ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан


2015 оны 12 сарын 09, 12:53
#22 Mickey Rourke
Mickey-Rourke
Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.
#21 Gene Simmons
Gene-Simmons
Жин Симмонс бол тухайн үедээ хамгийн их эсэргүүцэлтэй тулгарч байсан "KISS" хамтлагийн рок залуу байсан. Тэр тайзан дээр цусаа гаргах, хэвийн бус урт хэлээ гозолзуулдгаараа зартай байсан ба ихэнх хүмүүс түүнийг хэлээ зориуд урт болгосон гэж үздэг байжээ. Харин тэр залуужихын тулд нүдний давхраагаа татуулж, нүүрээ унжихаас сэргийлж нүүрэндээ ботокс шахуулсан ба хамгийн хачирхалтай нь өөрийн эхнэр Shannon Tweed-тэй хамт нэг өдөр нүүрнийхээ арьсыг татуулжээ. "Сексийн бурхан"-ы эхнэр нөхрөө өөрөөс нь залуу харагдахыг, мөн түүнийг тавьж явуулах бодолгүй байгаа ч уг нь тэдний насан дээр жинхэнэ үнсэлт л илүү дээр байлтай.
#20 Kenny Rogers
Kenny-Rogers
Алдартай каунтри дуучин эр олон жилийн турш ботокс болон гоо сайхны мэс заслын  хүчинд сайхан харагдаж иржээ. Мэдээж цаг хугацааг яаж эсэргүүцэж дийлэх билээ, түүний зовхины доор уутанцар үүсэхэд арилгаж, давхрааг нь чангалж өгчээ. Одоо харин гоо сайхны мэс заслын гамшиг дууссаныг түүний царай өөрөө нотолж байна.
# 19 Sylvester Stallone
Sylvestor-Stallone
Түүнийг стеройд хэрэглэдэг гэх яриаг өөрөө үгүйсгэсэн боловч, түүнийг гоо сайхны мэс засал хийлгэснийг түүний хиймэл харагдах царайнаас шууд мэдэж болохоор болжээ. Сталлоне шиг том одоос хүмүүс их зүйл хүсдэг, дэлгэцэн дээр түүний сийлсэн юм шиг сайхан бие ч хангалтгүй. Нас ахих тусам үзэгчдийн анхаарлыг гоо сайхнаараа татах хэцүү болдог тул одууд Сталлоне шиг алхам хийхэд хүрдэг. Гэхдээ тэр цөөн хэдэн мэс засал хийлгэсэн гэвэл худлаа, тэр "Рэмбо"-д тоглохдоо л зовхио татуулж, шанаагаа засуулж бас мэдээжийн хэрэг ботокс шахуулж байжээ. Гэхдээ тэр юу хийж байгаагаа мэдэж байсан, хөгшрөх тусмаа үнэ цэнээ алдах тул , косметик хагалгааны тусламжтайгаар хөдөлж чадахгүй болох хүртлээ тулаантай киноны од хэвээр байна гэж үзжээ.
#18 Paul Stanley
Paul-Stanley
Комик номын баатрууд шиг хувцаслалт, нүүрний будалт, төгс тоглолтоороо "KISS"  хамтлаг 1970-аад онд хард рок хөгжмийг үүрд өөрчилж чадсан билээ. Хамтлагийнхан дотроосоо хамгийн зөөлөн, романтик тул түүнийг "Одны хүү" гэж нэрлэдэг байв. Тэр хамтлагийн имиж болсон нүүр будалтын дагуу нүүрэн дээрээ маш том хар од зурдаг байсан тул түүнийг үнэн хэрэгтээ ямар төрхтэйг фенүүд нь нэг хэсэг л мэдээгүй юм. Хэвлэл мэдээлийнхний гол анхаарал хамтлагийн өөр нэг гишүүн  Gene Simmons дээр төвлөрч байсан бол цөөн хэдэн хүн Paul Stanley-н шинэ төрхийг харахыг хүсч байв.Аль тэртээ 60аад оноос одоог хүртэл  рок од маань хэд хэдэн удаа нүүрэндээ мэс хүргээд амжжээ. Нүүр болон зовхи татах, уруул өргөсгөж, хамраа засуулжээ.
#17   Wayne Newton
Wayne-Newton
Магадгүй одоо түүнийг мэдэх хүн үгүй байж магадгүй ч, тэрээр 1960-1970 онд жинхэнэ шоу ертөнцийн од байлаа. Түүний цомог дэлхий даяар хитүүдийг тэргүүлж явсан бол 72 настай од маань одоо хуучны амжилтаа дурсан суух л үлджээ.  Хүн мөнгөөр олон зүйлийг худалдан авч болох ч, залуу насыг бол авч чадахгүй. Гэхдээ мэдсээр л байж оролдсоор л байдаг. Уг нь Wayne бүгдийг байгалийн жамд даатгаад үлдээсэн бол дээр байсан юм. Тэр хамраа засуулж, зовхио татуулах зэрэг оддын хийлгэдэг бүхнийг хийлгэсэн. Харин эцэст нь Кен хүүхэлдэй шиг л болжээ.
#16 Simon Cowell
Simon-Cowell
Дэлхийн шоу ертөнцийн хамгийн баян, бас хамгийн хахир хатуу шүүгч,хамгийн амжилттай яваа продюсер гэдгээрээ алдартай билээ. Унтах ч завгүй шахуу хуваарьтай ажилладаг түүний ховорхон үзэгддэг сайхан инээмсэглэл нь түүнийг үнэхээр чимдэг. Ботоксын тусламжтайгаар тогтмол нүүрний арьсаа сэргээдэг бөгөөд, саяхан чихнийхээ ойролцоо наалттай явж байснаас нь үзэхэд эрүүндээ ч мөн мэс хүргэсэн гэж үзэж болно.
#15 Barry Manilow
Barry-Manilow

Тэр сэтгэл татам залуу байгаагүй ч дуу хоолойгоороо бол бүсгүйчүүлийг өөртөө татаж чаддаг байлаа. 70-аад оны үед түүний хит дууны тухай ярилцдаг байсан бол одоо түүний хиймэл царайг л ярьдаг болжээ. Тэр өөрийгөө огт гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй гэж тангарагладаг ч, энэ үнэхээр төрөлх төрх мөн үү? Хальтхан харахад л зовхи, духныхаа арьсыг татуулж, нилээн олон удаа хийлгэсэн ботоксын нөлөөгөөр түүний царай яг хүүхэлдэй шиг харагдахгүй байна гэж үү.
#14 Ray Liotta
Ray-Liotta

1980-1990 оны киног түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй ба өөрийн жүжиглэх авьяасаараа Emmy-ийн шагнал хэд хэдэн удаа хүртсэн нэгэн билээ. Гэтэл сүүлийн 20 жилд түүний карьер болон гадаад төрх хоёрт маш их өөрчлөлт гарсан. Учир нь аймшгийн гоо сайхны мэс заслын ачаар түүний кино үйлдвэрлэлийн ертөнц дэхь амьдрал бусдаасаа хамаагүй эрт төгсгөл болоод байна.Хамгийн анх Liotta нүүрний арьсаа татуулж, дерма шахуулснаар байнга ууртай хөмсөг зангидаж байгаа мэт харагдуулдаг болжээ. Liotta-ийн мэс засал холливудын түүхэн дэх хамгийн муу чанаргүй хийсэн хагалгаануудын нэг болсон юм. Одоо түүний нүд хэтэрхий нарийн бас арьс нь яг шир шиг л харагдах болжээ. Гэлээ гээд бид яаж түүнийг буруутгах билээ, уг нь тэр ядаж нүүрнийхээ талыг нуух санаатай сахал ургуулах гэж оролдсон боловч бас л бүтэлгүйтсэн юм.
#13 Jermaine Jackson
Jermaine-Jackson
Жексон гэхээр л гоо сайхны мэс засалтай холбоо үг шиг сонсогддог болсон байж магадгүй л юм.Ямартай ч Жексоны ах дүүс их бага хэмжээгээр мэс засал хийлгэжээ. Ямартай ч тэрээр дүү шигээ арьсны асуудалтай байсныгаа эмчлүүлэх гэж оролдсон бөгөөд, хамраа ч мөн бага зэрэг засуулжээ.
#12 Enrique Iglesias
Enrique-Iglesias
Түүний мэнгэ бараг дуунаас дутуугүй л алдартай байсан байх. Гэтэл тэр Холливудын түүхэн дэх хамгийн богино хугацааны буюу ердөө 5 минутын мэс заслаар нөгөө алдарт мэнгээ авахуулчихжээ. Ямартай ч одоохондоо түүнийг бусад шигээ аймшигтай мэс заслын хохирогч болоогүйд баяр хүргэе дээ.
#11  Jean Claude Van Damme
Jean-Claude-Van-Damme
Түүнийг алдартай жүжигчин, тулааны урлагийн мастер гэдгээр хүн бүр мэддэг. Уг нь тэр нүүрээ бие шигээ чанга болгохын тулд арьсаа өргүүлж, зовхио татуулсан ч нүүр нь яг чихмүүлчихсэн юм шиг болчихжээ. Одоохондоо тэрээр энэ косметик хагалгааны талаар өөрийн ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд хэвлэлийнхэн ч асууж чадахгүй байгаа юм. Угаасаа түүний тоглосон киног үзсэн хүнд бол иймэрхүү зүйлийг наргиан болгож асуух нь аймаар санагдах биз ээ.
#10 Burt Reynolds
Burt-Reynolds
Цагтаа инээдмийн,  уянгын, спортын гээд олон л кинонд тоглож явсан  түүнийг сахал бас уулын мэт төрх нь чимдэг байлаа. Алтан бөмбөрцгийн шагналыг 2 ч удаа хүртсэн тэрээр одоо зодог тайлаад байгаа билээ. 2005 онд олны өмнө гарахад, түүний царай нь ботоксын ачаар саажсан мэт болчихсон байв.
#9 Steven Tylor
Steven-Tyler
Түүнийг харсан хэн ч л байсан гоо сайхны мэс засалд орсон нь илт.  Нүүрний шугамаа өргөхийн тулд байнга ботокс хийлгэдэг байна.
#8 Howard Stern
Howard-Stern

2006 оноос гадаад төрхөндөө анхаарах болж ямар ч байсан эхний ээлжинд хамраа янзлуулжээ. Эрүүн дээрээ байсан сорвио арилгаж, мөн хэд хэдэн удаа нүүрээ татуулснаар хар шилний цаана нуугдах шаардлагагүй болов. Мөн одоогоор нотлогдоогүй ч, үс шилжүүлэн суулгуулсны ачаар түүний энэ өтгөн буржгар хар үс хэвээр үлдсэн гэж үздэг байна.
#7 Michael Douglas
Michael-Douglas
Ихэнх хүмүүс оддыг үнэтэй эмнэлэгт гоо сайхны хагалгаа хийлгэдэг гэж боддог бол, Дуглас зочид буудлын өрөөнд хийлгэсэн цорын ганц од бас биш юм. Мэдээжийн хэрэг тэр хөгшрөлттэй тэмцэж ботокс олон удаа хэрэглэсэн ч, одоо 71 настай түүнд туслаж чадах зүйл үлдээгүй болов уу.
#6 Carrot top
Carrot-Top
Түүний нэрийг сонсоод л бүгд инээлддэг байлаа. Учир нь тэр 90ээд оны дэлгэцийн од байв. Түүний өвөрмөц стиль, төрх жинхэнэ тренд болсон байлаа. Гэвч хэд хэдэн дараалсан мэс заслаар тэр хацар, шанааныхаа ясанд мэс хүргэж эцэст нь хамгийн бүтэлгүй мэс заслын үр дүнгийн нэг болжээ.
#5 George Clooney
George-Clooney

Холливудын ахимаг насны хагийн царайлаг эр, А зэрэглэлийн жүжигчний хойноос одоо ч бүсгүйчүүд сэтгэл алдардаг. Гэхдээ тэрээр 60 дөхөж явах насандаа нүдний зовхи татуулах мэс засал хийлгэжээ.
#4 Dwayne The Rock Johnson
Dwayne-The-Rock-Johnson

Хөл бөмбөг болон тулааны спортоос тэр Холливудад хөл тавьснаар тэр хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болж чадсан юм. Аавынхаа адил мэргэжлийн тулаанд хөл тавьсан тэрээр 1999 онд зодог тайлжээ. Ингээд кино урлагт орсон тэрээр гадаад байдалдаа илүү анхаарал тавих хэрэгтэйг ойлгосон байна. Ингээд дасгалын танхимд илүү олон цаг зарцуулахын оронд илүүдэл өөхнөөсөө салахын тулд гоо сайхны мэс заслыг сонгожээ. Одоо түүн шиг сийлсэн мэт биетэй хүн кинонд тоглохдоо заавал цамц өмсөх хэрэг байна уу.
#3 Clay Aiken
Clay-Aiken
Aiken өөрийгөө "Одуудын дүр төрх" гүй гэж үзээд үүнийгээ гоо сайхны ажилбараар сайжруулж болно гэж үзжээ. Тиймээс эрүүндээ мэс хүргэсэн боловч мэс заслаас үүдсэн өвдөлтийн улмаас дахин хийлгэх шаардлагатай болов. Эцэст нь эрүүнийхээ өөхийг соруулан байж арай насжуу харагдах болсон байна.
#2 Axl Rose
Axl-Rose

Ямар ч сарнай өргөстэй байдгийн баталгаа бол "Gun N Roses" хамтлагийн дуучин Axl Rose билээ. Түүний эсрэг олон нийтийн сөрөг хандлагыг гоо сайхны мэс ажилбарын тусламжтайгаар өөрчлөнө гэж найдсан биз. Тэр ботокс тариулж, нүүрээ татуулж хуучны сайхан төрхөө олж авна гэж найдсан ч санаснаар болсонгүй. Хэдийгээр тэр хүчин чармайлт гаргасан ч гэсэн хуучин шигээ олны хайрыг олсонгүй. "Холливуд гэдэг чинь зэрлэг ширэнгэн ой шүү дээ, залуу минь!"
#1 LL Cool Jay
LL-Cool-Jay

Тэр өөрийн "Cool" гэдэг хочоо хамгаалахыг тулд стеройд болон гоо сайхны мэс ажилбарыг сонгосон гэж үздэг. Харин тэрээр үүнийг үгүйсэдэг бөгөөд өөхөө хасахын тулд дасгалын заалыг сонгосон гэдэг. Гэвч түүний гэдсэн дээр нэгэн нууцлаг сорви байдаг бөгөөд одоогоор үүнийг мэс ажилбар байсан гэж баталгаатай нотолж чадаагүй байгаа юм.


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Ким Кардашиан ахин хүүхэдтэй болохыг хүсэж байна
    Реалити шоуны од Ким Кардашиан охин Нортоо дүүтэй болгох "даалгавартай" байгаа гэдгээ олон нийтэд зарласан байна. "Кардашианыхантай цуг байгаарай" цуврал шоуны дараагийн хэсгийг танилцуулах үеэр Ким ахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа мөн өндгөн эсээ олшруулж, жирэмслэх боломжоо нэмэгдүүлэх гэж эмчийн зөвлөгөөг дагаж байгаа талаараа дурджээ.Тэр хэлэхдээ: "Би баг...
  • Шил /бяцхан өгүүллэг/
    Арван тавтай сүй тавьсан Ёоко охин цонхийсон царайтай орж ирэв. - Толгой их өвдөж байна. Зүрх шимшрэм юм харлаа. Архины шил хийдэг гар үйлдвэрт шилчин хүү цусаар бөөлжин тэгээд аймаар түлэгдэн ухаан алдан унажээ. Түүнийг Ёоко харсан юм байж. Тэр ч гэсэн шилний үйлдвэрийг сайн мэднэ. Байшин дотор шатам халуун тул бараг жилийн турш цонх нь байнга онгорхой. Үргэлж хажуугаар өнгөрөгч хоёр, ...
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Хөгжим
    Хөгжим яагаад ийм ... байдгийм болоо? ... -н оронд тохирох гайхамшигт сайхан үгсээ өөрсдийнхөөрөө бодоод олцгоогоорой. Бичсэн үг болгон маань гологдоод байхын. Хоол шиг л хэзээ ч уйдаж залхамгүй насан туршдаа мэдрэх таашаал минь. Уул нь бол агаарын молекулын долгилсон хөдөлгөөн дамжин ирж миний хэнгэрэгийг нүдээд, хэнгэрэг маань алх дөшийг чичргээд, алхных нь иш бөөн мэдрэлийн эсүүдэд х...
  • Гэртээ төрөх үйл явц
  • Үхэл амьдралын тухай сонирхолтой бичлэг
  • Гудамжны хамгийн гайхалтай 3D зургууд
  • Гоо сайхны мэс засал нь бүтэлгүйтсэн одод
    Мег Райн Мелани Гриффит Шауна Санд Пете Бёрнс Куртни Лов Долли Партон Женис Дикинсон Жоан Риверс Лил Ким Линдсей Лохан
  • ХҮҮХДИЙН ДААХЬ ҮРГЭЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ
    Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж...
  • Хөөрхөн юм аа, цаана байгаа өвөө хүртэл зүгээргүй
  • Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг 15 шалтгаан
    Дэлхий дээр өндөр насалж буй хүмүүсийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн аман яриа байдаг харин үүнийг хэр бодит болохыг шалгахаар эрдэмтэд судалгаа явуулжээ. Судалгаанд 49 хүнийг хамруулахад зөвхөн 2 нь л эрэгтэй байв. Ийнхүү энэ яриа үнэн болох нь батлагдав. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг шалтгаан эдгээр ч байж болох юм.
  • Далай ламын сургаал
    Бодвол ээж минь л хайчилж өгсөн болов уу, сонины хайчилбар байгаад л байдын. Элэгдэж үнгэгдээд алга болохоос нь өмнө тэмдэглээд авяа гэж бодлоо. 1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана. 2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд. 3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд. 4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөр...
  • Өглөө яагаад лимонтой ус уух хэрэгтэй вэ?
    Өглөө босоод лимонтой бүлээн ус уух нь таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Хинду шашны уламжлалт анагаах ухаанд олон жил хэрэглэсэн шалгарсан арга юм. Иймд үзүүлэх нөлөөтэй танилцана уу. 1. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Бүлээн ус өглөө уух нь ходоод гэдсэнд сайн бол лимонтой хольж ууснаар элэг цэвэршүүлж, хоол  боловсруулах ...
  • Батга зөвхөн өсвөр насны онцлог биш, харин таны амьдралын хэв маягаас шалтгаалдаг
          Батгаших өвчнийг өсвөр насны онцлог гэж үзэх хандлага байдаг ч 20-30 насныхан батганаас болж шаналах нь элбэг. Үнэндээ энэ насны батга нь өсвөр насны үеийнхнээс хамаагүй хүнд бөгөөд эдгэх нь ч удаан, сорви үлдэх нь ч их. Эдгэчихлээ гээд бодож байтал ахиад л гараад ирдэг.  Насанд хүрэгчдийн батгашилт нь энгийн батганаас дараах байдлаараа ялгаатай. ...
  • Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?
    Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. Ану ...
  • Компаниудыг хорлон сүйтгэх ТТГ-ын гарын авлага
    Дэлхийн хоёр дугаар дайны үед CIA буюу АНУ-ын Тагнуулын Төв газраас /Цаашид ТТГ/ гаргасан нэгэн нууц баримт. Simple Sabotage Field Manual гэгдэх тус баримт нь дайсагнагч улсад өөрийн ТАГНУУЛуудыг нэвтрүүлж, тухайн улсын аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанарыг унагаахын тулд юу хийх вэ гэсэн хорлон сүйтгэх ажиллагааны гарын авлага юм. Нөхдүүдийнхээр бол байгууллагыг хүнд сурталжуулснаар...
  • Хуримынхаа дараа мөрөөдлөөрөө амьдарч буй хосууд
    Мэтт болон Жессика Жонсон нар гэрлэснийхээ дараа бусад энгийн гэр бүлүүдийн тогтсон жишгээр амьдрахыг хүссэнгүй. Тэд амжилттай байсан ажлаа орхиж, байшингаа зараад жижиг завь худалдан авч 4 жилийг далайд аялан өнгөрүүлсэн байна. Аялагч хосуудын амьжиргааны сарын өртөг 1000 ам.доллар ба Перу, Куба, Ямайка, Багамын арлууд гээд нийт 16 газраар аялаад байгаа аж. "Энэхүү санааг 2007 о...
  • "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтууд
    Жил бүрийн шинэ жилийг Гэртээ ганцаараа киногүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Үнэхээр ч жил бүр 12 сар гармагц л телевизийн олон сувгууд сэргэлэн цовоо хүү Кевин болон 2 бүтэлгүй дээрэмчний түүхийг өгүүлэх энэхүү дэлгэцийн бүтээлийг ээлж дараалан гаргаж, бид ч энэ гайхалтай киноноос огтхон ч уйдалгүй ахин дахин гарах тоолонд нь үзсээр л байдаг. Магадгүй бид хэзээ ч энэ киноноос уйдахг...
  • ӨВГӨДИЙН ҮНЭТ СУРГААЛЬ
    Монголчууд, өвөг дээдэс маань нүүдлийн аж ахуй эрхлэн амьдрахдаа олон зүйлийг ажиглаж, хойч үедээ зөвлөж, сургааль болгон айлдаж ирсэн байдаг. Тэр нь бидний амьдралд өдөр бүхэн хэрэглэгддэг байсан ч суурьшмал амьдралтай болохын зэрэгцээ бидний байгальтай харьцах боломж цөөрч байгаа тул ахуйн энэхүү сургаалиудыг мартахад хүргээд байгаа. Тиймээс бага ч болов АМЬДРАХУЙН АЛТАН СУ...
  • Ажлын ярилцлаганд орохдоо асуух шилдэг 5 асуулт
    Ажлын ярилцлага гэдэг нь 2 талын ашиг сонирхол үйлчлэх ёстой зүйл байтал бодит байдал дээр ажил олгогчид хамаг мэдээллийг асууж , нэг ёсны “эрх мэдллийг гартаа авах” зарчмаар явагддаг. Хэрвээ таныг ярилцлагад дуудсан компани өөрийн чинь хүсэл, сонирхолд нийцэх аваас та зайлшгүй эдгээр асуултын хариуг мэдэх хэрэгтэй юм. Гэхдээ ажил олгогч танаас асуулт асууж дууссаны дараа асу...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.