ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Итгэмээргүй түүхүүд №1: Авралын тэврэлт


2016 оны 01 сарын 22, 23:10
     una-de-las-gemelas-agonizaba-la-pusieron-en-la-misma-incubadora-que2Энэ түүх одоогоос 21 жилийн өмнө болжээ. АНУ-ын Massachusetts мужид амьдардаг Жексоны гэр бүлийнхэн удахгүй мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээн тун аз жаргалтай байв. Гэтэл гэнэт өвдөлт өгч эмнэлэгт хүргэгдлээ. Ихэр эгч дүүс төрөх хугацаанаас 12 долоо хоногийн өмнө мэндлэх нь тэр. Төрмөгцөө л шууд эрчимт эмчилгээний тасаг руу хүргэгдсэн ба эгч болох Кайли нь 992 гр харин дүү Бриаль нь ердөө 907 гр жинтэй байв. Гэтэл тун ч удалгүй маш таагүй мэдээг эмч нар эцэг эхэд нь дуулгасан байна. Хоёр хүүхэд хоёулаа 72 цагийн дотор эндэх магадлал өндөр гэдгийг хэлжээ. Ер нь дутуу төрсөн хүүхэд өөрөө амьсгалах чадвар дутмаг ба биеийн байдал тогтворжиж өгөхгүй байв. Хүүхдийн биеийн жин маш бага байсан тул бага зэргийн зүйлээс л шалтгаалаад биед хүчилтөрөгч дутагдан үхэлд хүргэдэг байна. Ингээд төрсний дараах 72 дахь цаг буюу гуравдахь өдөр болжээ. Арай том төрсөн Кайлигийн биеийн байдал тогтворжсон бол Бриалийн амьсгал түргэсч, зүрхний цохилт хурдан байсаар байлаа. Эмч нар шаардлагатай арга хэмжээг авсаар байсан ч биеийн байдал  нь дээрдэхгүй байсаар.
     Харин төрсний дараах 3 долоо хоног өнгөрөөд байж байтал эмээж байсан цаг ирэх нь тэр. Бриалийн амьсгал тогтворгүй болж хүчилтөрөгчийн дутагдалд орж эхэллээ. Биеийн байдал огцом дорджээ. Энэ хэвээр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурсаар байвал тархинд хүчилтөрөгч очихгүй болж амь нас нь аюулд орох болоод байлаа. Амьсгалийн аппаратны хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлсэн ч цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ өсөөгүй ба улмаар гар хөлний цусны эргэлт муудаснаас  саарал өнгөтэй болжээ. Шаардлагатай бүхий л арга хэмжээг нэгэнт авсан тул өөр хийх зүйл үлдээгүй байв.
     Гэтэл яг энэ үед сувилагч нэгэн аргыг санал болголоо. Европод хэрэглэгддэг ба биеийн байдал тогтворгүй байгаа ихэр хүүхдүүдийг хамт байлгавал харьцангуй тогтворждог гэж үздэг байлаа. Гэхдээ энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй тул АНУ төдийгүй бусад өндөр хөгжилтэй оронд туршиж үзээгүй зүйл байв. Гэхдээ нэгэнт өөр арга байхгүй тул биеийн байдал нь сайжраад инкубаторт байх шаардлагагүй болсон Кайлиг бие нь муу байгаа Бриальтай хамт хэвтүүлэв. Гэтэл ердөө хэдхэн мөчийн дараа Кайли гараа Бриалийн мөрөн дээр тавьжээ. Тэгмэгц Бриалийн зүрхний цохилтын хэмжээ огцом буурч, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэв. Яг энэ үед авсан зураг байдаг ба түүнд тэдний анхны тэврэлтийг дурсгал болгон авчээ. Харин энэхүү тэврэлт дүүгийнх нь амийг аварсан билээ!
     Ингээд төрснөөсөө хойш 2 сарын дараа буюу 12 сарын сүүлээр тэд хоёул эмнэлгээс гарчээ. " Арьс арьсаараа хүрэлцэж, бие биендээ шүргэлцснээр эхийн хэвлий дотор байсан мэт мэдрэмж төрүүлснээр Бриалийн стрессийн намжааж тайвшруулсан" гэж эмч нар үзжээ. "Авралын тэврэлт" нэртэй энэхүү зураг нь олон мэдээлийн хэрэгслээр цацагдаж олон нийтийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.
     Тэднийг 2 нас хүртэл үргэлжлүүлэн хамт унтуулдаг байсан ба биеийн байдал нь сайжирсан тул тус тусад нь унтуулсан ч нэг нэгнийхээ ор луу очиж хамт унтдаг хэвээр байжээ. Тэд одоо хоёулаа их сургуулийн оюутнууд болсон ба тэр үеийн тухай дурсахдаа " Энэ бидний төрөлхийн холбооны илрэл юм" гэж хэлжээ.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Бусдын дэргэд тамхи татах нь бүдүүлэг хэрэг
    Бусдын дэргэд тамхи татаж эрүүл нэгнээ хордуулдаг хүмүүст зориулж энэхүү видеог  өөр зүйрлэлээр бүтээжээ.
  • 3-р ангийн хүүхдүүд багшийнхаа асуултанд хэрхэн хариулав?
    Колорадо мужид байх бага сургуулийн  Кайл Шварц гэх 3-р ангийн багш ангийнхаа хүүхдүүдийг илүү сайн ойлгодог болохын тулд Багш чинь та нарын тухай юу мэдээсэй гэж хүсэж байна? гэсэн асуулт асуужээ. Зарим хүүхдүүдийн хариулт үнэхээр анхаарал татсан байна. "Би багшийгаа надтай тоглох найз байхгүй гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна" "Заримдаа миний уншлагын бүртгэл ...
  • Дэлхийн хамгийн гайхалтай усан оргилуурууд
    Хотын өнгө үзэмжид нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол архитектурын уран нарийн шийдэл бүхий барилга байгууламж болон хөшөө дурсгалууд байдаг. Түүнчлэн маш өвөрмөц сонин шийдэл бүхий усан оргилуурууд ч хотуудад гайхалтай өнгө үзэмж нэмдэг бөгөөд та бүхэнд амьдралдаа нэг ч удаа болтугай өөрийн нүдээр очиж үзэхийг хүсэхээр дэлхийн хамгийн гайхалтай усан оргилууруудыг танилцуулж байна. &quo...
  • Лааны ид шид
    Лаа Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эрин...
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Гэрэл зургийн гайхамшиг
    Өнгөрсөн бүхэн дурсамж, дурдатгал болон үлддэг ч гэрэл зураг хэзээ ч хуучирдаггүй гэдэг үгийг хүн бүр мэддэг. Өөрөөр хэлбэл гэрэл зураг өөрөө өөртөө түүхийг агуулж биднийг он цагийн хэлхээгээр аялуулж, сайн сайхан дурсамжуудаа эргэн санах боломжийг олгодог. Түүнчлэн яг цагийг нь олж дарсан гэрэл зураг гайхамшиг болон үлдэж чаддаг байна. Харин та бүхэнд хүргэж байгаа гэрэл зургууд бол яг...
  • Зөв цагт, зөв газраас авсан гэрэл зургууд
    Балба улс, шинэ оны анхны нар Гэрэл зурагчид зөв цагт зөв газраа байж, яг тэрхүү торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж чадсанаар хамгийн хосгүй төдийгүй энэ хорвоо дээрх хамгийн шилдэг гэрэл зургийг авч үлддэг тохиолдол байдаг. Цаг цагаараа байдаггүйн нэгэн адил гэрэл зураг бүр өөрийн гэсэн хаана ч байхгүй, хэзээ ч давтагдашгүй гайхалтай түүхийг өөртөө агуулж байдаг ба зөв цаг...
  • Ким Кардашиан ахин хүүхэдтэй болохыг хүсэж байна
    Реалити шоуны од Ким Кардашиан охин Нортоо дүүтэй болгох "даалгавартай" байгаа гэдгээ олон нийтэд зарласан байна. "Кардашианыхантай цуг байгаарай" цуврал шоуны дараагийн хэсгийг танилцуулах үеэр Ким ахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа мөн өндгөн эсээ олшруулж, жирэмслэх боломжоо нэмэгдүүлэх гэж эмчийн зөвлөгөөг дагаж байгаа талаараа дурджээ.Тэр хэлэхдээ: "Би баг...
  • Нойрсож буй хүүхдүүдийн инээмсэглэл
    Бяцхан сахиусан тэнгэрүүд нойрсож байхдаа ч хамгийн үзэсгэлэнтэй, ариухан харагдах аж. Бидний хайр тэднийг ийм хайр татам болгодог юм шүү.
  • "Hotel Transylvania 2" хүүхэлдэйн киноны трэйлэр гарчээ
    Энэ ангид ач хүүгээ хүмүүжүүлэх гэж оролдож байгаа Дракулагийн хөгжилтэй адал явдал гарах ба хүүхэлдэйн кино ирэх 9-р сарын 25-нд АНУ-д нээлтээ хийх юм байна.
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • Аялах уу? Цуврал 1: Москвад очоод үзэх 10 газар
    Хүмүүс тэр бүр Москва романтик хот гэдгийг анзаардаггүй. Хүйтэн дайны үед тагнуулчдын хайрын түүх эндээс эхэлдэг байсан шүү дээ. Москвад очихоор шийдсэн бол доор дурдсан 10 газрыг зориорой. 1. Хөтөчтэй явган аялал хийх Москва бол гайхалтай баялаг түүхтэй цогцолбор хот юм. Хотыг танилцуулах хөтөч танд бүх түүхийг өгүүлэх ба хувийн хөтөч аван явган аялал хийхэд 150$ орчим болдог байна. ...
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • Кинесса Жонсон бол зүгээр нэг буутай эмэгтэй биш
    Энэ эмэгтэй бол Америкийн армийн цэрэг, буу зэвсгийн зааварлагч багш төдийгүй Африкийн хулгайн анчидтай тэмцэгч Кинесса Жонсон юм. Тэрээр одоо Африкийн зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийн гишүүн бөгөөд хулгайн анчидтай тэмцэх багт ажилладаг байна.  Луизиана мужид төрж өссөн энэ бүсгүй  тун эршүүд нэгэн байжээ. 2007 онд Армид элсэн орж, 4 жил хагас хүчин зүтгэсэн аж. Да...
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн далбаа
    1. Итали 2. Их Британи 3. Америк 4. Бразил 5. Франц 6. Швейцари 7. Грек 8. Турк 9. Хятад  10. Япон 11. Өмнөд Солонгос 12. Тайланд 13. Индонези 14. Энэтхэг 15. Вьетнам
  • Братз хүүхэлдэйн "будаггүй" төрх
    Австралийн нэгэн ээж та бидний сайн мэдэх, охидын дуртай хүүхэлдэй Братзийг дэндүү их нүүрний будагтай хээнцэр гэж үзсэн тул энгийн балчир охидод зориулан нүүрний будмал хэсгийг арилган өөрөө шинээр зурж, хувцасны загварыг өөрчлөн оёсон зургаа ийтэлжээ. Тун ангийн бас даруу сайхан харагдах аж. Байгаа гоо сайхнаа хайрлаж суръя. ...
  • The Official UK Top 40 Singles Chart
    01 Aloe Blacc - The Man.mp3 Татах 02 John Legend - All Of Me.mp3 Татах 03 Duke Dumont Feat Jax Jones - I Got U.mp3 Татах 04 Route 94 Feat Jess Glynne - My Love.mp3 Татах 05 FAUL & Wad Ad Vs Pnau - Changes.mp3 Татах 06 Pharrell Williams - Happy.mp3 Татах 07 John Ma...
  • Бүсгүйчүүдэд буруу ойлголт төрүүлдэг эрчүүдийн 6 үйлдэл
         Найз залуугаа ойлгомжгүй санагдах үед өөрт нь хайргүй болчихож гэж бүсгүйчүүд шаналдаг. Гэхдээ эрчүүдийн гаргаж байгаа үйлдлийг эмэгтэйчүүд тэр бүр зөв ойлгодоггүй. Тиймээс бүсгүйчүүлд буруу ойлголт төрүүлдэг эрчүүдийн 6 үйлдлийг нэрлэе. 1. Зурвасанд хариу өгөхгүй удах. Гэнэт урдах шигээ зурвас илгээхээ больж, тоо нь огцом цөөрөхөд эмэгтэй хүн тайван бус бол...
  • Өдөрт суух биш зогсож ажиллах нь эрүүл мэндэд тустай
    Амьдралын хэв маяг үл ялиг өөрчлөгдөхөд хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Харин эрүүл байхын тулд бага сууж, аль болох олон цагаар хөл дээрээ зогсохыг эмч нар зөвлөж байна. Ялангуяа ажил дээрээ. Сайн дурын 800 хүнд туршилт явуулсан бөгөөд ажил дээрээ байнга зогссоноор цусан дахь чихэр, өөх, тосны хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. Хэрэв хүн өдөрт нэмэлт хоёр цагийг зогсож өнгөрүүлэх...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
деми (зочин)
Ямар хөөрхөн юм бэ, ингэхээр л амьдрал үнэхээр сайхан шүүүүүү

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.