ЧӨЛӨӨТ АГУУЛГА

СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД


2014 оны 11 сарын 18, 11:12
avliga-mongol1Намрын өглөө... Машины дугуйн хий багасчихаж. Хүүхдээ албанд нь хүргэж өгчихөөд, ойр хавьд дугуй засвар байхгүй тул дугуйгаа нөхүүлэхээр явлаа.

“Дугуй засвар” гэсэн бичигтэй хашааны гадна очиход хижээл насны ах гарч ирээд учир байдлыг сонсоод ажлаа эхлэв. Гудамжинд явж байсан нэгэн залуу, засварчин ахыг таньдаг бололтой мэнд мэдэн, хоорондоо үг солилцлоо.

-Хорооны тодорхойлолт авах гэсэн чинь өгөхгүй гээд хэд хонохоор нь нөгөө компанитай чинь гэрээ байгуулчихлаа ш дээ. Сургууль соёлд хүүхдээ өгөх гэсэн чинь тэр тодорхойлолт чинь заавал хэрэгтэй юм байна. Эхнэр үглээд ер болсонгүй. Тэгээд гэрээ байгуулж байж, тодорхойлолтоо авлаа. Офицеруудын ордны тийшээ хоёр өрөө байраар манай хашааг солино гэнэ. Хэзээ ч орох юм бүү мэд гэнэ. Засварчин ах:

-Ахынх нь хүүхдүүд бүгд том болчихсон юм чинь, шинээр сургуульд орох хүүхэд байхгүй ээ. Ах нь жаахан харзнанаа. Хотын төвөөс тэр хол юугаа хийж нүүхэв дээ. Тэгээд ч хоёр өрөө байраар юугаа ч хийхэв гэв. Залуу:

-Уг нь ч тийм л дээ. Тэглээ гээд яахав дээ. Хүүхдүүд нэгдүгээр ангид ороод л цэцэг энэ тэр бариад явахаар чинь муу охиноо өрөвдөөд болсонгүй. Хүний амьдралд чинь нэгдүгээр ангид орох гэдэг ганц л тохиолдоно биз дээ гэлээ.

Удалгүй өөр нэгэн залуу хамар хашаанаас гарч ирэн бидэнтэй нэгдэж, мань хоёрын ярианд оролцов.

-Үхсэн-нн. Ер нь эд чинь ингээд дээрэмдээд дуусгаж байгаам биш үү. Хоёулхнаа үлдчихээд зурагт мурагтаар гарч нүд болохвий дээ. Аайн гэж хэлэнгээ засварчин ах руу хөгжилтэйгээр зальжин харц шидлэв.

Дугуйгаа ч данхраадаад, тайлаад авчихлаа. Засварчин ах:

-Нөгөө улаан хацарт дарга чинь хойшоо зуслан руу тавьж байсан зам дээр нүүлгүй үлдсэн өвгөнийг зурагтынхантай ирж загнасныг чи яриад байна уу? гээд инээвхийлснээ:

-Үр хүүхдээ бодвол тэр зурагтаар гарах ч яамай байнаа л гэж байна. Энэ үед би ярианд оролцож юу болсон энэ тэрийг лавлалаа. Нэг нь над руу анхааралтай харж байснаа:

-Өөрөө юу билээ. Шүүгч билүү. Эртээд зурагтаар гараад байлуу гэж байна.

-Үгүй ээ, үгүй. Би шүүгч биш. Би зүгээр л хуульч. Та нарын яриад байгааг чинь харина би мэдэх юм байна шүү гээд ярих өвчин хөдөлж, нөгөө гуравтаа “лекц” уншив аа гэж... Хэхэ.

Мань гурвын газар бол хувийн өмчийн газар юм байна. Зүгээр нэг эзэмших эрхийн гэрчилгээтэй биш. Тиймээс газарт орох, шинэ хороолол барих нэрийдлээр хувийн өмчийн газрыг төр болон барилгын компани хамтран ийнхүү “дээрэмдэж” авах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй юм. Хувийн хэвшлийн барилгын компани бол мэдээж ашиг олох зорилгоор ажиллаж, бизнесийн ухаанаа шавхаж, иргэдтэй аль болох өөрт ашигтай байдлаар гэрээ байгуулах нь зүйн хэрэг. Энэ бол зах зээлийн жам.

Харин тэр хороо хорины тодорхойлолт өгөхгүй гэдэг нь юу вэ? Энэ иргэний үндсэн эрхэд халдсан тун бүдүүлэг үйлдэл мөн. Иргэн хувийн өмчөө захиран зарцуулахад хөндлөнгийн, тэр дундаа төрийн нэр барьсан ямар ч засаг дарга байж болохгүй юм. Иргэний эрхийг хамгаалах үүднээс хороо хорин ажиллах ёстой байтал харин ч иргэний үндсэн эрхийг уландаа гишгэж, шахалт дарамт үзүүлж байгаа нь Эрүүгийн хариуцлагад татагдах хүртэл онц ноцтой эрх зүйн зөрчил болно.

Манай Үндсэн хуулийн зарчим гэж байна. Иргэний үндсэн эрхэд орон байраар хангагдах, шударгаар олсон өмч хөрөнгөө хэний ч оролцоогүйгээр захиран зарцуулж амар тайван аж төрөх ёстой. Түүнийг төр баталгаажуулж бүх талаар дэмжих үүрэгтэй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн байдаг.

Нөхөх олговортоо иргэд тун сэтгэл ханамжгүй байна. Хотын төвийн А зэрэглэлийн бүсийн хашаа байшингаа хотын зах руу хоёр өрөө байраар солихгүй гэж байгаа нь тэдний л сонголт. Нөхөн олговрын хувь хэмжээг зөвхөн хувийн өмчийн хувь эзэнтэй л тохирох бөгөөд нийт оршин суугчдын 70-аас дээш хувь нь зөвшөөрсөн учир гэж хүч түрэх нөхцөл байхгүй. Нөгөө талаас барилга барихад барилгын компанитай гэрээ байгуулж болохоос ямар нэгэн төр, түүний эрх бүхий байгууллага газрыг дайчлан аваад байгаа юм байхгүй.

Албадан нүүлгэхэд дайн болон онц байдал зарлаагүй л бол бусад ямар ч тохиолдолд хувийн өмчтэй байх, түүнийг өмчлөх эрхтэй. Бид социализмын үеийн Аман хуур киноны Соном өвгөний дүрийг ардчилсан нийгэмд шууд хуулбарлаж, “өвгөн ба түүний хүүхдүүд”-ийг шоолж ер болохгүй. Социализмын үед хувийн өмчийг хорьж байсан бол энэ нийгмийн үндсэн зарчмуудын нэг нь хувийн өмч мөн.

Нөгөө талаас олон улсын эрх зүй гэж байна. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн байдаг. Энэ нь бид НҮБ болон олон нийтийн хамтын нөхөрлөлийн өмнө иргэдийнхээ эрхийг хамгаална гэсэн үг. НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос гаргасан Ерөнхий зөвлөмж ¹7 (1997), Ерөнхий зөвлөмж ¹4 дүгээрт (1991) хүн бүр албадан нүүлгэх явдал, хүчирхийлэл, бусад аюул заналаас хуулиар хамгаалуулж орон байрны аюулгүй байдлаар хангагдах ёстой гэж заасан байдаг.

Хувийн өмч бол маргаашдаа итгэх бодит үнэмшлийг төрүүлж, жинхэнэ ёсоор хэнээс ч хараат биш амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг учраас хэн нэгэн нөхөр зурагт, хэвлэлийнхэн авчирч, загнавал шүүхэд өгөөрэй. Тэдний ямар нэгэн байдлаар дарамтлах үйлдэл нь өөрөө албадан нүүлгэх шинжийг илэрхийлдэг гэдгийг ойлгох нь зүйтэй. Тиймээс хувийн өмч мандтугай л гэж хэлье.

...Манай гурав их л хөөртэйгөөр миний яриаг сонссон бөлгөө.

Хуульч Б. Гүнбилэг




Эх сурвалж: http://gunbileg.blogmn.net/

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ОНИГОО: ХӨГЖИЛТЭЙ ОНИГОО
  • 2016 оны Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн чиглэл
    Монгол, Австралийн  хамтран хэрэгжүүлдэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны чиглэл гарлаа. Австралийн их сургуулиудад магистр, докторын зэрэг олгох сургалтад жил бүр 43 тэтгэлэг олгодог. Энэ жил төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдад актуар судлал, хөрөнгийн менежмент, аудит, худалдааны эрх зүй, бизнесийн засаглал, эконометрикс, хөдөлмөрийн харилцаа, шүүх нягтлан бод...
  • Хамгийн шилдэг хачиртай талхнууд
          Манга, анимэ зэргээрээ Япон улс дэлхийд танигдсан шигээ Бэнто буюу бэлдсэн хоолоороо мөн алдартай болжээ. Энэ удаа 7 дахь жилдээ зохион явагдсан " ОУ-ын шилдэг Бэнто шалгаруулах уралдаан" хачиртай талх буюу сэндвич гэсэн сэдвээр явагджээ.       Уг тэмцээнд Франц улсаас  оролцогчийн бүтээл тэргүүлсэн ба  түүний гү...
  • Эмийг орлох 5 хүнс
    Хэрэв бие тань тавгүйрхэж, нойр тань хүрэхгүй байгаа бол эм уух гэж битгий яараарай. Харин үүний оронд хөргөгчөө онгойлгоод тэнд ямар нэгэн хэрэгтэй зүйл байгаа үгүйг хараарай. Өөрөөр хэлбэл эм уухын оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээр өвчин намдаагч болон нойрны эмийг орлуулах боломжтой юм. 1. Алим - Аспирин Англичууд зүгээр ч нэг "Алим байхад эмчид очих шаардлагагүй.&...
  • СУМО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ВАНПАКҮ СУМО 2015" ТЭМЦЭЭН
    ХЭЗЭЭ: 2015.05.02/БЯМБА гараг/, 09:00 цагаас ХААНА: МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: JCI Монгол ТББ, JCI Токио ТББ, Монголын Сумо Бөхийн Холбоо, Зориг сан ДЭМЖИГЧ: Япон Улсын Элчин Сайдын Яам #ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ JCI Монгол байгууллага нь 100 жилийн түүхтэй JCI Байгууллагын гишүүн болсоор даруй 23 жилийн түүхэн замналыг бий болгоод байна. Ардчилал, шин...
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 2: Цагаан гаа болон Шарсан загас
    Шарсан загастай хамт идэхэд хамгийн тохиромжтой хүнс бол цагаан гаа юм. Учир нь цагаан гаа нь тостой загас идсэний дараагаар аманд сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлдэг байна. Түүнчлэн шарсан загас болон цагаан гааг хамт хэрэглэвэл шим тэжээлээр баялаг төдийгүй хоолны төгс зохицол болдог байна. Загасны тос нь тархины мэдрэлийн эсийг идэвхжүүлж, хөгшрөлт болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс сэрги...
  • Хэрэв та захирал бол: ТАНЫ БИЗНЕСТ ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД
    Бидний цувралаар хүргэж буй "Энэ бол захирлын ажил" номны дараагийн хэсэг ---------------------------------------------------------------------------------------------- Энэ номыг бичигч би вээр лекц, удирдлагын түвшний сургалтан дээр “Танай компаний асуудал нь юунд байна вэ? Захирлыгаа муулсан ч болно, юу ч хамаагүй бичээрэй” гэж цаас тарааж, бичүүлж авдаг. Тэгээ...
  • ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН ЗАЛУУГИЙН БИЧСЭН “ГЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 20 ЗӨВЛӨМЖ”
    Гэрлэлтийн талаарх 20 зөвлөмж 1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Prote...
  • Will.i.Am 2NE1 хамтлагийн дуучин CL-д санал тавьжээ
    Америкийн рэппэр Will.i.am болон Солонгосын 2NE1хамтлагийн дуучин бүсгүй CL нар хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай Will.I.am анх өөрийн твиттер хуудсанд хамтран ажиллавал яасан юм бэ? гэсэн утгатай саналыг "жиргэснээр" уран бүтээлийн гараагаа эхлүүлж магадгүй болоод байгаа аж. Хэрвээ албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлэх аваас Black Eyed Peas хамтлагийн 20 жилийн ойд зориулс...
  • ХАЙРЫГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ
    ХАЙР аа гэж. За даа тодорхойлолтыг нь хэлэх их хэцүү юм. Зарим хүмүүс хайр бол ...... юм гээд тодорхойлж чаддаг. Ер нь уншигч авхай таныхаар хайр гэж юу вэ? Энэ зүйлийн талаар та бодож л байсан байх. Зарим нэг хүмүүс хайрыг дараах байдлаар тодорхойлдог. "Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм." "Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм. Энэ бол т...
  • Ирина Шейк: Миний тухай
    Өсөж төрсөн нь: Би Еманжелинск хэмээх хэн бүхний мэдэхгүй жижигхэн газарт төрж өссөн. Миний аав уурхайчин, ээж маань төгөлдөр хуурийн багш байв. Бидэнд бяцхан цэцэрлэг байлаа. Учир нь Орос хүмүүс амь зууж өлсөхгүй байхын  тулд цэцэрлэгтэй байж тэрийгээ арчлах хэрэгтэй болдог юм. Бид улаан лооль, төмс, өргөст хэмх тарьж, би ээждээ ногоогоо тариалахад тусалдаг байв. Танигдаж эхэлсэ...
  • Найзууд киноны жүжигчид 21 жилийн дараа
    АНУ-ын хамгийн амжилттай олон ангит цувралуудын нэг болох Найзууд киног үзээгүй, мэдэхгүй хүн ховорхон байх. Саяхан тус киноны хамгийн анхны анги телевизээр цацагдсан өдөр тохиосон бөгөөд уг олон ангит цуврал маань дэлгэцээр гарч эхэлснээс хойш аль хэдийн 21 жил өнгөрчээ. Өрөөр хэлбэл хүнтэй зүйрлэвээс Найзууд кино маань аль хэдийн насанд хүрч 21 дэх жилтэйгээ золгожээ. Харин киноны маан...
  • АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР
    Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан. “Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амь...
  • Токио дахь "галзуу" үсчин.
    Токиод байх нэгэн үсчний газар танд үнэгүй тайралт хийж, будах үйлчилгээ санал болгоно. Хариуд нь та тэдний хүссэнээр л үсээ засуулах боломжтой. Зарим засалт, будаг нь яг л галзуу хүн мэтээр харагдуулах агаад  Японд ихэвчлэн өөрийн гадаад төрхөө өөрчлүүлэх гэсэн,  ялангуяа шинэ оны өмнө томоохон өөрчлөлт хийж бусдаас онцгойрох гэсэн залуус тэднийг зорьдог. Яаж өөрчлөгдөхөө мэд...
  • ХҮҮХДИЙН ДААХЬ ҮРГЭЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ
    Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж...
  • Обама, Саркози нар үнэхээр өгзөг ширтсэн үү?
  • Анааш ингэж унтдаг
  • 75 жил хамт амьдарсны эцэст хосууд нэг нэгнийхээ гар дээр амьсгал хураажээ
    Александр болон Жанет Точко нар 75 жилийг хамтдаа өнгөрөөгөөд буй Калифорнийн ахмад хосуудын нэг байлаа. 8 настайгаасаа эхлэн бие биенээ мэдэх болсон тэд 1940 онд хуримлаж 95 нас хүртлээ хорвоог хамтдаа туулжээ. Нөхөр Александр өөд болохоосоо хэдэн долоо хоногийн өмнө аарцгандаа гэмтэл авч, хэвтрийн байдалд орсон ба түүнээс хойш эхнэр Жанетийн бие муудаж эхэлсэн аж. Александрыг амьсгал ...
  • Шинэ оюутны мэдэхэд илүүдэхгүй зүйлс
    Амьдралын их далайд анхны алхмаа хийхийг их сургуульд элсэн орж оюутан хэмээх нэр зүүхтэй адилтгаж болно. Тиймдээ ч оюутан ахуйн цаг хүний амьдралын салшгүй нэг хэсэг болдог. Энэ л үеэс хүн аливаа зүйлийг эргэцүүлэх чадвартай болж бие даан шийдвэр гарган бие хүн болон төлөвшиж нэг үгээр эрдэм ном сурахаас гадна амьдрах ухаанд суралцдаг билээ. Их сургуульд элсэж шинэ оюутан болж бу...
  • Муурын төрөлтөн/Алгын чинээ өгүүллэг/
    Дэлхий дээр хүн төрөлхтөн мөхсөн боловч муурын төрөлтөн он удаан жилийг туулан тэнгэрийн заадсаар дамжин бүр чинагш холын хол аян замыг туулан одов. Муурын төрөлтөн хүнийг “хүзүү илдэг гар” гэж нэрлэнэ. Дэлхий дээр хааяа нэг хүний араг ясын малтмал олдоно. Муурын төрөлтний дунд гэрийнхээ ханыг хүний араг яс, эрдэнэсийн чулуугаар чимэглэх моод дэлгэрч байгаа гэнэ./Орчу...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.