МЭДЭЭ

Ерөнхийлөгчийн багш, Харвардын ИС-ын Профессор Дийн Уиллиамс Монгол залууст "ЖИНХЭНЭ МАНЛАЙЛАЛ" сэдвээр лекц уншлаа


2016 оны 03 сарын 14, 15:35

12799346_10153454187601334_500734000856000462_n
JCI Монгол ТБ Байгууллагын Үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит XIV академи өнгөрсөн амралтын өдрүүдэд /гуравдугаар сарын 12-13/ Бэст Вестэрн Примерь ТУУШИН зочид буудалд болж өнгөрлөө.
Жэй Си Ай Монгол ТББ нь АНУ-д төвтэй, дэлхийн120 гаруй оронд  
5,000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200,000 гаруй идэвхтэй гишүүдтэй олон улсын, залуучуудын тэргүүлэх зэргийн байгууллага юм. Тус байгууллагын гишүүн бус ч дэлхий даяар тэдний үйл ажиллагаанд оролцдог, дэмждэг 1,000,000/нэг сая/ илүү дэмжигч гишүүд байдаг.
Тэд Идэвхтэй, эерэг залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсээр эгнээгээ тэлсэн сайн дурын байгууллага бөгөөд маш олон төсөл хөтөлбөрийг нийгэмд чиглэн зохион байгуулж, хэрэгжүүлдэг. Байнгын үйл ажиллагаатай байж НҮБ-тай хамтран Саммит зохион байгуулж, Ази-Номхон далай, Африк, Европ, Америк гэсэн дөрвөн бүсийн чуулган, Дэлхийн чуулганыг зохион байгуулж, залуус өөрсдийн нийгэмд тулгамдсан асуудалд шийдэл хайдаг, ярилцдаг, төсөл хөтөлбөрөөр дамжуулан тухайн асуудлыг шийдвэрлэдэг, шийдвэрлэхэд гар бие оролцдог байгууллага юм. Тус байгууллага нь 1992 онд анх Монгол улсад салбар нь байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш 25 жилийн ойгоо угтаж буй  JCI Монгол байгууллага нь өдгөө 13 салбартай, 700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Уламжлал болон зохиогддог энэ удаагийн XIV Академид энэ жил нэгэн хүндтэй зочин ирсэн нь Харвардын их сургуулийн Кеннедигийн сургуулийн профессор Дийн Виллиамс юм. Тэрээр дэлхийд манлайллын чиглэлээр шинэ онол боловсруулсан нэр хүндтэй эрхэм юм.

Тэрбээр хоёр өдрийн турш JCI-ийн гишүүдэд манлайллын тухай сонирхолтой хичээл зааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Арга хэмжээний үеэр бид түүнтэй уулзаж манлайлал, Монгол орны хөгжлийн гарцын талаар яриа өрнүүлснээ танд хүргэж байна.


-Харвардын тэргүүлэх зэргийн профессор учраас таныг урьж хичээл заалгах сонирхолтой газрууд олон байх. Яагаад Монголыг сонгож, зорьж ирэх болсон бэ?

-Юуны түрүүнд энэ академид багшлахаар уригдсан. Гэхдээ 2002 онд миний нэг шавь Монгол хүн байсан. Тэрээр одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэгээд би Монголд ирж үзье гэж боддог байлаа. Энэ удаад завшаан гарсан учраас ирсэн байгаа.

-Та хоёр өдрийн сургалт хийж байгаа юм байна. Эхний өдрийн хичээл нь жинхэнэ манлайллын талаар байсан. Жинхэнэ манлайлал, хуурамч манлайлал гэж юу вэ?

-Жинхэнэ манлайлал гэдэг нь аливаа асуудал үүсэх юм бол түүнийг гаргаж ирж, шийдэх тал дээр бүтээлчээр хандаж ажиллахыг хэлж байгаа юм.  Эсрэг буюу хуурамч манлайлал нь асуудлыг нуун дарагдуулах хандлагатай байдаг. Гол ялгаа нь энэ.

-Таны өнөөдрийн сургалт ямар сэдэвтэй байв?

-Өнөөдрийн нийгэм манлайлагчдыг өөрчлөлтийн төлөөлөгчид байх шаардлага тавьдаг. Учир нь өнөөгийн нийгэмд манлайлагч хүн аливаа засаг захиргааны нэгж, компанид ямар ч албан тушаал харгалзалгүй манлайллыг үзүүлэх бололцоотой.

Жишээ нь JCI Монгол манлайлагч залуусаас бүрдсэн байгууллага юм. Эд нийгмийн аль ч давхаргад манлайлал үзүүлдэг залуус байдаг юм байна. Ардчилсан нийгэмд үүнийг аль болох дэмжиж байх ёстой.

10477093_939470562773745_8458782433724532630_n_1Ерөнхийдөө хоорондоо уялдаа холбоотой нийгэмд ашиг сонирхлын бүлгүүдийн дундах зааг ялгааг эвдэж, бие биенээ ойлголцож, харилцаа холбооны гүүрийг барьж байх хэрэгтэй. Манлайлагч хүнээс ийм чадвар шаарддаг болсон. Өнөөдрийн сэдэв бол үүнийг хэрхэн, яаж хийх ёстой вэ гэдгийг ойлгуулах зорилготой.

-Таныг олон улсын засгийн газар, томоохон корпорациуд, боловсролын системд судалгаа хийж манлайллын тухай өөрийнхөө шинэ онолыг хөгжүүлсэн гэж сонссон. Та энэхүү онолынхоо тухай мэдээлэл өгөөч. Гол санаа нь юу вэ?

-Аливаа компани, засаг захиргааны байгууллагад удирдагч хүн, манлайлагч хүн хоёрыг нэг ойлголт гэж үздэг. Манлайлагч хүн байна гэдэг манлайллын үйлдэлтэй байхыг хэлнэ. Үүнээс биш захиран захиргаадах эрх мэдэлтэй хүн манлайлагч биш. Эхний суурь ойлголт нь энэ.

Хоёр дахь ойлголт нь хуучны манлайллын арга барил нь өөрийгөө бусдаар дагуулах, хүсэж байгаа зүйлээ хийлгэх байсан бол орчин үед үүний эсрэгээр буюу хүмүүсийг сэдэлжүүлэх, хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлэхэд орчин цагийн манлайлал оршино.

Хүүхдээр жишээ авахад та тэднийг бие даасан, чадварлаг болоосой гэж боддогтой адил багийнхнаа тийм байдлаар манлайлах хэрэгтэй.

Одоогийн нийгэмд тулгараад байгаа асуудлууд нэг хүний бүтээлч сэтгэлгээн дээр тулгуурлах боломжгүй. Харин байгууллагаас, нийгмээс, системээс гарсан бүтээлч сэтгэлгээ асуудлуудыг шийдэж чадна. Манлайлна гэдэг нь хүмүүсийн төлөө үйлдэл хийх биш хүмүүстэй хамт хийх юм.

Гурав дахь санаа нь хуучны манлайллын арга нь тухайн хүн өөрийнхөө бүлэг, багийг удирдаад аваад явах байсан бол өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд хоорондоо уялдаа холбоотой, нэг бүлэг хүмүүсээс даваад гарчихсан. Тийм учраас зөвхөн өөрийн бүлэгтээ биш бүлэг хооронд манлайлах шаардлага гарч байна.

Зарим асуудлууд нэг улс орныг бус олон улс орныг, магадгүй хүн төрөлхтний шийдэж чадахгүй асуудал байдаг. Тэгвэл хүмүүс шийдлийг нь олоход, бүтээлч байхад манлайлагч хүн туслах хэрэгтэй болсон.

Мөн орчин үед ихэнх тохиолдолд манлайлагч хүн дэлхий нийтийн өөрчлөлтийн зохицуулагч байх шаардлагатай болж байна. Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгаа. Тиймээс манлайлагч хүн зөвхөн өөрийнхөө, багийнхаа асуудалд анхаарал хандуулахаас гадна дэлхий нийтийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй хандах хэрэгтэй.

Хуучны манлайлал нь илүүтэй овог аймгийн шинэ чанартай, тухайн бүлгийнхнээ хооллох ундлах, аюулгүй, ашиг орлоготой байлгах гэдэгт анхаарлаа хандуулдаг байсан бол одоо зөвхөн өөрийн бүлгийн асуудалд анхаарлаа хандуулаад яваад байх юм бол тэднийг хамгаалж, тэжээж чадахгүй.

10606113_1124983397546020_8312848933419417076_n"Хөгжил дэвшил бол аль нэг хүний шийдэх ёстой асуудал биш олон манлайлагчдын шийдэх асуудал"

-Монголчууд энэ цаг үед хөгжлийн гарцаа хайж байна. Биднийг хөгжлийн гол саад бэрхшээл нь юу гэж та харж байгаа вэ. Мөн бидэнд ямар манлайлагчид хэрэгтэй вэ?

-Бэрхшээлийг эхлээд томъёолох хэрэгтэй. Ер нь бол дараах зургаан бэрхшээл аль ч улс орон, байгууллага, албан газарт тохиолддог. Үүнийг шийдсэнээр хөгжлийн үүд нээгддэг.

Нэг дэх нь Хөгжил, дэвшлийн бэрхшээл:  Энэ үед үүссэн асуудлыг тухайн бүлэг хүн шийдэх чадвартай болтол нь хөгжүүлэх ёстой. Энэ хөгжүүлэлтийг хийх хүн, баг, хамт олонд энэ төрлийн бэрхшээл байнга тохиолдож байдаг.

Хоёр дахь нь Шилжилтийн бэрхшээл: Хүмүүс хөгжиж дэвшихийн тулд аливаа хуучин арга барил, дадал зуршлаа хаях, магадгүй үнэт зүйлсээ өөрчлөх, сэтгэлгээний арга барилаа солих шаардлага гарна. Энэ нь маш хэцүү үе юм. Монгол Улс он удаан жил нүүдэлчин амьдарсан ард түмэн. Одоо орчин үед хот суурин газарт шилжин амьдрах болсон тул зарим нэг үнэт зүйлс, соёл, дадал зуршлаа хаях шаардлагатай.

Гурав дахь нь Хадгалах хамгаалах бэрхшээл: Зарим чухал зүйлсийг хадгалж, авч үлдэх шаардлагатай байдаг. Монгол Улс эртний түүх соёлтой ард түмэн. Нэг өдөр сэрэхэд л хамаг зүйлээ хаяад, өөрсдийгөө хэн болохыг мартчихсан байх вий. Тийм болохоор хадгалан хамгаалах бэрхшээлийг даван туулахын тулд юуг авч үлдэх ёстойгоо сайн мэдэх хэрэгтэй.

Дөрөв дэх нь Идэвхтний бэрхшээл: Аливаа асуудлыг гаргаж ирж, шийдэх талаар ярилцах, зоригтой дуугардаг байх хэрэгцээ бий. Хөгжихийн тулд энэ заавал хийгдэх ёстой.

Тав дахь нь Хямралын бэрхшээл: Дэлхийн өөр нэг буланд ямар нэг хямрал болоход бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг болчихсон. Үүнээс болж хүмүүс сэтгэл санаагаар унадаг, гутардаг. Энэ гутралыг даван туулах, хүмүүсийн сэтгэл санааг засах, завь гэж үзвэл завин дээр нь авч үлдэхэд нэг төрлийн манлайлал шаардлагатай.

Зургаа дахь бэрхшээл нь Бүтээлч сэтгэлгээний бэрхшээл: Монгол Улс хөгжихөд маш их бүтээлч сэтгэлгээ шаардлагатай. Үүнд сэтгэн бодох, төсөөлөх, турших чадварууд хэрэгтэй. Мөн аливаа алдаагаа даван туулах чадвар ч чухал юм.

Энэ зургаан төрлийн бэрхшээлийг бүгдийг нь шийддэг хүн байна гэдэг боломжгүй зүйл. Дээрх асуудлыг шийдэхэд зургаан өөр төрлийн манлайлал хэрэгтэй.

Эдгээр манлайлагчдыг Монгол Улс бий болгож чадаж байна уу гэдэг асуудал. Хөгжил дэвшил бол аль нэг хүний шийдэх ёстой асуудал биш олон манлайлагчдын шийдэх асуудал. Ингэж байж улс орны хөгжлийн гарц гарч ирнэ. 

-Ярилцсанд баярлалаа.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Тайланд зурагчин Саси: Шар шувуудын ертөнц
  • Би Баярмаа багшдаа хайртай
    “Баярмаа багшийн группийнхэн” гэдэг лут нэртэй, багшдаа дулдуйдан бас ч гэж нэлээд биеэ тоох хандлагатай хэдэн нөхөд орос хэлний хичээлийнхээ дараа үндсэн ангидаа орж ирэхэд манай нөгөө группийнхэн тэвэг тоглосон, пуужин нисгэсэн хэдэн атаманууд л сууж байдаг сан. Тэвгэнд бухимдаж пуужинд оногдсон хэсэг нөхөд Баярмаа багшийн группийнхнийг атаархангуй сонжих нь сэтгэлд ...
  • 2016 оны Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн чиглэл
    Монгол, Австралийн  хамтран хэрэгжүүлдэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны чиглэл гарлаа. Австралийн их сургуулиудад магистр, докторын зэрэг олгох сургалтад жил бүр 43 тэтгэлэг олгодог. Энэ жил төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдад актуар судлал, хөрөнгийн менежмент, аудит, худалдааны эрх зүй, бизнесийн засаглал, эконометрикс, хөдөлмөрийн харилцаа, шүүх нягтлан бод...
  • Өвөө болох гэж буй эрийн анхны сэтгэгдэл
  • Үндэсний хобби: Германчуудын бараг 90 шахам хувь нь барбекю хийдэг
    Герман Улсын 10 хүн тутмаас 9 хүн грилл дээр дуртай мах, эсвэл ногоо шардаг бол ердөө үлдсэн хэсэг нь огт барбекю хийдэггүй байна. Германчуудын бараг шахам 90 хувь нь барбекю шардаг болохыг ням гарагт буюу 05 сарын 02 өдрийн Dpa агентлагаас явуулсан санал, асуулгын үр дүнгээс харж болно. Тус агентлагийн захиалгаар олон нийтийн санал, асуулгын YouGoy хүрээлэнгээс явуулсан судалгааны да...
  • Япон зарчим
    Хүн ямарч нөхцөлд хүн чанараа гээхгүй байх нь уураг тархи хөгжиж, оюуны өндөр хөгжилд хүрсэн ухамсарт амьтны шинж байх ёстой. Ялсан ч ялагдсан ч, энгийн амьдралдаа ч элдэв гамшигтай нүүр тулсан ч, иргэн бүр ухамсарлах хариуцлагатай, ёс журам, хүнлэг чанар нь  өчүүхэн ч хэлтийдэггүй хүмүүс бол Япончууд. Энэ нь тэдний үндэсний шинж болтлоо хөгжиж, төлөвшсөн байдаг. Аливаа ажлын дар...
  • Гайхалтай усан гулгуур
  • Н.Жанцанноров: Морин хуураа “өлгөөтэй бурхан” болгох ёсгүй
    Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн сар шинийн дугаарын зочны хойморьт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урин оролцуулсан юм. -Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлэв үү? -Сайхан шинэллээ. Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ер нь цас л гэж айдастай олон жил...
  • Интернэтээр хэрхэн мөнгө олдог вэ?
    Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ...
  • Гадаад төрхөөрөө төгс биш ч нэрд гарсан эрэгтэй жүжигчид
          Эдгээр жүжигчид олон нийтийн хүлээн зөвшөөрдөг гоо сайхны стандартаас хол зөрүүтэй ч бурхнаас заяагдсан авьяас чадлаараа олонд хүндлэгдсэн билээ.  Дэнни Трехо  Энгийн нэг мексик залуу боловч,   шивээс бас мотоцикл, сэлэмтэйгээ байхад түүн шиг баатар үгүй. Бенедикт Камбербетч Түүний буржгар шар үс, том нүд, урт толгой, ихэмсэг инээмсэглэл нь я...
  • Хэний ч санаанд оромгүй зүйлсээр зурдаг уран бүтээлч
    Сүүлийн жилүүдэд уран зургийн төрөлд шинэ содон арга техникүүд хурдацтай нэвтэрч кофе, кофены шаар, цэцэг гэх мэт зүйлсийг ашиглахын зэрэгцээ цаасны оронд хатаж шарласан навч аль эсвэл самар, жимсний хальс зэргийг ашиглан уран бүтээлээ туурвидаг зураачид олон болсон. Харин энэ удаад та бүхэнд хоол хүнсний бүтээгдэхүүн, өнгө өнгийн цэцэгсээр зогсохгүй ахуйн хэрэглэлүүд, чихрийн цаас, хар...
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • YouTube тоглоомчдод зориулсан YouTube Gaming, YouTube Built-ээ танилцууллаа
    Хэрэглэгчдийн хэрэгцээ болон тоглоомын ертөнц рүү хөл тавихаар YouTube өөрийн YouTube gaming аппликейшнийг танилцууллаа. Орчин үед тоглоом төрөл бүрээрээ байдаг болжээ. Тоглоом зохиогч нар ч тоглоомын төрөл, чанарт анхаарал хандуулж байна. Интернет дээр хэдэн мянгаар тоологдох видео тоглоом тавигдаж байгаа бөгөөд үүний тухай видео, трейлер, хакууд ч тавигдаж байна. Энэ их олон төрөл то...
  • Эдийн засгийн форум
    Эдийн засгийн форум болж өнгөрлөө. Зарим хүний нүдээр Сарандаваа гэгч Бөхийн өргөөнд жинхэнэ эдийн засгийн форум хийсэн юм шиг байна. Бүх оролцогчид нь гараа дээш өргөөд түрийвчээрээ мөнгө даллаад л. Хэрэв тэр далласан шиг нь мөнгө орж ирвэл 2014 оны хаврын сүүл, зуны эхээр уруудаж яваа эдийн засаг маань өндийж ирээд, дутагдаж байгаа дойлуур хэтэвч дүүргээд, амьдрал өнгө өнгөөр цэцэглэн ...
  • Хятадын 40,000 мөргөлчид хэрхэн аж төрдөг вэ?
    Хотхоны шөнө харагдах байдал 4000 метрийн өндрөөс бууж хичээлдээ явж буй ламхай нар Энд зурагт үзэх хориотой Энд мөн Төвд хүмүүс бий Улаан өнгөт байшингуудын далай гэлтэй Хийдийн доторх хэсэг
  • Дэлхийн хамгийн үнэтэй мотоцикль
     Швейцарын мотоцикл үйлдвэрлэгч компани болох Feline Motorcycle дээд зэргийн өндөр технологид суурилсан "Feline One" гэх нэртэй шинэ загварын мотоцикл бүтээн 2016 онд худалдаанд гаргахаар болсон байна. Эхний ээлжинд 50 ширхэг худалдаалагдах энэхүү загварын нэг бүрийн үнэ нь 280,000 ам.долларын үнэтэй байх ба дэлхийн хамгийн үнэтэй мотоциклоор тодроод байгаа ажээ. "Fe...
  • Цагийг нь олж дарсан зургууд
  • Мэргэжлийн Сүмогийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж: Мөрөөдөл биелдэг бол аавтайгаа л...
    Тэрээр Японы КҮНИ гэж дуучинд өөрийнхөө аавын тухай дуу хийлгэх хүсэлт тавьснаар "МӨРӨӨДӨЛ БИЕЛЭДЭГ БОЛ" гэдэг дуу бүтэж байгаа бөгөөд 12-р сарын 2-оос КҮНИгийн 3 дахь Сингл болох "Мөрөөдөл биелэдэг бол"  CD зарагдаж эхлэх юм байна. Тус дууны клипэнд Харүмафүжи Д.Бямбадорж өөрөө тоглож, дуучны CD-ны хавтасны зурагт аваргын өөрийнх нь зурсан зургийг о...
  • Ханиад томуунаас сэргийлэх зөвлөгөө
    Хүйтэрч ханиад томуу элбэг болж байгаа энэ үед өөрсдийгөө болон хүүхдээ хамгаалах зөвлөгөөг хүргэж байна. Хоолой өвдөх, хамрын ханиад хүрэхээс маш сайн сэргийлдэг нэг арга бол хоолойгоо тогтмол өдөрт олон удаа цай, ус зэрэг жирийн шингэнээр хоолойгоо зайлах, нусаа нийж хамраа угааж цэвэрлэх арга юм. Хүүхдүүддээ энэ аргыг зааж өгч, хамт тоглож, дуурайлган зайлуулж сургаарай. Ингэвэл хэрэв...
  • Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид
         Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалтт...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.