ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Анимэ, манга буюу Японы шинэ үеийн гайхамшигт соёл


2014 оны 10 сарын 03, 11:18
Японы орчин үеийн соёлын нэгээхэн том гайхамшиг болсон анимэ, манга нь Монголд бас сүүлийн үед багагүй хөгжиж, залуусын сонирхлыг татах болжээ. Зарим хүмүүс үүнийг жирийн нэг хүүхэлдэйн кино гэж хардаг ч Анимэ нь ихэвчлэн гүн гүнзгий утга, философи агуулсан, үнэнч шударга зан, анд найзуудын нөхөрлөл, бууж өгөхгүй тэмцэхийг уриалсан, заримдаа уян ялдам, хүмүүсийн хоорондын харилцааны зэрэг олон эерэг агуулгыг ихээр агуулсан байдгаас гадна насанд хүрэгчдэд зориулсан, аймшгийн гэх зэрэг маш олон төрөл байдаг. Миний бодлоор өсвөр насныханд зориулсан анимэ, нь хүүхдүүдэд эерэг сэтгэлгээтэй болоход нь бас багагүй нөлөөлдөг гэж боддог. Гэвч бас насанд хүрэгчдэд зориулсан зүйл байдгийг анхаарах хэрэгтэй юм. Анимэ, Манганд донтсон хүмүүс хүртэл байдаг бөгөөд тэднийг Отакү гэж нэрлэдэг. Монголд маань бас цөөнгүй хадмал орчуулга хийж гаргадаг сонирхогчдын багууд байдаг бөгөөд бас цөөнгүй анимэ орчуулан гаргадаг. Манай сайт ч мөн Корокогийн басүкэ гэдэг анимэг нийтлэж байсан ба удахгүй та бүхэнд сонирхолтой Анимэ кинонуудыг өөрсдийн Монгол хадмал орчуулгатайгаар хүргэх болно.

Анимэ
(Японоор: アニメ, Англиар: Anime) гэдэг нь англи хэлний Animation гэсэн үгийг товчлон япончилсон үг бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол, зураглал, хийсэн улсыг үл харгалзан Япондоо "Анимэ" гэж нэрлэдэг. Харин Японоос бусад улсад Япон хүүхэлдэйн киног анимэ гэж нэрлэдэг ялгаатай.

Анимэг ихэвчлэн Японы зурагт ном буюу манга-наас сэдэвлэн бүтээдэг ба бусад ном зохиол, киноноос ч сэдэвлэн бүтээх нь бий. Нэгэнт үзэгчдийн дийлэнх өсвөр үе, залуучууд байдаг утгаараа энэ нь Япондоо нэлээн том бизнес юм. Сүүлийн үед дэлхий дахинд, Монголд ч манга ба анимэ ихэд дэлгэрч байна.

Манга (Канжи: 漫画; Хирагана: まんが; Катакана: マンガ ) гэдэг нь Японы цуврал зурагт ном юм. Мангаг комикс ном гэж хэлж болох ч комикс номноос бага зэрэг ялгаатай, өөрийн гэсэн хэв маягтай. Манга нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан ба Дэлхийн 2-р дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн. Японд мангаг хүмүүсийн насны онцлогоос нь шалтгаалж адал явдалт, аймшгийн, уран зөгнөлт, хайр дурлалын, түүхийн гэх зэрэг олон төрөлд хуваадаг. Урлаг судлаачид мангаг Шинто шашны ханын зургаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд дэлхий даяар манга хүчтэй байр сууриа хадгалсаар байгаа билээ.
Anime-Girl-Wallpaper-HD

Анимэ гэдэг ҮГИЙГ баруунаас хуулсан гэдэг нь гарцаагүй ч АНИМЭГ ӨӨРИЙГ НЬ баруунаас хуулсан гэж ойлгож болохгүй юм.

Улс болгоны хүүхэлдэйн кино өөр өөрийн онцлогтой байдаг ба Япон хүүхэлдэйн кино болох анимэ ч бас өөрийн гэсэн онцлогтой билээ.

Жишээлбэл: том нүд, жижиг ам, илүү их деталчилж хийх, зохиолын хувьд илүү өсвөр үе, залуус руу чиглэсэн гэх мэт.

Эхэн үеийн анимэ уламжлалт манга зураглалтай байсан бол, 1960-1970-аад оны анимэ Тэзука Осамугийн хэв маягаар, 1970-1980-аад оны анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар, 1990-2000-аад оны дунд хүртэл анимэ эдгээрээс уламжлан гарсан Япон хэв маягаар, 2000-аад оны сүүл үеэс одоог хүртэлх анимэ ихэвчлэн моэ (Япон хэв маягуудын нэг) хэлбэртэй хийгдэх болсон.

Эдгээр шинжээр нь ихэнх анимэг шууд хараад л барууны хүүхэлдэйн киноноос ялгахад амархан байдаг билээ. Гэвч олон анимэ дээр дурдсан онцлогийг агуулаагүй байх нь бий.

Мөн баруунд ихэнх хүүхэлдэйн киног хүүхдүүд рүү чиглүүлж хийдэг бол Японд ихэнх анимэг өсвөр үе, залуучуудад чиглүүлж хийдэг юм. Үүгээрээ анимэ үзэгчид анимэг өөр гэж бусдад итгүүлэхийн тулд "хүүхэд үздэг зүйл биш" гэх мэт үгс гарч ирдэг байна.

Гэвч үнэндээ анимэ бол зүгээр л Япон хэв маягийн хүүхэлдэйн кино юм.
Anime-sarafenix-35238501-1280-800

Анимэ 1900-аад оны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд хамгийн анхны анимэ нь 1907 онд гарсан "Кацудо Шашин" буюу "Хөдөлгөөнт Зураг" гэдэг нэртэй 4 секунд үргэлжилдэг анимэ юм. Хамгийн анх хийгдсэн япон animation "Кацудо Шашин" боловч, хамгийн анх хүмүүст үзүүлсэн анимэ биш юм. Хамгийн анх хүмүүст ил гаргаж үзүүлсэн анимэ бол 1917 онд хийгдсэн "Имокава Мүкүзо, Гэнканбан но Маки" буюу "Хаалгач Имокава Мүкүзо" гэдэг нэртэй 5 минут үргэлжилдэг анимэ юм. Энэ анимэ одоогоор бүтнээрээ хаанаас ч олдоогүй байгаа бөгөөд устаж үрэгдсэн хэмээн тооцож байгаа юм.

1970-аад оны эхэн үеэс анимэ дэлхий нийтээр дэлгэрч эхэлсэн байна. Үүнд баруунд дэлгэрч эхэлж байсан кабелийн телевизүүдийн үүрэг их юм. Тухайн үеийн анимэ аль хэдийн өсвөр үеийнхэнд чиглэгдэн хийгдээд эхэлсэн байсан учраас барууныхныг татаж чаджээ. Мэдээж барууныхан цензур өндөртэй байдаг учраас дэндүү хэрцгий, барууны өсвөр насныханд үзүүлж болохгүй хэсгийг хасаж гаргах эсвэл бүр зохиолыг нь дахиж бичиж гаргадаг байсан байна. Үнэндээ тэр үеийн хэрцгийлэл бол орчин үед гарч буй аймшигт яргаллуудтай бол харьцуулах ч юм биш гэдэг нь тодорхой, тэгсэн ч гэсэн хасдаг байжээ. Учир нь тэр үед гарч байсан барууны хүүхэлдэйн кинонуудад тийм зүйл байгаагүй гэж хэлж болно. 1970-аад оны анимэ хэв маягийг тодорхойлж байсан хүн бол Нагай Го хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Нагай Киёоши гэх хүн юм. Нөгөө хувирдаг нэгддэг роботууд чинь энэ үед л эхлэл нь тавигдаж байлаа. Мөн 1970-аад оны сүүлээс эхлэн Сансар огторгуйн эрин эхэлж байгаа юм.

1970-аад оны дунд үеэс эхлэн Франц улсад анимэ алдаршиж, Франц Японы хамтрах эх үүсвэр тавигджээ. Үүний ачаар 1980-аад оны маш олон анимэ Европ хэв маягтай хийгдсэн байна. 1990-ээд онд ч гэсэн Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар анимэ хийгдэж байсан.

Европ хэв маягаар хийгдсэн анимэг Америкчууд үзээд Европ хүүхэлдэйн кино байна гэж боддог байжээ.

Технологи хурдтай хөгжиж байх 1980-аад онд анимэ тухайн үеийн шинэ технологи ашиглаж илүү нарийн зураглалтай хийгдэж эхэлсэн байна. Жишээ нь: Тулаант анимэний тулааныг илүү нарийн гаргах, Роботтой анимэд эд ангийг нь илүү нарийвчилж харуулах гэх мэт.

Гэвч 1980-аад оны дундуур Япончууд анимэнаас олох орлого буурч, үүнийг яаж шийдэх вэ? гэж тархиа гашилгах цаг иржээ. Тэр үеийн барууны хүүхэлдэйн кинонууд огцом сайжирч ирсэн үе ч бас тохиох нь тэр. Олон ч анимэ студи хаагдаж мэргэжилтнүүд нь гадаадын хүүхэлдэйн киноны студид ажиллаж амжилтанд хүрч байв. Энэ үед OVA (Original Video Animation) болон дүрүүдийн баримал (figure) зарж мөнгө олох аргыг сэдэж тэр нь ч амжилтад хүрчээ. OVA нь телевизээр гаралгүй шууд VCD, Дүрс бичлэгийн хуурцгаар (VHS) гардаг байсан бөгөөд телевизээр гарж буй анимэнүүдээс дуу, бичлэгийн хувьд илүү чанартай байсан учраас хүмүүс ихээр худалдаж болон прокаталж авч үздэг байжээ.

Мөн тэр үед бүрэн хэмжээний анимэ хийх ихэсч Акира (Akira), Салхит Хөндийн Наушикаа (Nausicaa of the Valley of the Wind), Хөл Нүцгэн Гэн (Barefoot Gen)-ээс авхуулаад шинэ шинэ бүрэн хэмжээт хүүхэлдэйн кинонууд их гарах болов.

1985 онд анимэ ертөнцөд өөрийн өвөрмөц зураглал, уран зөгнөлт зохиол, сонирхолтой өрнөлөөрөө бусдыг татаж чадсан Жибли (Ghibli) студи нээгдэж Анимэны түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Гибли студийг Мияазаки Хаяао гэдэг хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний бүтээсэн анимэ гарцаагүй сонгодгуудын тоонд ордог юм.

1990-2000-аад оны дунд үе бол онцгой хүчтэй тулаант анимэны жил гэж хэлж болно. Dragon Ball Z, Dragon Ball GT, Наруто (Naruto), Уан Пийс (One Piece), ХантэрХантэр (Hunter x Hunter) гэх мэт анимэ энэ онуудад ихээр гарч байв.

2006, 2007 оныг анимэны алтан үе гэж зарим хүмүүс нэрлэдэг. Яагаад гэвэл Code Geass, Black Lagoon, Death Note, Gurren Lagann гэх мэт сайн сайн анимэ олноор нэг дор гарч байсан юм.

Харин 2008 оноос өдийг хүртэлх үеийг анимэны уналтын үе гэж фэнүүд нэрлэдэг. Учир нь зохиол өрнөлдөө бага анхаарч зураглал дизайныг голчилж хийж байгаа нь фэнүүдийн урмыг гонсойлгож байгаа юм.
анимэны ангилал, төрлүүд

Анимэ бол кино урлагийн нэгэн салбар гэдэг утгаараа киноны төрлүүд болох Инээдмийн, Хайр дурлалын, Шинжлэх ухааны, Уран зөгнөлт, Адал явдалт, Аймшгийн, Түүхэн, Эмгэнэлт, Спортын... гэх мэт төрлүүд бүгд байна. Мөн зөвхөн анимэ мангад "зориулсан" төрөл гэж байдаг.
avatar40683_1_gif

Аль насны үзэгчдэд голчилсноор нь: Шоонэн (хөвгүүдийн), Сэйнэн (залуусын), Кодомо (багачуудын), Шоожо (охидын), Жосэй (эмэгтэйчүүдийн), Мина (бүх насны). Энэ бол насны ангилал биш, ерөнхийдөө ямар үзэгчдэд хандуулж хийснийг илэрхийлэх төрөл юм.

Ямар зүйлс гардгаар нь: Мэка (Робот), Хэнтай (завхай буюу порно анимэ), Эччи (шалиг), Харэм (олон охин нэг залууд дурлах), Шоожо Ай (Охидын хайр), Шоонэн Ай (Хөвгүүдийн хайр), Яои, Юри гэсэн төрлүүдтэй.

Жишээ нь: шоонэн гэдэг үгийг орчуулбал хөвгүүн гэсэн утгатай боловч Fullmetal Alchemist анимэ шоонэн ангиллынх ч гэсэн маш олон аллага гардаг учраас 17 оос дээш насныхан үзэх насны ангилалтай байдаг.

Насны ангилал

Бүх төрлийн кино, хүүхэлдэйн кино, телевизийн нэвтрүүлэг, тэр бүү хэл тоглоом хүртэл насны ангилалтай байдаг. Тиймээс анимэд ч бас эдгээр насны ангилал хамаарна.

Насны ангиллаар ерөнхийд нь бүх насныхан, 13-17, 17-оос дээш, насанд хүрэгчдэд гэж ангилна. Улс бүр өөрийн хуулиас хамаарч насны ангиллын нэршил, хязгаарлах нас нь өөр байдаг.

Жишээ нь:

Америкт G - бүх нас, PG (Parential Guidence буюу ангиллын нас нь хүрээгүй бол эцэг эх нь хянана) - 13-аас дээш, PG-13 - 13-аас дээш , R (Restricted буюу ангиллын нас хүрээгүй бол эцэг эх нь хязгаарлана) - 17-оос дээш, NC-17/Rx (No Children буюу насанд хүрээгүй хүн үзэж огт болохгүй) - насанд хүрэгчдэд гэж ангилдаг. R ангилалтай анимэг тухайн наснаас доош насныхан үзэхийг шууд хориглодог. Харин PG бол аав ээжээсээ зөвшөөрөл аваад үзэж болдог.

Японд G - бүх нас, PG-12 - 12-оос дээш, R15+ - 15-аас дээш, R18+ - 18-аас дээш нас. Үсгийн утга Америкийнхтай ижил.

Орост У - бүх нас, 6+, 12+, 14+, 16+, 18+ гэж ангилдаг байна.

Монгол улсад хараахан ТВ-ийн нэвтрүүлэг кино үзэхэд зориулсан ийм ангилал хуулиар зохицуулсан эсэх нь тодорхойгүй байна. Харин Монгол улсын хуулиар 0-16 хүртэлх насны хүнийг хүүхэд, 16-18 насны хүнийг Монгол улсын харьяат, 18-аас дээш насны хүнийг Монгол улсын иргэн гэдэг ангилал бий.

Америкийн насны ангиллын систем интернэтэд илүү тархсан ба жишээлбэл http://myanimelist.net сайтад байгаа бүх анимэ Америкийнхаар ангилагдсан.

Жишээ нь: Наруто Шиппүүдэн http://myanimelist.net/anime/1735/Naruto:_Shippuuden гэхэд PG-13 ангиллынх. Хэрвээ 13-аас доош настай хүн үзэхээр бол аав ээжийнхээ зөвшөөрөл авах ёстой гэсэн үг. Энэ нь Япон улсынхаар PG-12 ангилал ба 12 нас хүрээгүй бол аав ээжээсээ зөвшөөрөл авж байж үзнэ гэсэн үг юм.

Анимэтэй холбоотой бизнес

Анимэ бол ашигтай бизнес учраас анимэ бүтээгчид хүмүүсээс мөнгө салгах бүхий л аргыг хэрэглэж ирсэн нь анимэтэй холбоотой эд зүйлс зарах арга юм. Анимэг хийсэн байгууллагаасаа зарж байгаа оригинал баримал, жижиг хэрэгслийг нэлээн чанартай хийдэг учраас хүмүүс ч авах дуртай байдаг юм. Тэдгээрийг дурдваас:

Телевизээр анимэ тараах эрх: Японы ихэнх телевизүүд анимэ гаргахдаа албан ёсны эрхийг нь худалдаж авч байж гаргадаг.

Интернэтээр анимэ тараах эрх: анимэны нэг ангийг тухай анимэг хийсэн байгууллага тодорхой үнээр үнэлж, интернэтээр тараах эрх өгдөг.

DVD, Bluray - Анимэ фэнүүд анимэг цуглуулах дуртай байдаг бөгөөд тэр сонирхлыг нь мэддэг анимэ хийгчид юу гэж зүгээр суух билээ. Оригинал DVD, Bluray-ийг анимэ фэнүүд ч маш ихээр худалдаж авдаг.

Баримал (Figure) - Анимэ дээр гардаг баатруудын баримал, янз бүрийн хэлбэр, зогсолттойгоор хийдэг учраас цуглуулагчид нэг бүрчлэн авдаг.

Хувцас, зэвсэг хэрэглэл - Анимэ дээр гардаг баатруудын хэрэглэдэг хувцас зэвсэг хэрэглэл гэх мэт

Зурагт хуудас, Календар - Рок шүтдэг хүмүүс дуртай хамтлагийнхаа зургийг ханандаа наасан байдаг бол анимэ фэнүүд ч бас дуртай анимэныхаа зурагт хуудсыг ханандаа нааж гайхуулах дуртай.

Анимэгээс салбарласан компьютер, видео тоглоом - Анимэгээс салбарлан, анимэныхээ үйл явдлаар тоглоом хийж зарах нь бас бий.

Анимэг ганц Японоор зогсохгүй бусад олон оронд үздэг учраас Япончууд гадаадуудтай гэрээгээр анимэ борлуулах эрх өгдөг. Америкт анимэ тараах эрхтэй Funimation, Crunchyroll, Warner Brothers гэх мэт компаниуд, Cartoon Network, Nickelodeon, 4kids гэх мэт телевизүүд бий.
Онцлох анимэ студи

Хамгийн онцлох анимэ студи бол яах аргагүй Жибли (Ghibli - Япон дуулдага Жибүри) студи. Тэдний хийсэн бүх л бүтээлүүд онцлох сайн анимэ болж чаддаг нь тэдний алдарт хүрсэн шалтгаан. Хүмүүсийн сэтгэлд нийцсэн сайн анимэг дурдвал Салхит Хөндийн Наушикаа (Nausicaa of the Valley of the Wind) /1984/, Тэнгэр дэх цайз Лапута (Laputa: Castle in the Sky) /1986/, Гэрэлт Цохын Булш (Grave of the Fireflies) /1988/, Миний Хөрш Тоторо (My Neighbor Totoro)/1988/, Кикигийн Хүргэлтийн Үйлчилгээ (Kiki's Delivery Service) /1989/, Зүрхний шивнээ (Whisper of the heart) /1995/, Мононокэ Гүнж (Princess Mononoke) /1997/, Spirited Away /2001/ (янз бүрээр орчуулдаг Монгол нэрийг тавьсангүй), Муур Эргэж Ирсэн нь (The Cat Returns) /2002/, Хаулын Явдаг Цайз (Howl`s Moving Castle) /2004/

Одоогоор хийгээд байгаа хамгийн сүүлийн бүтээл нь Салхи Ширүүсэхэд (Wind Rises) /2013/ гэдэг бүтээл байна.

Дээрээс нь Madhouse, Production I.G., STUDIO4°C, Bones, Sunrise, Gainax, Kyoto, Aniplex студиуд онцлох студи яах аргагүй мөн юм.

Фэнсаб

Фэнсаб гэдэг нь fan subtitle гэсэн хоёр үгийн нийлц ба фэнүүд фэнүүддээ зориулан бичгэн орчуулга хийхийг хэлж байгаа юм. Үүнд дан ганц анимэ ч орохгүй, бүхий л төрлийн видео бичлэг орно. Фэнсаб гэдэг нь наанаа мэргэжлийн бус гэсэн утга агуулж байгаа юм шиг боловч үнэндээ фэнүүд муу хийдэг гэсэн үг биш. Мэдээж энэ нь анимэ хийдэг төв компаниас зөвшөөрөл авч хийгээгүй, зөвшөөрөлгүй тарааж байна гэдэг утгаараа хууль бус юм.

Та ямар нэгэн анимэны DVD худалдаж авлаа гэхэд үүн дотор байх англи зурган болон бичгэн орчуулга бол мэргэжлийн буюу цаанаас нь зөвшөөрөгдсөн компаний орчуулга байна. Гэтэл фэнсаб багийн орчуулга тэрнээс илүү ойлгомжтой, илүү үзэмжтэй сонирхол татахуйц байж болно, үгүй ч байж болно. Ялангуяа монголын хувьд мэргэжлийн түвшинд хийгдсэн фэнсаб орчуулга харьцангуй ховор. Мөн орчуулгыг Англи хэлнээс дамжуулан орчуулахад утгын зөрүү багагүй гарах нь тохиолддог.

Мөн англи хэлээр гаргадаг фэнсаб багууд өөрсдөө орчуулахын оронд шууд DVD дээр байгаа албан ёсны орчуулгад жаахан өөрчлөлт хийгээд гаргадгийг харахад албан ёсны орчуулга илүү дээр байгаагийн шинж юм.


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Энэ бол зурахуйн гайхамшиг
  • Өнгөрсөн үеийн бүсгүйчүүдийн гоо сайхны төлөөх аймшигт золиос
    Гоё сайхан харагдахын тулд эмэгтэй хүн их цаг, тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ орчин үеийн энэ бүх хичээл зүтгэл урьд үеийнхтэй яаж дүйцэх билээ дээ. Корсет Эрчүүдэд юу хамгийн уйтгартай санагддаг гэдгийг мэдэх үү? Эрүүл чийрэг эмэгтэй хүний бие! 19-р зууны үед халимыг яагаад тийм ихээр хөнөөснийг мэдэх үү?Учир бүсгүйчүүд дотор эрхтэнээ гэмтээн барин, халимын сахлаар хийсэн корсет зүүхий...
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Photoshop-чид алдартнуудын зургийг хослуулан төгс дүр төрхийг бүрдүүлжээ.
    Angelina Jolie / Megan Fox Brad Pitt / Ethan Hawke Kristen Stewart / Emma Watson Tom Hardy / Heath Ledger Elizabeth Olsen / Scarlett Johanson Benedict Cumberbatch / Mads Mikkelsen Jensen Ackles / Tom Hiddleston Elsa Hosk / Natalie Dormer
  • Стив Жобсын амьдралыг өөрчилсөн нэг асуулт
    Компьютерийн суут Стив Жобс 1976 онд Apple компанийг үүсгэн байгуулснаас хойш бүхий л цаг заваа өөрийн ажилдаа зарцуулж ирсэн. Тэрээр компаний хурал цуглааныг алгасдаггүй хариуцлагатай нэгэн байж. Харин түүхэндээ бараг ганц л удаа хурлаа тасалж байсан юм байна. Магадгүй та бүхэн “Тийм хариуцлагатай хүн яаж хурлаа тасалж чадсан байна аа? Их л чухал шалтгаантай болоод тасалсан...
  • Дэлхийн хамгийн гайхалтай ой модод
    1. Польшийн тахир ой  2. Амазоны ширэнгэн ой 3. Жуйзаигоу Хөндий, Хятад 5. Коконино Үндэсний ой, АНУ 6. Баавгайт ой, АНУ болон Канад 7. Хар ой, Герман 8. Тонгассын ой, АНУ 9. Инландын ширэнгэн ой, Канад 10. Шервүүдийн ой, Англи 10. Саганогийн хулсан ой, Япон Эх сурвалж: travel.amerikanki.com
  • “Furious 7" амжилтыг эвдлээ
    Бидний нэрлэж заншсанаар "Галзуу Хурд" буюу Fast & Furious киноны 7 дахь цуврал нээлтээ хийсэн цагаас ашиг орлогоороо бокс оффист тэргүүлж байна. Нийт орлого нь 1 тербум ам.долларт хүрсэн тул 2015 оны хамгийн ашиг орлоготой киногоор нэрлэгдээд байгаа ба эдийн засгийн хурдацтай өсөлтөөс улбаалан кино бүтээгчид Хятадын зах зээл рүү анхаарал хандуулах болсон. Энэ удаад ч мөн ...
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд
  • Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо
    Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МА...
  • Хэрхэн уучлалт гуйх вэ?
    Та хэн нэгнийг гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу? Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе. 1. Нүд рүү нь эгцлэн хар. Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй...
  • Нью Йоркт дэлгүүр ажиллуулдаг Солонгос эзэн ПАК ба АЖИЛ БОЛ АМЬДРАЛ
    Америкийн Нью-Иорк хотын нэгэн дүүрэгт солонгос дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийн эзнийг Пак гэдэг байжээ. Пак өөрийн дэлгүүрээ 45 жилийн турш ажиллуулж байгаа юм. Тэр өдөрт 16 цаг ажилладаг. Амралтын өдрөөр ч амрахгүй ажиллана. Тэр байтугай баярын өдрүүдээр ч амрахгүй. Нэг удаа Пакын охин дэлгүүртээ оров. Гэтэл аав нь шалан дээр хэвтэж байлаа. Тэр зүрхний шигдээстэй байжээ. Охин тү...
  • Баатарлаг хархнууд хүний амь аврах боломжийг өсгөж байна
    Тэсрэх бөмбөг танигч хархны тусламжтайгаар мянга мянган  хүний амь аврах боломж бий гэж үзэж байна. 1997 оноос хойш Бельгийн APOPO  хэмээх байгууллагаас санхүүжүүлэн Африкийн аварга хархаар тэсрэх бөмбөг олуулж сургах ажлыг хэрэгжүүлэн явж байгаа ба тэдний хүсэл биелж харх 200м3 газарт 20 минутын дотор тэсрэх бөмбөг илрүүлдэг болсон байна. 2013 оноос хойш дунджаар миньтэй ...
  • ХИРГҮЙ ЦЭВЭР СЭТГЭЛ
    “Хиргүй цэвэр сэтгэл” гэдэг ухагдахуун ер нь америк хавийн ахуй амьдралд л тэрхүү үлгэр дуурайлал болсон зүйл нь байсан байх. Жишээ нь юу юуны гэнэ үү нэг мундаг их сургуулийн юу юуны гэнэ үү нэг мундаг эрдэмтэн эмэгтэй “Хүүхдийн хиргүй цагаан сэтгэл гэж юутай ариун нандин” гэх мэтээр тун утга балархай үгийг бүр нэг уярч хайлсан нүдээр шүүрс алдан өгүүлэхэд дэргэд...
  • Эцэг, эхийгээ зарна
    Энэ явдал Япон улсад болжээ. Токиогийн нэгэн сонинд гарсан зарлал маш их шуугиан дэгдээжээ. Тэрхүү зарлалд “Эцэг эхийгээ зарна. Эцэг 70 настай, эх 65 настай. Үнэ 10000000 йен, доошоо байхгүй”. Ийм зар уншсан хүмүүс янз бүрээр дургүйцлээ илэрхийлж байлаа. “Ёстой хачин цаг үе ирж дээ. Хүүхдүүд нь эцэг эхээ зарж байх ч гэж”, “Ийм юм болж байхад төр засаг ю...
  • ОРЧИН ЦАГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН
    Социализмын үед малчдад туслах, хөдөө нутгийг хөгжүүлэх аяны хүрээнд ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН гэгдэж, мэргэжил боловсрол эзэмшсэн залуус хөдөө нутгийг зорьж очин ажилладаг байлаа. Малчин, тариачин болно. Тэд нам, төрийн даалгавар, итгэлийг өвөртөлж хүсэл сэтгэлээрээ нэг явах, эсвэл дуртай ч, дургүй ч хөөгдөх шахам бас явах. Гэхдээ тэдгээр залуус Монголын хөдөөг хөгжүүлж, соёлын үр тариалж байсан...
  • Ийм кофе ууж үзсэн үү?
    1. Өндөгтэй кофе      Өндөгтэй кофе гэж сонсоход л сонин байгаа биз?  Харин Вьетнамд өндөгний шарыг өтгөрүүлсэн сүүтэй (молоко) хольж элсэн чихэр нэмээд хөөсрүүлээд  халуун кофе дээрээс хийхээр яг л тирамисү шиг үгээр илэрхийлэх аргагүй өтгөн амттай кофе болдог байна. 2. Бяслагтай кофе      Финляндын зүүн хэсэг болох Кайнуу м...
  • Өнгөний тухай
    Энэ удаа өнгөний тухай цухас мэдээлэл танилцуулахаар шийдлээ. Хорвоо дээр яг одоогоор хэдэн өнгө байгааг бүрэн судлаагүй л байна. Хүн бид энэ хязгааргүй олон өнгөнүүдийг мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг юм. Мөн бид энэ олон өнгөнүүдийг өөр өөрөөр хүлээн авдаг нь сонирхолтой. Жишээ нь зураачид бол хүйтэн ба дулаан гэж 2 хувааж хардаг . Монголчууд эртнээс Молом өнгө, Тойм өнг...
  • Кенийн загасчны ажлын нэг өдөр
    Өдөржин нарны туяанд харлаж, түлэгдэтлээ зогсох тэдний хувьд загасчлах амаргүй. Завины хэмжээ жижиг, удаан хугацаанд модон завин дотор олуулаа зай багатай явахад булчингууд ихэд хөшиж өвддөг тул тэд наймаалж биендээ наан "массаж" хийх маягаар булчингаа амраах ажээ. Дараа нь наймаалжаараа шөл хийж өл залгуулдаг байна. Эх сурвалж: www.boredpanda.com
  • ЯС ХӨНДӨХ /өгүүллэг/
    Уулын хөндийд хоёр нуур бий. Доод нуур нь мөнгийг хайлуулаад давтсан мэт гялтганан мэлтэлзэх атал дээд нуурын ус уулын бараан сүүдэрт дарагдаад үхмэл гүн ногоон авай. Миний нүүр хөлсөндөө зууралдана. Гэдрэг харвал гишгэж нугарсан өвс дэрсэн дээр улаан цус тусчээ. Тэрхүү цусны дуслууд гүйлдэн хөдлөх шиг. Дахиад хамраас бүлээн цус садран гарч ирлээ. Би сандран бүснийхээ үз...
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс - Үргэлжлэл №2
    Нас бол зүгээр л тоо гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэж ч ярьцгаадаг. Харин эдгээр ярианууд үнэхээр үнэн болохыг баталсан Жеффри Лайф болон Андрей Чирков нарыг өмнөх дугаартаа танилцуулж байсан билээ. Тэд өөрсдийн амьдралд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй бусдад ч гэсэн итгэл найдвар хайрласан гайхалтай хүмүүс бөгөөд энэ удаад ч ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.