ЧӨЛӨӨТ АГУУЛГА

“21-р зууны түүх өглөө бүтээгддэг”


2014 оны 11 сарын 13, 17:21

1(9)

 

Та ажлын өдрүүдэд хэдэн цагт босдог вэ? Хотын төвөөс зайтай амьдарч, өглөө бүр ажилдаа 1 цагаас илүү хугацаа зарцуулж очдог бол 06:00 цаг орчимд босдог байх.

Ихэнх хүмүүс өглөө “За, одоо 15-хан минут” гээд хөнжилдөө шургаж байх үед, алсын алс АНУ-д өглөө эрт 05:00 цагт боссон Найкын CEO/Гүйцэтгэх захирал/ Марк Паркер аль хэдийн нэг цагийн өглөөний дасгалаа дуусгачихсан, 04:30 цагт босдог Apple-ын CEO Тим Күүк өөрийн ажилтнууддаа цахим шуудан явуулж, ажлын даалгавраа өгчихөөд, мөн адил 04:30 цагт боссон Starbucks/Старбакс/-ын CEO Ховард Шульц энэ үед аль хэдийн компани дээрээ ирээд ажлаа хийж байдаг.


2(11)

Apple-ын CEO Тим Күүк: 04:30 цагт босоод хамгийн түрүүнд
ажилчиддаа даалгавар, заавар зөвлөгөө өгсөн мэйл явуулдаг.

Дэлхийн шилдэг CEO – нүүд бараг бүгдээрээ өөр ямар нэгэн сонголтгүйгээр эрт босдог. CNBC-ийн репортер Жулия Бүүрстин гэгч жил бүр маш олон захирлуудаас ярилцлага авдаг бөгөөд тэрхүү захирлуудаас эрт босдог дадал зуршил байхгүй гэж хариулсан хүн нэг хоёроос илүүгүй байсан гэдэг.

Эрт босогчид өглөө босоод мэдээж адилхан зүйл хийгээд байдаггүй, тэд өөр өөр хүмүүс. Твиттерийн үүсгэн байгуулагч Жак Дорси, Виржин Группын ерөнхийлөгч Ричард Броусон, мөн Yahoo-ийн CEO Марисса Маяэр гээд эрт босч заншсан захирлуудын нэрийг дурьдаад байвал дуусахгүй.

3(7)

Ричард Броусон: Амьдралд гэнэтийн, гайхалтай зүйлс олон.
Би амарч байх үедээ ч өглөө 05:45 гэхэд нойр сэргэдэг.

Шөнөжингөө цэнгэж өглөө орондоо орж өдөр 12:00 цаг хүртэл унтаад үнэхээр харамсаж байсан тохиолдол хэнд ч байдаг байх. Яагаад гэвэл өдрийн хамгийн үр бүтээлтэй цаг мөчийг унтаад өнгөрүүлчихсэн гэж бодохоор хэнд ч тэгж санагдах вий. Энэ тухай  What the Most Successful People Do Before Breakfast (Амжилттай яваа хүмүүс өглөөний цай уухаасаа өмнө юу хийдэг вэ) номын зохиолч Лаура Вандеркам доорх байдлаар бичсэн байдаг.

Олон судалгаагаар өглөө эрт  хүний бодох чадвар хамгийн өндөр байдаг  гэдэг нь батлагдсан байдаг. Жингээ барихад өглөөний цайнаас илүү оройн хоол илүү саад болдог гэдгийг бид мэддэг шиг  ажлын шинэ санаа гаргах, дасгал хөдөлгөөн хийх, цаашлаад найз нөхөд, гэр бүлийн харилцааг гүнзгийрүүлэхэд ч өглөөний цагаа илүүтэй зарцуулах нь хамгийн чухал зүйлсийн нэг


4(7)

Старбаксын CEO Ховард Шульц : Өдөр бүр 04:30 цагт босч эхнэртээ кофе чанаж өгдөг.

20-р зуун бол үнэндээ хов хоосон орон зайд гоёмсог гэрлийн ламп, гэрлэн чимэглэл асааж эрчим хүчийг их хэмжээгээр хэрэглэдэг амьдралын хэв маяг тогтсон байсан. Гэвч ингэснээрээ бид дэлхийн нөөцийг ердөө хэдхэн арван жилд хэрэглэж дуусгах гэж байна.

Урьд нь хүмүүс  нар гарахтай уралдан сэрдэг амьтан байлаа. Харин шөнийн амьдрал бий болсон нь ердөө саяхны явдал. 20-р зууны түүхэнд хүн төрөлхтөн ШӨНӨ”-ийг буюу шөнийн амьдралыг бий болгосон бол одоо олон түүчээ нар аль хэдийн өөрсдийнхөө амьдралд хэвшүүлж байгаачлан 21-р зууны түүх бол “ӨГЛӨӨ”-г бүтээж байгаа явдал юм.

Хэмжээ хязгааргүй хэрэглэдэг байсан үеийг давж бид хүний өөрийнх нь үндсэн мөн чанарлуу буцаж байна гэж ойлгож болно.

Эрт босох нь эрдэнийн үнэтэй:

5(8)

Өглөөний 1 цаг бол үд дундын 2 цагийн үнэ цэнэтэй.

Япончууд шөнө болтол ажиллах нь нэг ёсондоо хүмүүсийн статус болчихсон учир  эргэн тойрныхондоо эрт босдог гэж яривал “Эрүү өвдөг нь нийлж унтаж чадахаа больсон эмгэн өвгөн шиг ” гэж хэлэгдэх ба эрт босохын давуу талыг сайн ойлгодоггүй юм. Тэдний зарим нь гэр бүл хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй хэдэн долоо хоног, сар болох нь бий.

Гэвч Японы жүжигчин Айкава Шёо “Эрт босох нь эрдэнийн үнэтэй ” гэж хэлсэн байдаг ба дэлхийд хамгийн амжилттай яваа захирлууд маш их ажилтай, завгүй байж ядардагч зориуд өглөө эртлэн босдог нь олон шалтгаантай юм.

6(7)

Стив Жобс:Өглөө 06:00 цагт босч хүүхдээ босох хүртэлх
тэр багахан цагийг маш үр дүнтэй өнгөрүүлдэг.

Мөн дээр дурьдсан “Амжилттай яваа хүмүүс өглөөний цай уухаасаа өмнө юу хийдэг вэ?” номын зохиолч Лаура Вандеркамын хэлснээр эрт босох дадал зуршилтай хүн өглөөний цагийг ашиглан “Шууд үр дүн нь харагдахгүй ч урт хугацаандаа үр ашгаа өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийх хандлагатай байдаг бөгөөд тэр байдлыг нь дараах гурван категорид хувааж ойлгож болно.

1.      Өөрийн карьераа төлөвлөх цаг: Ингэснээр  стратеги төлөвлөгөөгөө боловсруулж ажилдаа төвлөрч чаддаг

2.      Хүмүүстэй харилцах харилцаандаа гаргах цаг: Ингэснээр гэр бүл найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлдэг цагийг бий болгодог

3.      Өөртөө зориулах цаг: Ингэснээр дасгал хөдөлгөөн, бясалгал хийх, шинэ санаа олоход зарцуулах цагийг бий болгодог

7(7)

Женерал Электрикийн CEO Жэйфри Иммелт: Өглөө 05:30 цагт босч
дасгал хийнгээ сонин гарчиглаж мэдээ уншдаг.

Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг болоод тогтмол дасгал хөдөлгөөн хийхийн чухлыг хүн бүр мэддэг. Гэхдээ эдгээр нь гэнэтийн тулгамдсан ажил биш болохоор хурал, орой үдэш хүмүүстэй уулзах, наргих цаг гаргаж гэр бүл, эрүүл мэнддээ зориулах цагийг орхигдуулдаг.

Гэр бүл, дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулах цагийг бид дахин төлөвлөж болох хэдий ч нэг л мэдэхэд аль хэдийн оройтсон байх нь бий.

Таны хувьд чухал зүйлийг өглөө эрт амжуулснаар бусад хүмүүс болоод компаний хувьд чухалд тооцогдох зүйлд өөртөө зарцуулах цагаа алдаад байх юмгүй болно.

8(7)

Японы жүжигчин Айкава Шёо: Би өглөөний цагийг өөрийнхөө хоббид зориулдаг.
Чингэвэл ямар нэгэн урилга, заллага ирэхэд аль хэдийн
өөрийгөө бэлдэж бэлэн байлгана гэсэн үг

Өглөө эрт “Бодол санаа хамгийн их төвлөрдөг” цаг байдаг ба өдөртөө янз бүрийн хүнтэй уулзаж, олон ажлыг амжуулж, хурал, хэлэлцээр хийх зуур бодох төвлөрөх чадвар сулардаг ба тийм үедээ хамгийн чухал шийдвэрүүдээ гаргасан ч сайн үр дүнд хүрэхг магадлал бага.

Германы Хайдэлберг ИС-ийн профессор Кристоп Рандлэр:

“Эрт босдог дадалтай хүмүүс нь урт хугацаанд аливаа зүйлийг сайн бодох чадвартай байдаг. Судалгаагаар урт хугацаандаа юмыг сайн боддог хүмүүс өөрийгөө сайн удирддаг хийгээд тэр хэрээр өөртөө итгэх итгэл бий болдог”  гэж хэлсэн байдаг.


9(7)

Сагсчин Майкл Жордан ч өглөөний хүн бөгөөд өөртөө хатуу чанд шаардлага тавьдаг нэгэн

Хүмүүс англи хэл сурья, биеийн жингээ хасч туръя, гэр бүлдээ цаг гаргаж тэдэнтэйгээ ярилцаж байя гэх мэтээр өөртөө ямар ч хатуу шийдвэр гаргаж байсан ч өдөр бүрийн завгүй байдал чинь таны үнэт цагийг хумсалж орхидог тул өнөөх л бахь байдгаараа үлдсэн байдаг.

Амжилттай яваа Хүмүүс аливаа зүйлийг урт хугацаанд бодож төлөвлөж, өөрийнх нь хувьд хамгийн чухал зүйл үд дунд ямар ч ажил орсон, завгүй байсан ч зохицуулж хийж байхаар бодож өглөөний цагийг ашиглаж, хийж сурсан байдаг.

(Өглөө эрт) х(Дасгал+Төсөөлөн бодох)=21-р зууны амьдралын хэв маяг

10(6)

Твиттерийг үндэслэгч Жак Дорси: Өглөө бүр 05:30 цагт босч 6 км гүйдэг

Өглөө бүр эрт босох нь чухал боловч тухайн цагт телевиз үзэж, фэйсбүүк гэх мэт нийгмийн сошиал сүлжээгээр хэсчихдэг бол ямар ч утгагүй, үр дүнгүй хайран цаг болно.

Амжилттай яваа олон хүмүүсийн өглөөний цагаар юу хийдгийг судалж үзвэл дасгал, эсвэл шинэ санаан дээр ажиллаж, тухайн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг.  Өглөөний энэ цаг нь хамгийн үр бүтээлтэй ажиллаж болох үе гэдгийг шинжлэх ухаан баталж өгч байна.


11(5)

Мишель Обама: “Хүүхдүүдээ босохоос өмнө дасгалаа хийж
дуусгасан байхыг хүсдэг.
Өглөө бүр 04:30 цагт босдог”

Өглөө эрт дасгал хийснээр эсийн бодисын солилцоо явагдаж өдрийн турш калори шатаах болможийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн тогтмол, тасралтгүй үр дүнтэй хийж буй дасгал хөдөлгөөний 90% нь өглөөний дасгал байдаг гэсэн судалгаа бий. Ургуулан бодох чадвартай зэрэгцээд өглөө дасгал хөдөлгөөн хийх нь том давуу талыг бий болгодог. Энэ тухай Лаура Вандеркам бас дараах зүйлийг хэлсэн байдаг.

 “Том компаний захирлууд үнэхээр завгүй хүмүүс байдаг. Хэрэв тэд өөрсдөдөө дасгал хөдөлгөөн хийх цаг гаргадаг бол энэ тэдний гаргадаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм”

12(2)

Барак Обама Ерөнхийлөгч: Дэлхийн хамгийн завгүй ерөнхийлөгч хэдий ч өглөө эрт босч дасгал хийдэг.

Мөн, хүн боссоны дараа тархины төсөөлөн бодох чадвар хамгийн дээд цэгтээ хүрдэг гэдэг нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан байдаг. Нэгэн судалгаан дээр тархины үйл ажиллагааг өглөө эрт ба орой MRI аппаратанд оруулж шинжилж үзэхэд өглөө эрт тархины төвлөрөх чадвар өндөр байсныг баталсан байдаг.

Цаашилбал Лаура Вандеркам өглөө 06:00-09:00 цагийн хооронд Твиттер таймлайныг судалж үзвэл хүмүүс энэ цагт өдрийн бусад цагаас илүүгээр  “awesome-гайхалтай”, “super”  үгнүүдийг ашигласан жиргээ олон байсан байна.

13(2)

MRI шинжилгээ: Тархины өглөө ажиллах чадвар нь илүү байна

“Өглөөний төсөөлөх чадвар” гэдэг өнцгөөс харвал Твиттерийг үндэслэгч Жак Дорсигийн бусадтай хамтран санаачилсан “The Wave Coffee Movement” кофешоп яг одоо Америкт олны анхаарлыг татаж байна.

Старбакс бол завгүй бизнесмэнүүд их ажлынхаа зав зайгаар орж хийсэн ажлаа цэгцлэнгээ кофе уудаг газар болохоос  бизнес хийх гэж, шинийг санаачлагчид  төвлөрч суугаад шинэ санаа, ажлаа бодох гэж ордог газар биш. Ийм зүйлд тохиромжтой газар биш. Үүнийг анзаарсан Дорси, шинийг санаачлагчид, завгүй бизнесмэнүүдэд зориулан хотын төвөөс зайтай газар тохилог, тав тухтай орчинд хамгийн өндөр чанартай үрийн кофе уунгаа төвлөрч суун ажлаа хийх боломжтой орчныг бий болгосон.


14(2)

Third Wave Coffee Movement: Америкт сүүлийн үед олны очих дуртай газар болоод буй кофешоп

Энэ Third Wave Coffee Movement-ын талаар талаар Японы Hyper Media Creator Такаширо Цүёши дараах зүйлийг хэлсэн байдаг:

Тэрээр  “Нар гарахтай уралдан ажлаа эртхэн гүйцэлдүүлэх нь хүмүүний байгалийн жам бөгөөд ойрын үед Америк даяар ажлынхаа өмнө өглөө кафед уулзах хандлага тогтож байна. Third Wave Coffee Movement буюу кофены гурав дахь давалгаа шиг давтагдашгүй кофе шопуудын ихэнх нь өглөө 6 цагаас орой 6 цаг хүртэл ажилладаг нь нэлээд анхаарал татдаг” гэж хэлсэн байдаг.


15(1)

Такаширо Цүёши: 21-р зууны түүх бол өглөө бүтээгддэг

20-р зуун бол эрүүл мэндээрээ хохирсон ч хамаагүй ажиллаж байвал тэр сайхан гэж хэлэгддэг байсан бол 21-р зууныг туулж өнгөрүүлэхийн тулд “Эрүүл мэндийн удирдлага” ба “Ургуулан бодох чадвар” их чухал болоод байна. Өглөө босох цагаа өөрчлөх нь 20-р зууны хэлбэрээс 21-р зууны хэв маягийн амьдралруу шилжих нэгэн төрлийн түлхүүр нь болох юм.

Дүгнэлт

16(1)

Өглөө эрт босохгүй бол болохгүй гэсэн шалтгаануудыг тоочлоо.

Японы Cyber Agent Фүжита гэгч Intelligence/Интелиженс/ ХХК-д Сургалт хийдэг байх үеийнхээ тухай “Олон ажилтнууд маань хичээж ажиллаж байгаагаа харуулах гэж шөнө болтол үлдэж ажилладаг байсан нь эгдүү хүргэдэг байлаа. Тэдний энэ хэв маягийг өөрчилж өглөө эрт босох амьдралын хэвшилд сургасан” гэж ярьсан байдаг.

Гэвч хичээгээд өглөө эрт боссон ч бас л шөнө орой болтол ажиллаад хамгийн сүүлийн автобус, галт тэргээр гэртээ харих юм бол ингэж хичээсний хэрэг гэж юу ч байхгүй. Ямар ч үр дүнгүй юм.

Жүжигчин Айкава Шёо өглөө эрт босч чаддаггүй хүмүүст дараах зөвлөгөөг өгсөн байдаг.

Тэрээр “Өглөө эрт босч чаддаггүй гэж ярьдаг хүмүүс байдаг ч хариулт нь маш энгийн. Эрт унтаж чадахгүй болохоор тэр. Тиймээс эрт унтаж чадахгүй байна гэдэг нь эрт босоогүй болохоор тэр. Гэхдээ Эрт унтаж, эрт босох гэж ойлгох нь буруу юм. Зүй нь Эрт босч, эрт унтах ёстой юм” гэж хэлсэн байдаг.


17(1)

Старкбаксын CEO Ховард Шульц: “Би 6 цагт ажил дээрээ ирж 19цагт гэртээ харьдаг”

Хамт ажилладаг хүмүүсээсээ түрүүлж гэртээ харьж 22:00- 23:00 цагт унтахад жаахан зориг хэрэгтэй болох байх. Гэхдээ тэр зэрэгт санаа зовоод байвал өөрийнхөө хувьд хамгийн чухал зүйлийг бусдын төлөө, бусдын төлөвлөгөөтэй уялдуулаад алдаж орхих юм.

Вэнчер Компаниудын ажилчид шөнө дунд болтол үлдэж ажиллах байдал харагддаг ч ихэнх нь Фэйсбүүкээр тэнэх, ухаалаг утсаар янз бүрийн тоглоом тоглох зэргээр өөрийнхөө хийх ёстой ажлаа умартаж, төвлөрөх ёстой зүйл дээрээ суулгүй цагаа үр дүнгүй өнгөрүүлдэг байдал нэлээд элбэг.

Шинэ зууны эхний 10 жилд ямар ч үед өмнөх зуунаасаа  “Шилжих 10 жил” байдаг ба УРГУУЛАН БОДОХ чадвар шаардагдаж буй 21-р зууны түүх бол ямар ч эргэлзээгүйгээр “ӨГЛӨӨ”-ний цагаар бүтээгдэж байна. Эрт босох тухайд Япончуудын дунд  “Эрт босдог хүмүүс гэр бүлдээ аз жаргал авчирдаг” гэсэн бараг зүйр үг бий болоод байна.

Ер нь бид “Эрт босвол нэгийг дуулна” гэж ярьдаг. Юутай ч та ЭРТ УНТАХ-аас эхэлж, тэрхүү циклийг цаашид “ЭРТ БОСЧ, ЭРТ УНТАХ” байдлаар үргэлжлүүлснээр таны амьдрал өөрчлөгдөх байх.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Компаний тухай дэлхийн улсууд, нийгмийн ойлголтууд (1)
    Улс үндэстэн бүр хөгжлийн явцад үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, түүний өсөн нэмэгдэх хэмжээ эдийн засгийн өсөлтийг бий болгож, цалин өсч, хэрэглэгчидийн худалдан авах чадвар сайжирч, түүгээр дамжуулж амьдралийн түвшин өсч байдаг. Ийм жишээ олон. 1990-ээд онд бид картын бараанд жагсдаг байсан бол одоо хотын төвд багтахгүй машин түгжирч, хаа сайгүй өндөр барилга баригдаж, гэр хороолол б...
  • Байгаль эхийн өвлийн дүр төрх
    Өвлийн улирал айлчлан ирэхэд бүх л зүйлс цас мөсөөр хучигдаж, цасан цагаан өнгөтэй болохоос гадна цас мөс нэгдэн нийлж маш гайхалтай хэлбэр дүрсийг бий болгож байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг улам тодотгож өгдөг. Харин тэдгээр гайхалтай хэлбэр дүрсийг бий болоход агаарын чийгшил, температур, салхины хурд гээд олон зүйлс нөлөөлдөг бөгөөд энэ бүхний үр дүнд үнэхээр хосгүй байгалийн өвөрмөц ...
  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • Анжелина Жоли болон Брэд Питт нар 7 дахь хүүхдээ өргөж авчээ
    Холливудын алдарт хосууд гэр бүлийнхээ 7 дахь  шинэ гишүүнийг хүлээн авч Сириэс 2 настай хүү өргөж авсан байна. 39 настай жүжигчин бүсгүй Жоли Питт гэр оронгүй хүмүүст туслах сайн үйлсийн аянд оролцох үеэрээ бяцхан хүүтэй анх уулзаж, өрөвдөн нулимс унагасан ба хүү хариуд нь түүнийг тэвэрсэн тэр мөч сэтгэл хөдлөм байсан  талаар НҮБ-ын ажилтан дурсчээ. Брэд Питт, Анжелина Жоли...
  • Бид эх дэлхийгээ ямар болгож байна вэ?
    Индонези АНУ, Орегон Монгол улс, Шарын гол АНУ, Калифорниа Мексик Бангладеш Бразил Дэлхийн хамгийн том экскаватор Гана Испани Канад Оросын Мир уурхай. Дэлхийн хамгийн том алмазны ордод тооцогддог. Хайлж буй мөсөн уул
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • 2014 оны шилдэг гэрэл зургууд
    Жилд мянга мянган зураг Үндэсний Газарзүйн сэтгүүлийн редакцад ирдэг бөгөөд эдгээр зураг илгээгчдийн цорын ганц зорилго нь тус сэтгүүлээс жил бүр зарладаг гэрэл зургийн уралдаанд түрүүлэх юм. Ялагч нь 10000 ам.доллараар шагнуулахын зэрэгцээ тус байгууллагын АНУ-ын Нью Йорк хотод байрлах төв байранд зочлох эрхтэй болдог байна. Тус уралдааны дүн хараахан гарах болоогүй хэдий ч энэ жилийн...
  • Амелиа ба амьтад
    Мэргэжлийн зурагчин болох Робин Шварц охиныхоо амьтадтай байгаа зургийг 3 настайгаас нь эхлэн хальсанд буулган хадгалжээ. Охин үнэхээр амьтдад хайртай юм.
  • Аялах уу? Цуврал-5: Сингапурт хийж болох 10 үнэгүй зүйл
    Сингапур хямд хот биш гэдэг нь тодорхой. Азийн хамгийн үнэтэй бүхэн энд байдаг ба харин танд зоос үрэхгүй байх хэдэн боломжууд бий. 1. Үнэгүй хооллох боломж Бурхан шашны ариун сүмүүд ядуу гэлтгүй асуусан хэн бүхнийг  үнэгүй хоолоор дайлдаг . Ерөнхийдөө тэнд энгийн цагаан хоол санал болгох болно. Зарим үүргэвчтэй аялагчдад хоол хүнсний мөнгөө хэмнэх хамгийн хялбар аргуудын нэг ...
  • Өглөө яагаад лимонтой ус уух хэрэгтэй вэ?
    Өглөө босоод лимонтой бүлээн ус уух нь таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Хинду шашны уламжлалт анагаах ухаанд олон жил хэрэглэсэн шалгарсан арга юм. Иймд үзүүлэх нөлөөтэй танилцана уу. 1. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Бүлээн ус өглөө уух нь ходоод гэдсэнд сайн бол лимонтой хольж ууснаар элэг цэвэршүүлж, хоол  боловсруулах ...
  • Н.Жанцанноров: Морин хуураа “өлгөөтэй бурхан” болгох ёсгүй
    Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн сар шинийн дугаарын зочны хойморьт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урин оролцуулсан юм. -Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлэв үү? -Сайхан шинэллээ. Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ер нь цас л гэж айдастай олон жил...
  • Дэлхийн хамгийн царайлаг Еврей эмэгтэйчүүд
    Мила Кунис Лорен Бэколл Аманда Пит Рэйчел Вайс Хеди Ламарр Гвинет Пэлтроу Женнифер Коннелли Голди Хоун Майя Плисецкая Мелани Лоран Сара Мишель Геллар Скарлетт Йоханссон Элина Авраамовна Быстрицкая Галь Гадот Натали Портман Элизабет Тейлор Лилли Палмер Ева Грин
  • Жизель Бюндхен 34 насандаа загварын тайзаа орхилоо
    2014 онд тэрээр Форбс сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр ашиг орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтыг тэргүүлж байсан юм. Жизель Бюндхен загварын тайзаа орхиж байгаа талаараа:  "Хэдий би цааш үргэлжлүүлэн ажиллах боломж бие махбодийн хувьд байгаа ч дотоод сэтгэл маань одоо болсон, өөр зүйл хийх цаг нь ирсэн гэж үзэж байна тиймээс гэр бүлдээ илүү их цаг зарцуулж, буяны үйлст...
  • Үлгэр эхлэв
    Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн. Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм. Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэ...
  • Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?
    Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. Ану ...
  • Сиэтлд Эклипс нэртэй нэгэн нохой автобусанд суун явах болжээ
    Нэлээд хэдэн долоо хоногийн өмнөөс лабрадор үүлдрийн хар нохой өөрөө автобусанд суун зорчигчдын дунд үзэгдэх болсон тухай KOMONews.com сайтаас мэдээлж байна. Түүний эзэн автобусны буудал дээр тамхи татан амарч, хэсэг хугацаанд суудаг ба түүний нохой энэ хооронд ганцаараа автобусаар зугаалж байгаад ирдэг гэнэ. Нохойн эзний хэлж буйгаар " Тэр бол ухаантай нохой, энд амьдарсан 2 жилийн...
  • Бөмбөлөгөн далай болж хувирсан музей
    Вашингтоны Барилгын музей 2014 оноос эхлэн хөгжилтэй, зочдыг татах арга хэмжээ зохион явуулах болсон ба энэ удаа мянга мянган пластик бөмбөлөгөөр далай үүсгэж, наран шарлагын газар мэтээр зохион байгуулалт хийсэн нь зочдын анхаарлыг ихэд татсан байна.
  • ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ БА ХҮН ТӨРӨЛХТӨН ЦОВДЛОГДСОН НЬ
    Өнөөгийн бидний амьдарч буй эрийн үенийг цахим ертөнцгүйгээр, олон нийтийн сүлжээгүйгээр төсөөлөхийн аргагүй. ШУ-ын хөгжил нь технологийн хөгжлийн түлхэц болсноор бидэ өдөр тутмын амьдралдаа хэрэглэх олон сайхан тусламж, хялбарчилсан, мэдээллийг олон талаас авах гэх мэт ашигтай олон зүйлийг технологийн хөгжлөөр дамжуулан олж авч байна. Малаа GPS-ээр хаа байгааг нь мэдэх боломжтой болтлоо...
  • Плазма телевизийн төгсгөл
     Плазма телевизийн бизнес их бүрхэг байна.Илүү тод дүрс, нүдэнд тусах байдлаараа плазма дэлгэц олноос талархал хүлээсэн билээ. Гэвч зах зээл дэх эрэлт хэрэгцээнд өөрчлөлт орсон тул Samsung корпорац плазма зурагтны үйлдвэрлэлээ зогсоон, LED технологийн загвараа түлхүү гаргахаар болсоныг мэдэгдлээ. Хятадад байдаг цөөн тооны плазма зурагтын үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар ...
  • Диана гүнж
    Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6-р сарын 29-ний өдөр гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андр...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
ert bosoh (зочин)
Өглөө 6:30-д босдог. Энд бичсэнээр бол хотын төвөөс зайдуухан гэртэй, ажилтай явахын тулд ингэж босдог гэсэнтэй нь таараад байна. Арай жаахан эрт босдог болохгүй бол болохгүй нээ
    • хариулах
(зочин)
Sanaa avahaar saihan zuil bichsend bayarlalaa

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.