МЭДЭЭ

24 тэрбум ба иргэдийн бодол


2015 оны 12 сарын 01, 15:27
12313695_869551203142504_4166665930776305910_nИРГЭДИЙН ИНДЭР:
-------------------------
Ширчингийн БААТАР: Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг нэг араб өвгөн худалдан авчээ. Энэ бол алсдаа Энхбаяр гуай авснаас илүү аюултай агаад хор уршигтай байх болно, Энэ талаар хэвлэл мэдээллээр зөв буруу гээд шуугиж байна. Тэр худалдаж авсан этгээд мэдээж энэ газрыг зөөж аваад явахгүй тул энд ямар нэгэн барилга баригдах нь тодорхой. Тэр араб өвгөн Монгол улсын иргэн юм гэнэ. Монгол улсын иргэний харъяалал бол тэр болгон гаднынханд олдоод байдаг зүйл биш, Монголын иргэн болох хүсэлтэй олон мянган угсаа нэгт монголчууд бий. Гэтэл энэ араб өвгөн яагаад Монголын иргэн гэнэт болчиxдог байна. Энэ бол авилгатай шууд холбоотой. Мөнгөтэй нь чөтгөр боловч Монголын иргэн болдог, мөнгөгүй нь цус нэгт монгол хүн байвч болж чаддаггүйг энэ гэрчилнэ. Авилгатай тэмцэх газар юун түрүүнд энэ араб хүний иргэний харъяаллыг шалгах хэрэгтэй. Төрийн ордны хажуу талд харийнхан газар худалдаж авна гэдэг бол Монгол улсын аюулгүй байдал нэн дорд орсны бас нэгэн том гэрч мөн. Энд моск барьдаггүй юм аа гэхэд өндөр барилга бариx нь тодорхой доо. Дайсагнагч эргээд харь эзэнтэй энэ газар бүгж байгаад халдлага хийхэд нэн боломжтой нөхцөл бүрдэх болно. Энэ бол аюулгүй байдал талаасаа огт болохгүй зүйл. Хятадууд Монгол улсын тусгаар тогтнолыг хадан дээр тавьсан түүхий өндөг гэж шоглон хэлдэг. Учир нь салхи хөдөлбөл өндөг унана. Унасан өндөг хагарна. Хагарсан өндөг хатна. Хальс нь салхинд хийсээд ор мөргүй алга болно. Тэгээд хад л хэвээрээ үлдэнэ гэдэг. Тэр айхтар заналхийллийг бид санаж явах хэрэгтэй. Эл барилгын газрыг харийн хүнд худалдсаныг дургүйцэн жигшиж байна. Надтай үзэл бодол нэг байваас миний энэ эсэргүүцлийг цааш түгээж, тарааж, шэйр хийж өгөөрэй.
-------------------------------
Чоносын БАЯРСАЙХАН: Мөнгөний эх үүсвэрийг нь шалгахад гэмгүй л байх гэж бодогдох юм. Хүнд суртал гэж болох ч байх л асуудал шдээ, ардчилал гээд "хар хайрцаг" алга болж болохгүй.
----------------------------------------
Отгондаваагийн АМАРТҮВШИН: Энэ хийрхээд байгаа эх орончид тийм сүрхий юм бол өмнө хэлээд Баатарсайхан Кёкүшю хоёрыг мөнгөө нийлүүлж байгаад энэ газрыг авчих гэхгүй яасан юм бэ. Өнөөдөр монголд авлаа ч ийм томоохон барилга шууд барьчих мөнгөтэй компани байхгүй. Тэгээд японоос ч юм уу хөрөнгө босгож л барих байсан биз. Яг ямар ялгаа байна аа.
-----------------------------------------------
Намсрайн ЛХАГВАДЭМБЭРЭЛ:
Би бол энэ газар эзэнтэй болж, эргэлтэнд орж байгаад баяртай байгаа. Хэн авч байгаа нь ч сонин биш. Гол нь УБ хот, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар уг газар баригдах барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг маш зөв гаргаж өгч, маш сайн хяналт хийх хэрэгтэй. Төв талбайн хажууд аятайхан л барилгатай болчихмоор байна шүү . Ямар нэгэн исламын шашны сүм мэдээж биш.
---------------------------------
Норов Баяр:
Бүтээхийн зовлонг хийхийн хэцүүг үзээгүй л УЛС ШҮҮ ДЭЭ. Жилдээ газрын төлбөр гэж ганц сая төгрөг авч байхаар, нэгмөсөн дуудлага худалдаагаар зараад мөнгөө Бүтээн байгуулалтанд зарцуулахын ашиг тусыг л ойлгох хэрэгтэй дээ. Гадныхан тэр газрыг өмөлж цөмөлж ухаад аваад явахгүй шүү дээ.


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ 98 ХУВЬТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2015 оны эхний хагас жилийн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж танилцууллаа.Нийслэлийн дотоод аудитын албанаас нийт 719 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд сар бүр хяналт тавин ажиллаж байна. Шил...
  • Бийрний оронд хутга
    Уран бүтээлч бүхэнд уран бүтээлээ туурвидаг өөрийн гэсэн онцлог, арга барил байдаг. Харин та бүхэнд танилцуулж буй энэхүү зураачийг Леонид Афремов гэдэг бөгөөд тэрээр өөрийн уран зургуудаа бийрээр бус хутга буюу хусуур гэж нэрлэдэг хэрэгслээр зурдаг байна. Тэрээр Беларусь улсад төрсөн бөгөөд Израиль болон АНУ-д амьдарч байсан ба одоо Мексик улсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг аж. ...
  • 3310-ын камер нь лаг юмаа
    Хямд, бөх гээд энэ утсанд авах чанар их олон шүү. Одоо бүр камертай. Тэр нь лаг юмаа.
  • Өндөр өсгийттэй эрчүүд бүжиглэхийг үзүүлж байна аа
  • СМАРТ КАРТ-ыг хэрхэн хэрэгжүүлэх вэ
    Програм хангамж сонирхдог зарим хүмүүс миний доор бичих гэж байгаа ойлголтыг мэдэх байх. Мэдэхгүй нэг нь ч бий. Тэдгээр энэ тухай сайн мэдэхгүй хүмүүст нь зориулаад, хэд хоног судалсан зүйлсээсээ хуваалцая. Нэлээн хэрүүлтэй байгаа smart card-ыг хэрхэн хэрэгжүүлэх тухай юм. Ер нь бол бүгд RFID дээр суурилдаг юм байна. RFID  гэдэг нь Радио давтамж тодорхойлогч бөгөөд тухайн давтамжийг ...
  • Онгоцны буудал дээр бачимдсандаа
    Хөөрхөн онигоо. Күэ тэгээд үнэхээр хэл усандаа муу, хүний нутагт ганцаараа үлдэж буй мэт сэтгэгдэл бол аймар шүү. Хөмөрсөн тогоо дээрээс дараад авах шиг л мэдрэмж төрнө. Тэгээд бачимдсандаа найзыгаа иймэрхүү байдлаар л дуудах юм байна.
  • Хөсөгтөн хамтлагийн эцсийн шатны үзүүлбэр
    Хөсөгтөн хамтлаг маань биднийг дахин гайхшрууллаа. Тэдний эцсийн шатанд үзүүлсэн үзүүлбэрийг сонирхуулъя. #‎AsiasGotTalent‬ -д санал өгөх дараах төрлийн боломжууд бий. Үүнд: 1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT5 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/...
  • Академич Т.Галбаатар: Манай ард түмэн бол эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай улс.
    МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙ ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АКАДЕМИЧ Т.ГАЛБААТАРТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА Сүүлийн үед Шинжлэх ухааны Академийн талаар хэвлэлүүдээр нийтлэлүүд гарч байна. Дэлхийд байдаггүй бүтцийг Та бүхэн бий болгосон юм уу? Шинжлэх ухааны Академи гэдэг нь Европын сэргэн мандалтын үед буй болсон сонгодог бүтэц гэдгийг ихэнх хүмүүс мэднэ дээ. Одоо хүртэл ...
  • “ТУСГААР ТОГТНОЛ”-ЫН ТАЛБАЙ ДЭЭР “ЭРСДЭЛГҮЙ УЛААНБААТАР” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
    “Тусгаар тогтнол”-ын талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран “Эрсдэлгүй Улаанбаатар” сэдэвт гамшгаас сэргийлэх сургалт, дадлага арга хэмжээг 5 дугаар сарын 15-нд зохион байгуулав. Арга хэмжээнд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн Онцгой байдлын албан хаагчид аврах ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, машин...
  • А.Золбаяр нарын 29 холбогдогчтой эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэж байна
    Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч М.Нармандах, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй, Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 261 дүгээр зүйлийн...
  • Asura Cryin - S1 [Монгол хадмал] 1-13
    Төрөл: Fantasy, Mecha(Super Robot), Action, Romance Ангийн тоо: 13 Гарсан Он: 2009-04-02 Чанар: 480p Орчуулсан баг: Animes Товч Танилцуулга:  Нацүмэ Томохарүг багын найз Мисаогийнх нь сүнс үргэлж дагаж явах ажээ. Тэрээр ахындаа нүүн очиж энгийн тайван амьдрахыг хүссэн боловч ахынхаасаа ямар ч тайлбар, зааваргүй, цоожтой хайрцаг олно. Хэдийгээр...
  • Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
     Өчигдөр буюу мягмар гарагт Япон улсын элчин сайдын яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэг нь Япон улсын элчин сайдын өргөөнд, зодог тайлсан Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь монгол сумочдын анхдагч бөгөөд зодог тайлсныхаа дараа Оошима дэвжээний ояката болж, залуу сумочдод багшлахаар болсон байна. Кёкүтэнхо Н.Цэвэг...
  • Хууль зөрчиж буй баарны эздэд хариуцлага тооцож эхэллээ
    Нийслэл болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн архидан согтуурахтай тэмцэх тасгаас сүүлийн үед архидан согтуурахтай холбоотой эрүүгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа. Иймээс цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа зөрчил гаргаж цаг хэтрүүлдэг болон зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй баарны эздийг...
  • АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТАБЛИЦ: Англи хэл сураад байждээ
    Цахим Англи хэл хуудаснаас англи хэл сонирхогчдод зориулж АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТАБЛИЦ гаргасан байна. Иймрхүү дүрмийн таблиц нь англи хэл сурч буй хүмүүст дүрмийг нэг доор утгыг нь харьцуулан ойлгох боломжийг олгодгоороо маш сайн талтай. Хэлтэй бол хөлтэй. Та бүхэн энэхүү англи хэлний дүрмийн таблицыг тултал нь ашиглаж, толгойдоо хийгээд аваарай. -------------------------...
  • ХҮҮХДИЙН ДААХЬ ҮРГЭЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ
    Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж...
  • Монгол бэр Солонгос хадам ээж нарын тухай баримтат нэвтрүүлэг гарна
    Өнөөдөр Солонгосын EBS 1TV-ээр 22:45 минут-д энэхүү нэвтрүүлэг гарах нь ээ. Учир юу гэвээс: EBS 1TV нь тус улсад амьдардаг гадаад бэрүүд болон хосолмол соёлт гэр бүлийн амьдралыг харуулсан баримтат нэвтрүүлэг бэлтгэдэг юм байна. Тэрхүү нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол бэр Энхчимэг оролцох гэнэ. Энхчимэгийн хадам ээж нь 30 гаруй жилийн турш өвчтэй нөхөрөө асрахын зэрэгцээ ажил хи...
  • Тоо нь цөөрдөггүй тоглоом
    Иргэд ЦЕГ-ын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 тусгай дугаарт хандаж шуурхай дуудлага өгдөг. Дуудлага бүхэн хариуцлагатай, яаралтай, түргэн шуурхай байдлыг хангах ёстой байтал энэ үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад саад учруулж тоглосон дуудлага хийдэг хүмүүс цөөрөхгүй байгаа аж. Нэг дугаараас 217-1000 гаруй дуудлага хийж яаралтай үйлчилгээ үзүүлэх ёстой ...
  • Хүний эрх хамгаалагчид Монголд чуулна.
    Улаанбаатар хотод маргааш Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы ээлжит 20-р дугаар хурал эхэлнэ. Энэ удаагийн хурал "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг" сэдвийн дор үргэлжлэх юм байна. Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 28 улсын хүн...
  • ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
    Сэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм. Тийм ч учраас СЭХЭЭТЭН гэж оноож нэрлээ биз ээ. Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээр...
  • Эмма Стоун болон Эндрю Гарфилд нар хуримандаа бэлдэж байна
    Холливудын залуу хосуудын нэг Эмма Стоун болон Эндрю Гарфилд нар халуухан хурим хийхээр зэхэж байна. Хэдий хайрын шувуухайнууд маань албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тэдний ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар хэдийн хуримандаа бэлдэж эхэлсэн бөгөөд Ромд болох хуриманд 25 хүн уригджээ. Эндрю Гарфилд ганцаарчилж өгсөн ярилцлагадаа Эммад анхны харцаар дурлаж байсан тухайгаа дурссан байда...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.