МЭДЭЭ

3 сая хүн амтай Монгол улсад цэцэглэх Японы авто машины хуучин сэлбэгийн бизнес


2015 оны 12 сарын 17, 18:16

985009

Японы Тоттори мужид машины хуучин сэлбэгний бизнес хийдэг Нишикава Шёокай ХХК гэж байх. Тэд энэ чиглэлийн бизнесийг Монголд хийдэг бөгөөд нутгийн хэрэглэгчидэд танигдаж байгаа хуучин сэлбэгийн дэлгүүр “NISHI-DATTO”-ийн толгой компани юм. Нишикава Шёокай ХХК-ий ажилтан, Монгол дахь Борлуулалт хариуцсан менежер Танака Масаноритой уулзаж Монгол дахь хуучин сэлбэгийн бизнесийн тухай болоод түүний эргэн тойронд байгаа асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Монголын хотжилт

Үүнийг ярилцагч би бээр 2015 оны 11 сард Монгол яваад ирлээ. Монгол бол маш өргөн уудам гэж бодож очсон надад өглөө, орой ажил тарах үеийн оргил цагийн Улаанбаатарын замын бөглөрөлийг хараад их гайхлаа.

Монголын Засгийн газраас Улаанбаатар хотын замын бөглөрөлийг сааруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг гэж сонссон.
Монгол улсад бүртгэлтэй машины тоо 400 мянга гаруй байдаг. Тэдний 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Нийт хүн ам нь 3 сая бөгөөд тэдний 50 арай хүрэхгүй хувь нь Улаанбаатарт амьдардаг гэж байгаа.

Монгол улсын газар нутгийн хэмжээ ойролцоогоор Японоос дөрөв дахин том буюу 1566 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтайгаас Улаанбаатар хот ердөө 4700 хавтгай дөрвөлжин км талбайтай. Нийт нутгийг ойролцоогоор 330 хуваасны нэгтэй л тэнцүү. Энэ жижиггхэн газар хүн, машин хоёр чигжсэн байдаг болох нь.

Хятад, Зүүн өмнөд азийн Эдийн засгийн хөгжил нь буурч эхэлж байгаа үед 2013 онд Азийн хэмжээнд Эзийн засгийн өсөлтөөрөө  Азидаа тэргүүлсэн нь Монгол улс юм. Сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийг дагасан эдийн засгийн өсөлтөөс хамаарч авто машины зах зээл ихэд тэлсэн. Авто машины энэ зах зээлийн тэлэлтийн дийлэнх хувийг Японоос импортлож буй хуучин машинууд эзэлж байна. Хуучин машиныг тэд контайнерт хийж Хятадын төмөр замаар дамжуулан Улаанбаатар руу тээвэрлэдэг.

Авто машины тоо нэмэгдэх тусам нөгөө талаар засвар үйлчилгээ зэрэг дараах үйлчилгээ хүсэгчид улам нэмэгдэж байна. Хойшид  хуучин авто машин борлуулах төдий бус түүнтэй холбоотой бусад бизнес хөгжих боломж байгаа гэдэг нь мэдрэгдэж байлаа.

Монгол дахь хуучин авто машины бизнесийн өнөөгийн нөхцөл

Улаанбаатар хотод харьцангуй давчуу орчинд, нэлээд төвлөрсөн байдлаар машин, түүнтэй холбоотой бизнес өрнөдөг. Хотод хаа сайгүй хуучин машины зардаг,сэлбэгийн дэлгүүр, засварын газрууд харагдана. Тэр дундаа “хямд, чанар муутай” газрууд ч олон бий.

985005NISHI-DATTO-гийн Танака “Монголд яг ном журмаар нь хуучин сэлбэг зарж борлуулдаг газар ердөө 20 хүрэхтэй үгүйтэй л байна” гэж байсан. Мэдээж тэдний зорилтот зах зээл бол дундаж давхаргынхан бөгөөд сэлбэгээ бараг бүгдийг нь Японоос татдаг. Компани бүр өөрийн ажилтныг Япон явуулах, эсвэл төлөөлөгчтэй бөгөөд түүгээрээ дамжуулах замаар Японоос хуучин сэлбэг зөөж ирдэг. Монгол улсруу импортлож байгаа машины сэлбэг нь овор хэмжээнээс үл хамааран бүгд татваргүй байдаг. Тэгэхээр үндсэндээ машиныг задлаад оруулаад ирдэг. Мотор, дугай, обудь, тахир гол гээд жолоодлоготой холбоотой сэлбэг төдийгүй гадаад, дотоод бусад бүх сэлбэг импортоор орж ирдэг.


NISHI-DATTO-ийн давуу тал нь Япон ажилтнаараа дамжуулан өөрсдийн нэр хүндийг өргөж, Япон дахь толгой компаниасаа шууд сэлбэгийг татдаг нь зардлыг хамгийн бага байлгадаг бөгөөд NGP групп / NGP  нь Япон Машины дахин Ашиглалтын Бизнес Хамтын ажиллагааны нийгэмлэг/ -ийн “Сэлбэг нийлүүлэх сүлжээ”-г ашиглан өндөр чанартай, өргөн сонголттойгоор сэлбэгийг нийлүүлдэгт оршино.

Гайхалтай нь NISHI-DATTO нь бөөний худалдаа хийдэггүй бөгөөд Улаанбаатарт өөрийн дэлгүүрээ нээж эцсийн хэрэглэгчид зориулан шууд жижиглэнгийн худалдаа хийдэг юм. Ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулалттай компани нь жижиглэнгийн худалдаа хийхэд гадаад компани гэдгээрээ, бас энд өөрсдийн борлуулалтын сүлжээг бий болгох гэдгээс харвал нэлээд хэцүү гэгддэг.

Гэвч орон нутгийн радио, фэйсбүүк, мөн ам дамжин яригдсаар үйлчлүүлэгчид ирдэг болсон бөгөөд ийм замаар эцсийн хэрэглэгчид дунд итгэлцэлийн харилцааг үүсгэж, тэд дахин дахин ирдэг болсон.

Шийдвэрлэх олон асуудалтай хуучин сэлбэгийн бизнес

Монгол дахь хуучин сэлбэгийн бизнест тулгардаг асуудлын нэг нь сайн ажилчин олж ажиллуулах. Ийм ажилд эрчүүд ажилладаг бөгөөд салбарын нэр хүнд сайнгүй байдаг болохоор ажилчид орж, гарах нь их байдаг. Түүнчлэн бүтээгдэхүүнийг нууж бусдад худалдах, авилга өгөх авах зэрэг бол энгийн үзэгдэл юм.

Энэ нөхцөл байдалд тохируулж ажиллахын тулд “Бүтээгдэхүүний удирдлагын систем”-ийг бий болгох нь бидний өмнө тулгараад байгаа том асуудал юм.

985007Мэдээж яг одоо тулгарч байгаа асуудал бол борлуулалтын хэмжээ буурч байгаа явдал. 2014 оны сүүлийн хагасаас хуучин сэлбэгийн эрэлт гэнэт буурч эхэлсэн. Монгол улс  нийт хэрэгцээнийхээ 80%-ийг гаднаас импортоор авдаг улс тул валютын ханш эдийн засагт шууд нөлөөлж байна

 NISHI-DATTO-ийн хойшдын чиг хандлага, бодлого

NISHI-DATTO нь утсаар захиалга авч, үйлчлүүлэгчийн сурагласан сэлбэгийг байгаа эсэхийг нягталж, Монгол улс даяар сэлбэг нийлүүлдэг өөрсдийн гэсэн “Бүтээгдэхүүний удирдлагын систем” бий болгохоор ажиллаж байна. Угаасаа Монголын бизнесийн хэв загвар бол их хатуу. Манай компани энд хуучин сэлбэгний борлуулалтын зах зээл дээр тэсч үлдсэн нэг шалтгаан бий. Бусад зах, дэлгүүрүүдэд байсан үйлчлүүлэгч асуусан сэлбэгээ худалдаж автал үзүүлдэггүй байсан тэр уламжлалт сэтгэлгээнээс өөрөөр шийдсэн. Бид нь  бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд орж байгаа юм шиг бүгдийг эгнүүлэн өрж, зардаг. Хэрэглэгчиддээ хандан Япон маягийн үйлчилгээгээ үзүүлж, тэдэнтэй ойр байж, сэлбэг худалдан авах дамжлагыг хялбаршуулахаар бодолцож өөрчилсөн.

“Монголд Японы бүтээгдэхүүн, сэлбэгэнд хэрэглэгчид ам сайтай байдагт нь баярладаг. Аавынхаа унадаг байсан машиныг өвлөж аваад хайрлан энхрийлж хэрэглэх Монголчууд байдаг. Япон дахь сүлжээгээ ашиглан тэдэнд хэрэгтэй сэлбэгийг нь олж өгдөг байх нь хуучин сэлбэгний бизнес хийгчдийн том давуу тал” гэж боддог.

Япон хуучин машины импорт өсч байгаа нь мэдээж Япон машины сэлбэгийн эрэлтийг бас өсгөнө. Гэвч Монголын хүн ам 3хан сая бөгөөд зах зээл өөрөө хязгаартай  юм даа. Японоос хуучин сэлбэг импортлох төдийхөнд бол сайн бизнес биш. Эцсийн хэрэглэгчидийн хандлага нь өөрчлөгдөж байна. Хуучин сэлбэг байлаа ч “хямд л бол чанар муу” гэдэг болохоор чанар нь ямар нэг хэлбэрээр баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг тэд хүлээдэг болсон. Тэгэхээр зөвхөн сэлбэг зарах биш хүргэлт хийх зэргээр бизнесийг цогцоор нь хөгжүүлэх нь бидний хойшдын гол түлхүүр болохоос гадна, үйлчлүүлэгчид ашигтай, найдвартай болох бөгөөд “Монголын машинтай нийгэм”-ийг хөгжүүлэхэд түлхэц болж өгнө.

Ярилцсан: Кавасаки Дайсүкэ

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ЭДЕНИЙ ЦЭЦЭРЛЭГ /бяцхан өгүүллэг/
    Цаг хугацаа зогсолтгүй урсан өнгөрсөөр. Цаг хугацаа нэгэн хэм, нэгэн хурдаар урагшилсаар. Гэвч хүмүүн төрөлхтөн тэр цаг мөчид ч тайван агаад юуг ч үл тоох аж. Хээр тал, гуу жалга, мөрөн далайн эрэг хаа сайгүй хүмүүс хонин сүрэг мэт налайн бэлчинэ. Хаашаа ч харсан хот суурин үгүй. Хот тосгон, гудамж талбай, байшин барилга юу ч үл үзэгдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлхүүс хавиа хөнгөн хал...
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • Надад тулах цэг өг, тэгвэл би ...?
     Хаана ч хэзээ ч унтаж чаддаг, унтах урлагийг бүрэн эзэмшсэн   нойрны мастеруудад ч атаархаж байна шүү.
  • Плазма телевизийн төгсгөл
     Плазма телевизийн бизнес их бүрхэг байна.Илүү тод дүрс, нүдэнд тусах байдлаараа плазма дэлгэц олноос талархал хүлээсэн билээ. Гэвч зах зээл дэх эрэлт хэрэгцээнд өөрчлөлт орсон тул Samsung корпорац плазма зурагтны үйлдвэрлэлээ зогсоон, LED технологийн загвараа түлхүү гаргахаар болсоныг мэдэгдлээ. Хятадад байдаг цөөн тооны плазма зурагтын үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар ...
  • Цаасан урлалын гайхамшиг-1
  • ХАЙР
    Тэр хүнийг дахин харах хүртэл сэтгэл зүрх минь яасан их шанална вэ, ерөөсөө л уулзахаа больё, ор тас мартъя. Чингэж бодохуйяа сэтгэл минь ашгүй хөнгөрөөд юу ч болоогүй мэт ердийн бор хоногууд буцан ирэх шиг, өдөр бүрийн арван таван цагийн цайны цагаа ч гэсэн урьдынх шигээ хүлээн сууя даа. Хүний амьдралын жам болох нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх, өсгөх хийгээд өтлөн хөгшрөх хүртэлхэ...
  • Номын тавиурын сонирхолтой шийдлүүд
     Салаалсан мөчир бүхий номын сан  Энэ нөхцөлд танд илүү хялбар юм Нарийвчлалтай бас эмх цэгцтэй Энэ бол жинхэнэ утгаараа номын өрөө Өвөрмөц шийдэл бүхий Таны сонирхлын дагуу ямар ч байж болох нь Номын гүнд орох тав тух Авсаархан бас хялбархан Цэцгэн хэлбэр бүхий номын сан Сонирхолтой л санаа Магадгүй хүүхэддээ та хийж өгөөрэй Бүтээлч санаа
  • Дэлхий сүйрэх гэж байгаа юм шиг л амьдры л даа... далимдуулаад :Р
    12. 21-нд элдэв юм блхгүй гж хэлж бгаа ч гадуур энэ өдөр юу болох бол. ихэнх нь лаа бариад гэртээ сууж бх блву, эсвэл жирийн л нэг өдөр бх блву... энэ өдөр ёолктой юмсан миний үсийг засах үсчин, нүүрийг будах гоо сайханч олдох болуу... тэд гэртээ лаа бариад сууж байх болов уу... Гурван өдөр л харанхуй үргэлжлэнэ гдг цуу тараад байгаа... тэхээр гурван өдрийн дараагаас нар дахин мандаад а...
  • ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
    Тэртээх 100 жилийн өмнөхөн Улаанбаатар хот маань Нийслэл хүрээ нэртэй тарчиг, даруухан тосгон шиг л юм төсөөлөгддөг. Өнөө харин 1,300,000 гаруй хүн амтай ИХ ХОТ болсон. Энэхүү зургууд Улаанбаатар хотын өнгөрсөн үеийн түүхийн нэлээдхэн хэсгийг илэрхийлэх, түүх өгүүлсэн зураг болно. /Зургуудийг нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн постоос авсан болно./ ...
  • Оддын анхны улаан хивсний ёслол дээрх зураг
    Анжелина Жоли эцгийн хамт, 1990 он Жорж Клуни, 1995 он Бритни Спирс, 1999 он Брэд Питт, 1988 он Эштон Катчер, 1999 он Шарлиз Терон, 1996 он Эмма Уотсон, 2001 он Мадонна, 1980-аад он Хайди Клум, 1990 он Камерон Диас, 1994 он Солейл Мун Фрай болон Жаред Лето, 1991 он Райан Гослинг, 2001 он Джонни Депп, 1988 он Дрю Бэрримор, 1982 он Мэтт Деймон болон Бен Аффлек...
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • Дуучид клипэн дээрээ фотошоп ашиглан хэрхэн төгс харагддаг вэ?
    Унгарын залуу дуучин бүсгүй Csemer Boglarka-Parfume нэртэй шинэ дууныхаа видео клипэнд оддын төгс царайг фотошопоор хэрхэн бий болдгийг зоригтой харуулж чаджээ.
  • Бид эх дэлхийгээ ямар болгож байна вэ?
    Индонези АНУ, Орегон Монгол улс, Шарын гол АНУ, Калифорниа Мексик Бангладеш Бразил Дэлхийн хамгийн том экскаватор Гана Испани Канад Оросын Мир уурхай. Дэлхийн хамгийн том алмазны ордод тооцогддог. Хайлж буй мөсөн уул
  • Скарлетт Иоханссон: Гэрлэлтийн дараа шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй
    Жүжигчин бүсгүй "Ультроны Эрин Үе" киноны компанит ажлаар кино багийн хамт аялж яваа юм. Хэдий завгүй байгаа ч гэсэн сэтгүүлчдэд өөрийн нөхөр, охины талаар тун илэн далангүй ярилцлага өгсөн байна.Уг ярилцлагад: " Бид гэр бүл зохиосныхоо дараа  маш шаргуу ажиллах хэрэгтэй болдог. Хайртай хүнээ хайрлаад зогсохгүй тэр хүний хүсэл сонирхол, ажил мэргэжлийг ойлгох хэрэгтэй...
  • Тэрбумтан бүсгүй Опра Уинфри 61 насандаа бие давхар боллоо
    14 настайдаа анхны хүүхдээ алдаж байсан тэрээр хэвлийдээ хүүхэд тээж буйгаа мэдээд баярын нулимсаа барьж дийлэхгүй байна. Мөн тэрээр төрөөгүй хүүхэдэдээ аль хэдийн нэр бодож олсон ба хэрвээ охин төрвөл Harpo (Oprah өөрийнхөө нэрийг тонгоруулж), харин хүү төрвөл Gayle хэмээх нэр өгөхөөр төлөвлөжээ. Түүний хүүхэд бүх насаараа хэрэглээд ч барахгүй 3 тэрбум долларын өв залгамжлагч болох нь т...
  • Хаврын улирал айсуй, харин таны дархлаа үүнд бэлэн үү?
    Бидний дархлааны системийг дээд зэргээр дэмждэг ц витамин нь биеийн эд эсийн ургалтыг хэвийн байлгахад мөн ач холбогдолтой. Хүнсээр дамжуулж биед хэрэгтэй витамин С- г авах нь илүү үр дүнтэй ба та ногоо, жимс жимсгэнэ идэх хэрэгтэй юм. Тиймээс бид өдөр тутмын хэрэглээндээ амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэснээр эрүүл байх нөхцөл бүрдэнэ.Танд витамин С- гээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд...
  • Монголчууд бол жинхэнэ даяарчлагдсан АЖИЛЛАХ ХҮЧИН. Япон компаниуд тэднийг эртхэн авч ажиллуулбал зүгээр
    Япон компаниуд шийдвэр гаргах менежментийн түвшиндээ гадаад хүмүүсийг урьж ажиллуулах болсон. Даяарчлагдаж  буй ажиллах хүчинд хамгийн тохиромжтой нь ямар хүмүүс байдаг вэ? Япончууд бид яавал даяарчлагдсан ажиллах хүчин болж чадах вэ. Энэ сэдвээр байнга хэлж ярьж байдаг Рицүмэйкан Их сургуулийн Магистрын Сургалтын Бодлого Шинжлэх Ухаан судлалын тэнхимийн туслах Профессор Камикүбо...
  • Боливийн диваажин
    Боливийн байгалийн сүр жавхланг харуулсан  зургууд танд гайхалтай сэтгэгдэл төрүүлэх болно. Эдгээр зургийг авахын тулд зурагчин Боливоор 3 сарын турш аялсан ба нэг зургийг дарахын тулд заримдаа 3-4 хоног зарцуулж байжээ.
  • 15 уран бүтээлч хамтран Лондонгийн хүүхдийн эмнэлгийг "гоёжээ"
    Хүүхэд бүү хэл том хүмүүст эмнэлэг бол "аймар" газар гэсэн ойлголт байдаг.  Британийн урлагийн холбооны сайн дурын 15 уран бүтээлч хамтран  эмнэлгийн дотоод заслыг хүүхдэд илүү тухтай, харагдах байдал нь нүдэнд дулаан байхаар бодож засжээ. 1. Дотрын эмгэг судалгааны тасаг. Зураач: Мораг Майерскоф "Би их олон жил энэ хээний талаар сэтгэлдээ ургуулан бодож ирсэн ...
  • Анжелина Жоли: Би бол шивээс, цус, сорвиос бүтсэн
    Анжелина Жолийн амьдралын зарчмыг 1990 оны зурагтай нь хамт хүргэж байна. Тэр орлогынхоо гуравны нэгийг буяны үйлст зориулдаг аж. ....Эрх чөлөөтэй байна гэдэг зөн совиндоо захирагдан хэнд ч хор хөнөөл учруулахгүйгээр амьдарч, хүмүүсийг алдаа хийснийх нь төлөө шүүхгүй байхыг хэлнэ... Хэл сурах гэж байгаа бол хараалаас эхэл. Сайн хараал танд ярианы ямар ч толь бичгээс илүү тус болно. Би ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
heden oni yamar selveg bgaa yum utsaa taviach
    • хариулах
Дархан-уул аймаг Болд (зочин)
Сэлбэг асуух утасаа тавиачээ

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.