ЧӨЛӨӨТ АГУУЛГА

УХААРАЛ: Түүнийгээ бараг жил хүлээгээд тэвэрсэн


2016 оны 01 сарын 09, 09:20
images_59Нэгэн бүсгүй өөрт тохиолдсон хайрын түүх, түүнийгээ хэрхэн алдах шахсан, харин яаж эргүүлэн олж авсан тухайгаа бидэнтэй хуваалцжээ. Түүний нүүр номоос авсан түүхийг тантай хуваалцаж байна.
Гэгээн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. "САЙХАН ХАЙР ГЭЖ БАЙДАГ. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ". Ч.ЛОДОЙДАМБА
------------------------------------------------

"Намайг М гэдэг. Би та бүхэнтэй өөрт тохиолдсон зүйлээ хуваалцах гэсэн юм. Би айлын ганц, охин манай аав ээж маань өндөр албан тушаалын ажилтай. Би багаасаа дутагдах гачигдах зүйлгүй өссөн. Одоо 25 настай. 5 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаж 3 жилийн өмнөөс нэг гэрт орсон. Оюутан байхдаа танилцаад суусан. Манай нөхөр царайлаг, даруухан энгийн л хүн. Анх зүгээр л танилцсан. Тэгээд би их гайхсан. Надтай бүтэн 4 сар үерхэж байж дөнгөж хөтөлж алхсан. Тэр их тэвчээрийг нь үнэлсэн. Одоогийн залуус уулзаад удаагүй байж л ор хөнжилд орохыг урьтал болгодог.
Ингээд бид хоёр 2 жил үерхээд нэг гэрт орсон. Манай хүн ч сургуулиа төгссөн. Монголын хамгийн нэр хүндтэй сургуулийн хамгийн шилдэг төгсөгч болсон. Тэгээд монголын томоохон компанид орсон. Манай аав ээж бид хоёрт байр машин авч өгсөн. Манай хүний ар гэр нь жоохон ядруухан л даа.
Хүн жаргал даадаггүй юм байна. Тэр жаргал даагаагүй хүн нь би. Би саяхан ажилд орсон. Үе үе шоудчихдаг юм. Манай хүн ганц ч удаа шоудаж байгаагүй. Архи, дарс алийг нь ч уудаггүй, бүр амсдаг ч үгүй. Намайг шоудаад шөнө хэдэн цагт ч ирсэн надад ганц ч удаа юм хэлж байгаагүй.purple_love_by_neonpictochick-d31bxgc
Манай аав намайг байхгүйд хоёр ч удаа гэрт ирсэн байсан. Надад их уурлаж байсан. Бараг надаас илүү аав ээж маань хүргэндээ сайн. Хамгийн сүүлд би найзынхаа төрсөн өдөрт очоод шоудаад нилээн орой ирсэн. Гэртээ орж ирээд урьдын адил шууд хувцас хунартайгаа унтаад өгсөн байсан. Өглөө нь сэрсэн чинь манай хүн ажилдаа яваагүй сууж байсан. Тэгээд надад юу ч хэлэлгүй шууд алгадаад авсан.
Би ч орилж өгсөн л дөө. Намайг зодлоо, чи муу зайл миний аав ээжийн авч өгсөн гэрээс зайл. Намайг зоддог чи хэн бэ?
Ер нь л би олон муухай үг хэлсэн. Манай хүн ч гараад яваад өгсөн. Би ч гэртээ очоод эрхэлдэгээрээ эрхлэх санаатай болсон явдалаа хэлсэн. Намайг зодсон ч гэж хэлсэн.
Харин аав маань надад:
-Хохь чинь гэж хэлсэн. Бүр ахиад чамд ийм хүн олдохгүй. Олон юм битгий яриад бай гэдэг үгийг хэлсэн. Тэр үед л би ухаан суух шиг болсон.
Тэгээд нөхрөө ярихыг хүлээсэн. Эмэгтэй хүн түрүүлж ярихгүй гээд бүтэн 3 сар хүлээсэн. Надруу ганц ч залгаагүй. Тэгээд би өөрөө залгасан, бид 2 уулзсан. Надад чамайг үзэн ядаж уурласандаа алгадсан юм биш ухаан суугаасай л гэж ганц алгадсан юм. Бараг өөр зүйл яриагүй. Би бүр шалдаа бууж, уучлаарай гэж хэлсэн. Манай хүн баян ядуу хоёр хүн таардаггүй юм байна. Баян болохоороо эргээд уулзнаа гэхдээ би чамтай суухгүй.
-Мөнгө чамайг хайрласан хайрны минь дэргэд юу ч биш шүү гэсэн. Тэр маань угаасаа чадна…
loveisБи энэ бүхнийг тэнэгээ азгүйгээ гайхуулах гэж бичээгүй. Зүгээр л сайн сайхан зүйлээ харамлаж, хайрлаж яваарай л гэсэн юм. Түүнийгээ хүлээсээр л байна…” хэмээн 2 жилийн өмнө захидал бичиж байсан.
Одоо энэ зүйлийг бичихийг хүсэж байна. Түүнээс хойш удаан хугацаа өнгөрчээ. Нөхрөө ярихыг нь хүлээж бүтэн 6 сар болсон. Даанч яриагүй. Өөрөө очоод уулзсан бараг л шалдаа буусан ажил дээр нь хоол хийж очно, гэртээ эргэж ирэхийг ятгана, ахиж шоудахгүй гэж амлана. Даанч тус болоогүй. Сүүлдээ уурлаж үзсэн хүн амьдралдаа алдаа гаргаж болно шүү дээ, чи шоудахаа боль гэж хэлж ч үзээгүй юм байж ямар өөдгүй юм гээд л…
Харин түүний хэлсэн хариулт нь битгий шоуд, архи битгий уу гэдгийг чамд би хэлээгүй ч өөрийнхөө биеэр үзүүлсэн. Энэ хангалттай гэж бодож байна. Харин хэлэхийг чинь аав чинь чамд хангалттай хэлсэн, би хэзээ ч эргэж очихыг хүсэхгүй байна гэсэн. Тэгээд ахиад бид хоёр 3 сар гаран уулзаагүй, холбоо ч бариагүй. Харин би бүр шоудах хүсэл ч төрөхгүй гэр ажил гээд л өнгөрсөн хойно ухаан суусан даа. Тэгээд нэг орой ээж аавынхаараа очиж юм өгөх санаатай ортол манай хүн сууж байсан. Би бүр нүдэндээ ч итгээгүй. Намайг хараад шууд гараад яваад өгсөн. Ээжээс асуутал манай хүн тэр хоёртой уулзах гэж ирсэн гэнэ. Удахгүй сургуульд гадагшаа явах гэж байгаагаа хэлж. Ингээд би хөөрхий болж гэртээ ганцаараа очоод яагаад ч юм их уйлсан. Өнгөрүүлсэн хором бүхнээ бодохоор хэцүү байсан. Одоо би бүр тод санаж байна. Тэр өдрөөс хойш 5 хоногийн дараа гэртээ зурагт үзээд хэвтэж байтал хаалга онгойлгоод тэр минь ороод ирсэн. Би ч цай хийж өгөөд юу ярихыг нь хүлээсэн. (догдолсон)
Тэр маань надад аав ээжтэй чинь ярьсан, хэрвээ чамайг зөвшөөрвөл хамт аваад явах гэсэн юм. Харин өмнөх алдаануудаа битгий давт гэсэн. Би үнэхээр баярласан өөрийн эрхгүй нулимс гарч байсан түүндээ тэврүүлэх тэр мөчийг би бараг жил хүлээсэн.
Надад зөвлөсөн хүмүүст бүгдэд нь баярлалаа би одоо жирэмсэн удахгүй хүүтэй болно. Нутгаасаа хол байгаа ч хайртай хүнтэйгээ хамт байх жаргал. Залуусдаа хэлэхэд АРХИ, ШОУ ЦЭНГЭЭН энэ бүхнээс хол яваарай. чин сэтгэлийн үг шүү хамт наргиж цэнгэж ууж идэж байсан найзууд чинь цагаа тулахаар бүгд л амьдралаа боддог юм байна лээ.
----------------------------------------
Фэйсбүүк хэрэглэгчийн захиа

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ буюу ТА НҮБ-ын ИНДЭР ДЭЭР ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛНӨ
    Хүүхэд, залуус та бүхэнд "НҮБ-ын Индэр" дээр эх орноо төлөөлөн, байгаль орчин, ногоон хөгжлийн талаар өөрийн санаж боддог зүйл, санаа зовдог асуудлаа олон улсын тавцанд хуваалцах боломжийг "The Blue Star Of Life буюу АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ" төсөл олгож байна.Энэхүү уралдаанд шалгаруулалт/төсөл/ нь 5 жилд нэг удаа болдог ба дэлхийн олон улс орны төлөөлөл бо...
  • МОГУЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУД ЮМ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХЧИД САЙН МЭДНЭ.
    Энэтхэг дэх Их монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл  Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна. Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэ...
  • Дэлхийн хамгийн сонирхолтой баярууд
    1. Тайландын дэнлүүний баяр 2. Португаль, Урлагийн баяр 3. Энэтхэг, Өнгөний баяр 4. Япон, Өвлийн гэрлийн баяр 5.  Шотланд, Golden-Retriever үүлдрийн нохойны баяр 6. Унгар, Өвлийн айдас үргээх баяр 7. Япон, Саппоро цасны баяр 8. Грек, пуужингийн баяр 9. АНУ, Лусын дагинасын баяр 10. Испани, Помидорны баяр
  • Нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ?
    Хэзээ ч мөрөөдөхөө битгий зогсоо гэсэн постер би саяхан харлаа л даа. Постерийн дор нэг зураг байна аа тэр нь гүйлтийн зам дээр гүйж буй усны үхэр толинд өөрийгөө ганц эвэрт морь болчихож гэж харж байгаа юм байна. Ёжтой ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг ямар ч байсан урам зориг өгөхөөр биш. Мөрөөдөөд л бай нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ гол нь мөрөөдөхөө л больж болохгүй шүү, мөрөөдөхгү...
  • Финландад удахгүй нээгдэх сургууль
    Хүүхдийн сэтгэлзүйчид хэдийн хүүхдийг сургах хамгийн шидэг арга бол сургуульд нь дуртай болгох явдал гэдгийг сануулах болсон. Ихэнх хүүхдүүд үүргэвч үүрэн явж, хичээлийн ширээний ард дуу чимээ гаргалгүй томоотой суух хэрэгтэй болдог. Харин Финландын Эспоо хотод удахгүй нээгдэх нэгэн сургууль тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой байдлаар барилгын зохион байгуулалтыг хийсэн байна. ...
  • Гайхалтай түүхэн зургууд
    Арнольд Шварценеггер анх удаа Нью- Иорк хотод ирээд буй нь. 1968 он Мухаммед Али үсрэхээр оролдож байна, 1968 он Одри Хепберн болон түүний янзага 1958 Жолооны үнэмлэхгүй атлаа машин жолоодож яваад баригдсан Билл Гейтс, 1977 он Барак Обама сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн хамт Жими Хендрикс болон Мик Жаггер,1969 он Мадонна,Стинг болонТупак Шакур Эрнест Хемингуэйн пасспо...
  • ГОО ҮЗЭСГЭЛЭНТ ФҮЖИ УУЛ
    Япончуудын шүтээн ФҮЖИ УУЛ. Япон арлын хамгийн өндөр буюу д.т.д 3776 м өргөгдсөн, идэвхтэй ГАЛТ УУЛ. Зун, намар энэ ууланд мянга мянган Япончууд, гадны жуулчид авирдаг. Тэд Япон улсын дээрээс МАНДАХ НАРАН харж, хийморь юугаа сэргээхийг хүсдэг. Галт уулын хүрмэн чулуун дунд, хөл алдан барин, шөнийн  цагаар оргил өөд дайралт хийнэ. Нар хэзээ мандахаас шалтгаалан тэд бүр...
  • Рианнагийн тухай баримтат кино хийнэ
    Америкийн продюссер Петер Бэрг Барбадосийн гүнж Рианнагийн талаар баримтат кино хийхээр төлөвлөж байна. Энэхүү кинонд дуучны алдарт хүрсэн замнал, түүний амьдралын хүнд бэрх үеийг харуулах  бөгөөд  уг кино бусад хөгжмийн кинонуудаас огт өөр арга барилаар бүтэх нь. Рианнагийн 2012 онд тоглосон "Battleship" киноноос илүү  "тэсрэлт" хийж чадахуйц сонирхол...
  • "Би их баян, та надтай гэрлээч" буюу Маркетинг гэж юу вэ?
    1. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ШУУД МАРКЕТИНГ; 2. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Таны найз түүнд дөхөж очоод таныг заан: “Тэр их баян. Түүнтэй гэрлээч!” гэж хэлбэл энэ нь СУРТАЛЧИЛГАА; 3. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж ...
  • БАЯРЛАЛАА
    Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар үзэсгэлэнтэй сайхан. Арлын хамгийн өмнө зүгийн нэгэн жижигхэн далайн боомт. Чихэр боов өрсөн боомтын хоёр давхрын хүлээх өрөөнөөс ягаан захтай шар цамцтай жолооч буун ирэв. Үүдэнд том улаан автобус ягаан дарцаг намируулан зогсоно. Эх чихэр, боовхон хийсэн цаасан уутны амыг хамхин босон ирэнгээ гутлынхаа үдээсийг цэмцийтэл үдэж буй жолоочи...
  • Хөөрхөн юм аа, цаана байгаа өвөө хүртэл зүгээргүй
  • Үр хөврөл хэрхэн бүрэлдэн тогтдог вэ?
    Зурагчин Нильсоны хүний үр хөврөл бүрдэх явцыг харуулсан энэхүү зураг түүнийг алдрын оргилд хүргэсэн билээ. Бага байхын микроскоп болон зургийн аппаратанд дуртай байсан тэрээр хүний биеийн бүтэц бүрэлдэхүүний зургийг дэлхий нийтэд таниулахыг хүсэх болсон ч зураг бүр нь олны хүртээл болж чадаагүй юм. Эр эс Өндгөн эс Үр хөврөл умайн салстал тогтоод 7 хоүнүг болоход Үр хөвр...
  • МОНГОЛЧУУД 1947 ОНД “ӨВЛИЙН ӨВӨӨ”-ТЭЙ “УУЛЗЖЭЭ”.
    Өвлийн өвгөний түүх: Өвлийн өвгөн буюу Дед морознь Оросын Вологодскийн нэгэн эртний тосгон Устюг-т амьдардаг гэх бөгөөд 1870 оны үед Оросын ард түмний шинэ жилийн бэлгэдэл болжээ. Славчууд анх МЭӨ XY зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн 3-р сарын 1-нд тэмдэглэж байгаад 1348 оноос Москва хотод 9-р сард тэмдэглэдэг болжээ. XYIII зуунд европчууд католик шашинтай болж Григорын тоол...
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд
  • Японы Ерөнхий сайд эхнэртээ хаягджээ
    Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр бол үзэсгэлэнтэй бас ч үгүй нэлээд сэргэлэн бүсгүй. Тэрээр хаана ч очсон нэр хүндтэй нэгэн. Харин яг ийм явдал тохиолдвол Ш.Абэ иймэрхүү байдлаар доголон нулимсаа арчиж, эхнэр нь харин маасайтал инээгээд явж өгөх нь. Хэхэ, ийм зүйл болоогүй л дээ. Сайхан хосуудад амжилт, аз жаргалыг хүсье.
  • Эрүүл мэндийндаатгалын урамшууллын үзлэг
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАГЧ ТАУРАМШУУЛЛЫН ҮЗЛЭГТЭЭ ХАМРАГДААРАЙ Даатгуулагч Та дараах нөхцөлийг хангасан тохиолдолд урамшууллын оношлогоо, шинжилгээний багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлэгүүдэд эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй. Үүнд : Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол Дараалсан 3...
  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • Шил /бяцхан өгүүллэг/
    Арван тавтай сүй тавьсан Ёоко охин цонхийсон царайтай орж ирэв. - Толгой их өвдөж байна. Зүрх шимшрэм юм харлаа. Архины шил хийдэг гар үйлдвэрт шилчин хүү цусаар бөөлжин тэгээд аймаар түлэгдэн ухаан алдан унажээ. Түүнийг Ёоко харсан юм байж. Тэр ч гэсэн шилний үйлдвэрийг сайн мэднэ. Байшин дотор шатам халуун тул бараг жилийн турш цонх нь байнга онгорхой. Үргэлж хажуугаар өнгөрөгч хоёр, ...
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
honey (зочин)
sain hun baidag yum bna yamar goe yum be

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.