МЭДЭЭ

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга иргэдийг хохироожээ


2017 оны 09 сарын 12, 13:23

MxMakLNgantulgaБаянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Ургах наран” хорооллын бохир хальж тус хороололд амьдарч буй 432 өрхийн эрх ашиг зөрчигдөөд зогсохгүй онц байдал зарлах хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг нийслэл болон дүүргээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж бохирыг соруулах, хөрсийг халдваргүйжүүлэх ажил хийдэг ч бохирын систем төвийн шугамд холбогдоогүйгээс эргээд л нөхцөл байдал хүндэрдэг. Үүнтэй ижил нөхцөл байдал Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт баригдсан 48 дугаар байранд үүсээд байна.

Тус байрны оршин суугч 71 өрхийн эрх ашиг дээрхтэй ижил байдалд хүрчээ. Энэ талаар тус байрны оршин суугчид хэлэхдээ “00”-ийн өрөөнөөс бохир үнэртдэг, гэрэл байнга шатдаг, гэрлээ солингуут өөдөөс бууддаг, разетик нь ажилладаггүй, зоорийн давхарт ус алддаг, бороо орохоор цонх, хана даган ус орж ирдэг” зэргээр гомдоллож байна. Тэд эдгээр асуудлаа шийдвэрлүүлэхээр “Гэгээн-Өргөө” нэртэй СӨХ байгуулж, тус барилгыг барьсан “ЭН-ЭМ-СИ-ЖИ” компанийн захирал С.Догмиддуламд ханджээ. Гэвч оршин суугчдын хүсэлтэд “Удахгүй шийдвэр өгнө” гэсэн хариу өгөөд гурван жил болсон гэнэ. Тиймээс тэд энэ компани байдаг эсэхийг тодруулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан аж.  Тус шүүхээс “ЭН-ЭМ-СИ-ЖИ” компанийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаанийн I, II хэлтэст үүрэг болгоод нэг жил болсон гэнэ. Ингээд тус байрны оршин суугчид амьдрах эрх нь зөрчигдөж буй энэ асуудлаар хэнд хандаж, хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй байна.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар энэ  48 дугаар байр болон “Ургах наран” хорооллыг нэг компани барьсан гэнэ. Мөн стандартын шаардлага хангаагүй тус барилгаас үүдэн оршин суугчдаас ирэх гомдлоос бултах үүднээс тэд компанийн нэрээ өөрчилж, мөн өөрийн өндөр настай ээжийгээ компанийн захирлаар томилсон гэх хардлага оршин суугчдын дунд байна.

“ЭН-ЭМ-СИ-ЖИ” компанийн эзэн нь НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга аж. Тэгэхээр мань эр чаддаггүй зүйлээрээ оролдож, өчнөөн олон айлын хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хог болгон хувиргасан гэсэн үг. Эргээд зарахад хэн ч авахгүй үнэгүйдсэн орон сууц цөөнгүй хүнийг өр зээлийн дарамтад амьдруулж буй нь мэдээж. Тэрбээр чанаргүй барилга барьж, асуудал үүсэнгүүт компаниа ээж С.Догмиддуламынхаа нэр дээр шилжүүлжээ. Нэр цэвэр улстөрч болохын тулд ээжийгээ намагт үлдээсэн гэсэн үг. Гаражид ус алдаж, машин зэврүүллээ, тог цахилгааны асуудал үүслээ гэж оршин суугчид гомдол гаргах үед  ээж С.Догмиддулам нь ирдэг байсан ч сүүлийн үед бүр сураг тасарсан гэнэ. Цагдаа нар ч хаягийг нь тогтоочих санаатай бүтэн жил “ажиллаж” байгаа гэнэ лээ.

Ичих нүүр, цочих булчирхайтай бол Ч.Гантулга төлөөлөгч чанаргүй барилга дээрээ очиж, иргэдэдтэй уулзах хэрэгтэй. Тэд өөрт нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, яаж хохирсоныг чихээрээ сонсч, нүдэрээ харах ёстой. Өдгөө 48 дугаар байрны оршин суугчдын асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол бохир нь хальж гамшгийн хэмжээнд хүрдэг, оршин суугчид нь унтахдаа ч зузаан хувцаснаас салалгүй өвөлждөг “Ургах наран” хорооллын түүх давтагдах нь.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • 25 жил уулзаагүй ихрүүд нэг нэгээ Youtube-с олжээ
    Ихрүүдийн нэрийг Анаис Бордер, Саманта Футурман гэдэг ба тэд төрсөн цагаасаа айлд өргүүлж, нэг нэгнийхээ байдаг эсэхийг ч мэдэлгүй өссөн байна. Хүүхэд байхаасаа ч ижил үсний засалттай, чанасан лууванд ижилхэн дургүй, хумсаа будахдаа хүртэл ижил өнгийг илүүд үздэг охид нэг нэгээ Youtube-р олжээ. Анаис Бордерын хувьд Францад өссөн бөгөөд танилынхаа түгээсэн нэгэн киноны трэйлэрийг ...
  • Нөхрөө хардсан нь
    Манай нөхөр ойрд их хачин боллоо. Мэссеж нууж бичээд л. Утас нь дуугарвал сандарч тагтан дээр гарч яриад л. Нэг л биш. Намайг унтуулчаад өөрөө ямар нэгэн зүйл хийнэ. Яг юу хийж байгаан бол гэхээр хөөрхий миний муу нойр намайг дийлж нэг мэдэхэд өглөө болж ажилдаа явах цаг болчихно. Үе үе орой алга болдог боллоо. Миний уур хүрсээр. Яг юу болсон юм бол? Хэн юм бол? Хэн миний нөхрийг өө...
  • Тусгай зөвшөөрлийн өргөдөл, хүсэлтийг хүлээж авах цахим систем ажиллагаанд оржээ
    Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахим системээр хүлээн авах ажил хийгдэж дуусжээ. Тусгай зөвшөөрлийн цахим систем ашиглалтад орсноор Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн холбогдолтой үйлчилгээг олон шат дамжлагагүй цогц байдлаар авах боломж бүрдэж байгаа юм байна. Цахим систем ашигласнаар тусгай з...
  • ГЭРЛЭЛТ/алгын чинээ өгүүллэг/
    Дугуйлан болох газар очтол хэн ч байсангүй. Хэсэг хүлээж байтал нэг охин хүрч ирэв. “Бид хоёр л шив дээ.” Тэр өдөр хоёулаа гадуур зугаалан найзалж, удалгүй бид хуримаа хийцгээв. – Уучлаарай. Тэр өдөр ганцхан чамд л худлаа газар зааж өгсөн юм гэж дөчин жилийн дараа эхнэр минь надаас уучлалт гуйв. – Тийм үү? Тэгвэл би тэднээс амарцгаая гэж гуйхгүй байсан ч б...
  • ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ БА ХҮН ТӨРӨЛХТӨН ЦОВДЛОГДСОН НЬ
    Өнөөгийн бидний амьдарч буй эрийн үенийг цахим ертөнцгүйгээр, олон нийтийн сүлжээгүйгээр төсөөлөхийн аргагүй. ШУ-ын хөгжил нь технологийн хөгжлийн түлхэц болсноор бидэ өдөр тутмын амьдралдаа хэрэглэх олон сайхан тусламж, хялбарчилсан, мэдээллийг олон талаас авах гэх мэт ашигтай олон зүйлийг технологийн хөгжлөөр дамжуулан олж авч байна. Малаа GPS-ээр хаа байгааг нь мэдэх боломжтой болтлоо...
  • Итгэмээргүй түүхүүд №1: Авралын тэврэлт
         Энэ түүх одоогоос 21 жилийн өмнө болжээ. АНУ-ын Massachusetts мужид амьдардаг Жексоны гэр бүлийнхэн удахгүй мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээн тун аз жаргалтай байв. Гэтэл гэнэт өвдөлт өгч эмнэлэгт хүргэгдлээ. Ихэр эгч дүүс төрөх хугацаанаас 12 долоо хоногийн өмнө мэндлэх нь тэр. Төрмөгцөө л шууд эрчимт эмчилгээний тасаг руу хүргэгдсэн ба эгч болох Кайли нь 992 ...
  • Амжилтанд хүрсэн хүмүүс яагаад аялах дуртай байдаг вэ?
    Хүн бүрийн хувьд амжилт гэдэг нь өөр зүйлээр хэмжигддэг. Амжилтанд хүрэх нь тийм ч чухал биш нэгэн байхад хүрэхийн төлөөх бүхнийг хийхэд бэлэн хүн байна. Харин амжилтанд хүрэх нууц юу болох талаар олон  зөвлөгөө байдаг ч энд та бүхэндээ амжилтанд хүрсэн хумүүсийн ихэнх хувь нь яагаад аялагчид байдаг талаар мэдээлэл хүргэе. 1. Тэд ая тухтай байдал хэрхэн бүрдүүлэхээ мэддэг Олон ая...
  • Нидерландын улаан дэнлүүний гудамж
    Жил бүр олон тооны охидыг бүжигчнээр ажиллуулна хэмээн ажилд авдаг ч тэдний мөрөөдөл энд төгсдөг. Харамсалтай ч үнэн бодит байдал.  Та заавал дуустал нь үзээрэй
  • Автобусны компаниудыг нэгтгэжээ
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автобус нэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус байгууллагуудыг нэгтгэж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор ...
  • Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулсаар байна
    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхэлснээс хойш Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 22 дугаар хороог хариуцсан 1 дүгээр ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдтэй 8 удаа уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аж ахуйн нэгжүүдэд өгч, тохижилтын ажлыг гарын доорх материалаар х...
  • ХИРГҮЙ ЦЭВЭР СЭТГЭЛ
    “Хиргүй цэвэр сэтгэл” гэдэг ухагдахуун ер нь америк хавийн ахуй амьдралд л тэрхүү үлгэр дуурайлал болсон зүйл нь байсан байх. Жишээ нь юу юуны гэнэ үү нэг мундаг их сургуулийн юу юуны гэнэ үү нэг мундаг эрдэмтэн эмэгтэй “Хүүхдийн хиргүй цагаан сэтгэл гэж юутай ариун нандин” гэх мэтээр тун утга балархай үгийг бүр нэг уярч хайлсан нүдээр шүүрс алдан өгүүлэхэд дэргэд...
  • ИЛБЭНХ
    Нохдын овогт багтдаг илбэнх дунджаар 65 см орчим урттай, сүүл нь 20-25 см, 4-10 кг жинтэй,3-4 жил насалдаг холимог идэштэй, хөхтөн амьтан. Илбэнхийн сарвуу богинохон ч хуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ 5-10 цагариган судалтай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүнд урт хумс нь нөлөөлдөг. Энэ амьтан тэн...
  • Нэгэн цагт өрөөний найзууд байсан "одууд"
    1. Райн Гослинг болон Жастин Тимберлейк Диснейн "Миккей Маус Клуб" шоунд тоглож байх үедээ тэд 11 настай, өрөөний хамтрагчид байв. Гослингийн ээж Канад руу ажлаар явсан байсан тул тухайн үеийн түүний асрамжлагчийг  Жастиний ээж оролж байжээ. 2. Конни Бритман болон Лаурен Грахам "Friday Night Lights" киноны жүжигчин Конни Бритман, "Parenthood" к...
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    7 сарын 7-ны Мягмар гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянгол дүүрэг 10.30-14.30 цагт: 16-р хороо Туулын гудамж, Туулын 4, 7-11, 13, 15-р байр, Синди Би ХХК, Шүүхийн ерөнхий зөвлөл орчмоор, 14.30-17.30 цагт: 2-р хороо 2-р хороолол 67-1, 67-2, 67-3-р байр, С...
  • Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг 15 шалтгаан
    Дэлхий дээр өндөр насалж буй хүмүүсийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн аман яриа байдаг харин үүнийг хэр бодит болохыг шалгахаар эрдэмтэд судалгаа явуулжээ. Судалгаанд 49 хүнийг хамруулахад зөвхөн 2 нь л эрэгтэй байв. Ийнхүү энэ яриа үнэн болох нь батлагдав. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг шалтгаан эдгээр ч байж болох юм.
  • Олон жилийн насжилттай акталсан зарим барилгыг буулгаж эмнэлэг, автозогсоол барина
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих  өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто г...
  • Цөлийн гайхамшиг
    Байгалийн бүтээсэн цөлийн гайхамшиг камерт хэрхэн буусныг сонирхуулъя. 1. Намибын цөл 2. Цагаан цөл, Бразил 3. Колорадо, АНУ 4. Цагаан элс, Шинэ Мексик 5. АНУ, Неведа 6. Цагаан цөл,  Египет 7. Сахар 8. Невада 9. Цөлийн нуур, Канад 10. Антарктидын цөл Эх сурвалж: www.boredpanda.com
  • “Нийслэлийн өдөр”-өөр өнгөрсөн жил хийсэн ажлаа иргэдэд танилцуулна
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийслэлийн өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулсан байна. Энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой тохиож байгаа ба &...
  • Зүүн Хойд Азийн хотуудын “Ногоон хотын хөгжил” форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна
    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Тус ажлын хүрээнд бүс нутаг дахь...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
ЭНэ хүн САНАЛ авчихаад энэ хэдэн жил тэдний төлөө буюу улс эх орныхоо төлөө түй ч байхгүй дээ. Харин сонгогдсон тойргоосоо хаммагүй 100 айлын барилгын дэлгүүрүүдээр өөрийгөө л пиардлаа даа.
    • хариулах
зочин (зочин)
ахаас нь асуугаач

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.