МЭДЭЭ

Засаг дарга П.Ганхуяг зудад нэрвэгдсэн малчдаа гаргуунд нь хаялаа


2016 оны 02 сарын 29, 12:35
11825684_1632719813672623_2740971520128955638_nӨлссөн мал нэг нэгнийхээ үс ноосыг зулгааж, хашааны холтос, барилгын тоосго, хог хаягдал, арьсыг нь өвчөөд хаячихсан хонины сэгийг зулгааж идэж буй ямаа...  Цас малтаад элс, шорооноос өөр зүйл үзэхгүй болчихсон учраас малчид хэдэн малаа зудад “хядуулж” байна. Говь нутагт цасан шуурга маналзаж, өөвгөр бор гэрүүдийг аваад шидчихмээр салхитай. Малчид малаа бараад дуусч байна. Энэ бол аймшгийн кино биш. Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ, Айраг сумдын зудад нэрвэгдсэн нүд хальтирч, элэг эмтэрмээр малчдын дүр зураг юм. 

Цагийн байдлыг мэдэрсэн овсгоотой ченжүүд өвс тэжээл ойртуулан, сайхан үнэр “ханхлуулан” амандаа орсон үнэ ханшаа хэлцгээж, боодол өвс, түмпэн хивгэнд мөнгөн аяга, гаанс, хөөрөг, хурдан морины медалиа хүртэл өгчээ. 

Зудад сөхөрсөн малчид нь “өвөлжилт хүндэрсэн малчдад туслана” гэсэн аймаг, орон нутгийн удирдлагын сайхан амлалтыг зурагтаар сонсчихсон болоод тэр үү, нүдээ чилтэл харуулдаж байхад бодит байдал дээр Дорноговь аймгийн Засаг дарга Пантийн Ганхуягт малчдын амьдрал огт хамаагүй. Харин ч өөрөө улам л тарга тэвээрэг авч гялалзаж, хил даван саунд сууж, массаж хийлгэж амарч байхад Дорноговь аймгийн ИТХ дарга Г.Ганбаатар нь мөн л Улаанбаатар хотод Богд уулын Цэцээ гvн рvv алхаж байгаль эхээс сайхан энерги эрч хvчээ авч гялалзаж байна. 

Засаг дарга П.Ганхуягт  2016 оны УИХ-ын сонгууль, төрийн ордон, зөөлөн суудал зүүдлэгдэж байгаа. Тийм ч учраас Дорноговь аймгийн хилийн отрядаар цэрэг жагсуулан угтуулж, мах чануулан дайлуулж явна. Цуваа үүсгэх шахам хил хязгаар нутгаар довтолгон цэргүүдийг командаар санал өгүүлэх талаар ярьж байгаа аж. Уг нь Засаг дарга П.Ганхуягийн оюун ухаан сонгууль биш, харин байгалийн гамшиг зуд, малчдад өвч тэжээл базаах сэтгэлээр малчдын төлөө ажиллаж байх учиртай.

 Гэтэл Увс, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга нар малчидтайгаа хамтран байгалийн бэрхшээлийг давах гэж чармайж байна. Говь-Алтай аймгийн удирдлага Бургастайн боомтоор малчдынхаа малын махыг Хятад улс руу гарган мөнгөжүүлэх ажил хийж байхад мөнгөтэй болсон малчид өвс тэжээл татах бололцоо бий болгож байна. Ийм боломж, бололцоо Дорноговь аймагт ч бий. Ханги-Мандалын боомтоор мах гаргах шийдвэрийг ИТХ-ын дарга Д.Ганбаатар гаргасан ч Засаг дарга П.Ганхуяг өөрөөс нь илүү нэр алдар оллоо гэж хардан хүчингүй болгуулснаас үүдэн олон хүн хөлдүү махтай наалдан нас барсан байдаг. Говийн малчид махаа зарчихсан бол өвс тэжээлээ авах гэж ээмэг бөгжөө зарахгүй л байхсан.

 Аймгуудын удирдлагуудын хөөцөлдлөгөөнөөс хамаарч Засгийн газрын нөөц хөрөнгө, Онцгой байдлын комиссоос зудтай аймаг сумдад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, өвч тэжээл хувиарлаж хүргүүлсэн байхад Дорноговийн малчдад дэмжлэг тусламж нь хүрч чадсан уу гэвэл малчид нэгэн дуугаар “Төр засгаас ямар ч дэмжлэг алга даа” хэмээн хариулж байна. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт сэтгэл дутаж, “Хэдэн суманд өвөлжилт хүндэрлээ” гэж хэлчихээд сонгуулийнхаа сурталчилгааг далдуур хийж яваа ноён.  Аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдөөр хоёр жолоочийн орон тоо батлуулан сумдаар цас манарган давхих П.Ганхуягт сонгуулиас өөр юу ч бодогдохгүй, ядарч байгаа малчдад ганц боодол дөхүүлэхийн оронд “Засаг дарга Пантийн Ганхуягаас дурсгав” гэсэн флаш, цаг тарааж, бензин тос барж явах юм."Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй"  гэж.

 

Эх сурвалж: Zindaa.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Дэлхий сүйрэх гэж байгаа юм шиг л амьдры л даа... далимдуулаад :Р
    12. 21-нд элдэв юм блхгүй гж хэлж бгаа ч гадуур энэ өдөр юу болох бол. ихэнх нь лаа бариад гэртээ сууж бх блву, эсвэл жирийн л нэг өдөр бх блву... энэ өдөр ёолктой юмсан миний үсийг засах үсчин, нүүрийг будах гоо сайханч олдох болуу... тэд гэртээ лаа бариад сууж байх болов уу... Гурван өдөр л харанхуй үргэлжлэнэ гдг цуу тараад байгаа... тэхээр гурван өдрийн дараагаас нар дахин мандаад а...
  • Нууц үгээ хэрхэн хамгаалах вэ?
    Нууц үгээ алдахгүйн тулд та хэрхэн хакерууд, эсвэл хэн нэгэнд нууц үг, хувийн нууцыг тань хулгайлдаг талаар зарим мэдээлэлтэй байж сэргийлэх боломжтой. Хамгийн анхны дүрэм бол олон сайтад ижил нууц үг хийхгүй байх. Ялангуяа баталгаагүй сайтуудад. Баталгаатай сайтууд ч бас халдлагад өртөн таны мэдээллийг алдах боломжтой. Тиймээс сайтуудад адил нууц үг хийж болохгүй. Хэрхэн нэг нууд ...
  • Эрүүл амьдрах зөвлөмж
                  Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цө...
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • Агуу сэтгэл
    Эмч яаралтай хагалгаа хийхээр эмнэлэг уруу хамаг байдаг хурдаараа ирлээ. Тэр маш хурдан хувцсаа солиод, ариутгалд ороод хагалгааны танхим руу гүйв Хагалгааны танхимын үүдэнд машинд мөргүүлж яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон хүү хэвтэж байв, гэтэл хүүгийн аав эмчид уурсан: - Та яасан хариуцлагагүй юм бэ? миний хүү үхэх гэж байна! гэтэл та хаагуур тэнээд явж байдаг байна аа хэ...
  • УИХ-ын гишүүдийн ирцийн "шилэн" бүртгэл хэрэгжиж эхэллээ
    2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай” хууль хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар юм. Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөх үеэр УИХ-ы...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • Хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичсэн амжилт
    Бразилын 16 настай Марсель Фернандес гэх хүү хамгийн хурдан хугацаанд гар утсаараа текст бичиж шинэ амжилтыг тогтоосон байна. Тэрээр 25 үгтэй текстийг touchscreen дэлгэц бүхий утсан дээрээ 18,19 секундын дотор бичжээ. Ингэснээрээ тэрээр Гиннессийн шинэ амжилтын эзэн болж байгаа юм. Түүнээс өмнөх Гиннесийн амжилт нь 18,44 секундээр тогтоогдож байжээ. Марсель нь 2009 оноос эхлэж гиннесийн...
  • Эрчүүд эмэгтэйчүүдийг дуурайсан нь
    Охидын бүлгийнхний зураг Хүмүүс бусдыг дууриаж янз бүрийн зураг авахуулж, бичлэг хийж хошигнож шоглодог моод нэлээд дэлгэрээд байгаа. Тэр бүү хэл эрчүүд бүсгүйчүүдийг дууриаж хошигнох ч энүүхэнд бөгөөд тун саяхнаас Instagram-д @brosbeingbasic гэх нэртэй хуудаснаа хэсэг бүлэг залуучууд эмэгтэйчүүдийг дууриан хошигносон зургуудыг тавьж нэлээд нэрд гараад байгаа юм байна. Мэдээж охид бүс...
  • Odnoo's talk show - Жүжигчин Амбий агсан
    Жүжигчин Амбий агсны маань хөгжилтэй сайхан ярилцлагыг үзээрэй. Хөржилтэйн дээр бас сургамжтай, гоё ярилцлага байна. Гоё жүжигчин, сайхан хүн байсан шүү. Харахаар л бараг инээд хүрдэг сайхан хүн байсан шүү. Маш сургамжтай юм ярьж байна. Баахан инээлээ заавал дуустал нь үзээрэй.
  • Обама, Саркози нар үнэхээр өгзөг ширтсэн үү?
  • Гайхалтай усан гулгуур
  • Таны үзэл бодолд хэзээ өөрчлөлт гарах вэ
    Манай дэлхий энэ цаг үед тун чиг сүрхий үймээн самуунтай болж ирлээ. Зуугаад жилийн өмнө байдал нэг иймэрхүү байсан гэдгийг түүх өгүүлдэг. Дэлхийн дайнууд Монголыг тойрч байсангүй. Монгол бол үндсэндээ дэлхийн 2-р дайнд буу шийдэм барьж оролцсон улсын нэг. Өнөөгийн дэлхийн хямралт байдал ч биднийг тойроод өнгөрнө гэх баталгаа алга. Дэлхийн улсууд хоорондын зөрчилт байдал хурцдаж буй...
  • Үнэхээр хөгжилтэй, мундаг залуус орсон инээдтэй гоё нэвтрүүлэг байна
    Түрүү жилийнхийг нь эргээд үзэхэд бас их хөгжилтэй юм байна. Заримаас нь та бүхэнд хүргэе. Монгол ардынхаа дууг шинэчлэн дуулж, хөгжилтэй байдлаар сэргээж байгаа нь бас их таалагдлаа. Хип хоп дуунууд магадгүй үнэнийг шулуухан, бас гоё хэлдэг, эрч хүч авдаг. Бас өвөрмөц гоё ремиксүүд үзэж сонирхоорой. Монгол түргэн хэллэгийг хип хопоор дуулсан чинь бас л зэвүүн сонсогдоод байгаа юм биш...
  • Байнгын аялагчдын амжилтад хүрдэг 15 шалтгаан - Цуврал 2
    Амжилт нь тухайн хувь хүнээс шалтгаалан олон янзаар тодорхойлогддог бөгөөд зарим хүмүүс амжилтаа ахиулж амжилтад хүрдэг байхад нөгөө хэсэг нь амжилтад чаддаггүй. Амжилтад хүрсэн хүмүүс амжилтад хүрэхийн тулд бусдаас илүү юуг хийж эсвэл өөр юуг хайж олсон байдаг юм бол? Амжилттай ажиллаж амьдрахад туслах дадал зуршлууд болон арга ухааны талаар олон зөвлөгөөнүүд байдаг бөгөөд бидний...
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны нэгдүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнгөрсөн бямба гарагт мордлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний дараа нэгдүгээр сарын 21-24-нд Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм. Эх сурвалж: www.mnb.mn ...
  • Маш хялбар сонжоо: Танд хамгийн чухал нь юу вэ?
          Дараах асуултууданд бодолгүйгээр хамгийн түрүүнд толгойд бууснаараа хариулаарай. Энд ямар ч логик сэтгэлгээ хэрэггүй гэдгийг анхааруулья. 1. Та өөрийгөө хэн нэгэнтэй хамт ойд явж байна гэж төсөөл. Тэр хэн бэ? 2. Ойд нэг араатантай таарлаа. Тэр ямар амьтан байсан бэ? 3. Амьтантай таараад та ямар үйлдэл хийх вэ? 4. Та үргэлжлүүлэн явсаар ойн заха...
  • Сайхан зураг дарахын тулд яахаас ч буцахгүй зурагчид
  • Алдартай брэндуудын ижил төстэй логонууд
    Алдартай брэндуудын ижил төстэй логонууд 1.Sumpter & Gonzalez LLP and Stylegala 2. National Film Board (recently updated) and Virtual Global Taskforce 3.Carrier and Ford 4.Scottish Arts Council and Artworkers 5.NBC and Nebraska ETV Network 6.pseudoroom design and Cyberathlete Professional League 7.Ubuntu and Human Rights First 8.Graphic Design Blog and Peter GI ...
  • Одуудын хүүхэд нас
    Дэлхийд нэр хүндээ цуурайтуулж буй олон олон алдартнууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд маш олон залуу одод шинээр төрөн гарах болсон. Та бүхэндээ энэ удаад Холливуудын шинэ залуу оддын хүүхэд ахуй насны зургуудаас хүргэж байна. Эдгээр зургууд нь төдийлөн олонд ил болоогүй бөгөөд та бүхнийг тэдний хүүхэд насаар аялуулж чадна хэмээн найдаж байна. 1. Дуучин Тайлор Свифт /Taylor Swift/ ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.