ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ЛОМБАРДАНД /богино өгүүллэг/


2016 оны 01 сарын 21, 10:04
80586Цагаахан цасны гэгээнд цайран гийх бэржгэр шилэн хаалганд үүдний нарс модны чимэглэл тодхон тусна. Шинэхэн цагаан цамцаар гоёсон жаал хүү дэлгүүрт сууж байв. Энэ хүүгийн уруулын өнгө уруулын будаг лугаа адил шунхан улаан бөгөөд мяраалаг зөөлөн хүзүү хавь нь бүсгүй хүн мэт цайвар, булбарай ажээ. Түүн дээр, шинэ оны босгон дээр шинээр сольсон бололтой лангууны цагаан модон сараалжин ханан хаалт нь жүжгийн тайзан дээрх ломбардын байшин мэт гял цал. Тэр бээр энэхүү сараалжин лангууны цаадах жаал хүүтэй шинэ оны мэнд мэдэлцэв.
----Тийм учир тэр биеэ барин зөөлөн, тайван инээмсэглэнгээ өндөр хүүтэй мөнгөний тухай ярилцаж байлаа. Сарын зээлийн хүү нь арван хувь гэвэл 300 иен нь 30 иен -----.

- Тэгвэл хө чи, 1500 иен ч юм уу, 2000 иений суурь мөнгөтэй бол хүүгээр нь хангалттай сайхан амьдраад байж болох нь байна шүү дээ. Энэ хорвоогийн хүмүүс яагаад ийм өндөр хүүтэй мөнгө зээлдүүлгийн газар ажиллуулдаггүй юм бол?, гайхалтай юм.
- Тийм болохоор мөнгө зээлэхээ больсон дээр юм биш үү. Хугацаа хүртэлх хүүгээ хасаад бодлоо гэхэд үйлчилгээний хөлс, судалгааны зардал, татвар энэ тэр гээд яг орж ирэх мөнгөнөөс зөндөө хасагдана. Тэглээ ч барьцааны юмгүйгээр дан итгэл дээр түшиглэн зээлүүлнэ гэдэг бүр ч хэцүү л дээ.
- За байз яадаг юм билээ. Ойр хавьд танайхны таньдаг мөнгө зээлдүүлэх газар ч юм уу байвал хэлж өгөхгүй юу?
- Харин ээ гэж хүү жаахан охин шиг эелдэг зөөлнөөр инээсэн авч дуу нь наймаачин хүний хөндий, хоосон хоолой сонстов. ...Хэлбэл манайх зээлүүлэе гэж магадгүй л юм гэж хүүг хэлэхэд бантахдаа хэлж орхисон хоосон гуйлтынхаа гайгаар цааш сайхан ярьж ятгах царайгүй болов. Тэр гадаа цасанд хүлээж буй найз бүсгүйгээ бодлоо. Тэр үед хаалга онгойж бөндгөсхийн эргэн харвал найз бүсгүй нь биш байлаа.
Ухаан балартан арайчүү гэртээ үхэхээр хүрч ирэх хүн шиг нэгэн эрэгтэй хаалга хаав уу, үгүй юу гуйвж дайван хариугүй ойчихын даваан дээр хана тулан тогтохчихаан аядаж тэгээд мөрөө гулсуулан лангууны сараалжин хаалтнаас чүү чамай зууран авлаа.
- Анх удаа үйлчлүүлж байна. Мөнгө зээлдүүлээч.
Эмэгтэй хүний кимоногийн урт дотуур хувцас барьжээ. Тэр ноосон хувцаснаас нь эм хүний биеийн хир үнэртсэн тул тэрээр эрхгүй буруу харав. Сайх эрэгтэйн гадуур хүрмийн хормойн цаанаас унтлагын хувцас цухуйж, модон шаахайны улных нь хоёр хөндлөн модны завсарт баахан шавартай цас шигдээд гогцооны уяа нь сулран яйжийжээ.
- Анх удаа бол эхлээд гэрт нь очиж ярилцлага авч байж барьцааны юм хүлээн авдаг юм. Одоо болохгүй.
- Мн, уг нь оны сүүлээр нэг ирэхэд тэгж хэлсэн юм. Тэр үед эхнэр маань айл хөршнийхнөөсөө ичээд больсон юм. Харин одоо эхнэр, нэрэлхээд нэрээ идэх биш ирвэл ирэг гэж байна. Арван нэгэн сараас хойш хоёулаа хэвтэрт, ийм биетэй хүн өртөөний цаад талаас арай ядан ирлээ шүү дээ, буцахдаа амьсгаадаад алхаж чадахгүй танд төвөг удах байх даа. Юу ч л байсан гэрт хамт очоод 1 иен, 50 сэн зээлдүүлээч.
- Шинэ он гараад хүн хүрэлцэхгүй байна аа, ах минь.
- Энүүхэн арван дөрөв, тавхан мачи (1) газрыг өвчинд баригдсан хүн би нэг цаг илүү зарцуулан байж ирлээ шүү дээ, тус хүргэж үзээч гэж хэлэнгээ мөнөөх эрэгтэй сонины цаас нүүрэндээ наан зовиуртай ханиалгав. Хоёр өвдөг, хиртэй хар гар нь сонины цаастай хамт салганан чичрэнэ. Тэгээд уурлан хашгичих мэт чанга дуугаар ахин дахин гуйсан боловч ломбардны хүү мөсөн зүрхт цасан хатан мэт дув дуугүй.
- Чи яасан... гэж сайх эрэгтэй дотуур хувцсаа базан сониндоо боох гэлээ. Тэр сонинд нь цус наалдсан байсныг яаран нуунгаа,
- Ингэхэд чиний биеэр чинь амьд хүний цус гүйж байна уу?, цус?
- Уучлаарай ах минь, хахаж цацахаар илүүдээ гарсан цус алга даа.
- Юу гэнээ чи! гэснээ хүчтэй ханиалгатал шүлс нь лангууны сараалжин модонд баахан наалдав.
- Хар чи, хүний цус ийм байдаг юм. Санаж яваарай.
Эрэгтэйн духны хөх судсууд гүрдийн товойж, нүдээ жартайлгасан хэвээр тэндээ ухаан алдах шинжтэй болсон тул тэр,
- Уучлаарай, 1 иен, 50 сэн болох юм бол би гаргая даа гэв.
Эрэгтэй гайхан түүнийг харлаа. Тэгээд хамаг хүч нь суларсан бололтой. Тээнэгэлзэн байх зуур дахин хаалга онгойсон тул тэр бушуухан гарт нь мөнгөө атгуулав.
- За тэгвэл та үүнийг авна уу гээд сайх эрэгтэй хувцсаа түүнд өгөх гэхэд нь тэр инээгээд буцаатал эрэгтэй урт үсээ газарт шүргэтэл бөхийн талархаад ямар нэгэн юм амандаа бувтнан хөлөө чирэн гарч явлаа.
Хүү цаанаас ариутгагч уусмал авчран лангууны хананы цусыг арчина.
- Яг л тамын орноос мөнгө нэхэх гэж ирсэн юм шиг байх чинь.
- Хнн, нэл уушгины өвчин болсон юмыг нь ёстой авна бий. Худлаа сүржигнэн жүжиглэж байгааг нь. Тэр лав улаан коммунист байх шүү.
Хоёр дахь эр юмнаас зугтан ирсэн юм шиг тэр хоёрын яриаг сонсох манатай царайтай зогсож байснаа хүүг лангууныхаа цаагуур оруут шулуухан ойртож очоод өврөөсөө жижигхэн цаасан боодолтой юм гаргаж ирэв.
- Хэд вэ? гэж хүү цаасыг задалвал боодолтой мөнгө байв. Нөгөө эр мөнгө тоолох хүүг түүнээс нуун халхлах санаатай сарьсан багваахай шиг гараа дэлгэн нуруугаа эвхэн лангууны сараалжин хананд наалдана. Дөнгөж сая цус үсэрсэн хана. Сарьсан багваахай шиг дотор эвгүй оргим бөгтийсөн ар нуруу. Хүүгээс барьцааны баримтаа хүлээн авуут өнөөх эр зовлонгийн хар сүүдэр мэт баргар царайлан гарч одов.
- Хөөх, саяынх 100 иенээс их мөнгө байх чинь. 100 иенээс илүү хүү төлнө гэдэг ингэхэд юу барьцаалсан хүн бэ?
- Хүү биш ээ гэж жаал хүү ашгүй нэг цайлган жаахан охин шиг инээмсэглэн хэлэв.
- Нууц л даа, гэхдээ энэ хүн бэлэн мөнгөө манайд барьцаалан хадгалуулахаар ирдэг юм.
- Хулгайч юм болов уу? Хүүг нь тэгээд хэн нь төлдөг юм бэ?
- Эд бараатай л адилхан өөрөө төлнө. Хөрш нараасаа зугтаж буй арга гэнэ. “Тэднийх байнга юмаа ломбарданд тавиад хэцүүхэн байгаа юм байна” гэж харагдуулахын тулд ирдэг бололтой. Түрүүний өвчтэй хүнтэй тэнгэр газар шиг байгаа биз дээ.
- Тэгтлээ ядуу харагдахыг хичээнэ гэдэг тэр мөнгө лав сэжигтэй дээ. Ямар наймаа хийдэг юм?
- Ядуу харагдвал мөнгө ч үрэхгүй, мөнгө гуйх хүн ч ирэхгүй шүү дээ.
- Тэгэхээр би мөнгө хайж үйлээ үзэж байна шүү дээ. Чи наад жигтэй мөнгөө зээлүүлж эргэлдүүлэхгүй юм уу?
- Харин ээ... гээд хүү цаашаа орсноо жаахан охин шиг хөөрхөн царайлан гүйн ирэв.
- Эцэг, болно гэж байна. Саяын ярианы 300 иены талд нь л шүү.
Тэр цасан дунд дэгдэн бүжив. Ойн төглийн захад цасан хүн хийж буй хүүхдүүдтэй хамт найз бүсгүй нь хөгжилтэй инээлдэн наадах авай.

--------------------------------------------------------------------------------
(1) Мачи – Уртын хэмжүүр. 1 мачи ойролцоогоо 109 м.
Мөнгө зээлдүүлэх газар: Барьцаагүй, өндөр зээлийн хүүгээр мөнгө зээлдүүлэх газар
Ломбард: Барьцаалан зээлдүүлэх газар

Кавабата Ясүнари, Япон улс, 1929 он

Орчуулсан: Д. Алтанцэцэг 2016. 1.18

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Нидерландын улаан дэнлүүний гудамж
    Жил бүр олон тооны охидыг бүжигчнээр ажиллуулна хэмээн ажилд авдаг ч тэдний мөрөөдөл энд төгсдөг. Харамсалтай ч үнэн бодит байдал.  Та заавал дуустал нь үзээрэй
  • ОХИН /алгын чинээ өгүүллэг/
    - Ээж ээ, дандаа эмэгтэй хүн байна, тийм ээ? - Тийм байна аа, миний охин гэж хариулсны дараа охиныхоо хойно залуу хос сууж байхыг хараад, - Тэнд эрэгтэй хүн байна гэхэд “Өө, тийм байна” гэж охин минь хойшоо эргэж хараад хэлэв. Өөр энэ тэр болсонгүй. Би нөхрөөсөө салснаас хойш охиныхоо царайг байнга ажигладаг болсон байлаа. Өнөөдөр охин маань сайхан ааштай байна. Охинтойгоо г...
  • Жаред Лето-гийн 3 сая долларын үнэтэй шинэ гэр
    Кино жүжигчин, хөгжимчин Оскарын шилдэг туслах дүрийн шагналт, 30 Seconds to Mars хамтлагийн гоцлол дуучин Жаред Лето 3,3сая долларын үнээр хуучин  цэргийн зориулалттай цогцолборыг худалдан авав. Лос-Анжелесын Laurel Canyon-д байрлах энэ цогцолборыг Lookout Mountain-ий агаарын хүчин лабораторийн зориулалтаар хэрэглэж байсан ч дараа нь цөмийн зэвсгийн тухай кино хийдэг маш нууц газа...
  • Батга зөвхөн өсвөр насны онцлог биш, харин таны амьдралын хэв маягаас шалтгаалдаг
          Батгаших өвчнийг өсвөр насны онцлог гэж үзэх хандлага байдаг ч 20-30 насныхан батганаас болж шаналах нь элбэг. Үнэндээ энэ насны батга нь өсвөр насны үеийнхнээс хамаагүй хүнд бөгөөд эдгэх нь ч удаан, сорви үлдэх нь ч их. Эдгэчихлээ гээд бодож байтал ахиад л гараад ирдэг.  Насанд хүрэгчдийн батгашилт нь энгийн батганаас дараах байдлаараа ялгаатай. ...
  • Оскарын шагнал гардуулах ёслолын дараах оддын хөрөг зураг
    1. Lady Gaga 2. Jennifer Aniston, Justin Theroux 3. Steve Martin 4. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй дүрийн шагналт жүжигчин Eddie Redmayne 5. Oprah Winfrey 6. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт J.K. Simmons 7. Rita Ora 8. Sacha Baron Cohen and Isla Fisher 9. Sofia Vergara ...
  • Тэр таныг хүсдэг үү? Үүнийг тодорхойлох 20 асуулт
    Залуу хос, гэр бүлийн хоорондын чухал харилцаа бол яалт ч үгүй секс билээ. Иймээс мэргэжлийн эмчийн талаас гаргасан дараах 20 асуултаар тэр таныг хэр их хүсдэгийг  мэдэх  боломжтой. Ингээд нийт асуултын хэдэд нь тийм гэж хариулж байгаагаа тогтоогоорой.  1. Та хоёр нэг өрөөнд хамт унтдаг уу?  2. Та хоёр нэг оронд хамт унтдаг уу?  3. Орондоо зэрэг  ордог уу? &...
  • “21-р зууны түүх өглөө бүтээгддэг”
      Та ажлын өдрүүдэд хэдэн цагт босдог вэ? Хотын төвөөс зайтай амьдарч, өглөө бүр ажилдаа 1 цагаас илүү хугацаа зарцуулж очдог бол 06:00 цаг орчимд босдог байх. Ихэнх хүмүүс өглөө “За, одоо 15-хан минут” гээд хөнжилдөө шургаж байх үед, алсын алс АНУ-д өглөө эрт 05:00 цагт боссон Найкын CEO/Гүйцэтгэх захирал/ Марк Паркер аль хэдийн нэг цагийн өглөөний дасгалаа дуусг...
  • Түүнтэй хэн хамт байна вэ?
    Та одоо ганцаараа аялах шаардлагагүй боллоо.
  • DREAM BIG
    Хүсэл, Мөрөөдөл, Зорилго....эдгээр үгний ялгаа юунд байдаг вэ? Ерөнхийдөө бол томоохон нэг зүйлийг зааж байгаа байх. Харин хамгийн гол ялгаа нь тухайн зүйлийг тэр хэн хир их хүсэж, хир чухалчилж байгаагаараа, нэг үгээр бол хэмжээгээрээ ялгаатай байх бол уу? Хамгийн томоосоо жагсаавал Мөрөөдөл, Хүсэл Зорилго гэсэн байдлаар хэлж болох юм. Мэдээж хүн бүр өөрөөр л ойлгодог байх л даа. Хүн ...
  • Өдөр бүр вино уух нь санаснаас илүү ашигтай!
     Дарс нь  бусад  алкохолын  төрлийн ундаанаас ялгаатай нь полифенол, витамин, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэхийг хэлээгүй нь мэдээж.  1. Улаан дарс өөх шатаана.  "Science daily "д нийтлэгдсэнээр бол 1 хундага улаан дарс уух нь 1 цаг дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй гэжээ. Ресвератрол хэмээх антиоксидант бодисын нөлөөгөөр өөх шат...
  • Өвөө болох гэж буй эрийн анхны сэтгэгдэл
  • Хүн бүхэнд боломж бий!
          Сергей Кутов дөнгөж 17 настайдаа ослын улмаас нэг хөлөө алджээ. Эмнэлэгт байх хугацаандаа тэр 110кг болтлоо жин нэмсэн хэдий ч бууж өгөхийг хүссэнгүй.  Спортоор хичээллэж 2 жилийн дотор өөрийгөө эрс өөрчилж чадсан байна. "Би урьд нь  бүх л юмыг иддэг байсан, өөрийгөө ямар ч хүчгүй, зүгээр л нэг хэсэг  өөх" гэж боддог байсан гэ...
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • Анимэ, манга буюу Японы шинэ үеийн гайхамшигт соёл
    Японы орчин үеийн соёлын нэгээхэн том гайхамшиг болсон анимэ, манга нь Монголд бас сүүлийн үед багагүй хөгжиж, залуусын сонирхлыг татах болжээ. Зарим хүмүүс үүнийг жирийн нэг хүүхэлдэйн кино гэж хардаг ч Анимэ нь ихэвчлэн гүн гүнзгий утга, философи агуулсан, үнэнч шударга зан, анд найзуудын нөхөрлөл, бууж өгөхгүй тэмцэхийг уриалсан, заримдаа уян ялдам, хүмүүсийн хоорондын харилцааны зэрэ...
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Панда баавгайн хамгийн өхөөрдөм мөчүүд
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд
  • Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машин
    Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машиныг www.thesupercars. org сайт онцолжээ. Авто машин сонирхогчид дэлхийн хамгийн ховор, хамгийн онцгой хэмээн үзэж, үнэ хайрлалгүй өөрийн болгосон машинуудтай танилцана уу.     1930 ОНЫ BENTLEY  SPEED SIX-5.1 сая ам.доллар   Энэхүү жагсаалтын аравдугаарт 1930 оны Bentley  Speed Six бичигджээ. 1920-иод онд Bentley Ли Манс &...
  • Плазма телевизийн төгсгөл
     Плазма телевизийн бизнес их бүрхэг байна.Илүү тод дүрс, нүдэнд тусах байдлаараа плазма дэлгэц олноос талархал хүлээсэн билээ. Гэвч зах зээл дэх эрэлт хэрэгцээнд өөрчлөлт орсон тул Samsung корпорац плазма зурагтны үйлдвэрлэлээ зогсоон, LED технологийн загвараа түлхүү гаргахаар болсоныг мэдэгдлээ. Хятадад байдаг цөөн тооны плазма зурагтын үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар ...
  • Солонгос кино үзээд байсан чинь...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.