ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ТАГТАН ДЭЭР ГАР


2015 оны 11 сарын 30, 12:29

12314621_10153847619088854_2767940449283079237_oХарвардын их сургуульд аливаа асуултад хариулах хамгийн түгээмэл хэллэг бол “it depends…” буюу асуудлын уг чанар ямраас хамаарч өөр өөр байх боломжтойг эхлээд хүлээн зөвшөөрдөг. Шууд зөв харилут, нэг мөр байр суурь баримтлахаас өмнө монголчуудын хэлдгээр “Долоо хэмжиж, нэг огтлох”-ыг илүүд үздэг.

Энэ нь ерөнхийлсөн, бөөрхөнхийлсөн мэт сонсогдох ч хөндөж буй асуудлынхаа олон талт учир шалтгааныг уулганч хариулахаас урьтаж, нэгийг бодож, хоёрыг тунгаах бололцоо олгодог. “Бушуу туулайн үлгэр”-ийн гол дүр болохгүйн тулд илүү бод, илүү тунгаа, илүү сэтгэ, гаргасан шийдвэрээ жинтэй байлгах санаа.

Дараагийн нэг чухал хэллэг бол “Go to balcony” буюу “Тагтан дээр гар”. Үүнийг ихэнх профессорууд хэлж байхыг сонссон. Хүн л юм болхоор асуудлаас асуудлын хооронд бүдрэнэ, мэдлэг дутна, туршлага дутна, арга зам эрэлхийлэхдээ самгардана. Нэг асуудлыг барьж авлаа гэхэд түүний эс мөн чанарт нь шигдээд уул сэдвээ “томоор харах”, “ерөнхий зургаар нь ойлгох”, “юуны төлөө, яагаад шийдэх ёстой”-г алхах тутамдаа өөртөө сануулж байх учиртай. Тагтан дээр гарах шалтгаан нь аливааг том зургаар нь харах ур чадвар буюу өөрийн явцуу байр суурь, ашиг сонирхлыг зөрчил, эрх ашгийн эрэмбээ үндэслэлтэй таних боломж олгоно.

Хүн бүр тагтан дээр гарч өөрт тулгарсан асуудалд, шийдэл гаргахын өмнө зөв буруугаа эрүүл ухаан, саруул бодлоор хэмжиж байх учиртай. Хуумгай гаргасан шийдвэр, тэвдэж хэлсэн үгс хожим сайн үр дүн авчрахгүй. Шийдвэртэй, мундаг байна гээд бодлогогүй, яаран хөдөлж болохгүй. Ялангуяа удирдагч хүн олны хувь заяанд нэг мөр нөлөөлөх шийдвэр гаргах гэж байгаа бол асуудлыг амьдралтай, онолтой, алс хэтийнх нь үр дагавартай нь хамт бодож тунгаах үүрэгтэй.

Чингис хаан томоохон үйл хэргийн өмнө уулын тагтад гарч Нууц товчоонд өгүүлдгээр “гурван өдөр, гурван шөнө Мөнх тэнгэр эцэгтай, этүгэн газар эхтэй” хэлэлцэж гардаг. Энэ бол шүтлэг биширлийн зан үйлийн зэрэгцээ “тагтан дээр гарч” асуудлыг бүх талаас нь эрэмблэн ухаарч, шийдвэр гаргалтаа бодож боловруулах боломж олгож байсан гэж боддог. Хамгийн хүнд цагуудад тэрээр ийм байдлаар тагтан дээр гарч, “тэнгэр газар эетэлдэх” ухааныг олж байсан. Анх Гурван мэргидэд гэргийгээ булаалгаад, Бурхан халдунаа гарснаас хойш их бага аян дайн, үхэх сэхэхийн торгон мөчид ийнхүү санаа бодлоо цэгцэлж, оюун ухаанаа хурцалж байсан.

Уламжлалаар бол Монгол эр хүн бүр өглөө бүр тагтан дээр гардаг. Тэд үүрийн таван жингээр эртлэн босч адуундаа мордохоос эхлэн өндөр уул, алсыг хараалах асгад гарч дуран тавингаа орчны шинжилгээг нэг бүрчлэн хийнэ. Тэнгэрийн байдал, цаг уурын хувьсал, ойрын таамаг, мал ахуйн зураглал, өвсний гарцаас эхлэн бүгдийг шинжинэ.

Өнөө цагт бид “ухаалаг хэрэглээ”, өдөр шөнөгүй үргэлжлэх мэдээллийн давалгаанд хөл алдаж, улмаар өөрийгөө гээх хэмжээнд “иргэншсэн” аж. Тагтан дээр гарч, сайхан гүн амьсгал авч, бодож, тунгааж, “шинэ зориг” (Цаасан шувуунд хэлсэнчлэн) олж, цэнгэг сэтгэлгээг сорж авах нь амжилын үндэс, саруул ухааны дархлаа юм. Тагтан дээр гар.

Харвардын Их Сургуулийн оюутан С.Эрдэнэболд

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Ийм кофе ууж үзсэн үү?
    1. Өндөгтэй кофе      Өндөгтэй кофе гэж сонсоход л сонин байгаа биз?  Харин Вьетнамд өндөгний шарыг өтгөрүүлсэн сүүтэй (молоко) хольж элсэн чихэр нэмээд хөөсрүүлээд  халуун кофе дээрээс хийхээр яг л тирамисү шиг үгээр илэрхийлэх аргагүй өтгөн амттай кофе болдог байна. 2. Бяслагтай кофе      Финляндын зүүн хэсэг болох Кайнуу м...
  • Ухаарал /өгүүллэг/
    Нэг  залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа - Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?                   - Үгүй            ...
  • Бондын "Спектр" шинэ цувралын трэйлэр гарчээ
    Шотланд Виски гэгддэг  Даниель Крейг жилээс жилд сайжирсаар. Зарим кино шүүмжлэгчид түүнийг Бондын хамгийн тохирох дүр хэмээн хүлээн зөвшөөрдөг. Энэ удаа Скайфаллын үргэлжлэл болох "Спектр" 11 сард нээлтээ хийх ба хамгийн эхний трэйлэрээ цацаж эхлээд байна. Уг кинонд  Спектр хэмээх нууц байгууллагын зүрхэнд хүрч устгахаар тэмцэх Бондын үйл явдал гарах юм . Э...
  • Сая орсон борооноор Улаанбаатарын гудамжинд Титаникийн живсний дараа
    Долдугаар сарын 20 Улаанбаатарт ус буув. Ус буусан чинь хотын гудамж үерлээд ирэв. Нөгөө муу Титаник хөлөг чинь живээд, Жэк, Роза хоёр маань сүйднэ биздээ. Азаар далайн гүнд биш,  хотын төвд живсэн тулдаа би тэр хоёрыг сандарч, тэвдэж байгааг мэдээд туслахаар очлоо. Суусан завиа сэлүүрдээд л байлаа, сэлүүрдээд л байлаа. Тэгж тэгж аварсан л даа. Даан ч өнөөдөр хоёр суга шаал хөндүү...
  • Комьютерын тухай таны мэддэггүй баримтууд
    Сэтгэл зүйчид компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг.Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ.Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог.Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг.Энэ нь хуурай ...
  • Asura Cryin - S1 [Монгол хадмал] 1-13
    Төрөл: Fantasy, Mecha(Super Robot), Action, Romance Ангийн тоо: 13 Гарсан Он: 2009-04-02 Чанар: 480p Орчуулсан баг: Animes Товч Танилцуулга:  Нацүмэ Томохарүг багын найз Мисаогийнх нь сүнс үргэлж дагаж явах ажээ. Тэрээр ахындаа нүүн очиж энгийн тайван амьдрахыг хүссэн боловч ахынхаасаа ямар ч тайлбар, зааваргүй, цоожтой хайрцаг олно. Хэдийгээр...
  • 10 жил болсон гэхэд хуучраагүй “гоё” дуунууд
    Oдоогоос 10-аад жилийн тэртээ буюу 2002 / 2003 онд та бидний хүртээл болсон ч хит хэвээрээ хуучраагүй “гайхалтай - 12” дууг зориулж байна. 50 Cent - “In Da Club” Энэ бол Америкийн реппэр 50 Сентийн анхны бие даасан “Get Rich or Die Trying” (2003) цомогт орсон “хит” синглүүдийн нэг юм. Продюсераар Dr. Dre а...
  • 12 ордны зурхай: Тэдний сул тал
     Хонины орд: Түргэн зан Хониныхны маш түргэн ууртай ба уурласан үедээ маш бодлогогүй үйлдэл хийхээс буцдаггүй. Тиймээс эргэн тойрныхон чинь таны уурыг хүргэхгүйн тулд үргэлж хичээж байдаг.  Өөрийн уур уцаараа хянаж сурцгаая, Хониныхоон!Үхрийн орд: ЗөрүүдӨөрийн үзэл бодолдоо хэт үнэнч Үхрийнхэн нэгэнт л шийдсэн бол эргэж буцдаггүй зантай.  Бусад хүмүүс юу гэж хэлэх нь чуха...
  • Өнчин хот
    Их талын дундах өнчин хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт. Эзэнгүй хот юм бол ис тоосорч, салхи хэсүүчлэн, шарилын газрыг санагдуул...
  • Дуучид клипэн дээрээ фотошоп ашиглан хэрхэн төгс харагддаг вэ?
    Унгарын залуу дуучин бүсгүй Csemer Boglarka-Parfume нэртэй шинэ дууныхаа видео клипэнд оддын төгс царайг фотошопоор хэрхэн бий болдгийг зоригтой харуулж чаджээ.
  • Youtube болон бусад зарим сайтаас хэрхэн дуу, видео татах вэ?
    Youtube.com сайтаас хэрхэн дүрс бичлэг татаж авах вэ? Дуу хаанаас яаж татах вэ? гэсэн асуултууд нэлээн түгээмэл байдаг. Тэгвэл та бүхэнд өөрийн татдаг нэгэн аргыг танилцуулъя. Энэ бол Firefox+Flashgot  буюу Галт үнэг хөтчийг суулгаад дээр нь Flashgot нэмэлтийг суулгаж ашиглаад татдаг арга юм. Хэрхэн суулгах: Дээрх видео дээр нэгэн сайтаас дуу татахыг харуулж байна. Ер нь fl...
  • Оросын далайн нохдын баг Ялалтын баярт зориулж тусгай үзүүлбэр үзүүлжээ
  • Амжилтанд хүрсэн хүмүүс яагаад аялах дуртай байдаг вэ?
    Хүн бүрийн хувьд амжилт гэдэг нь өөр зүйлээр хэмжигддэг. Амжилтанд хүрэх нь тийм ч чухал биш нэгэн байхад хүрэхийн төлөөх бүхнийг хийхэд бэлэн хүн байна. Харин амжилтанд хүрэх нууц юу болох талаар олон  зөвлөгөө байдаг ч энд та бүхэндээ амжилтанд хүрсэн хумүүсийн ихэнх хувь нь яагаад аялагчид байдаг талаар мэдээлэл хүргэе. 1. Тэд ая тухтай байдал хэрхэн бүрдүүлэхээ мэддэг Олон ая...
  • Ээжүүдээ, та нарт ийм зүйл тохиолдож байв уу?
    Хорвоогийн хамгийн сайхан бөгөөд "жинхэнэ" ажил бол ээж байх явдал юм. Ээжүүдэд маань иймэрхүү жаргалтай явдлууд тохиолдож л байсан биз дээ? 
  • Би Баярмаа багшдаа хайртай
    “Баярмаа багшийн группийнхэн” гэдэг лут нэртэй, багшдаа дулдуйдан бас ч гэж нэлээд биеэ тоох хандлагатай хэдэн нөхөд орос хэлний хичээлийнхээ дараа үндсэн ангидаа орж ирэхэд манай нөгөө группийнхэн тэвэг тоглосон, пуужин нисгэсэн хэдэн атаманууд л сууж байдаг сан. Тэвгэнд бухимдаж пуужинд оногдсон хэсэг нөхөд Баярмаа багшийн группийнхнийг атаархангуй сонжих нь сэтгэлд ...
  • Хэний ч санаанд оромгүй зүйлсээр зурдаг уран бүтээлч
    Сүүлийн жилүүдэд уран зургийн төрөлд шинэ содон арга техникүүд хурдацтай нэвтэрч кофе, кофены шаар, цэцэг гэх мэт зүйлсийг ашиглахын зэрэгцээ цаасны оронд хатаж шарласан навч аль эсвэл самар, жимсний хальс зэргийг ашиглан уран бүтээлээ туурвидаг зураачид олон болсон. Харин энэ удаад та бүхэнд хоол хүнсний бүтээгдэхүүн, өнгө өнгийн цэцэгсээр зогсохгүй ахуйн хэрэглэлүүд, чихрийн цаас, хар...
  • Эрүүл мэндийндаатгалын урамшууллын үзлэг
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАГЧ ТАУРАМШУУЛЛЫН ҮЗЛЭГТЭЭ ХАМРАГДААРАЙ Даатгуулагч Та дараах нөхцөлийг хангасан тохиолдолд урамшууллын оношлогоо, шинжилгээний багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлэгүүдэд эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй. Үүнд : Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол Дараалсан 3...
  • Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан
    Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.  “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэ...
  • Далай ламын сургаал
    Бодвол ээж минь л хайчилж өгсөн болов уу, сонины хайчилбар байгаад л байдын. Элэгдэж үнгэгдээд алга болохоос нь өмнө тэмдэглээд авяа гэж бодлоо. 1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана. 2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд. 3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд. 4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөр...
  • Анжелина Жоли болон Брэд Питт нар 7 дахь хүүхдээ өргөж авчээ
    Холливудын алдарт хосууд гэр бүлийнхээ 7 дахь  шинэ гишүүнийг хүлээн авч Сириэс 2 настай хүү өргөж авсан байна. 39 настай жүжигчин бүсгүй Жоли Питт гэр оронгүй хүмүүст туслах сайн үйлсийн аянд оролцох үеэрээ бяцхан хүүтэй анх уулзаж, өрөвдөн нулимс унагасан ба хүү хариуд нь түүнийг тэвэрсэн тэр мөч сэтгэл хөдлөм байсан  талаар НҮБ-ын ажилтан дурсчээ. Брэд Питт, Анжелина Жоли...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.