МЭДЭЭ

Монголчууд бол жинхэнэ даяарчлагдсан АЖИЛЛАХ ХҮЧИН. Япон компаниуд тэднийг эртхэн авч ажиллуулбал зүгээр


2015 оны 12 сарын 16, 15:18

ph01Япон компаниуд шийдвэр гаргах менежментийн түвшиндээ гадаад хүмүүсийг урьж ажиллуулах болсон. Даяарчлагдаж  буй ажиллах хүчинд хамгийн тохиромжтой нь ямар хүмүүс байдаг вэ? Япончууд бид яавал даяарчлагдсан ажиллах хүчин болж чадах вэ.
Энэ сэдвээр байнга хэлж ярьж байдаг Рицүмэйкан Их сургуулийн Магистрын Сургалтын Бодлого Шинжлэх Ухаан судлалын тэнхимийн туслах Профессор Камикүбо Масатогоос асуулаа.


Камикүбо Масато

Рицүмэйкан Их сургуулийн Магистрын Сургалтын Бодлого Шинжлэх Ухаан судлалын тэнхимийн туслах Профессор

1968 онд Эхима аймагт төрсөн

Васэда Их Сургуулийн Утга зохиолын анги төгссөн

Иточү Корпорацид ажиллаж байгаад

Английн Варвик ИС-ийн Улстөр, Олон улс судлалын  Тэнхимд суралцаж Докторын зэрэг хамгаалсан.

2010 оноос одоогийн ажлаа хийж буй.

Улс төр, Олон улс судлалын доктор

 

Миазава: Такеда Эм үйлдвэрлэлийн компани захирлаасаа эхлүүлээд ТУЗ-ийн гишүүд, газрын захирлуудаараа ээлж дараалан гадаад хүмүүс авч ажиллуулж, Тоёота Корпораци дэд захирлаараа бас гадаад хүн ажиллуулахаар боллоо. Япон компаниуд ч гадаад ажиллах хүчнийг түлхүү авч ажиллуулах болж байх шиг байна. Юу ингэж өөрчилж байна вэ?

Камикүбо: Компаний гол удирдлагад Япон хүмүүс ажиллаад байвал тухайн компани олигтой даяарчлагдаж байгаа үед зохицож ажиллаж чадахгүй байна. Жинхэнэ утгаараа даяарчлагдсан ажиллах хүчин Япончуудын дотор их цөөхөн байна.

Жишээлбэл, Рицүмэйзкан ИС-ийг оруулаад Японы ИС-ийг төгссөн хүн гадаадад үүсгэн байгуулагдсан, олон улсын хэмжээний том корпорациудад ажиллаж чадах уу гэдэг бол нэлээд хэцүү асуудал. Үнэндээ Японы ИС төгссөний дараа гадаадад ажиллаж байгаа хүмүүийн тоо хамгийн шилдэг ИС-ийг төгсөгчдийн дунд ч зөвхөн 1%-д ч хүрэхгүй байна.

За тэгээд тухайн компани  нь толгой компаниа гадаадын өөр нэг улсад шилжүүлэн байрлуулах болбол тэр үед Япон хүмүүс үнэхээр хэрэггүй болж мэдэх юм.

Миазава: Япончуудын дундаас Компаниа даяарчлаж чадах ажиллах хүчин тэр бүр төрөн гарч чадахгүй байгаа нь юуных вэ?

Камикүбо: Даяарчлагдсан ажиллах хүчин гэдэг ухагдахуун нь зөв ойлгомжтой, танигдаагүй байгаад нэг шалтгаан нь байна гэж боддог. Японд компаниуд гадаадад гараад тэнд өөрийн бараа бүтээгдэхүүнээ сайн борлуулж чадах хүнийг даяарчлагдсан ажиллах хүчин гэж хэлдэг. Толгой компани нь Токиод төвлөрч, Японоос бараа бүтээгдэхүүн экспортлох бизнес модель л доо. Энэ бол намайг худалдааны компанид ажиллаж байсан 20 жилийн өмнөхөөс юугаараа ч өөрчлөгдөөгүй байгаагийн шинж. Энэ хооронд эдийн засгийн орчин өөрөө даяарчлагдаж, огт өөр болсонтой холбоотой.

Япон дахь толгой компани дээрээ төвлөрч аливаа асуудлыг шийдэх гэдэг учир Япон компаниуд гадны зах зээлд нэвтэрсэн ч тухайн улсад, орчиндоо бүрэн орж чадаагүй байдаг. Тухайн орны хүмүүс гэхээсээ илүү Япончууд хоорондоо нэтворк/сүлжээ/ үүсгэсэн байдаг. Ингэх юм бол одоогийн энэ даяарчлагдсан үед зохицож амьдарч чадахгүй гэсэн үг.

Миазава:  Тэгвэл тэр жинхэнэ даяарчлагдсан ажиллах хүчин гэж ямар хүнийг хэлээд байна?

Камикүбо: Улс, арьс өнгө, компани зэргээс огт хамааралгүй оршин тогтнодог хүнийг хэлнэ. Жишээ нь Африк, Ойрхи Дорнодын орнуудаас гаралтай хүмүүс өөрийнх нь улс үймээн самуунтай, эсвэл аль хэдийн задарсан байдаг тул тэндээ ажил хийж чадахгүй болсон байдаг. Өөрийнхөө улсад найдах боломжгүй болсон учир АНУ, Англид суралцаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чадварыг тэд олж авдаг. Түүнийгээ зэвсэг болгон ашиглаж хаана ч байсан тэмцэж ажиллах итгэл олж авсан хүнийг даяарчлагдсан ажиллах хүчин гэнэ.

Тэд бол юунд ч бэлэн байдаг. Япончуудын хувьд тэр бэлэн байдал нь хэр хангалттай байдаг бол? Бид эх орондоо тайван сайхан амьдардаг. Үнэндээ бол нэг орсон бол насаараа тухайн компанид ажиллах болдог ийм орчинд даяарчлагдсан ажиллах хүчнийг бэлтгэх боломжгүй.

Япон хүн гэдэг брэнд нь хана тулж, явахаа больж эхлэхийг биеэрээ туулсан цагт даяарчлагдсан ажиллах хүчин гэж ямар хүнийг хэлээд байгаа нь мэдрэгдэх байх. “Япон хүн” гэдэг уламжлалт ойлголтоос салахгүй бол болохгүй байж мэднэ.

 Миазава: Тэгвэл Япон компаний хувьд яавал тэр даяарчлагдсан ажиллах хүчнийг бий болгох вэ?

Камикүбо: Япон компани даяарчлагдсан хүний нөөцийг хөгжүүлж, түүнийгээ ашиглана гэдэг ойлголт нь өөрөө тайлбарын хувьд буруу юм. Аль нэг компаний ХҮН гээд дүрэмчлээд өгвөл тэр агшинд л нөгөө жинхэнэ даяарчлагдсан ажиллах хүчин гэдэг ойлголтоос холдоод явчихна. Яагаад гэвэл компани, улс гэдэгт баригдалгүй дэлхийд гарч хаана ч ажиллаж чадах хүнийг л жинхэнэ даяарчлагдсан ажиллах хүч, даяарчлагдсан хүний нөөц гээд байгаам.

Хэзээ нэгэн цагт компаниасаа гарч өөр хаа нэгтээ явж одох юм гэдгийг ойлгосоны үндсэн дээр л энэ төрлийн хүний нөөц, ажиллах хүчнийг бэлтгэж чадах уу үгүй юу гэдэг байна.

Миазава: Даяарчлагдсан ажиллах хүчнийг олж авахын тулд яах ёстой вэ

Камикүбо: Гадаадад, тухайн орчинд нь таны эрхлэх худалдаа наймаа, бизнест хамгийн тохирох хүнийг л арьс өнгө, гарал үүсэл, улс үндэстэн ялгалгүй авч ажиллуулах нь зөв юм. Япон хүн, гадаад хүн авч ажиллуулах ёстой гэх зэрэг нь хоёр дугаар шатны төсөөлөл байх ёстой.

Даяарчлагдсан ажиллах хүчин хув хүнийхээ хувьд дэлхийтэй харилцаж байгаа тул тийм хүнийг хэрхэн олж авах вэ гэдэг л чухал. Япон компаниудын хувьд даяарчлагдая л гэж байгаа бол тийм хүмүүсийг алдалгүй ажилд авах нь чухал юм.

 Компанидаа үнэнч биш хандах юм биш үү гэдэг асуулт гардаг  Нэг ажил хийлгээд түүний үр дүнгийн дагуу цалин урамшуулалаа тогтоох байдлаар гэрээ хийхэд л болно.

Миазава: Даяарчлагдсан ажиллах хүчин олноор нь бэлдэж гаргадаг улс байна уу?

Камикүбо: Би ойрын үед “Монгол хүн бол жинхэнэ даяарчлагдсан ажиллах хүчин” юм байна гэж бодох болсон. Хятад, Орос гэсэн хоёр том улсын дунд орших жижигхэн улс хэдий ч гадаадад гарахаараа тоймгүй их хүч оюунаа шавхан ажилладаг хүмүүс их байдаг.

Монголчууд бол ямар нэгэн юманд баригддаггүй, жинхэнэ хувь хүний шийдвэр гаргаж явдаг. Угаасаа тэд нүүдэлчин ард түмэн гэдэг нь ч нөлөөлдөг байх. Сүмо бөхөөр авч үзсэн ч тэр, Японд олуулаа ирээд, ямар амжилт үзүүлж байгааг нь харсан ч ойлгомжтой.

Рицүмэйкан ИС-д ч тэр Монгол оюутнууд олноор суралцдаг. Тэд бүгдээрээ маш сайн оюутнууд. Тэд юмыг маш өргөн хүрээнд хардаг, маш өндөр чадавхитай гэдэг нь мэдрэгддэг. Рицүмэйканд сурсныхаа дараа АНУ-ын ИС-руу дараагийн шатанд суралцахаар явагсад ч олон. АНУ-ын Цахиурын хөндий зэрэг газруудад ирээдүйд Монгол хүмүүс олноор очиж ажиллах байх. Япон компаниудын хувьд тийм хүмүүсийг эртхэн олж авч ажиллуулсан нь дээр гэж бодож байна.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Амьд мэт зурсан зургууд
    Тэрээр 3 настайгаасаа л зурагт авьяастай байсан гэж ээж минь хэлдэг байжээ. 7-8 настайдаа тосон будгаар зурж гэр бүл ойр дотныхондоо зарах болсон байна. 14 жил өөрийн шивээсний студид ажилласан ч зураач болохоор шийдэж, том хэмжээний хөрөг зурдаг болжээ. Үнэхээр гайхамшигтай.   Зураач: Mike Dargas
  • 2014 оны шилдэг гэрэл зургууд
    Жилд мянга мянган зураг Үндэсний Газарзүйн сэтгүүлийн редакцад ирдэг бөгөөд эдгээр зураг илгээгчдийн цорын ганц зорилго нь тус сэтгүүлээс жил бүр зарладаг гэрэл зургийн уралдаанд түрүүлэх юм. Ялагч нь 10000 ам.доллараар шагнуулахын зэрэгцээ тус байгууллагын АНУ-ын Нью Йорк хотод байрлах төв байранд зочлох эрхтэй болдог байна. Тус уралдааны дүн хараахан гарах болоогүй хэдий ч энэ жилийн...
  • АЛДАРТ “ТОРГОНЫ ЗАМ”
    Марко Поло аав ах нарын хамт Торгоны замаар Монгол руу аялан ирсэн байдаг. 2000 гаруй жилийн өмнөөс ашиглаж байсан “Торгоны их зам” нь эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань (Иань) хотоос гараагаа эхэлж, Ганьсу муж, Синь цзя хотуудаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Ром, Франц хүрдэг байжээ. Эрдэмтэн С.Н.Рубенко-гийн тэмдэглэ...
  • ГОО ҮЗЭСГЭЛЭНТ ФҮЖИ УУЛ
    Япончуудын шүтээн ФҮЖИ УУЛ. Япон арлын хамгийн өндөр буюу д.т.д 3776 м өргөгдсөн, идэвхтэй ГАЛТ УУЛ. Зун, намар энэ ууланд мянга мянган Япончууд, гадны жуулчид авирдаг. Тэд Япон улсын дээрээс МАНДАХ НАРАН харж, хийморь юугаа сэргээхийг хүсдэг. Галт уулын хүрмэн чулуун дунд, хөл алдан барин, шөнийн  цагаар оргил өөд дайралт хийнэ. Нар хэзээ мандахаас шалтгаалан тэд бүр...
  • 12 ордны зурхай: Тэдний сул тал
     Хонины орд: Түргэн зан Хониныхны маш түргэн ууртай ба уурласан үедээ маш бодлогогүй үйлдэл хийхээс буцдаггүй. Тиймээс эргэн тойрныхон чинь таны уурыг хүргэхгүйн тулд үргэлж хичээж байдаг.  Өөрийн уур уцаараа хянаж сурцгаая, Хониныхоон!Үхрийн орд: ЗөрүүдӨөрийн үзэл бодолдоо хэт үнэнч Үхрийнхэн нэгэнт л шийдсэн бол эргэж буцдаггүй зантай.  Бусад хүмүүс юу гэж хэлэх нь чуха...
  • Уитни Хьюстоны охины биеийн байдал сайжирч байна
    Одоогоос 3 жилийн өмнө Алдарт дуучин Уитни Хьюстон хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг Лос-Анжелесын нэгэн зочид буудлаас амьсгал хураасан байдалтай олсон билээ. Гэтэл түүний ганц охин Атлантад байх өөрийн байшинд мөн л ээжтэйгээ адил байдлаар олдож, комд орон эмнэлэгт эмчлүүлж байгаа. Хьюстоний үхэл золгүй явдал байсан бол харин түүний охинд юу тохиолдов? Энэ гэр бүлийн түүх тодор...
  • Ken Block Drift
  • Өвөр Монголын Тухай үлгэр ба үнэн
    ХАЛХ МОНГОЛЧУУД бид Өвөр Монголын тухай үнэнийг хэлэхээсээн илүү үлгэр зохиож ярьдаг. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Тийм юм бол бид яагаад үлгэр, үнэн хоёрыг ялгаж чадахгүй болов? Үүнд учир бий. Гэхдээ эхлээд үлгэр, үнэн хоёроо ялгаж салгая, дараа нь учрыг тайлбарлая. Yлгэр: Дэлхий дээр 2.8 сая Монголчууд бай...
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Бусдын дэргэд тамхи татах нь бүдүүлэг хэрэг
    Бусдын дэргэд тамхи татаж эрүүл нэгнээ хордуулдаг хүмүүст зориулж энэхүү видеог  өөр зүйрлэлээр бүтээжээ.
  • Хамтдаа хөгшрөхөөр шийдсэн найзууд өөрсдийн бяцхан хотхон байгуулжээ
    20 жил нөхөрлөсөн Америкийн 4 хос хамтдаа байгальд ойр амьдрахыг хүссэн ба мөнгөө нийлүүлэн хүслийн хотхоноо өөрсдөө бий болгожээ. Техасын Ллано голтой зэрэгцээ орших газарт бяцхан кабин загварын байшингаа босгож,  байшин нэг бүрийн үнэ 40,000 ам.доллар болсон байна.  Байшин бүрт 2 хүний ор, буйдан, ариун цэврийн өрөө болон үүдний өрөө бий. Мөн дээвэр дээр борооны ус тогтоогч б...
  • Найзууд киноны жүжигчид 21 жилийн дараа
    АНУ-ын хамгийн амжилттай олон ангит цувралуудын нэг болох Найзууд киног үзээгүй, мэдэхгүй хүн ховорхон байх. Саяхан тус киноны хамгийн анхны анги телевизээр цацагдсан өдөр тохиосон бөгөөд уг олон ангит цуврал маань дэлгэцээр гарч эхэлснээс хойш аль хэдийн 21 жил өнгөрчээ. Өрөөр хэлбэл хүнтэй зүйрлэвээс Найзууд кино маань аль хэдийн насанд хүрч 21 дэх жилтэйгээ золгожээ. Харин киноны маан...
  • Шакира болон Пике нарт төрсөн өдрийн мэнд хүргэе!
    Дуучин Шакира болон түүний нөхөр Пике нар хамгийн шилдэг төрсөн өдрийн бэлэг авлаа. 2-р сарын 2-нд буюу нэг өдөр төрсөн хос маань төрсөн өдрөөсөө 4 хоногийн өмнө 2 дахь хүүгээ өлгийдөн авч, Саша "хүн төрөлхтний хамгаалагч, дайчин" гэсэн утгатай нэр хайрлаад байна. Мөн Шакира дахин 8,9 хүүхэдтэй болж өөрийн хөл бөмбөгийн баг бүрдүүлэхийг хүсдэгээ нуулгүй ярьжээ. Эх су...
  • Тайланд зурагчин Саси: Шар шувуудын ертөнц
  • Шакира хандив өргөхийг уриалж байна.
    Дуучин Шакира өөрийн Инстаграм хуудсанд нөхөр хүүгийн хамтаар авахуулсан жирэмсэн зургаа оруулжээ. Жирэмсний сүүл сардаа явж буй Шакира “ Бид 2 дахь хүүхдээ хүлээж байгаа, амьдралдаа ахин нэг гайхалтай алхмыг хийхийг хүссэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд байгаад талархаж байна. Үүний ачаар олон зүйлийг өөрчлөх боломжтой болж байна та нарт баярлалаа” гэсэн ба UNICEF (Оло...
  • Хөөрхнөөс хөөрхөн гөлөгнүүд
  • ОХИН /алгын чинээ өгүүллэг/
    - Ээж ээ, дандаа эмэгтэй хүн байна, тийм ээ? - Тийм байна аа, миний охин гэж хариулсны дараа охиныхоо хойно залуу хос сууж байхыг хараад, - Тэнд эрэгтэй хүн байна гэхэд “Өө, тийм байна” гэж охин минь хойшоо эргэж хараад хэлэв. Өөр энэ тэр болсонгүй. Би нөхрөөсөө салснаас хойш охиныхоо царайг байнга ажигладаг болсон байлаа. Өнөөдөр охин маань сайхан ааштай байна. Охинтойгоо г...
  • Халдварт бус өвчний 55 хувь нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй
    Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч иргэдийг эрүүл амьдралын хэв маягт сургах “Эрүүл мэндийн довтолгоо” аяны нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн XIII хороо буюу Долоон буудлын эцсийн буудалд болно.   Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай Н.Удвал сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 127 д...
  • Алгын чинээ өгүүллэг
    Нэгэн бааранд дэндүү сайхан төгөлдөр хуурын тоглолт үзэв. Алдартай төгөлдөр хуурч байх гэж бодоод асуутал хэн ч мэдэхгүй, ямар ч тэмцээнд оролцож үзээгүй гэх залуу байв. Би: - Яасан хайран юм бэ? - Яршигтай явдал болж магадгүй болохоор гээд залуу инээн зургаан хуруутай хоёр гараа миний өмнө дэлгэн барив.   
  • 2015 оны "Slam Dunk"-ийн аварга
    Slam Dunk-ийн тэмцээн эхлэхэд үзэгчид энэ тэмцээн нэг л уйтгартай болох нь дээ гэсэн янзтэй байв. Харин Minnesota Timberwolves багийн залуу тоглогч 19 настай  Zack Lavine гарч ирэн эхний үзүүлбэрээрээ л үзэгчдийн сэтгэлийг сэргээж, суудлаасаа босоход хүргэсэн билээ.1994 онд Minnesota Timberwolves-н тамирчин Isaih Rider dunk-н тэмцээнд түрүүлснээс хойшхи ялалтыг ийнхүү Lavine багтаа ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
Iim chadaltai uhaantai humuusiig oligarhuud tord oirtuuldaggui ted ch bas tservedeg biz
  • 27
    • хариулах
Биднийг бас нэлээд магтаж шүү хэхэ.
  • 24
    • хариулах
(зочин)
Дасан зохицох чадвар ч бий шvv.

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.