ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Эрүүл амьдрах зөвлөмж


2014 оны 07 сарын 10, 13:29
healthylifestyleslogo(1)
             
  1. Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.
  2. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг.
  3. Тамхи татахаа зогсоо. Тамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, жүжигчдийг даган дуурайж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байна.
  4. Стрессийг багасга. Өдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ бариж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.
  5. Бохирдлоос өөрийгөө хамгаал. Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.
  6. Суудлын бүсээ зүү. Статистикийн судалгаанаас харахад суудлын бүс зүүгээгүйгээс олон сая хүн авто машины ослын улмаас нас барах, эсвэл гэмтэж бэртдэг байна.
  7. Утсаар шүдээ чигчил. Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ. Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ.
  8. Хэтрүүлж уухаа зогсоо. Өдөрт нэг хундага дарс юмуу архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.
  9. Оюун ухаандаа эерэг энергитэй байх. Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй.
Эх сурвалж: http://metuf.mn/

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН: АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ УУ, ЭСХҮЛ ӨВЧНИЙ ОНОШ УУ?
    Хүний биед орших олон тэрбум эс бидний идэж буй хоолноос эрч хүчээ авдаг. Эхлээд нүүрс төрөгч боловсрогдож эсийн гол тэжээл - глюкоз болж хувирна. Глюкозын /сахарын/ молекул нь эсэд бие даан нэвтэрч чаддаггүй, үүний тулд түүнд нойр булчирхайны ялгаруулдаг инсулин шаардлагатай болдог. Бодисын солилцооны алдагдал Чихрийн шижин өвчний /диабет/ үед хүний организм сахар шингээх чадвараа ...
  • АНАСТАСИЯ ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА - БАРИМТАТ КИНО
    Монголын түүхийн нэгээхэн үетэй холбогдсон дайчин Орос эмэгтэйн тухай сонирхолтой баримтат кино байна. Тухайн үед хоосон шахам байхад нь Улаанбаатарт ирж барьж босголцсон, Монголын хүүхдийн төлөө олон зүйл хийсэн буянтай хүн юм байна гэж ойлголоо. Ганцхан хүн бүхэл бүтэн улс оронд ийм олон зүйлийг хийж бүтээж чаддаг гээд бодохоор илүү хичээж ажиллах итгэл төрлөө. Гайхалтай бас гунигта...
  • Бөмбөлөгөөр бүтсэн амьтад
    Эдгээр амьтдыг Масаёоши Мацумото гэх Японы уран бүтээлч хийсэн бөгөөд зөвхөн зангидаж хийдэг ба тогтоож холбох юу ч ашигладаггүй байна.
  • Анааш ингэж унтдаг
  • Бүгдээрээ үсэрсээр байгаад чадчихлаа шүү... Ёстой хөөрхөн
    Бяцхан дэгдээхэйнүүдийн үнэхээр хөөрхөн бичлэг. Оролдлого бүхэн амжилтанд хүргэдэггүй ч бууж өгөхгүй л бол саад бүрийг давж гарах боломж бий. Амьдралын хичээл боллоо. Маш хөөрхөн, хөгжилтэй бичлэг байна. :)
  • Үхэл амьдралын тухай сонирхолтой бичлэг
  • Анжелина Жоли болон Брэд Питт нар 7 дахь хүүхдээ өргөж авчээ
    Холливудын алдарт хосууд гэр бүлийнхээ 7 дахь  шинэ гишүүнийг хүлээн авч Сириэс 2 настай хүү өргөж авсан байна. 39 настай жүжигчин бүсгүй Жоли Питт гэр оронгүй хүмүүст туслах сайн үйлсийн аянд оролцох үеэрээ бяцхан хүүтэй анх уулзаж, өрөвдөн нулимс унагасан ба хүү хариуд нь түүнийг тэвэрсэн тэр мөч сэтгэл хөдлөм байсан  талаар НҮБ-ын ажилтан дурсчээ. Брэд Питт, Анжелина Жоли...
  • АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР
    Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан. “Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амь...
  • Амьдралыг товчлох гэсэн хорьтой залуусын алдаа
    40 гарсан хүнд атаархах 20 гарсан залуу байх. Тэгээд яаж амархан амьдралаа төвхнүүлэх талаар асууж. Дөчтөн хорьтонд нөр их хөдөлмөр, зовлон бэрхшээлийг туулж, ухаан сууж, зөв сонголт хийхээс өөр товчлох зам үгүй гэнэ. Харин хорьтон товчлох зам хайсаар л. Дөчтөн хэлдэг үгээ хэлсэн болохоор түүнийг ухаартал 20 жил хүлээх ёстой болох нь. Хорьтон залуугийн алдаа юу вэ? Тэр залуу амьдралын ...
  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • ЮНЕСКО-гоос өрсөх үү?
    Хамгийн гашуун нь Гацууртын орд буюу Ноён уулын 70 тн гэгдээд байгаа алт тойрсон энэхүү үйл явдал,түүнийг хэрхэн шийдэж, хэлхэлдэн өмчилж буй арга барил нь өөрөө Монголын парламент гаднын уул уурхайн компаниудын захиалгат бэлтгэн нийлүүлэгч болсон гэдгийг гэрчилж буй юм. Хүннүгийн үеийн 800 орчим булш, эртний үнэт олдворыг хэвлийдээ тээсэн Ноён уулыг " Сентерра гоулд" к...
  • Кинесса Жонсон бол зүгээр нэг буутай эмэгтэй биш
    Энэ эмэгтэй бол Америкийн армийн цэрэг, буу зэвсгийн зааварлагч багш төдийгүй Африкийн хулгайн анчидтай тэмцэгч Кинесса Жонсон юм. Тэрээр одоо Африкийн зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийн гишүүн бөгөөд хулгайн анчидтай тэмцэх багт ажилладаг байна.  Луизиана мужид төрж өссөн энэ бүсгүй  тун эршүүд нэгэн байжээ. 2007 онд Армид элсэн орж, 4 жил хагас хүчин зүтгэсэн аж. Да...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • ДАЙСАН /өгүүллэг/
    Жүжигчин бүсгүй бүрэг харанхуйн дунд нулимс дуслуулан уйлж сууна. Өөрийнхөө гол дүрд тоглосон киног үзэнгээ. Бүсгүйн өнгөрсөн амьдралд эцэг эх хоёр нь түүний анхны дайсан байв. Ах нь дараагийн дайсан болов. Тийм учраас энэ орчлонгийн бүх хүн дайсан мэт санагдана. Ялангуяа эр хүйстэн хэн ч бай бүгд түүний дайсан мэт үзэгдэнэ. Тэгээд дайсан нэмэгдэх бүр гүн хар ангал уруу нэг нэг шатаар д...
  • АХЫГАА ХАЙСАН НЬ
    Хөөрхий энэ залууд туслаач. Шар айрагийнхан/пиво/-ныхон байна уу.
  • Орондоо сайн эмэгтэйн 7 шинж
    №1. Юу хүсдэгээ мэддэг Би мэдэхгүй байна, чи л мэд гэдэг хонгоруудаас болгоомжилно уу. Учир нь тэд таны бодсон шиг "идэвхтэн" биш байх нь олонтаа. Юу хүсэж, юу хийхээ мэддэг бүсгүйчүүд орондоо чадварлаг байх магадлал өндөр гэнэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд илүү нээлттэй болж өөрийн таатай байх аргыг хэлдэг болсон. №2. Хоолонд сайн Түүний халбага сэрээтэй хэрхэн харьцаж байгааг...
  • Хакерууд “Samsung S5”-ын нууцлалыг тайлжээ
    iPhone 5s-ийн түгжээг хуурамч хурууны хээгээр тайлж болдог болохыг хакерууд баталсан байдаг. Тэгвэл энэ удаад хакерууд "Samsung S5"-ын түгжээг мөн хуурамч хурууны хээгээр тайлсан байна. Тэд SR Labs-ын тусламжтайгаар хурууны хээг сканердан авч дуурайлган хийжээ. Тэгэхээр сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад итгэх итгэл хэр байгаа бол?... Ийнхүү харьцуулан үзэхэд Apple-ийн ут...
  • Н.Энхбаяр: Сонскуайн, сонскуайн
    Монгол төрийг нуруундаа үүрч явсан хоёр эр. За даа хутгаж ч явсан, хулгайлж ч явсан эрчүүд дээ. Харин хоёулаа шийтгэлгүй. Тэр цаг энэ байдлаараа мөдгүй ээ. Харин яаж яваад энэ хоёр ингэчээд байгаам бүү мэд. Тас согтуу л байх шиг. Бие биедээ юм хэлээд ч байх шиг. Баяр нь Энхбаяртаа нэг юм хэлсэн бололтой. Харин Намбар гуайн хүү түүнийг нь сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй юм уу. Хариулт нь...
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 сонирхолтой ялгаа
    Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай нь мэдээжийн хэрэг. Гэхдээ жижиг сажиг, анзаарагдамгүй зүйлийг хүртэл тэд өөрөөр хийдэг ажээ.    1. Тэд хувцасаа тайлахдаа Эрчүүд хувцсаа тайлахдаа гараа ар талаараа гаргаж, хувцасныхаа ар талаас татдаг бол эмэгтэйчүүд урд талаасаа хувцасныхаа зах ирмэгээс татдаг. Иймээс эмэгтэйчүүдийн тайлсан хувцасны дотор нь дандаа эргэчихсэн ба...
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.