МЭДЭЭ

Японд төгсөгчдөд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе


2015 оны 12 сарын 05, 12:54

1479241_647896271912786_4959525854159076980_n
Энэ өдөр Японд суралцаж, төгссөн Монголчуудын төгсөгчдийн холбоо буюу ЖУГАМО Нийгэмлэгийн 20 жилийн ой болж байна. Цаг хатуу үед буюу тэртээх 1976 оноос барууны империалист нийгэмд Монгол оюутнууд анх хөл тавьж байсан бөгөөд хоёр орны засгийн газар хоорондын гэрээгээр Япон улсын Засгийн газрын Тэтгэлгээр 1980 оноос анхны Монгол оюутнуудыг суралцуулж эхэлснээр Японд Монгол залуус суралцах шанг татаж байжээ.

10174964_646466985389048_605975567_nТэдгээр залуус буцаж ирээд Японы тусламжаар барьсан Монголын Анхны үйлдвэр Говь комбинатад инженерээр ажиллаж эхэлцгээсэн байдаг. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр буюу 1995 онд Японд суралцаж, төгсөөд ирсэн хэсэг залуус нэгдэж, төгсөгчдийн холбоог байгуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр нь одоогийн Уул уурхайн сайд Рэнцэндоогийн Жигжид ажиллаж, түүний багт Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Улсын Их хурлын гишүүн Д.Ганхуяг тэргүүтэй нийгмийн нэгэн үеийн төлөөлөл болсон сэхээтэн залуус нэгдсэн байлаа.

Тэр цагаас хойш тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй гадаадад төгсөгч Монголчуудын ууган холбоодын нэг нь яах аргагүй ЖУГАМО Нийгэмлэг юм.

ЖУГАМО гэдэг нь Japanese University Graduate Association of Mongolia гэсэн англи нэрийн толгойн үсгийг авсан JUGAMO/ЖУГАМО/ буюу ЯПОНД ТӨГСӨГЧДИЙН МОНГОЛЫН ЖУГАМО НИЙГЭМЛЭГ гэж явдаг юм.

Өдгөө Ерөнхийлөгчөөр нь Монгол Услын Их Хурлын гишүүн, Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Даваажавын Ганхуяг ажиллаж байна.

Удирдах зөвлөлд нь нийт 20 гишүүн байх бөгөөд Японд төгсөгч үе үеийн төлөөлөл болсон тэдгээр залуусыг манлайлан, гүйцэтгэх захирлаар Японы Сожиц Корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Б.Насанбилэг ажилладаг болой.

Энэ өдрүүдэд 20 жилийн ойгоо тэмдэглэж буй тус холбоо нь өнөөг хүртэлх Монгол- Япон хоёр улсын харилцааны хөгжлийн түүхэн чухал үед холбоогоороо, хувь гишүүн бүр нь оройлон оролцож ирсэн.

Тус холбооны анхны ерөнхийлөгч Р.Жигжид нь Япон улсад эх орноо төлөөлөн суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байлаа. Одоо Монгол улсын хамгийн тэргүүлэх салбарын нэг болоод байгаа Уул уурхайн салбарыг ахалж, Яамны сайдаар нь ажиллаж буй. Түүнчлэн гүйцэтгэх захирлаар он удаан жил ажилласан Бридж Групп ХХК-ий Ерөнхийлөгч асан Л.Даваажаргал Япон улс дахь Монгол Улсын ЭСЯ-ын Зөвлөхөөр ажиллаж байна.

Японд төгсч ирсэн Монгол залуус нийгмийн бүхий л салбарт амжилттай явж байна. УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал,  Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Сүхбаатар дүүргийн засаг дарга н.Бадарсан, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын дарга С.Баярбаатар, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, Таванбогд Группын захирал Т.Баатарсайхан, Моннис Группын Ерөнхийлөгч н.Чулуунбаатар, Бридж Группын Ерөнхийлөгч Ц.Сэдванчиг, Монгол Оппортунити Фандын захирал н.Батсайхан,  ШУТИС-ын ТУЗ-ын дарга Ц.Буянцогтоо, ШУТИС-ын Эрдэм Шинжилгээ хариуцсан проректор Ч.Баасандаш н.МУИС, ЭМШУИС-ийн доктор, Профессорууд, Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах, МИАТ ХК-ий Санхүү эрхэлсэн захирал Ц.Даваасүрэн, JCI Монгол байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ж.Дамдинцэрэн гээд энэ жагсаалт нийгмийн бүхий л салбарын манлайлагчидаар үргэлжлэх болно.

Өнөөдөр Японд 1600 гаруй Монгол оюутан хэлний сургууль, мэргэжлийн сургууль, технологийн коллеж, Их сургуулийн бакалавр, магистр, докторын зэрэгт суралцаж байна. Төгсч ирээд байгаа 1500 гаруй залуус эх орныхоо бүтээн байгуулалтанд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Японд төгсөгчдийг тууштай, нэг хийсэн юмныхаа ард гардаг зүтгэлтэй гэдгийг Монголын салбар бүрийн том компаниуд хүлээн зөвшөөрч тэднээр эгнээгээ өргөтгөхийг хүсдэг болсон. MCS, Таванбогд групп, Хаанбанк, Говь ХК гээд томоохон групп компаниудад Японд төгссөн залуус манлайлан ажиллаж байна.

Дараа дараагийн төгсөгчид ч жил бүр буцан ирж Монгол улсын хөгжил цэцэглэлтийг түүчээлэн ажиллах байх.

Энэ онд Япон хэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 40 жилийн ой бас давхцаж байгаа бөгөөд ШУ-ын олон талт үйл ажиллагаанууд МУИС, ШУТИС, ЭМШУИС-иуд дээр зохион байгуулагдсан байна.

Японд төгсөгчиддөө, ЖУГАМОчууддаа 20 жилийн ойн халуун баяр хүргэж, амжилт хүсье. Эх орны хөгжлийн түүчээ болж үргэлж манлайлж, чин шударгаар ажиллаж явахыг хүсье.

--------------
Б.Мөнхтуг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Номонд дурлагсдад зориулсан үнэртэй ус
    Уншигч та хуучирч муудсан номыг дэлгэн, шаргалтаж гандсан цааснуудыг нь эргүүлэх зуураа уртаа гэгч нь амьсгаа аваад тэрхүү хуучин номны үнэрийг үнэртэж байсан байх. Номноос үнэртдэг энэхүү нууцлаг үнэрийг зарим хүмүүс таалдаггүй байхад зарим хүмүүс энэхүү үнэрт ихэд дурладаг байна. Харин уг содон бөгөөд нууцлаг үнэрт дурлагсад энэхүү үнэрийг дан ганц номноос төдийгүй хаа яваа газартаа &...
  • Амелиа ба амьтад
    Мэргэжлийн зурагчин болох Робин Шварц охиныхоо амьтадтай байгаа зургийг 3 настайгаас нь эхлэн хальсанд буулган хадгалжээ. Охин үнэхээр амьтдад хайртай юм.
  • Хакерууд “Samsung S5”-ын нууцлалыг тайлжээ
    iPhone 5s-ийн түгжээг хуурамч хурууны хээгээр тайлж болдог болохыг хакерууд баталсан байдаг. Тэгвэл энэ удаад хакерууд "Samsung S5"-ын түгжээг мөн хуурамч хурууны хээгээр тайлсан байна. Тэд SR Labs-ын тусламжтайгаар хурууны хээг сканердан авч дуурайлган хийжээ. Тэгэхээр сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад итгэх итгэл хэр байгаа бол?... Ийнхүү харьцуулан үзэхэд Apple-ийн ут...
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд сонгогдсон байршилд инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ
    Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараахь байршлуудад инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулна. Үүнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 73 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан ...
  • Мөрөөдлөө биелүүлэхэд нас хамаагүй
    81 настай Хятад эмэгтэй Австрали руу хүүтэйгээ уулзахаар явахдаа анх удаа онгоцонд сууж үзжээ. Австралид очоод ирсэн жуулчдад шүхрээр хэрхэн буух хичээл санал болгодгийг дуулаад, хүүдээ шүхрээр үсрэх хүсэлтэй байгаагаа хэлж, эрүүл мэндийн шалгалт өгсний дараа хүслээ биелүүлсэн эмээ " Нас намайг мөрөөдлөөс минь холдуулж чадахгүй, шүхрээр үсрэх үнэхээр зүйрлэхийн аргагүй сайхан байлаа...
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
    Наймдугаар сарын 11-ний Мягмар гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт ХХК, Тоосгоны үйлдвэр, Иргэн Баянмөнх, Наранцэцэг, Цагаанбүрд, Рэндэр, УБ, Бодь-Буян дэд станцууд, Гачууртын төв, Хуандай...
  • Шувууд том амтай байсан бол ямар харагдах вэ?
    Эх сурвалж: www.boredpanda.com
  • Нохдын жаргалтай мөч
  • Солонгост ажил хийж байсан Монгол залуус осолджээ
    БНСУ-д цагийн ажил хийж байсан манай улсын хоёр иргэн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 4-ны өдөр гарлаа. Тэд БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд унан осолджээ. Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгасан байна. Талийгаачид БНСУ-д гурван сарын визээ...
  • Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki
    Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүр...
  • 2010-2014 онд үйлдвэрлэгдсэн Prius машиныг эргүүлэн татна.
    Автомашин үйлдвэрлэгчдэд программ хангамжийн асуудал ихээр гарах боллоо. энэ сэрын эхээр Ford программ хангамжийн улмаас хөдөлгүүр нь зогсох аюултай 432 мянган авто машинаа эргүүлэн татсан. Тэгвэл Toyota компани яг үүнтэй адил асуудалтай 625 мянган Hybrid машинаа эргүүлэн татахаар болсон тухай мэдэгдлээ. Хөдөлгүүр хэт халсны улмаас Hybrid систем ажиллахаа больж, машин унтрах бөгөөд энэ ...
  • Сайн үйлдэл халдварладаг юм шүү...
    Монголын хамгийн анхны спорт хувцасны үйлдвэр “Monline”-ийн захирал А.Чимэд-Очирын өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн бичлэгийг онцлож байна Хувцас яах вэ, элэгдэж урагдаад алга болдог зүйл... Энэ зураг дээр манай эсгүүрчин эгч уйлаад сууж байгаа нь. Би уул нь ажилчдаа 50-аас 55 насны хүмүүсээр бүрдүүлдэг. Тэднийг хэн ч ажилд авахгуй, тэтгэврийн нас нь дөхөөд байдаг, хийсэ...
  • Монгол, Хятадын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хурал амжилттай зохион байгуулагдлаа
    Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны ажлын хэсгийн 6 дугаар хурал энэ сарын 24–ны өдөр Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад малын гоц халдварт ө...
  • Зөвхөн ганц хүсэл биелэх бол, юу хүсэх вэ?
         "Хэрэв зөвхөн ганц хүсэл тань биелэх бол юу хүсэх вэ?" гэсэн адилхан асуултыг ханаар тусгаарласан өрөөнд 2 хүнийг суулган асуужээ. Хэн хэн нь хананы цаана ямар хүн байгааг мэдэхгүй, гэхдээ зүүн талд сууж буй нь хорт хавдартай өвчтөн байв.  Асуулт №1 Таны ганц хүсэл биелэх бол, юу хүсэх вэ? Асуултыг эхэлж баруун гар талд сууж буй эрүүл хүм...
  • Лесби хосууд гэр бүл зохиосон зургаа буcадтай хуваалцахыг хүсжээ
    Энэхүү хосууд зургаа авахуулснаараа ижил хүйстэн гэр бүлүүд гэр бүл зохиож,үр хүүхэдтэй болох боломж бий гэдгийг харуулахыг зорьсон гэнэ. Тэд хоёулаа ээж болж үзэхийг хүссэн тул ээлжилж хүүхэд төрүүлжээ.
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо.
     Зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй байна. Харин онц, ноцтой томоохон хэмжээний осол гэмтэл б...
  • Нийслэлийн ЕБС-иудын “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аян маргааш нээлтээ хийнэ
    Монгол Улсын боловсролын тогтолцоонд хүүхэд бүрийг хөгжүүлж, мэдлэг бүтээдэг тогтолцоог төлөвшүүлэхэд бүхнийг багш зааж өгнө гэсэн бэлэнчлэх сэтгэлгээнээс салж сурагч, багш өөрөө идэвхтэй, санаачлагатай, ёс суртахуунлаг, хариуцлагатайгаар суралцаж, хөгжих хэрэгтэйг таниулна. Багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөг...
  • Монгол Улс 3 сая дахь иргэнээ хүлээн авлаа
    Монгол Улсын гурван сая дахь иргэн урд шөнө мэндэлжээ. Энэ тооцооллыг хийсэн Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна. Гурван сая дахь иргэн хаана төрсөн, хэдэн нярайг гурван сая дахь иргэний чацуутан хэмээн үзсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. Манай улс 1962 онд 1 сая иргэнтэй болсон бол 1988 онд 2 сая дахь иргэнээ ...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн ЕНБД-ийг хүлээн авч уулзав
    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг манай улсад айлчилж байгаа Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга И.Летермийг хүлээн авч уулзав. Тэрээр Монгол Улсад чөлөөт, ардчилсан сонгууль анх явагдсан болон анхны ардчилсан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байгуулагдсны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд ЕНБД И.Летермид...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Bayar hurgeye (зочин)
Japand togsogchdod bayr hurgeye

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.