ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Компаниудыг хорлон сүйтгэх ТТГ-ын гарын авлага


2015 оны 12 сарын 21, 09:47
zb_015Дэлхийн хоёр дугаар дайны үед CIA буюу АНУ-ын Тагнуулын Төв газраас /Цаашид ТТГ/ гаргасан нэгэн нууц баримт. Simple Sabotage Field Manual гэгдэх тус баримт нь дайсагнагч улсад өөрийн ТАГНУУЛуудыг нэвтрүүлж, тухайн улсын аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанарыг унагаахын тулд юу хийх вэ гэсэн хорлон сүйтгэх ажиллагааны гарын авлага юм. Нөхдүүдийнхээр бол байгууллагыг хүнд сурталжуулснаар дампууруулах том боломжийг нээдэг бололтой.
Энэ бичиг баримт 2008 онд нээлттэй болсон байна. АНУ-ын  ТТГ буюу CIA  өмнө нь Office of Strategic Services гэдэг нэртэй байсан бөгөөд тэр байгууллагын хийсэн материал юм.

За тэгээд тэр материалд бичсэн зарим нэг санааг дурьдвал

  • Анхаарлыг маш түргэн төвлөрүүлж сурах. Аливаа зүйлийг яаравчлан гүйцэтгэхэд алдаа их гарна. Яарвал даарна. Тиймээс ухаалаг шийдвэр гаргах нь чухал бөгөөд "Ухаалаг хүн"-ий дүр эсгэх
  • Боломжтой бол аль болох тухайн ажлыг ажлын хэсгээр ярилцах. Ажлын хэсгийн аль болох олон хүнтэй байлгах. Багадаа л 5 хүнээс дээш байх.
  • Ямарч ажлыг тушаалаар гүйцэтгэнэ гэдгийг хатуу сана. Шийдвэр гаргалтыг түргэвчлэхийн тулд аливаа асуудлаас тойрч гарахыг үл тэвчих
  • Компаний дотоод бүтцэд тулгуурлах. Одооноос хийх гэж буй ажил тань үнэхээр тухайн байгууллага дотроо шийдвэрлэж болох зүйл үү эсвэл түүнээс дээд удирдлагуудын шийдвэр хэрэгтэй эсэх зэрэг зарчмын асуудлыг үргэлж сануулж байх
  • Өмнөх хурал дээр шийдсэн зүйлийг дахин гарган ирж хэлэлцүүлэх
  • Бичиг баримт зэргийг нарийн бичиж, төгсгөлийг сайтар хийж байх
  • Чухал бус зүйлийн төгс гүйцэтгэлд анхаарах
  • Маш чухал хийх ажил байсан ч хойш тавьж хурал зохион байгуулах
  • Аль болох цаасаар хийх ажлыг их болгох
  • Ажил дээр зөвшөөрөл авах шат дамжлагыг аль болох төвөгтэй болгох. Ганцааран зөвшөөрч болох ажил дээр ч заавал 3 хүнээс зөвшөөрөл авч байхаар зохицуулах
  • Бүх дүрмийг ягштал биелүүлэх

ТОМ КОМПАНИУДЫН ӨВЧИН

Том компани олон байна уу цөөн байна уу  гэдгээс үл хамааран дэлхийд доорх жишигтэй байдаг. Уг нь хэр олон бэ цөөн бэ гэдэг бас их чухал зүйл шүү дээ.

Өнөөдөр, Японы Компаниуд "Анхнаасаа ийм байсан" гэж боддог хүмүүс байдаг байх. Нэлээд хүнд сурталтай, доороосоо дээшээ аливаа шийдвэр гаргалтанд маш их хугацаа зарцуулдаг. Монголчууд ч бас харьцаад үзэж эхэлсэн болохоор тэдийг ерөнхийд нь гадарлаж байгаа байх. Манайхруу бол нэг бизнес төлөвлөлтийн менежер нөхөр ирнэ. Тэд ирээд болсон процесыг дүгнээд, саналаа хэлээд явуулна. Нөгөөх нь хэлтсийн дарга, газрын дарга, дэд захирал, захирал, захирлуудын зөвлөл, ТУЗ гээд явж өгнө дөө. Эсвэл дээшээ очихгүйгээр хэн нэгэн даргын шүүгээнд дарагдах нь бий. Ингээд уддаг гээд байгаа. Нөгөө бидний хэлдэг ЯПОНчууд удаан гэдгийн нэг шалтгаан нь энэ байх. Нөгөө нь яахав, тэд судалгаа их хийдэг. Жинхэнэ 7 хэмжиж нэг огтолдог болсон улс.
Гэтэл 1960, 70-аад онд өнөөгийн байдгаасаа огт өөр байсан гэгддэг. Одоогийн 70 гарчихсан хүмүүсийг залуу байхад гэсэн үг.

Тэр үед Японыг дэлхийд төлөөлөхүйц том үйлдвэрлэгчдийн ажилчдын дундаж нас нь хорин хэдтэй л байсан үе. Одоогийнхоор бол аварга компани болсон орон даяар сүлжээ дэлгүүртэй компани ч тэр үед ажилчид нь их залуу, 20-н хэдтэй, "Долоо хоног бүр нэг дэлгүүр" гэсэн уриатай сүлжээгээ өргөтгөж байсан үе. Үнэхээр ингэж ажиллаж байснаа тухайн бизнесмэнүүд өөрсдөө ярьдаг. Тэр хүмүүс дунд хэт ажилласнаасаа болж ядаргаанд ороод бүх шүд нь уначихсан, хиймэл шүдээр хоолоо мэрдэг хүмүүсч цөөнгүй.

Японы худалдааны компаниуд нь их хүнд сурталтай байдаг. Гэхдээ л 1970-аад оны Японы Өндөр хөгжлийн жилүүдэд зарим нэг ухаалаг удирдагч байсан бөгөөд ажилчиддаа "Хаашаа явмаар байна тэр улсруугаа томилолтоор яваад ир" гэж хэлдэг бөгөөд тухайн компани, салбар нэгжийн ажилтнууд өөрийн дуртай улсруугаа явж шинэ төсөл хэрэгжүүлж болох эсэхийг туршдаг, боддог байсан. Одоогийнхоор бол нэлээд хэдүүлээ хийх юмыг тухайн үеийн хорин хэдтэй залуус ганцаараа хийдэг байлаа. Бүр нэг доор 3 төсөл амжуулдаг хүмүүс ч олон байсан. 。

Тэр үед "Одоогийн том компани"-ууд тийм ч том байгаагүй болохоор залуус ганцаараа ингэж ажиллаж болдог байсан. Мэдээж энд тэндгүй төсөл нь будаа болох тохиолдлууд байсан ч урагшлах, өсөн дэвжих дэр хүсэл эрмэлзлэлийн ачаар яаж ийгээд болдог байж.
Эдийн засгийн өндөр өсөлттэй үед компаниуд ийм байдаг.

МОНГОЛД ЮУ БОЛОВ

Манайхан ч бас эдийн засгийн өсөлт 17% хүрч байхад компани бүр л байшин барьж, хот дотор кран зоогоогүй газар харагдахгүй л байлаа. Харин яг өнөөдөр бол бүгд л хөнжилдөө шургаж, зардлаа танаж, ажилчдаа амрааж, зарим нь зүгээр л явуулж байна. Гэхдээ энэ цаг бас удахгүй төгсгөл болох биз.

Гол нь хүнд суртал гэдэг байгууллагыг дампуурах үндэс болдог. АНУ ч тэгж ажилладаг байсан бололтой. Нөхдүүд ул үндэс судалгаатай л юмыг хийж байсан байх. Тиймээс л хотын даргаасаа авахуулаад жишээ нь барилга барих зөвшөөрөл зэргийг аль болох багасгаж, гарын үсгийг цөөлөх гэж оролдоод байдаг нь тэр юм байна.
Хувийн хэвшил дунд ч олон шат дамжлагаар аливаа шийдвэрийг гаргах тусам хугацаа алдаж, зах зээлийн хурдыг гүйцэлгүй байгууллагаа доголдуулах магадлал өндөр юм байна.
За тэгээд хүнд сурталаа өөгшүүлж, байх ёстой юм шиг бодож, эсвэл бүр мэдэхчгүй явсаар зураг дээрх бачка шиг толгойгоо барих вий.
Ялангуяа энэ эдийн засгийн уналттай үед бид аль болох УХААЛАГ байхыг бодох хэрэгтэй шүү, МОНГОЛ ЗАХИРЛУУДАА.

lag.mn/images/uploads/news/CleanedUOSSSimpleSabotage_sm.pdf

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Гайхалтай усан гулгуур
  • Гайхалтай загвартай тавилгууд
    1. Тэлэгддэг ширээ 2.  Шат болдог шургуулга 3. Эвхэгддэг хаалга 4. Хоолны ширээ 5. Олон үйлдэлт буйдан Эх сурвалж: www.architecturendesign.net
  • Унтлагын өрөөний нүд алдам загварууд
    Ихэнх унтлагын өрөөний загвар нэгэн хэвийн, ногоон өнгө голлосон байдаг бол энэ удаа илүү сонирхол татахуйц, илүү тааз хананы засал чимэглэлд анхаарсан загварыг танилцуулъя. Эх сурвалж: www.architecturendesign.net
  • “Furious 7" амжилтыг эвдлээ
    Бидний нэрлэж заншсанаар "Галзуу Хурд" буюу Fast & Furious киноны 7 дахь цуврал нээлтээ хийсэн цагаас ашиг орлогоороо бокс оффист тэргүүлж байна. Нийт орлого нь 1 тербум ам.долларт хүрсэн тул 2015 оны хамгийн ашиг орлоготой киногоор нэрлэгдээд байгаа ба эдийн засгийн хурдацтай өсөлтөөс улбаалан кино бүтээгчид Хятадын зах зээл рүү анхаарал хандуулах болсон. Энэ удаад ч мөн ...
  • Халдварт бус өвчний 55 хувь нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй
    Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч иргэдийг эрүүл амьдралын хэв маягт сургах “Эрүүл мэндийн довтолгоо” аяны нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн XIII хороо буюу Долоон буудлын эцсийн буудалд болно.   Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай Н.Удвал сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 127 д...
  • Бодибилдингээр 20 жил хичээллэж буй 4 хүүхдийн ээж
    Спортоор хичээллэх, үргэлж дасгал хийх, бизнес эрхлэх, гэр бүл, 4 хүүхдээ халамжлах гээд энэ бүхнийг нэг дор хослуулах амаргүй. Гэвч Австралийн Мельбурн хотын иргэн Аманда Доэртигийн хувьд энэ бүхнийг хослуулах тийм ч хэцүү биш бөгөөд тасралтгүй дасгал хийсээр 20 жилийг ардаа орхижээ. Тэрээр энэ бүх хугацаанд өдөр бүр 3 цаг хичээллэж, 7 өөр хоолны дэглэм баримтлан өдий хүрсэн байна. Эн...
  • Дэлхийн хамгийн царайлаг Еврей эмэгтэйчүүд
    Мила Кунис Лорен Бэколл Аманда Пит Рэйчел Вайс Хеди Ламарр Гвинет Пэлтроу Женнифер Коннелли Голди Хоун Майя Плисецкая Мелани Лоран Сара Мишель Геллар Скарлетт Йоханссон Элина Авраамовна Быстрицкая Галь Гадот Натали Портман Элизабет Тейлор Лилли Палмер Ева Грин
  • Ухаалаг "Google Glass" нүдний шил худалдаанд гарлаа
    Ухаалаг "Google Glass" нүдний шилний загварыг өнгөрсөн онд танилцуулж байсан. Уг шилний туршилтын загварыг Америкийн зах зээлд  амжилттай гарган борлуулсан юм.  Тэгвэл одоо уг нүдний шилийг 1.500 ам.доллараар худалдаалахаар болжээ. Эх сурвалж: www.mass.mn
  • Үл бүтэх амьтад байна
  • Юу ойлгож ядаад байгаам бэ, би хүнтэй суумаар байна новшоо
    Эмэгтэйчүүдээ гэж ойлгоход бас хэцүү шүү. Эрчүүд бид яахав. Нэг бүсгүй таалагдсан бол түүндээ очиж хэлээд, найрах гээд үзнэ. Харин чадахгүй бол, хаягдсан бол, тоогдоогүй бол жаахан үзнэ. Тэгээд бүр чадахгүй бол зүгээр л дараагийн хүнрүүгээ явна. Харин бүсгүйчүүд, охидууд маань дээх нь үед цэвэр ичимтгий Монгол бүсгүйн зангаараа өөрийгөө бүрэн илчилж чаддаггүй, нуугаад л , нөгөөхийгөө на...
  • Нью Йоркт дэлгүүр ажиллуулдаг Солонгос эзэн ПАК ба АЖИЛ БОЛ АМЬДРАЛ
    Америкийн Нью-Иорк хотын нэгэн дүүрэгт солонгос дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийн эзнийг Пак гэдэг байжээ. Пак өөрийн дэлгүүрээ 45 жилийн турш ажиллуулж байгаа юм. Тэр өдөрт 16 цаг ажилладаг. Амралтын өдрөөр ч амрахгүй ажиллана. Тэр байтугай баярын өдрүүдээр ч амрахгүй. Нэг удаа Пакын охин дэлгүүртээ оров. Гэтэл аав нь шалан дээр хэвтэж байлаа. Тэр зүрхний шигдээстэй байжээ. Охин тү...
  • Алдартай брэндуудын ижил төстэй логонууд
    Алдартай брэндуудын ижил төстэй логонууд 1.Sumpter & Gonzalez LLP and Stylegala 2. National Film Board (recently updated) and Virtual Global Taskforce 3.Carrier and Ford 4.Scottish Arts Council and Artworkers 5.NBC and Nebraska ETV Network 6.pseudoroom design and Cyberathlete Professional League 7.Ubuntu and Human Rights First 8.Graphic Design Blog and Peter GI ...
  • Хүүхдүүд ээ гэж...
  • Роналдо: Хүмүүс намайг галзуу гэж бодсон байх
    Криштиан Роналдо хүмүүсийг гайхшруулаад авлаа.
  • ГҮЙ, МЕЛОС! /өгүүллэг/
    Мелос багтартлаа уурлав. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ. Бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөж өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино. Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босч уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. ...
  • Эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний үгс
    Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. 1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэсээр ирсэн түүхтэй.  Ингээд санаа авах болов уу хэмээн хэдэн мэндчилгээний үг орууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяры...
  • Финландад удахгүй нээгдэх сургууль
    Хүүхдийн сэтгэлзүйчид хэдийн хүүхдийг сургах хамгийн шидэг арга бол сургуульд нь дуртай болгох явдал гэдгийг сануулах болсон. Ихэнх хүүхдүүд үүргэвч үүрэн явж, хичээлийн ширээний ард дуу чимээ гаргалгүй томоотой суух хэрэгтэй болдог. Харин Финландын Эспоо хотод удахгүй нээгдэх нэгэн сургууль тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой байдлаар барилгын зохион байгуулалтыг хийсэн байна. ...
  • 3D зурагны гайхамшиг
  • Бурхантай бүү наймаалц
    Ухаарал өгсөн их гоё нийтлэл байна. Та ч бас тайван суугаад, эсвэл хадгалж аваад дараа нь тухтай суугаад ухаараад нэг уншаад үзээрэй. Гомдол гэдэг зүйлийг өөрөөс холдуулж уучилж мартах гэдэг хүнд өөрт нь ямар хэрэгтэй зүйл болох, бусдын ба өөрийн аминч үзлийн талаар дахин нэг бодох хэрэгтэй болов уу. Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хү...
  • Байгалиасаа гайхалтай өнгө бүхий амьтад
    1. Цагаан яст мэлхий 2. Тахь 3. Цагаан арслан   4. Тогос 5. Цаа буга   6. Цагаан арслан 7. Цагаан матар 8.  Бубогийн Шар шувуу 9. Цагаан Доберман 10. Цагаан зараа 11. Цагаан пенгвин 12. Цагаан горилл 13. Цагаан имж 14. Цагаан хирс 15. Цагаан могой 16. Цагаан илбэнх 17. Цагаан хэрэм ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.