МЭДЭЭ

УЛААНБААТАРЫН УТААГ ХЭН Ч ЯРЬДАГГҮЙ, ХАРИН ТА


2016 оны 03 сарын 03, 10:23
 IMG_1791 - Copy_1УЛААНБААТАР ХЭР ЗЭРЭГ ХОТ ВЭ? УЛААНБААТАРЫН ТУХАЙ ТАНЫ БОДОЛ?

Гадны жуулчнаас ингэж асуувал: Утаатай, бохир, амьсгалах аргагүй, хүйтэн, хүмүүс нь амин хувиа хичээсэн, замын хөдөлгөөний дүрэм гэж байхгүй, явган зорчигчид  улаан гэрлээр машины урдуур зам хөндлөн гардаг. Шүлс нусаа гудамжинд хаядаг, бохир заваан л гэж ихэнх нь хариулах байх.
Яг үнэндээ бид өдөр бүр харж дассан байдаг.
Харин Монголд ирэх тэдгээр хүмүүст бол дээрх хэлсэн шиг л харагдана.
Тийм болохоор тэд дахин ирэхийг хүсдэггүй. Хэн утаа амьсгалж, утсаа алдахыг хүсэх вэ дээ!
Манайхан болохоор ЗУН БОЛОХООР УТААГҮЙ, АРИЛЧИХДАГ гэж хэлэх байх.
Гэхдээ л бидний агаарт тоосжилт их байдаг. Зун ч хамар цоргиж, харшил нь хөдөлдөг тул гадныхан битгий хэл Монголчууд өөрсдөө ч энэ бүхнийг мэдэрдэг.
2000 оноос хойш утаатай л байна.
21-р зуунд утаатай л байна.

2000 онд төрсөн хүүхэд одоо ЕБС-иа дүүргэх гэж байна. Тэд УТААГҮЙ УЛААНБААТАРЫГ ХАРААГҮЙ. Хот гэж ийм л байдаг гэж боддог байх.
Их өрөвдөлтэй. Тэд УТААГҮЙ ХОТОД АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ.
ТЭДЭНД УТААГҮЙ ХОТОД АМЬДРАХ ЭРХ БАЙХГҮЙ ГЭЖ ҮҮ?
Үр хүүхдүүд минь эрүүл саруул, амьд аж төрж болохгүй юм гэж үү?

Бид гадны зөгнөлт кино их үздэг. Тэнд нь дэлхий сүйрээд, цөлжөөд хүн төрөлхтөн овог аймаг болж хуваагдаад, хоорондоо алалцана. Усны төлөө, амьдрах орчны төлөө тэмцэлдэж байдаг.  Тэнд ногоон орчин энэ тэр гэж байхгүй. Үхмэл цөл л байдаг. 2016 оны Оскарын Шагнал Гардуулах ёслолоос 6 төрөлд Оскар хүртсэн "Галзуу МАКС" гэж кино байх. Зүгээр л цөл байлаа. Урлаг нэгийг хэлж, нөгөөг бодогдуулах. Бидний ирээдүй?utaa

ГЭТЭЛ:
**Улаанбаатарын утааг ямар ч улстөрч ярихгүй. Нөгөө С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэнгүүд ч ярихгүй. Тэд юугаар амьсгалдаг юм бол? Уул уурхай болохгүй л гэж хуцдаг. Үнэндээ бидэнд уул уурхай, уут дүүрэн мөнгөнөөс илүү УТААГАА ЯНЗЛАХГҮЙ БОЛ ҮНДЭСТЭН СҮЙРЭХ АЮУЛ БАЙНА. Тэгэхэд Улс төрчид ТӨСӨЛ ЯРЬЖ, МӨНГӨ ХУСАХАА Л БОДОЖ БАЙНА.
**Улаанбатарын утааг мөнгөтэй боосууд бас ярихгүй. Тэд бүтээн байгуулалт ярьж, ашиг хонжоог л харж байна. Эдгээр бүлгийн хүмүүс бодвол өвөлдөө Монголоос, Улаанбаатараас зугатаж гадаадад гарч амьдардаг байх. Эсвэл холхон тансаг хаус барьж утаанаас зугатдаг байх.
**Улаанбаатарын утааг мэргэн түргэн лам, бөө нь ярихгүй. Тэд энэ утааг чавдар, юугаа ашиглаад зайлуулья гэж бодохгүй. Оронд нь бас л мөнгө ярина. Улаанбаатарт Палас дүүртэл хүмүүсийг цуглуулж, түрийвчээ даллавал МӨНГӨ ДУУДНА гэж л ярьдаг. Угтаа бол тэд магадгүй "Ямар нэг юм гарт нь бариулаад сэгсрүүлдэг ч юмуу" нэг тийм хөдөлгөөн хийвэл УТАА АРИЛНА, БАЙХГҮЙ БОЛНО, ЦЭВЭР АГААРТАЙ БОЛНО энэ тэр гэж ярьвал би өөрийгөө итгүүлээд ч болов тэр лекц энэ тэрд нь очмоор байдаг.

utaa1Тэд ер нь хэн юм бэ?
Бидний лидерүүд гэж боддог улс төрчид, мөнгөтэй боосууд, мөнгөнд шунасан  мэргэн түргэн, лам бөө нар манай нийгмийн хамгийн ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭН. ТЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ. ТЭД МӨНГӨНД Л ШУНАДАГ, ЭРЭМДЭГ ХҮМҮҮС. ТЭДЭНД МӨНГӨ БАЙВАЛ ОБЛОХ НЬ ТЭР. ХАЙР, НИГҮҮЛСЭЛ, БУСДЫГ ЭНЭРЭХ СЭТГЭЛ ҮГҮЙ. ТЭД МАНАЙ НИЙГМИЙН ХАМГИЙН ДООД ТҮВШНИЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД юм.
Энэ хүмүүс бүгд нийгмийн доод түвшинд очсон болохоор нийгмийг хэзээ ч дээш хөгжүүлэхийг үл зорино. ЧАДАХГҮЙ, ХҮСЭХГҮЙ.
Харин тэд идэж уусанаа гайхуулахдаа хамгийн түрүүнд зурагтаар ярьж хамгийн эхэнд сэтгүүл дээр гарцгаана. Гарахдаа бүр үр хүүхэд машин тэрэгтэйгээ, байшин савтайгаа, бараг л нохойтойгоо гарцгаана.
Аз жаргалын ИНДЕКС гэж хэмжүүр байдаг.
Бид энэ асуултанд хариулж чаддаггүй. Хариуллаа гэхэд хамгийн доод түвшнийх болно биз.

Үүнийг бичигч миний танил эгчийн хэлснээр бол "Монголчуудаас аз жаргалтай юу гэж гадаадын судалгааны байгууллагын аз жаргал судлаачид асуухад бөөн бөөнөөрөө уралдан аз жаргалтай гэж хариулсан гэдэг.
Өр зээлтэй, мөнгө хүүлэгчидэд бариулсан, утаагаар дүүрсэн Улаанбаатар хотод бөөн бөөнөөрөө аз жаргалтай гэж хэлнэ гэдэг Хүн ёсны доройтолд орсоны баталгаа. Монгол хүн чанаргүй болжээ."
Энэ үнэн байх.
АЗ ЖАРГАЛ гэдгийгээ ч бид УТААН ДУНДАА ДУНИАРТААД МАРТАЖ ОРХИСОН. Урагшгүй ноёд СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНДАА Ч УТААГ АРИЛГАНА ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ. Тийм мөрийн хөтөлбөр, манифэсто гаргаж чадахгүй дээ. Өндөр дүнтэй бооцоо тавьсан ч би алдахгүй.
Худлаа хөгжил ярьж, төсөл ярьж, эдийн засаг ярьсан л их мэдэгчид. Тэдэнд энэ утааг арилгах зоригтон үгүй.
Их л үсрээд шоудаж, санал авахыг л бодох байх.
Бид чинь АСЕМ УУЛЗАЛТ, ЧУУЛГАН гээд ярихын оронд УТААНЫ ЧУУЛГАН хийж, ХЭРХЭН АРИЛГАХ ТУХАЙ ЯРИЛЦМААР байдаг. Бидэнд бүс нутгийн асуудлаас илүүтэй, бөндгөр дээрх асуудлаа түрүүлж харж, шийдэх учиг байх хэрэгтэй байдаг.
Нийтийн асуудалд санаа тавихаас илүүтэй, НИЙСЛЭЛИЙНХЭЭ УТААГ ХЭРХЭХ ТУХАЙ ярилцмаар байдаг.

Үүнийг уншигч танаас асууя
-УЛААНБААТАР ЯМАР ХОТ ВЭ?
-УТААГҮЙ УЛААНБААТАРЫГ ТА МЭДЭХ ҮҮ?
-УТААГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ ТА ЮУ ХИЙХ ВЭ?
-УРАГШГҮЙ НОЁДОД ЭНЭ ТУХАЙ САНУУЛЖ ЧАДАХ УУ?
-УТААГҮЙ УЛААНБААТАРЫН ТУХАЙ ХЭН Ч ЯРЬДАГГҮЙ, ХАРИН ТА?


Та хариулах гээд үзээрэй.


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хуримын бөгжний загварууд
  • DREAM BIG
    Хүсэл, Мөрөөдөл, Зорилго....эдгээр үгний ялгаа юунд байдаг вэ? Ерөнхийдөө бол томоохон нэг зүйлийг зааж байгаа байх. Харин хамгийн гол ялгаа нь тухайн зүйлийг тэр хэн хир их хүсэж, хир чухалчилж байгаагаараа, нэг үгээр бол хэмжээгээрээ ялгаатай байх бол уу? Хамгийн томоосоо жагсаавал Мөрөөдөл, Хүсэл Зорилго гэсэн байдлаар хэлж болох юм. Мэдээж хүн бүр өөрөөр л ойлгодог байх л даа. Хүн ...
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
  • Найман настай хүүхэд усанд живжээ.
     Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн нутаг Дэлгэр мөрөнд найман настай эрэгтэй хүүхэд усанд живжээ. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн пүрэв гаригт аймгийн онцгой байдлын алба хүлээн авч дөрвөн алба хаагч орон нутгийн 15 иргэнтэй хамт эрэн хайж байна. Он гарсаар усанд 48 хүн амиа алдсан харамсалтай мэдээ байна. Тэдний 12 нь хүүхэд аж. Амралт зугаалгаар явж байх үедээ согтууруулах унда...
  • Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь юу нь буруу юм бэ? Яг ямар өөрчлөлт ороод байгаа юм бэ?
    Би одоо 33 настай. Намайг 10 орчим настай байхад Туул гол ямар хэмжээний устай байсныг би тод санадаг. Манайхан санаж байна уу? Харин одоо ямар хэмжээтэй болсон билээ? Нутагт усанд нь газар нутгийг гамшиг болгож, амьдрах боломжгүй болсон, ширгэж, улаан шороогоороо эргэсэн байгаль, нутгаа харсан хүмүүс тэмцэж Урт нэртэй гэх хуулийг батлуулж, тэр дагуу хуулийн хэрэгжих талбайг тогтоон...
  • Ээжүүдийн өдрөөр одод ээжтэйгээ хамт
     Дуучин Жастин Тимберлейк ээж Линн Харлесын хамт Пэрис Хилтон ээж Кэти Хилтоны хамт Эмма Стоун ээж Кристигийн хамт Шарлиз Терон ээж Гердо Маритцийн хамт Брэдли Купер ээж Глори Куперын хамт Ферги ээж Терри Горын хамт Жаред Лето ээж Констанс Летогийн хамт Жастин Бибер ээж Петти Маллетын хамт Тейлор Свифт ээж Андреагийн хамт
  • Гарааны зурхайгаас
    Орчин үед чинь бид морь уралдуулахаа байж, жийд уралдуулдаг болсон. Жийпээ мориор дагадаг гэж бодтол одоо бүр Хүн уралдуулдаг болох нь.
  • Гудамжинд иргэнийг зодсон цагдааг ажлаас нь халжээ.
    Цагдаагийн алба хаагч, гудамжинд эмэгтэй хүн зодож байгаа бичлэг өнгөрөгч сарын 30-нд олон нийтийн сүлжээгээр цацагдсан.Үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчийнхаа өмнөөс хохирогч болон иргэдээс албан ёсоор уучлалт гуйсан билээ.Мөн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэмжээг зөрчсөн этгээдийг шалгаж, хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тэгвэл эмэгтэй хүн зодож, ёс зүйгүй авирласан Ха...
  • Үндсэн хуулийг өөрчлөхөд бүх нийтийн саналыг авах ёстой
    "Ардчилсан хувьсгалын анхдагчдийн зөвлөл" ТББ-ын тэргүүн Д.Хархүү өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол улсын ардчилсан Үндсэн хууль нь ардчиллыг төлөвшүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэх учраас хуулиа судлах, сурталчлах ажлыг орон даяар өрнүүлэх талаар төрийн байгууллагууд, эрдэмтэд судлаачид, улс төрийн намууд хамтран ажиллах ёстой хэмээн хурлын үеэр...
  • Нийслэлийн зургаан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлалаа
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/762 дугаар захирамжийг гаргаж захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаа...
  • Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал болно
    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал маргааш буюу 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр болох юм байна. Хурлаар 2014 оны Замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, замын ачааллыг бууруулах талаар зохион байгуулж буй арга хэмжээ болон 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөжээ. ...
  • Японд Монгол гэртээ амьдардаг залуу
    Дэлхий даяарчлагдаж, бид хаана ч Монгол гэрээ барьж амьдрах боломжтой болжээ. Саяхан Монгол гэр үйлдвэрлэдэг компани Европруу экспортолдог тухай нэвтрүүлэг гарч байсан. Үүнийг бичигч би вээр ихэд бахархаж, алс холын Европ хүмүүс Монголоос гэр худалдан авч Монгол соёлыг түгээж байгаад баяртай байлаа. Гэтэл арлын Япон орны төвийн бүс болох Канто мужийн Ибараки хотод амьдардаг нэгэн Монгол ...
  • Монгол бэр Солонгос хадам ээж нарын тухай баримтат нэвтрүүлэг гарна
    Өнөөдөр Солонгосын EBS 1TV-ээр 22:45 минут-д энэхүү нэвтрүүлэг гарах нь ээ. Учир юу гэвээс: EBS 1TV нь тус улсад амьдардаг гадаад бэрүүд болон хосолмол соёлт гэр бүлийн амьдралыг харуулсан баримтат нэвтрүүлэг бэлтгэдэг юм байна. Тэрхүү нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол бэр Энхчимэг оролцох гэнэ. Энхчимэгийн хадам ээж нь 30 гаруй жилийн турш өвчтэй нөхөрөө асрахын зэрэгцээ ажил хи...
  • Солонгос кино үзээд байсан чинь...
  • 3D зурагны гайхамшиг
  • Хамгийн гунигт нүдтэй муур
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
  • Номон баримлууд
    Баримлыг шавар, гипс болон төрөл бүрийн материалаар хийж болдог. Харин номон баримлууд гэхээр та гайхаж байж магадгүй ч, танд хүргэж буй дараах баримлуудыг үнэхээр жинхэнэ номоор бүтээсэн бөгөөд эдгээр гайхалтай бүтээлүүдийн эзэд өөрсдийн уран бүтээлээ шавар, гипс аль эсвэл металлын алинаар нь ч биш гагцхүү хуучин номнуудаар урладаг байна. ...
  • Зохиогчийн эрх Монгол Улсад хэрхэн хамгаалагдсан байдаг вэ?
    Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм. Манай улсад хамгийн түгээмэл гарч байгаа зөрчил бол шинээр нээлттэй хийж байгаа уран сайхны киног хууль бусаар олж авах, олон нийтэд түгээх, олшруулж борлуулах зэрэг бөгөөд үүнд МУ-ын Эрүүгийн хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.