ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Хайр дурлалын харилцаанд заавал анхаарах ёстой 5 шинж


2014 оны 07 сарын 16, 23:21

10443510_865949576751518_7695481152680103581_n(1)Бид "заяаныхаа хайртыг" оллоо гэж андуурдаг ч биднийг чиглүүлэгч улаан дарцаг олон байгааг анзаардаггүй. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд "муу залууг" сэтгэлдээ тээн шаналах, эсвэл тэвчин хамт байх нь илүү элбэг тохиолддог ч энэ нь аль аль хүйснийхэнд хамааралтай байдаг.

Хэдийгээр хосууд дурласан үедээ "сохорч" дурласан хүнээ зөв үнэлж дүгнэж чадахгүй болдог ч гэсэн заавал анхаарч харилцааг зогсоох ёстой, тоолгүй өнгөрч болохгүй улаан гэрэл болох шинжүүдээс гол 5 шинжийг бичье.  Үүнийг анхаарч, хэрэв ийм шинж байгаа бол харилцаагаа аль болох эрт зогсоохыг зөвлөх байна.

1. Сэтгэл байхгүй бол

Хэрэв та өөрөө, эсвэл үерхэж байгаа хүн чинь сэтгэлээсээ нэгэндээ татагдахгүй, сэтгэлгүй байгаа бол энэ харилцааг эртхэн дуусгасан нь дээр. Зүгээр л сайн хүн болж буруутан болохгүйн тулд, эсвэл өрөвдөж, эсвэл хэлсэн үгэндээ хүрэхгүй худалч болохгүйн тулд, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар ийм харилцааг үргэлжлүүлсээр байвал улам л хүндрэх болно. Тиймээс харилцан сэтгэлгүй л бол харилцаа явцгүй бөгөөд хэд хэдэн удаа болзоод үзэж, бас түүнийг өдөж, татах оролдлого хийж болох ч үр дүнгүй бол хурдан дуусгах хэрэгтэй. Та СЭТГЭЛИЙГ үүсгэж чадах магадлал тун бага шүү.

2. Хэрэв тэр үйлчилгээний ажилтантай муухай харилцаж байгаа бол

"Та хэн нэгнийг өөрт юу ч хийж чадахгүй хүмүүстэй хэрхэн харилцаж байгаагаар нь дүгнэж болно" гэж  хуучны Англи үг байдаг. Би үүнтэй санал нэг байдаг. Нөгөө талаас та хэн нэгнийг өөрт нь үйлчилж байгаа хүмүүст хэрхэн ханддагаар нь дүгнэж болно.

Хэрэв зөөгч, эсвэл ямар нэгэн үйлчилгээний ажилтан гаргасан алдаан дээр нь хэт муухай харилцаж байгаа бол тэр хүн тантай ч бас сөрөг нөхцөл байдал үүссэн үед тэгж харилцах магадлал өндөр гэдгийг санаарай.

3. Уурлаж, харааж байвал.

Хэрэв сэтгэл зүйн хувьд биеэ барьдаггүй уурлаж, харааж, эсвэл зодоон цохион хийж байгаа бол үүнд ямар нэгэн тайлбар, шалтаг хэрэггүй энэ харилцааг шууд дуусгасан нь дээр. Учир нь хэзээ нэгэн өдөр чамд шууд тусах болно.

Arguing-Couple-1

4. Хэрвээ үргэлж чамд "завгүй" гэж байгаа бол.

Хүсвэл ямар ч завгүй хүн зав гаргадаг. Тэгэхээр хэрвээ чамд зав гаргахгүй л байгаа бол түүнд сэтгэл байхгүй байна л гэсэн үг. Тэр хэдийгээр чамд дандаа завгүй гэж хэлдэг ч өөрийн дуртай ямар нэгэн юманд зав дандаа гаргадаг гэж мөрийцөхөд ч бэлэн байна.

Хэрэв тэр чамтай байхдаа дуртай л байдаг бол хэдий их завгүй байсан ч хамт байх цаг гаргах л болно. Ямар ч хэрвээ, ба, гэвч, магадгүй хэрэггүй. Шалтаг тоочин завгүй гэж байгаа бол угаасаа чамайг дотроо энэ ядаргаагаас яаж салах вэ гэж бодож байх магадлал илүү өндөр. Эсвэл зүгээр л чиний ямар нэгэн зүйл л түүнд хааяа хэрэг болдог гэсэн үг. Ийм тохиолдолд харилцаагаа эелдгээр хурдан дуусгаад чамтай хамт байхыг хүсэх хэн нэгнийг хайсан нь дээр.

1780687_812780208736942_1417277328_n

5. Хэрэв та хоёрт нийтлэг шинж байхгүй бол.

Кинон дээр 2 эсрэг тэсрэг хүн уулзаад бие биендээ дурлаад Жаргалтай төгсдөг тухай гардаг. Амьдрал дээр ч гэсэн маш ялгаатай нас, зиндаа, байр суурьтай хүмүүс бие биендээ татагдан дурлаж, урт удаан жаргалтай амьдардаг тохиолдол цөөнгүй. Эмэгтэй нь нээлттэй яриасаг, эрэгтэй нь даруухан дуугай, эрэгтэй нь мах, төмсөнд дуртай, эмэгтэй нь цагаан хоолтон гээд л эсрэг тэсрэг ч нийцтэй хосууд байдаг. Гэхдээ энэ бол өнгөн талын ялгаа юм. Гүндээ бол нийцтэй хосуудын дотоод "үнэлэмж" адил төстэй байдаг. Хостойгоо, гэр бүлтэйгээ хамт байх үнэлэмж, адил зүйлд дурлаж, адил зүйлд баярлаж, адил хошигнолд инээдэг, адилхан хэмжээнд бие биенээ хүндэлдэг. Бие биедээ татагдах зүйлс нь нэг нэгнийгээ улам дэмжиж хөглөж байдаг. Бидний өөр талууд нөгөөдөө сонирхолтой, давтагдашгүй санагддаг бол бидний адил төстэй талууд биднийг хамт байлгадаг. Тиймээс огтоос адил төстэй тал байхгүй, байнга зөрчилддөг бол эртхэн тийм харилцааг дуусгавар болгох хэрэгтэй.

By Marcus Osborne

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Дэлхийн хамгийн гайхалтай ой модод
    1. Польшийн тахир ой  2. Амазоны ширэнгэн ой 3. Жуйзаигоу Хөндий, Хятад 5. Коконино Үндэсний ой, АНУ 6. Баавгайт ой, АНУ болон Канад 7. Хар ой, Герман 8. Тонгассын ой, АНУ 9. Инландын ширэнгэн ой, Канад 10. Шервүүдийн ой, Англи 10. Саганогийн хулсан ой, Япон Эх сурвалж: travel.amerikanki.com
  • Гоо сайхны мэс засал нь бүтэлгүйтсэн одод
    Мег Райн Мелани Гриффит Шауна Санд Пете Бёрнс Куртни Лов Долли Партон Женис Дикинсон Жоан Риверс Лил Ким Линдсей Лохан
  • Өдөр бүр өөрөөсөө асуух 6 чухал асуулт
     “Хэрвээ та өөрийн бизнесээ илүү өндөр түвшинд  гаргахыг хүсвэл дараах асуултуудыг өөрийн өдөр тутмынхаа зарчимд оруулаарай.” Ихэнх чадварлаг, амжилттай яваа удирдагч нар бусдаас илүү нэг зүйлийг хийдэг. Тэд гол зорилгоосоо хазайхгүй, гярхай байхын тулд үргэлж өөрсдөөсөө асуулт асуудаг байна. Та ямар нэгэн компани, баг хамт олныг удирддаг, эсвэл эхлэх гэж байгаа з...
  • ГҮЙ, МЕЛОС! /өгүүллэг/
    "Сэтгэлд хоногшсон өгүүллэгүүд" /японы шилмэл зохиолын түүвэр/ номын эхнийх. Нөхөрлөлийн үнэ цэн. Үнэнч найзын тухай өгүүлэх япончуудын анд нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон зохиол. XX зууны Японы уран зохиолын том төлөөлөгч ДАЗАЙ ОСАМҮ-ийн тэртээх 1940 онд бичсэн өгүүллэг. Хүүхэд, залуучуудад нөхөрлөлийн үнэ цэнэ, сайхан бүхнийг ойлгоход тус болох өгүүллэг. ----------------...
  • Дотоод сүлжээнд хэвлэгч хуваалцаж дундаа хэрэглэх
    Нэг хэвлэгчийг сүлжээнд байгаа олон компьютер зэрэг хэрэглэж хэвлэх хэд хэдэн боломжууд байдаг. Сүлжээний залгууртай принтерУтасгүй холболттой (Wifi)Принтер серверХэвлэгчийг нэг компьютер дээр таниулан тэр компьютераар дамжуулан бусад компьютераас хэвлэх боломжҮүний түгээмэл ашиглагддаг хэлбэр нь Printer Sharing буюу нэг компьютераар дамжуулан ашиглах арга юм. Зөвхөн USB, эсвэл LPT1 ор...
  • Үндэсний хобби: Германчуудын бараг 90 шахам хувь нь барбекю хийдэг
    Герман Улсын 10 хүн тутмаас 9 хүн грилл дээр дуртай мах, эсвэл ногоо шардаг бол ердөө үлдсэн хэсэг нь огт барбекю хийдэггүй байна. Германчуудын бараг шахам 90 хувь нь барбекю шардаг болохыг ням гарагт буюу 05 сарын 02 өдрийн Dpa агентлагаас явуулсан санал, асуулгын үр дүнгээс харж болно. Тус агентлагийн захиалгаар олон нийтийн санал, асуулгын YouGoy хүрээлэнгээс явуулсан судалгааны да...
  • Зурахуйн гайхамшиг
  • Найзууд киноноос авсан найзуудаараа зураг авахуулах сонирхолтой санаанууд
    АНУ-ын телевизийн олон ангит цуврал "Найзууд" инээдмийн киног мэдэхгүй хүн цөөхөн биз. Найзуудын гайхалтай нөхөрлөл, тэдний хооронд үүсэх хайр дурлал гээд тэдний өдөр тутмын амьдрал дахь хөгжилтэй түүхийг өгүүлэх нөхөрлөлийн тухай киноноос авсан найзуудаараа зураг авахуулах сонирхолтой санаануудыг хүргэж байна. Анд нөхөд гэдэг хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйлсийн нэг. Т...
  • Сонирхолтой гэрлийн унтраалга
    Сүүлийн үед иймэрхүү унтраалга хийчихвэл хүмүүс гэрлээ сайн унтрааж байна гэнэ. Үр дүнд нь цахилгааны хэмнэлт сайжирч, зардал багасч байна гэнэ дээ. Айл гэрт нэг их зохимжтой бус байх. Харин албан байгууллагад иймэрхүү унтраалга тавьхад үр дүнгээ өгч байна гэнэ.Бид чинь их сониуч хүмүүс шүү дээ. Сониуч байдал дээрээ олон дахин унтрааж, асааж байтал тэр нь дадал хэвшил болох биз.
  • Адилхан 100 ккал илчлэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд ямар харагддаг вэ?
     25 гр шоколадтай крассаун буюу 4 хуваасны нэг Нэг аяга кола буюу 260 мл Нэг алим болон хэсэг усан үзэм Нэг халбага зайрмаг буюу 50гр 28 га маффин буюу 3 хуваасны нэг 4.5 ширхэг бразил самар 220 мл жүржийн шүүс Дунд хэмжээтэй нэг ширхэг гадил жимс, 110гр Нэг өндөг, зүсэм талх 80 ширхэг бөөрөлзгөнө Тал аяга шоколадтай сүү 4 ширхэг тоор 1.5 ширхэг кремтэй жигнэмэг 6 бүтэн...
  • Гэртээ "Baileys" хийх жор
    Ихэнх бүсгүйчүүдийн уух дуртай ундаа болох "Baileys"-ийг заавал гаднаас худалдаж авах шаардлагагүй. Маш энгийн орцоор ердөө 20 минутад бэлэн болох ундааг өөрсдөө бэлдэцгээе. Орц: Архи 200 мл Молоко буюу өтгөрүүлсэн сүү 1 лааз Ванилин 1 ширхэг Кофе 2 халбага Шоколадтай сүү 200 мл Крем /20%-ийн тослогтой/ 20 мл Хийх арга: Эхлээд өтгөрүүлсэн сүү дээрээ ванилин  хийж блендер...
  • Уитни Хьюстоны намтар кино ирэх онд нээлтээ хийнэ
    Грэммигийн 6 удаагийн шагналт алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Whitney" гэх бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл ирэх 2015 оны 1-р сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кинонд түүнийг хэрхэн сүмийн найрал дууны дуучнаас олон улсын гялалзсан од дуучин болж амжилтад хүрснээс авахуулаад 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд зуурдаа...
  • Ээжүүдийн өдрөөр одод ээжтэйгээ хамт
     Дуучин Жастин Тимберлейк ээж Линн Харлесын хамт Пэрис Хилтон ээж Кэти Хилтоны хамт Эмма Стоун ээж Кристигийн хамт Шарлиз Терон ээж Гердо Маритцийн хамт Брэдли Купер ээж Глори Куперын хамт Ферги ээж Терри Горын хамт Жаред Лето ээж Констанс Летогийн хамт Жастин Бибер ээж Петти Маллетын хамт Тейлор Свифт ээж Андреагийн хамт
  • Дэлхийн хамгийн үнэтэй үнэртнүүд
    1. Imperial Majesty – Clive Christian Clive Christian нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй сүрчиг үйлдвэрлэгч компани. Imperial Majesty үнэртэн 215,000 ам.долларын үнэтэй. 2. Faubourg Extrait – Hermes үнэ: 1500 ам.доллар 3. Poivre – Caron үнэ: 2000 ам.доллар 4. Grand Extrait – Chanel Коко Шанель хэн нэгний хуулбарлаж чадахгүй онцгой найрлага бүхий үнэртэн бүтээ...
  • Нуугдаж тоглов
    Хүүхдүүдийг олоорой
  • Далай ламын сургаал
    Бодвол ээж минь л хайчилж өгсөн болов уу, сонины хайчилбар байгаад л байдын. Элэгдэж үнгэгдээд алга болохоос нь өмнө тэмдэглээд авяа гэж бодлоо. 1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана. 2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд. 3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд. 4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөр...
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 сонирхолтой ялгаа
    Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай нь мэдээжийн хэрэг. Гэхдээ жижиг сажиг, анзаарагдамгүй зүйлийг хүртэл тэд өөрөөр хийдэг ажээ.    1. Тэд хувцасаа тайлахдаа Эрчүүд хувцсаа тайлахдаа гараа ар талаараа гаргаж, хувцасныхаа ар талаас татдаг бол эмэгтэйчүүд урд талаасаа хувцасныхаа зах ирмэгээс татдаг. Иймээс эмэгтэйчүүдийн тайлсан хувцасны дотор нь дандаа эргэчихсэн ба...
  • Хүйсийн ялгаа
    Эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа л ялгаатай. Ядаж л хүйсийн ялгаа. Урт үсний ялгаа. За тэгээд цээжин дээрх хоёр мэнгэний ялгаа гээд байна. Гэхдээ одоо энэ онигоон дээрх ялгаа бол бас супер юм байнаа.
  • Поп Дива нарыг дуурайгч залуу
    Түүнийг Мина Гергес гэдэг ба өөрийн сонирхлоор эмэгтэй алдартнуудыг дуурайж зураг авахуулдгаараа твиттер, инстаграмд алдартай.  Зурагт оруулах хувцас хэрэглэлээ өөрөө бэлдэж хийдэг нь түүний онцлог юм.
  • Apple: iPhone 6 утасны загвар ил боллоо
    Та бидний таамаглаж байсанчлан, Apple-ын дараагийн ухаалаг гар утас болох iPhone 6-гийн мэдээлэл задарч вэб сайтуудаар цацагдаж эхлэлээ. Нэг талаас харахад iPhone 6 нь саяхан зарлагдсан Nokia Lumia утастай төстэй болсон байна. iPhone 6 бүрэн шинэчлэгдсэн бөгөөд илүү том хэмжээтэй, 4.7 инч, HD 1920 x 1080-pixel дэлгэцтэй болжээ. Том дэлгэцтэй учир кино үзэхэд маш тохиром...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.