ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ЯС ХӨНДӨХ /өгүүллэг/


2016 оны 03 сарын 03, 11:18

10271641_972439802805362_1840721896402263642_nУулын хөндийд хоёр нуур бий.
Доод нуур нь мөнгийг хайлуулаад давтсан мэт гялтганан мэлтэлзэх атал дээд нуурын ус уулын бараан сүүдэрт дарагдаад үхмэл гүн ногоон авай.
Миний нүүр хөлсөндөө зууралдана. Гэдрэг харвал гишгэж нугарсан өвс дэрсэн дээр улаан цус тусчээ. Тэрхүү цусны дуслууд гүйлдэн хөдлөх шиг.
Дахиад хамраас бүлээн цус садран гарч ирлээ.
Би сандран бүснийхээ үзүүрээр хамраа даран авав. Дээш харан хэвтлээ.
Нар хэдий нүүрэн дээр тусахгүй авч нарны гэрэлд гийх өвсний ар тал нүд гялбам хурц.
Хамар дотор үлдсэн цус дотор эвгүй оргим цааш буцан орно. Амьсгаа авахад хамар шуухитнан загатна. Хилэн хүрэн сэми уулын хөндийгээр нэг царгиж, гэнэт айн цочсон мэт ногоон сэми жис жис хийн жингэнэнэ.
Ширхэг зүү ч унагасан ямар нэгэн юм нураж унамаар долоодугаар сарын аагим халуун бага үдийн наран. Би хөдлөх ч тэнхэлгүй хэвтэнэ.
Хөлс урссаар, сэми хорхойн хэрүүл, дээрээс дарах мэт өтгөн шигүү өвс, бүгчим агаар, зүрхний цохилт энэ бүгдийг толгойдоо нэгэн цэгт төвлөрүүлэхийг хичээнэ. Төвлөрөв үү гэтэл буцаад тал тал тийшээгээ сарнин тархана.
Тэгээд би тэнгэрт татагдан хөөрөх мэт боллоо.
- Бон оо, Хөөе, Боон? гэх шарил чандарлах газраас дуудах дуунаар би огло үсрэн бослоо.
Салах ёс хийсний маргааш өглөө нь өвөөгийн яс хөндөх үеэр хөрж гүйцээгүй бүлээн чандрын үнсийг хутгаж байх зуур хамраас цус гарсан учир би хүнд мэдэгдэлгүй бүснийхээ үзүүрээр хамраа даран шарил шатаах газраас намхан толгой өөд өгсөн гарсан нь энэ байлаа.
Дуудуулаад шуртхийн уулнаас буулаа. Мөнгө мэт гялтганах нуурын толио далийх шиг болсноо үзэгдэхээ болив. Ноднингийн хатсан навчис дээгүүр халтиран гулган гүйлээ.
- Мөн сэтгэл амар хүүхэд шүү. Хаашаа явчихав? Өвөөгийн чинь бурхан гараад ирлээ, алив түргэн ир гэж айлын эмээ хэлэв.
Би өвсөн хулс сэрчигнүүлэн бууж ирээд,
- Аль, хаана байна? гэнгээ хамраас их цус алдсан цонхигор царай, гялтайсан бүсээ нуусхийн эмээгийн дэргэд очив.
Гөлгөр бор цаасыг базаж үрчийлгэсэн мэт алган дээрхи жижигхэн цагаан цаасан дээр тавьсан хуруун чинээ шохойн чулуу шиг бөндгөр юмыг хүмүүс бүчин сонирхон харна.
Төвөнх бололтой. Санааных юм уу хүн шиг хэлбэртэй ч юм шиг харагдана.
- Ашгүй сая л олдлоо. Өвөө чинь ийм болчихлоо доо. За чандрын хайрцганд нь хий дээ гэж эмээ хэлэв.
Яасан гунигтай юм бэ. ----Өвөө маань орчлонг үл харах нүдэндээ баярын оч гялалзуулан миний харьж ирэх хаалганы чимээнээр аанай л намайг угтан авдаг шигээ угтан авах юм шиг санагдаад болж өгөхгүй юм. Зүс ч үзээгүй миний хамаатан гэх нэг эмэгтэй оршуулгын хар хувцастай зогсож байх нь нэг л сонин.
Хажуу дахь чандрын вааранд хөл, гар, хүзүүний ясы нь хийж эхэллээ.
Хашлага, дээвэр ч үгүй зөвхөн урт нарийхан нүх ухсан шарил чандарлах газар. Шарилын нурмаас халуун агаар төөнөнө.
- За булш руу явцгаая. Хиншүү үнэртээд бас яасан ч хурц нар вэ.
Толгой эргэн, дотор харанхуйлж мөн хамраас цус гарах вий гэж санаа зовсондоо би ийн хэллээ.
Хойш эргэн харвал айлын ах чандрын ястай ваарыг тэврэн явна. Шарил чандарлах газарт нурмын үлдэгдэл, өчигдрийн зул өргөсний дараа оршуулганд оролцсон хүмүүсийн суусан сүрэл, мөнгөн цаасаар ороосон хулс тэр хэвээр...
“Өвөө маань бас өчигдөр оройн зул өргөх үеэр галын хөх дөл болон сүмийн оройгоос нисэн гарч эмнэлгийн цогцос хадгалах өрөөгөөр дамжин тосгон дээгүүр хярвас үнэртүүлэн яваад өгсөн байх даа.” Би булш руу явах замдаа тийм яриа сонсож байснаа санан бодож явлаа.
Миний гэрийн булш тосгоны оршуулгын газраас өөр газарт байдаг юм. Шарил чандарлах газар тосгоны оршуулгын газрын нэг буланд байдаг. Шарилын хөшөө эгнэсэн миний гэрийн булш байдаг оршуулгын газар хүрч ирлээ.
Би одоо яасан ч хамаа алга. Пүдхийтэл ойчоод хөх тэнгэрийн агаарыг чээж дүүрэн амьсгалмаар санагдана.
Айлын эмээ уулын голоос ус үйж авчирсан том зэс данхаа газар тавиад, - Өвгөн гэрээслэхдээ хамгийн дээд өвөг элэнцийн булшин дор булаарай гэсэн шүү гэж хэлэв. Гэрээс гэж их л сүрхий дуугарав.
Эмээ болон түүний хоёр хүү нь тариачдын дундаас гарч ирэн хамгийн өндөр, хуучин шарилын хөшөөг хөдөлгөн доодох газрыг ухаж эхэллээ.
Нэлээд гүнзгий нүх бололтой. Чандартай ваар нүхний ёроолд тулах дуу гарав.
Үхсэний дараа энэ мэт чандарлан хайрцаглаж элэнц хуланцын булшинд хийлээ гээд үхэж үрэгдэх нь үгүй. Мартагдан одох амь болой.
Шарилын чулуу буцаад хуучин байдалдаа орлоо.
- Бон минь, өвөөтэйгээ салах ёс хий дээ.
Айлын эмээ жижиг шарилын хөшөөг усаар норгон норгон ариулав.
Хүж асаж буй хэрнээ хурц нарны гэрэлд утаа нь үл үзэгдэнэ. Хөшөөнд өргөсөн цэцэг өнгөө алдан гунджээ.
Бүгд нүдээ анин алга хавсран залбирав.
Би хүмүүсийн гашуудсан царайг хараад дахин толгой эргэж, нүд эрээлжлэв.
Өвөөгийн минь амь - үхэл.
Би хүчтэйхэн баруун гараа сэгсэрч үзлээ. Яс хавиралдах нь сонстов. Жижиг ваарыг нь би барьж зогсож байгаа юм.
“Хөөрхий дөө. Гэрийнхээ төлөө л гэсэн хүн байсан даа. Тосгонынхоо бахархал болсон хүн байлаа даа.” Харих замд өвөөгийн тухай ярих хүмүүс. Дуугүй байгаасай. Энэлэн гашуудаж буй нь ганцхан би л биш үү.
Гэрт хоцорсон хүмүүс ч өвөө нь өөд болоод хөөрхий орь ганцаар үлдэх намайг одоо яана даа гэж өрөвдөх царай үзүүлэхийн сацуу сонирхож буй байдал нь илхэн.
Пүдхийн тоорын жимс ойчлоо. Хөл дор өнхрөн ирэв. Оршуулгын газраас харих зам тоор модны уулын хормойгоор тойрон явдаг юм.
Энэ бол миний, арван зургаан насанд болсон явдлаа арван найман настайдаа (1916 он) бичсэн өгүүлэл. Өнөө бага зэрэг өгүүлбэрийг нь засангаа дахин сийрүүлж сууна. Арван наймтайдаа бичсэн юмаа тавин нэгэн насандаа сийрүүлж харна гэдэг бас ч үгүй сонирхол татахуйц юм. Өнөө хэр амьд байна гэдэг утгаар ч.
Өвөөгийн нас барсан өдөр таван сарын хорин дөрвөн. Гэтэл энэ “Яс хөндөх” өгүүлэлд долоодугаар сар гэжээ. Тиймэрхүү уран зохиолын хэтрүүлэг байх шиг харагдана.
Шинчёошягийн хэвлэлийн газрын “Өгүүлэл тэмдэглэл” сэтгүүлд энийг бичиж байсан авч дундаас нь нэг хуудас тасран гээгджээ. Уг нь “шарилын нурмаас халуун агаар төөнөнө”, “за, булш руу явцгаая...” энэ хоёрын дунд тэмдэглэлийн дэвтрийн хоёр хуудас гаруй юм байх ёстой юм. Гэвч дутуу чигээр нь буулгасу.
Энэ “Яс хөндөх”-ийн урд “Нутаг мину” гэдэг өгүүлэл байна. Өвөө буюу төрсөн нутгаа “чи” хэмээн дуудан дунд сургуулийн дотуур байрнаасаа захидал маягын хэлбэрээр бичсэн балчир хүүхдийн сэтгэл хөдлөлийн дөтий л юм байна.
Тэр “Нутаг мину” дотроос “Яс хөндөх”-тэй холбоотой хэсгээс бага зэргийг сийрүүлье.
......Тийм их хүчээр чамд андгайлсан хэр нь би түрүүчийн өдөр авга ахынд байхдаа байшингаа зарахыг зөвшөөрлөө.
Мөн чи эртээр агуулахаас урт сандал, ширээ шүүгээ зөөж хүнд зарахыг харсан биз ээ.
Би чамаас хагацан салсны дараа гэр орон минь нэгэн ядуу явуулын хүний сууц болон хувирч, тэр хүний эхнэр нь хэрлэг өвчнөөр нас барж, дараа нь хажуу айлын галзуу хүнийг орогнуулах хорих газар болсон тухай сонслоо.
Агуулах доторхи эд зүйлс нэг мэдэхнээ хулгайд алдагдаж, уулын оршуулгын газрын эргэн тойрон улам улам хорогдсоор, хажуугийн тоорын уулын талбай ч багассаар удахгүй өвөөгийн нас барсны хоёр жилийн ой тохиох байтал бурхан шүтээн маань хулганы баасаар дүүрсэн биз ээ.

--------------------------------

Кавабата Ясүнари, 1949 он, Япон

Орчуулсан: Д. Алтанцэцэг 2016.2. 29

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Бардам зантай эрчүүдийн хайр сэтгэлд гаргадаг 8 алдаа
     Сүүлийн үед найз бүсгүйтэйгээ таарахаа больсон эсвэл найз бүсгүйтэй болж чадахгүй байгаа зэрэг асуудалтай байгаа бол энэ таны бардам зантай холбоотой байж магадгүй юм. Үнэн хэрэгтээ эрчүүд бүсгүйчүүлээс илүү бардам байх нь бий. Бардам зан өөрийгөө үнэлж буйн нэг илрэл хэдий ч хайр сэтгэлд бол муугаар нөлөөлдөг.  1. Найз бүсгүйнхээ санаа бодлыг сонсохгүй  өөрийнхөөрөө байл...
  • Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд яг одоо өөрчлөх хэрэгтэй 27 зүйл
         Хүний амьдрал дэндүү богинохон! Гэтэл бидэнд хийхийг хүсдэг, бас хийж чаддаггүй зүйлс олон бий. Илүү дутуу зүйлд зарцуулах цагаа хэмнэснээр та цагийг илүү үр дүнтэй ашиглаж чадна. 1. Гар утсаа ширтэх:  Алхаж явахдаа, автобусанд сууж байхдаа, найзуудтайгаа уулзаж байхдаа ч нэг гартаа барьсан утсандаа автаад, хүний бодит  амьдралаас хөндийрөх гэж үү!...
  • Батга зөвхөн өсвөр насны онцлог биш, харин таны амьдралын хэв маягаас шалтгаалдаг
          Батгаших өвчнийг өсвөр насны онцлог гэж үзэх хандлага байдаг ч 20-30 насныхан батганаас болж шаналах нь элбэг. Үнэндээ энэ насны батга нь өсвөр насны үеийнхнээс хамаагүй хүнд бөгөөд эдгэх нь ч удаан, сорви үлдэх нь ч их. Эдгэчихлээ гээд бодож байтал ахиад л гараад ирдэг.  Насанд хүрэгчдийн батгашилт нь энгийн батганаас дараах байдлаараа ялгаатай. ...
  • Брэд Питтийн нүдээр Анжелина Жоли...
    Анжелина Жоли бол маргаангүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг төдийгүй хамгийн загварлаг оддын нэг гэдийг хэн бүхэн мэдэх хэдий ч тэрээр ойр тойрныхон,  гэр бүлийнхнийхээ хувьд олон хүүхэдтэй эгэл жирийн нэгэн ээж хүн. Тиймээс ч түүний хувьд гэр бүл нь энэ амьдралынх нь хамгийн үнэт зүйл гэдгийг тэрээр цаг үргэлж илэрхийлдэг бөгөөд түүний гэр бүлийнхэн, ялангуяа түүни...
  • Нохдын жаргалтай мөч
  • Сайн үйлдэл халдварладаг юм шүү...
    Монголын хамгийн анхны спорт хувцасны үйлдвэр “Monline”-ийн захирал А.Чимэд-Очирын өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн бичлэгийг онцлож байна Хувцас яах вэ, элэгдэж урагдаад алга болдог зүйл... Энэ зураг дээр манай эсгүүрчин эгч уйлаад сууж байгаа нь. Би уул нь ажилчдаа 50-аас 55 насны хүмүүсээр бүрдүүлдэг. Тэднийг хэн ч ажилд авахгуй, тэтгэврийн нас нь дөхөөд байдаг, хийсэ...
  • Нуугдаж тоглов
    Хүүхдүүдийг олоорой
  • Дэлхийн хамгийн эртний түүхтэй компани
         100-аас дээш жилийн түүхтэй компани хамгийн олон байдаг улсыг  тодруулжээ. Энэ жагсаалтын   2-р байрыг Герман улс 1500 компани,  3-р байрыг Франц улс 330 компанитайгаар эзэлсэн бол Япон улс 1-р байрт оржээ. Япон бусдаасаа хол илүү байлаа, учир нь Японд нэгэн  зууны түүхтэй компани 50000 гаруй байдаг байна.  Мөн хамгийн эрт байгуулагдсан "...
  • АЙМШИГТАЙ ХАЙР /бяцхан өгүүллэг/
    Тэр эхнэрээ хэт дэндүү хайрлажээ. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэйг хэрээс хэтэртэл хайрлаж орхижээ. Тийм учраас эхнэрээ орь залуугаараа халин одсоныг өөрийн хайрын үйлийн үр, бурханы гэсгээл хэмээн бодно. Эхнэрийн нь үхэлд үүнээс өөр юм толгойд нь үл орж ирнэ. Эхнэрээ нас барсаны дараа тэрбээр эмэгтэй хүн бүрээс зугтан дөлөх болжээ. Гэртээ үйлчлэгч авахыг ч хүссэнгүй, хоол унд, гэр орны ажил ...
  • Хөгшин өвөө Кэри Ирвинг
    АНУ-ын алдарт сагсчин "Клевлэнд Кавалерс" багийн 2 дугаартай тоглогч Кэри Ирвинг хэсэгхэн хугацаанд ирээдүй рүү аялж өвөө болж үзсэн байна. Түүний  богино хугацаанд хийсэн ирээдүйн аялал ямархуу болсныг дараах бичлэгээс сонирхоорой.
  • Хошин Караокэ - Бүгдээрээ дагаад дуулаарай :D
    Khebi хэмээх нэрээр интернэтэд сонирхолтой, хөгжилтэй, хошин видеонууд бэлдэн оруулдаг нэгэн Монгол залуугийн Юүтүб сувгийг олсон оо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Үнэхээр хөгжилтэй байлаа. За тэгээд үзээд савж унавал цааш нь бас инээд түгээгээрэй. Хамгийн эхний дуу нь Монголын бүх оддын дуулсан хошин караокэ: Бооёо, Аглуу бэрээсээ нуув: За энэ бүүр татаадаг дуу Tarkan: ...
  • Нью Йоркт дэлгүүр ажиллуулдаг Солонгос эзэн ПАК ба АЖИЛ БОЛ АМЬДРАЛ
    Америкийн Нью-Иорк хотын нэгэн дүүрэгт солонгос дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийн эзнийг Пак гэдэг байжээ. Пак өөрийн дэлгүүрээ 45 жилийн турш ажиллуулж байгаа юм. Тэр өдөрт 16 цаг ажилладаг. Амралтын өдрөөр ч амрахгүй ажиллана. Тэр байтугай баярын өдрүүдээр ч амрахгүй. Нэг удаа Пакын охин дэлгүүртээ оров. Гэтэл аав нь шалан дээр хэвтэж байлаа. Тэр зүрхний шигдээстэй байжээ. Охин тү...
  • Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримт
    Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ. Тэдгээрийг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд ...
  • Тэд бидний дунд байхгүй ч орлого нь нэмэгдсээр байдаг
    Зарим алдартай одуу энэ орчлонгоос явсан ч тэдний хийсэн бүтээсэн зүйл бидний дунд оршиж, түгсээр байдаг. Нас барсан одуудын орлогыг жагсааж, түрийвчийг нь өнгийдөг сонин хэвлэлүүд бас бий. Тэднийхээр бол 2014 оны хамгийн орлоготой одод нь энэ хүснэгтэн дэх хүмүүс. Мэдээж алдарт Майкл Жексон тэднийг тэргүүлсэн байна. 2009 оноос хойш түүний бүтээлүүд зарагдсаар байгаа бөгөөд нийт орлого ...
  • Яагаад Стив Жобс хүүхдүүддээ iPhone ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бэ?
    Алдарт Apple корпорацийн захирал асан Стив Жобс өөрийн хүүхдүүдэд iPhone болон iPad-ыг удаан хугацаагаар ашиглахыг зөвшөөрдөггүй байсан гэхэд та итгэх үү? Тэр бүү хэл 2010 онд түүний бүтээсэн хамгийн анхны iPad худалдаанд гарч асар их амжилт олоод байхад хүртэл түүний охинд ганц ширхэг ч iPad байгаагүй байна. 2010 онд Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Ник Билтон, Стивтэй ярилцлага хийж ба...
  • Гайхалтай загвартай тавилгууд
    1. Тэлэгддэг ширээ 2.  Шат болдог шургуулга 3. Эвхэгддэг хаалга 4. Хоолны ширээ 5. Олон үйлдэлт буйдан Эх сурвалж: www.architecturendesign.net
  • Анхны болзооны 13 алтан дүрэм
    Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн “Анхны болзоогоор өндөр сэтгэгдэл үлдээх 13 зүйл”-ийн талаар таны мэддэг зүйлсийг танд сануулъя. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Та мэдээж хэнийг баярлуулж, хэнтэй болзохоо аль хэдийн тооцсон байж таарна. Ер нь бол анхны болзоо нь нэг үгээр хэлбэл хайр сэтгэлийн анхан шатны ярилцлагын шалгалт юм. Энэ давааг хэрхэн давсн...
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • Компаний тухай дэлхийн улсууд, нийгмийн ойлголтууд (2)
    Орчин үеийн ардчилсан нийгэм Монгол улсад нэвтрээд, бид нэвтрүүлж эхлээд 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээж алдсан оносон зүйл их. Бидний ололтуудын хамгийн эхэнд ХУВИЙН ЭД ХӨРӨНГӨТЭЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛСОН ЯВДАЛ. Ингэснээр дэлхийд 200 гаруй жил хөгжсөн ХУВИЙН КОМПАНИ гэх ойлголт бидэнд танил болж, Монгол улсад 100 гаруй мянган хувийн компани үйл ажиллага...
  • Алгын чинээ өгүүллэг
    Нэгэн бааранд дэндүү сайхан төгөлдөр хуурын тоглолт үзэв. Алдартай төгөлдөр хуурч байх гэж бодоод асуутал хэн ч мэдэхгүй, ямар ч тэмцээнд оролцож үзээгүй гэх залуу байв. Би: - Яасан хайран юм бэ? - Яршигтай явдал болж магадгүй болохоор гээд залуу инээн зургаан хуруутай хоёр гараа миний өмнө дэлгэн барив.   
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.