МЭДЭЭ

Дипломат харилцааны 45 жилийн ой дээр Осакатай харилцаагаа таслах нь буруу


2017 оны 01 сарын 09, 21:42
1_16
Засгийн газараас  Бразил, Индонези, Японы Осака, БНХАУ-н Хайлаар зэрэг газар байгаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газарыг хаах саналыг гаргасан.
Энэ жил Япон улс , Монгол улсын хооронд дипломат харилцаа тотоосны 45 жилийн ой тохиож буй. Ийм түүхэн ойн жил хоёр улс  хамтран өргөн тэмдэглэж, харилцаагаа улам бататган хөгжүүлсэн жил болгох ёстой атал Осака дахь Ерөнхий консулын газараа хаах гэж буй нь зөв биш. Осака хот дахь Ерөнхий консулын газар Кансай бүсийг хариуцан ажиллахаар байгуулагдсан .
Энэ талаар Японы олон газраас манай ГХЯ-нд хаахгүй байхыг хүсчээ. Осака орчмын хотуудын холбооноос ч хүсэлт ирсэн аж.
Осака хотын дарга Мацүи ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилд бичсэн  захидалдаа "Осака дахь танай консулын газар Японы Чюүококү,Кинки, Шикокү гэсэн 3 бүсийг хариуцан ажилладаг. Энэ бүс нутагт 33.8 сая хүн амьдардаг нь нийт Японы хүн амын 27 хувь. ДНБ 1их наяд 129 тэрбум иен буюу нийт Японы ДНБ-ий 23%, мөн БНСУ, Мексикийнхтэй тэнцэнэ. Осакад 837 монгол хүн амьдарч байна.
2012 онд тухайн үеийн ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын айлчлалын үеэр Ерөнхий консулын газар нээгдэж бидний хамтын ажиллагаа улам бүр эрчимтэй хөгжих талаар хоёр тал хичээн ажиллана гэж тохирсон.
Бид хичээн ажиллаж одоо л үр дүнгээ үзэх цаг ойртож байна гэсэн энэ үед хаах талаар яригдаж буйд сэтгэл гонсгор байна” гэжээ.
Хаах болсон шалтгаан нь эдийн засгийн хямрал гэж буй. Гэтэл Японы Осака хотынхны зүгээс түрээсгүй байр гаргаж өгье гэх санал ч гаргаж байгаа аж.  Нөөц боломж, Осака хотын дэмжлэг туслалцаанд дулдуйдан төсвөө хэмнээд, зөвхөн тэнд ажиллах хүмүүсийн зардлыг л төсвөөс шийдвэл одоогийн Осакад гаргаж буй зардалыг гуравны нэг хүртэл буулгах боломжтой юм.
Эдийн засгийн хямралтай үед хэмнэнэ гэдэг нь гэдсээ тэврээд хярж хэвтэхийн нэр биш. Харин ч хямралыг сөрж ,довтолгоо хийж гадаадад унасан нэр хүнд, итгэлийг эргүүлэх олж авч , хөрөнгө оруулалтыг татах ёстой.
Кансай олон улсын нисэх буудлаар жилд 14 сая хүн зорчдог. Манай МИАТ зуны улиралд шууд нислэг үйлддэг. Технологид суурилсан жижиг дунд үйлдвэрлэл, компаниуд ихтэй.
Осакагийнхан өөрсдийгөө Япондоо "Дэлхийн том компаниуд төвлөрсөн, олон улсын болон глобал өрсөлдөөний нэгэн лидер бүс" гэж тодорхойлсон байдаг. Японы эртний соёл, орчин үеийн хөгжлийг хослуулсан, хүн ард нь гайхамшигтай найрсаг харилцаатай нь дэлхийн олон орны жуулчдын анхаарлын төвд байдаг. Тэдний очих дуртай газрын нэг байдаг.
Эргэн тойрон дахь хотууд болох Кёото,  Нара гээд хотуудад Японы эртний нийслэлүүд төвлөрч байсан бөгөөд мөн орчин үеийн хот хөгжиж, Японы Боловсролын томоохон төвүүд бас Кёото, Осака, Кобэ хотуудад төвлөрсөн байдаг. Ийм чухал бүс.

Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад 2016 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхлэсэн. Энэ хэлэлцээрийн үр дүнг үзэхэд ч дунд, урт хугацаандаа Осака дахь Ерөнхий консулын газарын үүрэг их.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • 2015 оны хамгийн задгай 15 даашинз
      Ирина Шейк, Рита Ора, Майли Сайрус зэрэг алдартай сайхан бүсгүйчүүд өөрсдийн гоолиг сайхан бие галбирыг тодотгосон задгай загвартай хувцас өмсч эхэлснээр тэдний араас олон одод 2015 онд улаан хивсний ёслол дээр ийнхүү хувцаслах болжээ.  Дуучин Жой Вилла, Грэммийн шагнал гардуулах ёслол дээр, 2 сарын 8нд Майли Сайрус, Tom Ford-ийн загварын шоуны үеэр, 2 сарын 20нд Ирина Шейк...
  • АМЛАЛТ /бяцхан өгүүллэг/
    Хаврын нэгэн өдрийн үд дунд. Зөөлөн дулаахан нарны илч хээр талыг гийгүүлэн ээж, өнгө өнгийн цэцэгс, өвс ногоо алагласан хөндий тал нилдээ намилзан нахилзана. Гялалзсан мөнгөлөг нисдэг биет хаанаас ч юм гэнэт нисэн хүрч ирээд ногоон талд зөөлөн газардлаа. Хөнгөн төмөрлөгийн хяхтнах дуу гарч хаалга нээгдэн дотроос нь биеэ барьсан хүрэн улаан хувцастай гурван хүн гарч ирэв. Ногоон зүлгэн ...
  • УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы эхний долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь
    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн2015.04.03-ны өдрийн хурлаар батлав. 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 06-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ 04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт: НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ 11.40 ЦАГААС. ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ...
  • Номонд дурлагсдад зориулсан үнэртэй ус
    Уншигч та хуучирч муудсан номыг дэлгэн, шаргалтаж гандсан цааснуудыг нь эргүүлэх зуураа уртаа гэгч нь амьсгаа аваад тэрхүү хуучин номны үнэрийг үнэртэж байсан байх. Номноос үнэртдэг энэхүү нууцлаг үнэрийг зарим хүмүүс таалдаггүй байхад зарим хүмүүс энэхүү үнэрт ихэд дурладаг байна. Харин уг содон бөгөөд нууцлаг үнэрт дурлагсад энэхүү үнэрийг дан ганц номноос төдийгүй хаа яваа газартаа &...
  • Хотын дарга Хойд Солонгост айлчилж байна
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар тус хотод 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс  24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр мордсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хари...
  • Амьдралыг товчлох гэсэн хорьтой залуусын алдаа
    40 гарсан хүнд атаархах 20 гарсан залуу байх. Тэгээд яаж амархан амьдралаа төвхнүүлэх талаар асууж. Дөчтөн хорьтонд нөр их хөдөлмөр, зовлон бэрхшээлийг туулж, ухаан сууж, зөв сонголт хийхээс өөр товчлох зам үгүй гэнэ. Харин хорьтон товчлох зам хайсаар л. Дөчтөн хэлдэг үгээ хэлсэн болохоор түүнийг ухаартал 20 жил хүлээх ёстой болох нь. Хорьтон залуугийн алдаа юу вэ? Тэр залуу амьдралын ...
  • Өвөрмөц загвартай номын хавчуурганууд
    Уншиж байсан номынхоо аль хэсэг дээр зогссоноо санахгүй нэг уншсан хэсгээ ахин дахин уншиж байсан үе танд тохиолдож байсан байх. Харин энэхүү асуудлын шийдэхийн зэрэгцээ, уншигчийн сэтгэл санааг сайхан болгох өвөрмөц сонин хэлбэр дүрстэй номын хавчуургануудыг дизайнерууд байнга сэдэж байдаг бөгөөд та бүхэнд хамгийн өвөрмөц сонин содон номын хавчуурганы зургуудаас хүргэж байна. Ширээний ...
  • Маш хялбар сонжоо: Танд хамгийн чухал нь юу вэ?
          Дараах асуултууданд бодолгүйгээр хамгийн түрүүнд толгойд бууснаараа хариулаарай. Энд ямар ч логик сэтгэлгээ хэрэггүй гэдгийг анхааруулья. 1. Та өөрийгөө хэн нэгэнтэй хамт ойд явж байна гэж төсөөл. Тэр хэн бэ? 2. Ойд нэг араатантай таарлаа. Тэр ямар амьтан байсан бэ? 3. Амьтантай таараад та ямар үйлдэл хийх вэ? 4. Та үргэлжлүүлэн явсаар ойн заха...
  • Өөр ертөнцийн гэмээр газрууд
    Неведа, АНУ Тианьзи уул, Хятад Гэрэлт цохын агуй, Шинэ Зеланд Памуккль, Турк Байгаль нуурын мөс, Орос Венесуэль Гансу, Хятад Вьетнам, Сан Дуун агуй  "Луугийн цус" мод,  Иемен Умард Ирланд Гэрэлт Эрэг, Малдив Болив Мексик Улаан эрэг, Хятад Канада АНУ Португаль ...
  • Эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний үгс
    Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. 1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэсээр ирсэн түүхтэй.  Ингээд санаа авах болов уу хэмээн хэдэн мэндчилгээний үг орууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяры...
  • Чамд намайг, надад чамайг ярьж байдаг
  • Ээжүүдийн өдрөөр одод ээжтэйгээ хамт
     Дуучин Жастин Тимберлейк ээж Линн Харлесын хамт Пэрис Хилтон ээж Кэти Хилтоны хамт Эмма Стоун ээж Кристигийн хамт Шарлиз Терон ээж Гердо Маритцийн хамт Брэдли Купер ээж Глори Куперын хамт Ферги ээж Терри Горын хамт Жаред Лето ээж Констанс Летогийн хамт Жастин Бибер ээж Петти Маллетын хамт Тейлор Свифт ээж Андреагийн хамт
  • Муухан сэтгэсэн санаа
  • Та бид боолчууд мөн үү?
    Та бидний амьдралд хэвийн мэт санагдах эдгээр үзэгдэл үнэн хэрэгтээ огт байж болшгүй зүйл гэдэгтэй та санал нийлэх үү? Далд боолчлолын зарчмууд: 1. Эдийн засгийн дарамтын улмаас хүмүүс байнга л ажиллаж байх хэрэгтэй болдог. Орчин үеийн “боол” чадахын хирээр, зарим тохиолдолд үхэн үхтлээ ажилладаг ажээ. Ингэж 1 сар ажиллаад олсон мөнгө нь 1 сарын хоол унд, 1 сарын оро...
  • Рок'н Роллын Xааны 2 онгоцыг худалдана.
    Алдарт дуучин Элвис Пресли-н амьд ахуй үедээ аялан тоглолтоор явахдаа хэрэглэж байсан хувийн 2 онгоцыг дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Онгоцнууд Грейслэндийн онгоцны буудалд 30 жилийн турш нийтийн анхаарлын төвд байсан ба Рок'н Ролл-н домог маань Convair 8800 загварын онгоцоо 1975 онд 250,000$ үнэтэй худалдан авч, Lisa Marie хэмээн охиныхоо  нэрээр нэрлэх болжээ.Тэ...
  • ТАГТАН ДЭЭР ГАР
    Харвардын их сургуульд аливаа асуултад хариулах хамгийн түгээмэл хэллэг бол “it depends…” буюу асуудлын уг чанар ямраас хамаарч өөр өөр байх боломжтойг эхлээд хүлээн зөвшөөрдөг. Шууд зөв харилут, нэг мөр байр суурь баримтлахаас өмнө монголчуудын хэлдгээр “Долоо хэмжиж, нэг огтлох”-ыг илүүд үздэг.Энэ нь ерөнхийлсөн, бөөрхөнхийлсөн мэт сонсогдох ч хөндөж...
  • З.Энхболд: Монгол оронд ардчиллыг хөгжүүлэхэд Японы ард түмнээс үзүүлж ирсэн тусламж дэмжлэг дорвитой үүрэг гүйцэтгэсэн
    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсаны дараа тус нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Эрхэм хүндэт япон анд нар аа, Хатагтай, ноёд оо УИХ-ын дарга, түүнийг дагалдаж буй Монголын төлөөлөгчд...
  • Хамгийн гунигт нүдтэй муур
  • Эмма Стоун болон Эндрю Гарфилд нар хуримандаа бэлдэж байна
    Холливудын залуу хосуудын нэг Эмма Стоун болон Эндрю Гарфилд нар халуухан хурим хийхээр зэхэж байна. Хэдий хайрын шувуухайнууд маань албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тэдний ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар хэдийн хуримандаа бэлдэж эхэлсэн бөгөөд Ромд болох хуриманд 25 хүн уригджээ. Эндрю Гарфилд ганцаарчилж өгсөн ярилцлагадаа Эммад анхны харцаар дурлаж байсан тухайгаа дурссан байда...
  • Орондоо сайн эмэгтэйн 7 шинж
    №1. Юу хүсдэгээ мэддэг Би мэдэхгүй байна, чи л мэд гэдэг хонгоруудаас болгоомжилно уу. Учир нь тэд таны бодсон шиг "идэвхтэн" биш байх нь олонтаа. Юу хүсэж, юу хийхээ мэддэг бүсгүйчүүд орондоо чадварлаг байх магадлал өндөр гэнэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд илүү нээлттэй болж өөрийн таатай байх аргыг хэлдэг болсон. №2. Хоолонд сайн Түүний халбага сэрээтэй хэрхэн харьцаж байгааг...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.