МЭДЭЭ

FAMILY MART-ын Ерөнхийлөгч ҮЭДА: Салбартаа 3-т жагсаж байгаа бид амьд үлдэхгүй


2015 оны 12 сарын 18, 15:54

FamilyMart_logo_svg

Дэлхийн ихэнх орнуудад Convenience Store гэж байдаг. Америкаас гаралтай энэ төрлийн дэлгүүрүүд одоо дэлхийг хамарсан сүлжээ, франчайз байдлаар бизнесээ явуулдаг. Үүнийг нь товчлоод Японд КОНБИНИ гэж нэрлэх бөгөөд өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, бараа зардаг, хэрэглэгчдэд хамгийн ойр, ая тухтай дэлгүүр. Энэ төрөлд бидний мэдэх Family mart, Seven Eleven, Lawson зэрэг сүлжээ, бүх төрлийн зүйлийг багтаасан дэлгүүрүүд ордог. Монголд ч сүүлийн үед энэ төрлийн жижиг дэлгүүрүүд бий болж байгаа.

Японд конбини салбартаа 3-рт жагсаж байгаа Фамили март/Family Mart/ болоод GMS/Бүх төрлийн барааг агуулсан/ супермаркет сүлжээ дэлгүүрийн бизнес хийдэг Юни Групп Холдинг компаниуд компаниа нэгтгэж байна.

Тэд 2015 оны 10-р сард дээрх чиглэлийн хувьд хоёр өөр дэлгүүрүүдээ нэгтгэж, нэгдсэн удирдлагатай компани болгохоор шийдвэрлэжээ.
2016 оны 9 сар гэхэд энэ ажлыг хийж гүйцэтгэхээр зорьж ажиллаж байгаа бөгөөд Фамили мартын хувьд цаагуураа конбини салбартаа нэлээд шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм байна.
00006vgHЭнэ тухай Family Mart сүлжээ дэлгүүрийн Ерөнхийлөгч ҮЭДА Жюнжитэй ярилцлаа.

- Энэ удаагийн компаниудынхаа менежментийг нэгтгэх ажлыг Үэда Ерөнхийлөгч захирал та удирдаж байгаа. Таны бүх сэтгэлээ зориулж байгаа ажил уу?

ҮЭДА захирал/Цаашид ҮЭДА/: Одоогоос 8 жилийн өмнө байна уу даа. Миний бие анх удаа Circle K Sunkus /адилхан конбини бөгөөд Юни Групп Холдингийн охин компани/-тай хамтарч ажиллая гэж санал тавьж байсан.

“Circle K” болон “Sunkus” хоёр хоёулаа Юни Групп Холдингийнх бөгөөд тухайн үед тус тусдаа хоёр өөр сүлжээ дэлгүүр байлаа. Нэгдэнэ гэдэг үнэхээр хэцүү ажил болох байх гэдэг үүднээс би “Хоёр брэндийг нэгтгэх, 3-ыг нэгтгэх хоёрт ялгаа юу байнаа. Фамили Мартыг оруулаад бүгдээрээ НЭГДЭХ үү” гэж тэднийд санал болгосон.

Тэд ч “тэгвэл яасан юм” гээд бид тухайн үед нэлээд урт хугацаанд хамтран ажиллах тухай ярилцаж, санал бодлоо уралдуулж байсан ч эцэстээ яалтчгүй Юни группийн зүгээс бид Нагояагийн компани гэдэг утгаар дангаараа үйл ажиллагаагаа явуулмаар байна гэснээр энэ ажил биелэлээ олоогүй юм.

Өрсөлдөгч бол “Унтдаггүй туулай”

- Үэда захирал та Фамили Март энэ өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд өөрчлөгдөх, бас нэгдэх хэрэгтэй гэж ярьдаг.Untitled-1_2

ҮЭДА: Манайх салбартаа 3-рт жагсдаг. Энэ хэвээрээ бол 21-р зуунд тэсч үлдэхгүй гэж хэлсэн. 

Жагсаалтын топд яваа компаниудыг дууриагаад амиа аргацаасан байдлаар явж байгаа ч, чанар, хэмжээний хувьд бид илт ялгаатай байна. Энэ хэвээрээ байвал бид ЯЛАГДАГЧ л байх юм байна гэж бодох болсон. Туулай, мэлхий хоёр уралддаг эртний үлгэрт гардаг шиг хурдан хөлт туулай түрүүлэн гүйж, яст мэлхий араас нь хөөж мөлхөж, унтаж байгаа туулайг гүйцэж түрүүлнэ гэдэг бол өнөөгийн нийгэмд бүтэшгүй зүйл. Өрсөлдөгчид бол УНТДАГГҮЙ ТУУЛАЙнууд юм. Яст мэлхий хойноос нь тасралтгүй мөлхлөө ч энхэл донхолд тээглэж өнхөрөөд уначихна.

Миний төлөвлөсөн ӨӨРЧЛӨЛТийн “Төгсгөлийн хэсэг”

familymartТа 2002 онд Фамили Мартын захирал болсон. Тухайн үед Япон даяар конбини дэлгүүр 40,000 гаруй байсан байх.

ҮЭДА: Тэр үед би, ойрын 10 жилийн дотор конбинигийн сүлжээ дэлгүүрүүд олширч 50,000 болох бөгөөд ингэснээр зах зээл бараг ханана. Тэр хүртэл өөрчлөлтүүд явагдаж, өөрчлөгдөж чадаагүйнууд нь зайгаа тавьж өгнө гэж бодож байлаа.

Би ямар ч салбар “Номер нэг тоглогч ба түүний өрсөлдөгчид” гэсэн бүтэцтэй байдаг гэж боддог. Номер 3-аас доошоо жагсдаг нөхдүүд бол арчигдах өндөр эрсдэлтэй. Иймд бидний хувьд нэгтгэгддэг,  өөрчлөн байгуулагддаг тэр тал нь байж болохгүй.

Энэ утгаараа энэ удаагийн нэгдэх үйл явц гэнэт шийдсэн зүйл биш бөгөөд үргэжл бодож ирсэн зохиолын ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ болж байгаа юм.

Үэда захирлын төсөөлж байсны дагуу конбинигийн өөрчлөлтүүд явагдаж 10,000 гаруй сүлжээ дэлгүүртэй СэвэнЭлэвн/Seven Eleven/ ,Лоусон/Lawson/, Family mart гэсэн гурван том тоглогчтой болсон. Түүнчлэн энэ удаагийн нэгдэх үйл явцаас харахад хэмжээгээрээ Фамили март, Seven Eleven хоёр өрсөлдөгч болох нь. Салбарын энэхүү өөрчлөлтийн төгсгөлийг урьдчилж харсаны хувьд удаан хугацаанд Юни Группыг ятгасан.

-8 жилийн өмнө үр дүнгүй болсон яриа энэ удаа дүрэлзан асч байгаагийн учир юу вэ?

ҮЭДА: Юни Группийн өмнөх Ерөнхийлөгч Сасаки нартай бид нэгэн үеийнх. Салбарын янз бүрийн арга хэмжээн дээр таарч байдаг. Хүлээн авалт зэрэг дээр таараад “Хамтарч ажиллавал зүгээр биш үү” гэдэг байсан. Би захирал байх үедээ үргэлж хамтарч ажиллая гэж хэлдэг байсан. 2013 онд Ерөнхийлөгч болсны дараагаар бол тэдэнд дахиж хандаагүй байсан.

Тэгтэл жил орчмын өмнөөс тэдний зүгээс хамтарч ажиллая гэх болсон. Тэр үед заавал бид хамтрах ёстой гэж бодох болсон.

-Супермаркетийн  хувьд хийх л ёстой гэж бодсон уу?

ҮЭДА: Менежментээ нэгтгэе гэж хэлж ирсэн. Circle K Sunkus-ыг худалдаж авах төдийхөн яриа биш юм. Мэдээж тэдний толгой компани болох GMS-ч менежментээ нэгтгэх нөхцөл нь юм.

Нэгдэхийн гол учир нь үйл ажиллагаа нь бизнесийн үйл ажиллагаа нь сайнгүй байгаа GMS-д шинэчлэл хийхэд оршино. Супермаркетын туршлагагүй Фамили Мартад бүтцийн шинэчлэл хийж чадах эсэх нь эргэлзээтэй гэж зарим нь харж байна. ИтоЁокадо/Itoyokado/ болон Aeon зэрэг компаниуд хүртэл өөрсдийн шинэчлэлийг 10 жил хийж байгаа ч тодорхой ХАРИУгаа гаргаж чадаагүй  л байна.

-Нэгтгэх хэлэлцээрийн үед Супермаркетыг хэрхэх  тухайд нэлээд их хугацаа зарцуулсан уу?

ҮЭДА: Ерөнхий тохиодолд санал нэгтэй, тухайн тохиолдолд эсрэг байр суурьтай байх гэсэн яриа байдаг. Юуны өмнө ерөнхийд нь шийдээд, үнэхээр хийх ёстой юу үгүй гэдгийн хувьд зөвшилцөөд явцгаая гэж би хэлсэн.  Нарийн ширийн зүйл дараа нь байхад болно. Нэгдэх шалтгаан, зорилго, нэгдээгүй тохиолдолд хоёр компаний ирээдүй ямар байх вэ талаар бодолцож үзье гэдгээ ч явья гэж хэлсэн.
Фамили Мартын хувьд нэгдэхгүй байлаач гэсэн 4-5 жил ашиг, орлого нэмэгдэх байх. Гэвч 10 жилийн дараа одоо салбартаа 3-т нь байгаа болохоор ялагч болчихсон байгаагаар төсөөлөхөд бэрх юм.
Тиймээс ч, Circle K Sunkus зэрэг бусад суүлжээтэй нэгдвэл юу болох вэ?
Нөгөө талаар Юни Групп ч гэсэн дангаараа супермаркетын шинэчлэлийг хийж чадах болов уу? Шинэчлэлд их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Circle K Sunkus-ийн хувьд гэхэд л 6000 сүлжээ дэлгүүртэйгээр хойшид тэсч үлдэж чадах уу үгүй юу гэдэг ч таамаглашгүй.

-----------------------------------------------

Ярилцсан: ХИНО Наоми

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Өдөр бүр өөрөөсөө асуух 6 чухал асуулт
     “Хэрвээ та өөрийн бизнесээ илүү өндөр түвшинд  гаргахыг хүсвэл дараах асуултуудыг өөрийн өдөр тутмынхаа зарчимд оруулаарай.” Ихэнх чадварлаг, амжилттай яваа удирдагч нар бусдаас илүү нэг зүйлийг хийдэг. Тэд гол зорилгоосоо хазайхгүй, гярхай байхын тулд үргэлж өөрсдөөсөө асуулт асуудаг байна. Та ямар нэгэн компани, баг хамт олныг удирддаг, эсвэл эхлэх гэж байгаа з...
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • Энэ амьтад эм уухгүй бололтой
    Хятадын амьтны хүрээлэнгийн панданууд эмээ уухгүй дүрсгүйтэж байна
  • Dita Von Teese дотуур хувцасны коллекц гаргажээ
    Dita Von Teese алдарт загвар зохион бүтээгч Christine Louboutine-тэй хамтран дотуур хувцасны коллекц гаргасан байна. Тэдний хэлснээр энэ цуврал тун нарийн хийцтэй, биеийн галбирыг тодотгосон бүтээл болсон гэнэ. Эх сурвалж: www.fashiondesignweeks.com
  • Ken Block Drift
  • ТОКИО ДАХЬ МОНГОЛЫН ӨДРҮҮД
    ХАВРЫН БАЯР-2015: ЯПОН ДАХЬ МОНГОЛ ТҮМНИЙ БАЯР "Хүний хүч: Монголын Ирээдүй" Энэ бол Хаврын баярын энэ жилийн сэдэв, уриа юм. Хаврын баяр гэж юу вэ?        "Хаврын Баяр" нь жил бүрийн 5-дугаар сарын эхний амралтын өдрүүдэд Токио хотын Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монгол түмэн цуглаж, Монгол түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний ...
  • Хүүхдийн өрөөнд хэрэгтэй дизайн
    Та хүүхдийнхээ өрөөний дизайнд шинэчлэл хийх гэж байна уу? Тэгвэл түр наашаа анхаарлаа хандуулаарай. Таны хүүхдийн сэтгэлд бүрэн нийцээд зогсохгүй хөгжилтэй байх шийдлийг багтаасан санааг бид хүргэе. Эдгээр санаанууд хэдий гайхалтай ч хүүхдийнхээ аюулгүй байдлыг заавал анхаарах хэрэгтэй шүү 1. Савлуур 2. Дүүжин ор 3. Дүүжин сандал 4. Хонгилтой шүүгээ 5. Салхин тээрэм ...
  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО [сонсох ном]
    Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг энэхүү судрыг сонсох хэлбэрээр оруулж байна.Нууц товчоо нь нийт 12 бүлэгтэй: Тэмүжиний уг гарал ба бага насны үеЧингисийн идэр насМэргидийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн ньЖамуха ба Тайчуудтай тэмцсэн ньТатарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрс...
  • Үр хөврөл хэрхэн бүрэлдэн тогтдог вэ?
    Зурагчин Нильсоны хүний үр хөврөл бүрдэх явцыг харуулсан энэхүү зураг түүнийг алдрын оргилд хүргэсэн билээ. Бага байхын микроскоп болон зургийн аппаратанд дуртай байсан тэрээр хүний биеийн бүтэц бүрэлдэхүүний зургийг дэлхий нийтэд таниулахыг хүсэх болсон ч зураг бүр нь олны хүртээл болж чадаагүй юм. Эр эс Өндгөн эс Үр хөврөл умайн салстал тогтоод 7 хоүнүг болоход Үр хөвр...
  • Эмэгтэй найз
    Минами 27 настай. Орон сууц төлөвлөлтийн компанид ажилладаг. Хэзээнээс ч юм бэ бүү мэд, хамт олныхоо зүгээс Лавлах товчоо гэж нэрлэгдэх болсон. Энэ нэрэндээ дургүй. Төлөвлөгөө ёсоор бол 25 нас хүрэнгүүтээ гэрлэх ёстой байсан юм. Гэхдээ төлөвлөгөөний хугацаа аль хэдийнээ хэтэрч цаашдын төлөвлөгөө ч биелэгдэхгүй болж мэдэх. Хүний амьдрал гэгч төлөвлөгөөний дагуу урагшлах биш. Хайр гээчий...
  • Амьд сэрүүлэг
    Эздээ сэрээж буй ухаантай нохойнуудын хөгжилтэй бичлэг. Өглөө бүр янз бүрээр ингэж сэрээх амьд сэрүүлэгтэй байх ямар вэ? Та нохойтой юу? Таны нохой таныг сэрээдэг үү? Хэрвээ тэгдэг бол алинтай нь адилхан бэ?
  • Хамгийн царай муутай эмэгтэй жүжигчид
    Ихэнх жүжигчид кинонд тоглохдоо өөлөхийн аргагүй сайхан харагддаг ч  амьдрал дээр бүгд тийм гэвэл өрөөсгөл ойлголт болно.Гэхдээ тэднийг секс бэлэг тэмдэг болж,  алдар нэрээ цуурайтуулахад тэдний дутагдалтай гоо сайхан саад болсонгүй. Кино мэдээллийн IMDb сайтаас явуулсан санал асуулгаар Холливудын хамгийн  царай муутай эмэгтэй жүжигчдийг жагсаахад доорх алдартнууд багтжээ....
  • Бүйлсийн самар буюу Алмонд хэвлийн өөхийг багасгадаг.
    Пенселвани мужийн  их сургуулиас явуулсан судалгаагаар хоолны дэглэм баримталж буй хүмүүс өдөр тутмын хоолны орцондоо бүйлсийн самар оруулвал хэвлийн өөх хайлуулдаг болох нь тогтоогджээ. Судалгаанд илүүдэл жинтэй дундаж насны 52 хүн оролцож, өдрийн хэрэглээндээ 42 грамм бүйлсийн самар хэрэглэснээр нүүрс-усыг багасгаж, хэвлийн өөхийг шатаагаад  зогсохгүй зүрхний эмгэг тусах эрсд...
  • Шүдгүй бол хэрхэн харагдана гээч
    Drake Taylor Swift Leonardo DiCaprio Credits: Imgur Kim Kardashian ...
  • Аялах уу? Цуврал 3: Сөүлийг зорих 10 гайхалтай шалтгаан
    1. Букчон Ханнок тосгон Үндэсний хэв шинжийг агуулсан энэ газар яахын аргагүй сэтгэл татам бөгөөд тосгоноор явж үзэхэд эртний гурвалжин дээвэртэй байшингуудтай тааралдах ба  энд хуучны хэв маягаа хадгалсан "цайны газар", музей бий.    2. "Огтагон" "New Hilltop" зочид буудлын ойролцоо орших хотын хамгийн халуухан клуб болох "Огтагон&...
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
  • Анааш ингэж унтдаг
  • АМЛАЛТ /бяцхан өгүүллэг/
    Хаврын нэгэн өдрийн үд дунд. Зөөлөн дулаахан нарны илч хээр талыг гийгүүлэн ээж, өнгө өнгийн цэцэгс, өвс ногоо алагласан хөндий тал нилдээ намилзан нахилзана. Гялалзсан мөнгөлөг нисдэг биет хаанаас ч юм гэнэт нисэн хүрч ирээд ногоон талд зөөлөн газардлаа. Хөнгөн төмөрлөгийн хяхтнах дуу гарч хаалга нээгдэн дотроос нь биеэ барьсан хүрэн улаан хувцастай гурван хүн гарч ирэв. Ногоон зүлгэн ...
  • “21-р зууны түүх өглөө бүтээгддэг”
      Та ажлын өдрүүдэд хэдэн цагт босдог вэ? Хотын төвөөс зайтай амьдарч, өглөө бүр ажилдаа 1 цагаас илүү хугацаа зарцуулж очдог бол 06:00 цаг орчимд босдог байх. Ихэнх хүмүүс өглөө “За, одоо 15-хан минут” гээд хөнжилдөө шургаж байх үед, алсын алс АНУ-д өглөө эрт 05:00 цагт боссон Найкын CEO/Гүйцэтгэх захирал/ Марк Паркер аль хэдийн нэг цагийн өглөөний дасгалаа дуусг...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
gadaadiin delguuruud orj irvel muu. mongolchuudiin mongiig huvalz shig sorno

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.