МЭДЭЭ

Ц.Элбэгдоржийн эмзэг цэг рүү хатгах гэсэн “MCS”-ийн Оджаргал Ц.Нямдоржийг сум болгон ашиглаж байна


2016 оны 10 сарын 13, 19:22
odjargal“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрүүл тэмцлийн тэргүүн магнайд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гарч ирсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Зарим нэг нь Ц.Нямдоржийн дайчин шударгууг магтан дуулж байгаа бол зарим нь “Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд намынханыгаа шантаажилж байна” гэж хэл амаа билүүдэж байгаа юм. Тэгвэл Ц.Нямдоржийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь Монгол дахь хамгийн том бизнесийн бүлэглэлийн зүгээс Ц.Элбэгдорж руу шидэж байгаа төмөр жаднууд юмсанж. Насаараа төрд ажилласан гэж гайхуулах дуртай Ц.Нямдорж “MCS” группийн барьсан, олон өрөөтэй, тансаг зэрэглэлийн байранд амьдардаг гэдгийг олон түмэн мэднэ. Мань эр өөрөө “Би түрээсийн байранд амьдардаг” гэж ширэн нүүрлэн дайрдаг ч “MCS” группийн босс Ж.Оджаргал түүнд “бэлэглэсэн” болох нь одоо нэгэнт ил болсон. Үнэтэй тансаг байр бэлгэнд өгсөн бас авсан энэ явдал Ц.Нямдорж, “MCS”-тэй хир зэрэг ойр дотно болохыг ч гэрчилдэг. “MCS” групптэй эд хөрөнгөөр дамжуулан амь нэгдсэн Ц.Нямдорж эгзэгтэй чухал цаг мөчид “MCS”-ийнхээ эрх ашгийн төлөө яахаас ч буцдаггүй аж. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалттай “MCS” группийн эрх ашиг сүүлийн үед ихэд хөндөгдөн, уул уурхайтай холбоотой том том төслүүд нь бүтэлгүйтэж эхэлсэн байна. Тухайлбал Таван толгойн төслийг Хятадын төрийн эзэмшлийн “Шиньхуа” групптэй хамтран Монголын төрөөс булааж авах гэсэн оролдлого нь бүр талаар болжээ. Хоёр жил гаруйн өмнө “MCS”, “Шиньхуа” хоёр Таван толгойн төслийн тендерт ялагчаар тодорсон боловч УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй хүмүүс уг төслийг Хонконг, Тайвань, Бээжингээс хамааралтай гадаадын компанид өгөхгүй гэж гүрийсээр байгаад унагаж орхисон юм. Гэлээ ч гэсэн “MCS” группийн Монгол дахь эзэн Ж.Оджаргал нэлээн хэдэн хүнийг хөрөнгө санхүүгээр дэмжин УИХ-д сойж, заримыг нь сайд болгож дөнгөсөн. Тэгтэл нөгөөдүүл нь өнөөгийн төр засагт байгаа бизнесийн бүлэглэлүүдэд шальтай нөлөө үзүүлж чадахгүй байгаа юмсанж. Тэгж байтал түүнтэй гайгүй сайхан харьцаатай байсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зан хувиран Таван толгой зэрэг томоохон төслүүдийг гадаадын компаниудад өгөхгүй, гадныханы хөрөнгө орсон компаниудад ч өгөхгүй гэсэн байр суурьтай болжээ. Бүр нарийн ярих юм бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Оджаргалыг үл тоомсорлодог болсон аж. Ж.Оджаргал үүний учрыг олохын тулд Ц.Элбэгдоржтой нэг арга хэмжээн дээр тааралдах үедээ “MCS групп яагаад Таван толгой зэрэг томоохон төсөлд оролцож болохгүй болов” хэмээн асуухад цаадах нь “Та нар Таван толгой төслийн нэр хүндийг навсайтал унагасан шүү дээ” гэсэн байна. Мөн Хятадын томчуудтай өөрөө харилцаа тогтоон, өөрт ашигтайгаар зохицуулах гэж байгаа нь ч тодорхой болсон аж. Иймээс Таван толгой зэрэг Монголын стратегийн гол гол орд газруудыг мэдэлдээ авна гэсэн том хүсэл тээн түүнээсээ ухарч няцахгүй яваа хүн билээ. Харин энэ хүсэлд нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илт саад болж эхэлсэн тул өөрийн гарын хүн Ц.Нямдоржоор дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлыг дэвэргэж эхэлжээ. “Эрдэнэт”-ийн Оросын талын 49 хувийг Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай мэтийн мөнгөний ашиг сонирхолоороо нэгдсэн бүлэглэл худалдаж авсан нь Ц.Нямдоржид сайхан шалтаг болж дуртайяа хэл амаа билүүдэж эхэлсэн байна. Түүнээс биш тэр урьд нь, ялангуяа сонгууль дөнгөж дуусмагц энэ тухай ярьж болох л байсан юм. Гэтэл тэгээгүйгээр үл барам “Би харин ч их юм нууж яваа шүү. Багабанди ерөнхийлөгч байхдаа “Эрдэнэт”-ээр барьцаалан Да.Ганболдыг удаа дараа ерөнхий сайд болоход нь саад хийсэн. Тэр үед Ганболд хэвлэлийн бага хурал хийдэг юм уу гээд уйлаад явж байсан” гэхчилэн “Эрдэнэт”-ийн тухай асуудлыг үргэлж нууж хааж явснаа өөрөө хэлсэн юм. Өмнө нь ийм байр суурьтай байсан хүн гэнэт эх оронч болно гэж байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр, Таван толгойг тойрсон тэмцэл нь улс төр, бизнесийн бүлэглэлүүд тэр тусмаа “MCS” группийн монгол ноёнтон Ж.Оджаргал тэргүүтэй бүлэглэл, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бүлэглэл Монголын баялгийн төлөө улам ширүүн тулалдаж эхэлсэн болохыг харуулж байна.

Жич: Манай сонины дараагийн дугаарт Америкийн тэргүүн баячуудын нэг, тус улсын төмөр зам, барилга, цементийн зах зээлийг бараг бүхэлд нь гартаа атгаж байгаа Ж.П.Морганийг шүтэн биширч Монголд эрхэлж байгаа бизнесээ ч түүний загвараар өргөжүүлж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн эзэн, Гүүгл компанид 100,000 доллар төлөн өөрийнхөө зургуудийг устгуулсан Д.Эрдэнэбилэгийн тухай тодорхой нийтэлнэ.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • "Hotel Transylvania 2" хүүхэлдэйн киноны трэйлэр гарчээ
    Энэ ангид ач хүүгээ хүмүүжүүлэх гэж оролдож байгаа Дракулагийн хөгжилтэй адал явдал гарах ба хүүхэлдэйн кино ирэх 9-р сарын 25-нд АНУ-д нээлтээ хийх юм байна.
  • YouTube тоглоомчдод зориулсан YouTube Gaming, YouTube Built-ээ танилцууллаа
    Хэрэглэгчдийн хэрэгцээ болон тоглоомын ертөнц рүү хөл тавихаар YouTube өөрийн YouTube gaming аппликейшнийг танилцууллаа. Орчин үед тоглоом төрөл бүрээрээ байдаг болжээ. Тоглоом зохиогч нар ч тоглоомын төрөл, чанарт анхаарал хандуулж байна. Интернет дээр хэдэн мянгаар тоологдох видео тоглоом тавигдаж байгаа бөгөөд үүний тухай видео, трейлер, хакууд ч тавигдаж байна. Энэ их олон төрөл то...
  • Шинэ жилийн баярын салют
    Жил бүрийн Шинэ жилийн үдэш дэлхийн өнцөг булан бүрт, улс орон болгон шинэ он гармагц салют буудуулж, ирж буй шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтаж авцгаадаг. Манай улсад ч мөн адил шинэ он гармагц төв талбайдаа баярын салют буудуулдаг уламжлалтай билээ. Та бүхэн дараах гэрэл зургуудаас дэлхийн олон улс орнууд шинэ жилээ хэрхэн угтаж авч, ямар гайхалтай баярын салютуудыг буудуулсныг сон...
  • Сунгах дасгал хийсэн нь
    Хүүхэд байхад боожгойгоо сунгаж татаад байхаар томордог гээд сонин дээрээс уншчихваа. Тэгээд нэг өдөр хүн амьтан гэж санаанд ч орсонгүй өрөөндөө өмдөө тайлчихсан нөгөө дасгалаа хийгээд л байж байсан чинь ээж ороод ирлээ. Хаалга онгойлгоод надруу нэг том харсанаа уучлаарай гээд л гараад явчихдаг юм. Би ч ээжээсээ санаа зовсон гэж. Гялс гүйж гараад тайлбарлаад хэлсэн чинь гараа угаа...
  • ШИВЭР МОЛЦОГ ХАНДГАЙ (ALCES ALCES PFIZENMAYERI ZUKOWSKI, 1910)
    Баг. Туруутан - Artiodactyla Овог. Бугынхан - Cervidae Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн [1]. Таних шинж: Биеийн урт 300 см, сэрвээний өндөр 240 см, жин 570 кг хүрнэ [2]. Бие харьцангуй богино, том, лагс. Мөчид урт. Чих урт, сүүл...
  • Яагаад Стив Жобс хүүхдүүддээ iPhone ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бэ?
    Алдарт Apple корпорацийн захирал асан Стив Жобс өөрийн хүүхдүүдэд iPhone болон iPad-ыг удаан хугацаагаар ашиглахыг зөвшөөрдөггүй байсан гэхэд та итгэх үү? Тэр бүү хэл 2010 онд түүний бүтээсэн хамгийн анхны iPad худалдаанд гарч асар их амжилт олоод байхад хүртэл түүний охинд ганц ширхэг ч iPad байгаагүй байна. 2010 онд Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Ник Билтон, Стивтэй ярилцлага хийж ба...
  • Жуулчин эмэгтэй Ричард Гирыг тэнэмэл хүнтэй андуурчээ
    Франц эмэгтэй Карин Гомбо Нью-Иорк хотын гудамжаар алхаж явахдаа жүжигчин Ричард Гирийг танилгүй гэр оронгүй хүн байна хэмээн андуурч зүсэм пицца бага зэргийн хоолны хамт өгсөн байна. Эмэгтэй түүнд ууттай хоол өгөхөд "Уутан дотор юу байгаа юм бэ? гэж Ричард англиар асуусан ба тэрээр Франц болон Англи үг хольж "Хөрсөн пицца байгаа" гэж хариулахад "Таныг бурхан ивээх ...
  • Хайр дурлалын харилцаанд заавал анхаарах ёстой 5 шинж
    Бид "заяаныхаа хайртыг" оллоо гэж андуурдаг ч биднийг чиглүүлэгч улаан дарцаг олон байгааг анзаардаггүй. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд "муу залууг" сэтгэлдээ тээн шаналах, эсвэл тэвчин хамт байх нь илүү элбэг тохиолддог ч энэ нь аль аль хүйснийхэнд хамааралтай байдаг.Хэдийгээр хосууд дурласан үедээ "сохорч" дурласан хүнээ зөв үнэлж дүгнэж чадахгүй болдог ч гэ...
  • Дэлхийн хамгийн сонирхолтой зочид буудлууд
    1. Финланд 2. Индонези 3. Занзибар 4. Швейцари 5. Кен 6. Турк 7. Малдив 8. Чили   9. Канада 10. Швед 11. Недерланд 12. Бельги 13. Лондон 14. Франц 15. Коста Рика 16. Австрали 17. Вьетнам 18. Өмнөд Африк ...
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • Поп Дива нарыг дуурайгч залуу
    Түүнийг Мина Гергес гэдэг ба өөрийн сонирхлоор эмэгтэй алдартнуудыг дуурайж зураг авахуулдгаараа твиттер, инстаграмд алдартай.  Зурагт оруулах хувцас хэрэглэлээ өөрөө бэлдэж хийдэг нь түүний онцлог юм.
  • Н.Энхбаяр: Сонскуайн, сонскуайн
    Монгол төрийг нуруундаа үүрч явсан хоёр эр. За даа хутгаж ч явсан, хулгайлж ч явсан эрчүүд дээ. Харин хоёулаа шийтгэлгүй. Тэр цаг энэ байдлаараа мөдгүй ээ. Харин яаж яваад энэ хоёр ингэчээд байгаам бүү мэд. Тас согтуу л байх шиг. Бие биедээ юм хэлээд ч байх шиг. Баяр нь Энхбаяртаа нэг юм хэлсэн бололтой. Харин Намбар гуайн хүү түүнийг нь сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй юм уу. Хариулт нь...
  • ЭРДЭНЭТЭД ХЭН ДУРГҮЙ БАЙНА ВЭ?
    Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг нууцаар зарчихав. Сошиал мэдиа шуугиад  бөөн юм болж байна. Ингэхэд оросууд Эрдэнэт үйлдвэрийн хувиа зарахад, тэр  тусмаа хувийн хэвшилд зарахад хүн бухимдаж болох шалтгаануудыг нь хайя. Шахаачид Улсын мөнгийг хэн ч тоолдоггүй. Тийм болохоор улсын гэх бүх үйлдвэр, компанид “шахаатай” хүмүүс зэгсэн лунзайдаг нигууртай байдаг г...
  • Жаред Лето шинэ дүр төрхөөрөө фенүүдээ гайхшруулжээ
    Холливудын царайлаг залуусын нэг Жаред Лето шинэ тоглох киноныхоо зураг авалтанд зориулан имижээ өөрчилсөн нь түүний фенүүдийг ангайлгаж орхив. Тэрээр 2016 оны 8-р сард нээлтээ хийх "Suicide Squad" буюу DC Comics-ийн дараагийн цувралд Жокерын дүрд тоглохоор болсон юм. 43 настай жүжигчныг өмнө нь наснаасаа дэндүү залуу харагддаг тухай хэвлэлээр шуугьдаг байсан бол Жокерын дүрд ...
  • Шинээр гарах Барби хүүхэлдэй "аймар" уу?
    Шинэ загварын барби хүүхэлдэй худалдаанд гарахад бэлэн болсон ч харилцан яриа хийдэг хүүхэлдэй худалдаж авах эсэхэд эцэг эхчүүд эргэлзэж буй бололтой.  Учир нь эдгээр тоглоомууд Wi-Fi-д холбогдож, эзнийхээ хэлсэн үгийн талаар интернетээс илүү их мэдээлэл олсны эцэст  эргэж хариулт өгөх юм. Энэ нь эргээд тухайн хүний мэдээллийг алдах аюултай гэж үзэж байгаа бол үйлдвэрлэгчид ха...
  • 3310-ын камер нь лаг юмаа
    Хямд, бөх гээд энэ утсанд авах чанар их олон шүү. Одоо бүр камертай. Тэр нь лаг юмаа.
  • ИРГЭНИЙ БОДОЛ: МОНГОЛ НУТГАА БИД МЭДЭХЭЭ БАЙЖЭЭ
    Энэ гадаад өр их боллоо гэх юм . ОТ хөөрхий Эрдэнэтийн хажууд маш хүнд нөхцөлтөй газар ажил хийж биднийг тэжээж байгаа л гэх юм. Олон хүн дагаад ажилтай, орлоготой болсон гэх юм. Хөрөнгөтнүүд манайд ирж бидний төлөө зүгээр мөнгө оруулаад, алдагталтай юм хийхүү? Үгүй.Тэд маш ашигтай бол хөдөлдөг хүмүүс. Ялангуяа Монгол орон эзэнгүй мэт болсон энэ үед боломжийг их сайн ашигласан шүү...
  • Амжилтанд хүрсэн хүмүүс яагаад аялах дуртай байдаг вэ?
    Хүн бүрийн хувьд амжилт гэдэг нь өөр зүйлээр хэмжигддэг. Амжилтанд хүрэх нь тийм ч чухал биш нэгэн байхад хүрэхийн төлөөх бүхнийг хийхэд бэлэн хүн байна. Харин амжилтанд хүрэх нууц юу болох талаар олон  зөвлөгөө байдаг ч энд та бүхэндээ амжилтанд хүрсэн хумүүсийн ихэнх хувь нь яагаад аялагчид байдаг талаар мэдээлэл хүргэе. 1. Тэд ая тухтай байдал хэрхэн бүрдүүлэхээ мэддэг Олон ая...
  • Нас чацуу гэхэд итгэмээргүй одод
    Gwen Stefani  болон Jack Black  45 настай Rihanna болон Adele 26 настай Tiger Woods  болон 50 Cent 40 настай Chuck Norris болон Patrick Stewart 74 настай Kate Upton болон Miley Cyrus 22 настай Eddie Murphy болон George Clooney 53 настай Dwayne ‘The Rock’ Johnson болон Gabrielle Union 42 настай Will Smith болон Owen Wilson...
  • Дутуу нойртой явах хөгшрүүлээд зогсохгүй маш аюултай!
         Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгтгэсэн 2015 оны статистик  тоо баримтаас үзвэл, дэлхийн хамгийн урт настай улсаар дундаж наслалт 84 гэсэн үзүүлэлтээр Япон улс 1-р байранд оржээ. Гэхдээ Японы эмэгтэйчүүд дэлхийд №1 байхад эрчүүд нь №2-т оржээ. Эндээс үзвэл, дэлхийн хамгийн эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягтай Япон улсад ч гэсэн эмэгтэйчүүд ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
хуц (зочин)
нэр бичлээ гээд чам шиг лалар яахиин аан
    • хариулах
ухга (зочин)
нэрээ бичээч лалар минь
    • хариулах
Иргэн (зочин)
Муу хулгайч нарыг бүгдийг нь цаазалж, хөрөнгийг нь хураан улсын орлого болгох хэрэгтэй. Тэр цаг хугацаа удахгүй ирнэ ээ.

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.