МЭДЭЭ

Талх Ч.Ганхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ил захидал илгээжээ


2016 оны 05 сарын 05, 15:37
176298-22122015-1450751747-1209909981-ganhuyagМонгол Улсын Ерөнхий Сайд Ч. Сайханбилэгт нээлттэй захидлаар хандаж, тус эрэх нь:
Сайхан хаваржиж байна уу, Та?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн удаа дараа хэлсэн арван гэр бүлийн бус 10,000-н гэр бүлийн компаниудтай болъёо гэх сайхан санааг гүйцэлдүүлэхээр бид ихэд урам зориг аван ухамсарт амьдралаа зориулсан ажлаа эрчимжүүлж, иргэд нь өөрсдөө хувь эзэмших Ард Санхүүгийн Нэгдэлийн хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж дээр гаргах, нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын санг, шинээр гарсан хуулийнх нь дагуу, байгуулан Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэж нэр хайрлан олон түмэнд таниулах, хөрөнгө оруулалт хийж, мөнгө санхүүг нь арвижуулах ажлыг гүйцэлдүүлж эхлээд байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэнд 1000, Ард Санхүүгийн Нэгдэлд 600 орчим хувьцаа эзэмшигчид нэгдэж бидний ажлыг дэмжлээ.
Ерөнхий Сайд Таны анх санаачилсан төрийн өмчийн удирдлагыг шинэчлэх, Сингапурын Темасек маягийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр удирдах, өмчийн тодорхой хэсгийг хувьчлах, компанийн засаглалыг төрийн оролцоотой бүх компанид нэвтрүүлэх ажлыг бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид уухайлан урамтай сайхан хүлээж авсан билээ. Бид зүгээр ч ажиглаад, уухайлаад суулгүй гар, хөлөө оролцуулья, энэ ажлыг чинь явуулья гэж дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Тодорхой үйлдлүүдийг ч хийсэн.
Монгол Шуудангийн хувьлал болоход бид хэдий цаг богино, баяр наадмын үе таарсан ч, зүтгүүлж ажиллаад нийт 34 хувийг нь 350 гаруй иргэнтэй хамтран авснаас 17.4 хувийг нь Ард Санхүүгийн Нэгдэл, түүний 600 гаруй хувь нийлүүлэгчид худалдан авсан болно. Монгол Улсын орчин цагийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх, булган сүүлтэй байх учиртай хувьчлал болсон гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэх үйл явдал болсон. Удаах үйл явдлууд харин энэ ажлыг нураах, удаан сэргэсэн итгэлийг үгүй хийх хэмжээнд очсон тул Ерөнхий Сайд Танд хандахаас аргагүйд хүрлээ.
Сангийн Яамнаас төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг болсон нь ахиц дэвшил ачрах ёстой байсан байх. Харин Монгол Шуудангийн ТУЗ-ийн сонгуулийг явуулахад хувийн хэвшлээс нэр дэвшсэн хоёр хүн сонгогдсон юм шиг өнгөн дэрээ харагдавч, хараат бусаар сонгодог хүнийг хуулийн заалтыг уландаа гишгэн байж, хуйвалданы маягаар хүч түрэн сонгосон явдал нь итгэл, урмыг эвдсэн эхний үйлдэл болсон. Мундаг мэргэжлийн залуус итгээд нэрээ дэвшүүлсэн байсныг үл тоож, танил талын хүрээнд гишүүдийг сонгосон нь хуучнаа тавихгүй, бахь байдгаараа бид ажиллана гэсэн дохио боллоо. ТУЗ-ийн даргаа хараат бус нэг туршлагатай хүнээрээ хийлгэе гэхэд Сангийн Сайдын удирдамжаар далайлган төрийн албан хаагч шууд дээрээс томилогдсон нь удаах алдаа болсон. Ажил хийх гэж орж ирсэн юм чинь үүнийг бас орхиод хамтраад ажиллаад үзье гэж бодоод ажиллаж үзлээ.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуулийн дагуу хийе, дүрмэндээ өөрчлөлт оруулья гэж ТУЗ нь ажиллаж, нэгэнт төрд 66 хувь ногдох юм чинь, жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангах үүднээс хурлын ирцийн босгоо 75 хувиар, шийдвэр гаргах босгоо мөн 75 хувиар тогтооё гэж ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр шийдвэрлэсэн билээ. Хувьцаа эзэмшигчдийн хурал болоход Төрийн төлөөний этгээд маань Сайдын удирдамж ирлээ гэж, тэрхүү зарчмын хоёр саналыг унагаасан нь Засгийн Газар 66 хувиараа 51 хувийн ирцээ ч бүрдүүлж, 51 хувиар шийдвэрээ ч гаргаж ажиллана гэж тунхаглалаа. Энэ нь Төрийн өндөрлөг та хоёрын хэлсэн үгэнд итгэж, хөрөнгө мөнгөө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчдийн итгэлийг нэгмөр байхгүй болгож, бид бүхний оролцоо хэрэггүй, Төр засаг өмнө нь яг яаж ажиллаж байсан тэр л арга барилаараа ажиллана, хөрөнгө оруулсан олон түмний өмчийн эрхийг хангахгүй, компанийн засаглалд оруулахгүй, сайн засаглалын анхан шатны шалгуурыг хангахгүй гэж албан ёсоор зарлалаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан яриа тунхагаас цаашгүй, хувийн хэвшил болон баялаг бүтээгч иргэндээ Төр итгэхгүй, төлөвлөөд байгаа хувьчлалууд худлаа юм шүү гэдгээ нотоллоо. Юуны ТЭЦ-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд? Юун Багануурын хувьчлал. Явахгүй. Зүгээр сайхан яриа.
Төр, хувийн хэвшилтэй итгэлцээд, ойлголцоод ажиллаж болдгийг Хотын Дарга Бат-Үүлийн жишээнээс харж болно. Саяхан Улаанбаатар хотын корпораци байгуулагдсан. Улстөрөөс түүний үйл ажиллагааг ангид байлгая. Сонгуулийн мөчлөгөөр явуулахгүй байя гэж зоригтой дугараад, хийсэн нь ТУЗ-ийн гурван хүнээ төр томилдог, гурвыг нь хувийн хэвшил нэр дэвшүүлдэг, хараат бус гурван гишүүнээ нээлттэй зарлаж байгаад сонгодог жишгийг дүрмэндээ зааж өгөөд, нэвтрүүлээд, хэвшүүлээд явж байна. Энэ хэд нь хамтраад ажиллахаас гадна, бие биедээ хяналт тавьж ажиллаж болж байна. Төрийн өмчийг буруу гараар оруулахгүй, компанийн эзний эрх ашгийг хамгаалж ажиллаад эхэлжээ. 100 хувь Нийслэлийн өмчийн компани ингэж салхи хагалан ажиллаж болж байхад хувийн хэвшил 34 хувийг нь авчихаад байгаа компани дээр түлхээд, цаашаа, та хэд хэрэггүй ээ гэх нь ямар учиртай юм бэ? Ойлгох, ухаарах аргагүй ээ.
Болсон явдлыг шүүн тунгааж, тодорхой дүгнэлтээ хийж, оройтойгүй байгаа дээр алдаагаа засах боломж та бүхний гарт байна. Бид нээлттэй, ил тод, шудрага компанийн засаглалыг нэвтрүүлж, улстөрөөс бизнесийг ангид байлгах энэ үйлсээ зогсоохгүй ээ. Амжилт, үр дүн гартал явна.
Монгол Улсын Ерөнхий Сайдаа, үүгээр тодорхой хэдэн шийдлийг хүргүүлж байгааг хүлээн авна уу?
1. Бүх төрийн өмчийн компанийн ТУЗ-д хараат бусаар нэр дэвшүүлэх процессыг нээлттэй зарчмаар явуулдаг болох. Олон улсын хараат бус гишүүдийг сонгон шалгаруулдаг жишгийг мөрдлөг болгох. СЗХ-ноос зарласан компанийн сайн засаглалын жишгийг барьж ажиллах.
2. Сангийн Сайдын удирдамжаар бус, харин холбогдох хуулийн дагуу хараат бусаар ажиллах боломжийг ТУЗ-д олгох. Үүрэг, хариуцлагын тогтолцоог тунгалаг, ойлгомжтой болгох.
3. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах ажлыг төрийн болон хувийн гэж ялгаварлалгүй яаралтай эхлүүлэх. Жижиг хувьцаа эзэмшигчид эрхээ хамгаалах, ТУЗ-д ордог болгох. Гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх механизмыг бүрдүүлэх.
4. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэхдээ заавал төрийн албан хаагч, улстөрч байх ёстой гэдэг завхарсан ойлголтоосоо салж, компанийн ТУЗ-д ажиллах зохих мэдлэг, туршлагатай, шудрага иргэнээ томилж ажиллуулдаг болох. Иргэндээ, хувийн хэвшилдээ, баялаг бүтээгчиддээ Төр нь итгэл өгөх цаг нэгэнт ирсэн байна.
Асуудлаа эрхэлсэн Сайд нь зав боломж муутай, уулзах цаг өгч, захидалд хариу өгөөгүй тул Танд шууд хандаж зүрхэлсэн, бизнес эрхлэгч, татвар төлөгч, ажил олгогч, Монгол Улсын иргэн,
Хутагт овгийн Чулууны Ганхуяг.
2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр,
Улаанбаатар хот

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Сүйт бүсгүйгээ хараад сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа эрчүүд
  • Тоохгүй орхиж боломгүй тоо баримтууд
    Нийслэлийн цагдаагийн ерөнхий газраас сүүлийн үед гараад байгаа аймшигтай зам тээврийн ослуудтай холбоотойгоор "Тоохгүй орхиж боломгүй тоо баримтууд" гэх нэртэй дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна. Улсын хэмжээнд 2014 оны эхний 10-н сарын байдлаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1167 үйлдэгдэж, 589 нь Улаанбаатар хотод, 577 н...
  • Хуримынхаа дараа мөрөөдлөөрөө амьдарч буй хосууд
    Мэтт болон Жессика Жонсон нар гэрлэснийхээ дараа бусад энгийн гэр бүлүүдийн тогтсон жишгээр амьдрахыг хүссэнгүй. Тэд амжилттай байсан ажлаа орхиж, байшингаа зараад жижиг завь худалдан авч 4 жилийг далайд аялан өнгөрүүлсэн байна. Аялагч хосуудын амьжиргааны сарын өртөг 1000 ам.доллар ба Перу, Куба, Ямайка, Багамын арлууд гээд нийт 16 газраар аялаад байгаа аж. "Энэхүү санааг 2007 о...
  • СУПЕР ОНИГОО ГЭЖ МЭДЭХ ҮҮ
    21-р зууны СУПЕР ОНИГОО бол энэ. Нийслэлийг утаанаас салгана. Энэ зургаар бол ГЭР ХОРООЛОЛ УТААНААС САЛЖ, бид жаргаж байгаам байна даа. Жирэмсэн эхчүүд маань санаа зовохгүйгээр хүүхэд багачууд маань асуудалгүй төрж, уушгины өвчлөл, ханиад томуу байхгүй бид жаргаж байгаам байна л даа. Муусайн хулхин дээр цэцэг ургуулж наадагчидаа, улс төрчидөө, Монголын Төр засаг, Улаа...
  • УЕПГ-ын Тамгын газраас хийсэн бүтээн байгуулалтын ажлууд
    Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын газар нь прокурор ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгоор 2010-2015 онд олон бүтээн байгуулалтын ажлыг хийсэн юм. Тухайлбал Прокурор ажилтнуудын 112 айлын орон сууц, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь прокурорын газруудын конторын барилгуудыг тус бүр 5 айлын ...
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс
    Нас бол зүгээр л тоо гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэж ч ярьцгаадаг. Харин эдгээр ярианууд үнэхээр үнэн болохыг баталсан дараах хүмүүсийг танилцуулж байна. Тэд өөрсдийн амьдралд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй бусдад ч гэсэн итгэл найдвар хайрласан гайхалтай хүмүүс юм. 1. Жеффри Лайф /Jeffrey Life/ Бодибилдингийн тамирчин, нас-76...
  • Өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ
    Өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ. Үүнд: Баянзүрх дүүргийн II хорооны “Их Дарь-Эх”-ийн V гудамжийн 476 тоотод иргэн Б-н байшин, Баянзүрх дүүргийн XIV хорооны Консулын X гудамжийн 272 тоотод иргэн О-н байшин, Увс аймгийн Улаангом сумын X багийн “Тээвэрчид”-ийн задгайд Г-н ...
  • Өвлийн гайхалтай дүр төрх
    Өнөөдөр буюу 12-р сарын 25-ны өдөр дэлхийн олон улс оронд Зул сарын баярын өдөр тохиож байна. Тийм ч учраас танд өвлийн улирал болон Зул сар, Шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх гайхалтай зургуудыг хүргэж байна. Мэдээж өвлийн улирлын хамгийн сайхан зүйл бол цас мөсөн гоёлоо өмссөн байгаль эхийн дүр төрх болоод өнгө өнгийн, янз янзын шилэн болон гэрлэн чимэглэлээ зүүсэн гацу...
  • Тоо цээжлэх үр дүнтэй арга
    Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхэддээ тоо заахдаа энэхүү аргыг хэрэглэдэг ба сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг байна. Та бүхэн ч бас тоо цээжлэх энэ аргыг туршаад үзээрэй.
  • ХАЙРАА ИЛЧЛЭХ МАТЕМАТИК АРГА
    Хэрэв таны бүсгүй, залуу математикт дуртай бол, дажгүй сайн мэддэг бол та иймэрхүү хэллэгээр хайраа илчилж болох нь. Математикийн зарим нэг функцуудын графикаар нь LOVE гэдэг үгийг харуулж болох нь. Хайр бүхэн биелэх болтугай.
  • Тэд бидний дунд байхгүй ч орлого нь нэмэгдсээр байдаг
    Зарим алдартай одуу энэ орчлонгоос явсан ч тэдний хийсэн бүтээсэн зүйл бидний дунд оршиж, түгсээр байдаг. Нас барсан одуудын орлогыг жагсааж, түрийвчийг нь өнгийдөг сонин хэвлэлүүд бас бий. Тэднийхээр бол 2014 оны хамгийн орлоготой одод нь энэ хүснэгтэн дэх хүмүүс. Мэдээж алдарт Майкл Жексон тэднийг тэргүүлсэн байна. 2009 оноос хойш түүний бүтээлүүд зарагдсаар байгаа бөгөөд нийт орлого ...
  • Ойн түймрийг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа
    Сар шинийн баярын битүүний өдөр буюу 2015 оны 02 дугаар сарын 18 -ны өдөр 09:02 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төр хурхын амны 30 дугаар цэгийн орчим ойн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 13 албан хаагч, 1 автомашинтай, Богд хан уулын хамгаалалтын газрын байгаль хамгаалагч 17 ...
  • ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА .
    Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тушаалаар томилогдсон сургалтын багийн бүрэлдэхүүн орон нутгийн Иргэний зөвлөлийн гишүүдийн дунд сургалт зохион байгуулав. Ховд аймагт явагдсан сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн, Говь-Алтай аймагт явагдсан сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн, Булган аймагт явагдсан сургалтад Булган,...
  • Холографик дэлгэц буюу ухаалаг утасны шинэ хувьсгал
    Утаснаас тань гуалиг бүсгүй гарч ирэн нүдний тань өмнө бүжиглэж таны харц, нүд ирмэлтээр утас тань ажиллаж байвал ямар вэ? Бидний уран зөгнөлт кинон дээр үздэг байсан энэ технологи удахгүй хэрэглээнд нэвтрэх боломжтой болж байх шиг байна. Одоо байгаа ухаалаг утаснууд бүгд л адилхан хүрэхэд мэдэрдэг, бүгд л ойролцоо ажиллах зарчимтай. Хэдийн 4,5,6 гээд л дараагийн хувилбарууд гарч буй ч ү...
  • Улаанбаатар хот Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөтгөх санамж бичиг байгуулжээ
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байгаа бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолдтой уулзжээ. Уулзалтын үеэр тус сангийнхан нийслэлийн иргэд, оршин суугчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд хүргэж байгаа нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сай...
  • ЮНЕСКО-гоос өрсөх үү?
    Хамгийн гашуун нь Гацууртын орд буюу Ноён уулын 70 тн гэгдээд байгаа алт тойрсон энэхүү үйл явдал,түүнийг хэрхэн шийдэж, хэлхэлдэн өмчилж буй арга барил нь өөрөө Монголын парламент гаднын уул уурхайн компаниудын захиалгат бэлтгэн нийлүүлэгч болсон гэдгийг гэрчилж буй юм. Хүннүгийн үеийн 800 орчим булш, эртний үнэт олдворыг хэвлийдээ тээсэн Ноён уулыг " Сентерра гоулд" к...
  • Холливудын од Камерон Диаз 42 насандаа нөхөрт гарлаа
    Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диаз, Good Charlotte хамтлагийн ихэр ах дүүсийн нэг, гитарчин Бэнжи Меддэнтэй хуримлажээ. Хосууд хуримаа нам гүм тэмдэглэхээр шийдэж, Диазын Беверли Хиллс дахь гэрт ёслолыг үйлдсэн ба ойр дотнын цөөн хэдэн хүмүүсийг урьсан байна. Хуриманд Риз Уизерспүүн, Дрю Бэрримор, Гвинет Пэлтроу, Тони Коиллет, сүйт залуугийн ихэр ах Жоэл эхнэр Николь Ричи...
  • Хөлдөж нас барсан хүний цогцос олджээ
    Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Ханын материал, Баянхошуу руу салдаг авто зам дээр “Хюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин замын гэрэлтүүлгийн төмөр шонг мөргөж, жолооч нь гэмтсэн авто тээврийн осол гарлаа. Ослын газарт Онцгой Байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж, төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн 58 настай иргэн З-г гаргаж, НЯТТТ-ийн 103-ын эмчид хү...
  • Photoshop-чид алдартнуудын зургийг хослуулан төгс дүр төрхийг бүрдүүлжээ.
    Angelina Jolie / Megan Fox Brad Pitt / Ethan Hawke Kristen Stewart / Emma Watson Tom Hardy / Heath Ledger Elizabeth Olsen / Scarlett Johanson Benedict Cumberbatch / Mads Mikkelsen Jensen Ackles / Tom Hiddleston Elsa Hosk / Natalie Dormer
  • Хамгийн гунигт нүдтэй муур
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.