ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Бурхантай бүү наймаалц


2014 оны 11 сарын 11, 11:37
Ухаарал өгсөн их гоё нийтлэл байна. Та ч бас тайван суугаад, эсвэл хадгалж аваад дараа нь тухтай суугаад ухаараад нэг уншаад үзээрэй. Гомдол гэдэг зүйлийг өөрөөс холдуулж уучилж мартах гэдэг хүнд өөрт нь ямар хэрэгтэй зүйл болох, бусдын ба өөрийн аминч үзлийн талаар дахин нэг бодох хэрэгтэй болов уу.


lamzaluuАжил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горилолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол хүсэлт. Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогин зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс. Ингэвэл бурхан чамтай нэгдэх болно. Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтах болно. Хэдий дүүрэн байх тусам чамд бага зүйл орох болно. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигжсэн тархи. Хайр цэцэглэх хөрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайрын хөрс нь болохсон. Бурхантай бүү наймаалц. Зүгээр л бурханлагийг хүлээн авахад бэлэн бай. Зүгээр л хайрлахад бэлэн бай. Зүгээр л талархахад бэлэн бай. Бусдыг гэх тусам чи хөгжиж буйн шинж. Өөрийгөө гэх тусам чи хөлдөж буйн шинж.

ЧАМАЙГ ЭЭЖИД ХЭЛНЭ ДЭЭ

Ээж минь миний хувьд хүслийг биелүүлэгч чандмань эрдэнэ байж дээ. Ээждээ хэлэхэд л миний бүх хүсэл минь биелдэг гэдэгт бат итгэлтэй байсан тэр үед би Диваажинд амьдардаг байсан юм байна даа. Болохгүй бол ээжид хэлчхэд л бүх юм болчихдог байж дээ. "Чамайг ээжид хэлнэ дээ" гэдэг үгийг би хэлэлгүй ямар их удсан юм бэ. Хүнд хэцүү цаг мөчид энэ үгийг дахин дахин хэлж тайвшрах юмсан. Хорвоо заримдаа ямар хэцүү юм бэ. Гэхдээ энэ үгийг хэлэхээр жаахан ч гэсэн яг тэр гэнэн цайлган үедээ очсон юм шиг мэдрэмж төрж би инээж байна. Жаахан ч гэсэн тайвшрал авч байна. Яадаг юм би энэ үгийг чанга чанга дуугаар дахин дахин хэлнэ. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн би хүүхэд насандаа эргээд очдог юм. Ээжий минь сайхан үнэр сэнгэнэх шиг болдог юм. "Чамайг ээжид хэлнэ дээ"

ТА АЛИЙГ НЬ СОНГОДОГ ВЭ?

Өөрийнхөөрөө байх гэхээр бусдыг гомдоочих гээд. Бусдынхаар байх гэхээр өөрийгөө хохироочих гээд байдаг уу? Та алийг нь сонгодог вэ? Өөрийгөө сонгоод бусадтай тангараг тасардаг уу? Бусдыг сонгоод өөрөө сэтгэл дундуур явдаг уу? Хоёуланг нь сонгоод хуурамч дүр үзүүлдэг үү? Эсвэл хольцыг нь тааруулан найгадаг уу? Энэ бүхэнтэй зохицож амьдрах үнэхээр хэцүү. Үүний гол буруутан нь та биш эго юм. Энэ дэлхий дээр долоон тэрбум эго байна. Хүн бүхэн өөр өөрийнхөө хүслийг биелүүлэхийг хүсдэг учраас маш олон эрх ашгууд хоорондоо зөрчилддөг. Үүнээс л хагарал мөргөлдөөн, хэрүүл тэмцэл бүхэн үүддэг. Уг нь өөрийн аминч хүслийг биелүүлэхийн тулд бусдыг хохироохгүй. Бусдын аминч үзлийг тэтгэж муу зан сургалгүй аминч үзэл биш бол өөрийнхөө эрх ашгийг түүний төлөө зольж чаддаг байх нь зөв юм. Болж өгвөл хоёр нүүр гаргахыг битгий сонгоорой. Эсвэл бүгдийг орхиод Бурханд бүхнийг даатгаад нэг үзээрэй.

УУЧЛАЛТ

Уучилна гэдэг нь гомдлоо тайлахын нэр юм. Уг нь зүгээр л сэтгэлдээ уучилж болдог. Гэтэл бид заавал гуйлгаж байж ялж байж уучлах гээд байдаг. Нэгэнт гомдчихсон бол уучлах нь л хамгийн зөв шийдвэр юм. Уучлахгүй бол та өөрөө л удаан шаналах болно. Та хичнээн түүнийг бодохгүй өөр зүйлээр сатаарсан ч далд ухамсарт чинь гомдол хадгалагдаад үлдчихдэг. Үүнээс болж амархан сэтгэлээр унадаг болчихдог. Гомдлоо тайлж байхгүй бол сэтгэлзүйн байдалд чинь танд мэдэгдэхгүй нарийн өөрчлөлт орж байдаг гэсэн үг. Уг нь гомдол танаас уучлахыг байнга хүсэж байдаг. Тэр гадагшлахыг хүсэж тэмүүлж байдаг. Гомдож эхлэхдээ хүртэл уйлж хагас нь гардаг. Дараа нь хэн нэгэнд түүнийгээ муулж бас нэг хэсэг нь гадагшилдаг. Түүний дараа тэр хүн рүүгээ харж чадахгүй тунирхаж зугтаалгадаг. Үлдсэн хэсэг нь нүүр тулж хэлэх үгээ хэлж нэг гарч гүйлцдэг. Та гомдлоо тээн шаналж баймаар байна уу? Уучилж дотроосоо гаргаж хаяад санаа амармаар байна уу? Өөрөө л мэд. Таны л сонголт.

ГОМДЛЫН ГУРВАН ТҮВШИН

Та хэнд хамгийн амархан гомдох гээд байна. Тэр хүндээ л хамгийн хайртай байдаг. Бусдын ямар ч ааш авирыг тоодоггүй мөртлөө тэр хүнийхээ хэдхэн үгэнд жаахан хүүхэд шиг амархан гомдчихдог. Энэ нь түүнд эрхэлж байгаа нэг хэлбэр юм. Ийм ГЭНЭН ГОМДОЛ байдаг. Үүнд нэг их буруу байхгүй. Гэнэн гомдлын түвшинд гомдохгүй байна гэдэг нь хөндийрч байгаагийн илрэл байх нь ч бий. Гомдлын дараагийн хэлбэр бол айлгаж бусдыг эрхэндээ байлгах гэсэн ХАРАЛГАН ГОМДОЛ юм. Юм л бол нулимсаараа түрий барьж өөрийн хүссэнээрээ бусдыг байлгах гэсэн атгаг бодолд автдаг. Ийм гомдолд заль их байдаг. Үүний цаана цаад хүний эрх ашиг хөндөгдөж байдаг. Ийм гомдол хүмүүсийг чимээгүйхэн далдуур хөндийрүүлдэг. Мөн хоёулаа зовж шаналдаг. Гомдлын хүнд хэлбэр нь үзэн ядалт болдог. Бүх бурууг түүнд чихэж саяхан л хайр сэтгэл зарлаж байснаа одоо үзэн ядалт өс хонзон зарладаг. Удаан тээсэн өс нь уй гашуу ч болдог. Өнгөрсөн амьдралдаа гутран нэг л хүнд хамаг буруугаа тохож түүнээс болж л аз жаргалгүй амьдарсан гэж харамсан гашуудан явдаг хүмүүс олон байдаг. Ийм хүнд гомдлыг МУЙХАР ГОМДОЛ гэдэг. Ийм гомдолд хүмүүс аль хэдийнэ холдсон байдаг. Гомдогч л өөрөө маш их зовдог.

ГОМДОЛ ҮГҮЙ БОЛ УУЧЛАЛТ ҮГҮЙ

Уучлах танд хэцүү байдаг уу? Уучилж чадахгүй зовж байхаар амархан гомддог зангаа л больчих. Гомдол үгүй бол уучлалт ч бас үгүй юм. Гомдоогүй юм чинь юугаа уучлах билээ. Өөрийгөө зовоож шаналгах зүйлсээс холуур явбал танд л амар бус уу? Таныг унтаж ч чадахгүй шаналан тарчилж байхад. Нөгөө хүн чинь дуг нойрондоо дугжирч байж ч мэднэ шүү. Гомдсоноор та юу хожих юм? Зовлон л хожиж байгаа юм биш үү? Ингэж өөрийгөө сайн дураараа зовоох хэрэг юу байна? Нэг бол хурдхан уучлаад санаа амар байх нөгөө бол анхнаасаа гомдохгүй амгалан тайван байвал танд л амар байх даа.

ГОМДООГЧ БА ГОМДОГЧ

"ГОМДООГЧ" Та хөгжих тусам мэдрэмтгий болдог. Та зөв болох тусам уяхан болдог. Зөөлөн болдог. Бусдыг гомдоочихвий гэдгээ анзаардаг болдог. Бусдад туслахсан гэсэн сэтгэлтэй болдог. Та хөрөх тусам мэдрэмжгүй болдог. Хөндий хүйтэн цэвдэг болдог. Амиа л бодогч бэртэгчин үзэлтэй болдог. Бусдыг гомдоочихвий гэж бодох нь битгий хэл гомдоосон ч тоодоггүй хэнэггүй нэгэн болж байдаг. Бусдын зовлонгийн шалтгаан болохоо болихсон. Өнөөдөр бусдыг гомдоосон бол өөр нэг өдөр бусдад гомдох л байх даа.

"ГОМДОГЧ" Байнга аргадуулж амьдрахыг хүснэ. Болж л өгвөл нүдэн доороо алга тосуулахыг хичээнэ. Амархан гомдогч өөрийгөө сайн дураараа дорой өрөвдөлтэй нэгэн болгож байдаг. Бие даах чадвар сул байдаг. Их эрх өссөн олон хэмжээст орж үзээгүй зовлон жаргалд нухлуулж үзээгүй хүмүүс гомдох нь хялбархан байдаг. Зовлонгоо чамаас л боллоо гэж бусад руу чихэхээ болихсон. Таны л амьдрал. Таны л сонгосон зам. Таны л үйлийн үр.

ГОМДОЛ

Гомдол бол урам хугаралт юм. “Арай ч дээ”-ээс гомдол үүснэ. Тэр бас биелээгүй хүсэл юм. “Үгүй байлгүй дээ” гэж гомдол эхэлнэ. Удаан тээсэн гомдол “Өс хонзон” болж хувирна. Цаад хүнээ ялахыг хүснэ. Миний буруу биш чиний л буруу байгаа биз дээ гэж цаад хүнээр өөрийнхөө зөв байсныг батлуулж өөрийг нь буруу байсныг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ. Ялалтыг өөртөө авч ялагдлыг түүнд өгч байж тайвширна. Гуйлгаж байж л санаа амарна. Тэр хүн чамайг гомдоохгүйн тулд л амьдарч байгаа хүн мөн үү? Тэр хүн зөвхөн чиний төлөө л амьдарч байгаа бол зөвхөн чиний зарц бол энэ боломжтой. "Тийм их тус болж байхад, Ийм их хайрлаж байхад, ингэх гэж" гэж та бодож байж болно. Гэхдээ тэр ч гэсэн хүн шүү дээ. Мэдээж бусдыг гомдоох нь буруу. Гэхдээ хэн ч бусдыг гомдооё гэж боддоггүй юм. "Гомдчихвий" гэж анзаарч чадаагүйгээс л бусдыг гомдоочихдог юм. Эсвэл чиний хэт их шаардлагаас, хэт их хариуг түүнээс хүссэнээс чинь гомдол үүссэн байдаг.

ЗӨВ БА БУРУУ

Хүн бүхэн өөрийнхөө зөв гэж боддог учраас л зөрчил үүсдэг. Өөрийгөө буруу гэж боддог хүн нэг ч үгүй. Зөв байхын тулд буруу заавал байх ёстой. Буруу үгүйгээр зөв орших боломжгүй. 100 хувь зөв. 100 хувь буруу гэж үгүй. Хэн нэгний буруу байж л таны зөв байх боломжтой. Бид өөрийгөө зөвтгөхийн тулд л бусдыг буруутгадаг. Бусдынх зөв болчихвол. Таных буруу болох болчихдог. Таны хувьд зөв өөр хэн нэгний хувьд буруу. Таны буруу гэж бодож байгаа үзэл хэн нэгний хувьд зөв байдаг. Тэгэхээр таны яг одоо бодож байгаа зөв чинь хэсэг хугaцааны дараа буруу болж. Буруу гэж бодож байгаа чинь төд удалгүй зөв байсан байж ч магадгүй. Бид анд нөхөд сайн гэж бодсон хүнээсээ бурууг нь олж харж чаддаггүй. Дургүй муу гэж бодсон хүнээсээ зөвийг нь олж харж чаддаггүй. Та өөрийнхөө үзэлд автсан өнцгөөс л харж байгаа учраас тэр. Ер нь ямар ч хүнийг хэн ч гэж харж болдог. Гэгээнтэнг алуурчин, алуурчинг гэгээнтэн ч гэж харж болдог. Энэ таны л сонголт байдаг. Гэтэл бид өөрийнхөө зөвийг бусдад тулгаж. Бусдын зөвийг буруутгаж байдаг.

БУСДЫГ МУУЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ МУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ

Бид яагаад бусдыг муулдаг юм вэ? Тэр хүнийг алдааг нь засах гэж лав биш. Хэрэв тийм бол өөр хүнд биш өөрт нь хэлэх байсан юм. Хэн нэгний мууг нь чи өөрөө мэдчихсэн бол цааш нь өөр хүмүүст ярих хэрэгцээ юусан билээ? Муулснаар та юу хождог юм бэ? Зүгээр л ярих юм олдохгүй болохоор муулдаг гэж та бодож байж магад. Гэтэл тийм биш. Бусдыг муулж байгаа нь далдуур та өөрийгөө магтаж байгаа хэрэг юм. Мэдээж тэр хүнийг чи муулж байгаа юм чинь чи өөрөө тэрнээс муу биш гэсэн мэдрэмж сэтгэлийн гүнд чинь байдаг. Бүр би бол ингэх байсан юм арай ч дээ гэж хэлэх нь ч бий. Бусдыг муулна гэдэг нь бусдыг доош хийж өөрийгөө дээш татах гэсэн сэтгэлийн ов мэх юм. Муулаад ч хамаагүй түүнээс илүү гэдгээ өөрөө мэдрэх гэж байгаа эго юм. Бүр хүн муулж таашаал авдаг хүмүүс ч байдаг. Бусдыг муулж явдаг хүнд хүмүүс дуртай байдаг билүү? Бусдыг танд муулж байгаа хүн таныг ч бас цааш нь өөр хүнд муулж мэдэх нэгэн бус уу? Ингэхээр бусдыг муулж байгаа нь би бол ховч таныг ч бас хэзээ нэг цагт цааш нь муулж мэднэ шүү гэж зарлаж байгаа хэрэг бус уу?


Х.Баасансүрэн
Эрдэнэзуу хийдийн Хамба лам





Мэдээний эх сурвалж: http://society.time.mn/content/32827.shtml

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Оскарын шагнал гардуулах ёслолын дараах оддын хөрөг зураг
    1. Lady Gaga 2. Jennifer Aniston, Justin Theroux 3. Steve Martin 4. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй дүрийн шагналт жүжигчин Eddie Redmayne 5. Oprah Winfrey 6. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт J.K. Simmons 7. Rita Ora 8. Sacha Baron Cohen and Isla Fisher 9. Sofia Vergara ...
  • Asura Cryin - S1 [Монгол хадмал] 1-13
    Төрөл: Fantasy, Mecha(Super Robot), Action, Romance Ангийн тоо: 13 Гарсан Он: 2009-04-02 Чанар: 480p Орчуулсан баг: Animes Товч Танилцуулга:  Нацүмэ Томохарүг багын найз Мисаогийнх нь сүнс үргэлж дагаж явах ажээ. Тэрээр ахындаа нүүн очиж энгийн тайван амьдрахыг хүссэн боловч ахынхаасаа ямар ч тайлбар, зааваргүй, цоожтой хайрцаг олно. Хэдийгээр...
  • Хэрэгжүүлмээр Япон ухаан
    Япон улсад цэцэрлэг, бага дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд аюул ослын нөхцөл хэрхэн өөрийн ба бусдын амь насыг хамгаалах аврах хичээлүүдийг маш сайн ордог юм байна. Жишээлбэл дээрх зураг дээр гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг орж, хиймэл амьсгал, зүрхний массаж хүртэл заадаг юм байна. Ингэснээр хүн бүр ямар ч машин осол ба бусад үед нэг нэгэндээ тусалж амийг нь аврах, хо...
  • Viber тоглоомын аппликэйшнтэй болжээ
    Viber аппликэйшн аль хэдийн дэлхийн хамгийн алдартай мессэж бичиж, дүрстэй болон энгийн дуудлага хийдэг аппликэйшний нэг болсон. Харин тус аппликэйшн тоглоомын үйлчилгээтэй болсон бөгөөд эхний ээлжинд Viber Candy Mania, Viber Pop болон Wild Luck Casino гэх 3 тоглоомыг гаргасан байна. Энэхүү үйлчилгээ нь үндсэн Viber аппликэйшнээсээ тусдаа тоглоомын аппликэйшн болж гарсан хэдий ч хэрэглэ...
  • Компаний тухай дэлхийн улсууд, нийгмийн ойлголтууд (2)
    Орчин үеийн ардчилсан нийгэм Монгол улсад нэвтрээд, бид нэвтрүүлж эхлээд 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээж алдсан оносон зүйл их. Бидний ололтуудын хамгийн эхэнд ХУВИЙН ЭД ХӨРӨНГӨТЭЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛСОН ЯВДАЛ. Ингэснээр дэлхийд 200 гаруй жил хөгжсөн ХУВИЙН КОМПАНИ гэх ойлголт бидэнд танил болж, Монгол улсад 100 гаруй мянган хувийн компани үйл ажиллага...
  • Панда баавгайн хамгийн өхөөрдөм мөчүүд
  • Аялах уу? Цуврал 1: Москвад очоод үзэх 10 газар
    Хүмүүс тэр бүр Москва романтик хот гэдгийг анзаардаггүй. Хүйтэн дайны үед тагнуулчдын хайрын түүх эндээс эхэлдэг байсан шүү дээ. Москвад очихоор шийдсэн бол доор дурдсан 10 газрыг зориорой. 1. Хөтөчтэй явган аялал хийх Москва бол гайхалтай баялаг түүхтэй цогцолбор хот юм. Хотыг танилцуулах хөтөч танд бүх түүхийг өгүүлэх ба хувийн хөтөч аван явган аялал хийхэд 150$ орчим болдог байна. ...
  • Инстаграмд шуугиан тариад буй 2 хөлтэй муур
    Сүүлийн үед Инстаграмд энэхүү муур ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Мал эмнэлэгт ажилладаг нэгэн бүсгүй  төрөлхийн 2 хөлтэй муурыг өргөж аван зургуудыг нийтэлж даруй 54,000-аас илүү дагагчтай болоод байгаа. Эзэн бүсгүйн ярьж байгаагаар муур өөрийн бохирыг элсэнд булж чадахгүй байх нь тун хэцүү ажээ. Муур үргэлж дэгдэж явдаг тул "туулай-муур" нэртэй болсон ба төрөлхийн гаж...
  • Нойрсож буй хүүхдүүдийн инээмсэглэл
    Бяцхан сахиусан тэнгэрүүд нойрсож байхдаа ч хамгийн үзэсгэлэнтэй, ариухан харагдах аж. Бидний хайр тэднийг ийм хайр татам болгодог юм шүү.
  • Аз сорьсон амралтын зурагнууд
    Эх сурвалж: www.wizzed.com
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 3: Сайхан арьстай болохын зэрэгцээ шарталтаас сэргийлэх нууц жор
    Согтууруулах ундаа ихээр хэрэглэсний маргааш өдөр шартаж байсан тохиолдол олон байх. Толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд нь согтууруулах ундаанд агуулагддаг метилээс (methyl) болж илэрдэг байна. Харин илжгэн чихэнд агуулагддаг танин нь (tannin), метилийг эсэргүүцэх чадвартай байдаг ба танинд диурез буюу бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг хурдасгадаг бодисы...
  • 40 наснаас эхлэн илүү дур булаам харагдах болсон одод
    Моника Беллуччи, 50 настай Хэлли Берри, 48 настай Пенелопа Крус, 40 настай Сальма Хайек, 48 настай Рената Литвинова, 48 настай Анжелина Жоли, 40 настай Жулия Робертс, 47 настай Мадонна, 56 настай Женнифер Лопес, 45 настай Синди Кроуфорд, 47 настай Кейт Бланшетт, 45 настай Гвинет Пэлтроу, 42 настай Ева Мендес, 41 настай Хайди Клум, 41 настай Шарлиз Терон, 40 на...
  • Алдартай брэндуудын ижил төстэй логонууд
    Алдартай брэндуудын ижил төстэй логонууд 1.Sumpter & Gonzalez LLP and Stylegala 2. National Film Board (recently updated) and Virtual Global Taskforce 3.Carrier and Ford 4.Scottish Arts Council and Artworkers 5.NBC and Nebraska ETV Network 6.pseudoroom design and Cyberathlete Professional League 7.Ubuntu and Human Rights First 8.Graphic Design Blog and Peter GI ...
  • ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
    Сэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм. Тийм ч учраас СЭХЭЭТЭН гэж оноож нэрлээ биз ээ. Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээр...
  • Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер эмэгтэй төрхөөрөө Vanity Fair сэтгүүлийн нүүрийг чимлээ
    Ким Кардашианы хойд эцэг байсан Брюс Женнер Америкийн хамгийн алдартай трансжендер хүн болоод байна. Олон жилийн туршид хүйсээ солиулж эмэгтэй болох үе шатаа үргэлжлүүлэн явсаар байгаа тэрээр 1976 оны зуны Олимпын 10 төрөлт тэмцээнээс алтан медаль авч байсан тамирчин төдийгүй сүүлийн жилүүдэд "Кардашианыхантай хамт" реалити шоугаар илүү олны анхаарлыг татах болсон.  2015...
  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • Flash disk вирустсэн үед алга болсон файл, хавтсаа нээх
    Энэ нийтлэл нэлээн дэлгэрэнгүй, их мэт санагдаж магадгүй. Гэхдээ та ганц удаа л уншаад дагаад хийчихвэл нэлээд хэрэгтэй мэдлэгийг эндээс авах болно гэж бодож байна. Битгий залхуураарай ;) Маш олон төрлийн компьютерын вирус флэш дискээр дамжин халдварладаг. Үүнээс сэргийлэх нэгэн аргыг урьд нь та бүхэнд танилцуулж байсан бол энэ удаад вирус таны зөөврийн диск дээрх хэрэгтэй зүйлсийг н...
  • Уитни Хьюстоны охиныг эмч нар удаан амьдарна гэжээ
    Хэдхэн хоногийн өмнө олон улсын шар мэдээний сайтуудаар Уитни Хьюстоны охин сэргэлээ гэсэн мэдээлэл цацагдсан. Арга ч үгүй юм, түүний эцэг Бобби Браун тоглолтынхоо үеэр сэтгэл хөдлөлдөө автан "тэр сэргэсэн" гэж зарласнаас үүдэн түүнийг сэргэж эдгэсэн мэтээр бичиж байсан. Үнэн хэрэгтээ Кристина Браун нүдээ нээж хэсэг хугацаанд харсан байна. Түүний эмээ одоо хүртэл сэтгэл нь зов...
  • ПАРТИЗАНУУД: Тэд сумод Монголчуудыг манлайлсан
    Энэ хүмүүс Монголчуудаа манлайлж СУМО-д жим гаргаж, жим нь зам болж, зам нь дардан болж, өнөөдөр Монголчууд Японы Мэргэжлийн Сумог эзэгнэх эхлэлийг тавьсан. Тэд булган сүүлтэй манлайлагч залуус.
  • Дэлхийн хамгийн сонирхолтой зочид буудлууд
    1. Финланд 2. Индонези 3. Занзибар 4. Швейцари 5. Кен 6. Турк 7. Малдив 8. Чили   9. Канада 10. Швед 11. Недерланд 12. Бельги 13. Лондон 14. Франц 15. Коста Рика 16. Австрали 17. Вьетнам 18. Өмнөд Африк ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
beaumontpztice@gmail.com (зочин)
Материалист үзэлтэн нь худал хуурмагийн нөлөөн дор, түүний хийж буй бүх зүйлийн зохиогч гэж ятгадаг.
    • хариулах
ZOCHIN (зочин)
Сэтгэл бүхний эх гэдгийг мэдэх боловч хүний бурууг хэлэхээр хүн мууллаа гэдэг болсон. Хүнээс бэлэн мөнгө аваад амьдарч байгаа лам нар хүний бурууг хараагүй юм шиг амьдарч болно. харин нийгэмд ажиллаж байгаа хүн бусдын бурууг хэлж засаж орчноо бүрдүүлэхгүй бол биенээ худлаа магтаад муу хүмүүс тогой дээр гарч дууслаа гэж
    • хариулах
Зочин (зочин)
Огт туслахгүй бол Бурхан шүтэж өргөл нэртэй ажилгүй баахан лам тэжээж яахын!!!
  • -1
    • хариулах
ТТ (зочин)
Энд тэнд худлаа ярьж карьер хөөж явахаар хийдийнхээ хэдэн ламыг олигтойхон хүмүүжүүлээ урдаа байгаа ажлаа хийгээч.Ламбугай.
    • хариулах
Bat (зочин)
Shar muusain huvalz nar
    • хариулах
Duntsagaan (зочин)
Unheer l tiim cnu hun bol setgeliin amitan gdg Sanaa sain bol zayag sain gej
    • хариулах
Туяа (зочин)
Dorniin gyn uhaan bol buddagiin surgaali saitar uhaarch chadwal hynii az jargalaa oloh zamiig zaasan baidag
    • хариулах
zochin (зочин)
biblees ishlel avsan gej bgaa hun ahij ene setgegdlee ergej harahgui ch bj medne gehdee ta mash buruu medleg dutuu ch yumuu yvdag hun bn .ene hunii niitlel budda n helj uldeesen sudar yumaa.bibil esus hoyr 2000 orchim jiliin omnoh ym tuunees omno bur 500 n jiliin omno budda amidarch bsan yum tegeheer heneesee huulbarlasan bj boloh ve
    • хариулах
ганаа (зочин)
Бүх юм хүний өөрийн сэтгэлээс үүдэлтэй .тольны хучигдсан тоосыг арчиваас толь тунгалаг болох мэт бид сэтгэлийн хирээ угааваас өөрийн мөн чанараа олж харах болно.Хүн арга ядахаараа л бурханаа дууддаг . Залибардаг .мөргөдөг тэгээд эцэст нь бурхан тэглээ ингэлээ л гэдэг. Яг үнэндээ бурхан ч буг ч сэтгэлд буй гэдэг .тэгэхээр хүний сэтгэл гэдэг их л сонин эд дэ
    • хариулах
SHII_3 (зочин)
Enhee !!! BUDDA hezee GEGEERLEE! !! bibil HEDIID bichigdlee ??????? Oilgoh heregtei !!!!!!
илүү...

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.