ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Хаагдсан сайтууд руу хандах арга


2014 оны 08 сарын 21, 00:45
Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй. 

Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай.

DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын байрлаж буй серверийн хаягийг хэрэглэгчийн компьютертай холбож чиглүүлж өгдөг үүрэгтэй тусгай сервер компьютерыг хэлдэг. Интернэт дэх сервер, төхөөрөмж бүр өөрийн гэсэн IP хаягтай байдаг. Энэ нь цээжлэхэд хэцүү тоо байдаг бай үүнийг хүнд ойлгомжтой хандах зориулалтаар домэйн хаяг байдаг. Жишээ нь dusal.net вэб сайтын байрлаж буй серверийн IP хаяг нь 69.60.111.100 юм. Харин үүнийг компьютерт ойлгуулж өгдөг зам заагч нь DNS сервер юм.
Хэрэв DNS сервер худлаа хаяг өгвөл хэрэглэгч буруу сервер рүү хандана. Ийм зарчмаар Монгол улсаас зарим вэб сайтуудыг хаадаг.
Тэгэхээр бид компьютер, рүүтэр төхөөрөмждөө Монголын DNS серверээс асуух биш Америкийн Google, Norton, Comodo зэрэг нийтэд нээлттэй DNS серверийн асуухаар тохируулбал та доорх дэлгэцийг биш яг тухайн вэб сайтыг нээж үзэх боломжтой юм.

dns

Мөн DNS серверээс гадна hosts файлд шууд домэйн нэр ба IP хаягийг зааж өгч хандуулах боломж бас байдгийг мөн доор заах болно.

1. Хэрэв та рүүтэр дээрээ тохиргоо хийх боломжтой бол рүүтэртээ энэ тохиргоог хийх нь хамгийн тохиромжтой. Рүүтэрийн удирдах хэсэг рүү нэвтрэн орж WAN хэсэгт DNS буюу Nameserver хэсэгт 8.8.8.8 ба Secondary DNS дээр 8.8.4.4 гэсэн Google-ын серверийг тохируулж болно. Эсвэл эндээс өөр DNS серверүүдийг сонгон тохируулж болно:

Service: OpenDNS Google Public DNS Norton DNS Comodo DNS
Primary IP: 208.67.222.222 8.8.8.8 198.153.192.1 156.154.70.22
Secondary IP: 208.67.220.220 8.8.4.4 198.153.194.1 156.154.71.22

2. Хэрвээ та рүүтэр дээрээ тохиргоо хийх боломжгүй бол компьютер, гар утас, төхөөрөмж тус бүр дээрээ DNS тохируулж болно. (Зарим рүүтэр дээр энэ тохиргоо ажилахгүй байх тохиолдол байдаг)
Энд өргөн хэрэглэгддэг үйлдлийн системүүд дээр хэрхэн DNS тохируулах талаар заая:

Windows 7, Windows 8, Windows 8.1, Windows Vista системд:

  • Ерөнхий хайлт дээр Network and Sharing Center гэж хайгаад олж нээнэ.Эсвэл Control Panel нээгээд Network and Internet хэсгээс дамжин нээж болно.

  • control_panelcontrol_panel4
  • Нээгдсэн цонхны зүүн талаас Change adapter settings рүү дарж орно. (Зарим системд Manage network connections гэж Дахин хэдэн DNS server:байдаг нь адилхан)
  • manage_network_connection
  • Энд интернэт холбогдож буй холболтоо олоод хулганы баруун товч дарж нэмэлт цэснээс Properties нээнэ.
  • networkproperties
  • Нээгдсэн цонхонд Internet Protocol Version 4 (TCP/IPv4) гэснийг сонгоод доор нь буй Properties товч дарж нээнэ.
  • vista_network_type
  • Нээгдсэн цонхонд доорх байдлаар тохируулаад ОК дарж гараад хэсэг хүлээгээд Вэб хөтөч програм (Firefox, Chrome) нээн хуудаснууд руу орж үзэх боломжтой болно. (Энд 8.8.8.8, 8.8.4.4 гэсэн Google-ын IP хаягны оронд дээрх хаягнуудаас мөн сонгож болно)
1408549566
Хэрэв DNS солих арга амжилтгүй бол та hosts файлд зааж өгөх боломжтой:
Ингэхдээ:
  • Эхлээд http://mxtoolbox.com/DNSLookup.aspx хаягаар орж тухайн сайтынхаа IP хаягийг мэднэ.
  • Notepad дээр баруун дарж Run as administrator дараад Yes дарж нээнэ. (Ингэхгүй бол хадгалж чадахгүй)
  • File->Open дараад File name: нүдэнд WindowsSystem32driversetchosts гэж бичээд Enter дарахад дараах байдалтай файл нээгдэнэ. Шинэ мөр нэмээд эхэнд авсан IP хаягаа бичээд араас нь зай аваад домэйн нэрээ бичнэ. Ингэхдээ давхар www-тай бас дангаар нь хамт бичиж өгөөд файлаа хадгалаад гарна. Хэрэв ингээд сайт тань шинэ IP руу зөв холбогдохгүй бол. Компьютераа унтрааж асаагаарай. (Мөн DNS cache-тай холбоотойгоор болохгүй бол 72 цаг хүртэл хугацааны дотор холбогддог.)
  • 1408552930
Хавсралт:

DNS серверүүд:
Provider Primary DNS Server Secondary DNS Server
Level31 209.244.0.3 209.244.0.4
Google2 8.8.8.8 8.8.4.4
Comodo Secure DNS 8.26.56.26 8.20.247.20
OpenDNS Home3 208.67.222.222 208.67.220.220
DNS Advantage 156.154.70.1 156.154.71.1
Norton ConnectSafe4 199.85.126.10 199.85.127.10
GreenTeamDNS5 81.218.119.11 209.88.198.133
SafeDNS6 195.46.39.39 195.46.39.40
OpenNIC7 216.87.84.211 23.90.4.6
Public-Root8 199.5.157.131 208.71.35.137
SmartViper 208.76.50.50 208.76.51.51
Dyn 216.146.35.35 216.146.36.36
FreeDNS9 37.235.1.174 37.235.1.177
censurfridns.dk10 89.233.43.71 89.104.194.142
Hurricane Electric11 74.82.42.42  
puntCAT12 109.69.8.51  


Эх сурвалж: dusal.blogmn.net

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Авъяаслаг Еврей жүжигчид
    Харрисон Форд Дастин Хоффман Эдриен Броуди Вуди Аллен Жозеф Гордон-Левитт Роберт Дауни Ж.Р Жеймс Франко Бен Кингсли Адам Сэндлер Дэвид Духовни Сильвестр Сталлоне Шон Пенн Стивен Спилберг
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 сонирхолтой ялгаа
    Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай нь мэдээжийн хэрэг. Гэхдээ жижиг сажиг, анзаарагдамгүй зүйлийг хүртэл тэд өөрөөр хийдэг ажээ.    1. Тэд хувцасаа тайлахдаа Эрчүүд хувцсаа тайлахдаа гараа ар талаараа гаргаж, хувцасныхаа ар талаас татдаг бол эмэгтэйчүүд урд талаасаа хувцасныхаа зах ирмэгээс татдаг. Иймээс эмэгтэйчүүдийн тайлсан хувцасны дотор нь дандаа эргэчихсэн ба...
  • Кибер пластик мэс засал
    #Фотошопсурцгаая/ххх/
  • Эрүүл мэндийндаатгалын урамшууллын үзлэг
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАГЧ ТАУРАМШУУЛЛЫН ҮЗЛЭГТЭЭ ХАМРАГДААРАЙ Даатгуулагч Та дараах нөхцөлийг хангасан тохиолдолд урамшууллын оношлогоо, шинжилгээний багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлэгүүдэд эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй. Үүнд : Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол Дараалсан 3...
  • Хэрэгжүүлмээр Япон ухаан
    Япон улсад цэцэрлэг, бага дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд аюул ослын нөхцөл хэрхэн өөрийн ба бусдын амь насыг хамгаалах аврах хичээлүүдийг маш сайн ордог юм байна. Жишээлбэл дээрх зураг дээр гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг орж, хиймэл амьсгал, зүрхний массаж хүртэл заадаг юм байна. Ингэснээр хүн бүр ямар ч машин осол ба бусад үед нэг нэгэндээ тусалж амийг нь аврах, хо...
  • Та тэднийг таньж байна уу?
    Сүүлийн үед Диснейн хүүхэлдэйн киноны гол баатрууд болох үзэсгэлэнт гүнж болон ханхүү нарыг дүрийг янз бүрийн хувилбараар дүрслэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд тэднийг жинхэнэ хүнтэй жишин зурсан зургууд цахим ертөнцөд ихэд тархаж олон хүмүүст ч таалагдсан. Харин энэ удаад та бүхэнд эдгээр үзэсгэлэнт гүнжүүдийн үндэс угсааг өөрчилсөн сонирхолтой зургуудыг хүргэж байна. Элса Ариэл Ү...
  • Хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичсэн амжилт
    Бразилын 16 настай Марсель Фернандес гэх хүү хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичиж шинэ амжилтыг тогтоосон байна. Тэрээр 25 үгтэй текстийг touchscreen дэлгэц бүхий утсан дээрээ 18,19 секундын дотор бичжээ. Ингэснээрээ тэрээр Гиннессийн шинэ амжилтын эзэн болж байгаа юм. Түүнээс өмнөх Гиннесийн амжилт нь 18,44 секундээр тогтоогдож байжээ. Марсель нь 2009 оноос эхлэж гиннесийн...
  • Та бид боолчууд мөн үү?
    Та бидний амьдралд хэвийн мэт санагдах эдгээр үзэгдэл үнэн хэрэгтээ огт байж болшгүй зүйл гэдэгтэй та санал нийлэх үү? Далд боолчлолын зарчмууд: 1. Эдийн засгийн дарамтын улмаас хүмүүс байнга л ажиллаж байх хэрэгтэй болдог. Орчин үеийн “боол” чадахын хирээр, зарим тохиолдолд үхэн үхтлээ ажилладаг ажээ. Ингэж 1 сар ажиллаад олсон мөнгө нь 1 сарын хоол унд, 1 сарын оро...
  • Хөөрхнөөс хөөрхөн гөлөгнүүд
  • Таны шивээс 60 нас хүрэхэд ямар болох вэ?
    Хүн бүрийн сонирхол өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд шивээс олон зүйлийг илэрхийлдэг бол шивээсийг таашаадаггүй хүмүүс хөгшрөхөөрөө яана даа гэж хэлдэг. Тэгвэл тэд хэрхэн хөгшрөхийг харцгаая.
  • Бурханаас гуйсан ч баяжихгүй
    Зарим нэг хүн бурханаас гуйгаад ч баяжиж чадахгүй бололтой. Хэрэв тухайн хүнийг дээд тэнгэр таалаагүй л бол түй... гэж байна.
  • 2014 оны хамгийн гайхалтай хуримууд
    Улиран одох гэж буй 2014 оны хувьд жинхэнэ дэлхийн алдартнуудын хуримын хур буусан жил байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь бидний хуримаа хийхийг нь тэсэн ядан, хоног тоолон хүлээж байсан хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нар 7 жил хамт амьдарсны эцэст гэрлэлтээ батлуулснаас гадна Ким Кардашн, Кание Уэст, жүжигчин Жорж Клууни гээд дэлхийн урлаг соёлын олон олон алдартнууд өөрсдийн хайр...
  • Дотуур байрны махны хулгайч
    2006 онд Дархан Уул аймгийн Техникийн дээд сургуульд сурдаг байлаа. Жирийн л нэг дотуур байрны оюутан. Техникийн сургууль болохоор сургууль дээр ч тэр, дотуур байранд ч тэр дүүрэн банди нар. Эрэгтэй хүүхэд ихтэй болохоор хоол хийж байгаад тогоотой нь хүртэл алдчихна. Тэгээд үнэрлэж байгаал олоод ороход аль хэдийнээ түүхий байсан ч дуусчихсан байдаг болохоор их л өлсдөг байлаа. Т...
  • Кофе ашиглан зурсан зураг
  • ЛОМБАРДАНД /богино өгүүллэг/
    Цагаахан цасны гэгээнд цайран гийх бэржгэр шилэн хаалганд үүдний нарс модны чимэглэл тодхон тусна. Шинэхэн цагаан цамцаар гоёсон жаал хүү дэлгүүрт сууж байв. Энэ хүүгийн уруулын өнгө уруулын будаг лугаа адил шунхан улаан бөгөөд мяраалаг зөөлөн хүзүү хавь нь бүсгүй хүн мэт цайвар, булбарай ажээ. Түүн дээр, шинэ оны босгон дээр шинээр сольсон бололтой лангууны цагаан модон сараалжин х...
  • Скарлетт Иоханссон: Гэрлэлтийн дараа шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй
    Жүжигчин бүсгүй "Ультроны Эрин Үе" киноны компанит ажлаар кино багийн хамт аялж яваа юм. Хэдий завгүй байгаа ч гэсэн сэтгүүлчдэд өөрийн нөхөр, охины талаар тун илэн далангүй ярилцлага өгсөн байна.Уг ярилцлагад: " Бид гэр бүл зохиосныхоо дараа  маш шаргуу ажиллах хэрэгтэй болдог. Хайртай хүнээ хайрлаад зогсохгүй тэр хүний хүсэл сонирхол, ажил мэргэжлийг ойлгох хэрэгтэй...
  • Хамгийн дургүй хүрмээр одууд
    Хамгийн шударга шүүгчид бол үзэгчид, шүтэн бишрэгчид байдаг. Тэд өөрсдийн хайртай оддын амьдрал, биеэ хэрхэн авч явж байгааг үргэлж ажигласаар ирсэн ба тэдний хайртай одууд нэр алдраа сайнаар хадгалж ирсэн гэвэл худлаа юм. Энэ удаа олон нийтийн санал асуулгаар хамгийн дургүй хүрмээр одуудыг тодруулсан ба жагсаалтыг Жастин Бибер, Ким Кардашиан нар тэргүүлж, "хүрэл" медалийн эз...
  • 1990-д оны үед хамгийн их эрэлттэй байсан хүнсний бүтээгдэхүүнүүд
  • Лев Толстойн амьдралын 6 сургаал.
    Лев Толстой үзэг цаас нийлүүлэн “Дайн ба Энх” романаа бичсэнээс хойш даруй 150 жил өнгөрчээ. Ихэнх хүмүүс түүнийг 19-р зууны хамгийн гайхалтай зохиолчдын нэг хэмээж байсан бол, цөөн хэсэг нь улс төр, нийгмийн хамгийн агуу сэтгэгч хэмээн дүгнэж байв. 1828-1910 оныг хүртэл амьдрахдаа дэлхий нийтээс ирсэн тэрхүү хүндлэл, нэр алдарт цочирдож, аажмаар сурвалжит байдлаасаа тат...
  • Япон зарчим
    Хүн ямарч нөхцөлд хүн чанараа гээхгүй байх нь уураг тархи хөгжиж, оюуны өндөр хөгжилд хүрсэн ухамсарт амьтны шинж байх ёстой. Ялсан ч ялагдсан ч, энгийн амьдралдаа ч элдэв гамшигтай нүүр тулсан ч, иргэн бүр ухамсарлах хариуцлагатай, ёс журам, хүнлэг чанар нь  өчүүхэн ч хэлтийдэггүй хүмүүс бол Япончууд. Энэ нь тэдний үндэсний шинж болтлоо хөгжиж, төлөвшсөн байдаг. Аливаа ажлын дар...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
247 (зочин)
hi haagdsan facebook youtube yaj kom deer neeh bolomjtoi we helj tus bolooch
  • 1
    • хариулах
sk (зочин)
hi mundaguudaa neg zuil zaagaad uguuch kom deer haasan face bolon youtube-iig kom deer yaj butsaaj neeh ve
  • 1
    • хариулах
(зочин)
Yuun teneg urt zavarv dee. Google d vpn free proxy gd bichehed baahan programmud garj irne tednarin negiign suulgal bolooshd.
    • хариулах
123 (зочин)
ene arga bolhoo bolison bnlee
    • хариулах
(зочин)
Univision лав угаасаа хаасан байсан. Би болиод Миком хэрэглэж байгаа. Ойрд үзээгүй өнөөдөр шалгана аа. Ямар АиЭсПи дээр хаасан байна?
    • хариулах
123 (зочин)
sansar, hed honogiin omno l haachix shig bolloo.
    • хариулах
Хэн ч байсан яахав (зочин)
Windows7, 8 дээр яаж хийх вэ? Адилхан уу?
    • хариулах
(зочин)
Адилхан адилхан.
    • хариулах
Засаг хорьсон ч үзэж болох л юм байна (зочин)
Монгол сайтууд зарим нэг нь үнэхээр оюуны хулгай энэ тэрийг хийдэг л байх, бусдыгаа үл хүндэтгэдэг байх. Гэхдээ засгийн хйиж байгаа ажил хэрээс хэтэрлээ. Сэтгэгдэл хянана, IP аддресс ил болгох, за тэгээд хулгай хийж байна, хуудуутай мэдээлэл тавьж байна гэдгээр хоморголон сайтуудыг хаах нь их боллоо. Бидэнд үүнийг эсэргүүцэх эцсийн боломж байсан ч түүнийг ашиглах болно
    • хариулах
Мэдээлэл авах эрхийг хаах ёсгүй (зочин)
Зайлуул хүний эрхийн нэг юм даа, бид чинь үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ нэг болох хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээ ер нь алдаад тууж байгаам байна даа. Зохиогчийн эрх, оюуны өмчөөр далимдуулж ингэж олон сайтыг хааж бас болохгүй юм даа. Төрийн эрх барих байгууллага өеөдсөн халимны нуруун дээр байгаагаа үргэлж санаж байх ёстой юм даа, халим нэг л өдөр далайн гүнрүүгээ шумбаад орно шүү

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.