ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХӨГЖИЛ БА АРИУН ЦЭВЭР


2015 оны 12 сарын 17, 18:47

33956_10152105917483912_185715507_n1990 онд бид ардчилалтай золгосноор тэр үеийг хүртэл огт харилцаагүй шахуу байсан урд хөрш Хятадтай чөлөөтэй ирж очилцдог болсон билээ. Тэр үед манайхан Хятад руу вагоноор голдуу явж Эрээн, Хөх хот, Бээжин орж ганзага энэ тэр хийж эхэлсэн. Анх яваад ирсэн улсууд хятадуудын бохир завааныг гайхсаар ирдэг байсныг тодхон санаж байна. Вагон дотор явахдаа шүлс, цэрээ чөлөөтэй хаяна, хажуудах хүн рүүгээ хээв нэг бөгсөө чиглүүлж байгаад унгана, за тэгээд хэхрэх энэ тэр бол энүүхэнд гэж байгаа. Бас, нэг гэрийнхэн түмпэнд ус хийж байгаад бүгд ээлжээрээ нүүрээ угаана, тэгэхдээ шүлс мүлсээ түмпэн рүүгээ хаячихна, дараагийн хүн нь хамаагүй тэрэнд нь угаачихна...гэх зэрэг сонсоод жинхэнэ утгаараа "игжээр хүргэм" зүйл ярьсаар манайхан ирдэг байсан юм даг.

Тэр цагаас хойш 20 гаран жил өнгөрсөн өнөөдөр хятадуудын тэр байдал арай дээрдсэн байх аа. Манайхан ч бас дасаа биз. Гэхдээ л Бээжинд явж байхад орчин цагийн гял толь болсон зочид буудлын коридорт хээв нэг шүлсээ хаяад зогсож байх нутгийн иргэд бишгүй дээ л нэг таардаг. Бээжингийн эрх баригчид ард түмнээ соёлжуулах гэж дээрхэн үеэс элдэв арга хэрэглэж ирсэн юм билээ. Мао Зэ дун Соёлын хувсьгал гэж сүртэй том кампанит ажил хийж байсан гэдэг. Манайх ч гэсэн соёлын довтолгоон гэж 50, 60-аад онд хийж байсан юм даг уу даа. Бидний хувьд Зөвлөлтийг дагаж тэдний ахуйн соёлоос суралцсан улс шүү дээ.

Азид хамгийн цэвэрхэн, соёлтой, хөгжилтэй улс гэвэл Япон, за бас Сингапурыг нэрлэж болно. Саяхан, дэлхий 2-р дайнаас хойших Японы хөгжлийн тухай ном уншиж байгаад тэднийг цагтаа бас л соёлжих асуудалтай тулгарч явсан юм байна гэдгийг олж мэдлээ. Дайны дараа Японыг АНУ бүрэн мэдэлдээ аваад GHQ (General Headquarters) гэгчийг байгуулан генерал МакАртурыг толгойлогчоор нь тавьжээ. Дайны нурангид дарагдсан Японыг хөгжүүлж, тухайн үед дэлхий бүхэлдээ социалист, капиталист гэсэн 2 лагерьт хуваагдаж эхэлсэн цаг тул капитализмаар замнасан улс ингэж хөгждөг юм байна гэдэг сайн жишээ болгон харуулах зорилгоор Японы эдийн засгийн хөгжилд АНУ ихээхэн хүч тавьж байж.

Япон ч дорхноо сэргэж 1960-аад он гарахад бүр бие даагаад олимпийн наадам зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна. 1964 оны Токиогийн олимпийн бэлтгэл гэж улс даяараа эрвийх дэрвийхээрээ хөдөлжээ. Тэр үед Токиогийн тэнгэрт одоогийн Бээжин, Улаанбаатараас дутахааргүй нүүрсний угаар дүүрдэг байсан гэнэ. Бас, галт тэргээр зорчдог япончууд багтаж ядан чихцэлддэг нь Энэтхэг, Пакистаны өнөөгийн дүр зургаас ялгаагүй байсан бололтой. Түүнээс гадна тэр үед япончууд тэр болгон усанд орж чаддаггүй, хирээ үнэртүүлсэн хүмүүс л явдаг байсан гэнэ. Галт тэрэгний жорлон явуут дундаа доошоо урсгасаар давхидаг байсан тул хот дотор үнэр танар үүсгээд онцгүй байсан гэнэ. Ер нь тухайн үед Токио хот бүхэлдээ бохирын дэд бүтэцтэй болж амжаагүй, хураагдсан ялгадсыг "баасны шар машинаар" соруулдаг тул хот бүхэлдээ өмхийдүү...Тэр бүхнийгээ 64 оны Токиогийн олимпийн үеэр зохицуулах гэж орон даяар ихээхэн хөл хөөрцөг болж байжээ.

Тэгээд бодохоор япончууд ч гэсэн саяхан босч ирсэн байгаа биз??

Япончууд ард түмнийхээ зан төлөв, соёлыг өөрчлөх гэж том том кампанит ажил явуулж байсан гэнэ. Тэр бүхнийг нь судалж үзвэл маниуст хэрэг болж мэдэхээр юм бна...

Нэг онцгой анхаарал татсан зүйл бол япончууд тэр цагт огтоосоо менгее хадгалах тухай ойлголтгуй бсан гэнэ. Байгаа бүх мөнгөө үpэн таран хийж байж санаа нь амардаг байжээ. Тэр характерийг нь өөрчлөх гэж ундэстэн даяараа томоос том хампаанит ажил өрнуулж байж сая мөнгөө хадгалдаг япон занг төлөвшүүлсэн гэж бна шуу. Тэрхүү хуримтлал нь ч улсынх нь бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Ц.Буянцогтоо

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Халамцуу Борис Елцин
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс - Үргэлжлэл №3
    Өмнөх 2 цувралаараа та бүхэнд нас бол зүгээр л тоо бөгөөд юуг хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг өөрсдийн түүхээрээ батлан харуулж чадсан Жеффри Лайф, Андрей Чирков болон Игорь Гольдман гэх гайхалтай эрхмүүдийг танилцуулж байсан билээ. Харин энэ удаад тэдний нэгэн адилаар юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг баталсан хамгийн сүүлийн хүн болох хадагтайг танилцуулж байна. Түүний хувьд...
  • Вьетнамын "нуугдсан инээмсэглэл"
    Францын нэгэн зурагчин хэдэн жилийн өмнө Вьетнамд очиж хүмүүсийн зургийг даржээ. Харин тэд яагаад ч юм нэг л ичимхий, инээмсэглэх бүрдээ гараараа нүүрээ халхлах гэж оролдох тул тэдгээр зургийг "нуугдсан инээмсэглэл" гэж нэрлэсэн байна. Энэхүү зургууд юуг өгүүлнэ вэ?
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд
  • Бразил 2014 - Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь
    Улаанбаатарын цагаар Зургадугаар сарын 13. Баасан 04:00,  Бразил — Хорват   00:00,  Мексик — Камерун   03:00,  Испани — Нидерланд     Зургадугаар сарын 14. Бямба 06:00,   Чили — Австрали   00:00,  Колумб — Грек   03:00,  Уругвай — Коста-Рика   Зургадугаар сарын 15. Ням...
  • Сонирхолтой түүхэн зургууд
    Disneyland нээлтийн өдөр 1955 он "Golden Gate" гүүр баригдаж байх үе 1937 он MGM Арслан 1929 он Гитлерийн амбаар 1945 он Эйфлийн цамхаг баригдаж байх үе Hoover далан баригдаж байх үе Rushmore уулын баримал хийгдэж байх үе 1932 он Эрх чөлөө...
  • Тайланд зурагчин Саси: Шар шувуудын ертөнц
  • Шинээр гарах Барби хүүхэлдэй "аймар" уу?
    Шинэ загварын барби хүүхэлдэй худалдаанд гарахад бэлэн болсон ч харилцан яриа хийдэг хүүхэлдэй худалдаж авах эсэхэд эцэг эхчүүд эргэлзэж буй бололтой.  Учир нь эдгээр тоглоомууд Wi-Fi-д холбогдож, эзнийхээ хэлсэн үгийн талаар интернетээс илүү их мэдээлэл олсны эцэст  эргэж хариулт өгөх юм. Энэ нь эргээд тухайн хүний мэдээллийг алдах аюултай гэж үзэж байгаа бол үйлдвэрлэгчид ха...
  • Ирина Шейкийн дараагийн амраг хэн байх бол?
    Загвар өмсөгч Ирина Шейк алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдогоос салснаа зарласан тухай хэвлэлээр саяхан шуугиж байсан. Гэтэл  сар бололгүй Двейн Жонсонтой аальгүйтэж амжсан бол дараагийн амрагаараа Льюис Хамилтоныг сонгосон  гэх. Тэдний харилцаа удаан үргэлжилж чадах болов уу? Залуу нисгэгчид уйлах хэрэг гарахгүй байгаа? 
  • Дэлхийн хамгийн эртний түүхтэй компани
         100-аас дээш жилийн түүхтэй компани хамгийн олон байдаг улсыг  тодруулжээ. Энэ жагсаалтын   2-р байрыг Герман улс 1500 компани,  3-р байрыг Франц улс 330 компанитайгаар эзэлсэн бол Япон улс 1-р байрт оржээ. Япон бусдаасаа хол илүү байлаа, учир нь Японд нэгэн  зууны түүхтэй компани 50000 гаруй байдаг байна.  Мөн хамгийн эрт байгуулагдсан "...
  • Монгол ахуй (эгдүүтэй видео)
    Монгол ахуй, хөдөөний Монгол айлд бяцхан хүү өсөж торниж байгаа тухай, мал амьтан, байгаль хүний шүтэлцээ, хэрхэн ойрхон өсөж торниж байгаа тухай их гоё бичлэг байна. Уртын аялаад л мөлхөөд байгаа харагдлаа. Та бүхэн үзэж сонирхоно уу. Бас гадаад найзууддаа сонирхуулж болох юм. Магадгүй Монголд айлчлан ирэх жуулчдын тоог нэмж эх орондоо бас хувь нэмэр ч болж мэдэх юм даа. Надад лав цөөхө...
  • Хайран гэхэд даанч хайран …
    Маш дээр үед буюу 2007 онд нэг бичлэг bugdeeree.mn дээр бичиж байсан юм. Гэтэл Бүгдээрээ.мн маань ажиллахгүй болсон байгааг өнөөдөр л мэдлээ. Яг үнэндээ өнөөдөр ажил дээрээ энэ багшаа дурсаж ярьж байгаад энэ бичлэгээ сая хайж үзсэн юм. Иймээс бүгдээрээ.мн нэгэнт ажиллахгүй байгаа тул өөрийнхөө блог дээрээ тавихаар шийдлээ. Жич: Өөрийн үнэн сэтгэлээс хүндэлж явдаг хайрт багшийнхаа гэг...
  • Скарлетт Иоханссон: Гэрлэлтийн дараа шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй
    Жүжигчин бүсгүй "Ультроны Эрин Үе" киноны компанит ажлаар кино багийн хамт аялж яваа юм. Хэдий завгүй байгаа ч гэсэн сэтгүүлчдэд өөрийн нөхөр, охины талаар тун илэн далангүй ярилцлага өгсөн байна.Уг ярилцлагад: " Бид гэр бүл зохиосныхоо дараа  маш шаргуу ажиллах хэрэгтэй болдог. Хайртай хүнээ хайрлаад зогсохгүй тэр хүний хүсэл сонирхол, ажил мэргэжлийг ойлгох хэрэгтэй...
  • Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл
    1.Талархлаа үргэлж илэрхийлэх. Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй...
  • Гэртээ "Baileys" хийх жор
    Ихэнх бүсгүйчүүдийн уух дуртай ундаа болох "Baileys"-ийг заавал гаднаас худалдаж авах шаардлагагүй. Маш энгийн орцоор ердөө 20 минутад бэлэн болох ундааг өөрсдөө бэлдэцгээе. Орц: Архи 200 мл Молоко буюу өтгөрүүлсэн сүү 1 лааз Ванилин 1 ширхэг Кофе 2 халбага Шоколадтай сүү 200 мл Крем /20%-ийн тослогтой/ 20 мл Хийх арга: Эхлээд өтгөрүүлсэн сүү дээрээ ванилин  хийж блендер...
  • Дэлхийн хамгийн үнэтэй үнэртнүүд
    1. Imperial Majesty – Clive Christian Clive Christian нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй сүрчиг үйлдвэрлэгч компани. Imperial Majesty үнэртэн 215,000 ам.долларын үнэтэй. 2. Faubourg Extrait – Hermes үнэ: 1500 ам.доллар 3. Poivre – Caron үнэ: 2000 ам.доллар 4. Grand Extrait – Chanel Коко Шанель хэн нэгний хуулбарлаж чадахгүй онцгой найрлага бүхий үнэртэн бүтээ...
  • Явдал дундаа утсаа ашигладаг хүмүүст зориулж алхах шугам гаргажээ
    Хятад болон Америкт утсаа явдал дундаа ашигладаг хүмүүст зориулсан алхах шугам хийсний дараахан Бельгийн нийслэлд ийм шугамтай болсон байна. Утсаа оролдон явах хүмүүс нэг нэгээ мөргөж, утсаа унагаж улмаар утасны эвдрэлд өртдөг тул ийм зүйл хийх нь зүйтэй гэж ухаалаг утасны мэргэжилтнүүд үзжээ.
  • АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР
    Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан. “Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амь...
  • Хөөрхнөөс хөөрхөн гөлөгнүүд
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
  • 1
    • хариулах
(зочин)
Tseverch baih hundetgeltei baih gesen zuvhun 2 sedveer kompanit ajil zohiogoosoi, buteen baiguulaltaasaa chuhal, mungu ih zarahgui ajil shuu dee
    • хариулах
(зочин)
Manaihan ulam bohir bolood baih shig ee, hen negendee tseverch bie biedee hundetgeltei handdag bolood surchih umsaan
    • хариулах
(зочин)
hujaa nar ch zavaan shuu

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.