ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Анжелина Жоли: Би бол шивээс, цус, сорвиос бүтсэн


2016 оны 03 сарын 09, 23:32

12809645_1753875961511434_3932607878640683983_nАнжелина Жолийн амьдралын зарчмыг 1990 оны зурагтай нь хамт хүргэж байна. Тэр орлогынхоо гуравны нэгийг буяны үйлст зориулдаг аж.
....Эрх чөлөөтэй байна гэдэг зөн совиндоо захирагдан хэнд ч хор хөнөөл учруулахгүйгээр амьдарч, хүмүүсийг алдаа хийснийх нь төлөө шүүхгүй байхыг хэлнэ...

Хэл сурах гэж байгаа бол хараалаас эхэл. Сайн хараал танд ярианы ямар ч толь бичгээс илүү тус болно. Би олсон мөнгөнийхөө гуравны нэгийг хурааж, гуравны нэгийг үрж, харин үлдсэн гуравны нэгийг буяны үйлст хандивладаг.

Бүх охин бүжгэн жүжигчин болохыг мөрөөдөж байхад харин би л цус сорогч болохыг хүсч байлаа.
Кинонд тоглож эхлэхээс өмнө би хөхний хэмжээгээ ч мэддэггүй байсан. Өөрт аятайхнаар хувцаслах ба эргэн тойрны хүмүүст таалагдахаар хувцаслана гэдэг шал өөр хоёр зүйл.

Би мөнхөд кинонд тоглохгүй, хэзээ нэг цагт эмээ болно шүү дээ. Надад психоаналитик хэрэггүй. Миний сонгож тоглосон дүрүүд л миний психоаналитик. Би залуудаа үхээгүй нь яамай даа. Аз жаргалтай байх нь зүгээр л миний хийх сонголт гэдгийг би их хожуу ухаарсан.

Өөрөө өөртэйгээ байх маш тааламжтай гэдгийг би нэг л агшинд ойлгосон. Ийм мэдрэмжийг өмнө нь би хэзээ ч мэдэрч байгаагүй. Түүнээс хойш миний амьдрал яг ажил шиг маань сонирхолтой болсон гэж би одоо хэлж чадна.

Би бол шивээс, цус, сорвиос бүтсэн.

Ээж болно гэдэг энэ дэлхийн хамгийн аймаар, хариуцлагатай, баатарлаг үйлс гэж би үргэлж боддог байлаа. Энэ чинь нуруугаараа дүүрэн шивээс хийлгэхтэй адилгүй шүү дээ.
Үр хүүхдүүддээ өгсөн миний хамгийн том бэлэг бол тэдэнд дэлхийг харах боломж олгосон явдал. Та 6 хүүхэдтэй болохоороо өөрийгөө хэзээ ч аюулд учруулахгүй байхыг хичээх болно. Олон эмэгтэйгээс ялгаатай нь жирэмсэн байх надад таалагддаг. Бие махбод маань надад биш хүүхдэд харъяалагдах энэ мэдрэмж надад таалагддаг юм.
Би ажил хийдэг эх, иймээс гоё, тачаангуй хэрнээ эвтэйхэн хувцаслахыг хичээдэг.
Миний хүүхдүүд над шиг аялах дуртай. Тэд том ертөнцийг ойлгож байгаа мэт надад санагддаг. Яагаад гэвэл тэд маань Манхэттений зочид буудалд ч, Кений элсэн цөлд цахилгаан гэрэлгүй майханд ч тавлаг сайхан байж чаддаг.

Хүүхдүүд бүхнийг өөрийн нүдээр харах ёстой гэж би боддог. Иймээс миний хүүхдүүд Камбожийн байшинд надтай цуг амьдарч байсан. Үнэндээ байшин ч биш тулгууртай урц. Эргэн тойронд яг тийм 100-аад урц байсан. Бид хөршүүд болон энгийн тариачдын хамт тэр хавийн газрыг минагүйжүүлсэн юм. Бид өөрсдийн газраас 48 мина олж, аюулгүй болгосон.

Би үргэлж хэдэн амьдралаар амьдрахыг хүсдэг байсан.
Мэдээгээр дүрвэгсдийн лагерийн тухай гарч байгааг харсан америкчууд тэднийг зүгээр л гэртээ харихыг хүсч байгааг ойлгодоггүй.
Би Сьерра-Леонд гар хөлөө босогчдод тасдуулсан мянга мянган хүнийг анх харсан. Асар том ертөнцийн дүр зураг миний толгойг дэлбэлэх шиг л болсон доо. Тэдний амьдралын түүхийг сонсоод би эхний хэдэн өдөр уйлаад л уйлаад л байлаа. Гэвч дараа нь тэдэнд миний нулимс хэрэггүй гэдгийг ойлгосон.
Өвчин үгүй бол зовж шаналахгүй. Харин зовлон шаналалгүй бол бид хэзээ ч өөрсдийн алдаанаас сургамж авч чадахгүй.

Амьдралын утга учрыг ухаарах цаг зав надад хүрэлцдэггүй.


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Гоёмсог хийцтэй хуримын бялуунууд
  • АЙМШИГТАЙ ХАЙР /бяцхан өгүүллэг/
    Тэр эхнэрээ хэт дэндүү хайрлажээ. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэйг хэрээс хэтэртэл хайрлаж орхижээ. Тийм учраас эхнэрээ орь залуугаараа халин одсоныг өөрийн хайрын үйлийн үр, бурханы гэсгээл хэмээн бодно. Эхнэрийн нь үхэлд үүнээс өөр юм толгойд нь үл орж ирнэ. Эхнэрээ нас барсаны дараа тэрбээр эмэгтэй хүн бүрээс зугтан дөлөх болжээ. Гэртээ үйлчлэгч авахыг ч хүссэнгүй, хоол унд, гэр орны ажил ...
  • Женнифер Энистон 46 насандаа жирэмсэн болжээ
    Насандаа баймгүй төгс бие галбиртай гэгддэг Женнифер Энистон 2011 оноос хойш хамтдаа байгаа найз залуу Жастин Теругаас жирэмсэн болсноо албан ёсоор зарлажээ. Тэрээр 3 сартай ба анх жирэмсэн гэдгээ мэдээд өөртөө итгэж ядан тун их гайхсан гэнэ. Учир нь Энистон олон жилийн туршид жирэмслэхээр оролдсон ч бүтэлгүйтэж, тээгч эх хайх зэрэг арга хэрэглээд байсан юм. Ямартаа ч Энистон удалгүй Хо...
  • ОРЧИН ЦАГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН
    Социализмын үед малчдад туслах, хөдөө нутгийг хөгжүүлэх аяны хүрээнд ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН гэгдэж, мэргэжил боловсрол эзэмшсэн залуус хөдөө нутгийг зорьж очин ажилладаг байлаа. Малчин, тариачин болно. Тэд нам, төрийн даалгавар, итгэлийг өвөртөлж хүсэл сэтгэлээрээ нэг явах, эсвэл дуртай ч, дургүй ч хөөгдөх шахам бас явах. Гэхдээ тэдгээр залуус Монголын хөдөөг хөгжүүлж, соёлын үр тариалж байсан...
  • УИХ-ын гишүүд хуруугүй болох байж
    Тэд үнэхээр хуруугүй байх л ёстой хүмүүс. Хулгай хийж, худал ярьсаар маныгаа залхааж байгаа нөхөддөө.
  • Tor гэж юу вэ? Хамгаалалт ба Эрх чөлөө юм
    Та бүхэнд өнөөдөр Tor сүлжээ гэж юу вэ? хэрхэн ажилладаг талаар танилцуулъя. Та бидний компьютер интернэтэд холбогдохдоо ДНС гэдэг компьютераас хаягийг нь асууж бидний хүссэн вэб байрлаж буй сервер рүү холбогддог. Харин DNS маань асуухад буруу хаяг өгвөл өөр вэб рүү холбогдоно (жишээ нь Монголоос хаагдсан сайтууд руу орох гэхэд ХХЗХ гэсэн вэб рүү орно). Ийм тохиолдолд бид интернэтэд ба...
  • Судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
    1. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Ч. Авдай, Д. ЭнхтуяаСУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АРГА З Ү Й , (СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ, МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ, ОНОВЧЛОЛ) Нэмж засварласан хоёр дахь хэвлэл Редактор: Академич Ч. Авдай ...
  • Амелиа ба амьтад
    Мэргэжлийн зурагчин болох Робин Шварц охиныхоо амьтадтай байгаа зургийг 3 настайгаас нь эхлэн хальсанд буулган хадгалжээ. Охин үнэхээр амьтдад хайртай юм.
  • Сунгах дасгал хийсэн нь
    Хүүхэд байхад боожгойгоо сунгаж татаад байхаар томордог гээд сонин дээрээс уншчихваа. Тэгээд нэг өдөр хүн амьтан гэж санаанд ч орсонгүй өрөөндөө өмдөө тайлчихсан нөгөө дасгалаа хийгээд л байж байсан чинь ээж ороод ирлээ. Хаалга онгойлгоод надруу нэг том харсанаа уучлаарай гээд л гараад явчихдаг юм. Би ч ээжээсээ санаа зовсон гэж. Гялс гүйж гараад тайлбарлаад хэлсэн чинь гараа угаа...
  • Хадам Ээж
    Хадам ээж (үнэн түүх) Намайг 11 настайд аав маань хорвоог орхисон. Би нэг охин дүүтэй байлаа. Гэрийн эзэгтэйн ажилтай ээжид минь тэр үеэс амьжиргаагаа залгуулах үүрэг хариуцлага оногдов. Дүү бид хоёрыг хоолгүй, хувцасгүй явуулж байгаагүй ч байнга л санхүүгийн эрх чөлөөгүй байдаг байв. Дээд сургууль төгссөнөөс 2 жилийн дараа би гэрлэлээ. Анхнаасаа л хадам ээждээ би сайн байлаа. Хадам ээ...
  • Этиопчуудын жолоодох чадвар хүмүүсийн сонирхлыг татаж байна
    Та энэ бичлэгийг үзээд гэрэл дохио чухал биш мэт харагдах болно
  • Байнгын аялагчдын амжилтад хүрдэг 15 шалтгаан - Цуврал 1
    Амжилт нь тухайн хувь хүнээс шалтгаалан олон янзаар тодорхойлогддог бөгөөд зарим хүмүүс амжилтаа ахиулж амжилтад хүрдэг байхад нөгөө хэсэг нь амжилтад чаддаггүй. Амжилтад хүрсэн хүмүүс амжилтад хүрэхийн тулд бусдаас илүү юуг хийж эсвэл өөр юуг хайж олсон байдаг юм бол? Амжилттай ажиллаж амьдрахад туслах дадал зуршлууд болон арга ухааны талаар олон зөвлөгөөнүүд байдаг бөгөөд бидний ихэнх...
  • Идэхээс ч хайран бялуунууд-2
  • 1990-д оны үед хамгийн их эрэлттэй байсан хүнсний бүтээгдэхүүнүүд
  • Леди Гага ээж болохыг хүсэж байна
    Hollywood.com сайтад мэдээлснээр  Леди Гага сүйт залуу Тэйлор Киннитэй хүүхдийн асуудлаар "нохой муур мэт" маргалдаж байгаа гэнэ. Тэд Валентины өдрөөр сүй тавьсан ба Леди Гага зүгээр нэг ноход тэжээгээд явахыг хүссэнгүй ээж болох хүсэлтэйгээ хэлсэн ч найз залуу нь үүнд бэлэн биш байгаа бололтой. Үүнээсээ болж тэд ихэд муудалцах болсныг тэдний ойрын их сурвалжууд дурдсан б...
  • Анжелина Жоли: ISIS/Исламын улс/ бүлэглэл бол Ислам шашинтнууд биш, Терроризм бол ШАШИН биш
    Өчигдөр ISIS буюу Исламын улс террорист бүлэглэлийн гишүүн нэгэн Христийн шашинт хосын машиныг зогсоожээ. ИУ бүлэглэлийн гишүүн: Чи муслим шашинтай? Христийн шашинт залуу: Тийм ээ, би муслим шашинтай. ИУ бүлэглэлийн гишүүн: Хэрэв чи Муслим шашинтай юм бол коран судраас унш Христийн шашинт залуу: Библийн нэг хэсгээс уншив ИУ бүлэглэлийн гишүүн: Ок. Аллах. Явцгаа. Энэ явдал болоод өнгөрсни...
  • Apple компанийн ажлын ярилцлагад ирдэг сонирхолтой 25 асуулт
    1. Таны амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар зүйл чинь юу вэ? 2. Та юуг хийх гээд бүтэлгүйтэж байсан бэ? Бүтэлгүйтлээсээ юуг сурсан бэ? 3. Шийдвэрлэж байсан хамгийн сонирхолтой асуудлынхаа талаар, хэрхэн шийдвэрлэж байсан талаараа бидэнтэй хуваалцаач 4. 8 настай хүүхдэд модем/рутер гэж юу болох, ямар үйл ажиллагаатай талаар тайлбарла 5. Таныг өнөөдөр юу энд ав...
  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • СУМО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ВАНПАКҮ СУМО 2015" ТЭМЦЭЭН
    ХЭЗЭЭ: 2015.05.02/БЯМБА гараг/, 09:00 цагаас ХААНА: МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: JCI Монгол ТББ, JCI Токио ТББ, Монголын Сумо Бөхийн Холбоо, Зориг сан ДЭМЖИГЧ: Япон Улсын Элчин Сайдын Яам #ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ JCI Монгол байгууллага нь 100 жилийн түүхтэй JCI Байгууллагын гишүүн болсоор даруй 23 жилийн түүхэн замналыг бий болгоод байна. Ардчилал, шин...
  • Хүн бүхэнд боломж бий!
          Сергей Кутов дөнгөж 17 настайдаа ослын улмаас нэг хөлөө алджээ. Эмнэлэгт байх хугацаандаа тэр 110кг болтлоо жин нэмсэн хэдий ч бууж өгөхийг хүссэнгүй.  Спортоор хичээллэж 2 жилийн дотор өөрийгөө эрс өөрчилж чадсан байна. "Би урьд нь  бүх л юмыг иддэг байсан, өөрийгөө ямар ч хүчгүй, зүгээр л нэг хэсэг  өөх" гэж боддог байсан гэ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.