ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХӨРӨӨ БА ТӨРӨХҮЙ /өгүүллэг/


2016 оны 02 сарын 24, 20:20

12742048_969112479804761_2206971163731587657_nЯпоны алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнари (1899-1972)

Ямар учиртай юм бол, юутай ч тэр газар Итали болохыг л сайн мэдэж байна. Өндөр овоон дээр босоо эрээн судалтай шүхэр мэт нэг асар майхан байх агаад оройд нь хатгасан далбаа тавдугаар сарын салхинд намиран хийснэ. Аглаг ойн хормой дор хөх далай цэлийн дуниартана. (Изү уулын халуун рашааны далайн эрэгтэй их төстэй юм.) Асар дотор нийтийн харилцуур утасны бүхээг шиг жижигхэн байшин байна. Тэр байшин усан онгоцны тасалбар түгээвэр ч юм шиг, татварын касс ч юм шиг санагдах авч үнэнийг хэлэхэд би дөнгөж сая тэндээс их хэмжээний гадаад валют авчихаад байж байна. Шар цаасан боодолтой юмаараа зүүн алгаа пад падхийтэл цохино. Дотор нь валют байна гэж мэдэрч байна. Тэгтэл хажууд бараандуу, даруухан хувцастай найз бүсгүй минь зогсож байх аж. Би юм ярих гэв. Миний япон найз бүсгүй гэдгийг сайн мэдэх хэрнээ би Итали хэл мэдэхгүй гээд түүнийг харж л зогсоно.
Тэгтэл яасан юм бол, байгаа газар маань миний төрсөн тосгон болж хувирлаа.
Сүрлэг сайхан үүдтэй тариачин айлын хашааны цэцэрлэгт арваад хүн цугларчээ. Тэд бүгд нутгийн танил хүмүүс байсан авч сэрсэн хойно хэн хэн байсныг үл санана. Юу ч л болсон би ямар нэг шалтгаанаар тэр найз бүсгүйтэйгээ халз тулалдах болжээ.
Тулалдааны өмнө би “морь хармаар” боллоо. Хүмүүс харж буй тул кимоногийнхоо хормойг зуурсан чигтээ их л тэвчинэ. Санаандгүй гэдрэг харвал цэцэрлэгийн голд мөнгөн сэлэм гялс гялсхийлгэн би хэдийнэ найз бүсгүйтэйгээ тулалдаж байна. Түүнийг харж буй энэ би зүүдэндээ мөртлөө дотор арзасхийв.
“Өөрийн хий үзэгдэл, өөрийн бие, өөрийн доторхи хоёрдогч хүнийг харсан хүн үхдэг.”
Хоёрдогч миний бие бүсгүйд цавчуулан үхэх юм шиг совин татав. Найз бүсгүйн зэвсэг хөрөөний хэлбэртэй юм. Яг л бүдүүн том модыг хөрөөдөн унагадаг өргөн палигар хөрөө шиг сэлэм аж.
Нэг мэдэхнээ би “морь хармаар” байснаа мартан хоёрдогч өөртэйгөө нэг болоод найз бүсгүйтэйгээ тулалдаж байна. Түүний гоё ганган чимэглэл мэт сэлмийн цавчилтыг тосон авах бүрийд миний сэлмийн ир тас няс хийн түүний сэлмэнд зоогдоно. Тэгж байтал бүсгүйн сэлмийн ир нь арзайж сарзайгаад яг л жинхэнэ хөрөө боллоо. Ийм үг тодоос тод хэлж байна:
- Үүнээс хойш хөрөөний ирийг ингэж хийсү.
Өөрөөр хэлбэл энэ халз тулалдаан хөрөөний нээлт болоод явлаа. Инээдтэй юм. Би ид тулалдаж буй хэрнээ сэтгэл бүр хөөрч сүүдэр шийн дээр гардаг тулаан үзэж буй мэт баяр хөөртэй цавчилдана.
Төдөлгүй би цэцэрлэгийн голд бөгсөөрөө лагхийтэл суугаад хоёр хөлөөрөө найз бүсгүйн хөрөөг хавхийтэл хавчин авч, бүсгүй хөрөөгөө татаад ч, дараад ч дийлэхгүй баахан зовож байна.
- Би дөнгөж сая төрсөн болохоор ядруу байгаа юм л даа.
Нээрэн ч бүсгүйн хэвлий их сунаж үрчийгээд доош унжжээ.
Би хадан дундуур сүлжсэн далайн эргийн нарийхан жимээр дүйлэх мэт гүйж явна. (Кигийн хойгийн Юзаки халуун рашааны далайн эрэгтэй төстэй юм.) Гүйж буй би бүсгүйн хүүхдийг үзэхээр явж байна гэдгээ мэдрэнэ. Эргийн хадан хясааны агуйд дөнгөж сая мэндэлсэн улаан нялх хүүхэд нойрсох авай. Хөх далайн униар ойн түүдгийн дөл мэт. Бүсгүй үлэмжийн сайхнаар мишээн хэллээ:
- Хүүхэд төрүүлнэ гэдэг ер хэцүү юм биш байна шүү.
Би ихэд баярлаж бүсгүйн мөрнөөс барингаа хэлэв:
- Очиж хэлье, түүнд очиж хэл хүргэе.
- Тэгье, бушуухан очиж хэлье. Хүүхэд төрүүлэх ер хэцүү биш юм гэж очиж хэлье.
Энэ удаа найз бүсгүй хоёрдмол хүн болжээ. Тэнд байгаа бүсгүй хаа нэгтээ байгаа бүсгүйдээ хэлье хэмээн өгүүлнэ.
Нойрноосоо сэрлээ. ----Би бүсгүйтэй уулзаагүй хэдийнэ таван жил өнгөрчээ. Хаана байгааг нь ч үл мэднэ. Түүнийг хүүхэд төрүүлнэ байх гэх мэт юм ер бодож байсангүй. Гэвч энэ зүүд тэр бид хоёрын юуг ч юм зөгнөн өгүүлэх мэт санагдав. Би орон дотроо толгойноос хараахан холдоогүй сайхан зүүдээ үргэлжлүүлэн сэрүүн зүүдэлж хэвтлээ. Тэр хаа нэгтээ хэн нэгний хүүхдийг төрүүлэх гэж буй юм болов уу.

---------------------------------

Кавабата Ясүнари, 1924 он, Япон

Орчуулсан Д. Алтанцэцэг 2016.2.23

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Уитни Хьюстоны охиныг эмч нар удаан амьдарна гэжээ
    Хэдхэн хоногийн өмнө олон улсын шар мэдээний сайтуудаар Уитни Хьюстоны охин сэргэлээ гэсэн мэдээлэл цацагдсан. Арга ч үгүй юм, түүний эцэг Бобби Браун тоглолтынхоо үеэр сэтгэл хөдлөлдөө автан "тэр сэргэсэн" гэж зарласнаас үүдэн түүнийг сэргэж эдгэсэн мэтээр бичиж байсан. Үнэн хэрэгтээ Кристина Браун нүдээ нээж хэсэг хугацаанд харсан байна. Түүний эмээ одоо хүртэл сэтгэл нь зов...
  • Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь юу нь буруу юм бэ? Яг ямар өөрчлөлт ороод байгаа юм бэ?
    Би одоо 33 настай. Намайг 10 орчим настай байхад Туул гол ямар хэмжээний устай байсныг би тод санадаг. Манайхан санаж байна уу? Харин одоо ямар хэмжээтэй болсон билээ? Нутагт усанд нь газар нутгийг гамшиг болгож, амьдрах боломжгүй болсон, ширгэж, улаан шороогоороо эргэсэн байгаль, нутгаа харсан хүмүүс тэмцэж Урт нэртэй гэх хуулийг батлуулж, тэр дагуу хуулийн хэрэгжих талбайг тогтоон...
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан ажээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочинтой болсон юмсанж....
  • Ээждээ хаягдсан NBA "Бүх од" Жимми Батлэр
    НБА-ийн ерөнхий менежер: "Миний урьд өмнө нь сонсож байсан зүйлсээс хамгийн гайхалтай нь түүний түүх. Түүний амьдралд сөхөрч болох олон шалтгаанууд гарч ирж байсан. Гэхдээ тэр болгонд Жимми бууж өгөөгүй. Түүнтэй энэ талаар ярих болгонд Жиммигийн хоолой зангирдаг юм" хэмээн 2011 онд хэлж байлаа.Түүнийг өлгийтэй байхад нь аав нь гэр бүлээ орхиод явсан юм. Харамсалтай нь түүн...
  • Хамгийн өвөрмөц ковер зурагтай цомгууд
    Сторм Торгерсон / Storm Thorgerson (1944 - 2013) бол Их Британий график дизайны “Hipgnosis” группийг үүсгэн байгуулагч, нэрт дизайнер юм.Тэрээр 1968 оноос эхлэн дэлхийд алдартай хамтлаг дуучдын цомгийн ковер зургуудыг загварчилж ирсэн ба “Pink Floyd” хамтлагийн л гэхэд 15 цомгийн коверийг загварчилж байсан гэнэ. Түүнчлэн амьд хөгжмийн домог болсон “Led...
  • Байнгын аялагчдын амжилтад хүрдэг 15 шалтгаан - Цуврал 1
    Амжилт нь тухайн хувь хүнээс шалтгаалан олон янзаар тодорхойлогддог бөгөөд зарим хүмүүс амжилтаа ахиулж амжилтад хүрдэг байхад нөгөө хэсэг нь амжилтад чаддаггүй. Амжилтад хүрсэн хүмүүс амжилтад хүрэхийн тулд бусдаас илүү юуг хийж эсвэл өөр юуг хайж олсон байдаг юм бол? Амжилттай ажиллаж амьдрахад туслах дадал зуршлууд болон арга ухааны талаар олон зөвлөгөөнүүд байдаг бөгөөд бидний ихэнх...
  • Идэхэд ч хайран бялуунууд
    Хоолны урлаг сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжих болсон ба энэ төрлөөр уран бүтээл туурвидаг уран бүтээлчид хүнсэнд хэрэглэгддэг бүхий л жимс, ногоо тэр ч байтугай кофены үр болон шаар зэргийг хүртэл уран бүтээлүүддээ ашигладаг бөгөөд тэд өөрсдийн уран бүтээлдээ ашиглаж болох бүхий л хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан идэхэд ч хайран жинхэнэ урлагийн бүтээлүүдийг урлах болсон. Ингээд т...
  • Залуу харагдахын нууц нарийн гэдсэнд байдаг
         Өчнөөн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд санасан үр дүн авчрахгүй байх нь бий. Ялангуяа хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд  анхандаа үр дүнтэй байгаа мэт боловч хэдэн сараар үргэлжлүүлэн хэрэглэсний эцэст илэрхий үр дүн үзүүлдэггүй. Үүний шалтгаан нь арьсандаа бус нарийн гэдэсний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Эм даавар нарийн гэдсэнд боловсор...
  • Булчингийн үйл ажиллагаа сайных биш гэж үү?
  • Хэлний күүрс-1
    Их сургуулийн хэлний бэлтгэлд яваад нэлээн хэд хонолөө. Финлаандаас ирсэн гарыг эс тооцуул манай эрээвэр хураавар нөхөд бүгд л маний адил “хөгжиж буй” орных байхым. Тэр Финлаанд тэхдээ зүгээргүй ээ. Хамаагүй эс тооцож болкуу зус байлээ тэрчэн! Тооцы. Өвс татцан гэмээр нөхөр. Яджаахад уруул дороо пийрсинг шаацан, үс нь одоо чероокий юмуу даа. Зурвас залаа тавиад үлдсэн талбай...
  • Халамцуу Борис Елцин
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс - Үргэлжлэл №2
    Нас бол зүгээр л тоо гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэж ч ярьцгаадаг. Харин эдгээр ярианууд үнэхээр үнэн болохыг баталсан Жеффри Лайф болон Андрей Чирков нарыг өмнөх дугаартаа танилцуулж байсан билээ. Тэд өөрсдийн амьдралд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй бусдад ч гэсэн итгэл найдвар хайрласан гайхалтай хүмүүс бөгөөд энэ удаад ч ...
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Өвөө болох гэж буй эрийн анхны сэтгэгдэл
  • Нүдээ сохортол уйлав л гэжүү дээ
    Нүдээ сохортол уйлав л гэжүү дээ: Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана.Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчихаж гэнэ. Гэтэл хүү уйлж аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ сохолчихож гэнэ. Хожим нь хүү аав, ээждээ, -Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэжүү дээ гэж хэлсэн гэдэг.Энэ бол орч...
  • ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
    Тэртээх 100 жилийн өмнөхөн Улаанбаатар хот маань Нийслэл хүрээ нэртэй тарчиг, даруухан тосгон шиг л юм төсөөлөгддөг. Өнөө харин 1,300,000 гаруй хүн амтай ИХ ХОТ болсон. Энэхүү зургууд Улаанбаатар хотын өнгөрсөн үеийн түүхийн нэлээдхэн хэсгийг илэрхийлэх, түүх өгүүлсэн зураг болно. /Зургуудийг нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн постоос авсан болно./ ...
  • Антарктидын гайхалтай зургууд
  • Гоо үзэсгэлэнгээ алдаагүй 60-с ээш насны хатагтай нар
    Кристи Бринкли, 61 настай Софи Лорен, 80 настай Кармен Делль’Орефайс, 84 настай Мерил Стрип, 65 настай Мерил Стрип, 77 настай Барбра Стрейзанд, 73 настай Хелен Миррен, 67 настай Дебби Харри, 69 настай Дайан Китон, 69 настай Сьюзан Сарандон, 68 настай София Ротару, 67 настай
  • Тоо цээжлэх үр дүнтэй арга
    Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхэддээ тоо заахдаа энэхүү аргыг хэрэглэдэг ба сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг байна. Та бүхэн ч бас тоо цээжлэх энэ аргыг туршаад үзээрэй.
  • Хамгийн дургүй хүрмээр одууд
    Хамгийн шударга шүүгчид бол үзэгчид, шүтэн бишрэгчид байдаг. Тэд өөрсдийн хайртай оддын амьдрал, биеэ хэрхэн авч явж байгааг үргэлж ажигласаар ирсэн ба тэдний хайртай одууд нэр алдраа сайнаар хадгалж ирсэн гэвэл худлаа юм. Энэ удаа олон нийтийн санал асуулгаар хамгийн дургүй хүрмээр одуудыг тодруулсан ба жагсаалтыг Жастин Бибер, Ким Кардашиан нар тэргүүлж, "хүрэл" медалийн эз...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.