МЭДЭЭ

Утаа ба эцэг, эхчүүдийн жагсаал


2016 оны 12 сарын 23, 12:45
161223_1Монголчууд бид хөдөөнөөс хотруу шилжих их нүүдлийг сүүлийн 20 жилд эрчимтэй өрнүүлж байна.
жил бүр 30-50,000 гаруй иргэд дунджаар хотруу нүүдэллэдэг.
1,566,000 км хавтгай дөрвөлжин нутагтай Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь нийслэл хотдоо суурьшиж байна.
Бид нийслэл хотдоо өвлийн цагт бүгд давхар утлагатай хиам болдог гэсэн үг. Хамар ам нь битүү л биш бол дарга, цэрэггүй, хөгшин залуугүй л утаа амьсгалж байгаа. Гэвч бид маш хүлцэнгүй ард түмэн. Ингээд амьсгалж байвал утаандаа дасна гэж бараг боддог байх. Нийслэл хот маань сүүлийн 20-иод жил бараг утаатай байлаа.
Үүнийг бичигч би вээр тэртээх 2000 оны эхээр Өргөөгийн автобусны буудлаас уруудаж модны хоёрт байх гэррүүгээ оройхон алхаад харьж явахдаа байрны гэрэл унтраад айлууд лаа асаачихсан юм уу даа гэж нэгэн удаа бодож билээ. Гэртээ дөхөж ирээд хартал байрны гэрлүүд асаалттай байдаг юм. Ороод тог тасарсан юмуу гэтэл , үгүй гэх юм. Тэр үед ч утаа гамшиг байсан.
Одоо бол тэр үеэс машин ч хэд дахин нэмэгдсэн. Жил бүр 30-50,000 иргэд нүүж ирж байгаа.
Тэгэхээр гамшиг нь БҮР ТОМ ГАМШИГ болоод байгаа.
Харин бид нөгөө л зангаараа хэнэггүй. Сонгууль болоход УТААГ ХЭН АРИЛГАЖ ӨГӨХ ВЭ гээд эрүүл мэнд, амь настайгаа холбоотой том асуудлыг шийдүүлэх гэж оролдохын оронд хэдэн халтар төгрөг, жаал жуул юм амалсан хүнд 4 жилд олдох ганц удаа СОНГОХ ЭРХ-ээ тавиад туучихна. Авсан мөнгө яахав сүү, тарагхан болоод тэр дороо дуусна.
Утаа харин хүйтрээд ирэхээр хүрээд ирнэ. Бид бас ӨВЛИЙН 3 САР утаа амьсгалдаг гэж боддог. Яг үнэндээ утаа 10 сарын эхээс 5 сарын эх буюу жилийн бүхэл бүтэн 7 сард нь үнэртдэг, угаартуулдаг. Биднийг өвчлүүлдэг, генийг өөрчилж,үхэлрүү чирч байдаг. Харин бид ноомой байсаар байсан.
"Тэснэ тэснэ гэхэд яаж..." гэдэг шиг харин энэ удаа төр засагтаа биднийг хордуулж байгаа энэ утааг арилгаж өгөөч, үр хүүхэд, ирээдүйгээ эрүүл орчинд амьдруулж өгмөөр байна гэж "ЭХЧҮҮД" жагсаал хийх гэж байна.
Тэдний жагсаал 2016 оны 12-р сарын 26-нд болох нь. Энхрий хайртай үрсийнхээ ирээдүй хойчийн төлөө, Монгол хүний удмын сангийн төлөө Монгол эхчүүд л түрүүлж дуугарах ёстой байж. Аавууд харин тэднийг дэмжинэ.
Хайртай бяцхан үрс нь сурах ёстой цагаа, тоглох ёстой цагаа, гэр бүлээрээ хайр энхрийлэл дунд өнгөрүүлэх алтан цагаа алдаж эмнэлэгээр гороолж,  хүйтэн нойтонд бие биенээсээ улам л халдвар авч, цэцэрлэгт явсан хүүхэд долоо хонохгүй ханиад хүрч, хатгаа тусах. Эмнэлэгт очсон ч ор хүрэлцэхгүй коридорт өөрсдийн гэрээс авчирсан хөнжил, гудсаа дэвссэн болоод хүний хөлийн шороо тоос бужигнасан, эрүүл ахуйн баталгаагүй, сэтгэл зүйн орчин бүрдээгүй ийм л газар эмчилгээг нь аятайхан хийлгэх юмсан гээд сувилагчийн ая талыг олох гэж хичээнэ.  Өвчтөн олонтой сувилагч хам хум, яаруу сандруу тарих шиг санагдах нь сэтгэлд бас нэг зовлон нэмнэ.

Монголын ирээдүйг ийм л орчинд бид өсгөх гэж аядана, махрана.
Уг нь олны дунд оруулах гэж, юм сургах гэж хүүхдээ цэцэрлэгт сургуульд явуулдаг байтал бидний хүүхэд удахгүй л өвчин авчихна.

За тэгээд ЭЭЖҮҮД минь зориг гаргаж.
Тэднийхээ утааны эсрэг тэмцлийг уриалж ААВУУД бас нэгдэх нь.
Харин та хэн нэгний ӨВӨӨ, ЭМЭЭ, ОЮУТАН АХ ЭГЧ нь бол бас нэгдээрэй.
Та 12 сарын 26-ны 12:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд ирэхэд л болно.
Бид төр засгаасаа ЭРҮҮЛ амьд явах эрхээ нэхэх ёстой.
Өөрсдийнхөө төлөө дараах зүйлсийг хийх хэрэгтэй.
  • Утааны эсрэг тэмцэх, дуу хоолойгоо хүргэх
  • МАСК ЗҮҮХ
  • Шаардлагагүй бол гадуур явахгүй байх
  • Гэр, байшингийн дулаалгаа сайн хийж дулаан алдагдлыг бууруулах
  • Боломжтой бол цахилгаан халаагуурт шилжих
  • Машины нормальдах цагийг багасгах
  • Боломжтой л бол үр хүүхдүүдээ дагуулаад агаарт гарах
  • Урин дулаан цаг ирсэн ч УТАА БИДНИЙГ хүлээж байгаа мартахгүй байх
Засгийн газар маань дорвитой арга хэмжээ авч, иргэд маань бас дэмжсэнээр удахгүй Утаанбаатар маань УЛААНБААТАР болох ерөөл тавья.
Эцэг эхчүүдийн жагсаалд амжилт хүсье.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Шилдэг гэрлэх саналууд
  • Байгаль эхийн өвлийн дүр төрх
    Өвлийн улирал айлчлан ирэхэд бүх л зүйлс цас мөсөөр хучигдаж, цасан цагаан өнгөтэй болохоос гадна цас мөс нэгдэн нийлж маш гайхалтай хэлбэр дүрсийг бий болгож байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг улам тодотгож өгдөг. Харин тэдгээр гайхалтай хэлбэр дүрсийг бий болоход агаарын чийгшил, температур, салхины хурд гээд олон зүйлс нөлөөлдөг бөгөөд энэ бүхний үр дүнд үнэхээр хосгүй байгалийн өвөрмөц ...
  • Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг 15 шалтгаан
    Дэлхий дээр өндөр насалж буй хүмүүсийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн аман яриа байдаг харин үүнийг хэр бодит болохыг шалгахаар эрдэмтэд судалгаа явуулжээ. Судалгаанд 49 хүнийг хамруулахад зөвхөн 2 нь л эрэгтэй байв. Ийнхүү энэ яриа үнэн болох нь батлагдав. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг шалтгаан эдгээр ч байж болох юм.
  • Эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний үгс
    Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. 1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэсээр ирсэн түүхтэй.  Ингээд санаа авах болов уу хэмээн хэдэн мэндчилгээний үг орууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяры...
  • Амжилт бол амжихын нэр юм
    “Амжилт гэдэг бол өдөр бүр байнга давтагддаг жижиг жижиг оролдлого, хичээл зүтгэлүүдийн НИЙЛБЭР юм.” Сайн бодоод үзвэл амжилт бол хүрч очдог нэг цэг биш. Харин дээр хэлсэнчлэн өдөр бүрийн оролдлогуудын нийлбэр. Өчигдөрийн өөрийгөө ялж чадаж байвал чи амжиж бас амжилттай байж чадаж байна гэсэн үг.Бид эхээс төрөхдөө л төгөлдөр хуур дарж эсвэл балет эргэж чадахгүй. Бүх зү...
  • SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг
    Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй. 1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих. Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс т...
  • Интернетийг жинхэнэ утгаар нь хэрэглэх гайхалтай 15 арга
    Та интернетийг хэр түвшинд хэрэглэдэг гэж боддог вэ? Эдгээр аргыг эзэмшсэнээр таны цаг завыг хэмнэхээс гадна интернет хэрэглээний туршлага про болон нэмэгдэх болно.  Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийг дагаад хүмүүсийн интернет хэрэглэх туршлага нэмэгдэж байх учиртай. Хэрвээ хүн бүр сайтын лого дээр дарахад сайтын нүүр хуудасруу ордог гэдгийг мэдчих юм...
  • Сунгах дасгал хийсэн нь
    Хүүхэд байхад боожгойгоо сунгаж татаад байхаар томордог гээд сонин дээрээс уншчихваа. Тэгээд нэг өдөр хүн амьтан гэж санаанд ч орсонгүй өрөөндөө өмдөө тайлчихсан нөгөө дасгалаа хийгээд л байж байсан чинь ээж ороод ирлээ. Хаалга онгойлгоод надруу нэг том харсанаа уучлаарай гээд л гараад явчихдаг юм. Би ч ээжээсээ санаа зовсон гэж. Гялс гүйж гараад тайлбарлаад хэлсэн чинь гараа угаа...
  • Yнэн итгэмээргүй ийм юм Монголд бас болсым гэжийштээ...
    Batjargal Dalkhjaw: Монгол Улсад болсон цацрагийн эх үүсвэрийн хамгийн том аваарийг аюулгүй болгосон хүний хувьд би ганцхан юмыг яс махандаа ойлгосон. Энэ бол цацраг идэвхит бодисын хор хөнөөл бол төсөөлшгүй их гэдгийг. Цацраг туяаны өвчин тусчихаад үхэл амьдралын зааг дээр байхад их зүйл боддог юм шүү. Амьсгал чинь цөөрөөд, даралт чинь 30/60 болоод цус гэх зүйлгүй болоод ямар ч...
  • Анатомийн нэхмэл үзүүлэн
  • Гайхалтай сэтгэжээ
    Авьяаслаг Америкчууд шоуны үзэгчдийг алмайруулсан үзүүлбэр. Украйн найруулагч Олег Бондарчук болон түүний бүжгийн багийнхны үзүүлбэр шүүгчдээс үнэхээр өндөр үнэлгээ авчээ.
  • Аялах уу? Цуврал-6: Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эргүүд
    Энэтхэгт сэтгэл татам газрууд олон бий. Жил бүр олон тооны жуулчдыг ихээр 10 далайн эргийг танилцуулж байна. 1. Radhanagar эрэг, Havelock арал Хамгийн тайван наран шарлагын  газар гэхэд болно. 2. Agonda эрэг, Goa Цэнгэг ус, далдуу модтой энэ эрэгт та майхан түрээслэн буудаллаж, наран жаргахыг харах боломжтой. 3. Lighthouse эрэг, Kerala Энэ эрэгт жуулчдад зориулса...
  • УХААРАЛ: Түүнийгээ бараг жил хүлээгээд тэвэрсэн
    Нэгэн бүсгүй өөрт тохиолдсон хайрын түүх, түүнийгээ хэрхэн алдах шахсан, харин яаж эргүүлэн олж авсан тухайгаа бидэнтэй хуваалцжээ. Түүний нүүр номоос авсан түүхийг тантай хуваалцаж байна. Гэгээн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. "САЙХАН ХАЙР ГЭЖ БАЙДАГ. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ". Ч.ЛОДОЙДАМБА ------------------------------------------------ "Намайг М...
  • Этиопчуудын жолоодох чадвар хүмүүсийн сонирхлыг татаж байна
    Та энэ бичлэгийг үзээд гэрэл дохио чухал биш мэт харагдах болно
  • Хөгшин өвөө Кэри Ирвинг
    АНУ-ын алдарт сагсчин "Клевлэнд Кавалерс" багийн 2 дугаартай тоглогч Кэри Ирвинг хэсэгхэн хугацаанд ирээдүй рүү аялж өвөө болж үзсэн байна. Түүний  богино хугацаанд хийсэн ирээдүйн аялал ямархуу болсныг дараах бичлэгээс сонирхоорой.
  • Интернэтээр хэрхэн мөнгө олдог вэ?
    Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ...
  • Дуучид клипэн дээрээ фотошоп ашиглан хэрхэн төгс харагддаг вэ?
    Унгарын залуу дуучин бүсгүй Csemer Boglarka-Parfume нэртэй шинэ дууныхаа видео клипэнд оддын төгс царайг фотошопоор хэрхэн бий болдгийг зоригтой харуулж чаджээ.
  • Ирина Шейкийн дараагийн болзоот залуу хэн бэ?
    Нью-Иоркийн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж явсан шинэхэн хосууд зурагчдын дуранд өртжээ. Ирина Шейк шинэхэн амрагаараа Холливуудын сайхан залуусын нэг "Америк Мэргэн бууч" Брэдли Куперыг сонгоод байна. Эх сурвалж: www.dailymail.co.uk
  • Булчингийн үйл ажиллагаа сайных биш гэж үү?
  • ОНИГОО: ХӨГЖИЛТЭЙ ОНИГОО
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.