ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө


2014 оны 10 сарын 27, 08:41
life-is-short_1Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зүйлсийн заримыг нь хийж байгаагүйдээ их харамсдаг” гэж санаа алдан өгүүлжээ.Тэгвэл дэлхийн мянга мянган хүнээс санал авч үхэхээсээ урьд хийх ёстой хамгийн түгээмэл арван зүйлийн жагсаалтыг гаргасан байна.

10. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө
Гэр бүл тэр дундаа эцэг эх, ах дүү, эхнэр үр хүүхдүүдтэйгээ цуг цагийг зугаатай, хэзээ ч мартахааргүй сайхан өнгөрүүлэх хэрэгтэй гэнэ шүү. Үүнд: Хамтдаа хоол идэж, кино үзэж, хөгжилтэй зүйлс ярьж, хамт салхинд гарцгаагаарай. Мөн найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг өнгөрөө. Сайхан хүнд галзууртлаа дурлаад үз. Дурлаж үзээгүй хүнийг амьд явсан гэж хэлээд ч яах вэ дээ.

9. Дэлхийгээр тойрон аял
Та өөртөө зорилго тавиад дэлхийд алдартай үзэсгэлэнт газруудаар аял. Жишээлбэл дэлхийн долоон гайхамшгаар аялахыг зөвлөж байна. Мөн дэлхийн топ гэсэн тодотголтой зугаа цэнгэлийн газруудаар аялбал бүр ч хөгжилтэй байх болов уу. Үүнд: дэлхийн казиногийн хот Лас вегас, Хавай арал мөн нууцлагдмал өмнөд Америкийн өтгөн ширэнгэн ойгоор аялж ч болно шүү дээ.

8. Өөрийн сэтгэлдээ хадгалж байдаг муу зүйлсээ хая
Хүний амьдрал гэдэг үргэлж баяр баяслаар дүүрэн байдаггүй. Хорвоо дэлхий гэдэг өнгөөр ялгашгүй, сайн муу, сайхан басхүү дур гутмаар зүйлс ч тааралддаг. Тэдгээр зүйлс таны бодлын тань үзүүрт хэзээ ч гэрэл тусдаггүй харанхуй нүх болоод ялзарч байдаг. Тиймээс танд тэрхүү хэрэггүй зүйлсийг сэтгэлээсээ бүрмөсөн авч хаян дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж амьдрахыг хүсье.

Life-Is-Short-Live-It_______ 7. Хүмүүсийг баярлуул
Хэрвээ та ямар нэгэн байдлаар амин хувиа хичээсэн өөдгүй муу зантай байсан бол түүнийгээ засч өөрийгөө өөрчлөн бусдад туслах хэрэгтэйг зөвлөж байна. Багахан зүйлээр боловч бусдад туслан, өглөг буян үйлдэж нэн ялангуяа хүүхдийн гарыг дээш нь харуулах нь хамгийн сайхан зүйл. Бусдад ач санасан сайн сайхан зүйлсийг хийхийг хичээх хэрэгтэй.

6. Өөрийнхөө мөрөөдлийн амьдралаар амьдар
Ер нь та ямар амьдралыг мөрөөддөг вэ? Та өөрийгөө ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэгвэл түүнийгээ хийж амьдрахыг зөвлөж байна. Өндөр цалин авдаг албан байгууллагын боол байснаас бага орлоготой ч гэсэн өөрөө өөртөө эзэн болсон дуртай ажлаа хийхийг зөвлөж байна. Нэг насаараа энгийн амьдарснаас нэг өдөр хаан шиг амьдрах хэрэгтэй гэсэн үг байдаг.

5. Чинээлэг бол
Хүн амьтнаас ялгарах бас нэг зүйл нь нийгэмшиж амьдардаг. Хүн хүссэнээрээ амьдрахын тулд заавал мөнгө хөрөнгө хэрэгтэй болно. Тиймээс мөнгийг их хэмжээгээр олохын тулд их зүтгэ. Тэгж байгаад тэрбумтан ч болчих юм билүү.

4. Өөрийнхөө хүчийг дайчил
Та өөрт байгаа бүх хүчээ дайчлаад үзээрэй. Магадгүй хэзээ нэгэн цагт насны намар налайж хөгширсөн хойноо тэрийг хийчихгүй яав даа гэж харамсаж суухаар залуу насандаа бүх хүчээ дайчлаад зүтгээд үз. Энэ үйлдэл чинь өөр бусдад нийцэхгүй байж болох ч тэглээ гээд бусдад таалагдахын тулд бүү амьдар. Харин та өөрт байгаа хүчээ бүгдийг нь дайчилж ямар нэгэн амжилтанд хүрээрэй.

3. Дайсантай бол
6a00d83452cf9769e2016767caf69a970b
Эртний Грекийн мэргэдийн айлдсан “Муу найзтай байхаар сайн дайсантай бай” гэдэг хэлц үг байдаг даа. Энэ юу гэсэн үг вэ? та мэдэх үү? Цаг үргэлж худал үгээр утаж, архи дарс уун таныг тамирдуулж байдаг найзтай байснаас таны хүчийг үргэлж сорьдог хүчтэй дайсантай бол. Ингэснээр та дайсандаа ялагдахгүйн тулд үргэлж өрсөлдөгчтэйгөө зэрэгцэн хүчээ сайжруулж, авъяас чадвараа хөгжүүлсээр нэгэн өдөр та хэнд ч дийлдэхгүй хүчир
хэг нэгэн болж болно.

2. Юунаас ч битгий ич, эмээ
Ямар нэгэн зүйл хийх гэхээр нэг л эмээх сэтгэл төрж байна уу? Тийм бол та битгий санаа зов. Харин өөртөө итгэж, юуг ч хийж чадна хэмээн бодож, сэтгэж, хийж бүтээ. Та ажил хөдөлмөртөө зөвхөн би л үүнийг хийж чадна хэмээн сэтгэл гарган зүтгэх хэрэгтэй шүү. Ямарваа зүйлийг хийхээс өмнө би үүнийг чадах болов уу, бүтэх болов уу гэсэн эмээлт хэн бүхэнд төрдөг. Энэ л хэрэггүй бодлоо таягдан итгэлтэйгээр зүтгээд үзээрэй. Суусан мэргэнээс явсан тэнэг дээр гэдэг хэлц үг байдаг байхаа. Нөгөөтэйгүүр явсан нохой яс зууна гэж оролдоод үзээрэй.

1. Аз сорьсон зүйл хий
Улаан хувцас өмсөөд бухын тулаанд оролцож ч болно. Аль эсвэл аварга загастай хамт сэлээд үз. Өндрөөс бүнжээ үсрэлтээр үсрээд үзсэн ч танд алдаад байх зүйлгүй. Хэрвээ та амьд байгаагаа мэдэрмээр л байгаа бол азаа сориод үзээрэй. Та аз сорьсон ажилдаа амжилт олж чадвал амьдралынхаа турш өөртөө итгэлтэй, азтай хийморьтой явах болно.

Life-is-Short


Эх сурвалж: Нийслэл мэдээ.




САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ДОЛООН БУРХАНД ХҮСЛЭЭ БУРУУ ИЛЭРХИЙЛЖ БОЛДОГГҮЙ АЖЭЭ
    Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд, Долоон бурхан одыг харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” гэх мэтээр өөрсдөө зохиож нэрлэсэн. Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байжээ. Хүү нь хугацаагүй ...
  • Дэлхий сүйрэх гэж байгаа юм шиг л амьдры л даа... далимдуулаад :Р
    12. 21-нд элдэв юм блхгүй гж хэлж бгаа ч гадуур энэ өдөр юу болох бол. ихэнх нь лаа бариад гэртээ сууж бх блву, эсвэл жирийн л нэг өдөр бх блву... энэ өдөр ёолктой юмсан миний үсийг засах үсчин, нүүрийг будах гоо сайханч олдох болуу... тэд гэртээ лаа бариад сууж байх болов уу... Гурван өдөр л харанхуй үргэлжлэнэ гдг цуу тараад байгаа... тэхээр гурван өдрийн дараагаас нар дахин мандаад а...
  • Нью Йоркт дэлгүүр ажиллуулдаг Солонгос эзэн ПАК ба АЖИЛ БОЛ АМЬДРАЛ
    Америкийн Нью-Иорк хотын нэгэн дүүрэгт солонгос дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийн эзнийг Пак гэдэг байжээ. Пак өөрийн дэлгүүрээ 45 жилийн турш ажиллуулж байгаа юм. Тэр өдөрт 16 цаг ажилладаг. Амралтын өдрөөр ч амрахгүй ажиллана. Тэр байтугай баярын өдрүүдээр ч амрахгүй. Нэг удаа Пакын охин дэлгүүртээ оров. Гэтэл аав нь шалан дээр хэвтэж байлаа. Тэр зүрхний шигдээстэй байжээ. Охин тү...
  • Амьдралыг товчлох гэсэн хорьтой залуусын алдаа
    40 гарсан хүнд атаархах 20 гарсан залуу байх. Тэгээд яаж амархан амьдралаа төвхнүүлэх талаар асууж. Дөчтөн хорьтонд нөр их хөдөлмөр, зовлон бэрхшээлийг туулж, ухаан сууж, зөв сонголт хийхээс өөр товчлох зам үгүй гэнэ. Харин хорьтон товчлох зам хайсаар л. Дөчтөн хэлдэг үгээ хэлсэн болохоор түүнийг ухаартал 20 жил хүлээх ёстой болох нь. Хорьтон залуугийн алдаа юу вэ? Тэр залуу амьдралын ...
  • ЯПОНЫ ГУДАМЖНЫ ХУВЦАС ЗАГВАР
    Япончуудын сэтгэлгээг зарим үед ойлгоход их хэцүү юм. Тэр нь хувцас загвар дээр ч илэрнэ. Бизнесийн хүрээнийхэн ялангуяа компаний ажилтнууд бол хар костюм хослол, цагаан цамц, зангиаг зүүх бичигдээгүй хуультай. Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжиснээр хагас ханцуйтай цамц өмсөхийг уриалж, хэсэг бүлэг нь тийм болсон боловч олонх нь хар костюм, цагаан цамцтайгаа л явна. Гэтэл ...
  • Тэд бидний дунд байхгүй ч орлого нь нэмэгдсээр байдаг
    Зарим алдартай одуу энэ орчлонгоос явсан ч тэдний хийсэн бүтээсэн зүйл бидний дунд оршиж, түгсээр байдаг. Нас барсан одуудын орлогыг жагсааж, түрийвчийг нь өнгийдөг сонин хэвлэлүүд бас бий. Тэднийхээр бол 2014 оны хамгийн орлоготой одод нь энэ хүснэгтэн дэх хүмүүс. Мэдээж алдарт Майкл Жексон тэднийг тэргүүлсэн байна. 2009 оноос хойш түүний бүтээлүүд зарагдсаар байгаа бөгөөд нийт орлого ...
  • Хүний зан чанарын тухай
    Япон хэлэнд "үцүва га чийсай" гэдэг үг байдаг. Энэ үгийг утгачилбал богино ухаантай , өчүүхэн бодолтой гэсэн үг юм. Ийм төрлийн хүмүүст доорх 9 шинж илэрдэг байна. 1:Өөртөө итгэх итгэлгүй учир бусдын амжилт ололтыг хараад өөрөө шахагдаж, зайлуулагдах гэж байгаа мэт санагддаг тул бусдын амжилтанд баярлахаас илүү гол төлөв сэжиглэж харддаг 2: Хүнийг магтаж урамшуулж чаддаггүй....
  • 8 шувуу, 1 орог зусаг, 1 нохой нийлээд үүрдийн найзууд гэнэ дээ
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Токио дахь "галзуу" үсчин.
    Токиод байх нэгэн үсчний газар танд үнэгүй тайралт хийж, будах үйлчилгээ санал болгоно. Хариуд нь та тэдний хүссэнээр л үсээ засуулах боломжтой. Зарим засалт, будаг нь яг л галзуу хүн мэтээр харагдуулах агаад  Японд ихэвчлэн өөрийн гадаад төрхөө өөрчлүүлэх гэсэн,  ялангуяа шинэ оны өмнө томоохон өөрчлөлт хийж бусдаас онцгойрох гэсэн залуус тэднийг зорьдог. Яаж өөрчлөгдөхөө мэд...
  • МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”
    Нэлээд ноцтой баримтуудыг дэлгэсэн нийтлэл байна. Та бүхэн уншиж сонирхоорой.Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо су...
  • БИД ХОЁРЫН ОРОЙ /алгын чинээ өгүүллэг/
    “Аа, бас л гар явчихлаа...” Тэр агшинд ийн харамсан бодсон боловч хүүгийн минь царай аргагүй атиралдан ирээд уйлж гарав. Жаахан ч болохгүй юм хийгээгүй байхад нь. Эвий дээ. Өвдсөн байх даа? Өвдөлгүй яахав дээ. Хацар нь улайсан хүүгээ тэврэн авч “Ээжийгээ уучил, уучил” гэж дахин давтан хэлэв. Газар сөхрөн нулимс дуслуулан суух эхийгээ, хүү минь нэг мэдсэн...
  • Алдарт жүжигчин Анжелина Жолигийн шинэ шивээсний талаар
    Австралид кино зураг авалтанд оролцож байхдаа жүжигчин бүсгүй шивээснийхээ тоог нэмсэн болохыг папарациуд анзаарсан ч ихэд нууц байдалд хийлгэсэн тул одоог хүртэл бүрэн утга санааг нь таамаглахад бэрх байгаа аж.Түүний баруун гарын шуунд Араб үсгээр “шийдвэр төгс байдал” гэх утгатай шивээс байдаг ба, энэ шивээснийхээ хажууд үл мэдэгдэх тэмдэг шивүүлсэн нь сүүлд хийлгэсэн хөх...
  • Хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүх цаг үеийн “Шилдэг - 10” кино
    Энэхүү жагсаалт мэдээллийг чөлөөт нэвтэрхий толь “Wikipedia” болон кино ертөнцийн мэдээ мэдээллийн “IMDb” сайтын нийтлэлээс харьцуулан толилуулж байна.10. $247.000.000 - “King Kong” (2005) / “Spider - Man 2” (2004) Одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр бүтсэн дэлгэцийн шилдэг кинонуудын №10 дугаарт “King Kong” (2005), &ldquo...
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
  • Хамгийн сонирхолтой нэрийн хуудасны загварууд
    Гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгийн нэрийн хуудас  Иогийн багшийн нэрийн хуудас Бяслаг үрэгч үйлдвэрлэгчийн нэрийн хуудас  Гэр бүлийн салалт хариуцсан хуульчийн нэрийн хуудас Иогийн гудас үйлдвэрлэгчийн нэрийн хуудас Фитнессийн багшийн нэрийн хуудас Цэцэгчний нэрийн хуудас  Зурагчны нэрийн хуудас Шүдний эмчийн нэрийн хуудас...
  • Юу ойлгож ядаад байгаам бэ, би хүнтэй суумаар байна новшоо
    Эмэгтэйчүүдээ гэж ойлгоход бас хэцүү шүү. Эрчүүд бид яахав. Нэг бүсгүй таалагдсан бол түүндээ очиж хэлээд, найрах гээд үзнэ. Харин чадахгүй бол, хаягдсан бол, тоогдоогүй бол жаахан үзнэ. Тэгээд бүр чадахгүй бол зүгээр л дараагийн хүнрүүгээ явна. Харин бүсгүйчүүд, охидууд маань дээх нь үед цэвэр ичимтгий Монгол бүсгүйн зангаараа өөрийгөө бүрэн илчилж чаддаггүй, нуугаад л , нөгөөхийгөө на...
  • Хадам Ээж
    Хадам ээж (үнэн түүх) Намайг 11 настайд аав маань хорвоог орхисон. Би нэг охин дүүтэй байлаа. Гэрийн эзэгтэйн ажилтай ээжид минь тэр үеэс амьжиргаагаа залгуулах үүрэг хариуцлага оногдов. Дүү бид хоёрыг хоолгүй, хувцасгүй явуулж байгаагүй ч байнга л санхүүгийн эрх чөлөөгүй байдаг байв. Дээд сургууль төгссөнөөс 2 жилийн дараа би гэрлэлээ. Анхнаасаа л хадам ээждээ би сайн байлаа. Хадам ээ...
  • Киану Ривз " John Wick-2" киногоор эргэн ирнэ
    2014 онд хэсэг хугацаанд чимээгүй байсан жүжигчин Киану Ривз кино найруулагч Чад Стахелски болон Дэвида Лейтч нарын санал тавьсны дагуу "Жон Вик" триллер кинонд тоглож, кино 20 сая ам.долларын өртгөөр бүтсэн бол дэлхийн хэмжээнд 78 сая ам.долларын ашиг олсон юм. Тэдний ийнхүү ашиг олсон нь таалагдсан уу, ямартаа ч дараагийн ангийг бүтээхээр болсон ба өмнө нь гол дүрийг бүтээс...
  • Дэлхийн хамгийн үнэтэй салалтууд
    Салалт амаргүй гэдгийг дурлаж үзсэн хэн бүхэн мэднэ. Салалтын цаана хамтрагчийн сэтгэл дундуур байдал эсвэл мөнгөний сонирхол нуугдах нь олонтаа. Та бүхэндээ дэлхийн хамгийн үнэтэй салалтыг танилцуулъя. Тербумтан Димитрий болон Елена Рыболовлева- 4,5 тербум ам.доллар 2014 онд Женевийн шүүхээс тербумтан Димитрий Рыболовлевыг хуучин эхнэр Еленад тэтгэмж  болгон 4,5 тербум ам,доллар ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.