ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Сайхан учрал хэзээ ч тохиолдож мэднэ


2016 оны 01 сарын 06, 10:30

news_1735Бүтэлгүй хайрын шаналалд автаж явнаа танд зориулав


2015 он дууслаа.

Өнгөрсөн жил та  “ХАЙР СЭТГЭЛ”-тэйгээ учирсан уу?

Хайртай  хүнтэйгээ та учирсан бол энэ нийтлэлийн гарчгийг хараад л уншилгүй өнгөрөх байх. Харин уншиж байгаа таны хувьд хайр сэтгэл тал дээр ямар нэг хэмжээгээр санаа зовж, толгой өвтгөж байгаа зүйл байж магад.

Тэгэхээр танд зориулж үүнийг бичлээ. Яахав, бага  зэрэг ч болов урам болох болтугай.

ХАЙР БОЛ ТҮГШҮҮР
Ер нь ХАЙР, ХАЙР СЭТГЭЛ гэдэг бол хүнийг шаналгадаг нь байдаг л зүйл. Шаналах гэх мэт энэ сөрөг байдал нь хамгийн тохиромжтой, нийцтэй байдаг залуутайгаа гэрлэсний дараа л алга болно. Өөрөөр хэлбэл дахин дурлах, хайрлах шаардлага үгүй болсон тохиолдолд.

Тэр хүртэл сайн хүнтэй учирсан болов уу яасан бол, найз залуутай ч бид сайн тохирохгүй байна уу гэсэн зарим үед сэтгэл тогтворгүй болгох эдгээр асуудлыг давж гарахаас өөр аргагүй. Олон ангит кино, охидод зориулсан ном, өөрийгөө магтдаг, биеэ тоосон зарим нэг найз нарын нөлөөгөөр ч юмуу “ХАЙР бол ХӨГЖИЛТЭЙ ЗҮЙЛ” гэсэн ойлголт төрсөн байх нь бий.

Харин гэрлээд, амьдрал зохиогоод энэ хүртэлх замаа эргэн харвал хүнд дурлаж, хайрлаад хөгжилтэй, баяр баясгалантай байсан цаг хугацаа маань ердөө 10%  орчим л байна.

Анх учирч байсан үе, үерхэж эхэлж байх үед нэлээд романтик сайхан байсан ч та хоёр гэрлэж суугаагүй байна гэдэг бол анхнаасаа л тохирохгүй байсан болоод тэр. Хамт өнгөрүүлсэн цаг хугацааны ихэнхэд “Энэ хэвээрээ хамт байвал сайхан аа..” гэж эргэлзэнгүй бодох, хэрэлдэх зэрэг сөрөг юмнууд их байсан.

Тэгэхээр хайр сэтгэл гэдэг бол хөгжилтэй зүйл биш юм. Харин “Хайр бол төвөгтэй ч зүйл бий” гээд бодох нь чухал юм. “Яагаад үргэлж би гэж...” гэж өөрийгөө бүү хэтрүүлж зэмлээрэй. 

 ЯМАРЧ ҮЕД УРАГШЛАХ НЬ ЧУХАЛ

Хичээлээ хийх, хэл сурах зэрэг нь хэр зэрэг давтаж хийнэ төдий чинээ үр дүн нь гардаг бол хайр тийм биш. Хичээх тусам нөгөөхөө ичгэвтэр байдалд оруулж, арай гэж нэг юм сайн хүнтэй учраад байтал салчихвал дахиад л эхнээс нь эхлэх болдог. Өөрөөр хэлбэл үр дүн нь юу вэ гэдэг нь харагддаггүй.

Гэхдээ ямар ч үед харин хүн хөгжиж дэвжиж, суралцсан байдаг. Ингэж хичээснийхээ хариуд “Адилхан хичээж буй залуусын өнгөн тал бус дотоод сэтгэлрүү өнгийж, сайн талыг нь олж харж чаддаг” болдог байх.

Дандаа л өмнөхтэйгөө адилхан болж бүтэхгүй, таарч тохирохгүй залуутай үерхэж, салах нь давтагдаж, сэтгэлийнхээ гүнд бууж өгөх нь өөр төрлийн залууг сонирхож эхлэх нэг алхам болдог байж магадгүй.

“Хайрын туршлага бол шат өгсөхтэй адил” гээд хэлчихвэл хэт сэтгэл хөдлөлдөө автчихсан юм шиг болов уу яадаг бол?

ЕБСургуульд үздэг шиг дандаа хэвтээ тэнхлэг шиг юм болов уу гэж бодтол гэнэт нэг шат дээш өгсдөг. Мэдээж хүнээсээ хамаарч 2,3 шатаар алгасаж гарах нь бий. Ойлгомжтой тайлбарлаж чадаагүй байж магадгүй. Юутай ч таны өнгөрүүлсэн туршлага, хүчин чармайлт нь таныг алхам алхам, шат шатаар урагшлуулж байгаа.

УЧРАЛ, ХАЙР ХЭЗЭЭ Ч ИРЖ МАГАДГҮЙ

Муухай салалт, эвсэв хаягдсаны дараа “одоо ч өнгөрлөө” гэж бодож байсан ч маргааш нь сайн хүнтэй учирснаар таны ертөнц 180 хэм эргэж магадгүй. Ийм зүйл үнэхээр тохиолдож байдаг, тэр бол ХАЙР юм.

Хүнд төрөхөөс заяасан гадаад үзэмж, өссөн орчин зэргээс хамаарч суусан зан төлөв гэж байдаг. Зарим хүмүүс юу ч хийхгүй байхад л тэдэнд хүмүүс дурлаад, хайрлаад байдаг. Харин зарим нь нусаа сугартал хичээсэн ч тэднийг тоодоггүй.

Миний хувьд ч хувцаслалтандаа анхаарч, ярианы сэдвэндээ анализ хийх зэргээр бүхий л байдлаараа хичээж байсан ч царайлаг залууст бүгдийг нь алдаад явуулчихдаг. Тэгээд энэ бүгдээс залхсан.

Гэхдээ тийм үед ч ганцхан, ердөө ганцхан сайн хүнтэй учрахад л ХАЙР СЭТГЭЛ-д төгсгөл тавих болдог.Тэр нь маргааш ч байж магадгүй.

Үгүй ээ, ердөө хэдхэн цагийн дараа ч байж магадгүй. Огт мэдэхгүй хүн байж магадгүй, ойрын хэн нэгэн чинь ч байж магадгүй. Фэйсбүүкийн найз чинь ч баж болно. Чамайг эргүүлээд байдаг залуугийн сайн талыг та нэг л өдөр мэдэж болно.

Ерөөсөө нөхцөл байдлаас үл шалтгаалан ИТГЭЛ НАЙДВАР-аа алдаж болохгүй. Тэр чинь биелэх боломж дүүрэн байгаа.

Тэгэхээр өнгөрсөн жил таны хайр сэтгэл хүссэнээр тань болоогүй, биелээгүй байж болох ч энэ жил бол өөр. Шинээр эхэлж байна. Хичээцгээе.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • БЭР ГУЙХ ТУХАЙ
    Монгол орон өргөн уудам. Олон ястнууд амьдардаг тул тэр хэрээр ёс заншлын, амьдралын хэв маяг бага зэрэг өөр болдог. Зүүн аймгууд, баруун аймгууд, төвийнхөн гэх зэргээр энэ ёс заншлын ялгаа харагддаг. Бэр гуйх ёс ч тэр хэрээр өөр.  Гэхдээ ерөнхий нэгэн дүр төрх харагддаг бөгөөд түүний талаар тайлбарлая. Бэр болгох хүнээ сонгоно. Мэдээж үр хүүхдүүдийн хайр сэтгэлийг үндэслэн бэ...
  • Нохдыг цагаар хооллож сургахад 9 сар зарцуулжээ
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 1: Улаан лооль болон Оливийн тос
    Итали улсад улаан лооль болон оливийн тосыг хэрэглэж олон төрлийн спагетти хийдэг ба энэ нь Италийн хамгийн алдартай хоол юм. Улаан лоолинд “Lycopene” гэх будагч бодис агуулагддаг ба уг бодис нь хүчилд тэсвэртэй бөгөөд хөгшрөлт болон амьдралын муу зуршлуудаас шалтгаалан үүсдэг элдэв өвчнүүдээс сэргийлэх гэх мэт олон эерэг нөлөөтэй байдаг аж. “Lycopene” нь улаан л...
  • Сонирхолтой гэрлийн унтраалга
    Сүүлийн үед иймэрхүү унтраалга хийчихвэл хүмүүс гэрлээ сайн унтрааж байна гэнэ. Үр дүнд нь цахилгааны хэмнэлт сайжирч, зардал багасч байна гэнэ дээ. Айл гэрт нэг их зохимжтой бус байх. Харин албан байгууллагад иймэрхүү унтраалга тавьхад үр дүнгээ өгч байна гэнэ.Бид чинь их сониуч хүмүүс шүү дээ. Сониуч байдал дээрээ олон дахин унтрааж, асааж байтал тэр нь дадал хэвшил болох биз.
  • Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан
    #22 Mickey Rourke Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.#21 Gene Simmons Жи...
  • ГОО ҮЗЭСГЭЛЭНТ ФҮЖИ УУЛ
    Япончуудын шүтээн ФҮЖИ УУЛ. Япон арлын хамгийн өндөр буюу д.т.д 3776 м өргөгдсөн, идэвхтэй ГАЛТ УУЛ. Зун, намар энэ ууланд мянга мянган Япончууд, гадны жуулчид авирдаг. Тэд Япон улсын дээрээс МАНДАХ НАРАН харж, хийморь юугаа сэргээхийг хүсдэг. Галт уулын хүрмэн чулуун дунд, хөл алдан барин, шөнийн  цагаар оргил өөд дайралт хийнэ. Нар хэзээ мандахаас шалтгаалан тэд бүр...
  • АХЫГАА ХАЙСАН НЬ
    Хөөрхий энэ залууд туслаач. Шар айрагийнхан/пиво/-ныхон байна уу.
  • Шийдвэр бол таных, тэгэхээр түүндээ үнэнч бай
    Ямар нэг зүйл хийхэд ихэнх тохиолдолд “Бусдын санал” болон “Бусдын өнцөг” гэдэг зүйл дагалдаж байдаг. Хүн бүр аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг. 100 хүн байхад тэд зуун өөр янзаар хүлээн авч, зуун өөр өнцгөөс тунгааж боддог. Зарим нь эсэргүүцнэ. Нөгөө зарим нь "аанхаа" гэж хүлээн зөвшөөрнө. Бүр өөр санал гаргаж, маргаан мэтгэлцээн болно.  Тэгэхээр...
  • Канзас хот дахи Google Fiber
      Google-ын гаргаж буй өндөр хурдны интернэт цар хүрээгээ тэлсээр байна. Энгийн интернэтээс 10 дахин хурдан буюу секундэнд 1 гегабайт дата дамжуулдаг Google Fiber төхөөрөмжийг Texas-ийн Austin, Utah-ийн Provo хотуудад амжилттай байрлуулжээ. Энэ удаад Kansas хотод ашиглаж эхэлсэн байна. Google Fiber-ийн төлбөр 70 доллар, бусад үйлчилгээтэйгээ нийлээд 120 доллар байна. Fiber-ийг урьд...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Аялах уу? Цуврал-4: Германд очоод үзэх 9 газар
    Хэрвээ та Германы нийслэл Берлин хотруу аялах гэж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө сайтар нягтлаарай. Эдгээр газрыг орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй шүү. 1. Музейн арал Европ даяар нэрд гарсан, хамгийн алдартай соёлын төв гэгддэг Германы музей арал нь Altes музей, хуучин Үндэсний Галлерей, Шинэ музей, Bode музей, Пергамон гэх 5 музейгээс бүрдэнэ. Эртний Вавилоны ...
  • Юу ойлгож ядаад байгаам бэ, би хүнтэй суумаар байна новшоо
    Эмэгтэйчүүдээ гэж ойлгоход бас хэцүү шүү. Эрчүүд бид яахав. Нэг бүсгүй таалагдсан бол түүндээ очиж хэлээд, найрах гээд үзнэ. Харин чадахгүй бол, хаягдсан бол, тоогдоогүй бол жаахан үзнэ. Тэгээд бүр чадахгүй бол зүгээр л дараагийн хүнрүүгээ явна. Харин бүсгүйчүүд, охидууд маань дээх нь үед цэвэр ичимтгий Монгол бүсгүйн зангаараа өөрийгөө бүрэн илчилж чаддаггүй, нуугаад л , нөгөөхийгөө на...
  • Кинонууд тусгай эффектүүдгүйгээр яаж харагддаг вэ?
    Та бүхэн кино үзэж байхдаа янз бүрийн үзэгдлүүдийг нь хараад, хэрхэн яаж хийдэг юм бол доо хэмээн гайхширдаг байж магадгүй юм. Мэдээж гайхшрахгүй байхын аргагүй үйл явдлууд, үзэгдлүүдтэй олон зуун кинонууд байдаг ба тэдгээр үзэгдлүүдийг компьютер графикийн аргаар бүтээдэг бөгөөд эдгээр үзэгдлүүдийн зургийг авахад тусгай эффектийг бий болгох студи хамгийн чухал байдаг байна. Харин яг бод...
  • 30 жил уулзаагүй хосууд нэг нэгнээ хараад яасан бэ?
    Хайр бол хорвоогийн хамгийн ээдрээтэй тодорхойлоход бэрх зүйл юм. Ялангуяа уран бүтээлчид нэг нэгэндээ дурлахад тэдний хайрын өнгө аяс  бусдаас онцгой байдаг мэт харагддаг. Марина Абрамович хэмээх уран бүтээлч эмэгтэй 1970-ад оны үед найз залуу Улейгээс салжээ. 30 гаруй жилийн дараа Марина нэгэн үзүүлбэр үзүүлэхээр болсон нь танхимын голд сууж, танихгүй хүмүүстэй 1 минутын турш&nbs...
  • Ном уншихын ач холбогдол
    Орчин үед бүгд л ажил ихтэй завгүй болчхоод ном уншиж амжихаа байсан гэнэ. Жаахан зав гарвал телевизор харах буюу компьютер шагайна. Ном уншихаа больсоор бид ямар чухал зүйлээ алдаж байгааг нэг удаа ч гэсэн эргэцүүлж бодож үзсэн үү? Бидний товч зөвлөгөөг уншаад, өдөр бүрийн графикт ажил дотроо “ном унших” гээд оруулчхаарай. Ном сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг Бид но...
  • Өдөрт суух биш зогсож ажиллах нь эрүүл мэндэд тустай
    Амьдралын хэв маяг үл ялиг өөрчлөгдөхөд хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Харин эрүүл байхын тулд бага сууж, аль болох олон цагаар хөл дээрээ зогсохыг эмч нар зөвлөж байна. Ялангуяа ажил дээрээ. Сайн дурын 800 хүнд туршилт явуулсан бөгөөд ажил дээрээ байнга зогссоноор цусан дахь чихэр, өөх, тосны хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. Хэрэв хүн өдөрт нэмэлт хоёр цагийг зогсож өнгөрүүлэх...
  • Гайхалтай сэтгэжээ
    Авьяаслаг Америкчууд шоуны үзэгчдийг алмайруулсан үзүүлбэр. Украйн найруулагч Олег Бондарчук болон түүний бүжгийн багийнхны үзүүлбэр шүүгчдээс үнэхээр өндөр үнэлгээ авчээ.
  • Гвинет Пелтроу ядуу өрхийн хүнсээр хооллож үзэв
    SNAP  бол Америк болон Англид бага орлоготой ядуу өрхүүдэд хямд үнэтэй хүнс худалдан авах талон олгодог тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм. Жүжигчин Гвинет эрүүл амьдралын хэв мачгийн тухай GOOP хөтөлбөрт оролцсон ба энэ талаараа блог бичжээ. 4 хоногийн дараа тэрээр тэсвэр алдсан ба 29ам. доллараас илүү үнэтэй шинэхэн жимс ногоо тэсгэлгүй идсэн аж. Тэрээр энэ програмд ...
  • Миний амьдарлын хуудсууд: Амьдрал бол кино
    0-1 нас: Ээж намайг гэдсэндээ олчихоод устгах гэж нэгсэг оролдсон гэсэн. тухайн үед одоогийнх шиг захын байшинд соруул барьсан бэлэн алуурчид байгаагүйн ачаар би гараад ирсэн гэсэн. Нэгэнт гарцан юмыг яасан байхнуу? Өргүүлцэн байх нь байшд. Би чинь бас од оо, намайг өргөж авах гэж хэд хэдэн хүн ирсэн гэсэн. Нэг баян наймаачин хүүхэн авах гэсэн чинь 2 хүү нь"ээж энэ нэг жоохон юм чи...
  • Жанни Версаче
    Жанни Версаче 20-р зууны дэлхийн загварын ертөнцын тэргүүлэгчдийн нэг Жанни Версаче (итал. Gianni Versace) нь 1946 оны 12 сарын 2-нд өмнөд Италийн Рэгио ди Калабриа хотод төржээ. Гэр бүлийн үйлдвэрлэлийн дунд өсч торнисон тэрээр нэлээд хожуу загвар зохион бүтээх урлагт дурласан гэдэг. Дэлхийн загварын ертөнцөд Версаче стилийг цоглог өн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.