МЭДЭЭ

Төсвийн хөрөнгийг “хаягдал” хэмээн ойлгоод байна уу Д. Жаргалсайхан, С.Арслан нар...


2017 оны 01 сарын 06, 13:38
 
i4lfhiqdeqsre1j97ocdt0n6o_bСүүлийн хэдэн өдөр хаягдал төмөрийг экспортлохыг эсэргүүцэж байгаа мэт боловч өөр санаа зорилгтой төлбөртэй ярилцлагыг төмөрдөг машин үйлдвэрлэгчдийн холбооноос  сайт, сонинд гаргажээ.
Нийтлэсэн сайтын хэлж буйгаар бол захиалагч нь “Цахилгаан тээвэр” компаний захирал асан Д. Жаргалсайхан аж. Д. Жаргалсайхан гэгч хэн бэ, ямар санаа зорилготой хүн бэ гэдгийг өмнө хэвлэлээр гарч байсан материалыг эргэн сөхөж харна уу. Төр, түмний өмчийг ёстой “хаягдал” хэмээн бодож завшиж сурсан хүн юм.

“Цахилгаан тээвэр” компанийн захирал асан Жаргалсайханы охинтой хамтарч байгуулсан “Эрдү” компани гэхэд л троллейбустай холбоотой бүхий л тендерийг өрсөлдөгчгүй авч, Жаргалсайханы Монголд угсарч байсан троллейбус, доубусны боолт, эрэг, хавтан хуванцар, шил түүнтэй холбогдох иж бүрдэл, цахилгаан өрөм, данхраат, явах эд анги, хөдөлгүүр, урд хойд тэнхлэг, дугуй, бүхээг, хаалга, цилиндр, автобусны сандал, шасси гээд хэрэгтэй бүгдийг нийлүүлжээ. Троллейбус босгоход хэрэгтэй бүгдийг “Эрдү” буюу О.Мөнхбатын компани нийлүүлж байсан гэсэн үг.
 Түүнээс гадна нийтийн тээврийн салбарт есөн ширхэг доубус угсрах ажлын 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээ, ЗТБХБЯ-тай дахин 12 доубус угсрах ажлын төсөвт өртөг нь 1.9 тэрбум төгрөг бүхий гэрээг  “Цахилгаан тээвэр”  хийж байсан. Тэр бүгдийг нь “Эрдү” гүйцэтгэж байсан гэхээр хэр том хөдөлж байсан нь ойлгомжтой биз. Дээрээс нь бас болоогүй “Эрдү”-д “Их наран-Таван шар-МУИС” гэсэн чиглэлийг найр тавьсан байдаг. Тэгэхээр О.Мөнхбатын “Эрдү” тус компанийн бүхий л тендерийг өрсөлдөгчгүйгээр аваад зогсохгүй  бас хамгийн олон зорчигчтой чиглэлийг өөрийн болгож зорчигч бүрийн халааснаас мөнгө хурааж байж. Нийслэлийн Аудитын газраас хийсэн дүгнэлтээр бол, Жаргалсайхан захирал төрийн өмчийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн ашиглуулснаар тус компанид орох ёстой байсан 1.5 тэрбум төгрөгийг алдсан гэсэн. Энэ нь ч “Эрдү” компанитай нь холбоотой. Ингэж дангаараа монопольдож байсан О.Мөнхбатын “Эрдү”-гийн татварын тайланг томруулдаг шилээр тодруулж хараад ч татвар төлсөн гэх баримт олохгүй. “Эрдү” 2013 онд 40-өөд саяын орлого олж, 30-аад сая төгрөгийн алдагдалтай ажилласан гээд ямар ч татвар төлөөгүй байна. Ямар нь тендерийг бол хүүлж байгаа мөртлөө татвар гэхээр тэг байдаг, ямар нь болохоор дахин дахин шалгуулаад хосоо шувтруулж байдаг вэ гэдгийг татварынхнаас дахиад асуух хэрэг гарч байна.
 Бас авсан ажлаа ч гүйцэд хийлгүй, “Цахилгаан тээвэр”-ийг алдагдалд оруулж байсан. Тэгсэн хэрнээ О.Мөнхбат гэгч Канадад хөрөнгө оруулж, тус улсад орогнох эрх олоод авчихсан байдаг. Энэ бүх баримт юу хэлээд байгааг уншигчид тунгаана буй за.  Энэ бол Монголд бизнесийн орчин гэдэг ямар болчихоод байгааг харуулах баримт. Манай хойд хөрш Оросын эдийн засгийн уналтыг олон улсын шинжээчид юу гэж дүгнэж байгаа талаар өнгөрсөн ням гаригт “Ийгл” телевизээр ярьж байсныг олон хүн үзсэн байж таарна. “Орост бизнес хийх орчин байхгүй болсон. Эрүүгийн элементүүд хуулийнхантай нийлж бизнесмэнүүдийг дарамталж бизнесийг нь булааж авдаг тогтолцоо бий болсны горыг одоо амсч байна” хэмээн ярьж байна билээ. Чухамхүү Орост нүүрлэчихээд байгаа тэрхүү тогтолцоо манайд бий болчихоод байгаагийн тод жишээ нь ардаа эрх мэдэл бүхий томоохон “гал хамгаалагч”-тай экс хоригдол О.Мөнхбатын үйлдэл мөнөөсөө мөн.
Хулгайн хэргээр давтан хэрэгтэй шоронгийн хаалга татахдаа жолооч, автын засварчин мэргэжилтэй гэж байсан энэ эр нарсанд байхдаа ч хэд хэдэн улстай хамтраад компани байгуулчихсан бололтой зүйлийг өөрөө ярьдаг юм билээ. Шоронгоос гарч ирснээс хойш ч компани байгуулах ажлаа эрчтэй явуулж өнгөрсөн зургаан жилийн хооронд долоо найман компани байгуулчихсан байдаг. “Монголд байгаа гадаадын иргэдэд туслах төв”, “Азийн ган төмөрийн продакт”, “Некстл”, “Эрдү” гээд компаниудынх нь нэр ус ч хөвөрч өгнө. Үйл ажиллагаа нь тодорхой биш, улсад татвар төлдөггүй олон компанийнх нь зарим нь гадаадын иргэдэд туслах нэрээр лиценз, тусгай зөвшөөрөл, хууль бусаар тендер авахад л зориулж байгуулагдсан. Үүнийг татварын байгууллагуудад хүргүүлсэн 2014 оны санхүүгийн  тайлан балансуудаас нь санхүүгийн мэдлэг муутай хүн ч хялбархан ойлгочихно. Гэтэл тэдгээрийнх нь нэг “Эрдү” л гэхэд “Цахилгаан тээвэр” компанийн зарлагдсан хэдэн тэрбумын өртөгтэй бүх тендерийг ямар ч өрсөлдөгчгүйгээр авч, их хэмжээний ашиг олсон байх жишээтэй. Үүнийх нь шанд өдгөө “Цахилгаан тээвэр” компанийн захирал асан Жаргалсайхан АТГ-т шалгуулж байгаа. Гэтэл ашиг олж хөлжсөн хөрөнгө оруулагч нэртэй О.Мөнхбат нь сул чөлөөтэйгөөр барахгүй гадаад улс оронд гахай шувууны мах зооглосон шигээ амьдарч байна. Жаргалсайхан ч олзонд дуртай зангаар илт ашиг сонирхлын зөрчилтэй “Эрдү” компанид ийм их хэмжээний тендер олгож төрийн мөнгө завшуулсныхаа хариуцлагыг хүлээхээс аргагүй. Энэ компанийн 49 хувь Жаргалсайханы охин Содбилэгийн нэр дээр байдаг төдийгүй захирал, нягтлангийн ажлыг хамтад нь хийдэг гэхээр тэр мэдэхгүйдээ хийсэн үйлдэл биш нь ойлгомжтой. Тэгээд ч “Цахилгаан тээвэр” компани нь олон зуун сая төгрөгийг тендерийн урьдчилгаа нэрээр “Эрдү”-д цутгаж, нууц ноёнтон О.Мөнхбатад хууль бусаар олгож байсан нь холбогдох байгууллагуудын шалгалтаар нэгэнт тодорхой болсон зүйл.
-НИЙСЛЭЛЧҮҮДИЙН АМЬ, НАСЫГ 270 САЯ ТӨГРӨГӨӨР АРИЛЖИЖ БАЙНА-
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Эко автобус угсрагч "Экологбус" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан нар нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэндийг 135 мянган ам.доллар буюу 270 сая төгрөгөөр арилжиж сууна хэмээн “Улаанбаатар автобус” нэгтгэлийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Тодруулбал, "Экологбус" ХХК нь үндэсний үйлдвэрлэл, монгол инженерийн бурхан ухаан гэж ярьж, хэвлэлээр нийслэлчүүдийн, цаашлаад нийслэлийн удирдлагуудын тархийг угаасаар байгаад нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулсан 20 тэрбум төгрөгөөс халааслаад амжсан байна. Тус компани өөрсдийн үйлдвэрлэсэн /угсарсан/ гэх автобусаа тендергүйгээр Нийслэлийн тээврийн газарт шахахаар худалдан авах гэрээ байгуулаад байсан нь өрсөлдөгч компаниудынх нь хувьд илчлэгдэж улмаар эл асуудал өдгөө Захиргааны хэргийн шүүхэд очжээ.
"Экологбус" ХХК нь төрийн захиалгаар гэнэт автобус үйлдвэрлэгч, нийлүүлэгч болчоогүй юм байна. Угсарсан автобусаа нийтийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шахах гэсэнд ямаан дээр гарз гэдэг шиг алдагдлаа арай гэж багасгах гэж яваа хувийн хэвшлийнхэн урт насгүй техникт мөнгө зарахыг хүсээгүй аж. Ингээд угсраа автобусаар бэлжих сонирхолтой "Экологбус" ХХК-ийнхан төрийг онилж тоосонд дарагдан нэг жил хэвтсэн экобусаа шахахаар зүтгэж байгаа юм байна.
Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамж гаргасан. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2014.05.09-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэр дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болжээ. Энэ мөнгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргаж, шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газарт даатгасан байна. Харин “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгажээ.
Ингээд тендер зарласан ч "Экологбус" ХХК шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар асуудал гацаж, материалыг нь буцаасан байдаг. Энэ талаар НХААГ-ын дарга Ю.Идэрцогт “Үнэлгээний хорооны шалгалтаар "Экологбус" компанийн ирүүлсэн материалаас зөрчлүүд гарч ирсэн. Тухайлбал, тухайн байгууллагын тайлан. Би хувьдаа Монголдоо ганц байгаа энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийг хүсч Үнэлгээний хороонд санал гаргасан боловч хуулийн хүрээндээ шийдвэрлэнэ гээд миний саналыг хэрэгсээгүй. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжмээр боловч харанхуй авчихаж болохгүй байна. Нийтийн тээврийн автобусууд нийтийн амь нас, эрүүл мэнд гээд олон зүйлтэй уялдаа холбоотой байдаг“ гэж хэвлэлд ярьж байжээ.
-Н.АЛТАНХУЯГИЙН АЧААР УСНААС ХУУРАЙ ГАРЧЭЭ-
Ийнхүү асуудал дагуулж байсан компани яагаад ямар ч тендергүйгээр угсарсан автобусаа шахах болов. “Экологбус” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайханы төрсөн дүү нь НИТХ-ын тэргүүлэгч гишүүн Д.Энхсайхан юм байна. Тендергүй автобус шахахад дүүгийн оролцоо мэдээж их байсан гэдгийг салбарынх нь хэлж байна. Тэд хоёулаа АН-ын Алтангадас фракцид харъяалагддаг.
Түүний улстөр, бизнесийн бас нэг лифт нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Д.Жаргалсайхан, Н.Алтанхуяг нар нэг айлын баз хүргэнүүд. Д.Жаргалсайханг “Цахилгаан тээвэр” компанийн захирал байхад  маш олон баримт, факт гарч  энэ нь АТГ-т хүрч байсан. Гэвч баз Н.Алтанхуягийн ачаар уснаас хуурай гарсан гэж яригддаг. Төрсөн дүү Д.Энхсайхан нь НИТХ-ын тэргүүлэгч болонгуутаа нийслэлийн өмчит Тохижилт үйлчилгээний компани, цэцэрлэгжилт зэрэг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" болгож өөрөө захирлаар нь эзэн суусан. Түүнчлэн нэгтгэлийнхээ хүрээг тэлсэн шигээ өөрийн эрх мэдлийг ч чамгүй нэмэгдүүлж чаджээ. Гэсэн ч жил бүр хог ачилт, цэцэрлэгжилт, цэцэг тарих цагаар мөнгө угаасан хэмээн цоллуулж явна.
Ийнхүү хотын төсвийн мөнгөөр ах дүү хоёр гараа угааж суугааг "Улаанбаатар автобус" нэгтгэлийнхэн дэлгэлээ. "Экологбус" ХХК угсарсан автобусаа улстөр, ураг төрлийн энэ хэлхээгээ ашиглан төрд шахаж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт зарж чадахгүй байсны учир ийм аж.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийнхэн Экобус ХХК-ийн угсарсан автобусыг авахгүй байсан шалтгаан:
1. Дэлхийн зах зээлийн жишгээс өндөр үнэтэй /Анх 160 мянган ам.доллар байсан. Нийслэлд шахахдаа 135 мянган ам.доллараар өгсөн/
-Нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрийг хүртэл нуруундаа үүрч ирсэн БНХАУ, Солонгосын шинэ автобусны зах зээлийн ханш нь 45-80 мянган ам.доллар
-Солонгосын Хьюндэй компани монголын нөхцөлд тохируулан нэмэлт тоноглол бүхий автобусыг дээрх ханшаар нийлүүлэхээ мэдэгдсэн.
2. Экологбус ХХК-ийн угсарсан автобус хүн тээврийн үйлчилгээнд гарах автобусны олон улсын стандартаар баталгаажаагүй.
3. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж болох, аюулгүй ажиллагааны туршилт хийгдээгүй.
Иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт тавих шаардлага өндөр. Агаарын хөлөг авахдаа олон улсын жишиг, хугацаа гээд асар өндөр үзүүлэлтийг хардаг. Үүнийгээ иргэний амь нас, аюулгүй байдал гэж хэлдэг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд мөн л ийм шаардлага тавихгүй байгаа нь анхаарал татаж байна. Хэрэв Экобусын стандартад нийцээгүй автобусаар  нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаад осол гарлаа гэхэд автобус компанийнхан л муу нэр сонсож үлдэнэ. Яагаад гэдэг асуудлыг ул суурьтай авч үзэх нь юу л бол.

-ЭКОБУС ҮЙЛДВЭРЛЭГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН ГЭГЧ ХЭН БЭ-

Өмнө нь “Цахилгаан тээвэр” компанийн захирлаар 10 гаруй жил ажилласан. Түүнийг захирлаар ажиллах хугацаанд “Цахилгаан тээвэр” компани улсаас татаас авдаг ч байнга алдагдалтай ажиллаж ирсэн. Компанийн байранд   “Эрдү” ХХК  үйл ажиллагаа явуулсаар ирсэн.  “Эрдү” ХХК нь  “Монголын цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын захирал Д.Жаргалсайханы охин Ж.Содбилэгийн мэдэлд байдаг. “Цахилгаан тээвэр”  компани 2011 оны аравдугаар сарын 21-ний өдөр БОНХЯ-ны Цэвэр агаар сантай “Нийтийн тээврийн  хэрэгсэл  есөн  ширхэг  дуобус  угсрах” 150  сая төсөвт өртөг бүхий гэрээг  байгуулан ажиллаж 2012 онд долдугаар сард хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүйгээс “Цэвэр агаар сан”-гаас гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 32.9 сая төгрөгийг тооцон гэрээний үнээс суутган авчээ. Мөн “Цахилгаан тээвэр” компанийн ажилчид цалин мөнгөө авч чадахгүй эсэргүүцлээ илэрхийлэх үеэрээ Д.Жаргалсайхан даргын охины “Эрдү” компани компанийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг, ажилчдынх нь нийгмийн даатгал манай компаниас төлдөг гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг шалгуулахыг хүсч байна хэмээн мэдэгдэж байв.
Нийслэлийн аудитын газраас 2013 онд “Цахилгаан тээвэр” компанид хийсэн шалгалтын дүгнэлтээс сийрүүлье.
-Шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц, конткактын сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарал хандуулах. Троллейбусны цахилгаан хангамж, контактын сүлжээ, барилга байгууламжуудыг анх хүлээн авснаас хойших хугацаанд нэг ч удаа өргөтгөл шинэчлэл хийгээгүй байна.
________________________________________
-Цахилгаан тээврийн хуваарилалтыг дамжуулах 13 дэд станцаас найман станц хэвийн ажиллаж, нэг станцыг ашиглах боломжтой, дөрвөн дэд станц ашиглагдах боломжгүй болсон. Цаашид цахилгаан тээврийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд дэд станцын хүчин чадал хүрэхгүй байх нөхцөл бүрдсэн.
________________________________________
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1, НИТХ-ын 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.8, ННТГ-тай байгуулсан 1-03 дугаартай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ий 2.2.11 дэх заалтуудыг тус тус зөрчин “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Ази сервис” ХХК-ийн хооронд “Троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар- МУИС” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани “Эрдү” ХХК-ийн хоороонд “Шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар-МУИС” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэгээг байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн байна.
________________________________________
-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр бус байх дээрх гэрээнүүдийг тодруулж үзэхэд тус компанийн захирал Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж, дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Ази сервис” ХХК-д Т-4 чиглэлийг, өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан “Эрдү” ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан түрээсээр олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 81.2, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6, НӨХГ-тай байгуулсан контрактийн 4.5 заалтыг тус тус зөрчиж байна... гэх мэтчилэн дурьджээ.
“Цахилгаан тээвэр” компанийн тролейбусууд цахилгааны гэмтлийн улмаас зогсох асуудал цөөнгүй гардаг. Гэтэл тус компанийн захирал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрийн төрсөн охиндоо шугамын үйлчилгээний чиглэл түрээслэсэн аж. Ингэж түрээслэхдээ орон нутгийн өмчийг түрээслэх тухай бодлогыг зөрчиж, 2.2 сая төгрөг дутуу тооцсон, түрээсийн орлогоос төсөвт төвлөрүүлэх ёстой 277.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй гэх зэрэг зөрчил байгааг ч уг шалгалтаар тогтоосон байна. Тэр ч бүү хэл, троллейбусны эцсийн зогсоолуудын талбайг хувийн компаниудад сарын 0.3-0.6 сая төгрөгөөр түрээсэлж, зориулалтаар ашиглахгүй байгаа зэргийг аудитын дүгнэлтэд мөн дурьдсан байна.
Тендергүйгээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг, тэр дундаа төрийн өмчит автобус компанид өндөр үнэтэй угсарсан автобус нийлүүлэх болсон, ямар арга замаар  худалдан авах гэрээ байгуулсан зэргийг нь  баримтжуулан  Д.Жаргалсайхан гэгчийг АТГ-т шалгуулахаар болсон гэдгээ ч албан ёсоор мэдэгдлээ.

2014 оны 09-р сар 16-нд 14:09 цагт
 
Нийслэлийн нийтийн тээврийн сүлжээг сайжруулах, ерөөс Улаанбаатарыг тэр чигт нь сайхан болгох Э.Бат-Үүлийн туршилтыг бид дажгүй давсаар өнөө хүрлээ. Тэр чинээгээр төрөлх хотын маань өнгө зүс ч өдөр ирэх тутам дээшилж л байна. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг далимдуулсан, өдрийн туршид 500 төгрөгөөр хүссэн чиглэлдээ зорчих туршилт зарим хүний толгойг эргүүлж, эгдүүг хөдөлгөсөн. Гэхдээ нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн чиглэлийг хэрхэн тогтоовол зохиолтойг эхний ээлжинд мэдээд хоцорлоо. Харин автобус компаниуд энэ туршилтаас манай зорчигчдын ухамсар дээшилснийг олж харсан гэнэ. Нийслэлчүүд нийтийн тээврээр “гүрийх” аргаар явахаа бараг больсныг өнгөрсөн арав хоногт мэдээд тэд ихэд олзуурхжээ. Мөн машины дугаарыг тэгш сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулахад өдөртөө 176 мянган машин зогссон аж. Ингэснээр, нэг машин өдөрт 10 000 төгрөгөөр шатахуун хийдэг гэвэл 10 хоногт 28.9 тэрбум төгрөгийн биензин хэрэглээгүй бөгөөд бид ийм хэмжээний мөнгөө хэмнэжээ. Туршилтын олз арвин байна.
ОНЦГОЙ ЭРХ БА ОНЦГҮЙ МЭДЭЭ
Одоогоор Улаанбаатарт өдөртөө 800 орчим автобус тээвэрт явдаг. Харин энэ тоог 2 500 болгочихвол иргэд автобус хүлээхийн зовлонгоос хагацах гэнэ. Иймээс Улаанбаатарын нийтийн тээвэрт томоохон өөрчлөлт хийхээр энэ жилийн төсөвтөө 20 тэрбум төгрөг тусгасан байна. Дээрх мөнгөний заримаар нь 100 автобус худалдан авах тендерийн ялагч есдүгээр сарын 22-нд тодорхой болно. Монголын бараг цорын ганц худалдан авагч-төрд бүтээгдэхүүнээ зарах боломжийг алдах хүн хаана байх билээ. Тэдний нэг нь “Экобус” автобусны үйлдвэр юм. Тус компаний захирал Д.Жаргалсайхан тендерт олон компани оролцож байгаад таатай бус хандаж байна. Тэрбээр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд шууд манайхтай гэрээ байгууулж, “Экобус”-ыг маань аваад байж уул нь болно л доо” гэв. Д.Жаргалсайхан урьд улсын өмчийн “Цахилгаан тээвэр” компанийг удирдаж явахдаа “Эрдү” ХХК байгуулж тролейбус угсран ямар нэг тендер, өрсөлдөгч гэлгүйгээр төрд зардаг байсан юм. Өнөөдөр тэрбээр яг тийм маягаараа Улаанбаатарын нийтийн тээврийг “Экобус”-аар хангах орь ганц хүсэлтэй гэдгээ нуусангүй.
Харин хэрэглэгчид буюу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд түүний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд ам муутай байна. Хятадад үйлдвэрлэсэн Volvo-ийн хөдөлгүүр бүхий дугуйтай автобусны бэлэн тэнхлэг дээр бусдыг нь угсарсан “Экобус” туршилтад ороогүй гэнэ. Д.Жаргалсайхан захирал одоогоор туршилтын зориулалттай талбай байхгүй ч яваандаа байгуулна гээд “Гэхдээ бид автобусаа оношлогоонд оруулсан” гэж байна. Энэ нь жилдээ машин болгон орох учиртай энгийн техникийн үзлэг аж. Уул нь машин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ осол аваарын үед зорчигчдод ямар хохирол учирч болохыг зүйл бүрээр туршиж тухай бүрд нь засаж сайжруулдаг. Харин “Экобус”-ын үйлдвэр борооны ус нэвтрэх эсэхийг нь шалгадаг нэг хэсэгтэйг тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа танилцуулсан юм. Д.Жаргалсайхан дээрх тендерт ялахгүй бол “нэг үндэсний үйлдвэр нүд анина” гэсэн нь туньсан аястай сонстлоо. Өмнөх шигээ онцгой эрх эдлэх хүсэл түүнд байгаа боловч хүлээн зөвшөөрөгдсөн гадны брендүүдтэй өрсөлдөхөөсөө халгаж “үндэсний үйлдвэр” гэдэг үгийг урдаа барьжээ.          
ҮНЭ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР
Автобус худалдан авах тендерт одоогоор 14 компани саналаа ирүүлсэн байна. Д.Жаргалсайхан захирал “Экобус”-аа нэг бүрийг нь 150 мянган ам.доллароор үнэлжээ. Тэрбээр үйлдвэрлэлийн өртгөө хэлээгүй боловч ийм үнээр зарвал компани нь цаашдаа оршин тогтнох боломжтой гэж ярилаа. Харин 2009 онд манай улс Өмнөд Солонгосын Дэү компаний 400 ширхэг автобус нэг бүрийг нь 60 мянган ам.доллар худалдан авсан нь өдгөө ч нийслэлийн гол ачааг нугалж байна. Мөн “Атибус” компани БНХАУ-аас 50 мянган ам.долларын үнэтэй авсан автобусаараа үйлчилгээ явуулдаг. Гэтэл “Экобус” яагаад ийм өндөр үнэтэй байгааг сонирхвол хамгийн сүүлийн үеийн “Евро 4” стандартын хөдөлгүүртэй гэдэг тайлбар өглөө. Түүнээс гадна тендерт орж буй компаниуд татварын хөнгөлөлт эдэлдэг учир “Экобус”-аас хямд үнэ санал болгох нь тодорхой гэж Д.Жаргалсайхан ярьсан юм. Гэтэл УИХ-аас 2006 онд нийтийн тээвэр эрхэлдэг компаниуд өөрсдөө 0-3 жил явсан автобус оруулж ирвэл импортын татвар төлөхгүй байх зохицуулалт хийсэн байна. Харин борлуулагч нарт энэ хөнгөлөлт хүртээлгүй бөгөөд зохих ёсоор нь татвар төлдөг аж.
Дээр дурьдсан Дэүгийн 400 автобуснаас авсан хувийн компаниуд зургаан жил ашиглаад өнөөгийн байдлаар үнийх нь 6-7 хувийг эргүүлэн төлөөд байгаа аж. Тэгэхээр 150 мянган ам.доллар буюу 276 сая төгрөг автобус авбал үнийг нь төлж дийлэхгүй гэж “Тэнүүн Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг хэллээ. Хувийн компаниуд тэр бүр өөрийн хөрөнгөөр паркаа шинэчлэх хөрөнгөгүй учир төрөөс автобус худалдан авч өгөөд үнийг нь цувуулан төлөхөөр гэрээ хийдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд “Экобус” авах хүсэлгүй байгаа бас нэг шалтгаан байгаа аж. Гадны брендүүд борлуулалтаасаа гадна сэлбэг хангамж, засвар үйлчилгээг нь ч давхар хариуцдаг гэнэ. Гэтэл үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авсан тохиолдолд хамаг ачааг өөрсдөө үүрэх юм байна. Түүнээс гадна Авто тээврийн тухай хуулийн 10.2.1-т зааснаар автобусны үйлчилгээ эрхэлдэг компаниуд “...зорчигчийн амь нас, эрүүл мэндэд ...хохирол учруулахгүй байх” үүрэгтэй учир ашиглалтын туршилтад ороогүй бүтээгдэхүүн авахаас цааргалах нь аргагүй юм.
ОВ БА ХАР
Шийдвэл зохих нийгмийн эмзэг асуудлаар улстөрчид гарамгай тоглодог. Улаанбаатарын утаа гамшиг боллоо гэдэг шуугиан гармагц “утаагүй зуух” хэмээх парадокс бодож олоод дээр нь нэмээд “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Харин “Экобус” нь хорт утаа ялгаруулдаггүй гэдгийг нотлохын тулд асаж буй автобусныхаа яндан руу хамраа шургуулж гүнзгий амьсгалаад мишилзэх Д.Жаргалсайхан захирал инээд хүргэхээсээ илүү хар төрүүлэв. Утааны хийд агуулагдаж буй химийн элементүүдийг тоо хэмжээгээр нь гаргаад ирдэг аппарат байсаар атал тийм үйлдэл гаргах нь хэрийн популист улстөрчийн толгойд орохгүй “гоё санаа” юм. Одоо түүнийг давъя гэвэл Ерөнхийд сайд Н.Алтанхуяг “утаагүй зуух” галлах аргачлалыг өөрөө заахын сацуу яндан руу нь хамраа шургуулах хэрэг гарах нь. Энэ хоёрын хэн хэн нь баруун аймгийн хүүхдүүд бөгөөд нутгийнхаа бизнесмэнийг дэмжиж техникийн шаардлага хангаагүй автобусыг нь төрийн мөнгөөр авах гэж байгаа гэдэг хардлага нийтийн тээвэр эрхлэгчдийн дунд байна.
Саяхан улсын өмчийн “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэн “Нийтийн тээврийн нэгтгэл” байгуулсан бөгөөд ингэснээр бүгд ганц хүний удирдлага дор орно. Үүнийг “Экобус” авахгүй гэдгээ нийслэлийн удирдалгуудад бичгээр илэрхийлсэн захирлуудыг огцруулж “өөрийн хүн”-ээ томилохоор шийджээ гэдэг талаас нь харж болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хотын захирагч Э.Бат-Үүл нарын удирдлагууд “Экобус”-ыг дэмжинэ гэдгээ анхнаас нь илэрхийлсэн. Гэтэл Д.Жаргалсайхан “Манай компанитай гэрээ байгуулаагүй тохиолдолд дэмжлэг гэж үзэхгүй” хэмээн эрсхэн хэлсэн юм. Бизнесмэн ашгаа нэн тэргүүнд тавьж буй нь зүйн хэрэг. Харин олон нийтийн өмнөөс шийдвэр гаргадаг дарга даамлууд асуудалд хариуцлагатай хандах ёстой. Улаанбаатарт давхардсан тоогоор жилдээ 316 сая хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг аж. Тэдний амь нас, эрүүл мэнд жолоочийн ур чадвараас гадна автобусны чанараас шууд хамааралтай. Өдий болтол төрд шахахаас өөрөөр борлуулах боломжгүй байгаа “Экобус”-аараа та өөрөө тээвэр хийвэл яадаг юм бэ гэдэг асуултанд Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэл, үйлчилгээ хоёрыг зэрэг эрхлэж болохгүй гээд намайг Цахилгаан тээвэр компаний захирлаас огцруулсан” гэж хариулав. Гэтэл ийм хууль, журам Монгол Улсад байхгүй, харин хувийнхаа компанид угсарсан тролейбусаа улсад зараад байсны учир түүнийг АТГ-аас шалгаж байсан аж.
Э.Бат-Үүлийн туршилтыг нийслэлчүүд тэсэн өнгөрөөж байгаа, гэхдээ амь насыг нь зольж мэдэх зүйлд арай бэлэн биш болов уу. Эцсийн дүнд шийдвэр гаргагч дарга нар болоод тэдний үр хүүхэд нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй. Дарга нар минь ээ, “Таныг тэнгэр татаад авчихна, харин бид нарыг загас хооб шүү”. Түүнээс гадна Ecobus гэдэг ойлголт дэлхий дахинд байхгүй, байдаг байлаа ч “экобус” гэж уншдаггүй “экобас” гэх учиртай юм билээ.
 
Нийтлэлч Д.Батбаяр


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Холливудын од Камерон Диаз 42 насандаа нөхөрт гарлаа
    Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диаз, Good Charlotte хамтлагийн ихэр ах дүүсийн нэг, гитарчин Бэнжи Меддэнтэй хуримлажээ. Хосууд хуримаа нам гүм тэмдэглэхээр шийдэж, Диазын Беверли Хиллс дахь гэрт ёслолыг үйлдсэн ба ойр дотнын цөөн хэдэн хүмүүсийг урьсан байна. Хуриманд Риз Уизерспүүн, Дрю Бэрримор, Гвинет Пэлтроу, Тони Коиллет, сүйт залуугийн ихэр ах Жоэл эхнэр Николь Ричи...
  • Лесби хосууд гэр бүл зохиосон зургаа буcадтай хуваалцахыг хүсжээ
    Энэхүү хосууд зургаа авахуулснаараа ижил хүйстэн гэр бүлүүд гэр бүл зохиож,үр хүүхэдтэй болох боломж бий гэдгийг харуулахыг зорьсон гэнэ. Тэд хоёулаа ээж болж үзэхийг хүссэн тул ээлжилж хүүхэд төрүүлжээ.
  • National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд
         National Geographic-ийн хэдэн зуун гэрэл зурагчид өдөр бүр, дэлхийн өнцөг булан болгонд сэтгэл хөдөлгөм зураг дарах агшныг хүлээж байдаг.     3-р сард та бүхэнд  байгаль дэлхий, өдөр тутмын амьдралыг харуулсан шилдэг 15 зургийг үзүүлэхээр сонгожээ. Энэтхэгийн бар,  хойд туйлын гэрэл, мөн Парис хавар ч гэсэн багтжээ! 1. Гэрэл ба мөс, ...
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • Диана гүнж
    Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6-р сарын 29-ний өдөр гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андр...
  • ЭРДЭНЭТЭД ХЭН ДУРГҮЙ БАЙНА ВЭ?
    Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг нууцаар зарчихав. Сошиал мэдиа шуугиад  бөөн юм болж байна. Ингэхэд оросууд Эрдэнэт үйлдвэрийн хувиа зарахад, тэр  тусмаа хувийн хэвшилд зарахад хүн бухимдаж болох шалтгаануудыг нь хайя. Шахаачид Улсын мөнгийг хэн ч тоолдоггүй. Тийм болохоор улсын гэх бүх үйлдвэр, компанид “шахаатай” хүмүүс зэгсэн лунзайдаг нигууртай байдаг г...
  • М.Батчимэг гишүүн Парламентын Ассамблейн хуралдаанд үг хэллээ
    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ээлжит 24 дүгээр жилийн хуралдаан Финландын нийслэл Хельсинки хотноо өчигдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдааныг ЕАБХАБ-ын үндэс суурийг тавьсан Хельсинкийн гэрээний 40 жилийг тохиолдуулан тус хотод зохион байгуулж байгаа юм. Энэ сарын есний өдөр хүртэл үргэлжлэх энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дах...
  • Шинэ жилээр шилдэг зураг авахуулах санаанууд
          Гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг гэрэл зурганд үлдээн, эргэн тэр цаг хугацааг дурсах юутай сайхан билээ. Гэхдээ зурган дээр сайхан гарахыг зөвхөн зургийн аппаратанд даатгах хангалттай биш. Иймээс танд дурсамжтай мөчөө хөгжилтэй байдлаар авахуулах хэд хэдэн санааг санал болгож байна. Гацуураа чимэглэх Бараг чимэглээд дуусч байх үедээ гацуурынхаа гэрли...
  • Эх дэлхийгээ ямар болгож байгааг харуулсан гар зураг
    Газрын тэнцвэрт байдал Усны тэнцвэрт байдал Агаарын тэнцвэрт байдал
  • Оддын хар бараан амьдрал
    София Вергера Тэрээр өнөө үеийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний тоонд ордог ч түүний амьдрал дандаа сайхан байсангүй. 1990-д оны сүүлээр өөрийн 2 ах, ээжийн хамтаар Колумбаас арайхийн нүүж ирсэн түүний ахыг хэн нэгэн хороожээ. Нөгөө ах нь гэмт хэрэгт холбогдож, Колумб руу буцсан байна. 2. Рианна Рианна эцэгтээ тун сэтгэл дундуур явдаг байна. Тэр өсөж том болоод эцэг нь хүүхэм...
  • Н.Жанцанноров: Морин хуураа “өлгөөтэй бурхан” болгох ёсгүй
    Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн сар шинийн дугаарын зочны хойморьт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урин оролцуулсан юм. -Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлэв үү? -Сайхан шинэллээ. Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ер нь цас л гэж айдастай олон жил...
  • ПАРТИЗАНУУД: Тэд сумод Монголчуудыг манлайлсан
    Энэ хүмүүс Монголчуудаа манлайлж СУМО-д жим гаргаж, жим нь зам болж, зам нь дардан болж, өнөөдөр Монголчууд Японы Мэргэжлийн Сумог эзэгнэх эхлэлийг тавьсан. Тэд булган сүүлтэй манлайлагч залуус.
  • Дэлхийн хамгийн үнэтэй амттан
    Дэлхийн хамгийн үнэтэй амттан юу болохыг та мэдэх үү? Дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгддэг амттан бол 25 мянган ам.долларын үнэтэй зайрмаг бөгөөд энэхүү зайрмагаар АНУ-ын, Нью Йорк хотын "Serendipity 3" гэх зоогийн газар үйлчилдэг байна. 25%-ийн какоаны агууламжтай тус цөцгийтэй зайрмаг нь үйрмэгэн хүнсний алтаар чимэглэгдсэн байдаг ба "Knipschildt Chocolatier" ко...
  • "Uptown funk" дуунд 100 киноны шилдэг бүжигтэй хэсгийг оруулжээ
    Дуучин Bruno Mars, продюсер Mark Ronson нарын бүтээл Uptown Funk нь Billboardийн жагсаалтыг 14 долоо хоног тасралтгүй тэргүүлсэн билээ.
  • Хөгжмийн ертөнцийн хөгширдөггүй одууд
    Дэлхийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий одууд цаг үргэлж л өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж буй зүйлсээрээ бусдыг гайхшруулж байдаг бөгөөд тэдний бие авч яваа байдал, гадаад дүр төрх байнга л бусдын сонирхлыг татаж байдаг. Ялангуяа тэдний цаг үргэлж залуугаараа харагддаг байдал олон нийтийн сонирхлыг маш их татдаг бөгөөд олон нийт ч тэдний залуу сайхан харагддаг нууцыг мэдэхийг маш их хүсэц...
  • Сунгах дасгал хийсэн нь
    Хүүхэд байхад боожгойгоо сунгаж татаад байхаар томордог гээд сонин дээрээс уншчихваа. Тэгээд нэг өдөр хүн амьтан гэж санаанд ч орсонгүй өрөөндөө өмдөө тайлчихсан нөгөө дасгалаа хийгээд л байж байсан чинь ээж ороод ирлээ. Хаалга онгойлгоод надруу нэг том харсанаа уучлаарай гээд л гараад явчихдаг юм. Би ч ээжээсээ санаа зовсон гэж. Гялс гүйж гараад тайлбарлаад хэлсэн чинь гараа угаа...
  • МОНГОЛЫН ХАВАР ТОКИОД
    “Хаврын баяр”, энэ бол Их наран улсад ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол түмний их наадам. Ар, өвөр, буриад, дээд гэлтгүй Монгол түмэн энэ өдөр нийлж баярладаг. Уг баярыг Япон дахь Монгол Оюутны Холбоо/ЯМОХ/ зохион байгуулдаг бөгөөд Монголд элэгтэй Япончууд, сайн дурын байгууллагынхан, Өвөр Монгол ахан дүүсийн дэмжлэг туслалцаатайгаар өргөн дэлгэр зохион байгуулдаг, гад...
  • Нийслэл шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхт...
  • Гэртээ "Baileys" хийх жор
    Ихэнх бүсгүйчүүдийн уух дуртай ундаа болох "Baileys"-ийг заавал гаднаас худалдаж авах шаардлагагүй. Маш энгийн орцоор ердөө 20 минутад бэлэн болох ундааг өөрсдөө бэлдэцгээе. Орц: Архи 200 мл Молоко буюу өтгөрүүлсэн сүү 1 лааз Ванилин 1 ширхэг Кофе 2 халбага Шоколадтай сүү 200 мл Крем /20%-ийн тослогтой/ 20 мл Хийх арга: Эхлээд өтгөрүүлсэн сүү дээрээ ванилин  хийж блендер...
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд-2
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
зочин (зочин)
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.