ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ШИВЭР МОЛЦОГ ХАНДГАЙ (ALCES ALCES PFIZENMAYERI ZUKOWSKI, 1910)


2016 оны 01 сарын 29, 12:52

Баг. Туруутан - Artiodactyla

Овог. Бугынхан - Cervidae

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн [1]. Таних шинж: Биеийн урт 300 см, сэрвээний өндөр 240 см, жин 570 кг хүрнэ [2]. Бие харьцангуй богино, том, лагс. Мөчид урт. Чих урт, сүүл богино. Дээд уруул доод уруулаа бүрхэж унжина. Хоолойдоо арьсан унжлага буюу сүүхтэй. Мэнжийн сүүх сүндэснийхээс том. Мэнж олон салаалсан том эвэртэй. Эврийн уг богино, бүдүүн, дундаа хавтгай, зөвхөн дээд захаараа олон салаатай. Зүс жигд хар халтар бараан, хөл, хоншоор цайвар [2,3,4,5].

Тархац, байршил нутаг: Хэнтийн уулархаг нутгийн Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын тайга, Хөвсгөл орчимд Улаан тайга, Хордил нуруу, Үүр голын сав, Умард Хангайд Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархана [1,3-6,7-13]. Гол горхийн хөндийн ам татмын чийгтэй бургас, сөөгөн хус торлогон шугуйт намгархаг нуга, уулын хажуугийн торлог ихтэй үргэлжилсэн ойд нутагладаг [3,5-14]. Гол, горхи, нуур усны ойролцоо байх дуртай [3,5]. Өвөл, зуны байршил нутаг бараг адилхан [5]. Хэнтийд өвөл уулын 2000 м--т өгсөн ойн дээд зах хүртэл бэлчиж, зун заримдаа уулын тагд үзэгддэг [3,5]. Нэн хязгаарлагдмал тархацтай.

Амьдралын онцлог: Ороо нийлэгт IX сард орж, V сарын сүүлч, VI сарын эхээр сүндэс 1-2 ходол төрүүлнэ [5]. Голдуу ганц хоёр толгойгоор тааралдана. Хааяа бүлээрээ 6 хүртэл толгойгоор сүрэглэнэ [3,5]. Бие гүйцсэн манж ганцаар явна. Зун төрөл бүрийн ургамал, өлөн, хөвд, найлзуураар идэшлэнэ. Өвөл бут сөөгийн нахиа найлзуур, мөчир, хөвд зонхилон иднэ. Зун намар мараа долооно. Өглөө, үдэш, шөнө идэвхтэй [3,7,8-14]. Тоо толгой, хомсдох шалтгаан: Бараг судлаагүй. Дээр үеэс мах, арьсыг ашиглах зорилгоор агнаж ховордуулжээ [5,9,10]. Наяад оны эхээр 1000 га-д ноогдох толгойн тоо Хэнтийн Минж голын савд 1-2, Захар, Хэрлэнгийн эхэнд 3-5, Ерөөгийн эх Шарланд 3-4, Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт, Ононы эх Тарс орчимд 10 км-т тус бүр нэг тохиолдож, бүх тархац нутагтаа 10 гаруй мянган толгой байсны, 70 хувь Хэнтий, Хангайн уулархаг нутагт тохиолдоно [4,5,13,14]. Монгол оронд 2010 оны байдлаар, 39945 км2 нутагт 1.6 бодгаль ноогдох нягтшилтайгаар 7100 орчим шивэр молцог хандгай тархан байршиж байгааг тогтоосон байна [15]. Хууль бусаар агнадаг. Чоно төлийг хялбар барьж хороодог бөгөөд Хэнтийд хандгайд халдах нь түгээмэл. Хамар залгиурын гуур ихтэй [5]. Байршил нутаг, халиун буга, бор гөрөөс, хүдэр, зэрлэг гахайтай давхцана [5]. Устах аюулд орсон зүйл.

Хамгаалсан байдал: Агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан номонд оруулсан.Тархац нутгийн 20 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтай газарт хамрагдсан [1,13,14]. Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц биологийг судалж, хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлэх, байршил нутгийн улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад эзлэх хувийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулах, зэрэг амьдрах орчныг хамгаалах арга хэмжээ авах, хууль бус агналтыг таслан зогсоох, удмын санг хадгалах.

Эх зохиол, мэдээ: 1. Clark нар, 2006. 2. Гептнер нар, 1961, 3. Банников, 1954, 4. Соколовнар, 1983, 5. Дуламцэрэн, 1989, 6. Дуламцэрэн, 1970, 7. Намнандорж, 1976, 8. Хайдав нар, 1969. 9. Дамдин, 1963, 10. Намнандорж, 1964, 11. Соколов нар, 1980, 12. Базардорж нар, 1984, 13. Шагдарсүрэн нар, 1987, 14. Шийрэвдамба нар, 1997, 15. Монгол орны ойн туруутан амьтдын судалгаа, 2010.

Эх сурвалж: ШУА "Улаан ном"

01_2

Бусад эх сурвалжид: Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, ойт хээрийн бүсэд тархан амьдардаг. Хандгай нь Монгол орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Их Хянганы салбар уулс, Халх, Нөмрөгийн гол орчмоор тархсан, бугын язгуур дотроо хамгийн томд тооцогддог, Монгол улсын улаан номд бүртгэгдсэн, агнахыг хориглосон дархан цаазтай ховор амьтан юм. Хандгай том цээжтэй, бөгтөрдүү өндөр сэрвээтэй, урт хөлтэй, бахим бүдүүн богино хүзүүтэй, том толгойтой, жижиг нүдтэй, монхор том хамартай, дээд уруул нь махлаг том байдаг. Хүзүүний доод хэсэгт 25-40 сантиметр арьслаг зөөлөн ургац буюу молцогтой. Биеийн зүс нь боровтор хар, хамар дээгүүрээ цайвар бор өнгөтэй, бугын төрөлд хамаарах боловч борвиндоо цагаан үс буюу тана үгүй. Хавар гуужиж эхлэх бөгөөд зуны турш үргэлжилнэ.

Нас бие гүйцсэн эр хандгайн биеийн урт 3 метр орчим, сэрвээний өндөр 2.3-2.5 метр, чихний урт 26 сантиметр, биеийн жин 360-600 килограмм, эврийн дэлгэмэл урт 150-180 сантиметр ба 20-30 килограмм хүнд ажээ. Хандгай эврээ жил бүр 11-12 дугаар сард гээж, 3 дугаар сараас цусан эвэр урган, 8 дугаар сард ясжиж гүйцдэг. Эмэгчин хандгай эвэргүй, биеэр эрэгчнээсээ  багавтар. Хандгайн эрийг нь Мянжиг, эмийг нь Сүндэс, төлийг нь Ходол гэдэг. Хандгай зуны улиралд ус, намаг элбэгтэй газар, өвлийн улиралд бутлаг ургамалтай голын эрэг, тохой нөмөр нөөлөг сайтай газар бэлчээрлэдэг.  Ямар ч өргөн гол мөрөнг саадгүй сэлж гардаг онцлогтой. Гол дотор ургасан усны ургамал идэх дуртай бөгөөд өвс ургамал хайн хэдэн минут ч усан дотор толгойгоо байлгаж чаддаг гэнэ. Хоол тэжээлийн олдоцоос болж улирлын нүүдэл хийх нь байдаг. Идэш тэжээлийн нөөц хомс байвал нэг газраа хэд хоноод дахин бэлчээр сэлгэн нүүдэллэдэг.

Хандгай цагт 55 километр хүртэл хатирдаг. Хоёр наснаасаа үржилд ордог, эр хандгай орооныхоо үед тэнүүчилдэг,  хандгай олноороо сүрэглэдэггүй, эр эмээрээ хослон явдаг. Орооны үед эр хандгай нь эмийгээ эрж урамдах бөгөөд хандгайн урамдалт нь бугын урамдалтаас сул, бөглүү ба 0.5-1 километрт дуулдана. Эр хандгай зөвхөн нэг эмийг дагах бөгөөд эрэгчингүй эм хандгай ганцаараа амьдарна. Эм хандгай 230 орчим хоног хээлээ тээж, гол төлөв нэг юмуу, ховор тохиолдолд ихэр тугал төрүүлнэ. Ходол төрснөөс хойш 10-12 минутын дараа хөл дээрээ тэнцэж, хөхөө эрж эхэлдэг. Эхийнхээ сүүг 3.5-4 сар хөхнө. Хандгайн сүү 8-13 хувь тослогтой, 12-16 хувь уурагтай байдаг ажээ. Хандгай байгаль дээрээ 10 түүнээс дээш наслах нь цөөн боловч 10 наснаасаа хөгширч эхэлдэг байна. Гэхдээ тэжээвэр байдлаар 20-22 жил насалдаг ажээ.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном touristinfocenter.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Төмрийн дархан сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэв?
    Шведийн нэгэн төмрийн дархан төмөр боолтоор өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэн гаргасан нь сонирхолтой бүтээл болж чаджээ. Түүний хэлснээр эдгээр боолтыг хараад хүмүүсийн гадаад байдал, хэв маяг санаанд орсон тул тэдний сэтгэл хөдлөл, баяр гуниг, харуусал хайрыг илэрхийлэн гаргахыг оролдсон гэжээ.
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
  • Өглөө яагаад лимонтой ус уух хэрэгтэй вэ?
    Өглөө босоод лимонтой бүлээн ус уух нь таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Хинду шашны уламжлалт анагаах ухаанд олон жил хэрэглэсэн шалгарсан арга юм. Иймд үзүүлэх нөлөөтэй танилцана уу. 1. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Бүлээн ус өглөө уух нь ходоод гэдсэнд сайн бол лимонтой хольж ууснаар элэг цэвэршүүлж, хоол  боловсруулах ...
  • Ким Кардашиан ахин хүүхэдтэй болохыг хүсэж байна
    Реалити шоуны од Ким Кардашиан охин Нортоо дүүтэй болгох "даалгавартай" байгаа гэдгээ олон нийтэд зарласан байна. "Кардашианыхантай цуг байгаарай" цуврал шоуны дараагийн хэсгийг танилцуулах үеэр Ким ахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа мөн өндгөн эсээ олшруулж, жирэмслэх боломжоо нэмэгдүүлэх гэж эмчийн зөвлөгөөг дагаж байгаа талаараа дурджээ.Тэр хэлэхдээ: "Би баг...
  • Японд очсон гаднынханд сонин санагддаг зүйлс
          Хэн ч гэсэн өөр улс орноор аялах үедээ тухайн газар нутгийн соёлыг гайхшрах нь мэдээжийн хэрэг. Энэ удаа гаднын аялагчдын нүдэнд туссан Япон улсын сайтай муутай  сонин содонг хуваалцая. 1. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй биш гэж үү? Дэндүү ойлгомжтой тэмдэглэгээнүүд.  2. Маш аюулгүй, тайван. Кафед захиалга өгөхөөр босохдоо гар утсаа ши...
  • Жинхэнэ хайр байдаг гэдгийг батлан харуулж байгаа алдартнууд
    Орчин үед аз жаргалаар дүүрэн, бат бөх харилцаа холбоотой гэр бүл тун ховорхон болсон. Ялангуяа нэр алдарт гарсан хүмүүсийн хувьд нэг хүнтэйгээ урт удаан хугацаанд тогтвортой амьдарна гэдэг бараг л гайхамшиг болж хувирсан цаг. Гэсэн хэдий ч хэчнээн цаг хугацаа улиран одсон ч бие биенээ гэх итгэл сэтгэлээ алдалгүй хайр сэтгэлээ хэвээр нь авч үлдэж хамтдаа он удаан жил аз жаргалаар дүүрэн...
  • Байгалиасаа гайхалтай өнгө бүхий амьтад
    1. Цагаан яст мэлхий 2. Тахь 3. Цагаан арслан   4. Тогос 5. Цаа буга   6. Цагаан арслан 7. Цагаан матар 8.  Бубогийн Шар шувуу 9. Цагаан Доберман 10. Цагаан зараа 11. Цагаан пенгвин 12. Цагаан горилл 13. Цагаан имж 14. Цагаан хирс 15. Цагаан могой 16. Цагаан илбэнх 17. Цагаан хэрэм ...
  • Төгс гэгээрнэ гэж эмэгтэйчүүдийг ойлгохыг хэлнэ
    Сүүлийн үед блогтоо бичлэг нэмэхгүй нэлээд удлаа. Тэгж тэгж хаврын синдром уу юув мэдэхгүй нэг ийм бичлэг бичлээ. Өөр нэг блог дээрээ эртээд нийтлэсэн, энэ удаад энэ блог дээрээ нийтэлчихэе дээ. Би гэдэг хүн их юм үзсэн хүн. Үзсэн харсан гэдэг утгаараа. Гэхдээ энэ эмэгтэйчүүдийг ойлгоод ч байгаам шиг ойлгохгүй ч байгаам шиг аймар хэцүү улсууд юм. Тэгээд өөрийн үзэл бодлоо бичлээ :ь Эм...
  • Үлгэр эхлэв
    Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн. Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм. Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэ...
  • Зохистой хооллолтын зөвлөмж
    Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Монголчуудын нас баралтын шалтгаан болсон өвчлөлийн дийлэнх нь мөн адил буруу хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах болон зүрх судасны өвчнүүд байна. Зүй зохистой хооллох эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч мэргэжлийн байгууллагаас судалгаа шинжилгээний үндэслэл бүхий зөвлөмж гаргах нь ...
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЦАГААН ТОЛГОЙ
    Бүтээгдэхүүний найрлага дахь тос ямар ач холбогдолтой вэ?• Сүү, сүүн бүтээгдэхүүн – бүх тоснуудаас хүний эрүүл мэндэд хамгийн тустай тосыг агуулна. Сүүний найрлагад тосны жагсаалтын хүчлээс 100 гаруй нь агуулагдана.Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэдэг хүнд зүрхний шигдээс өвчин тусах эрсдэл хэд дахин буурдаг бөгөөд учир нь сүүний тос судас бөглөрүүлдэггүй. ...
  • Зөв цагт, зөв газраас авсан гэрэл зургууд
    Балба улс, шинэ оны анхны нар Гэрэл зурагчид зөв цагт зөв газраа байж, яг тэрхүү торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж чадсанаар хамгийн хосгүй төдийгүй энэ хорвоо дээрх хамгийн шилдэг гэрэл зургийг авч үлддэг тохиолдол байдаг. Цаг цагаараа байдаггүйн нэгэн адил гэрэл зураг бүр өөрийн гэсэн хаана ч байхгүй, хэзээ ч давтагдашгүй гайхалтай түүхийг өөртөө агуулж байдаг ба зөв цаг...
  • Хятадын 40,000 мөргөлчид хэрхэн аж төрдөг вэ?
    Хотхоны шөнө харагдах байдал 4000 метрийн өндрөөс бууж хичээлдээ явж буй ламхай нар Энд зурагт үзэх хориотой Энд мөн Төвд хүмүүс бий Улаан өнгөт байшингуудын далай гэлтэй Хийдийн доторх хэсэг
  • Робби Виллиамс Азиар аялан тоглолт хийнэ
    Британийн алдарт дуучин, Take That хамтлагийн гишүүн Робби Виллиамс Ази болон Шинэ Зеланд, Австралиар аялан тоглолт хийх болсноо зарлаад байна. Түүний хамгийн эхний тоглолтын тов 9-р сарын 23-нд Хонг Конгд болохоор зарлагдаад байгаа ба бусад хуваарийг удахгүй зарлах аж. Эх сурвалж: www.robbiewilliams.com
  • Хамгийн өвөрмөц ковер зурагтай цомгууд
    Сторм Торгерсон / Storm Thorgerson (1944 - 2013) бол Их Британий график дизайны “Hipgnosis” группийг үүсгэн байгуулагч, нэрт дизайнер юм.Тэрээр 1968 оноос эхлэн дэлхийд алдартай хамтлаг дуучдын цомгийн ковер зургуудыг загварчилж ирсэн ба “Pink Floyd” хамтлагийн л гэхэд 15 цомгийн коверийг загварчилж байсан гэнэ. Түүнчлэн амьд хөгжмийн домог болсон “Led...
  • Бурханаас гуйсан ч баяжихгүй
    Зарим нэг хүн бурханаас гуйгаад ч баяжиж чадахгүй бололтой. Хэрэв тухайн хүнийг дээд тэнгэр таалаагүй л бол түй... гэж байна.
  • УХААРАЛ: Түүнийгээ бараг жил хүлээгээд тэвэрсэн
    Нэгэн бүсгүй өөрт тохиолдсон хайрын түүх, түүнийгээ хэрхэн алдах шахсан, харин яаж эргүүлэн олж авсан тухайгаа бидэнтэй хуваалцжээ. Түүний нүүр номоос авсан түүхийг тантай хуваалцаж байна. Гэгээн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. "САЙХАН ХАЙР ГЭЖ БАЙДАГ. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ". Ч.ЛОДОЙДАМБА ------------------------------------------------ "Намайг М...
  • Аялах уу? Цуврал 3: Сөүлийг зорих 10 гайхалтай шалтгаан
    1. Букчон Ханнок тосгон Үндэсний хэв шинжийг агуулсан энэ газар яахын аргагүй сэтгэл татам бөгөөд тосгоноор явж үзэхэд эртний гурвалжин дээвэртэй байшингуудтай тааралдах ба  энд хуучны хэв маягаа хадгалсан "цайны газар", музей бий.    2. "Огтагон" "New Hilltop" зочид буудлын ойролцоо орших хотын хамгийн халуухан клуб болох "Огтагон&...
  • Сонирхолтой гэрлийн унтраалга
    Сүүлийн үед иймэрхүү унтраалга хийчихвэл хүмүүс гэрлээ сайн унтрааж байна гэнэ. Үр дүнд нь цахилгааны хэмнэлт сайжирч, зардал багасч байна гэнэ дээ. Айл гэрт нэг их зохимжтой бус байх. Харин албан байгууллагад иймэрхүү унтраалга тавьхад үр дүнгээ өгч байна гэнэ.Бид чинь их сониуч хүмүүс шүү дээ. Сониуч байдал дээрээ олон дахин унтрааж, асааж байтал тэр нь дадал хэвшил болох биз.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.