МЭДЭЭ

Монгол хүү НҮБ-ийн ИНДЭР дээрээс


2015 оны 11 сарын 20, 11:57
Untitled

АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ буюу Монгол хүү өөрийн дуу хоолойг НҮБ-ийн Европ дахь ТӨВ индрээс

"Амьдралыг тэтгэгч хөх дэлхий" буюу "The blue Star of Life" төсөл нь бөгөөд 5 жилд нэг удаа хэрэгждэг аж. Уг төслийн хүрээнд Монгол, АНУ, Япон, Хятад, Камбож, Вьетнам, Солонгос зэрэг 10-аад орны хүүхэд багачууд "Байгаль, хүрээлэн буй орчноо хэрхэн хамгаалах тухай" өөрийн дуу хоолой, үзэл бодлыг нийгэмд хандан хүргэх, ирээдүй хойч үе эх дэлхий, байгаль орчноо хайрлах, хамгаалах тал тухай талаар Швейцарийн нийслэл Женев хотод НҮБ-ын Европ дахь Төв оффис дээр улс төр, нийгмийн манлайлагчдад зориулан илтгэл тавьж, өөрийн улс орны тэргүүний мэндчилгээг хүргэх зорилготой төсөл юм.

JCI Монгол байгууллагын 12 салбар байгууллагын нэг болох JCI Улаанбаатар Централ салбар нь энэхүү төслийг 2015 оны 4-р сараас Монгол Улсын хэмжээнд 3 үе шаттай зохион байгуулж Үндэсний ялагчаа тодруулсан бөгөөд тэрхүү ялагч нь эх орноо төлөөлөн НҮБ-д очиж өөрийн дуу хоолой, үзэл бодлоо уралдуулж "Байгаль орчны тухай" илтгэлээ тавиад ирсэн байна. 12193449_948694581864246_1197205902749954579_n
Төсөлд 16-24 насны залуус эссе бичлэг, илтгэл тавих гэсэн 2 шаттай уралдаант шалгаруулалтанд оролцож тэднээс шалгасан нь Шинэ Эрин ЕБС-ын 12-р ангийн сурагч Э.Энхцацралт юм.
Тэрээр 10-р сарын 23-аас11-р сарын 1-ны хооронд төслийн 3-р шат буюу Японы Токио, Швейцарын Женев, Францын Парис хотуутад зочилж, НҮБ дээр илтгэлээ тавиад ирсэн байна.
Э.Энхцацралт нь энэ удаа  төслийн хүрээнд Япон улсын нийслэл Токио хотод очин бусад орны найзуудтайгаа нэгдэж, Японы Парламентын Дээд Танхимын дарга
, Япон улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд нартай уулзжээ. Мөн Токиогийн Их Сургуулиар зочилсны дараа аяллаа үргэлжлүүлж Женев хотод очсон бөгөөд маш шахуу хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ийн Европ дахь Төв оффисын индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг хүргэж, өөрийн илтгэлээ танилцуулсан байна.
  Мөн ОУОлимпын Хороо, Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллага, Олон Улсын Байгаль Хамгааллын Холбоо зэрэг байгууллагуудаар зочилж, уулзалтууд хийсний дараа Парис хотод очсон бөгөөд UNESCO, Франц дахь Японы ЭСЯ зэрэг газруудаар зочилж,  дэлхийн хэмжээний лидерүүдтэй уулзаж, санал бодлоо солилцсон байна.

Хүүхдийн хандлага, нийгмийн төлөөх бодол гэдэг ямар мундаг болохыг дор оруулсан түүний илтгэлээс уншина уу.

Э.ЭНХЦАЦРАЛТ: НҮБ-ийн индрээс тавьсан миний илтгэл
----------------------------------------------------------------------------------
12191599_948694341864270_2555294641093114516_nНамайг Энхжаргалын Энхцацралт гэдэг. Би Шинэ Эрин сургуулийн 12-р ангид сурдаг. Би “The Blue Star of Life” гэдэг олон улсын төсөлд 10 сарын 24-өөс 11 сарын 1-ны хооронд оролцоод ирсэн билээ. Энэ бол тэр төслийн хүрээнд миний Женев дахь НҮБ-ийн Европын төв байран дээр тавьсан илтгэл. Ерөнхийлөгчийн илгээмжийг илтгэлийнхээ өмнө нь уншиж хүргэсэн юм. Харин тэр илгээмжид “...much like today how a son of Mongolia, Enkhtsatsralt, represents his country, having his voice heard on this very international stage"(Монголын хүү Энхцацрал улсаа төлөөлж, энэ том олон улсын индэрт дуу хоолойгоо гаргах нь орч.). гэсэн өгүүлбэр байсан. Энэ өгүүлбэрийн “how a son of Mongolia” гэдэг хэсгийг уншихад дээшээ нэг юм огшоод л гараад ирсэн. Үнэхээр энэ хэдхэн үг намайг тэр том индэр дээр ямар зорилготой юуг хэлж хэний дуу хоолойг илэрхийлэхийн тулд илтгэл тавьж байгааг минь сануулсан даг. Ингэж илтгэлээ итгэл дүүрэн тавьсан юм.
 

 My contribution to environmental protection

I’m honored to be here representing the youth to speak about one of the most popular issues-Environment. Environmental problems concern not only adults, but also the upcoming generations. In our times, we teenagers have witnessed more global warming and extreme weather and we realize it’s our responsibility as well to maintain the ecosystem’s balance. To do this, everyone, from a student to the president of a nation, needs to contribute to the fight against climate change.
I have an experience of such contribution. As the student union president, I realized I must start even single-handedly with myself to protect our environment. Therefore, I organized an action program in which we turned off our school’s entire electricity for a whole day. There was no electronic device at all, not even cellphones. We saved approximately twenty cubic meter wood, and oxygen that is enough to sustain two people for forty years.
There are other people who are contributing too. One example is a boy named “Buynhishig”. Over the last three years, he has cleaned River Selbe by collecting garbage along the coast for three kilometers and throwing them into recycle bins every day. He was only nine when he started doing this. Now he’s the eco-student of his school. His friends clean the river with him.
These small yet significant contributions actually enhance our environment. Regardless of their size, they can have enormous effects. Buynhishig has influenced his friends and I influenced my schoolmates. Little contributions lead to bigger results. It’s our duty to start such small movements. I hope this encourages you in your own field to take the first step like I did. We are the ones who have to take care of the environment. Let’s recycle our trash, ride a bike, plant a tree, turn off our electricity, clean our surroundings. It’s you, me and everyone else who have power to save the mother Earth.”
  
Үүнийг ингэж тавиад, сүр бадруулаад л байгаа нь гайхуулж байгаадаа биш юм. Зүгээр л сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, жаахан ч гэсэн өөрчлөлтийг хамтдаа хийх гэсэн оролдлого. Угаасаа бодоод үзэхээр ингэхгүй бол шал утгагүй. Амиа бодсон хэрэг ч гэж болно. Тиймээс үүнийг уншсан бол “Засс...Цацаа яваа л биз худлаа баахан юм илтгэлдээ оруулаа л биз” гэж бодохын оронд “Нээрээ энэ чинь ингээд сургуульдаа юм хийчихсэн юм байна. Ядаж хийгээд үр дүн нь гарчихсан юм байна. Би ч гэсэн яагаад эерэг үр дүн өөрчлөлтийг авчирч болохгүй гэж?” гэж бодоорой. Тэгээд бас зөвхөн бодох биш өөрөөсөө эхлээрэй. Үйлдэл болгоорой. Хамгийн гол нь “Би өнөөдөр ганцаараа хийлээ гээд юу өөрчлөгдөх юм?” гэж хэзээ ч бүү бод. Учир нь чиний өөрөөсөө эхлүүлж байгаа бүх зүйл бусдад бас өөрөөсөө эхлэх сэдлийг төрүүлж өгдөг. Харин тэд бүгд нийлвэл ямар их хүчтэй өөрчлөлт гарахыг төсөөлөөд үзээрэй.
 
Аз жаргал хүсье! Баярлалаа. Share & Stay tuned!
Хүндэтгэсэн, Э.Энхцацралт

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Pablo Picasso (1881-1973): Африк эрин 1907-1909
    1907 онд Трокадеро музейд гарсан угсаатны зүйн үзэсгэлэнгийн үеэр Пикассо африкийн уламжлал, эртний урлаг, соёлтой танилцжээ. Энэ үзэсгэлэн, тэнд тавигдсан балар эртний, эгэл, болхи ч гэж хэлж болох баримлууд түүнд уран бүтээлийн жинхэнэ нээлт болсон билээ. Пикассо тэдгээр эгэл зүйлсээс л орчин үеийн Европын урлагийн тансаг, нарийн илэрхийллээс хамаагүй илүү бүтээлч, илүү бодит, илүү хүч...
  • Ном уншихын ач холбогдол
    Орчин үед бүгд л ажил ихтэй завгүй болчхоод ном уншиж амжихаа байсан гэнэ. Жаахан зав гарвал телевизор харах буюу компьютер шагайна. Ном уншихаа больсоор бид ямар чухал зүйлээ алдаж байгааг нэг удаа ч гэсэн эргэцүүлж бодож үзсэн үү? Бидний товч зөвлөгөөг уншаад, өдөр бүрийн графикт ажил дотроо “ном унших” гээд оруулчхаарай. Ном сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг Бид но...
  • Далай ламын сургаал
    Бодвол ээж минь л хайчилж өгсөн болов уу, сонины хайчилбар байгаад л байдын. Элэгдэж үнгэгдээд алга болохоос нь өмнө тэмдэглээд авяа гэж бодлоо. 1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана. 2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд. 3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд. 4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөр...
  • Монгол ахуй (эгдүүтэй видео)
    Монгол ахуй, хөдөөний Монгол айлд бяцхан хүү өсөж торниж байгаа тухай, мал амьтан, байгаль хүний шүтэлцээ, хэрхэн ойрхон өсөж торниж байгаа тухай их гоё бичлэг байна. Уртын аялаад л мөлхөөд байгаа харагдлаа. Та бүхэн үзэж сонирхоно уу. Бас гадаад найзууддаа сонирхуулж болох юм. Магадгүй Монголд айлчлан ирэх жуулчдын тоог нэмж эх орондоо бас хувь нэмэр ч болж мэдэх юм даа. Надад лав цөөхө...
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • Үр хөврөл хэрхэн бүрэлдэн тогтдог вэ?
    Зурагчин Нильсоны хүний үр хөврөл бүрдэх явцыг харуулсан энэхүү зураг түүнийг алдрын оргилд хүргэсэн билээ. Бага байхын микроскоп болон зургийн аппаратанд дуртай байсан тэрээр хүний биеийн бүтэц бүрэлдэхүүний зургийг дэлхий нийтэд таниулахыг хүсэх болсон ч зураг бүр нь олны хүртээл болж чадаагүй юм. Эр эс Өндгөн эс Үр хөврөл умайн салстал тогтоод 7 хоүнүг болоход Үр хөвр...
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
  • Зөв цагт, зөв газраас авсан гэрэл зургууд
    Балба улс, шинэ оны анхны нар Гэрэл зурагчид зөв цагт зөв газраа байж, яг тэрхүү торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж чадсанаар хамгийн хосгүй төдийгүй энэ хорвоо дээрх хамгийн шилдэг гэрэл зургийг авч үлддэг тохиолдол байдаг. Цаг цагаараа байдаггүйн нэгэн адил гэрэл зураг бүр өөрийн гэсэн хаана ч байхгүй, хэзээ ч давтагдашгүй гайхалтай түүхийг өөртөө агуулж байдаг ба зөв цаг...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд: БНСУ Корана вирусын халдварыг зогсоосон, одоо тус улсад зорчиход аюулгүй
    Асуулт: БНСУ-д дэгдээд байсан Ойрхи-Дорнодын Коронавирус, МERS-ын халдварын байдал ямар байна вэ? Хариулт: БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ сарын 20-нд тус улсад суугаа гадаадын ДТГ-уудад зориулан Ойрхи-Дорнодын Коронавирус буюу MERS-ын халдварын байдлын талаар мэдээлэл хийлээ. 5 дугаар сарын 20-нд уг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсын Засгийн газар шуу...
  • Нохдын нөхөрлөл
  • Аз жаргалын шаахай /алгын чинээ өгүүллэг/
    Шилэн шаахай олсон ханхүү түүнийг шүүрэн аваад хэлэв: - Ямар гайхамшигтай уран нарийн хийцтэй, үзэсгэлэнтэй гутал вэ!...Энэ технологийг манай улсын урчууд дархад мэддэгсэн бол. Ханхүү маш шуурхай хөдлөж маргааш нь улсынхаа бүх урчуудыг цуглуулан эрдэм шинжилгээний хурал хийлээ. Шилний дархан цэцэглэн хөгжиж эдүгээ улсынхаа эдийн засгийг гол тулж түших дэлхийд тэргүүлэх хэмжээний ...
  • Хакерууд “Samsung S5”-ын нууцлалыг тайлжээ
    iPhone 5s-ийн түгжээг хуурамч хурууны хээгээр тайлж болдог болохыг хакерууд баталсан байдаг. Тэгвэл энэ удаад хакерууд "Samsung S5"-ын түгжээг мөн хуурамч хурууны хээгээр тайлсан байна. Тэд SR Labs-ын тусламжтайгаар хурууны хээг сканердан авч дуурайлган хийжээ. Тэгэхээр сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад итгэх итгэл хэр байгаа бол?... Ийнхүү харьцуулан үзэхэд Apple-ийн ут...
  • Илжигний төмсөг
    Илжигний төмсгийг өргөөд хэрхэн цагийг яг таг мэдэх аргын талаар маш хөгжилтэй бичлэг. Үзээд жинхэнэ савж уналаа. Сандлаасаа инээж унахааргүй бэлэн байдалд үзээрэй хахаха
  • Шинээр гарах Барби хүүхэлдэй "аймар" уу?
    Шинэ загварын барби хүүхэлдэй худалдаанд гарахад бэлэн болсон ч харилцан яриа хийдэг хүүхэлдэй худалдаж авах эсэхэд эцэг эхчүүд эргэлзэж буй бололтой.  Учир нь эдгээр тоглоомууд Wi-Fi-д холбогдож, эзнийхээ хэлсэн үгийн талаар интернетээс илүү их мэдээлэл олсны эцэст  эргэж хариулт өгөх юм. Энэ нь эргээд тухайн хүний мэдээллийг алдах аюултай гэж үзэж байгаа бол үйлдвэрлэгчид ха...
  • Япон улсын засгийн газрын тэтгэлэг
    Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулах тул шалгалт өгөхийг хүсэгчид бүртгэл, шалгалтын хугацаа зэрэг мэдээллийг тус Элчин сайдын яамны цахим хуудаст байршуулсан удирдамжаас харна уу. http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/ryuugaku.htm 1. Элсэлт авах чиглэл 1.1. Их сур...
  • Японд очсон гаднынханд сонин санагддаг зүйлс
          Хэн ч гэсэн өөр улс орноор аялах үедээ тухайн газар нутгийн соёлыг гайхшрах нь мэдээжийн хэрэг. Энэ удаа гаднын аялагчдын нүдэнд туссан Япон улсын сайтай муутай  сонин содонг хуваалцая. 1. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй биш гэж үү? Дэндүү ойлгомжтой тэмдэглэгээнүүд.  2. Маш аюулгүй, тайван. Кафед захиалга өгөхөөр босохдоо гар утсаа ши...
  • ПАРТИЗАНУУД: Тэд сумод Монголчуудыг манлайлсан
    Энэ хүмүүс Монголчуудаа манлайлж СУМО-д жим гаргаж, жим нь зам болж, зам нь дардан болж, өнөөдөр Монголчууд Японы Мэргэжлийн Сумог эзэгнэх эхлэлийг тавьсан. Тэд булган сүүлтэй манлайлагч залуус.
  • Н.Жанцанноров: Морин хуураа “өлгөөтэй бурхан” болгох ёсгүй
    Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн сар шинийн дугаарын зочны хойморьт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урин оролцуулсан юм. -Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлэв үү? -Сайхан шинэллээ. Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ер нь цас л гэж айдастай олон жил...
  • Анааш ингэж унтдаг
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Амжилт хүсье (зочин)
ИЛүү бүтээлч, илүү манлайлагч болоорой. Амжилт хүсье.
    • хариулах
Мундаг юмаа (зочин)
Хамгийн гол нь энэ хүү бусадтайгаа сурсан мэдсэнээ хуваалцая гэж байгаа нь, бусдыгаа намайг онгирч байна гэж битгий бодоорой, ийм зүйлийг хуваалцахгүй бол сэтгэл амрахгүй нь гэж байгаа нь их хөөрхөн юм.
    • хариулах
unshigch (зочин)
Ene huugeer uneheer baharhaj bgaa ch ene huugiin uhamsariig bi chamlaj bna. Yagaad iim shan muchid Mongol gesen omogshloo geej bga blee. Ene huugiin eej aav ch gesen saihan mongol deel oyod yavuulj boloogui uymuu.Ene umssun huvtsas ni mongol zahtai l bolohoos bish bietnam Laosiin umsdug heetei daavuul bna sh de. Ene huugiin zurgiig harval bietnam Laos Kamboj l gej harj bna.Shan mongol orniihoo tenger shig tsenher torgoor mongol deel umssun bol bi ihed bayarlah blaa.
    • хариулах
(зочин)
Uneheer mundag, ene saihan zuv humuujij, bodlooroo tsaashdaa ajildaa,amidraldaa ulam sain amjilt gargarai amjiltamjiltamjilt
    • хариулах
(зочин)
Мундаг юмаа :)

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.