ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Дуртай өнгө чинь таныг тодорхойлно


2015 оны 12 сарын 07, 18:47
red_lips_by_paullus23-d6v0z70 Улаан бол эрч хүчний билэгдэл өнгө. Хүчтэй, эрүүл байхыг хүсдэг хүн энэ өнгөнд дурладаг.
Ерөнхий төлөв.Эрч хүчтэй, идэвхтэй байхыг хичээдэг. Бусад хүмүүст сэтгэл гаргадаг ба тиймээс ч хүмүүс таниас тусламж хүсдэг. Шударга шулуун зантай ба бусдыг татах удирдагч чанартай. Заавал анхаарах хэрэгтэй зүйл бол эрч хүчтэйгээс боловч түргэн ууртай, юманд сэтгэл дундуур байх хандлагатай тул бусдын саналыг үл ойлгох, асуудал гарсан үед өөрөөсөө зайлуулах нь бий. Үнэхээр ийм зүйл тулгарвал, тэр үедээ гүн амьсгаа аван тайвширч, бусдыг үргэлж шүүмжлэхээ азнах хэрэгтэй.
Хайр сэтгэлийн хандлага. Гал мэт шататлаа дурладаг ба өөрөө санаачилгатай байхыг эрмэлздэг. Одоо цагийг чухалчилж ханддаг. Дурлахдаа хурдан байдаг шигээ сэтгэл хөрөх нь ч мөн хурдан. Өөрөөр хэлбэл, анх дурлах үедээ л бүх эрчээрээ шатаж дуусаад хөрдөг гэж хэлж болно. Цаг өнгөрөх тусам хөрч, өөрөө ч үүндээ харамсдаг. Мөн бодсоноо шууд л хэлчихдэг зантай тул бусадтай маргалдах нь элбэг. Хэрвээ та улаан өнгөнд дуртай бол, юуны өмнө хэлэх үгээ толгой дотроо нэг удаа бодож байгаарай.
blueХөх өнгө нь мэдлэг ба тайван байдлыг илэрхийлдэг. Энэ өнгөнд дуртай хүмүүс ухаалаг байхыг эрмэлздэг.
Хөх өнгөнд дурлагсдын ерөнхий төлөв. Энэ өнгөнд дуртай хүмүүс аливаа тайван хандаж, ямар нэг зүйлд дүгнэлт хийж чаддаг. Дөлгөөн зантай ба бодол санаа нь ч амгалан, хүмүүст үнэн сэтгэлээсээ ханддаг тул бусдын итгэлийг хүлээсэн нэгэн байдаг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд байр суурь, нэр хүндийг эрхэмлэх хандлагатай ба хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө, нийгмийн байр суурь, бусдын атаархлыг төрүүлэхүйц орчныг хүсдэг.  Анхаарах ёстой зүйл нь амар амгалан зантай боловч өөрийгөө зөвтгөх хандлагатай. Өөрийн үг, үйлдлийг ямагт зөв гэж боддог бас  зөрүүдэлдэг. Тиймээс бусдын хэлсэн үгийг зөвөөр хүлээн авч, санаа нийлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн өөрөөсөө сул дорой нэгэнтэй сайхан харилцсанаар бусадтай харилцах асуудал чинь илүү хялбар болох болно.
Хайр сэтгэлийн хандлага. Хайр сэтгэлийн асуудалд хатуу талдаа, хайртай хүндээ дүгнэлт хийж, ирээдүйд хамт байх ханиа мөн эсэхийг мэдэхийг эрмэлздэг. Итгэлцлийг эрхэмлэн үзэж, харилцан ойлголцлыг онцолж, мэдээж хэрэг гадаад үзэмжээр үнэлэх хандлагатай ба илүү дээд төвшний хүнийг хайдаг. Анхаарах ёстой зүйл бол, аливаад дүгнэлт хийхдээ мундаг ч өөрийн бодлоо шууд илэрхийлж чадахгүй байх нь олонтаа. Чанга хатуу мөн ухаалаг байхыг хүсдэг тул алдаа гаргах дургүй ба хэт хянамгай зантай ч хааяа хэтэрхий шулуун үг хэлж бусдыг сэтгэлийг шархлуулах нь бий. Тиймээс хэтэрхий хатуу байх гээд хичээлгүйгээр өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлж сураарай.
GR_670935Ягаан бол хамгийн “ Романтик” өнгө юм. Эмэгтэйчүүд ягаан өнгөнд дуртай байдаг учир бол ягаан өнгө сэтгэл санааг тайвшруулдаг байна.
Ягаан өнгөнд дурлагсдын ерөнхий төлөв. Маш жижиг зүйлд баярладаг “Романтик” хүмүүс байдаг. Таалагдсан хүндээ зориудын бус мөртлөө маш тод сэтгэгдэл үлдээхийг хүсдэг. Мөн “залуу нас” болон “гоо үзэсгэлэн”-г эн тэргүүнд тавьдаг. Эелдэг, үзэсгэлэнтэй, үргэлж залуугаараа байхыг хүсдэг, маш эмэгтэйлэг сэтгэлгээтэй нэгэн байдаг. Сайхан сэтгэлээр бусдад туслах дуртай тул хүмүүст өндрөөр үнэлэгддэг. Мөн хангалуун амьдралд өссөн хүн ягаан өнгөнд дурлах хандлагатай байдаг байна.
Хайр сэтгэлийн хандлага. Эрчүүдэд таалагддаг, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд ягаан өнгөнд дуртай байдаг. Энэ ч утгаараа харилцаа тогтоох тийм ч хэцүү асуудал биш ч , нөгөөтэйгүүр үргэлж хэн нэгнээр хайрлуулахыг хүсдэг. Бусдаар хайрлуулж сэтгэлийг нь татахын төлөө хэт яардаг. Мэдээж хайртай хүнээ өөртөө татахын тулд бүгдийг зориулах нь муу зүйл биш ч хариу сэтгэл гаргахгүй бол маш их шаналах болно. Та маш романтик тул хайр сэтгэлээ маш олон аргаар илэрхийлэх чадвартай. Гэхдээ хүн бүрд таных шиг чадвар байхгүй тул та нөгөө хүнийхээ сэтгэлийг мэдэхийг хүсвэл зүгээр л анхааралтай сонс. Шууд илэрхийлж чадахгүй ч үгэн завсраа хавчуулж хайраа илэрхийлэх ч мөн гайхалтай арга шүү!
6807046-purple-flowersНил ягаан өнгө бол дэгжин бас нууцлаг байдлыг илтгэдэг. Гоо зүйн мэдлэг, гоо сайхны нарийн мэдрэмжтэй хүн энэ өнгөнд татагддаг. Ерөнхий төлөв. Гоо сайхны өндөр мэдрэмжтэй тул мэдрэмж шаардсан аливаа зүйлд татагддаг. Өөртөө дурласан байх хандлагатай ба сайн утгаараа бол орчноосоо тасарсан, нөгөө утгаар хэлбэл тохируулга алдагдсан нэгэн гэж хэлж болно. Зөөлөн бас гэнэн тул бага зэргийн асуудал тулгарахад сэтгэлээр унаж, эмгэнэлт жүжгийн гол дүр болчихдог. Мөн ядарч, стресст орсон хүмүүс нил ягаан өнгөнд татагддаг гэдэг тул сүүлийн үед гэнэт энэ өнгө таалагдаж эхэлсэн бол өөрөө ч мэдээгүй байхдаа стресст орчихсон байж болох тул биеийн байдалдаа анхаарахыг сануулъя. Хайр сэтгэлийн хандлага. Өөртөө дурлах хандлагатай тул нөхцөл байдалд хэт автамтгай байдаг. Амьдралд сайтай, муутай олон зүйл тулгарах тул амжилтгүй тохиолдолд эмгэнэлт жүжиг тавьж бодит байдлаас зугталгүйгээр асуудалтайгаа шууд тулж үзээрэй. Хайртай хүнээ сонгохдоо ч мөн нүдтэй тул өөрийг нь хүндэлдэг нэгнийг сонгох болно. Харилцан бие биенээ ойлгож чадвал төгс хайрын холбоо үүсэх болно.
7029133-orange-wallpaper-backgroundУлбар шар бол эрүүл, цовоо сэргэлэн байдлыг илтгэдэг өнгө юм. Шинэлэг мөн гэгээлэг байдлыг төлөөлдөг.
Ерөнхий төлөв. “Гэгээлэг бас идэвхтэй” байхыг хүсдэг хүн улбар шар өнгөнд дуртай байдаг. Энэ ч талаараа үйлчилгээ сайтай буюу бусдыг хөгжөөх үүргийг гүйцэтгэдэг ба олон хүнд таалагддаг. Өөдрөг сэтгэлгээтэй ба шийдэмгий зантай, уламжлал болон тогтсон нэг хэв маягт баригддаггүй. Гэхдээ ганцаардсан үедээ сул дорой ба бусдад ямар харагдах вэ гэдэг дээр хэт их анхаардаг. Хүмүүст тал алдахгүйг хичээдэг тул гүн гүнзгий хайр сэтгэлийн холбоо үүсгэдэггүй.
Хайр сэтгэлийн хандлага. Гадагш чиглэсэн ухамсар нь хүчтэй тул, бусдыг хөгжөөж чаддаг ба, хайр сэтгэлийн харилцаанд өөрт хөгжилтэй байж чадах эсэхийг эн тэргүүнд тавьдаг. Гял цял, зөвхөн төсөөлж л болохоор болзоонд дуртай ба гэнэтийн бэлэг барихдаа сайн. Анхаарах ёстой зүйл бол таны хайртай хүн юу хүсэж байгаа вэ? гэдэг юм. Таныг баярлуулж чадах гэнэтийн бэлэг түүнд таалагдана гэсэн үг биш юм. Түүний үнэлэмжид тохируулах нь чухал.
nature-green-cloversНогоон бол тэнцвэрийн өнгө. Тогтвортой байдал, зохицлыг илэрхийлдэг.
Ерөнхий төлөв. Илүү дутуу зүйлгүй амьдралын хэв маягийн эрхэмлэдэг. Өрсөлдөөнд дургүй, оюун санааны хувьд тогтвортой, эелдэг хүмүүс. Хүлцэнгүй зантай тул бусад хүмүүс таниас тусламж хүсэх нь их ба таныг найдвартай хүн гэж дүгнэдэг. Гэсэн хэдий ч нэг л мэдэхэд стресстчихсэн байдаг. Бусдын хувьд хамгийн найдаж болохоор нэгэн байх гэж хариуцлага хүлээдэг үү? Бага зэрэг биеэ суллаад өөрийн санаа бодлоо илэрхийлж байгаарай.
Хайр сэтгэлийн хандлага.  Аливаа зүйлийг зохицлыг чухалчилдаг ногоон өнгөнд дурлагчид хамт байхад амар амгалан мэдрүүлэх хүнийг хүсдэг. Гэхдээ хайртай хүн гэхээсээ илүү гэр бүл, ах дүүтэйгээ харьцаж байгаа мэт  харьцдаг. Мэдээж ийм хандлагад таны хайртай хүн сэтгэл дундуур байх боловч, хэрвээ гэрлэсэн бол гэр бүлээ эрхэмд үзэж, өөрийн гэр орноо хамгийн тайван газар байлгахын төлөө зүтгэдэг. Гэрийнхэндээ анхаарал халамжтай, хайр сэтгэл гэхээсээ илүүтэйгүүр гэр бүлсэг нэгэн.
c0c3f085abcd66fbe92ae8006a858543Шар бол адал явдал, сониуч зан болон эрх чөлөөг илтгэнэ. Ерөнхий төлөв. Хүүхэд мэт эрх чөлөөг хүсэж, адал явдалд дурлаж, ямар нэг шинэ мэдээг догдлон хүлээдэг. Хэл ярианы хөгжил, хошин шогийн мэдрэмж сайтай, нийтэч зантай. Тиймдээ ч нөхөрлөлийн хүрээ маш өргөн. Гэвч бага зэрэг уйдамтгай тул залхсан бол шууд орхидог. Өөрийн дураар загнах хандлагатай тул жоохон даруу байхыг хичээх хэрэгтэй. Мөн үг яриагаараа бусдыг гомдоох хандлагатай тул  анхаарна уу.
Хайр сэтгэлийн хандлага. Хүүхдэрхүү зантай тул бага зэрэг дураараа аашилдаг. Гэхдээ танилын хүрээ олонтой тул найз нөхдийн харилцаанаас хайр сэтгэлийн харилцаа болох нь элбэг. Гэхдээ өөрийн зоргоор зангаасаа болоод хаврын тэнгэр шиг аашилдаг тул хайртай хүнээ эргэлзээнд оруулдаг.
coffee-wallpaper-background-hdХүрэн бол тайван болоод ухаалаг байдлыг илтгэдэг.
Ерөнхий төлөв. Хүрэн өнгөнд дурлагсад юмыг сайтар эргэцүүлдэг, болгоомжтой хүмүүс байдаг. Өөрийн хүссэн зүйлээ авах үгүйгээ ч удаан боддог. Мөн даруу байдлыг эрхэмлэдэг ба өөрөөрөө бардамнадаггүй, гадаад байдлыг төдийлөн чухалчилдаггүй онцлогтой. Төлөв даруу хэдий ч зөрүүд талтай. Өөртөө туршлага хуримтлуулж, шат бүрээр дамжин өгсдөг. Бага зэрэг хуучинсаг үзэлтэй тул орчны өөрчлөлтөд дасан зохицохдоо муу. Шинэ зүйлээс илүү уламжлалыг эрхэмлэдэг. Аливаа зүйлийг хэт нухацтай бодолгүйгээр хөнгөхөн авч үзэж сурвал илүү урагштай байх болно. Хайр сэтгэлийн хандлага. Цагийг амар тайван өнгөрүүлэхийг хүсдэг. Хаа нэг тийшээ явж хөгжилдөхөөс илүү нам жим болзоонд илүү дуртай. Мөн үнэнч хайрын холбоог үүсгэж чаддаг нэгэн юм. Аливаа өөрчлөлтөд дасахдаа муу тул нэг л хэвийн байхыг хүсдэг ч таны хайртай хүн уйдаж болох юм. Тиймээс хааяа ч гэсэн хайртай хүнийхээ санаанд тохируулж байх хэрэгтэй.
1069259290Цагаан өнгө цэвэр ариун, үнэнч шударга байдлыг илэрхийлдэг. Ерөнхий төлөв. Сайн сайхныг хүсдэг, цэвэр ариун байдлыг эрхэмлэдэг хүн цагаан өнгөнд дурладаг. Энгийн амьдралд дуртай. Бусдад ч өөртөө ч хатуу шаардлагатай тавьдаг тул уян хатан бус гэж харагдахаар ч таны шударга байдал хүмүүст таалагддаг. Таны хатуу занг үгүйсгэхгүй ч та бусдыг бодож, хүмүүсийн төлөө ямар нэг хэрэгтэй зүйл хийхийг хүсдэг.
Хайр сэтгэлийн хандлага. Харин сэтгэлийн асуудалд харин ч бодитой ханддаг. Мэдээж нөгөө хүнээсээ цэвэр ариун байдлыг шаарддаг ба бусдад хайртай болсон ч сэтгэлээ илчлэлгүй ганцаараа байхыг хэцүү гэж боддоггүй. Өөрөөр хэлбэл уйтгар, гунигийг сайн тэвчдэг. Хайртай хүндээ тавих таны анхаарал халамжийг нь эхийн хайртай зүйрлэж болно.
black-and-white-wallpaper-6Хар өнгө  бол хүчийг илэрхийлдэг.
Ерөнхий төлөв. Хар өнгөнд дуртай хүмүүс аливаа зүйлд баригдах дургүй. Хар өнгө хүмүүст голдуу хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг ч энэ өнгөнд дуртай хүмүүс ярилцаж үзэхэд огт өөр хүмүүс байдаг. Гэвч өөрийгөө илэрхийлэх дургүй, өөрийнхөө ертөнцийг чухалчилдаг. Энэ өнгөнд дуртай залуу хүмүүс бусдыг шохоорхлыг татаж байдаг. Хайр сэтгэлийн хандлага. Ямар нэг юм нууж, нууцлаг байхыг хичээдэг. Өөрийнхөө бүх зүйлийг хайртай хүндээ мэдүүлэх дургүй. Хүмүүстэй харилцахдаа болхи, итгэсэн хүндээ бол харилцаагаа гүнзгийртэл өөрийн сэтгэл дэх бодлоо нууж, эсрэгээрээ нөгөө хүндээ буруу ойлгогддог талтай.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Гэрийн нөхцөлд зайрмаг хийх хялбар арга
    Зуны халуун өдрүүдийг гэртээ хүйтэн зайрмагтай өнгөрүүлэх юутай таатай. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.  Орц: Элсэн чихэр – 2 стаканСүү- 1литр Масло- 100 гр Крахмал- 1Өндөгний шар- 5ш Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийг...
  • Илжигний төмсөг
    Илжигний төмсгийг өргөөд хэрхэн цагийг яг таг мэдэх аргын талаар маш хөгжилтэй бичлэг. Үзээд жинхэнэ савж уналаа. Сандлаасаа инээж унахааргүй бэлэн байдалд үзээрэй хахаха
  • Түүх өгүүлэх гэрэл зургууд
    Гэрэл зураг цаг үргэлж түүхийг хадгалан үлдээж байдаг ба архивын гэрэл зургууд үнэхээр үнэ цэнэтэйд тооцогддог байна. Учир нь тэдгээр гэрэл зургуудын тусламжтайгаар цаг хугацаагаар аялж, түүх болон үлдсэн зүйлсийг олж харах боломжтой байдаг аж. Танд хүргэж буй дараах гэрэл зургууд зүгээр нэг түүхийг өгүүлээд зогсохгүй манай гараг цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэнийг хар...
  • Сүйт бүсгүйгээ хуримын даашинзтай харах үед...
  • Шинэ жилээр шилдэг зураг авахуулах санаанууд
          Гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг гэрэл зурганд үлдээн, эргэн тэр цаг хугацааг дурсах юутай сайхан билээ. Гэхдээ зурган дээр сайхан гарахыг зөвхөн зургийн аппаратанд даатгах хангалттай биш. Иймээс танд дурсамжтай мөчөө хөгжилтэй байдлаар авахуулах хэд хэдэн санааг санал болгож байна. Гацуураа чимэглэх Бараг чимэглээд дуусч байх үедээ гацуурынхаа гэрли...
  • Үл бүтэх амьтад байна
  • Хөгжилтэй зар суртачилгаа
    Хөгжилтэй зар суртачилгаа
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • Маш хялбар сонжоо: Танд хамгийн чухал нь юу вэ?
          Дараах асуултууданд бодолгүйгээр хамгийн түрүүнд толгойд бууснаараа хариулаарай. Энд ямар ч логик сэтгэлгээ хэрэггүй гэдгийг анхааруулья. 1. Та өөрийгөө хэн нэгэнтэй хамт ойд явж байна гэж төсөөл. Тэр хэн бэ? 2. Ойд нэг араатантай таарлаа. Тэр ямар амьтан байсан бэ? 3. Амьтантай таараад та ямар үйлдэл хийх вэ? 4. Та үргэлжлүүлэн явсаар ойн заха...
  • Анатомийн нэхмэл үзүүлэн
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
  • Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан
    #22 Mickey Rourke Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.#21 Gene Simmons Жи...
  • Бид хэн нэгнийг үнэхээр санадаг уу? Эсвэл түүний дэргэд ямар байсныг үгүйлдэг үү?
          Хүмүүс дотроо хэн нэгнийг санаж үгүйлдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр хүний тухай дурсамжийг бас боддог . Хоорондоо ялгаагүй адилхан зүйл мэт мөртлөө огт өөр ойлголтууд юм.  Бид бүгд хайрлаж дурладаг. Хүмүүсийн гаргасан ааш, үйлдлийг бид барагтай бол санадаггүй, гэхдээ мэдэрдэг. Энэ үед хүний  сэтгэл хүчтэй хөдөлж тэр хүний тухай дурсамж бий бол...
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • "Uptown funk" дуунд 100 киноны шилдэг бүжигтэй хэсгийг оруулжээ
    Дуучин Bruno Mars, продюсер Mark Ronson нарын бүтээл Uptown Funk нь Billboardийн жагсаалтыг 14 долоо хоног тасралтгүй тэргүүлсэн билээ.
  • Хоолонд дурлагсдад зориулсан гоёл чимэглэлүүд
    Япончууд үнэхээр хоолонд дуртай ард түмэн бололтой. Учир нь тэд янз бүрийн хоол зууш бэлтгэхээс гадна төрөл бүрийн хоол, хүнсний хэлбэртэй гоёл чимэглэлийг ч зүүх дуртай аж. Хоол, хүнсний хэлбэртэй дараах содон гоёл чимэглэлүүдийг Япон улсын "Hatanaka" гэх компани үйлдвэрлэдэг бөгөөд тэдний эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш гүйлгээтэй байдаг байна. ...
  • Аялал бол ердийн нэг зугаа биш
          Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал  хөгжилтэй байхаас   гадна  олон сайн нөлөөг үзүүлдэг. Аялах дуртай хүмүүст тун таатай мэдээг Elite Daily-ийн сэтгүүлч Chris Riotta хүргэжээ.           Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ. Ердөө ...
  • Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь Бодо Шеффер [сонсох ном]
    Хүн бүр л мөнгөтэй болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг. Гэсэн ч энэ мэдээж санаснаар болохгүй л дээ. Бодо Шеффер хэмээх хүний бичсэн энэхүү сонирхолтой номыг сонсох хэлбэрээр хүргэж байна. Та амрах үедээ нэг удаа сонсоорой. Магадгүй танд шинэ санаа өгч, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мэдлэг, арга замыг зааж өгөх болно. Мөн та номын талаар сэтгэгдлээ манай энэ нийтлэлийн доор бичи...
  • ШИВЭР МОЛЦОГ ХАНДГАЙ (ALCES ALCES PFIZENMAYERI ZUKOWSKI, 1910)
    Баг. Туруутан - Artiodactyla Овог. Бугынхан - Cervidae Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн [1]. Таних шинж: Биеийн урт 300 см, сэрвээний өндөр 240 см, жин 570 кг хүрнэ [2]. Бие харьцангуй богино, том, лагс. Мөчид урт. Чих урт, сүүл...
  • 2014 оны хамгийн азтай 10 амьтан.
      2014 оны хамгийн нөлөөтэй 10 амьтан. Та магадгүй 2014 оныг хүмүүст тийм ч ээлтэй бус байсан хэмээн хэлж магадгүй юм. Харин амьтдын хувьд огт өөр түүхийг бүтээсэн жил байлаа. Хүмүүс ихэвчлэн муур нохой, үхэр зусаг, зараа гээд өхөөрдөм амьтдыг хайрладаг боловч тэднээс ч илүү амьдралын чухал зүйлсийг хүмүүст ойлгуулж чадсан хөөрхөн амьтдын түүхийг бид доор өгүүлэх гэж байна. 1. ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.