ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХОРИН ЖИЛ /өгүүллэг/


2015 оны 11 сарын 20, 10:44

img_0_1Энэ удаа Орчуулагч Д.Алтанцэцэгийн орчуулснаар Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнаригийн тэртээх 1925 онд буюу одоогоос 90 жилийн өмнө бичсэн ХОРИН ЖИЛ өгүүллэгийг толилуулж байна.
-----------------------------------------

ХОРИН ЖИЛ /өгүүллэг/

Харанхуй бүдүүлэг, задгай завхай бөглүү тосгон. Тэр тосгоны Сүүхэйшя хөдөлгөөний (1) нэг жижигхэн гацаа.
Гацааны жаахан охид тосгоны бага сургуулийн банди нарын нүдийг гялалзуулна. Охидын урган нахиалах бүсгүй хүний өнгө зүс сургуулийн жулдрай жаалуудыг цагаас эрт эр тахиа болгожээ. Тэр дотроос Сүмико гэдэг охин банди нарын хүсэл мөрөөдлийг хориотой модны дор даллан дуудна.
Сургуулиас харих замд нэг банди хэлэв.
- Бүгдээрээ ямар охинд сайнаа нэрлэцгээе. Би Сүмико.
- Би ч гэсэн.
- Мэдээжийн хэрэг Сүмико.
- Би хөлгийн ахмад болно. Ийм тосгоноос хөлгийн ахмад төрж байгаа ч үгүй, тэгээд хуурай газар дээр амьдрахгүй юм чинь сүүхэйшягийн хүүхэн авсан ч хэн ч хэл ам гаргахгүй.
Энэ хүртэл сонсож явсан тэр уурлан зандрав.
- Хэн хэлсэн, саяын үгийг?
Бүгд чимээгүй болов.
- Чи юу?
Тэр гэнэт хүүгийн малгайг булаан авч тариан талбай руу шидэв.
- Яаж байна аа.
Хүү хараал тавин малгайгаа авах гээд бөхийтөл тэр араас нь хүчтэй тийрэв. Хүү өвсөн дээр годройтон унаж, тэр ч хар хурдаараа зугтан одов.
Үдийн амралтын цагаар дээд ангийн нэг сурагч хуй салхи мэт гүйж ирээд Сүмиког пидхийн мөргөв. Газар унан уйлан хэвтэх охин хичнээн удсан ч ер босож ирсэнгүй. Багш тэврэн босгов. Тэнгэр доргитол чарлан уйллаа. Багш гараа тавибал буцаад газар тэрийн унав. Тойрон зогссон хөвгүүдийн дунд охин улам бүр бүсгүй хүний аалиар мөр, хацраа чичигнүүлэн уйлна. Охины тэр дүр төрх түүний биеийг хүчтэй цочроожээ. Маргааш нь тэр дээд ангийн сурагч руу сэм гэтэн очоод,
- Май чи гэж хашгирангаа үсэртэл нь цохив. Тэрээр хүүд хөөгдөн харвасан сум лугаа адил Сүмикогийн тоглож байгаа газар гүйн хүрч ирээд эрчээрээ охиныг түлхэн унагав.
Сүмико түүнээс нэг жил хоцроод бага сургуулиа төгсөв. Дунд ангийн сурагч болсон тэр, Сүмикогийн бага сургуулийн төгсөлтийн зургийг зурагчны газраас зориуд угаалган худалдан авчээ.
Тосгоны дунд сургуулийн сурагчид дугуйлан байгуулж ням гараг бүр бага сургууль дээр цугларна. Багш нар тэднийг загнах эрх бүр ч үгүй, ихэнх нь тосгоны нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байлаа. Тэд жижигхэн биеийн тамирын талбайд бэйсбол тоглож дээврийн вааран хавтан, цонх хагалж, органы товчлуур дээр цагаан бэхээр 1,2,3-ын код бичин чарлуулж, багш нарын өрөөний шүүгээг тойрон гүйлдэж, гэр ахуйн ангид жүдо барилдаж, сургуулийн жижүүрээр чихэр, боов авахуулж идэв. Ангиас анги дамжин хөөцөлдөн гүйж, самбар дүүрэн эрээчив.
Дээд ангийн өрөө рүү ортол дөрөв, таван сурагч нэг ширээн дээр овоороод түүнийг нүдээрээ дуудав. Сүмикогийн ширээ. Охины орхиод явсан хайчийг гаргаж ирээд зурсан зураг, бийрийн бичлэг, шалгалтын хуудаснаас нь хайчлан өвөр өвөртөө чихэцгээж байв.
- Алив, түр холд гэж тэрээр голын хүүд хэлэв. Хүүг босохын зуургүй тэр Сүмикогийн сандал дор ивсэн ноосон гоёмсог олбогийг хуу татан авав.
- Хөөе.
- Олбогийг нь орхи оо.
- Арай дэндэнэ ээ.
Тэр, хөвгүүдийн хорсолт нүдтэй тулгарав.
- Атаархаж байгаа бол маргааш манайд иртүгэй. Суулгаж өгөмз.
Сүмикотой нэг тосгоны Үмэмүра хүү тэрэнтэй хамт дунд ангид орсон байлаа. Тэр, Үмэмүрад хайр хүрнэ. Аялалд явахдаа түүнтэй тэврэлдээд унтана. Үмэмүра хүйтэнд гар хөл нь дороо хөлдөж хагарчмаар цагаан арьстай хүү байлаа. Тийм биенээс нь тэр эсрэг хүйстний үнэрийг мэдрэх аж.
Хичээл тараад харих замд Үмэмүра хэлэв.
- Чи Сүмикод хайртай биз дээ?
- ......
- Сүмиког чамд өгье. Ганцхан чи л Сүмиког аз жаргалтай болгож чадна. Чи Токио явна биз дээ. Сүмиког хаа нэг тийшээ холын хол газар аваад явбал би их баярлана шүү.
- Том хүн шиг юм битгий яриад байл даа.
- Өнөөдөр гоё газар дагуулж очъё.
Тэгээд Үмэмүрагийн гацааны тахилгат ой руу явтал бага сургуулийн дээд ангийн дөрвөн охин чулуун барсын хүзүүнд цүнхээ өлгөчихөөд дээс тоглож байв. Үмэмүра цовоо гэгч нь шүгэлдэнгээ охид руу очив.
- Сүмико оо, дагуулаад ирсэн шүү.
Сүмико галтай, цогтой дээгүүр харцаар түүнийг хараад царай нь улайв. Тэгээд тэд ой руу нуугдан орцгоолоо.
Өвлийн бүтэн сайн өдөр болоход тэрээр өглөө эрт болжморын сараалжин тор, шувууны цавуу аваад эцэг, эхийнхээ нүдийг хариулан уул руу явлаа. Сүмико нар мөрнөөсөө өвдөг хүртэл хэрийн том хулсан сэвэг үүрээд хатсан нарсны мөчир түүхээр ирэв.
Үмэмүра гүвээн дээрээс,
- Болсон уу? Өнхрүүллээ шүү гэж орилоход тэр доороос,
- За, бэлээн гэв.
Сүмико хулсан сэвгэнд шурган ороод чанга зуурав.
- Нэг, хоёр, гурав.
Хулсан сэвэг гүвээн дээрээс өнхрөн унана. Сэвгэн доторх охины хормой цэцгийн дэлбээ адил дэрвэн хийснэ. Гараа том алдлаад хүлээх тэр сэвэгнээс зууран авч гурав, дөрвөн метр холоо чирэгдэнэ. Сэвэг дотроос аахилж хөөрсөн Сүмико орооцолдсон кимонодоо тээглэн найган гарч ирнэ. Түүнд тэврүүлэн босонгоо гэзгээ хойш нь янзлана.
- Эрх чөлөө.
- Эрх чөлөө.
Гүвээний дээр, доороос дохио өгөн хашгиралдана. Тэгээд өөр өөрсдийн эрх чөлөөтэй хатсан өвсөн дунд орон алга болно.
Энэ явдлыг түүний тосгоныхон мэдэж орхижээ. Эцэг нь тосгоны цуглааны доод талын суудалд толгой гудайлган сууна.
- Манай задарсан хүү тосгоныхоо нэр төрийг уландаа гишгэж байж боломгүй хэрэг үйлдсэнд эцэг би туйлаас харуусан гэмшиж байна. Дээр үед бол толгойг нь тас цавчих эс бол эцэг, хүүгийн холбоог үүрд таслах ялд унахаар хэрэг авч өчүүхэн би арга ядаж аль болох та бүхний нүднээс далд сургуулийн дотуур байранд оруулахаар шийдсэн тул энэ удаа хэлтрүүлэн өршөөж хайрлана уу.
Эцгийн хамт гараа газар тавин сөгдөж байхдаа дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч тэрээр сэтгэл дотроо ийн хашгирав.
“Хүний мөсгүй дээрэмчид. Чөтгөрүүд. Ёс заншилдаа хүлэгдсэн сүнснүүд. Харж л байгаарай, би үхсэн ч Сүмиког эхнэрээ болгож авна даа.”

Тэр цагаас хойш хорин жил өнгөрчээ. Тэр, Күришима гүнгийн цэцэрлэгт хүрээлэнгийн цайллаганд оролцов.
Энэ хооронд тэрээр дээд сургууль төгсөж, зургаа, долоон жил Ромын элчин сайдын яаманд ажиллаж байгаад өнөө Гадаад явдлын яамнаа буцан иржээ. Үмэмүра усан цэргийн академийг дүүргэж, байлдааны шинэ хөлөг онгоцонд алба хааж, одоо тэнгисийн цэргийн удирдах газарт гайгүй суудалд байгаа бололтой. Гэвч дорд гацааны цэргийн хүн хичнээн шилдэг, чадалтай байлаа ч хэзээ ч тодорхой нэг түвшинээс дээш ахихгүй гэх яриаг сонсоод тэрээр Үмэмүрагийн өмнөөс уур нь шатав. Мөн Үмэмүраг тэр тодорхой нэг түвшинд нь дэвшин очих хүртэл энэ муйхар заншил үгүй болсон байна биз гэж ч боджээ.
Тэр хоёр Күришима гүнгийн цээнэ цэцгийн хүрээлэнд арван дөрвөн жилийн дараа дахин учран золгов.
- Заа.
Чанга дуугаар мөрийг нь алгадсан мундаг усан цэргийн офицерийн сүр хүчинд дарагдаад тэр хариу мөрийг нь цохиж чадсангүй.
Хажуу дахь эзэгтэй нь галтай, цогтой дээгүүр харцаар түүнийг харав. Тэрний гайхан цочсон царайг хараад Үмэмүрэ,
- Нээрэн тийм. Чамтай уулзахаараа хэлье гэж бодож байлаа. Сүмиког жаахан охин байхад яагаав нөгөө тэгж өдсөн нь тав, зургаан бандиар зогсоогүй юм. Тэр үед манай тосгонд тийм юм дэлгэрээд хө гэв.
- ......
- Бага байхад хөгжилтэй байжээ гэж Сүмико цайлган хүүхэд шиг инээмсэглэн хэлэв.
- Өө, уучлаарай. Нисэхийн сургуулийн нэг найз маань ирсэн байна. Түр хүлээгээрэй, дараа тухтай ярилцая.
Үмэмүра гэргийтэйгээ том том алхлан ноо жүжгийн тайз руу явж одлоо.
Торойн хоцорсон түүний царай эргэн тойрны цээнэ цэцгээс ч ув улаан болжээ.

--------------------------------------

(1) Сүүхэйшя - /сүүхэй- тэгш, шулуун/. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх Японы "дорд гарлын хүмүүс" гэгдэн ялгаварлан гадуурхагдаж байсан гацаануудын нийгэм дэхь байр суурийг дээшлүүлэх, ялгаварлан гадуурхалтаас чөлөөлөх зорилгоор 1922 онд байгуулагдсан бүлгэм.

Кавабата Ясүнари, 1925 он, Япон.

Орчуулсан Д. Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 1: Улаан лооль болон Оливийн тос
    Итали улсад улаан лооль болон оливийн тосыг хэрэглэж олон төрлийн спагетти хийдэг ба энэ нь Италийн хамгийн алдартай хоол юм. Улаан лоолинд “Lycopene” гэх будагч бодис агуулагддаг ба уг бодис нь хүчилд тэсвэртэй бөгөөд хөгшрөлт болон амьдралын муу зуршлуудаас шалтгаалан үүсдэг элдэв өвчнүүдээс сэргийлэх гэх мэт олон эерэг нөлөөтэй байдаг аж. “Lycopene” нь улаан л...
  • Эх дэлхийгээ ямар болгож байгааг харуулсан гар зураг
    Газрын тэнцвэрт байдал Усны тэнцвэрт байдал Агаарын тэнцвэрт байдал
  • Дуртай өнгө чинь таныг тодорхойлно
     Улаан бол эрч хүчний билэгдэл өнгө. Хүчтэй, эрүүл байхыг хүсдэг хүн энэ өнгөнд дурладаг. Ерөнхий төлөв.Эрч хүчтэй, идэвхтэй байхыг хичээдэг. Бусад хүмүүст сэтгэл гаргадаг ба тиймээс ч хүмүүс таниас тусламж хүсдэг. Шударга шулуун зантай ба бусдыг татах удирдагч чанартай. Заавал анхаарах хэрэгтэй зүйл бол эрч хүчтэйгээс боловч түргэн ууртай, юманд сэтгэл дундуур байх хандлагатай ту...
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Гүн утга агуулгатай зургууд
    Англи улсын зураач Жон Холкроф график дизайнерын мэргэжил эзэмшсэнийхээ дараагаар өөрийн уран бүтээлүүдээрээ дамжуулан бидний өнөөгийн амьдарч буй нийгмийг шүүмжилсэн гүн утга агуулга бүхий зургуудаа зурах болсон байна. Тэрээр зургуудаа хошин гэмээр байдлаар зурдаг боловч түүний зургуудыг харсан хэнд ч гэсэн нэг зүйл бодогдохгүй байхын аргагүй ажээ. ...
  • ПАРТИЗАНУУД: Тэд сумод Монголчуудыг манлайлсан
    Энэ хүмүүс Монголчуудаа манлайлж СУМО-д жим гаргаж, жим нь зам болж, зам нь дардан болж, өнөөдөр Монголчууд Японы Мэргэжлийн Сумог эзэгнэх эхлэлийг тавьсан. Тэд булган сүүлтэй манлайлагч залуус.
  • Алдартнуудын төрхийг түүхэн хөрөгтэй нийлүүлсэн зураг
  • Комьютерын тухай таны мэддэггүй баримтууд
    Сэтгэл зүйчид компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг.Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ.Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог.Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг.Энэ нь хуурай ...
  • Өөр ертөнцийн гэмээр газрууд
    Неведа, АНУ Тианьзи уул, Хятад Гэрэлт цохын агуй, Шинэ Зеланд Памуккль, Турк Байгаль нуурын мөс, Орос Венесуэль Гансу, Хятад Вьетнам, Сан Дуун агуй  "Луугийн цус" мод,  Иемен Умард Ирланд Гэрэлт Эрэг, Малдив Болив Мексик Улаан эрэг, Хятад Канада АНУ Португаль ...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • НӨХӨР ЧИНЬ УТСАА АВАХГҮЙ БАЙНА УУ
  • Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?
    Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэн...
  • 1965-2015
  • Сунгах дасгал хийсэн нь
    Хүүхэд байхад боожгойгоо сунгаж татаад байхаар томордог гээд сонин дээрээс уншчихваа. Тэгээд нэг өдөр хүн амьтан гэж санаанд ч орсонгүй өрөөндөө өмдөө тайлчихсан нөгөө дасгалаа хийгээд л байж байсан чинь ээж ороод ирлээ. Хаалга онгойлгоод надруу нэг том харсанаа уучлаарай гээд л гараад явчихдаг юм. Би ч ээжээсээ санаа зовсон гэж. Гялс гүйж гараад тайлбарлаад хэлсэн чинь гараа угаа...
  • Та урьд өмнө нь ийм өд харж байсан уу?
    Уран бүтээлч бүр уран бүтээлүүдээ өөрийн гэсэн арга барилаар дагнан туурвидаг бөгөөд энэхүү арга барил нь тухайн уран бүтээлчийн бусдаасаа ялгарах гол онцлог давуу тал нь болдог. Харин энд танилцуулж буй Крис Мейнард гэх уран бүтээлчийн уран бүтээлүүдийг бусдынхтай харьцуулах бараг л боломжгүй аж. Учир нь тэрээр өдөн хайчилбараар дагнан уран бүтээлээ туурвидаг байна. Тийм ч учраас түүни...
  • Хакерууд “Samsung S5”-ын нууцлалыг тайлжээ
    iPhone 5s-ийн түгжээг хуурамч хурууны хээгээр тайлж болдог болохыг хакерууд баталсан байдаг. Тэгвэл энэ удаад хакерууд "Samsung S5"-ын түгжээг мөн хуурамч хурууны хээгээр тайлсан байна. Тэд SR Labs-ын тусламжтайгаар хурууны хээг сканердан авч дуурайлган хийжээ. Тэгэхээр сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад итгэх итгэл хэр байгаа бол?... Ийнхүү харьцуулан үзэхэд Apple-ийн ут...
  • “Алхаж буй үхдлүүд” киноны од 18 жилийн ял авав
    “Алхаж буй үхдлүүд” цуврал болон Сандра Баллокийн “Өнгөгүй тал” кинонуудад голлох дүрүүдийг бүтээж байсан Шаннон Ричардсон гэх жүжигчин бүсгүй 18 жилийн хорих ял сонсоод зогсохгүй 367,000 долларын торгууль төлөх болоод байна. CBS-н мэдээлж байгаагаар 36 настай Шаннон Ричардсон өнгөрдөг 6-р сард Нью- Иорк хотын дарга Майкл Блүүмбэрг, АНУ-н ерөнхийлөгч Барак Обама ...
  • Энэ бол хайр
  • Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид
         Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалтт...
  • Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?
    Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. Ану ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.