ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Лааны ид шид


2014 оны 08 сарын 05, 19:30

Лаа

Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эриний III зууны эцэст египетчүүд лаа болон зулыг зүүд нойрны туслалцаатайгаар элдэв асуултанд хариулт авах өвөрмөц ёслолд ашигладаг байжээ. Өөрөөр хэлбэл, лаа хүн төрөлхтнийг бурхан сүнстэй уулзахад нь зуучилдаг байсан байна. Цагаан лаваар хийсэн лааны дөл хурц бөгөөд ойр орчмоо удаан гийгүүлдэг аж. Төрөл бүрийн ургамлаас бүтсэн цагаан лав бүхий лааг тухайн үед дээдсүүд хэрэглэдэг байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Өнөө үед лааг цагаан лав, халимны тос, нүүрс, нефть, лаврын тосоор бүтээдэг болсон байна. Дөрвөлжин, дугуй, гадил, мөн алиман гээд лааны хэлбэр өдгөө хачин чамин болжээ. Тиймээс лааг хүмүүс найз нөхдөдөө бэлэг болгон өгөх нь олширчээ.

Гэр орон өрөө тасалгаагаа лаагаар чимэх нь уламжлал болон хэвшээд байна. Гэхдээ лаа болгоныг бэлгэнд барьж, гэрээ чимэглэх нь утга учиртай. Баярын ширээн дээр лаа тавихдаа ширээний бүтээлэг, амны алчуур зэрэг бусад чимэглэлтэй өнгийг нь хослуулах хэрэгтэй. Мөн жижигхэн навтгар хундагыг усаар дүүргээд олон өнгийн лаа хөвүүлэн тавибал алжаал тайлан нүд хужирлах увидастай аж.

laaХарин эртний монголчууд зуух, тулгандаа гал асааж дэргэд нь удаан суухыг энергитэй холбон тайлбарладаг байжээ. Галын дөлөнд нүүрээ ээх нь биеэ ариутгаж байгаа нэгэн хэлбэр аж. Бас лаагааа гэр орноо тойруулж, орчин тойрноо сөрөг энергиэс цэвэрлэн гуниг гутралаа үлдэн хөөж болдог хэмээн үздэг. Зарим хүн өглөө бүр лаагаа асааж, түүндээ гар нүүрээ ээгээд суучихдаг. Үүнийг нь гар нүүрээ угаахаас илүүд үздэг бөгөөд шөнийн харанхуйгаас цугласан бүх л муу энергээ галд шатааж, бие сэтгэлээ цэвэрлэж, халуун дулаан эрч хүч авч байна гэж тайлбарладаг.

Энэтхэгт анагаах ухаанд ч гэсэн лааны үр өгөөжийн талаар тэмдэглэн үлдээсэн нь бий. Тэд асаалттай лааг нүүрнээсээ 50см-ийн зайтай байрлуулж, дөлөнд анхаарлаа төвлөрүүлэн удаанаар гүнзгий амьсгал авч, түргэн гаргадаг гэнэ. Ингэхдээ ажлын ачаалал, бухимдал, ядаргаа бүхэн галын дөлөнд замхран одож байна гэж төсөөлдөг байна. Энэ дасгалыг 5-7 удаа давтан хийсний дараа сэтгэл санаа илт дээрддэг аж. Харин барууныхан лаанд шивнэсэн хүсэл биелдэг гэж итгэдэг тул залбирал үйлддэг сүм хийдүүдэд лаа асаадаг. Бас унтлагын өрөөндөө лаа байрлуулбал нойргүйдэл эмчлэгддэг хэмээнэ. Харин шөнийн цагт лааны гэрлийг удаан ширтэж дадвал энэ нь хөнгөн баясалгал шиг үйлчилж, толгой болон мэдрэлийн ядаргааг намжаадаг гэнэ. Тэр ч бүү хэл хар цагаан хэл амнаас хамгаалдаг хэмээн зарим нь баталдаг байна.

Улаан лаа хайр дурлалын бэлгэдэл болно. Хосууд найз нөхдөө үдийн зоогонд урихдаа улаан өнгийн лаагаар ширээ, гэр орноо чимэглэвэл тохиромжтой гэнэ. Ногоон лаа нь эхэлсэн ажлаа амжилттай бүтээж мөнгө арвижуулахыг хүссэн хэн бүхэнд тохиромжтой. Шар өнгийн лаа өөртөө нарны эрч хүчийг шингээн байдаг тул хүмүүс сэтгэл санааны дарамтнаас салахад эрч хүч зоримог байдлыг бэлэглэдэг юм байна. Хүрэн өнгийн лаа айл гэрт аз жаргал авчирдаг бол хөх лаа бие эрхтэнд тамир оруулж, тухайн хүнд ямар нэгэн далдын хүчин тус хүргэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цагаан лаа элдэв муу энергийг зайлуулах увидастай тул түүнийг албан тасалгаа гэр орноо тойруулдаг ажээ. Улбар шар лаа нөхөрлөл урам зориг, баяр бясгаланг бэлгэддэг байна.

 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Үл бүтэх амьтад байна
  • Хамгийн шилдэг хачиртай талхнууд
          Манга, анимэ зэргээрээ Япон улс дэлхийд танигдсан шигээ Бэнто буюу бэлдсэн хоолоороо мөн алдартай болжээ. Энэ удаа 7 дахь жилдээ зохион явагдсан " ОУ-ын шилдэг Бэнто шалгаруулах уралдаан" хачиртай талх буюу сэндвич гэсэн сэдвээр явагджээ.       Уг тэмцээнд Франц улсаас  оролцогчийн бүтээл тэргүүлсэн ба  түүний гү...
  • Хайран гэхэд даанч хайран …
    Маш дээр үед буюу 2007 онд нэг бичлэг bugdeeree.mn дээр бичиж байсан юм. Гэтэл Бүгдээрээ.мн маань ажиллахгүй болсон байгааг өнөөдөр л мэдлээ. Яг үнэндээ өнөөдөр ажил дээрээ энэ багшаа дурсаж ярьж байгаад энэ бичлэгээ сая хайж үзсэн юм. Иймээс бүгдээрээ.мн нэгэнт ажиллахгүй байгаа тул өөрийнхөө блог дээрээ тавихаар шийдлээ. Жич: Өөрийн үнэн сэтгэлээс хүндэлж явдаг хайрт багшийнхаа гэг...
  • Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машин
    Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машиныг www.thesupercars. org сайт онцолжээ. Авто машин сонирхогчид дэлхийн хамгийн ховор, хамгийн онцгой хэмээн үзэж, үнэ хайрлалгүй өөрийн болгосон машинуудтай танилцана уу.     1930 ОНЫ BENTLEY  SPEED SIX-5.1 сая ам.доллар   Энэхүү жагсаалтын аравдугаарт 1930 оны Bentley  Speed Six бичигджээ. 1920-иод онд Bentley Ли Манс &...
  • ЯС ХӨНДӨХ /өгүүллэг/
    Уулын хөндийд хоёр нуур бий. Доод нуур нь мөнгийг хайлуулаад давтсан мэт гялтганан мэлтэлзэх атал дээд нуурын ус уулын бараан сүүдэрт дарагдаад үхмэл гүн ногоон авай. Миний нүүр хөлсөндөө зууралдана. Гэдрэг харвал гишгэж нугарсан өвс дэрсэн дээр улаан цус тусчээ. Тэрхүү цусны дуслууд гүйлдэн хөдлөх шиг. Дахиад хамраас бүлээн цус садран гарч ирлээ. Би сандран бүснийхээ үз...
  • Компаний тухай дэлхийн улсууд, нийгмийн ойлголтууд (1)
    Улс үндэстэн бүр хөгжлийн явцад үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, түүний өсөн нэмэгдэх хэмжээ эдийн засгийн өсөлтийг бий болгож, цалин өсч, хэрэглэгчидийн худалдан авах чадвар сайжирч, түүгээр дамжуулж амьдралийн түвшин өсч байдаг. Ийм жишээ олон. 1990-ээд онд бид картын бараанд жагсдаг байсан бол одоо хотын төвд багтахгүй машин түгжирч, хаа сайгүй өндөр барилга баригдаж, гэр хороолол б...
  • Аз сорьсон амралтын зурагнууд
    Эх сурвалж: www.wizzed.com
  • Жанни Версаче
    Жанни Версаче 20-р зууны дэлхийн загварын ертөнцын тэргүүлэгчдийн нэг Жанни Версаче (итал. Gianni Versace) нь 1946 оны 12 сарын 2-нд өмнөд Италийн Рэгио ди Калабриа хотод төржээ. Гэр бүлийн үйлдвэрлэлийн дунд өсч торнисон тэрээр нэлээд хожуу загвар зохион бүтээх урлагт дурласан гэдэг. Дэлхийн загварын ертөнцөд Версаче стилийг цоглог өн...
  • Таны заавал очихыг хүсэх үзэсгэлэнт ой модод
    1. Болгар, Рила уул 2. Румыны намагт ой 3. Карпатын ой 4. Бельги, Халлорбос 5. Чех, Бескудын ой 6. Испани, Отзаретта ой 7. Мөлхөө ой, Тайвань 8. Англи, Грийнвич 9.  Япон, Нагояа 10. Герман
  • Хөгжим
    Хөгжим яагаад ийм ... байдгийм болоо? ... -н оронд тохирох гайхамшигт сайхан үгсээ өөрсдийнхөөрөө бодоод олцгоогоорой. Бичсэн үг болгон маань гологдоод байхын. Хоол шиг л хэзээ ч уйдаж залхамгүй насан туршдаа мэдрэх таашаал минь. Уул нь бол агаарын молекулын долгилсон хөдөлгөөн дамжин ирж миний хэнгэрэгийг нүдээд, хэнгэрэг маань алх дөшийг чичргээд, алхных нь иш бөөн мэдрэлийн эсүүдэд х...
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс - Үргэлжлэл №3
    Өмнөх 2 цувралаараа та бүхэнд нас бол зүгээр л тоо бөгөөд юуг хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг өөрсдийн түүхээрээ батлан харуулж чадсан Жеффри Лайф, Андрей Чирков болон Игорь Гольдман гэх гайхалтай эрхмүүдийг танилцуулж байсан билээ. Харин энэ удаад тэдний нэгэн адилаар юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг баталсан хамгийн сүүлийн хүн болох хадагтайг танилцуулж байна. Түүний хувьд...
  • Нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ?
    Хэзээ ч мөрөөдөхөө битгий зогсоо гэсэн постер би саяхан харлаа л даа. Постерийн дор нэг зураг байна аа тэр нь гүйлтийн зам дээр гүйж буй усны үхэр толинд өөрийгөө ганц эвэрт морь болчихож гэж харж байгаа юм байна. Ёжтой ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг ямар ч байсан урам зориг өгөхөөр биш. Мөрөөдөөд л бай нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ гол нь мөрөөдөхөө л больж болохгүй шүү, мөрөөдөхгү...
  • Одуудын хүүхэд нас
    Дэлхийд нэр хүндээ цуурайтуулж буй олон олон алдартнууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд маш олон залуу одод шинээр төрөн гарах болсон. Та бүхэндээ энэ удаад Холливуудын шинэ залуу оддын хүүхэд ахуй насны зургуудаас хүргэж байна. Эдгээр зургууд нь төдийлөн олонд ил болоогүй бөгөөд та бүхнийг тэдний хүүхэд насаар аялуулж чадна хэмээн найдаж байна. 1. Дуучин Тайлор Свифт /Taylor Swift/ ...
  • Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл
    1.Талархлаа үргэлж илэрхийлэх. Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй...
  • Гайхалтай усан гулгуур
  • Хадам Ээж
    Хадам ээж (үнэн түүх) Намайг 11 настайд аав маань хорвоог орхисон. Би нэг охин дүүтэй байлаа. Гэрийн эзэгтэйн ажилтай ээжид минь тэр үеэс амьжиргаагаа залгуулах үүрэг хариуцлага оногдов. Дүү бид хоёрыг хоолгүй, хувцасгүй явуулж байгаагүй ч байнга л санхүүгийн эрх чөлөөгүй байдаг байв. Дээд сургууль төгссөнөөс 2 жилийн дараа би гэрлэлээ. Анхнаасаа л хадам ээждээ би сайн байлаа. Хадам ээ...
  • Зурахуйн гайхамшиг
  • ХАЙРЫГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ
    ХАЙР аа гэж. За даа тодорхойлолтыг нь хэлэх их хэцүү юм. Зарим хүмүүс хайр бол ...... юм гээд тодорхойлж чаддаг. Ер нь уншигч авхай таныхаар хайр гэж юу вэ? Энэ зүйлийн талаар та бодож л байсан байх. Зарим нэг хүмүүс хайрыг дараах байдлаар тодорхойлдог. "Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм." "Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм. Энэ бол т...
  • Маш хялбар сонжоо: Танд хамгийн чухал нь юу вэ?
          Дараах асуултууданд бодолгүйгээр хамгийн түрүүнд толгойд бууснаараа хариулаарай. Энд ямар ч логик сэтгэлгээ хэрэггүй гэдгийг анхааруулья. 1. Та өөрийгөө хэн нэгэнтэй хамт ойд явж байна гэж төсөөл. Тэр хэн бэ? 2. Ойд нэг араатантай таарлаа. Тэр ямар амьтан байсан бэ? 3. Амьтантай таараад та ямар үйлдэл хийх вэ? 4. Та үргэлжлүүлэн явсаар ойн заха...
  • Оросын армийн шийтгэл
    Алдаа хийсэн цэргүүдийг хэрхэн шийтгэдэг болохыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. 1. Гар утас ашиглаж байгаад баригдсан цэрэг 2. Зэвсгийн хамт илтгэж чадаагүй цэрэг 3. Олон нийтийн газар тамхи татаж байгаад баригдсан 4. Жадаа мартсан цэрэг
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Bi (зочин)
Bvgdiin neg dor asaaj bj bolhuu bvh unguus ni

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.