ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Таны өдөр тутмын зөв хэмнэл


2016 оны 01 сарын 20, 14:28

kaboompics_com_Detail-of-open-magazineХүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм.

Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ?

Ажил дээр, гэртээ хэрхэн цагийг зөв өнгөрүүлэх, хэрхэн бүтээмжтэй ажиллах, хэрхэн үр дүн гаргах, хэрхэн амрах гэдгээс таны хэрхэн амжилтанд хүрэх гэдэг гаргалгаа бий болно. 

  • Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх
  • Ухаан саруул байлгах, сэтгэж бодох
  • Биеэ эрүүл, сэтгэлээ өөдрөг байлгах
    Өндөр амжилт гаргасан, нээлт хийсэн, хүн төрөлхтөний төлөө ихзүйл хийсэн хүмүүсийн ихэнх нь өөрийн өдрийг “БҮТЭЭМЖЭЭР ДҮҮРЭН ӨДӨР” байлгаж, түүнийгээ ягштал мөрдөж, хэвшил болгосон байдаг.

Тэд бидэн шиг гэнэт ухаан орохоороо юмыг өдөр шөнөгүй нухдах, морь мал шиг зүтгэдэг, амжихгүй бол гурилддаг хүмүүс биш байж.
Төлөвлөж, өдөр бүр түүний төлөө ажиллаж, зүтгэж, хугацаагнь ажил амралттайгаа нягт уялдуулах зэргээр ажлын үр дүнг бий болгодог.
Машинтай зүйрлэвэл: Түгжрэлтэй замд машинаа ухаан жолоогүй зүтгүүлж хүчтэй, огцом хурдалж, араа шүдий нь зөрүүлж, тормозлож, өөд уруугүй мушгин, донсолгоонд сэгсчүүлж, тос маслогүй хяхруулж, түлш, бензингүй сажлуулж, сар өдрөөр зэврээдэг машин хэдий замыг туулах нь ойлгомжтой.

Харин хашир жолоочийн зөөлөн гараар эдэлж хэрэглэсэн машин их замыг ажралгүй туулсан байдаг. Социализмын үед жолооч нарт “Саятан жолооч” гэж өргөмжлөл олгодог байсан. Тэр нь нэг машинаараа нэг сая км туулж чадсан жолоочийг хэлж байгаа юм.
Хэрэв хүмүүс бид 90 наслана гэж үзвэл 32850 өдөр л амьдарч байгаа юм. Хэрэв таны халаасанд 32850 төгрөг байвал үрэхэд хичнээн амархан дуусдаг билээ.  2-3 өдрийн хоол, 20 л бензин, 4-5 аяга кофе. Хэдэн талх, ногоо. Ердөө л энэ.
Гэтэл хүний амьдралд олдох энэ өдрүүд бас их чухал. Өдөр бүр үнэтэй. Бид энэ өдрүүдийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Та одоо өөрийнхөө 32850 өдрөөс одоо хэдийг нь өнгөрөөчихөөд байгаа билээ?

Амьдрал эдгээр өдрүүдээс л бүрдэж байгаа болохоор нэг өдрийн зөв хэмнэлийг бий болгож чадвал, амьдралын маань бүх өдрүүд бүтээмжтэй, сайн сайхан өнгөрнө гэсэн үг. Тиймээс нэг өдрийн бүтээмжтэй, аз жаргалтай, өөрийгөө хөгжүүлсэн, ихийг амжуулсан, эрүүл мэнддээ анхаарсан, оюун сэтгэлээ хөгжүүлэхүйц зөв хэмнэлийг хэрхэн бүтээх вэ? Та яг одоо ямар хэмнэлээр амьдарч байна вэ? Өөрсдөөсөө асуугаад үз.

Харин энэ тухай асуултанд нэгэн мэргэн хүн дараах байдлаар хариулжээ.

- Хүмүүс бид яаж амьдарвал дээр вэ?
- Яах юу байх вэ дээ, 24 цагтаа л багтаж амьдарвал дээр шүү дээ... (хэ хэ) хэмээжээ.

Үүн лүгээ бидэнд оногдож буй 24 цагаа оновчтой хуваарилах хэрэг гарч байгаа юм.

24 цагаасаа,

7 -8 цаг  Унтах
2 цаг Хооллох, ундлах
8 цаг  Ажил, сургууль буюу үндсэн үүрэг
2 цаг  Өөрийгөө хөгжүүлэх буюу ном унших, сонгодог хөгжим, яруу найраг сонсох г.м
1-2 цаг  Зөвхөн эрүүл мэнд, гоо сайхан ба биеийн хөгжилдөө зарцуулах. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн, алхах,

гүйх, иог, бясалгал, гоо сайхандаа анхаарах, эрүүл мэндтэй хамааралтай зүйл унших г.м (Суугаа ажил хийдэг хүмүүс

30 60 минут тутамд биеийн чилээг гаргаж суниагаад байвал маш сайн)
1цаг  Зөвхөн амрахад зориулах. Ямар ч ажил бодохгүйгээр өөр зүйлүүдэд цаг гаргах. Найзуудтайгаа уулзах, ажлынхантайгаа буу халах, гэр бүлийнхэндээ зав гаргаж ярилцах, хүүхдүүдтэйгээ тоглох.

Мөн 7 хоногтоо 1 удаа урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн үзэх, салхинд гарах, голын эргээр алхах, уулруу алхах г.м.

1цаг Чөлөөт цаг Зөвхөн өөрийнхөө хобби сонирхолд зориулах, спорт, цуглуулга, интернэтээр аялах,  сонин сэтгүүл унших, өөртөө хэрэгтэй сонгосон нэвтрүүлэг, мэдээгээ үзэх. Бизнетворкоороо зочилох г.м.

За тэгээд ямар ч зорилгогүй суваг солиод суугаад байж болохгүй. Нэгэн судалгаагаар зурагт бол Номер 1 цагийн алуурчнаар тодорсон. Өөр бас нэг судалгаагаар, амжилтанд хүрсэн хүмүүс, бизнесмэнүүд зурагтыг маш бага үздэг байна. Өдөрт нэг цагаас бага хугацааг зурагт үзэхэд зориулдаг.

1цаг- Өөрийгөө сонсох. Зөвхөн өөртөө зориулах цаг. Өөртэйгээ ярилцах, өөртөө асуулт тавих, өөрийнхөө алдаа оноог дүгнэх. Зорилго, хүсэл мөрөөдлөө эргэж нэг харах. Шаардлагатай бол өөрчлөх. Орой бүр тухайн өдрийнхөө алдаа оноог дүгнээд байвал, та бие хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх нэг арга болох юм. Энэ өдөр би юу хийж бүтээв? Юун дээр алдав? Яагаад бүтээмжгүй байна? Хэнийг гомдоов? Хэнийг баярлуулав? Яагаад гомдоов? Зорилгынхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийсэн бил үү? Хийж байгаа зүйл минь миний хийх зүйл мөн үү?

Юуны тулд энэ бүхнийг хийж байгаа билээ? Би өөрийгөө хуураагүй биз дээ? г.м. Ихэнхдээ бид өөртөө дүгнэлт хийх нь бага бөгөөд нэг л мэдэхэд бүх зүйл өнгөрч урсан одсон байдаг, хожимдсон байдаг.

1-2 цаг Тээвэрлэгдэх, зөөвөрлөгдөх, түгжлэх, хүлээх цаг. Гэхдээ энэ цагийг ч бас үр бүтээлтэй өнгөрөөх арга замууд байдаг. Та өөрөө бодоод олчихно байх.

 Жишээ нь: Зам түгжирсэн бол, сонсдог ном зохиол, яруу найраг, аудио зөвлөгөө сонсох, Ирээдүйн ажлаа төлөвлөх, мөрөөдөх г.м байж болно. Бухимдлаа гээд замын бөглөрөл арилчихгүй шүү дээ.

 

Дээрх ангиллыг дотор нь заримыг нь багасгаж, нөгөө заримыг нь ихэсгэх гэх мэт хуваариллалтыг хийж болно. Энэ цаг хуваарилалт нь дундажлаж тооцсон болно.

Мэдээж хүн бүрийн цаг төлөвлөлт өөр байдаг шүү дээ. Тиймээс та үүнээс санаа авч өөрийнхөө БҮТЭЭМЖ ӨДӨР судалгааг хийж, төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу ажиллаж, амьдарч, хэвшээрэй. Танд бүхэл бүтэн 24 цаг байгаа. Нөгөө талаар танд ердөө л 24 цаг байдаг. Амжилт бол энэ бүхний эхлэл.

Мэдээж та үүний дагуу явахгүй байж болно. Ингэж хуваарилах шаардлагагүй ч байж болно. Эсвэл аль хэдийн та өөрийн гэсэн хуваарилалтыг бий болгож түүнийхээ дагуу ажиллаж, амьдарч, амжилтанд хүрч яваа, хүрсэн байж болно.

Харин тийм бол бусаддаа жаахан ч гэсэн дэм болоорой.
Аливаа зүйлс нарийн зүй тогтнол, хэмнэлтэй байдаг.
Япон, Герман хүмүүс аливаа зүйлийг төлөвлөж, яг түүнийхээ дагуу амьдардаг. Тэд маш ачаалалтай ажилладагч түүнийгээ зохицуулж сурсан байдаг тул бас өндөр насалдаг.
Монголчууд ч бас маш өндөр бүтээмжтэй ажилладаг хүмүүс цөөнгүй байгаа.
Өвөг дээдэс маань ч шаргуу ажиллаж, хөдөлмөрлөж байсан болохоор их зүйлийг бидэнд үлдээсэн байх.
Үүний жишээ:
Эзэн Чингис хаан. 65 наслахдаа дэлхийн талыг эзэлж, энх тайван, хууль дүрмийг сахидаг улс болгон хөгжүүлнэ гэдэг бол түүнээс асах их цаг хугацаа, хөдөлмөр бүтээлийг шаардсан байж таарна.
 Равжаа хутагт тогтмол нэг цагт босож, уул хад болон номын өргөөндөө ирж бүтээлээ туурвидаг байсан.
Өндөр гэгээн Занабазар. Нэгэн хүнд багтамгүй их бүтээл туурвиж, бурхан шүтээн бий болгосон түүний амьдрал ороо бусгаа байсан ч бидэнд их зүйлийг өвлүүлэн үлдээсэн.
Бямбын Ренчин гуай олон хэл сурч, ном зохиол уншиж. Маш олон ном бичиж, эрдмийн бүтээл туурвисан.

Зохиолч Урианхай гуай тогтмол 11 цагт унтаж 5 цагт босдог. Босоод бясалгал, залбиралаа үйлдээд, өдөр бүр 12 цаг бодож тунгаах, бичих туурвихдаа зарцуулдаг.
Хятад хэлний багш, орчуулагч Л.Болдбаатар гуай 2 жилийн хугацаанд 4 томоохон сурах бичиг, толь гаргасаныгаа аажуу, жигд хэрнээ тасралтгүй нэгэн хэмнэлээр ажилласаны үр дүн хэмээсэн байдаг.

Эдгээр хүмүүс зөв хэмнэлгүй, тааралдсанаа хийж, дуртай цагтаа оролддог байсан бол хэзээ ч үр дүнд хүрэхгүй байсан байх.
Тэгэхээр таны өдөр тутмын ЗӨВ ХЭМНЭЛ бол АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР. Эрүүл, саруул, жаргалтай урт удаан амьралын үндэс болно.
 

 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • АХЫГАА ХАЙСАН НЬ
    Хөөрхий энэ залууд туслаач. Шар айрагийнхан/пиво/-ныхон байна уу.
  • Гэрэл зургийн урлагийн гайхамшиг
    Гэрэл зураг гээч зүйл зөвхөн түүх өгүүлэхээс гадна хүний сэтгэлд янз бүрийн мэдрэмж төрүүлж, сонин содон сэтгэгдэл үлдээж чаддаг гайхалтай зүйл. Түүнчлэн гэрэл зураг бидэнд өөрсдийн биеэр хэзээ ч үзэж харж чадахгүй зүйлсээ харж, мэдрэх боломжийг олгож байдаг. Тийм ч учраас олон олон хүн энэ гайхалтай урлагт татагдаж хэний ч үзэж хараагүй зүйлсийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж хичээ...
  • “Алхаж буй үхдлүүд” киноны од 18 жилийн ял авав
    “Алхаж буй үхдлүүд” цуврал болон Сандра Баллокийн “Өнгөгүй тал” кинонуудад голлох дүрүүдийг бүтээж байсан Шаннон Ричардсон гэх жүжигчин бүсгүй 18 жилийн хорих ял сонсоод зогсохгүй 367,000 долларын торгууль төлөх болоод байна. CBS-н мэдээлж байгаагаар 36 настай Шаннон Ричардсон өнгөрдөг 6-р сард Нью- Иорк хотын дарга Майкл Блүүмбэрг, АНУ-н ерөнхийлөгч Барак Обама ...
  • Эрүүл амьдрах зөвлөмж
                  Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цө...
  • Дуучид клипэн дээрээ фотошоп ашиглан хэрхэн төгс харагддаг вэ?
    Унгарын залуу дуучин бүсгүй Csemer Boglarka-Parfume нэртэй шинэ дууныхаа видео клипэнд оддын төгс царайг фотошопоор хэрхэн бий болдгийг зоригтой харуулж чаджээ.
  • 30 жил уулзаагүй хосууд нэг нэгнээ хараад яасан бэ?
    Хайр бол хорвоогийн хамгийн ээдрээтэй тодорхойлоход бэрх зүйл юм. Ялангуяа уран бүтээлчид нэг нэгэндээ дурлахад тэдний хайрын өнгө аяс  бусдаас онцгой байдаг мэт харагддаг. Марина Абрамович хэмээх уран бүтээлч эмэгтэй 1970-ад оны үед найз залуу Улейгээс салжээ. 30 гаруй жилийн дараа Марина нэгэн үзүүлбэр үзүүлэхээр болсон нь танхимын голд сууж, танихгүй хүмүүстэй 1 минутын турш&nbs...
  • Шинэ дарга онигоонд орсон нь
    Заставын шинэ дарга арай л ичгэвтэр байдалд орж уу үгүй юу?
  • Хэлний күүрс-1
    Их сургуулийн хэлний бэлтгэлд яваад нэлээн хэд хонолөө. Финлаандаас ирсэн гарыг эс тооцуул манай эрээвэр хураавар нөхөд бүгд л маний адил “хөгжиж буй” орных байхым. Тэр Финлаанд тэхдээ зүгээргүй ээ. Хамаагүй эс тооцож болкуу зус байлээ тэрчэн! Тооцы. Өвс татцан гэмээр нөхөр. Яджаахад уруул дороо пийрсинг шаацан, үс нь одоо чероокий юмуу даа. Зурвас залаа тавиад үлдсэн талбай...
  • Аялалын шинэ жим - ЧИНГИС БОГД УУЛЫН ТАХИЛГА
    Тэртээ нэгэн цагт Монгол улсын нутаг байсан Өвөр Монголын нутагт байрлах Догшин хайрхан Чингис Богд уулын тахилга, энэ уулын тухай аяллын баримтат киног та бүхэндээ хүргэж байна.
  • Таны хүүхэд насыг санагдуулах шинэ жилийн ил захидлууд
    12 сар гарч шинэ жилийн уур амьсгал орсон хэдий ч, өнөөдөр л нэг цас орж юу юугүй шинэ жил айсуйг мэдрүүлэх шиг боллоо. Харин энэ уур амьсгалыг илүүтэй мэдрүүлж, таны хүүхэд насны гэгээхэн дурсамжуудыг эргэн сануулах шинэ жилийн ил захидлуудын зургуудыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр гайхалтай ил захидлууд таныг хүүхэд насаа багахан хугацаанд ч болов эргэн дурсахад тусална хэмээн найдаж...
  • Худал мэт сонсогдох 20 үнэн
     Одоо үед хүмүүсийг ямар нэг зүйлээр гайхшруулах тийм ч амар биш болсон, гэхдээ та усны үхэр яг гүзээлзгэнэтэй сүү шиг ягаан сүүтэй гэвэл итгэх үү? 1. Далайн мөгөөрс дэлхий дээрх мөнх настай цорын ганц амьтан. Гэхдээ атаархмаар санагдахгүй л байна шүү. 2.  Хөх халимны зүрхний судсанд насанд хүрсэн хүн бүхлээрээ багтчихаар том. Биеийн урт 24-30м, харин жин нь 80-130 тонн байд...
  • Pablo Picasso (1881-1973): Африк эрин 1907-1909
    1907 онд Трокадеро музейд гарсан угсаатны зүйн үзэсгэлэнгийн үеэр Пикассо африкийн уламжлал, эртний урлаг, соёлтой танилцжээ. Энэ үзэсгэлэн, тэнд тавигдсан балар эртний, эгэл, болхи ч гэж хэлж болох баримлууд түүнд уран бүтээлийн жинхэнэ нээлт болсон билээ. Пикассо тэдгээр эгэл зүйлсээс л орчин үеийн Европын урлагийн тансаг, нарийн илэрхийллээс хамаагүй илүү бүтээлч, илүү бодит, илүү хүч...
  • Шилдэг гэрлэх саналууд
  • Ухаарал /өгүүллэг/
    Нэг  залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа - Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?                   - Үгүй            ...
  • Компьютер дээрхи ажлыг тань хөнгөвчлөх бяцхан үйлдлүүд
    Богино холбооснууд(shortcuts) Энгийн үйлдэлүүд Идэвхжсэн хэсэгийг хуулах (Ctrl + C) Идэвхжсэн хэсэгийг тасдан авах (Ctrl + X) Идэвхжсэн хэсэгийг наах (Ctrl + V) 1 үйлдэлээр ухраах (Ctrl + Z) Ухраасан үйлдлээ буцаах (Ctrl + Y) Дэлгэцэн дэх бүх зүйлийг идэвхижүүлэх (Ctrl + A) Хэвлэх (Ctrl + P) Цонх хооронд ...
  • Жаред Лето-гийн 3 сая долларын үнэтэй шинэ гэр
    Кино жүжигчин, хөгжимчин Оскарын шилдэг туслах дүрийн шагналт, 30 Seconds to Mars хамтлагийн гоцлол дуучин Жаред Лето 3,3сая долларын үнээр хуучин  цэргийн зориулалттай цогцолборыг худалдан авав. Лос-Анжелесын Laurel Canyon-д байрлах энэ цогцолборыг Lookout Mountain-ий агаарын хүчин лабораторийн зориулалтаар хэрэглэж байсан ч дараа нь цөмийн зэвсгийн тухай кино хийдэг маш нууц газа...
  • Компаниудыг хорлон сүйтгэх ТТГ-ын гарын авлага
    Дэлхийн хоёр дугаар дайны үед CIA буюу АНУ-ын Тагнуулын Төв газраас /Цаашид ТТГ/ гаргасан нэгэн нууц баримт. Simple Sabotage Field Manual гэгдэх тус баримт нь дайсагнагч улсад өөрийн ТАГНУУЛуудыг нэвтрүүлж, тухайн улсын аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанарыг унагаахын тулд юу хийх вэ гэсэн хорлон сүйтгэх ажиллагааны гарын авлага юм. Нөхдүүдийнхээр бол байгууллагыг хүнд сурталжуулснаар...
  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • Обама, Саркози нар үнэхээр өгзөг ширтсэн үү?
  • Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо
    Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МА...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.