ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид


2015 оны 12 сарын 11, 10:07
     Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалттай мөнгө салгаж чадахаар  болмогц хөрөнгөнийх талыг аваад орхиж оддог нь тэдний нийтлэг буюу эртний уламжлалт арга юм.  Баяжих нэр хүндтэй арга биш ч эцсийн дүнд ямартай ч баян л болно. Ингээд хөрөнгө мөнгөнд ухаан санаагаа алдсан  идэгдсэн 24 алдартанг танилцуулья.
#24 Oksana Grigorieva Mel Gibson
Oksana-Grigorieva
Оксана бол Орос гаралтай дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч юм, гэвч хэн ч түүнийг энэ утгаар нь танихгүй. Харин Мел Гибсоны нууц амраг гэвэл бүгд мэднэ, гэхдээ Мел Гибсон ч түүнтэй холбогдсон анхны алдартай хүн биш. Уг нь Оксанагийн эхний бай бол Тим Далтон байсан ч, түүнд арай их мөнгөтэй баян загас баригдах боломжтойг мэджээ. Тэд нэг жил орчим болзоод салсан ба энэ нь  Оксанад түүний мөнгөнөөс хуваалцахад хангалттай хугацаа байлаа. Гибсон Оксанад нөхөрсөгөөр 15 сая доллар аваад явахыг санал болгожээ. Харин тэдний дундаас төрсөн хүүхдээ цаашид харж хандахаас Гибсон татгалзсан байна. Харин энэ нь Оксанад хангалтгүй байсан тул тохиролцолгүй шүүхэд ханджээ. Ингээд шүүх Оксанагийн хэргийг маш түргэн шийдэж өгөв. Ингээд тэр 750,000 доллар болон хүүхдээ 18 нас хүртэл түүний байранд байхаар болжээ. Хэт шунаж аз туршиж байхаар санал болгосныг нь авсан нь дээр байсан юм даа!
#23 Amy Irving, Steven Spielberg
Amy-Irving-Steven-Spielberg
1970-д оны үед Ирвинг "Yentl" кинонд тоглон, тухайн дүрээрээ Академийн шагналд нэр дэвшин нэр хүндтэй болоод байлаа.  Мөн Спилбергтэй тохиолдлоор болзож эхэлснээр нэр хүнд нь огцом дээшлэв. Түүнээс салж байх үед Эмигийн орлого  буурсан бол, Спилбергийнх огцом өссөн байжээ. Ирвинг энэхүү гэр бүл салалтаараа 100 сая доллар хийж чадсан. Спилберг энэ бүхэн тэдний гэрлэлтийн гэрээгээр зохицуулагдана гэж найдаж байсан ч, тэр нь үнэндээ амны цаасан дээр бичигдсэн байсан тул шүүхэд хүчингүйд тооцогджээ. Хэн хуулийн гэрээг ингэж хийж болно гэж хэлэв ээ!
#22 Shawn Southwick, Larry King
Shawn-Southwick
Телевизийн ертөнцийн хамгийн том залуу Ларри Кингийг хангалттай хэмжээний хөрөнгөтэй болох үед түүний зүрхэнд хайрын үр суулгахаар үзэсгэлэнтэй шар үст төлөвлөжээ. Нээрээ ч удалгүй түүнээс 26 насаар дүү Шаун түүнийг уургалж, гэрлэх хүртэл түүний толгойг эргүүлж чадав. Эцэст нь тэр Ларригаас салах өргөдлөө өгөх үедээ түүнээс өчүүхэн бага мөнгө салгахаа мэдсэн байна. Үнэндээ Ларри ч түүнийг эргэн ирэхэд  баяртай байсныг нуух хэрэггүй байх, түүний насан дээр ахиад болзоод явах  амаргүй байсан болов уу. Ингээд тэд хамтдаа 18 жилийн өнгөрүүлж байгаа бөгөөд одоо 81 настай нөхөртэйгээ эцсээ хүртэл хамт байж, дараа нь нэгмөсөн тэтгэвэрт гарахаар шийдсэн бололтой.
#21 Anna Nicole Smith, J.Howard Marshall
Anna-Nicole-Smith-J-Howard-Marshall
Анна Николь Смитийн галзуу хулгана дээр суусан мэт амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн билээ. 24 настай байхдаа тэр хэний ч мэддэггүй тайчигч байсан бол, Ховард газрын тос үйлдвэрлэгч, тэрбумтан байсан ба энэ бол түүний боломж гэдгийг Анна анх уулзахдаа л ойлгожээ. Тэр хоёрт ганц л асуудал байсан нь Ховард 90 настай байв. Ховардын гэр бүлийнхэн Аннагийн үнэн санааг маш тодорхой мэдэж байсан ба, тэд гэрлэснээс хойш жил орчмын дараа Ховард нас баржээ. Ховардынхантай удаан хугацааны турш шүүхээр заргалдсаны эцэст, шаардсан шигээ 800 сая доллар биш ч тодорхой хэмжээний мөнгө хүртэхээр болсон байна. Анна 39 насандаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж нас барах хүртлээ, жүжигчин, загвар өмсөгч, тураах бүтээгдэхүүний сурталчилгаа хийж байв.
#20 Rossano Rubicondi, Ivana Trump
Rossano-Rubicondi-Ivana-Trump
Уг нь ч мөлжигчдийн талаар хамгийн их мэдлэгтэй байх ёстой хүн бол тэрбумтан Доналд Трампийн салсан эхнэр Ивана өөрөө билээ. Гэтэл 2008 онд өөрөө   хохирогч болчих нь тэр. Өөрөөсөө 24 насаар дүү, царайлаг залуутай гэрлэсэн ч энэ нь зөвхөн шоу төдий байв. Харин залууд өөрийн карьераа эхлүүлж, хүүхнүүдтэй сүргээр нь зугаацах төлөвлөгөө байлаа. Тэр саятантай гэрлэх, шоуны гол дүрд тоглох гээд хийж болох бүгдийг л хийсэн. Ивана бүх үнэнийг мэдсэнийхээ дараа хуурамч хуриманд зориулж 3 сая доллар үрсэндээ үнэхээр их харамссан байх даа. Ивана хэсэг хугацаанд сэтгэл санаагаар унасан ч , хэдэн жилийн дараа ахин шинэ залуугийн эрлээ  эхэлсэн  юм.
#19 Dean McDermott, Tori Speling
Dean-McDermott
Канадын жүжигчин залуугийн хамгийн шилдэг дүр бол жүжигчин  Тори Спелингийг үнэмшилтэйгээр гэрлэхийг гуйсан явдал юм. Тори яагаад түүн шиг залууд татагдсан нь ойлгомжтой ч, залуу үнэхээр том хар түүхтэй. Тэр анхны эхнэрээ мэхэлж хаясан ба бүүр жинхэнэ новшийн зан гаргаж төрсөн охиноо хүртэл орхиж байжээ. Тори залуутай хамт гэртээ хайрандаа бялуурч амьдрахыг хүссэн бол нөгөөхөд нь Торигийн мөнгө л сонирхолтой байв. Нөхөр нь урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, эхний ээлжид олон хүүхэдтэй болохыг хүсжээ. Ингээд ердөө хэдхэн жилийн дотор 4 хүүхэдтэй болов. Гэр бүлийн харилцаа уналтад орж эхлэх үед тэр архины хамааралтай болж, амиа хорлох бодолтой болсноос эмчилгээнд оржээ. Энэ нь магадгүй Торигийн хийсэн зөв сонголтоос болсон байх. Учир нь Тори одоог хүртэл гэр бүлээ цуцлуулаагүй байгаа.
#Courtney Stodden, Doug Hutchinson
Courtney-Stodden-Doug-Hutchinson
Бүх л 16 настай охид ахлах сургуулийнхаа анхны хайрттайгаа гэрлэхийг мөрөөддөг бол Кортни огт өөр аргаар мөрөөдөлдөө хүрэхийг хүсжээ. Кортнигийн гэр бүлийнхэн хууль зөрчин байж 16 настай охиноо "Ногоон бүс" киноны муу цагдаа Персид тоглодог жүжигчин, 51 настай саятны гурав дахь эхнэр болж гэрлэх болсныг баяртайгаар тэмдэглэжээ. Хатчинсон түүний өвөө гэж  бодогдохоор зөрүүтэй  харагддаг. Кортни олны анхаарлыг татахыг хүсэн реалити шоунд оролцож эхэлжээ. Тэд салах болоход Хатчинсон тун эвтэйхэнээр салалтыг зохицуулахаар оролдож байсан ба эцэст тэд эвлэрчээ.
#17 V.Stiviano, Donald Sterling
V-Stiviano
Хэрвээ Стивианог Дональд  Стерлингт ухаангүй дурласандаа араас нь хөлөө хугалчих шахам гүйж, тэгээд түүнийг өөрийнхөө  найз маш баян Нигерийн ханхүүтэйгээ танилцуулахыг нь тэсэн ядан хүлээж байсан гэвэл үнэмшилтэй сонсогдож байна уу? Дональд Стерлинг бол олон нийтийн эсэргүүцлийн улмаас тэрбум тэрбум доллараа алдаж байсан баян залуу юм. Гэхдээ энэ бүхэн санаандгүй болсон зүйл биш байсан. Стерлинг NBA-г хамгийн удаан буюу 33 улирал эзэмшиж байсан эр юм. Стерлинг арьс өнгөөр гадуурхсан, биеэ үнэлэгч авсан зэргээсээ болоод насаараа NBA-г удирдах эрхээ хасуулж, өөрийнхөө багийг шахалтаар худалджээ. Харин түүний ярианы бичлэгийг олон нийтэд дэлгэсэн Стивиано орой бүр зурагтын хөтөлбөрт оролцож байлаа.
#16 Kevin Federline, Britney Spears
Kevin-Federline-Britney-Spears
Нэр алдарт гарахыг хүссэн арын бүжигчин од уургалж хэрхэн баяждаг түүхийг тэр харуулсан билээ. Хамгийн өөдгүй нь тэр Бритниг бие давхар болох үед  найз бүсгүй нь түүний хүүхдийг хэвлийдээ тээж байсан билээ. Мэдээж найз бүсгүйд нь Бритнигийх шиг их мөнгө байгаагүй учир, бяцхан Федерлэйн хүүгийнхээ төлөө түүнийг явуулах сонголт хийсэн хэмээн таамагладаг. Харин Бритни 2 хүү төрүүлсэн бөгөөд, хөвгүүдээ асрамжлах эрхээ нөхөртөө алдсан билээ. Харин нөхөр нь хөвгүүдийн тэтгэмж болгож түүнээс жил бүр 250 мянган доллар авдаг.
#15 Raffaelo Follieri, Anne Hathway
Raffaello-Follieri
Хэттэуйн найз залуу сангийн мөнгөнөөс 50 гаруй сая долларыг шамшигдуулсан нь тогтоогдсон юм. Харин тэр Хэттэуйн дансанд нэвтэрч чадсан бол хоослоод орхих байсан биз. Тэр өөрийгөө анх Хэттэуйд үл хөдлөх хөрөнгийн худалдаачин гэж танилцуулж байжээ.
#15  Rachael Hunter, Rod Stewart
Rachel-Hunter-Rod-Stewart
Хэрвээ гэрлэлтийн гэрээ байгуулж чадсан бол ирээдүй баталгаатай, айх аюулгүй боллоо гэсэн үг. Стивен Спилбергтэй адилхан Род Стюарт шүүх түүний талд байна гэж найдаж байлаа. Гэр бүл салалт гэдэг цагаан цаасан дээр хараар бичсэн шигээ тодорхой байдаггүй учир Стюарт хөрөнгөнийхөө томоохон зүсмийг хуучин эхнэртээ алджээ. Анх тэд гэрлэх үед Стюарт 45 харин Хантер 21 настай байлаа. Хоёр хүүхэдтэй болсны дараа ч гэсэн Стюарт хуулийн байгууллагынхан түүний хаалгыг тогшихгүй гэдэгт итгэлтэй байлаа. Харин энэ гэр бүл салалтаар тэр 65 сая доллар алджээ. Одоо Хантер ганц бие амьдралаар жаргаж яваа бол Стюарт 70 настай. Хантер  дээрмийн зорилгогүйгээр хааяа ч гэсэн тэтгэвэртээ гарсан хөгшин эрийг эргэж тойрдог гэж найдъя даа.
#13 Claus Von Bulow, Sunny Clawford
Claus-von-Bulow
Ихэнх мөлжигчид  том зүйлд хүрэхийн тулд тэвчээртэй хүлээдэг бол Клаус эд хөрөнгөний төлөө эхнэрээ хөнөөж чадахаар галзуу юм. Санни инсулин хэтрүүлэн тарьсан байдалтайгаар гэрээсээ олдсон бөгөөд үүнээсээ болж   комд орон 28 жил ухаан оролгүй байсаар 2008 онд нас баржээ. Санни хэрвээ шууд  нас барсан бол нөхөртөө 75 сая долларын хөрөнгө үлдээх байсан ч, цагдаа нар түүний нөхрийг энэ хэрэгт сэжиглэн баривчилжээ. Ингээд бүх л бүтэн 5 жил хоригдсоны эцэст тэрээр чинээлэг гэр бүлийн гишүүний жагсаалтаас хасагдаж, харин түүний хэрэг цагаатгагджээ.  
#12 Heather Mills, Paul McCartney
Heather-Mills-Paul-McCartney
1998 онд алдарт "Битлз"-ийн дөрвөлийн нэг Маккартнид тун эмгэнэлт явдал тохиолдож, 30 гаруй жил ханилсан эхнэр Линдагаа алдсан билээ. Линдагийн хувьд Маккартнигийн мөнгө, алдар нэрт дурлаагүй гэдэг нь тодорхой бөгөөд, харин ч тэр  Маккартнигийн шүтэн бишрэгчдэд үнэнч хайр байдаг гэдгийн баталгаа болж урам өгдөг байсан. 
     Линдаг нас барснаас хэдэн жилийн дараа Хэйдэртэй учирчээ. Харин Хэйдэр өдрийн цагаар загвар өмсөж, оройн цагаар бусдаас мөнгө салгах ажил хийдэг байсан гэдэг. Харин тэд гэрлээд 6 жил болсны дараа Хэйдэр салах санал гаргав. Маккартнигийн өмнөх гэрлэлттэй харьцуулбал 6 жил богинохон хугацаа ч Хэйдэрийг  жинхэнэ хэн болохыг илчлэхэд бол хангалттай байсан юм. Миллз салахдаа гэр бүлийн хөрөнгөний 4-ний нэгийг авах хүсэлтэй байсан ба шүүхээс түүнд ердөө 50 саяыг өгөх болсонд тун ч их уурласан гэдэг.
#11 Alfonso Diez, Cayetana Fitz-James Stuart
Alfonso-Diez
Тэд өөрсдийгөө сохроор дурлацгаасан гэж ярьдаг ч учир нь Cayetana Fitz-James Stuart бол Албагийн 18 дахь гүнгийн ахайтан байсанд юм. Тэрээр анх Алфанзотой учирахдаа 85 настай, нэлээн их хөрөнгөний өв залгамжлагч, бас чанаргүй баахан гоо сайхны мэс заслын нөхөөс болсон эмэгтэй байлаа. Харин Алфанзо одоо ажил хийдэггүй бөгөөд түүний 4.7 тэрбум долларын хөрөнгөний ачаар язгууртан шиг л амьдардаг.  Гэхдээ гүнгийн ахайтан өөрийн хөрөнгийг өвлөх эрхийг гэр бүлийнхэндээ өгсөн ба Алфанзод түүний хөрөнгөнөөс авах ямар ч эрх байхгүй нь тодорхой болсон ч , гэнэт гүнгийн ахайтан санаагаа өөрчлөх ч юм бил үү. Хэрвээ Алфанзо түүний мөнгөнд татагдаагүй бол тэр үнэхээр л 24 каратын алтан зүрхтэй нэгэн байх.
# 10 Ivana Trump, Donald Trump
Ivana-Trump-Donald-Trump
Доналд Трамптай учрахаасаа өмнө Ивана яг хэн байсан бэ гэвэл, тэр өөрийгөө Чехийн шигшээ багийн цаначин байсан гэдэг ч хэзээ ч  гишүүн байгаагүй нь нэгэнт тодорхой болсон юм. Ивана бас өмнө нь гэрлэж байсан ба хуурамч шалтгаан зохиож гэр бүлээ цуцлуулаад дараа нь коммунист орноос гарсан гэдэг. Энэ нь 70аад оны үед бөгөөд 1977 онд Доналд Трамптай танилцаж, улмаар 3 хүүхэд төрүүлсэн ба энэ нь түүний ирээдүйн аз жаргалын баталгаа болсон юм. Тэдний салалт Иванад маш ашигтай байсан, учир нь тэр Доналдын үл хөдлөх хөрөнгийн  компанийн томоохон хувьцаа эзэмшигч байжээ. Гэвч салах үед Дональд ойролцоогоор 2 тэрбум долларын хөрөнгөтэй байсан ба үүний 25 саяыг Ивана гэр бүл болох гэрээний дагуу хүртжээ. Ивана минь Нэгдсэн улсын хамгийн сайн хуульчдтай хүнтэй заргалдах хэрэг байсан уу!
#9 Helg Sgarbi, Suzanne Klatten болон бусад
Helg-Sgarbi-2
Түүнд маш нарийн төлөвлөгөө байсан, эхлээд баян эмэгтэйчүүдийг уруу татна, харин дараа нь хар захидлаараа там руу унагах. Эмзэг хатагтай нарыг урхидан мөнгө гаргуулна, тэд сэжиглэх ч үгүй. Учир нь тэр хамгаас  найдвартай Швейцарын банкны хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн байсан. Ийм нэр хүндтэй залууг хэн сэжиглэх билээ! Тэр BMW-ийн өв залгамжлагч Suzanne Klatten болон бусад гурван баян хохирогч нараас сая сая доллар салгаж чаджээ. Тэр сексийн бичлэг бүхий хуурцгаар бүсгүйчүүдийг сүрдүүлж байв. Ингээд эцэст нь мэдээжийн хэрэг цагдаа нар түүнийг барьж, 6 жилийг торны цаана өнгөрүүлжээ.
#8 Cristal Harris, Hugh Hefner
Crystal-Harris-Hugh-Hefner
28 настай Кристал "Плейбой" сэтгүүлийн туулай байхад хөгшдөх ч, харин нөхөр Хью Хефнерээсээ 60 насаар дүү. Хефнер 40 нас хүртлээ залуу эмэгтэйчүүдтэй гэрлэж эр хүн бүрийн атаархлын төрүүлж явсан нэгэн. Тэд 2012 оны 12 сарын 31-нд гэрлэсэн ба уг нь үүнээсээ өмнө гэрлэхээр төлөвлөөд байв. Тэд бараг сүй тавиад 6 сар болж байхад Кристал нэг л өдөр өөрийн реалити шоундаа зориулах байсан хагас сая долларыг аваад Плейбой ордноос явчихсан байна. Хэсэг хугацааны дараа Кристал буруу алхам хийснээ ойлгон Хефнер дээр буцаж очин уучлалт гуйжээ. Бүгд л алдаа гаргадаг тул Хефнер түүнийг уучлан, эцэст нь гэрлэжээ. Гэвч, хэрэв тэд салах юм бол тэр Хефнерийн хөрөнгөнөөс юу ч авч чадахгүй гэдэгт Хефнерийн өмгөөлөгчид бат итгэлтэй байгаа аж.
#7 Tracey Edmonds (Babyface, Eddie Murphy, & Deion Sanders)
Tracey-Edmonds
Ихэнх мөнгө салгагчид ажилдаа үнэхээр гаргуун сайн байдаг бол зарим нь зүгээр л дараагийн төвшин рүү ахиж байдаг. Харин Трэйси Эдмондс баян алдартнуудыг урхидахдаа үнэхээр чадварлаг гаршжээ. Түүний богино хугацааны карьерт дараах 3 нэр байдаг: Бэйбифэйс, Эдди Мурфи болон Дэйон Сандерс нар. Эдмондс өөрийн үнсэлтээ мөнгө болгож, харин мөнгөө асар их ашигтай болгож чадсан юм. Тэр юуны өмнө кино санхүүжүүлж эхэлсэн ба түүний нэр энэ салбартаа танигджээ. Тэр харин зүгээр нэг мөнгө мөлжигч биш харин баян продюсер болон зүсээ хувилгаж үнэхээр чадсан юм. Тэр энэхүү тоглоомд үнэхээр сайтар гаршсан нэгэн бөгөөд, магадгүй өөрийнхөө зохиосон үлгэрүүддээ өөрөө заримдаа итгэдэг байх.Тэр нэг л хүнд жинхэнээсээ хайртай байх, түүний хайртай хүн бол долларын дэвсгэрт дээр байдаг ноён Бенжамин Франклин юм.
# Vannessa Bryant, Kobe Bryant
Vanessa-Bryant-Kobe-Bryant
Коби NBA-д 3 дахь жилдээ тоглож байхдаа Ваннесса хэмээх хөгжөөн дэмжигч бүсгүйтэй танилцан бараг л шууд гэрлэхээр болжээ. Харин нэг л асуудал байсан Ваннеса тухайн үед 17 настай харин Коби 20 настай байсан юм .Мэдээж хуулиар хориотой ч дурласан хосууд хэдхэн сарын дараа сүй тавив. Харамсалтай нь Коби  Хефнер шиг төмөр бамбай болох гэрлэлтийн гэрээ хийгээгүй тул салах үед Коби Ванессад ёстой төлөх шиг болно. Бүгд л 2003 онд Колорадогийн зочид буудалд Кобигийн хийсэн гутамшгийг санаж байгаа байх. Кобиг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан ба үүнтэй холбогдон гарсан зардал бол ердөө дусал төдий байв.Хуулийн хүрээнд Коби ямар ч хариуцлага хүлээгээгүй боловч, үнэхээр юу ч болоогүй л юм бол яагаад Ваннесагийн уучлалтын төлөө асар том алмазан шигтгээтэй бөгж бэлэглэснийг  гайхдаг юм. Ваннеса үнэндээ түүнийг юу ч үгүй дээрэмдэж чадах ч одоогоор тэд салаагүй хамтдаа л байна (Би хувьдаа бодохдоо түүнийг мөнгийг бүүр их болохыг хүлээдэг байх).
#5  Evelyn Lozada, Chad Johnson
Evelyn-Lozada
Эвелин Лозада NFL (америк хөлбөмбөгийн лиг)-ийн од маш баян байх ёстой хэмээн таамаглан Чад Жонсонтой гэрлэхээр болжээ. Тэдний гэрлэлт ердөө хэдхэн долоо хоног үргэлжилсэн ба салалтын шалтгаан ч хангалттай байв. Шалтгаан  нь Жонсоны инээдтэй үрэлгэн зангаас  болсон гэдэгт байлаа. Чад Эвелинийг үнэндээ хэн байсныг мэдмэгцээ маш их уурлан, бүх л хэвлэл мэдээллээр түүнийг ямар зальжин, хорон,махчин араатан мэт  шунахай болохыг зарлаж байлаа. Үүнийгээ тэр өөр хэн нэгэн тэр эмэгтэйн хохирогч болоосой гэж хүсээгүй учир гэж тайлбарлажээ. Харин Лозада өөрийгөө гэрлэлтэндээ шударга хандаж байсан ч, түүний санхүүгийн асуудал намайг айлгасан гэж тайлбарлажээ.
#4 Kimora Lee Simmons, Russel Simmons
Kimora-Lee-Simmons-Russell-Simmons
Кимора хэд хэдэн загварын агентлагаас ажлын санал авсны дараа, түүний бие болоод гоо сайхан Расселийн сэтгэлийг аль хэдийн эзэмджээ. Харин Рассел Саймонсийн нэр хип хопийн ертөнцөд хэдийнээ түгсэн нэгэн байв, тэр "Def Jam Records", "Phat farm Clothing"-ийн үүсгэн байгуулагч байсан төдийгүй, түүний хөрөнгө 340 саяар тоологдож байсан. Тэд 1998 онд гэрлэсэн ба харин гэрлэлт нь Холливудын жишгээс хавьгүй урт буюу 10 жил үргэлжилжээ. Гэхдээ салалтын эхлэл бүүр 2006 онд тавигдаад байв. Ингээд салсны дараа Рассел түүнд хүүхдийн тэтгэмж гэж сар бүр 40,000 доллар, мөн 3 жил тутамд шинэ машин авч өгч байхаар болов. Ингээд Расселаас салсныхаа дараа, ахиад дараагийн ажилдаа орж Goldman Saches-ийн банкиртай гэрлэсэн байна. Энэ охин ч үнэхээр юу хийж байгаагаа сайн мэддэг, бас хийж байгаагаасаа ичдэггүй нэгэн бололтой.
#3 Elin Nordegren, Tiger Woods
Elin-Nordegren-Tiger-Woods
Тайгер Вүүдсийн тарьсан хэргийг хүн бүр л мэддэг, гэхдээ түүний салсан эхнэр 100 сая доллар аваад салах тун хангалтгүй санагдсан байна. Харин  33 настай Эллин  тэрбумтны хүү, бас нэг өөр тамирчныг онилж байсан ч одоо өөрөөсөө 20 гаруй насаар ах нүүрсний бизнес эрхлэгчтэй хамт байна. Үнэхээр тохиолдлоор Эллин зөвхөн баян эрчүүдэд татагддаг уу, эсвэл энэ жинхэнэ хайр уу? гэдгийг хэлж мэдэхгүй юм.
#2 Arlene Silver, Dick Van Dyke
Arlene-Silver
Нүүр хувиргагчаар ажилладаг тэрээр ажлаа хийж суухдаа л Дюкийг хурууныхаа үзүүрээр уургалаад авсан байна.  Гэхдээ 42 настай Арлены насыг 2 дахин үржүүлбэл Дюкийн нас гарна. Хэдийгээр Дюк тэрбумтан биш ч тэр 30 сая долларын хөрөнгөтэй ба үүнийгээ ч удаан хэрэглэж чадахгүй байх. Харин түүний мөнгийг ашиглаад яг зөв байгаа бол олж болно.
#1 David Furnish , Elton John
David-Furnish
Хэрвээ Дэвид энгийн нэг сурталчилгаан дээр гардаг хөгшин эр байсан бол хэн ч гайхахгүй байсан байх, гэхдээ Элтон Жоныг өөртэй нь гэрлэх хүртэл ажиллаж чадсан гэхээр эргэлзээ төрүүлдэг юм. Магадгүй тэр авьяаслаг бас баян хосынхоо хөрөнгөнд болдог юм биш биз. Дэвид Элтон Жонтой гэрлэснээсээ хойш огт ажил хийгээгүй бөгөөд, ганц зүйл хийсэн нь тэдний амьдралын тухай баримтат кино байсан юм. Гэхдээ яагаад тэр энэ жагсаалтыг тэргүүлсэн бэ гэвэл, түүний талаар зарим нэг хүчтэй шүүмжлэлүүд байдаг юм. Тэр үнэн хэрэгтээ ижил хүйстэн биш ч зөвхөн Элтон Жоны хөрөнгийг эзэмшихийн төлөө ийм амьдралаар амьдардаг гэж үздэг. Хэрвээ үнэхээр үнэн бол Дэвид энэ хорвоогийн хамгийн ширэн нүүртэй мөлжигч болох болно.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • Тайланд зурагчин Саси: Шар шувуудын ертөнц
  • Жеки Чаны хүү ял сонслоо.
    Тулаант киноны од Жеки Чаны хүү 32 настай Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, 6 сарын хорих ял сонсоод байна. Өнөөдөр Жейси шүүхийн өмнө "бусдад  хар тамхи дамжуулсан" буруугаа хүлээсэн бөгөөд давхар 2000 юоань (320$ орчим)-ийн торгууль ногдуулжээ. Цагдаа нар түүний гэрийг нэгжиж, 100 граммаас илүү марихуан илрүүлсэн байна.
  • Ипотекийн зээлийг 5% болгохын өмнө хариулах ёстой 5 асуулт
    Зээлийн хүүг бууруулах гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнээс өмнө дараах асуултуудад хариулах шаардлагатай. Хэрвээ хариулж, няцааж чадахгүй бол энэ хөтөлбөрийг амьдрах чадваргүй болгож, цаашид олон залуусын зээл авах боломжийг хаах болно.1. Хөтөлбөрийн зорилготой харш. Хөтөлбөрийн зорилго бол иргэдийг урт хугацаатай орон сууцны зээлээр хангах, түүнээс биш гацсан барилгын салбарыг ...
  • СУПЕР ОНИГОО
      ЭЛГЭЭ ХӨШТӨЛ ИНЭЭЦГЭЭЕ. За тэгээд яг үүн шиг панигтаад, мангартаад байцгаав даа.
  • Цагийг нь олж дарсан зургууд
  • Хүүхдээ машинд авч явахад анхаарах зүйлс
    Мэдэхгүй, бас чухал зүйлс байна шүү. 5хан минут зарцуулаад үзээрэй. Гай газар дороос гэдэг. Хэлж биш хийсэж ирдэг гай зовлонгоос сэргийлж байх нь ухаалаг хүмүүсийн хийх зүйл, хожим харамсахгүй байх нөхцөл болдог билээ.
  • Итгэмээргүй түүхүүд №1: Авралын тэврэлт
         Энэ түүх одоогоос 21 жилийн өмнө болжээ. АНУ-ын Massachusetts мужид амьдардаг Жексоны гэр бүлийнхэн удахгүй мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээн тун аз жаргалтай байв. Гэтэл гэнэт өвдөлт өгч эмнэлэгт хүргэгдлээ. Ихэр эгч дүүс төрөх хугацаанаас 12 долоо хоногийн өмнө мэндлэх нь тэр. Төрмөгцөө л шууд эрчимт эмчилгээний тасаг руу хүргэгдсэн ба эгч болох Кайли нь 992 ...
  • Япон зарчим
    Хүн ямарч нөхцөлд хүн чанараа гээхгүй байх нь уураг тархи хөгжиж, оюуны өндөр хөгжилд хүрсэн ухамсарт амьтны шинж байх ёстой. Ялсан ч ялагдсан ч, энгийн амьдралдаа ч элдэв гамшигтай нүүр тулсан ч, иргэн бүр ухамсарлах хариуцлагатай, ёс журам, хүнлэг чанар нь  өчүүхэн ч хэлтийдэггүй хүмүүс бол Япончууд. Энэ нь тэдний үндэсний шинж болтлоо хөгжиж, төлөвшсөн байдаг. Аливаа ажлын дар...
  • Рок'н Роллын Xааны 2 онгоцыг худалдана.
    Алдарт дуучин Элвис Пресли-н амьд ахуй үедээ аялан тоглолтоор явахдаа хэрэглэж байсан хувийн 2 онгоцыг дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Онгоцнууд Грейслэндийн онгоцны буудалд 30 жилийн турш нийтийн анхаарлын төвд байсан ба Рок'н Ролл-н домог маань Convair 8800 загварын онгоцоо 1975 онд 250,000$ үнэтэй худалдан авч, Lisa Marie хэмээн охиныхоо  нэрээр нэрлэх болжээ.Тэ...
  • Эрүүл амьдрах зөвлөмж
                  Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цө...
  • Эх дэлхийгээ ямар болгож байгааг харуулсан гар зураг
    Газрын тэнцвэрт байдал Усны тэнцвэрт байдал Агаарын тэнцвэрт байдал
  • Дэлхий сүйрэх гэж байгаа юм шиг л амьдры л даа... далимдуулаад :Р
    12. 21-нд элдэв юм блхгүй гж хэлж бгаа ч гадуур энэ өдөр юу болох бол. ихэнх нь лаа бариад гэртээ сууж бх блву, эсвэл жирийн л нэг өдөр бх блву... энэ өдөр ёолктой юмсан миний үсийг засах үсчин, нүүрийг будах гоо сайханч олдох болуу... тэд гэртээ лаа бариад сууж байх болов уу... Гурван өдөр л харанхуй үргэлжлэнэ гдг цуу тараад байгаа... тэхээр гурван өдрийн дараагаас нар дахин мандаад а...
  • МОНГОЛЫН ХАВАР ТОКИОД
    “Хаврын баяр”, энэ бол Их наран улсад ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол түмний их наадам. Ар, өвөр, буриад, дээд гэлтгүй Монгол түмэн энэ өдөр нийлж баярладаг. Уг баярыг Япон дахь Монгол Оюутны Холбоо/ЯМОХ/ зохион байгуулдаг бөгөөд Монголд элэгтэй Япончууд, сайн дурын байгууллагынхан, Өвөр Монгол ахан дүүсийн дэмжлэг туслалцаатайгаар өргөн дэлгэр зохион байгуулдаг, гад...
  • Оддын анхны улаан хивсний ёслол дээрх зураг
    Анжелина Жоли эцгийн хамт, 1990 он Жорж Клуни, 1995 он Бритни Спирс, 1999 он Брэд Питт, 1988 он Эштон Катчер, 1999 он Шарлиз Терон, 1996 он Эмма Уотсон, 2001 он Мадонна, 1980-аад он Хайди Клум, 1990 он Камерон Диас, 1994 он Солейл Мун Фрай болон Жаред Лето, 1991 он Райан Гослинг, 2001 он Джонни Депп, 1988 он Дрю Бэрримор, 1982 он Мэтт Деймон болон Бен Аффлек...
  • Плазма телевизийн төгсгөл
     Плазма телевизийн бизнес их бүрхэг байна.Илүү тод дүрс, нүдэнд тусах байдлаараа плазма дэлгэц олноос талархал хүлээсэн билээ. Гэвч зах зээл дэх эрэлт хэрэгцээнд өөрчлөлт орсон тул Samsung корпорац плазма зурагтны үйлдвэрлэлээ зогсоон, LED технологийн загвараа түлхүү гаргахаар болсоныг мэдэгдлээ. Хятадад байдаг цөөн тооны плазма зурагтын үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар ...
  • Жеймс Бонд киноны шинэ анги 2015 онд нээлтээ хийнэ
    Тагнуулын нууц ажилтан 007 Жеймс Бонд киноны 24 дахь цуврал болох шинэ анги ирэх 2015 оны 10-р сарын 23-ны өдөр Их Британи улсад албан ёсны нээлтээ хийхээр болжээ. Тус шинэ цувралыг Spectre хэмээн нэрлэсэн бөгөөд гол дүрд нь дөрөв дахь удаагаа Английн алдарт жүжигчин Даниэл Грейг тоглосон байна.  Харин гол дүрүүдэд Италийн үзэсгэлэнт жүжигчин Моника Беллучи болон Оскарын шагналт Ав...
  • Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримт
    Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ. Тэдгээрийг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд ...
  • Арслангуудтай наадаж байгаа эр. Зоригтой юм аа
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.