хайр дурлалын харилцаанд заавал анхаарах ёстой 5 шинж
    Бид "заяаныхаа хайртыг" оллоо гэж андуурдаг ч биднийг чиглүүлэгч улаан дарцаг олон байгааг анзаардаггүй. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд "муу залууг" сэтгэлдээ тээн шаналах, эсвэл тэвчин хамт байх нь илүү элбэг тохиолддог ч энэ нь аль аль хүйснийхэнд хамааралтай байдаг.Хэдийгээр хосууд дурласан үедээ "сохорч" дурласан хүнээ зөв үнэлж дүгнэж чадахгүй болдог ч гэ...
  • Судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
    1. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Ч. Авдай, Д. ЭнхтуяаСУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АРГА З Ү Й , (СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ, МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ, ОНОВЧЛОЛ) Нэмж засварласан хоёр дахь хэвлэл Редактор: Академич Ч. Авдай ...
  • 31 насны зөрүү ямар байх бол?
    Би 23 настай гэнэн итгэмтгий байх тэр үед  нөхөр минь 54 настай, Европ зүстэй гайхалтай нэгэн байв. Тэр намайг хамтдаа гадуур гарахыг уйгагүй ятгаж байсан ч надад зөвшөөрөхгүй байх хэдэн шалтгаан байсан юм. Нэг удаа тэр "Чи үнэхээр  нөхөртөө хайртай бол би ахиж чамд саад болохгүй" гэж шийдэмгий хэлсэнд нөхрөөсөө салсан байсан тул би түүнтэй уулзахаар шийдэж билээ. Би...
  • Ахмад Америкийн дараагийн анги 2016 онд гарна
    Марвел студи  Ахмад Америкийн дараагийн цувралынхаа зураг авалтыг Атланта хотод эхлүүлээд байна. Энэхүү шинэ анги 2016 оны 5-р сарын 6-нд "Иргэний Дайн" нэртэйгээр гарах юм байна.Найруулагчаар "Өвлийн цэрэг" ангийг нийсэн найруулагчид болох Жое Руссо болон Энтони нар ажиллах аж. Эх сурвалж: www.hollywoodnews.com
  • Румыны бохир усны хоолойд амьдрагсад
    Румыны нийслэл Бухарест хот бол баялаг түүхтэй, архитектурын өвөрмөц шийдэлтэй гэгддэг газар юм. Гэхдээ бусад хотуудын ижил энд бас  коммунист нийгмээс үлдсэн амьдрал, мартагдсан хүмүүс бий. Тэд муу усны хоолойд амьдрах ба өөрийгөө Брюс Ли хэмээн нэрийдсэн нэгэн залуу захирах аж. Газар доорх ертөнцийн хаан болон өргөмжлөгдсөн энэ залуу үнэн хэрэгтээ хар тамхины наймаачин ба  ме...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
зочин (зочин)
энэ хүний үзэл санаа уран бүтээлийн чанар агуу юмаа
    • хариулах
(зочин)
Nice. Daraa tuhtai unshina aa.

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.