ЧӨЛӨӨТ АГУУЛГА

МОГУЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУД ЮМ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХЧИД САЙН МЭДНЭ.


2016 оны 01 сарын 14, 17:06

Энэтхэг дэх Их монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл  Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна.

Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэстний их түүхийн нэг хэлтэрхий, салаа салбар нь юм. Үүнийг дэлхийн монгол судлаач эрдэмтэд төдийгүй энэтхэгийн түүхч мэргэд хүртэл ном бүтээлдээ зүйл бүрээр бичиж тайлбарласаар иржээ.

Египет, Ойрхи дорнод дахь Ил хаант улс, Дундад Ази дахь Цагаадайн улс, Орос ба Дорнод европ дахь Алтан ордны улс, Хятад болон Зүүн өмнөд Ази дахь Юань улсын түүхийг Монголчууд бүтээсэн.

Энэтхэг дэх Их Могол хэмээн түүхэнд үлдсэн байдаг. “Монгол” хэмээх үг перс, хинди хэлэнд “могол” болон хувирсан байна.

Энэтхэгийн Таж махал бунханыг байгуулсан Бабур хааныг Дундад Азиас ирсэн түрэг эсвэл Узбекээс гаралтай гэсэн ойлголт түгээмэл байдаг. Түүхчид Бабур хааныг XIV-XVI зуунд Дундад Азид оршиж байсан Моголстан хэмээх Цагаадайн улс болон Төмөр хааны үр хойчоос гарвалтай хэмээн үздэг.

1_14

Дели их сургуулийн дэд ерөнхийлөгч Сатиш Чандра нь Энэтхэгийн дундад зууны түүх, тэр дундаа Их Монголчуудын түүхийг нарийвчлан судалсан хүмүүсийн нэгэнд тооцогддог. Тэрбээр “Дундад зууны Энэтхэг: Султанаас Моголчууд хүртэл. Моголын эзэнт гүрэн” (Medieval India: From Sultanat to the Mughals. MUGHAL EMPIRE (1526-1748)) номондоо Энэтхэг дэх Их монголчуудын угсаа гарвалыг Барлас овгийн Төмөр болоод Чингис хааны хүү Цагаадайн угсааныхан болох Монгол хан, Казан ханаас гаралтай болохыг онцолсон байна.


Жавахарлал Неру “1526 онд Дели дэх дорой буурай, өөдгүй афганы султаныг Бабур ялснаар Энэтхэгт шинэ эрин үе, Монголчуудын шинэ эзэнт улсын үе эхэлжээ” хэмээн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номынхоо хоёрдугаар ботийн 88 дугаар бүлэгт бичжээ. Тэрбээр “Моголуудын” гэхгүйгээр “Монголчуудын шинэ эзэнт улсын үе” хэмээн зориуд цохон бичсэн байдаг.


Энэтхэгт сайн танил болсон Алекс Рутерфордын “Моголын эзэнт гүрэн: Умардын түрэмгийчүүд” (Empire of the Moghul: Raiders from the North) романд Бабур хаан нь өөрийн өвөг дээдэс болох монголчууд хийгээд Чингис хааны түүхийг сайтар мэддэг, түүнээс олонтаа үлгэр авдаг, бахархдаг байсан тухай хэд хэдэн газарт дурдсан байна. Энэ ном түүхэн роман учраас эх үндэс дээр суурилсан нь тодорхой.


Мөн германы нэртэй дорно дахины судлаач Аннемари Шиммэлийн “Их Моголын эзэнт гүрэн: Түүх, урлаг, соёл” (The Empire of the Great Mughals: History, Art and Culture) номд ч Могол хийгээд Монголын хоорондох холбоог тодорхой дурдсан байдаг.

Дели хотын Educational Trust хэвлэлийн газрын эзэн Сри Самаж “Монголчуудаас Чингис, Хубилай, Хүлэг, Бабур, Акбар гээд олон их хаад төрсөн” хэмээж байсан.


Бабур хаан нь эцгийн талаасаа Төмөр хааны, эхийн талаасаа Чингис хааны шууд угсаатай хүн юм. Бабур өөрөө бичсэн намтар болох “Бабаарнама” номонд үүнийг маш тодорхой бичиж үлдээжээ. Түүний эцэг Ферганы захирагч Омар шейх Мирза нь Доголон Төмөр хааны дөрөвдэх үе, харин ээж Хөтлөг хатан нь Цагаадайн улсын үлдэгдэл болох Моголстаны хаан Үнүсийн охин байжээ.  

Бабур нь түрэг биш монгол гаралтай ажээ. Түрэгүүд Төмөрийг монголжсон түрэг хүн гэж зүтгэсэн байдаг ч зарим түүхийн эх сурвалжид “харийн түрэмгийлэгч” гэж бичсэн нь байдаг. Тухайлбал, өнөөгийн Болгар, Босни-Серби, Унгарыг ниргэж Европыг чичрүүлж явсан Түрэгийн Их султан сохор I Биязидийг 1402 онд доголон Төмөр хаан эх нутаг дээр нь хиар цохиж, өөрийг нь олзлоод шувуу мэт алтан торонд хийж, зугаа цэнгэл хийн дэргэдээ авч явдаг байсан гэдэг. Үүнийг түрэгүүд “харийн түрэмгийлэгч манай хааныг гутаан доромжилж байна” хэмээн тэмдэглэж байжээ. Үүнээс үзвэл, Бабур хаан нь түрэг гаралтай бус монгол гаралтай ажээ.

Өнөөгийн Узбекстан улсын үндэслэгч нь Төмөр хаан болон түүний эцэг бөгөөд узбекчүүдийн бахархал юм. Төмөр нь язгуурын монгол байсныг түүх судар илхэнээ гэрчилдэг. Язгуурын монгол аймаг болох Барласын их ноёны хүү бөгөөд эхийн талаас бол Зүчи ханы угсаатай. Барлас нь 1206 онд Их Монгол улс байгуулагдахад бүрэлдэхүүнд нь багтаж байсан 26 овог аймгийн нэг. Барласын Хубилай жанжин нь Чингис хааны шадар өрлөг, дөрвөн хошуучийн нэг юм. Төмөр хаан Цагаадайн угсааны хааны гүнжтэй гэрлэж байсан.

100 гаруй жилийн дараа ч Бабур хаан мөн монгол угсааны Мэнлиг (Manglig) гэдэг овгийн тэргүүний охин Аюушийг их хатнаа болгож байсан гэдэг. Тэгэхээр 1500 оны үед Дундад Азид Мэнлиг (Mаnglig) нэртэй монгол овог аймаг оршиж байжээ. Энэ нь Тэв тэнгэрийн эцэг, Хонхотны Мэнлиг эцгийн 13 хүүхдийн үр хойч гурван зууны дараа овог аймаг болтлоо өсөж өндийжээ.


Чингис хаан бүх монголын аймаг, овгуудыг үр хүүхдүүддээ хувааж өгсөн уламжлал дундад зуунд нэгэнт бий болоод байв. Нэн ялангуяа дундад азид сохор, доголон, тэнэг мунхаг ч хамаагүй алтан ургийн шууд удмын хүн л хаан, жолоодогч суух зөрчиж болдоггүй зарчимтай байжээ. Сатиш Чандра “Монголын эзэнт гүрэн нуран унасны дараа ч Төв Азид Чингис хааны үр удам биднийг хууль ёсоор захирах учиртай гэсэн ойлголт удаан хугацаанд оршиж байсан” хэмээн Гави Хамблийн “Central Asia” (London 1969) номоос иш татан тэмдэглэжээ. Тийм учраас Төмөр өөрийгөө их хаан гэж нэрлэж зүрхлээгүй бөгөөд эмир гэдэг удаах зэргийн цол хэргэм хэрэглэж байсан төдийгүй алтан ургийн Хусейн гэгчийг хаан ширээнд бэлгэдэл төдий залж, өөрөө өмнөөс нь бүхнийг шийдэж байсан билээ. Төмөрийн эцэг Барлас овгийн ноён Тарагай нь хэдий алтан ургийн гарвалтай ч шууд хаан ширээ залгамжлах эрхгүй холдож хөндийрсөн, хаан угсааныхны дээд, доод аль нэг үеийн төрөл овогтон байсантай холбоотой аж.

Монголд тайж угсаатай хэдэн мянган хүн байсан ба тэд бүгд Чингис хааны цустай, алтан урагт харьяалагддаг хүмүүс байжээ. Тайж гэдэг бол ван, гүнгийн адил гавьяа зүтгэлээр шагнал болгон өргөдөггүй, зөвхөн алтан ургийнхны л дархалсан нэр болон үеэс үед, үрээс үрд уламжлагдан ирсэн байдаг. Зөвхөн боржигон овогт л тайж нар байсан юм биш урианхан, олхонуд, жалайр, бэсүд гэх мэт монголын бүх овог аймгуудын тайж нар нь угсаа гарвалын хувьд адилхан алтан урагт харъяалагдаж байжээ.

Европ дахинд дундад зууны үед монголчуудыг Татар хэмээн нэрийдэж байсан. Жастин Мароззи “Төмөрийн эцэг Тарагай нь Барласын ноён. Барласууд нь татарууд буюу Монгол гаралтай түрэг хүмүүс юм. Тэд XIII зуунд Төв Азийг байлдан дагуулсан Чингис хааны удмынхан билээ” гэжээ. Тарагай ноёны хатан нь Зүчийн удмын гүнж байсан.

Энэтхэгийн Их Монголчууд өөр хоорондоо Цагаадайн хэл хэмээх өдгөө нэгэнт устаж үгүй болсон хэлээр ярилцдаг байсан ба өнгөрсөн зууны эхэн хүртэл Энэтхэгт зөвхөн дээдэс язгууртны, ордны түвшинд буюу Их Монголчууд л өөр хоорондоо энэ хэлээр ярьдаг байжээ. Хэдэн зууны туршид оршиж ирсэн Цагаадайн улсын төрийн хэлийг ийнхүү Цагаадайн хэл (Chagatai language) гэж нэрлэж байсан байдаг. Дундад Азид нэгэн үе, ялангуяа XV-XVI зууны үед өргөн хэрэглэгдэж байсан энэ хэл нь түрэг хэлний ай савын нэг салбар болох уйгур хэлний нэлээд эртний хэлбэрт суурилсан, монгол язгуурын үг олонтой байжээ.

Бабур хаан энэ хэлээр намтраа бичсэн нь уг хэлний бичгийн томоохон дурсгалын нэгэнд ордог. Гагцхүү Дундад Азид аж төрсөн жалайр, барлас, бэсүд зэрэг олон монгол аймгууд нь он удаан жил түрэгүүдтэй холилдож, хожим цөөнх болж, дээрээс нь лалын шашинтан болцгоосноор түрэг, персийн соёлын нөлөөнд гүнзгий автсан нь тийнхүү түрэгжихийн үндэс шалтгаан болжээ.

Эх сурвалж: www.touristinfocenter.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хөгжмийн ертөнцийн хөгширдөггүй одууд
    Дэлхийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий одууд цаг үргэлж л өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж буй зүйлсээрээ бусдыг гайхшруулж байдаг бөгөөд тэдний бие авч яваа байдал, гадаад дүр төрх байнга л бусдын сонирхлыг татаж байдаг. Ялангуяа тэдний цаг үргэлж залуугаараа харагддаг байдал олон нийтийн сонирхлыг маш их татдаг бөгөөд олон нийт ч тэдний залуу сайхан харагддаг нууцыг мэдэхийг маш их хүсэц...
  • Бэлгийн эрүүл мэндэд тустай 7 хүнс
    Хэрэв та бэлгийн амьдралдаа илүү эрч хүчтэй байлгахыг хүсэж байгаа бол доорх жимс, ногоог  хэрэглэж хэвшээрэй. Зарим судлаачид хүнсний бүтээгдэхүүн  хүний дур хүслийг өдөөж, бие мах бодод сайнаар нөлөөлдөг болохыг баталжээ. 1. Авокадо жимс Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусан хангамжийг сайжруулдаг энэ жимсийг Эртний Ацтекүүд бэлийн чадавхийг сайжруулна гэж үздэг байсан тул и...
  • Аз сорьсон амралтын зурагнууд
    Эх сурвалж: www.wizzed.com
  • Эхийн хайр бүхнээс илүү!
         Энэ хорвоо дээр хамгийн энгийн хирнээ хамгийн энхрий зүйл бол үр хүүхдээ хайрласан эхийн сэтгэл билээ. Зөвхөн хүн төрөлхтөн гэлтгүй амьтад ч ялгаагүй  өөрийн үр төлөө халамжилдаг билээ. Ээж үргэлж намайг дэмждэг Бас хамгаалдаг Түүний тэврэлт юунаас ч илүү хүчтэй Ээжийн үнсэлт хамгийн сайхан нь Ээж намайг анх төрсөн цагаас л миний дэргэд байсан Ээ...
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • Диана гүнж
    Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6-р сарын 29-ний өдөр гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андр...
  • Сиэтлд Эклипс нэртэй нэгэн нохой автобусанд суун явах болжээ
    Нэлээд хэдэн долоо хоногийн өмнөөс лабрадор үүлдрийн хар нохой өөрөө автобусанд суун зорчигчдын дунд үзэгдэх болсон тухай KOMONews.com сайтаас мэдээлж байна. Түүний эзэн автобусны буудал дээр тамхи татан амарч, хэсэг хугацаанд суудаг ба түүний нохой энэ хооронд ганцаараа автобусаар зугаалж байгаад ирдэг гэнэ. Нохойн эзний хэлж буйгаар " Тэр бол ухаантай нохой, энд амьдарсан 2 жилийн...
  • “Furious 7" амжилтыг эвдлээ
    Бидний нэрлэж заншсанаар "Галзуу Хурд" буюу Fast & Furious киноны 7 дахь цуврал нээлтээ хийсэн цагаас ашиг орлогоороо бокс оффист тэргүүлж байна. Нийт орлого нь 1 тербум ам.долларт хүрсэн тул 2015 оны хамгийн ашиг орлоготой киногоор нэрлэгдээд байгаа ба эдийн засгийн хурдацтай өсөлтөөс улбаалан кино бүтээгчид Хятадын зах зээл рүү анхаарал хандуулах болсон. Энэ удаад ч мөн ...
  • ХӨРӨӨ БА ТӨРӨХҮЙ /өгүүллэг/
    Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнари (1899-1972)Ямар учиртай юм бол, юутай ч тэр газар Итали болохыг л сайн мэдэж байна. Өндөр овоон дээр босоо эрээн судалтай шүхэр мэт нэг асар майхан байх агаад оройд нь хатгасан далбаа тавдугаар сарын салхинд намиран хийснэ. Аглаг ойн хормой дор хөх далай цэлийн дуниартана. (Изү уулын халуун рашааны далайн эрэгтэй их төстэй юм.) ...
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
  • Дэлхийн хамгийн сонирхолтой баярууд
    1. Тайландын дэнлүүний баяр 2. Португаль, Урлагийн баяр 3. Энэтхэг, Өнгөний баяр 4. Япон, Өвлийн гэрлийн баяр 5.  Шотланд, Golden-Retriever үүлдрийн нохойны баяр 6. Унгар, Өвлийн айдас үргээх баяр 7. Япон, Саппоро цасны баяр 8. Грек, пуужингийн баяр 9. АНУ, Лусын дагинасын баяр 10. Испани, Помидорны баяр
  • Хосын шивээс
  • Гайхалтай усан гулгуур
  • 3D Стрийт артууд
    Португалийн уран бүтээлч Артур Бордало хотын гудамж талбайд бүтээсэн уран бүтээлүүдээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлдэг ба эдгээр бүтээлүүдээ өөрийн олсон янз бүрийн хаягдал материалуудыг ашиглан урладаг байна. Тэрээр өөрийн олсон хаягдал материалуудаа хооронд нийлүүлж үнэхээр гайхалтай хэлбэр дүрсийг бүтээн ер бусын хосгүй өнгө будгийн гайхамшгийг харуулсан 3 хэмжээст стрийт артуудаа б...
  • Хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичсэн амжилт
    Бразилын 16 настай Марсель Фернандес гэх хүү хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичиж шинэ амжилтыг тогтоосон байна. Тэрээр 25 үгтэй текстийг touchscreen дэлгэц бүхий утсан дээрээ 18,19 секундын дотор бичжээ. Ингэснээрээ тэрээр Гиннессийн шинэ амжилтын эзэн болж байгаа юм. Түүнээс өмнөх Гиннесийн амжилт нь 18,44 секундээр тогтоогдож байжээ. Марсель нь 2009 оноос эхлэж гиннесийн...
  • Япон улсын засгийн газрын тэтгэлэг
    Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулах тул шалгалт өгөхийг хүсэгчид бүртгэл, шалгалтын хугацаа зэрэг мэдээллийг тус Элчин сайдын яамны цахим хуудаст байршуулсан удирдамжаас харна уу. http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/ryuugaku.htm 1. Элсэлт авах чиглэл 1.1. Их сур...
  • СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
    Намрын өглөө... Машины дугуйн хий багасчихаж. Хүүхдээ албанд нь хүргэж өгчихөөд, ойр хавьд дугуй засвар байхгүй тул дугуйгаа нөхүүлэхээр явлаа. “Дугуй засвар” гэсэн бичигтэй хашааны гадна очиход хижээл насны ах гарч ирээд учир байдлыг сонсоод ажлаа эхлэв. Гудамжинд явж байсан нэгэн залуу, засварчин ахыг таньдаг бололтой мэнд мэдэн, хоорондоо үг солилцлоо.-Хорооны то...
  • Брэд Питтийн нүдээр Анжелина Жоли...
    Анжелина Жоли бол маргаангүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг төдийгүй хамгийн загварлаг оддын нэг гэдийг хэн бүхэн мэдэх хэдий ч тэрээр ойр тойрныхон,  гэр бүлийнхнийхээ хувьд олон хүүхэдтэй эгэл жирийн нэгэн ээж хүн. Тиймээс ч түүний хувьд гэр бүл нь энэ амьдралынх нь хамгийн үнэт зүйл гэдгийг тэрээр цаг үргэлж илэрхийлдэг бөгөөд түүний гэр бүлийнхэн, ялангуяа түүни...
  • Яагаад Стив Жобс хүүхдүүддээ iPhone ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бэ?
    Алдарт Apple корпорацийн захирал асан Стив Жобс өөрийн хүүхдүүдэд iPhone болон iPad-ыг удаан хугацаагаар ашиглахыг зөвшөөрдөггүй байсан гэхэд та итгэх үү? Тэр бүү хэл 2010 онд түүний бүтээсэн хамгийн анхны iPad худалдаанд гарч асар их амжилт олоод байхад хүртэл түүний охинд ганц ширхэг ч iPad байгаагүй байна. 2010 онд Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Ник Билтон, Стивтэй ярилцлага хийж ба...
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.