МЭДЭЭ

ЯАГААД БОДЛОГЫН СУДАЛГАА ХЭРЭГТЭЙ ВЭ?


2018 оны 01 сарын 03, 12:26
 bcoADKxqB4
АНУ-ын улс төр дэх Бодлогын судалгааны төвүүдийн (Think Tank) эзлэх байр суурь

Тинк танк-Бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан, санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж товчхон тодорхойлж болно. (Think tank гэсэн нэр томьёог бодлого судалгааны төв, хүрээлэн, бодлогын төв гэх мэтээр орчуулж болох мэт боловч нэр томьёоны зөрүүнээс зайлсхийж энэ хэвээр нь галиглан хэрэглэсэн болно.)

XX зууны эхэн үеэс АНУ-д Тинк танк түгэн дэлгэрсэн нь дараахь хүчин зүйлстэй холбоотой гэж үздэг. Үүнд, 

  • Улс төрийн намын болон намын сахилга бат сул хөгжсөн, улс төрийн тогтолцоо, 
  • Филантропи (нийгэмдээ өгөх, туслах, хандив) үзэл санаа түгэн дэлгэрсэн 1870 онд саятан 100 байсан бол 1916 гэхэд 16 000 саятантай болсон. Үүнээс, нийгэмдээ өгөх үзэл санаа дэлгэрч, боловсрол, их сургууль, номын сан, эмнэлэг, музей, сангууд байгуулагдаж эхэлсэн.
  • Төрийн үүргийг хязгаарлагдмал төвшинд зөвшөөрөх, засаг захиргааны үйл ажиллагааг байнга шалгаж, нягтлах эрмэлзэл хүчтэй байдаг, 
  • Улстөрч, албан хаагчдаас хараат бус экспертүүдийн үнэлэлт, саналыг харгалзах сонирхол хүчтэй байдаг зэрэг холбогдоно. 

Яагаад хэрэгтэй гэж?

Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аппарат дахь бодлого боловсруулах чадамж илүү боловсронгуй болсон ч гэсэн тинк танкуудын судалгааг үнэлж үзэх дараахь үндэслэл байдаг. Нэгд, Засгийн газрын төвшинд тогтсон хандлагыг “эвдсэн” бүтээлч санал бага гардаг байхад тинк танкууд илүү холыг харсан бодитой судалгаа гаргаж чадна гэж үздэг. Хоёрт, дээрхтэй холбоотойгоор засаг захиргааны төвшинд стандартчилагдсан горимын дагуу “явцуу” хүрээнд шийдэл гаргадаг бол тинк танкууд өөрчлөлтийг зоригтой санал болгож чаддаг аж. Гуравт, тинк танкууд сонирхлын зөрчлөөс ангид шинжээчдийг бүрэн дайчилж, хамтран ажиллах бүтэц бий болгож чаддаг давуу талтай гэж үздэг (McGann, 2005). 

АНУ-ын улс төрд гүйцэтгэдэг үүрэг 

Дээрхээс үзвэл, тинк танкууд нь бодлогын хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх, өмгөөлөл, нөлөөллийн ажиллагаа явуулах үүрэгтэй гэж үзэж болох боловч тинк танкуудтай уулзаж үзэхэд АНУ-ын улс төрд үүнээс илүү өргөн хүрээтэй үүрэг гүйцэтгэдэг гэж ажиглагдав. Үүнд, 

  • Хүний нөөцийн бэлтгэл, хангалт хийдэг. Шинэ засаг захиргаа гарч ирээд холбооны засгийн бүтцийн удирдлага, бодлого боловсруулагчдыг тинк танкуудын судлаач, экспертүүдийг авч ажиллуулдаг. 
  • Сөрөг хүчний байр суурь, эсрэг хувилбарыг дэвшүүлэн Засгийн газарт үр дүнтэй шүүмжлэл өрнүүлдэг. Тинк танкууд өмнөх засаг захиргаанд ажиллаж байсан туршлагатай, холбоо сүлбээтэй, эх сурвалжтай экспертүүдийг мөн ажиллуулах сонирхолтой байдаг. Ингэснээр бодлогын нөхцөл байдлын талаархи хангалттай мэдээлэлтэй экспертүүдээр бодлогын альтернатив шийдлийг боловсруулдаг. Ингэснээр сөрөг хүчин нь тинк танкуудаар дамжуулан сүүдрийн Засгийн газрын үүрэг гүйцэтгэх боломжтой. 
  • Медиа контент бүтээхэд чухал үүрэгтэй. Бодлогын ялгаатай шийдлүүдийг Засгийн газрын хувилбартай харьцуулах, үнэлэх хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд тинк танкууд идэвхтэй оролцдог нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн чанар, нэр хүндийг өсгөдөг. Контент нь бодлогын шийдэлд анхаарснаар иргэдийн улс төрийн боловсролд чухал үүрэгтэй төдийгүй, улс төрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн нь хувь хүний асуудалд тулгуурласан дуулиан хөөхөөс илүү бодлогын шийдэл тойрсон шинжтэй болдог нь улс төрийн соёлын төлөвшилд чухал үүрэгтэй. 
  • Улс төрийн голлох хоёр намын хувьд эрх бариагүй үедээ ч хүний нөөцийн бэлтгэл байнга хангагдан шинэ захиргаа шилжилт хийхэд хялбар болж, залгамж халаа болон шинэ бодлогын уялдаа холбоо сайжирдаг.
  • Улс төрийн өрсөлдөөн, тэмцэл нь бодлогын хувилбарын өрсөлдөөн болдог. Улс төр нь ажил хэрэгч, сонгогчдын сонголт нь бодлогын сонголт болдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд үндэслэлтэй судалгаа бүхий бодлогын хувилбарын талаар олон талаас нь задлан шинжлэх, холбогдох экспертийг дайчлах боломж олгодог. 
  • AWqMnAqjpg5
  • Ангилал
  • Судлаач Жэймс Макган тинк танкуудыг олон шалгуураар ангилж үзсэн байдаг (2005). Зохион байгуулалтын төрлөөр нь 

    1. Ерөнхий эрдэм шинжилгээний чиглэлийн тинк танкууд.  

    • Экспертүүд нь эрдэмтэд голдуу байдаг бөгөөд эрдэм шинжилгээний судалгаанд тулгуурладаг. Оюутангүй их сургууль байдаг бөгөөд тодорхой шинжлэх ухааны салбар, чиглэлийг баримталж ажилладаг. 
    • Судалгаа нь урт хугацааг харсан байдаг
    • Хараат бус, обьектив шалгууртай
    • Урт, дэлгэрэнгүй судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт судалгааны бүтээл гаргадаг.

    Ийм байгууллагын жишээ гэвэл Брукингс Институшн (The Brookings Institution), Американ Энтерпрайз Институт (American Enterprise Institute), Стратеги Олон улс судлалын төв (Center for Strategic and International Studies) зэрэг орно. 

    2. Эрдэм шинжилгээний тусгай чиглэлийн тинк танк. Бүтэц, үйл ажиллагааны хувьд дээрхтэй төсөөтэй боловч эдийн засаг, нийгмийн халамжийн шинэчлэл гэх мэт тодорхой нэг сэдэв, чиглэлийг онцолдог. 

    • Тодорхой чиглэлийн асуудлаар ахисан шатанд гүнзгийрүүлэн судалдаг.
    • Судалгааны чиглэл тодорхой, түүнийг дагасан санхүүжилт, үйлчлүүлэгчид нь хязгаарлагдмал.

    Жишээ: Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо (National Bureau of Economic Research), Хамбургийн эдийн засгийн судалгааны хүрээлэн (Hamburg Institute for Economic Research). 

    3. Гэрээт судалгаа, зөвлөгөөний байгууллагууд. Төрийн байгууллагын захиалга, санхүүжилтээр судалгаа, дүн шинжилгээ, зөвлөмж боловсруулдаг байгууллагууд. 

    • Тодорхой чиглэлүүдээр мэргэжсэн байдаг. 
    • Судлаачдын хувьд хязгаарлагдмал эрх чөлөөтэй.
    • Судалгаа гэхээсээ илүү бодлогын шинжилгээнд илүү анхаардаг.
    • Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын бүтэцтэй байдаг.

    Үүний жишээнд, Рэнд корпорац, (RAND Research and Development) батлан хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгдөг, одоо илүү өргөн чиглэлд гэрээний үйлчилгээ үзүүлдэг. Урбан Институт (Urban Institute) үүний нэг жишээ. Ийм төрлийн байгууллага, төв, хүрээлэнгүүд Монголд ч мөн өргөн дэлгэрсэн. Тухайлбал, Нээлттэй нийгэм форум, СИКА, (Статистик, социологийн судалгааны төв) зэрэг байдаг. 

    4. Нөлөөллийн тинк танк. Тодорхой байр сууринаас асуудлыг хөндөж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд илүү улс төрийн өнгө аястай байдаг. 

    • Тодорхой үзэл суртал, их үйлс, зорилготой
    • Хүн амын дунд өөрийн үйлчилдэг бүлэг, сегменттэй. 
    • Намын улс төрийн үйл ажиллагаатай уялдаатай. 
    • Тодорхой асуудлаар хууль, бодлогод өөрчлөлт оруулах эрмэлзэлтэй

    Жишээ нь, Эрүүл эдийн засгийн төлөөх иргэд (Citizens for a Sound Economy), болон КАТО хүрээлэн (the CATO Institute) зэрэг болно. 

    5. Бодлогын бизнес зарчимтай байгууллагууд нь өөрийн үзэл санааг менежментийн арга барилаар боловсруулж, сурталчлах сонирхолтой байдаг.

    • Корпорацийн үр ашигтай бүтэц, зохион байгуулалттай байдаг. 
    • Менежмент, маркетинг, борлуулалтын зарчмуудыг бодлогын судалгаанд ашигладаг. 
    • Эрдэм шинжилгээний шинжтэй бодлогын судалгаа нь бодитой хэрэгцээ хангадаггүй гэж үздэг. 
    • Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, улстөрчдийн хэрэгцээнд нийцүүлж бодлого боловсруулах ёстой гэдэг. 
    • Богино хэмжээний, энгийн хэллэгтэй зөвлөмж гаргаж, тулгамдсан асуудалд түлхүү анхаардаг. 
    • Яаралтай асуудалд хариу өгөх, шийдэл боловруулахад анхаардаг.

    Жишээлбэл, Хэритэж Сан (Heritage Foundation), Эдийн засгийн бодлогын хүрээлэн (Economic Policy Institute) гэх мэт. 
    Өөр нэг чухал шинж бол ерөнхий үзэл суртлын байр сууриар нь ангилж үзэх нь чухал байдаг. Учир нь үзэл суртлын өнцөг судалгааны чиг хандлагаас гадна дүгнэлтэд нөлөөлдөг. Нэг талаас консерватив буюу чөлөөт зах зээлийн эдийн засгийн болон уламжлалт нийгмийн бодлогыг дэмждэг байхад либертар тинк танкууд эдийн засгийн хувьд адил бодлоготой боловч нийгмийн бодлогын хувьд төрийн зохицуулалтыг эсэргүүцдэг аж. Прогрессив тинк танкууд эдийн засгийн бодлого дахь төрийн зохицуулалт, оролцоог таашаадаг боловч нийгмийн бодлогын хувьд олонхи нь төрийн оролцоог бууруулахыг дэмждэг. Төвч байр суурьтай тинк танкууд консерватив болон прогрессив байр суурийн дундыг барих гэж үздэг байна. 

    Үзэл суртлын чиг баримжаагаар нь тинк танкуудыг ингэж ангилж үзэж болно.

    (McGann, 2005)

nINCS6

Хүргэх суваг

Тинк танкууд нь өөрийн үйл ажиллагааг Конгрессийн гишүүд, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад янз бүрийн байдлаар хүргэдэг. Арга хэмжээ зохион байгуулах- Тинк танкууд семинар, бага хурал, лекц, дугуй ширээний ярилцлагыг байнга зохион байгуулж байдаг. Тухайлбал, Стратеги, олон улс судлалын төвийн вэб сайт дээр жилд 2000 гаруй арга хэмжээ зохион байгуулдаг гэжээ. (https://www.csis.org/)

Нийтлэл- Ихэнх тинк танкууд өөрийн гэсэн сэтгүүл, товхимол, өгүүлэл, зөвлөмж, мөн мультимедиа нийтлэл гаргадаг байна. Карнегийн олон улсын энх тайвны сан гэхэд л Гадаад бодлого (Foreign Policy) сэтгүүлийг Гадаад харилцааны зөвлөлөөс Гадаад хэрэг (Foreign Affairs) 

Тинк танкуудын зохион байгуулалт сэтгүүлийг хоёр сар тутамд гаргадаг байна. Сэтгүүлээс гадна судалгааны тайлан, ном, нэг сэдэвт бүтээл, видео зэргээс гадна бүх тинк танкууд вэбсайт, вэблог, имэйл жагсаалтыг идэвхтэй хэрэглэдэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй нягт хамтарч ажилладаг. Ихэнх тинк танкуудын судлаач, мэргэжилтнүүд голлох телевизийн нэвтрүүлэг, шоунд байнга оролцдог, сонины голлох нийтлэл, редакцийн зурвас бэлтгэхээс гадна байнга зочин экспертээр оролцож санал, дүгнэлтээ хуваалцдаг байна. 

Төрийн байгууллагатай нягт хамтран ажилладаг. Тинк танкийн экспертүүд Конгрессийн сонсголд оролцдог, гишүүдэд мэдээлэл, дүгнэлтээ өгөхөөс гадна гишүүд, төрийн албан хаагчдын тинк танкийн арга хэмжээ, хурал, семинарт урьж мэдээлэл солилцох туршлага түгээмэл ажээ. Гишүүдийн хувьд ч өөрийн саналыг урьдчилаад шалгахын тулд тинк танкуудтай уулзах, зөвлөлдөх, хараат бус шинжээчдийн шүүлтүүрээр оруулах сонирхол их байдаг байна. 

Хуулиараа тинк танкууд тодорхой хуулийн төслийн талаар нөлөөлөл үзүүлэхийг хориглодог ч томоохон бодлогын асуудлаар тинк танкуудын нөлөө хүчтэй байдаг гэж үздэг. Учир нь тинк танкууд бодлогын чиглэлийн талаар сүлжээ, эвсэл байгуулах, ижил сонирхолтой, үзэлтэй талуудыг холбох чухал үүрэгтэй байдаг нь тэдгээрийн үр нөлөөг нэмэгдүүлж байдаг. Энэ холбоо сүлбээний ачаар тинк танкуудаас олон хүмүүс Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын салаа мөчирт орж ажиллах нь нийтлэг байдаг. 

Санхүүжилт

Санхүүжилтийн хувьд нээлттэй, хувийн сан, корпораци, хувь хүн, Засгийн газрын санхүүжилт, гэрээний төлбөр, гаднын Засгийн газар гэх мэт олон эх үүсвэртэй байдаг. Ийнхүү нээлттэй байхын цаад нэг эх үүсвэрээс хараат бус байх эрмэлзэлтэй холбоотой.  АНУ, Канадад татвараас чөлөөлөгддөг. 

Дүгнэлт

АНУ-ын бодлого боловсруулах үйл явц дахь тинк танкуудын үүрэг нь түүхэн хувьслын явцад зөвхөн бодлогын шийдэл боловсруулах, түүнийг сурталчлах, нөлөөлөхөөс илүү өргөн хүрээнд хөгжиж иржээ. 

Сонгуулиар нэг намаас нөгөө улс төрийн хүчинд эрх мэдэл шилжих үед тинк танкууд боловсон хүчний сэлбэлтийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Сөрөг хүчинд шилжсэн намын боловсон хүчин, экспертүүд тинк танкууд байршиж, мэргэжсэн судалгаа, ажлаа үргэлжлүүлэн хийх, мөн Засгийн газрын явуулж буй бодлогыг бодитой, үр дүнтэй шүүмжлэх, алтернатив хувилбарыг дэвшүүлж байдаг. Хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй идэвхтэй хамтарч ажилласнаар эдгээр алтернатив хувилбар болон Засгийн газрын бодлогыг харьцуулах, дэнслэх боломж үүсч, мэдээллийн хэрэгслийн хувьд илүү хүчтэй, чанартай байж, дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэх боломж илүү бүрддэг байна. Товчхон хэлэхэд, сөрөг хүчин нь тинк танк, медиагаар дамжуулан сүүдрийн Засгийн газрын үүргийг гүйцэтгэдэг ажээ. 

Үүний ачаар сонгуулиар эрх мэдэл солигдсон ч Засгийн газар мэргэжлийн удирдлагын шилжилт саад багатай явагдаж, медиа контент сайжирч, иргэдэд бодитой мэдээлэл очиж, улс төрийн хэлэлцүүлэг нь хувь хүн гэхээсээ илүүтэй тодорхой бодлогын шийдэлд түлхүү анхаарах улс төрийн соёлыг төлөвшүүлдэг ажээ. 

Иймд манай улсын хувьд ч гэсэн энэ жишгийг харгалзан үзэж, тинк танкуудыг хөгжүүлэх, одоо байгаа судалгааны байгууллага, хувийн байгууллагуудын мэдээлэл, датаг нээлттэй хуваалцдаг, хэвлэн нийтэлдэг, бодлогын судалгаанд хэрэглэдэг байх, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ чиглэлээр дээрх байгууллагуудтай хамтран ажилладаг байх нь чухал юм. 

Судалгааны байгууллагуудын хувьд ч мөн хурдтай байх, тулгамдсан асуудлаар богино хугацаанд шийдэл санал болгох чадамжийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний өндөр төвшинд гэхээсээ илүү шийдвэр гаргагчид болон олон нийтийн хувьд энгийн, хялбар байдлаар томёологдсон дүгнэлт, тайлбар гаргаж хэвших нь оновчтой юм. 

Төсөв санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд шинээр судалгааны бүтэц байгуулах гэхээсээ илүү одоо байгаа судалгааны байгууллагын судалгааг олж нэгтгэх, томоохон компаниуд, банкууд, санхүүгийн байгууллагуудын судалгаа, дүн шинжилгээг нэгтгэх, энгийн хэлнээ буулгах, судалгааны дата бүхий газруудын дүнг нэгтгэн буулгадаг бүтцийг хөгжүүлбэл бэлээхнээ хийгддэг судалгааг бодит бодлогын шийдэл боловсруулахад ашиглах боломж нээгдэх юм.

Ашигласан материал

James McGann, 2016 Global Go Think Tank Index Report  University of Pennsylvania, 2017.
James G.McGann, Think Tanks and Policy Advice in the US, University of Pennsylvania, 2005.

Эх сурвалж: Д.Бадамдаш

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хоёр уурхайчин амь үрэгдсэн ноцтой осол гарчээ
    Өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 18:00 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Таван шүтээн” ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайн нүүрсний уурхайн аманд нуралт болж гурван уурхайчин дарагдан, хоёр нь нас барсан ноцтой осол гарчээ. Уул уурхайн аврах ангийн 35 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 30 наста...
  • Баяр наадмын үеийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарь
    Хүнсний дэлгүүрүүд:  07 дугаар сарын 10-нд 09.00-24.00 цаг хүртэл ажиллаж, 7-р сарын 11,12-нд амарч 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. "Номин Холдинг " ХХК-ны салбар дэлгүүрүүд: 07-р сарын 10-нд "УИД"-ийн супермаркет, 1А 6-р танхим 08.30-24.00 цагт ажиллаж, бусад салбарууд 09.00-22.00 цагт ажиллана.  7-р сарын 11,12,13-нд бүх хайпермаркэт...
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    7-р сарын 1-ний Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 6, 14, 12-р хороо 7Б, 8, 13Б, 15, 27, 31, 38, 40, 41, 49А, Б, 51А, Б, 53А, 55, 56, 64, 66, 90-р байр, Улаанбаатар сан, Хиймор-12 СӨХ, Зоку, Бридж констракшн, Согоо н...
  • УЛААНБААТАРЫН УТААГ ХЭН Ч ЯРЬДАГГҮЙ, ХАРИН ТА
     УЛААНБААТАР ХЭР ЗЭРЭГ ХОТ ВЭ? УЛААНБААТАРЫН ТУХАЙ ТАНЫ БОДОЛ? Гадны жуулчнаас ингэж асуувал: Утаатай, бохир, амьсгалах аргагүй, хүйтэн, хүмүүс нь амин хувиа хичээсэн, замын хөдөлгөөний дүрэм гэж байхгүй, явган зорчигчид  улаан гэрлээр машины урдуур зам хөндлөн гардаг. Шүлс нусаа гудамжинд хаядаг, бохир заваан л гэж ихэнх нь хариулах байх. Яг үнэндээ бид өдөр бүр харж дассан ба...
  • Ж.НУРЛАН Монгол Улсын Гавьяат тамирчин болжээ
    Монгол улсаас төрсөн анхны Бодибилдингийн Дэлхийн аварга Ж.Нурлан Монгол улсын Гавьяат Тамирчин цолоор шагнуулж байгаа юм байна. Тэрээр 2014 онд Энэтхэгийн Мумбай хотод зохион байгуулагдсан бодибилдингийн ДАШТ-ий 40-49 насны "Мастерын ангилал"-д алтан медаль хүртэж, энэ спортын төрөлд Монголын бодибилдингийн анхны Дэлхийн аварга цолтон болсон юм. Шинэхэн гавьяатад нийт энэ ...
  • Нэгэн зураач насанд хүрэгчдийн буддаг ном хийжээ
    Их Британийн  авьяаслаг зураач Иоханна Басфорд  насанд хүрэгчддэд зориулсан буддаг ном хэвлүүлэн гаргасан ба энэ ном 1 саяас илүү хувь борлогдоод байгаа юм байна. Уг номыг та Амазон сайтаас худалдан авах боломжтой ба номонд  ан амьтад, үлгэрийн мэт ой мододын зураг бий  гэнэ.
  • “Монголд үйлдвэрлэв 2015” Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ
    Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 12:00 цагаас Мишээл экспо төвд болно. 2015 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдв...
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн газрын зураг
    Африк Хятад Франц Итали Өмнөд Америк
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс
    Нас бол зүгээр л тоо гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэж ч ярьцгаадаг. Харин эдгээр ярианууд үнэхээр үнэн болохыг баталсан дараах хүмүүсийг танилцуулж байна. Тэд өөрсдийн амьдралд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй бусдад ч гэсэн итгэл найдвар хайрласан гайхалтай хүмүүс юм. 1. Жеффри Лайф /Jeffrey Life/ Бодибилдингийн тамирчин, нас-76...
  • Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл
    1.Талархлаа үргэлж илэрхийлэх. Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй...
  • Улс төрчдийн хөгжилтэй бичлэг
  • Анжелина Жоли болон Брэд Питт нар 7 дахь хүүхдээ өргөж авчээ
    Холливудын алдарт хосууд гэр бүлийнхээ 7 дахь  шинэ гишүүнийг хүлээн авч Сириэс 2 настай хүү өргөж авсан байна. 39 настай жүжигчин бүсгүй Жоли Питт гэр оронгүй хүмүүст туслах сайн үйлсийн аянд оролцох үеэрээ бяцхан хүүтэй анх уулзаж, өрөвдөн нулимс унагасан ба хүү хариуд нь түүнийг тэвэрсэн тэр мөч сэтгэл хөдлөм байсан  талаар НҮБ-ын ажилтан дурсчээ. Брэд Питт, Анжелина Жоли...
  • Маш хялбар сонжоо: Танд хамгийн чухал нь юу вэ?
          Дараах асуултууданд бодолгүйгээр хамгийн түрүүнд толгойд бууснаараа хариулаарай. Энд ямар ч логик сэтгэлгээ хэрэггүй гэдгийг анхааруулья. 1. Та өөрийгөө хэн нэгэнтэй хамт ойд явж байна гэж төсөөл. Тэр хэн бэ? 2. Ойд нэг араатантай таарлаа. Тэр ямар амьтан байсан бэ? 3. Амьтантай таараад та ямар үйлдэл хийх вэ? 4. Та үргэлжлүүлэн явсаар ойн заха...
  • Шинээр гарах Барби хүүхэлдэй "аймар" уу?
    Шинэ загварын барби хүүхэлдэй худалдаанд гарахад бэлэн болсон ч харилцан яриа хийдэг хүүхэлдэй худалдаж авах эсэхэд эцэг эхчүүд эргэлзэж буй бололтой.  Учир нь эдгээр тоглоомууд Wi-Fi-д холбогдож, эзнийхээ хэлсэн үгийн талаар интернетээс илүү их мэдээлэл олсны эцэст  эргэж хариулт өгөх юм. Энэ нь эргээд тухайн хүний мэдээллийг алдах аюултай гэж үзэж байгаа бол үйлдвэрлэгчид ха...
  • Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг Сүхбаатар дүүрэгт шинээр нээлээ
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороонд байгуулсан. Уг ажлын хүрээнд салбар дугуйланг шинээр Сүхбаатар дүү...
  • Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь Бодо Шеффер [сонсох ном]
    Хүн бүр л мөнгөтэй болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг. Гэсэн ч энэ мэдээж санаснаар болохгүй л дээ. Бодо Шеффер хэмээх хүний бичсэн энэхүү сонирхолтой номыг сонсох хэлбэрээр хүргэж байна. Та амрах үедээ нэг удаа сонсоорой. Магадгүй танд шинэ санаа өгч, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мэдлэг, арга замыг зааж өгөх болно. Мөн та номын талаар сэтгэгдлээ манай энэ нийтлэлийн доор бичи...
  • Баярын өдрүүдэд 397 хүүхэд мэндэлжээ
    Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд буюу 2014 оны арван хоёрдугаар сарын 31-ний оройн 17.00 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09.00 цаг хүртэл НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдалд хуваарийн дагуу ажиллажээ. Шүд, эрүү нүүрний төв, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэн...
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 сонирхолтой ялгаа
    Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай нь мэдээжийн хэрэг. Гэхдээ жижиг сажиг, анзаарагдамгүй зүйлийг хүртэл тэд өөрөөр хийдэг ажээ.    1. Тэд хувцасаа тайлахдаа Эрчүүд хувцсаа тайлахдаа гараа ар талаараа гаргаж, хувцасныхаа ар талаас татдаг бол эмэгтэйчүүд урд талаасаа хувцасныхаа зах ирмэгээс татдаг. Иймээс эмэгтэйчүүдийн тайлсан хувцасны дотор нь дандаа эргэчихсэн ба...
  • “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны нээлт боллоо
    Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа -2015” уралдааныг гурав дахь жилдээ энэ сарын 23-наас тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл II үе...
  • Арслангуудтай наадаж байгаа эр. Зоригтой юм аа
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.