ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Батга зөвхөн өсвөр насны онцлог биш, харин таны амьдралын хэв маягаас шалтгаалдаг


2015 оны 12 сарын 29, 00:03
      Батгаших өвчнийг өсвөр насны онцлог гэж үзэх хандлага байдаг ч 20-30 насныхан батганаас болж шаналах нь элбэг. Үнэндээ энэ насны батга нь өсвөр насны үеийнхнээс хамаагүй хүнд бөгөөд эдгэх нь ч удаан, сорви үлдэх нь ч их. Эдгэчихлээ гээд бодож байтал ахиад л гараад ирдэг.  Насанд хүрэгчдийн батгашилт нь энгийн батганаас дараах байдлаараа ялгаатай.
Насанд хүрэгчдийн батгашилтын онцлог
     20-иос дээш насныхны батгашилт нь голдуу эрүүний шугамын дагуу болон амны эргэн тойрны хэсгээр гардаг. Зөв арга хэмжээг авснаар эдгээх боломжтой ба гол нь үүсгэж буй шалтгааныг олж тодорхойлох хэрэгтэй. 
1. Арьсны сүв бөглөрснөөр батга дахин үүсдэг. Учир нь бөглөрсөн арьсны сүвний гүнд батга үүсгэгч бактери үлдчихсэн байдаг тул дахин гарсаар байдаг. Түүнчлэн эрүүний шугамын дагуу батга гардаг бол хувцасны зах шүргэх гэх мэтээр дахин үрэвсүүлсээр байдаг.
2. Сорви үлддэг. Өсвөр насанд гардаг батгатай харьцуулбал сорви үлдэх магадлал ихтэй. Учир нь бидний насанд хүрсэн хүний арьс нөхөн сэргээгдэх чадвар нь буурсан байдаг. Иймээс батгаа эмчлэхийн зэрэгцээ арьсныхаа нөхөн төлжилтийг ч мөн сайжруулах хэрэгтэй. 
Батга үүсгэдэг шалтгаан
Өсвөр насанд гардаг батганы онцлог нь арьсны тослог ихээр ялгарсны улмаас арьсны сүвийг бөглөснөөс болж гардаг. Харин насанд хүрэгчдийн батга бол арьсны нөхөн төлжилт муудснаас болж хуучин арьсны гуужилт сайн явагдаагүйгээс болж арьсны сүв бөглөрснөөс болдог. Харин үүнд юу нөлөөлдөг вэ?
Нөлөөлөх хүчин зүйлс
1. Амьдралын тогтворгүй хэв маяг
2. Стресс
3. Нойр дутуу байх
4. Хооллолтын буруу хэв маяг
5. Архи, тамхины хэт их хэрэглээ
6. Нарны хэт ягаан туяа
7. Шампунь болон нүүрний савангаа дутуу арилгах
8.  Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Батга гардаг үе
1. Стрессдэх, нойр дутуу хонох зэрэг амьдралын хэв маяг алдагдсан үед
2. Өвлийн улиралд. Учир нь зуны улиралд нарны хэт ягаан туяанаас хамгаалагдахаар арьсны давхарга зузаардаг ба өвөл арьс хуурайшсанаар янз бүрийн арьсны асуудал үүсгэдэг. 
3. Өндгөн эс боловсорх үе буюу сарын тэмдэг ирэхээс 2 долоо хоногийн өмнөөс эхлээд сарын тэмдэг ирэх хүртэлх хугацаанд ихэвчлэн батга гардаг байна.
Насанд хүрэгчдийн батганы төрөл
Цагаан батга:
nikibiwhite
Энэ төрлийн батга нь анхан шатных бөгөөд өдөр тутмын арьс арчилгаагаа дутуу хийж байгаатай холбоотой үүсдэг. Үрэвсэж амжаагүй байгаа тул улам дордохоос нь өмнө сайтар арчлах хэрэгтэй.
Халуун бигнүүр тавиж, арьсаа зөөллөн, арьсны сүвээ нээн тослогийг гадагшлуулах хэрэгтэй. Мөн халуун ваннд суух болон уураар утах нь ижил үр дүнтэй. Халуун ваннд орох үедээ тухайн хэсэгтээ хүнсний гялгар уут нааж 2-3 минут болсны дараа нүүр угаагч савангаараа цэвэрлэгээ хийж хуралдсан тослогийг цэвэрлэхэд хялбар байх болно. Үүнийхээ дараагаар сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Усанд орсны дараа арьсны сүв нээгддэг тул арьс чийгшүүлэхэд ерийн үеэс хавьгүй үр дүнтэй. 
Хар батга: 
nikibiblack_2
Хамрын хэсэг, нүүр болон биеийн хэсгээр яг л гүзээлзгэнийх шиг нүх үүсдэг. Хүндэрвэл өө дарагчаар хүртэл далдлах аргагүй байдаг. Үүнийг эмчлэхийн тулд нүүрнийхээ цэвэрлэгээнд анхаарах хэрэгтэй. Скрабаар гуужуулах болон зориулалтын нүүрний сойзоор цэвэрлэх хэрэгтэй. Энэхүү аргыг нэгэнт үүссэн батганаас гадна үүсэхээс урьдчилан сэргийлийхийн тулд хийж болно. 
Учир нь нүүрний будагтайгаа унтах, хөлөрсөн үедээ цэвэрлэхгүй байх зэргээр өдөр тутмын арьсны цэвэрлэгээгээ дутуу хийснээс үүдэн арьсны сүв бөглөрч, арьсны тослог агаартай исэлдэснээс болж үүсдэг юм. Хар батга нь мөн л үрэвсэлгүй боловч анхаарахгүй орхисноос болж цаашдаа үрэвсэлтэй улаан батга, шар батга болж хувирдаг. 
Улаан батга: 
nikibired

Улаан батга нь үрэвсэлтэй тул өвдөлттэй ба эдгэхээд маш хэцүү. Цагаан ба хар батганы хүндэрсэн хэлбэр бөгөөд арьсны сүвэнд байсан батга үүсгэгч бактери арьсны тослогоор тэжээгдэн өссөн гэсэн үг. Юуны өмнө, улаан батга нэгэнт үүссэн бол гараар хүрч, оролдохгүй байх нь чухал.  Нэгэнт улаан батга гарсан бол дараах 4 зүйлийг анхаарах хэрэгтэй.
1. Үрэвслийн эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх
Үүнд нүүрний саван болоод батганы эсрэг үйлчилгээтэй түрхлэг хамаарна. Мөн батгаа нуухын тулд өө дарагч ашигладаг хүмүүс их байдаг ч, үнэндээ өө дарагч  тос ихээр агуулдаг тул байдлыг илүү муутгах аюултай.
2. Өтгөн хаталтаас сэргийлэх
Хүний биед ашигтай ба ашиггүй бактери гэж байдаг. Харин өтгөн хатсанаар хүний бие дэх ашиггүй бактерийн тоо өсдөг. Ингэснээр биеэр хорт бодис тархаж, энэ нь хүний биед төдийгүй мэдээж арьсанд нөлөөлдөг. 
Өтгөн хаталтаас сэргийлэхийн тулд ислэг ихтэй хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнд: байцаа, гадил жимс хэрэглэх мөн хар гурилаар цагаан гурилыг орлуулах, био йогурт хэрэглэх зэрэг орно. Мөн биедээ тохирсон дасгал хөдөлгөөн хийх, ядаж л өдрийн хоолны дараа 30 мин алхах нь чухал. 
3. Стрессээс ангижрах
Стресс батга хоорондоо ямар холбоотой вэ гэвэл, стрессдэхээр тослог маш ихээр ялгардаг. Эрчүүд бол толгойн үс, эмэгтэйчүүдийн хувьд хацар, эрүүний хэсгээр тос ихээр ялгаруулдаг. Хэрвээ таны эрүүний хэсгээр батга гарч байгаа бол "ажлын ядаргаа", " амьдралын асуудал"-аа цэгцлэх хэрэгтэй болжээ гэсэн үг юм. 
4. Хоол хүнсэндээ анхаарах
Энийг л идчихээр батга гарчаад байх юм гэсэн бодол танд төрж байсан уу? Тослог ихтэй амттанаас татгалзах, самрын төрлийн бүтээгдэхүүнийг хязгаарлах, архи дарс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь амттан болоод самар нь тослог ихтэй бол, архины төрлийг ундааг задлахын  тулд бие хамаг витаминаа шавхдаг ба гүн нойрсож чаддаггүй тул өсөлтийн дааварын ялгаралт мууддаг байна. Ядаж 1 пиво эсвэл 2 хундага виногоор хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. 


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ЯС ХӨНДӨХ /өгүүллэг/
    Уулын хөндийд хоёр нуур бий. Доод нуур нь мөнгийг хайлуулаад давтсан мэт гялтганан мэлтэлзэх атал дээд нуурын ус уулын бараан сүүдэрт дарагдаад үхмэл гүн ногоон авай. Миний нүүр хөлсөндөө зууралдана. Гэдрэг харвал гишгэж нугарсан өвс дэрсэн дээр улаан цус тусчээ. Тэрхүү цусны дуслууд гүйлдэн хөдлөх шиг. Дахиад хамраас бүлээн цус садран гарч ирлээ. Би сандран бүснийхээ үз...
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 3: Сайхан арьстай болохын зэрэгцээ шарталтаас сэргийлэх нууц жор
    Согтууруулах ундаа ихээр хэрэглэсний маргааш өдөр шартаж байсан тохиолдол олон байх. Толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд нь согтууруулах ундаанд агуулагддаг метилээс (methyl) болж илэрдэг байна. Харин илжгэн чихэнд агуулагддаг танин нь (tannin), метилийг эсэргүүцэх чадвартай байдаг ба танинд диурез буюу бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг хурдасгадаг бодисы...
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 1: Улаан лооль болон Оливийн тос
    Итали улсад улаан лооль болон оливийн тосыг хэрэглэж олон төрлийн спагетти хийдэг ба энэ нь Италийн хамгийн алдартай хоол юм. Улаан лоолинд “Lycopene” гэх будагч бодис агуулагддаг ба уг бодис нь хүчилд тэсвэртэй бөгөөд хөгшрөлт болон амьдралын муу зуршлуудаас шалтгаалан үүсдэг элдэв өвчнүүдээс сэргийлэх гэх мэт олон эерэг нөлөөтэй байдаг аж. “Lycopene” нь улаан л...
  • "Fast &Furious 8" 2017 оны 4-р сарын 17-нд гарахаар товлогджээ
    Жүжигчин Пол Валкерийг эцсийн замд нь үдсэнээс хойш "Галзуу Хурд" киноны цувралыг цаашид хийхгүй байх хэмээн кино сонирхогчид таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамаг буруу байсныг гэрчилж  Универсалын кино танилцуулгын үеэр 8 дахь цуврал гарах  болсон талаар жүжигчин Вин Дизель  "Та нарын урьд үзэж байгаагүй хамгийн шилдэг киног бид бүтээх болно" гэж сэт...
  • Fifty Shades of Grey-г үзсэн ээж, эмээ маань юу гэв?
    Миний хувьд би ээж болон эмээтэйгээ хагас нүцгэн шахуу Jamie Dornan хэрхэн аяглаж байгаа талаар ярилцсан нь анхны удаа нээлттэй байсан минь тэр байлаа. Учир нь энэ кино нээлтээ хийх болсон цагаас хойш хүмүүст үзэхгүй байх анхааруулга явж, зарим газарт хорьж байсан. Найз маань надтай үзэх хүсэлт тавьсан тул би үзэхээсээ өмнө өөрийн үнэнч зөвлөх болсон эмээ болон ээжтэйгээ зөвлөлдөхийг хү...
  • Хамгийн шилдэг хачиртай талхнууд
          Манга, анимэ зэргээрээ Япон улс дэлхийд танигдсан шигээ Бэнто буюу бэлдсэн хоолоороо мөн алдартай болжээ. Энэ удаа 7 дахь жилдээ зохион явагдсан " ОУ-ын шилдэг Бэнто шалгаруулах уралдаан" хачиртай талх буюу сэндвич гэсэн сэдвээр явагджээ.       Уг тэмцээнд Франц улсаас  оролцогчийн бүтээл тэргүүлсэн ба  түүний гү...
  • Аялах уу? Цуврал-5: Сингапурт хийж болох 10 үнэгүй зүйл
    Сингапур хямд хот биш гэдэг нь тодорхой. Азийн хамгийн үнэтэй бүхэн энд байдаг ба харин танд зоос үрэхгүй байх хэдэн боломжууд бий. 1. Үнэгүй хооллох боломж Бурхан шашны ариун сүмүүд ядуу гэлтгүй асуусан хэн бүхнийг  үнэгүй хоолоор дайлдаг . Ерөнхийдөө тэнд энгийн цагаан хоол санал болгох болно. Зарим үүргэвчтэй аялагчдад хоол хүнсний мөнгөө хэмнэх хамгийн хялбар аргуудын нэг ...
  • Онгоцны буудал дээр бачимдсандаа
    Хөөрхөн онигоо. Күэ тэгээд үнэхээр хэл усандаа муу, хүний нутагт ганцаараа үлдэж буй мэт сэтгэгдэл бол аймар шүү. Хөмөрсөн тогоо дээрээс дараад авах шиг л мэдрэмж төрнө. Тэгээд бачимдсандаа найзыгаа иймэрхүү байдлаар л дуудах юм байна.
  • Мушгиа Оригами
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • Ямар багш нар оюутнуудад таалагдав?
    1. Өглөөний 7 цагт унтлагынхаа хувцастай ирсэн багш 2. Сонирхолтой гэрийн даалгавар өгдөг багш Доорх зүйлсийг гэрийн даалгаварт хийж ирнэ үү. 1. Мастер Кунг-Фу 2. Шүтлэгээ нэг өдөр сольж үзэх 3. 24 цаг хиймэл сахал зүүх 4. Дэлхийн өлсгөлөнг зогсоох 5. Өөртөө өстэй хүний итгэлийг олж, дараа нь итгэлийг нь алд 6. Шүршүүрт орохдоо эхлээд ангижруулагчаар, дараа нь шампуниар угаагаад яа...
  • Колин Ферт: 19 настай байсан бол жүжигчин болоход муугүй шүү, гэхдээ чи хэдийн 40 гарсан бол яагаад энэ салбарт байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй
    Английн алдарт жүжигчин Колин Ферт. 54 настай 19 настай байсан бол жүжигчин болоход муугүй шүү гэхдээ чи хэдийн 40 гарсан бол яагаад энэ салбарт байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Урсгалаараа яваад байна уу, үнэхээр хүслээрээ юу хүслээрээ бол үргэлж шинэчлэлт хийж байх хэрэгтэй. Би нэг нэгнээ ялгаварлан гадуурхдаг олон өөр соёлтой хүмүүсийн дунд өссөн болохоор хүмүүсийг анги...
  • 10 жил болсон гэхэд хуучраагүй “гоё” дуунууд
    Oдоогоос 10-аад жилийн тэртээ буюу 2002 / 2003 онд та бидний хүртээл болсон ч хит хэвээрээ хуучраагүй “гайхалтай - 12” дууг зориулж байна. 50 Cent - “In Da Club” Энэ бол Америкийн реппэр 50 Сентийн анхны бие даасан “Get Rich or Die Trying” (2003) цомогт орсон “хит” синглүүдийн нэг юм. Продюсераар Dr. Dre а...
  • Халдварт бус өвчний 55 хувь нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй
    Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч иргэдийг эрүүл амьдралын хэв маягт сургах “Эрүүл мэндийн довтолгоо” аяны нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн XIII хороо буюу Долоон буудлын эцсийн буудалд болно.   Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай Н.Удвал сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 127 д...
  • ГОВИЙН МАХИР ХУРУУТ ГЕККОН
    Нохой гүрвэл гэж ч нэрлэдэг. Алтайн өвөр говийн шар хулсны баянбүрдүүд, Ногоон цав, Ингэн хөөврийн хоолой зэрэг цөлөрхөг, хадархаг нутгаар тархсан. Мөн Зулганайн гол, Хэрмэн цав, Бүгийн цавд тохиолддог. Их биеийн урт нь 5.8 сантиметр. Толгойн дээд тал жижиг мөхлөгөн хайрсаар хучигдсан, урт хөлтэй, өмнөд хөлийн урт нь хоншоортоо хүрдэг бол хойд хөлийн урт далнаасаа давж гардаг. Ер...
  • Хөгжилтэй хөгшид
    Хөгширөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Тэгээд л үеийнхэн өнгөрөөд л утас ч дугарахаа болих юмдаа. Нэг жаалхан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. хүний мөрөөс болсон хөшин бид хоёр гэрлийн байцаагч тэр хүүтэй хэдхэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдлөө.Тэгээд хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдах вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд: Цахилга...
  • Дутуу нойртой явах хөгшрүүлээд зогсохгүй маш аюултай!
         Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгтгэсэн 2015 оны статистик  тоо баримтаас үзвэл, дэлхийн хамгийн урт настай улсаар дундаж наслалт 84 гэсэн үзүүлэлтээр Япон улс 1-р байранд оржээ. Гэхдээ Японы эмэгтэйчүүд дэлхийд №1 байхад эрчүүд нь №2-т оржээ. Эндээс үзвэл, дэлхийн хамгийн эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягтай Япон улсад ч гэсэн эмэгтэйчүүд ...
  • ОРЧИН ЦАГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН
    Социализмын үед малчдад туслах, хөдөө нутгийг хөгжүүлэх аяны хүрээнд ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН гэгдэж, мэргэжил боловсрол эзэмшсэн залуус хөдөө нутгийг зорьж очин ажилладаг байлаа. Малчин, тариачин болно. Тэд нам, төрийн даалгавар, итгэлийг өвөртөлж хүсэл сэтгэлээрээ нэг явах, эсвэл дуртай ч, дургүй ч хөөгдөх шахам бас явах. Гэхдээ тэдгээр залуус Монголын хөдөөг хөгжүүлж, соёлын үр тариалж байсан...
  • Японд очсон гаднынханд сонин санагддаг зүйлс
          Хэн ч гэсэн өөр улс орноор аялах үедээ тухайн газар нутгийн соёлыг гайхшрах нь мэдээжийн хэрэг. Энэ удаа гаднын аялагчдын нүдэнд туссан Япон улсын сайтай муутай  сонин содонг хуваалцая. 1. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй биш гэж үү? Дэндүү ойлгомжтой тэмдэглэгээнүүд.  2. Маш аюулгүй, тайван. Кафед захиалга өгөхөөр босохдоо гар утсаа ши...
  • Гэри Олдмен: Би мөнгө хангалттай олдог сайн жүжигчин хэдий ч хайр дурлалын тал дээр азгүй нэгэн бололтой
    Хамгийн сэтгэл хөдөлгөсөн сэдвээс яриагаа эхлэе. Таны дэлхийн кино урлагаас олсон ашиг 10 тербум ам.доллар давж  бүх цаг үеийн  хамгийн их ашиг орлого олсон жүжигчний тоонд орсон. Ямар ч жүжигчин энэ амжилтын эзэн болохыг хүсэх байх? - Хүн бүр чадах зүйл биш байх шүү. Та өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байдаг уу? - Тийм ч их биш, би өөртөө их өндөр шаардлага тавьдаг. Тан...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.