ЧӨЛӨӨТ АГУУЛГА

АЛТАН ЗУРАГЛАЛ /өгүүллэг/


2015 оны 12 сарын 01, 19:55

img_0_2
Этгээд нэгэн далайн эрэгт
Эрсхэн ногоон царс ургажээ
Энхжин царсны мөчир дамжуулж
Эрдэнийн алтан гинж хэлхжээ
/А.С.Пушкин/ (орчуулагчийн нэрийг олсонгүй.)

Би багадаа тийм ч сайхан ааштай хүүхэд байгаагүй билээ. Зарц нараа их шоглоно. Би удаан хойрго юманд тун дургүй тул наазгай зарцыг илүүтэй шоглоно. Окэй их удаан хөдөлгөөнтэй зарц байлаа. Алимны хальс арилгасан ч юу боддог юм бүү мэд хоёр, гурван ч удаа гараа амраана, тэр болгонд нь би хөөе гэж ширүүхэн дуугарахгүй л бол нэг гартаа алим, нөгөө гартаа хутга барьсан чигтээ алмайрчихна. Толгойдоо жаахан юмтай гэж бодно. Галын өрөөнд юу ч хийхгүй гөлийгөөд зогсчихдогийг нь олонтоо харсан болохоор хүүхэд надад ч гэсэн жаахан дур гутам, нэг л сонин уур хүрмээр санагдаж, “Хөөе Окэй, өдөр богинохон шүү" гэх мэт том хүн шиг, одоо бодохоор нуруу хүйт оргим харгис үг чулуудаж, тэгээд ч сэтгэл ханахгүй нэг удаа Окэйг дуудаад миний зурагтай номын цэргийн ёслолын жагсаалын хэдэн зуун цэрэг, бүр морьтон, туг далбаа барьсан, буу үүрсэн цэргийг нэг нэгээр нь хайчлуулж, хөөрхий эв дүйгүй Окэй өглөөнөөс үдэш хүртэл юу ч идэлгүй арайчүү гучхан цэрэг, тэр нь тэгээд баатар жанжны сахлыг тайрчихсан, буутай цэргийн гарыг баавгайн савар мэт аймар бүдүүн хайчилсан байх тул би тэр бүрд нь боож үхэхээ шахан, халуун зун ч байж Окэйгийн хөлсөө цувуулан хайчилсан нөгөө цэргүүд хөлстэй гарт нь шалчийн нороод би бүр тэсэлгүй уурандаа Кэйг өшиглөөд авав. Уг нь мөрийг нь өшиглөсөн байтал Окэй баруун хацраа даран доош бөхийгөөд уйлж гарлаа.
“Эжийдээ ч ингэж нүүр амгүй цохиулж үзээгүй. Чамайг үхэн үхтлээ мартахгүй дээ“ гэж гиншин уйлахад нь эрхгүй сэтгэл сэртхийж билээ. Тэгээд ч зогсохгүй би чухам л тэнгэрийн зарлиг мэт Кэйг дэглэдэг байжээ. Өнөө ч гэсэн бага зэрэг нэг тийм мэдлэггүй, мулгуу хүнийг харахаараа тэвчиж үл чадна.
Уржнан би гэрээсээ хөөгдөн нэг шөнийн дотор гуйлгачин болж, гудамж хэрэн тэнүүчилж, газар газар очин уйлан бөмбөрч, тэр өдөр өдрийг арайчүү даван туулсаар бага зэрэг үзэг барихын хүчинд амь зуулгаан овоо нэг аваад явахчаан болтол өвчинд нэрвэгдэв. Сайн хүмүүсийн ачаар нэг зун Чиба аймгийн Фүнабаши хотын Дорогийн далайн ойролцоо жижигхээн байр хөлслөн сууж, хоол унд хийж идэхтэйгээ болсон авч шөнө бүр унтлагын хувцсаа мушгиж хаяхаар хөлстэйгээ тэмцсэн өдрүүд үргэлжилж, тэгсэн ч ажил хийхгүй бол болохгүй тул өглөө бүр ганц аяга хүйтэн сүү зөвхөн түүнд л амьд явахын баяслыг мэдрэх шиг, хашааны буланд цэцэглэсэн улаан цэгцүүхэйн гоёмсог цэцэг хүртэл улалзан асах галын дөл мэт харагдахаас өөр юуг ч мэдрэхгүй болтлоо миний тархи толгой эцэж туйлдаад байлаа.
Тэр үеэр нэгэн өдөр, хүн амын тооллогын туранхай, дөч эргэм насны намхавтар эргүүлийн цагдаа хаалга тогшиж, миний иргэний үнэмлэхийн нэр, сахал үсэндээ баригдсан царай хоёрыг бүлтийтэл ширтэж байснаа,
- Хүүе чи нөгөө ......эрхмийн хүү юү дээ? гэж асуухад нь түүний хэлсэн үг нь учиргүй манай нутгийн аялгатай байсан тул би
-Тийм гэж тайвширсан өндөр дуугаар хариулаад,
-Та өөрөө? гэж асуув.
Эргүүлийн цагдаа цонхигор нүүрээ үрчийтэл инээгээд,
- Үгүй тэр, яг мөн байна шүү. Та мартаа байлгүй дээ, хорин жил өнгөрчээ. Би К-д морин тэрэгчин байсан юм.
К гэдэг нь миний төрсөн тосгоны нэр. Би:
- Та яг таалаа гэж нүүрэндээ өчүүхэн ч инээмсэглэл үгүй хариулаад
– Би одоо шалдаа буусан гэхэд,
- Юу гэж дээ гэж цагдаа улам хөгжилтэй инээнгээ,
– Зохиолч болно гэдэг бүр ч гараад өгсөн байна шүү дээ гэв.
Би муухан мушилзав.
- Нээрэн тийм гээд цагдаа арай сулхан дуугаар,
- Окэй таныг дандаа дурсан ярьдаг юм гэв.
- Окэй? Би тэр дороо санасангүй.
- Окэй шүү дээ. Мартсан байх даа. Яагаав танай зарц байсан.
Саналаа. “Аа” гэж би өөрийн эрхгүй дуу алдаад босгон дээрээ лагхийн суусан чигтээ толгой гудайлган тэртээ хорин жилийн өмнө удаан алгуур нэгэн зарц эмэгтэйг шоглож байсан элдэв хорт үйлдлээ нэг нэгээр санаж бараг тогтож сууж чадахыг болив.
- Жаргалтай байгаа биз дээ? гэж гэнэт толгойгоо өндийлгөн гайхан алмайран асуусан миний царайд яг л нүгэлтэн, гэмт хэрэгтэн, өөдгүй муу инээд хүртэл хөвж байснаа сайн санах авай.
- Өө, ингэж тэгээд болж л байна гэж эргүүлийн цагдаа туйлын амар амгалангуй бөгөөд цайлган цовоо дуугаар хариулаад алчуур гарган духны хөлсөө арчин,
- Дараа түүнийг дагуулаад тухтай ирж таны амар мэндийг эрье, болох уу? гэв.
Би үсрэн босохоо алдтал давхийн цочив.
- Өө, үгүй зүгээр, зүгээр юу гэж тэгж... гээд эрс татгалзаж үгээр хэлэмгүй ичгүүр хийгээд дорд байдалдаа бие минь чичигнэж байлаа.
Гэвч цагдаа малийтал инээсэн хэвээр.
- Манай хүү энэ өртөөнд ажиллаж байгаа, тэр маань ууган хүү. Удаах нь хүү, дараагийнх нь охин, охин, хамгийн отгон нь энэ жил бага сургуулийн сурагч болсон. Одоо овоо нэг амьсгаа авахтайгаа болоод байна. Окэй ч хөөрхий шургаж унатлаа л зүтгэх юм. Юу ч гэмээр юм бэ дээ, танайх шиг том баян айлд юм сурсан хүн аргагүй өөр юм гэж бага зэрэг царай нь улсхийснээ инээж,
- Окэй чамайг үргэлж ярьдаг юм. Дараагийн амралтаар заавал дагуулж ирж баяр талархлаа илэрхийлэх болно гэснээ гэнэт царайгаа төв болгон,
- За түр баяртай, биеэ бодоорой гэж хэлээд явж одов.
Түүнээс гурав хоногийн дараа, би ажил гэхээс илүү мөнгөнд баахан шаналж гэртээ байж сууж чадахаа больж хулсан туяг бариад далай тийш явах санаатай хаалгаа сэвхийн онгойлготол гадаа гурван хүн, кимоно өмссөн аав, ээж, улаан хувцастай охин гурав яг л уран зураг лугаа адил зэрэгцэн зогсож байлаа.
Окэйгийн гэр бүл ажээ.
Би өөрөө ч гайхахаар огцом чанга дуугаар хэлэв.
- Өө, хүрээд ирсэн үү. Өнөөдөр би даанч ажилтай, явахгүй бол горьгүй нь. Уучлаарай, дараа дахин ирээрэй.
Окэй намбатай, сайхан эмэгтэй болжээ. Найман настай балчир охин нь эхийнхээ зарц байсан үеийнх шиг үл ялиг удаавтар, бүүдгэр нүдээр намайг дүнсийн ширтэнэ. Би ер бусын уй гунигт автан Окэйг ганц ч үг хэлж амжаагүй байхад нь зугтах мэт далайн эрэг рүү зүглэн алхав. Хулсан таягаараа эргийн зэрлэг өвсийг хайш яаш яран нэг ч эргэж харалгүй ухаан жолоогүй далайн эргийн хотын зүг тэр чигээрээ алхав. Би хот руу юу хийхээр явсан билээ? Ямар ч утгагүй киноны самбар ширтэн, кимоногийн дэлгүүрийн гоё чамин цонхыг гөлрөн, час час тагнайгаа ташин, сэтгэлийн мухарт ялагдсан, ялагдсан гэх шивнээ дуулдах шиг, тэр нь миний хамаг биеийг салгануулж цааш ахин гучаад минут сажилсан болов уу. Тэгээд гэрийн зүг буцан гэлдэрлээ.
Далайн эрэг дээр ирээд би зогтусав. Харагтун, урд минь энх амгалангийн дүр зураг. Окэйгийн гэрийнхэн амар тайван чулуу шидэн инээн хөгжилдөнө. Дуу нь энэ хүртэл цуурайтана.
- Тун айхтар... гэж эргүүлийн цагдаа байдаг чадлаараа чулуу шидэнгээ,
- Тэр толгой сайтай хүн. Удахгүй мундаг хүн болно шүү.
- Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав гэж Окэй их л бардам дуугаар,
- Багийн их өвөрмөц хүүхэд байсан юм. Сул дорой хүмүүст их энэрэнгүй, сайн хүү байсан юм гэх нь дуулдана.
Би зогссон чигтээ уйлсаар. Дэлбэрэх шахам оргилон буцлах сэтгэлийн хөдлөл минь нулимс даган сэтгэл сэргэтэл гадагш хайлан урсана.
Ялагджээ. Энэ бол сайн хэрэг. Тийм ч байх учиртай. Тэдний ялалт бас миний маргаашийн урагшлах замыг ч гэрэлтүүлж өгнө.

-----------------------------------------------
Зураг:  20-р зууны Японы зохиолч Дазай Осамү (1909-1948). Тэрээр энэхүү өгүүллэгийг  тэртээх 1939 онд бичжээ.

 maxresdefault_9

Орчуулсан Д. Алтанцэцэг 2015. 11. 28


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ГҮЙ, МЕЛОС! /өгүүллэг/
    Мелос багтартлаа уурлав. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ. Бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөж өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино. Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босч уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. ...
  • АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТАБЛИЦ: Англи хэл сураад байждээ
    Цахим Англи хэл хуудаснаас англи хэл сонирхогчдод зориулж АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТАБЛИЦ гаргасан байна. Иймрхүү дүрмийн таблиц нь англи хэл сурч буй хүмүүст дүрмийг нэг доор утгыг нь харьцуулан ойлгох боломжийг олгодгоороо маш сайн талтай. Хэлтэй бол хөлтэй. Та бүхэн энэхүү англи хэлний дүрмийн таблицыг тултал нь ашиглаж, толгойдоо хийгээд аваарай. -------------------------...
  • Ээжүүдийн өдрөөр одод ээжтэйгээ хамт
     Дуучин Жастин Тимберлейк ээж Линн Харлесын хамт Пэрис Хилтон ээж Кэти Хилтоны хамт Эмма Стоун ээж Кристигийн хамт Шарлиз Терон ээж Гердо Маритцийн хамт Брэдли Купер ээж Глори Куперын хамт Ферги ээж Терри Горын хамт Жаред Лето ээж Констанс Летогийн хамт Жастин Бибер ээж Петти Маллетын хамт Тейлор Свифт ээж Андреагийн хамт
  • Шинэ жилийн баярын салют
    Жил бүрийн Шинэ жилийн үдэш дэлхийн өнцөг булан бүрт, улс орон болгон шинэ он гармагц салют буудуулж, ирж буй шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтаж авцгаадаг. Манай улсад ч мөн адил шинэ он гармагц төв талбайдаа баярын салют буудуулдаг уламжлалтай билээ. Та бүхэн дараах гэрэл зургуудаас дэлхийн олон улс орнууд шинэ жилээ хэрхэн угтаж авч, ямар гайхалтай баярын салютуудыг буудуулсныг сон...
  • Дэлхийн хамгийн гайхалтай усан оргилуурууд
    Хотын өнгө үзэмжид нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол архитектурын уран нарийн шийдэл бүхий барилга байгууламж болон хөшөө дурсгалууд байдаг. Түүнчлэн маш өвөрмөц сонин шийдэл бүхий усан оргилуурууд ч хотуудад гайхалтай өнгө үзэмж нэмдэг бөгөөд та бүхэнд амьдралдаа нэг ч удаа болтугай өөрийн нүдээр очиж үзэхийг хүсэхээр дэлхийн хамгийн гайхалтай усан оргилууруудыг танилцуулж байна. &quo...
  • Ипотекийн зээлийг 5% болгохын өмнө хариулах ёстой 5 асуулт
    Зээлийн хүүг бууруулах гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнээс өмнө дараах асуултуудад хариулах шаардлагатай. Хэрвээ хариулж, няцааж чадахгүй бол энэ хөтөлбөрийг амьдрах чадваргүй болгож, цаашид олон залуусын зээл авах боломжийг хаах болно.1. Хөтөлбөрийн зорилготой харш. Хөтөлбөрийн зорилго бол иргэдийг урт хугацаатай орон сууцны зээлээр хангах, түүнээс биш гацсан барилгын салбарыг ...
  • Аялах уу? Цуврал 2: Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 10 газар
    1. Анхуй аймаг, Хуаншань уул Та өмнө нь Хятадын тулаантай кино үзэж байсан бол үүнтэй ижил  уулан дээр бясалгал хийж дайтдаг хэсгүүд олноор гардаг. Хадан уулын эргэн тойронд ургасан модод сүрлэг байдлыг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг байна. 2. Фүжиан аймаг,  Вүеий уул Дэлхийд хамгийн олон түгсэн Хятадын ил захидал дээр энэхүү уулын зураг хэвлэгдсэн байдаг. Сүүдэртэн хар...
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
  • Дэлхийн хамгийн гайхалтай номын дэлгүүрүүд
    1.  Аргентины Буэнос Айрос дахь El Ateneo Grand Splendid номын дэлгүүрEl Ateneo Grand Splendid номын сан нь кинонд гарах ордон уу л гэлтэй. Нураах шахаж байсан энэ барилгыг дэлхийн хамгийн үзүүштэй номын сан болно гэж хэн ч төсөөлөөгүй буй заа.  2.Голландын Маастрихт байрлах Selexyz номын дэлгүүрГолландын алдартай сүлжээ номын дэлгүүр Selexyz Голландын Маастрихт байрла...
  • Адриано Челентано болон Клаудия Мори нарын хайрын түүх
    Италийн хамгийн сайхан үлгэр жишээ хос болох Адриано Челентано болон Клаудия Мори нарын алтан хурим тохиож байна. Тэд 50 жилийн өмнө гэрлэж, тэдний хайрын түүх Италийн романтик киноны сэдэв болж байв. Тэд анх 1963 онд "One Strange Type" киноны зураг авалтын үеэр танилцсан ба Моригийн хувьд уг эрийн дууг сонсож, киног нь үзэж байсан ч биеэ авч яваа байдал нь хачин этгээд тул с...
  • Братз хүүхэлдэйн "будаггүй" төрх
    Австралийн нэгэн ээж та бидний сайн мэдэх, охидын дуртай хүүхэлдэй Братзийг дэндүү их нүүрний будагтай хээнцэр гэж үзсэн тул энгийн балчир охидод зориулан нүүрний будмал хэсгийг арилган өөрөө шинээр зурж, хувцасны загварыг өөрчлөн оёсон зургаа ийтэлжээ. Тун ангийн бас даруу сайхан харагдах аж. Байгаа гоо сайхнаа хайрлаж суръя. ...
  • Би Баярмаа багшдаа хайртай
    “Баярмаа багшийн группийнхэн” гэдэг лут нэртэй, багшдаа дулдуйдан бас ч гэж нэлээд биеэ тоох хандлагатай хэдэн нөхөд орос хэлний хичээлийнхээ дараа үндсэн ангидаа орж ирэхэд манай нөгөө группийнхэн тэвэг тоглосон, пуужин нисгэсэн хэдэн атаманууд л сууж байдаг сан. Тэвгэнд бухимдаж пуужинд оногдсон хэсэг нөхөд Баярмаа багшийн группийнхнийг атаархангуй сонжих нь сэтгэлд ...
  • Өнгөрсөн үеийн бүсгүйчүүдийн гоо сайхны төлөөх аймшигт золиос
    Гоё сайхан харагдахын тулд эмэгтэй хүн их цаг, тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ орчин үеийн энэ бүх хичээл зүтгэл урьд үеийнхтэй яаж дүйцэх билээ дээ. Корсет Эрчүүдэд юу хамгийн уйтгартай санагддаг гэдгийг мэдэх үү? Эрүүл чийрэг эмэгтэй хүний бие! 19-р зууны үед халимыг яагаад тийм ихээр хөнөөснийг мэдэх үү?Учир бүсгүйчүүд дотор эрхтэнээ гэмтээн барин, халимын сахлаар хийсэн корсет зүүхий...
  • ДАЙСАН /өгүүллэг/
    Жүжигчин бүсгүй бүрэг харанхуйн дунд нулимс дуслуулан уйлж сууна. Өөрийнхөө гол дүрд тоглосон киног үзэнгээ. Бүсгүйн өнгөрсөн амьдралд эцэг эх хоёр нь түүний анхны дайсан байв. Ах нь дараагийн дайсан болов. Тийм учраас энэ орчлонгийн бүх хүн дайсан мэт санагдана. Ялангуяа эр хүйстэн хэн ч бай бүгд түүний дайсан мэт үзэгдэнэ. Тэгээд дайсан нэмэгдэх бүр гүн хар ангал уруу нэг нэг шатаар д...
  • Бид эх дэлхийгээ ямар болгож байна вэ?
    Индонези АНУ, Орегон Монгол улс, Шарын гол АНУ, Калифорниа Мексик Бангладеш Бразил Дэлхийн хамгийн том экскаватор Гана Испани Канад Оросын Мир уурхай. Дэлхийн хамгийн том алмазны ордод тооцогддог. Хайлж буй мөсөн уул
  • Ирина Шейкийн дараагийн амраг хэн байх бол?
    Загвар өмсөгч Ирина Шейк алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдогоос салснаа зарласан тухай хэвлэлээр саяхан шуугиж байсан. Гэтэл  сар бололгүй Двейн Жонсонтой аальгүйтэж амжсан бол дараагийн амрагаараа Льюис Хамилтоныг сонгосон  гэх. Тэдний харилцаа удаан үргэлжилж чадах болов уу? Залуу нисгэгчид уйлах хэрэг гарахгүй байгаа? 
  • Өнгийн харандаагаар амилуулсан бүтээлүүд
    АНУ-ын Флорида мужийн 22 настай залуу уран бүтээлч бүсгүй Морган Дэвидсон /Morgan Davidson/ өнгийн харандаануудыг ашиглан өнгө будгийн гайхамшгийг хослуулсан нүд алдам уран бүтээлүүдийг туурвидаг бөгөөд түүний бүтээлүүд Instagram хэрэглэгчдийн дунд маш алдартай ба түүний Instagram хуудсыг 100.000 гаруй хүн дагадаг байна. Тэрээр бяцхан охин байхаасаа л зураг зурж эхэлсэн ба хүүхэд ахуй...
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • Хэрэгжүүлмээр Япон ухаан
    Япон улсад цэцэрлэг, бага дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд аюул ослын нөхцөл хэрхэн өөрийн ба бусдын амь насыг хамгаалах аврах хичээлүүдийг маш сайн ордог юм байна. Жишээлбэл дээрх зураг дээр гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг орж, хиймэл амьсгал, зүрхний массаж хүртэл заадаг юм байна. Ингэснээр хүн бүр ямар ч машин осол ба бусад үед нэг нэгэндээ тусалж амийг нь аврах, хо...
  • Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?
    Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.