МЭДЭЭ

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөхөөр болжээ


2018 оны 01 сарын 13, 14:15

Засгийн газраас “Монгол зэс корпораци” ХХК-ийн эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаад буй. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоор болсон байна.

Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг төлөөлж У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэ нарын дөрвөн хүн ажиллаж буй. Эдгээрээс “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээхээр болсон байна. Харин 49 хувийн төлөөлөл болох М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д шинээр томилогдох нэр бүхий хүмүүсийн холбогдох материал АТГ-т хянагдсаны дараа олон нийтэд зарлагдахаар хүлээгдэж буй юм. Тус үйлдвэрийн ТУЗ-д:

1. Х.Хэрлэн /АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч/

2. Б.Элбэгзаяа /УУХҮ-ийн яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга/

3. Г.Билгүүн /ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/

4. С.Наранцогт /Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга/

5. Д.Баярсайхан /СЗХ-ны дэд дарга/ нарын таван хүнийг шинээр томилуулахаар Засгийн газраас чиглэл өгсөн байна.

Эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хариу ирүүлсний дараа том...

Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Och.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой дансыг Швейцарийн шүүх царцаажээ
    Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ $1.85 саяын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан тухай мэдээлжээ. Рио Тинтогийн олборлолтын гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй Монгол улсын экс сангийн сайдын авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд ийм арга хэмжээ авсан байна. Данснуудын н...
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
    -Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно-  Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад ...
  • Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Болгараас мөнгөн медаль хүртэв
    “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Универсиад” их наадам болон Азийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн ганцаараа оролцож мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр Софигийн дэвжээнд 62 кг-ын жинд зодоглосон бөгөөд тэгшитгэлд Туркийн Б...
  • Тэнгэрийн санааг тэрлэхүй
    Хадны зураг, чулууны бичиг Хүн төрөлхтний анхны бичиг үсэг хадан дээр сийлэгджээ. Ан аваас олз омогтой ирсэн эртний хүмүүс түүдэг галаа тойрон бүжиж, агуйнхаа ханан дээр зосоор зурсан зургууд анхны урлагийн бүтээл байв. Балар эртний сүг зураг бол чулуун бийрээр хадан дэвтэр дээр тэрлэсэн анхны шүлэг байж ч мэднэ. Хүн төрөлхтний бичиг үсгийг фразограф буюу санаа үсгээс үүссэн гэж үздэг ш...
  • Д.Кёкүшюүзан Батбаяр: Уул уурхай муухайдаа биш тэгж авч ирсэнд асуудал байна
    Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюүзан Батбаяртай ярилцлаа. - Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед манайд цөөхөн хэдэн компани амжилттай ажиллаж байгаа талаар бизнесийн хүрээнийхэн ярилцаж байгаа. Тэр дунд танай компанийг гойд байгаа дуулдах юм. Та яг ямар, ямар чиглэлд бизнес эрхэлж байна вэ?...
  • ФОТО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшуд бараалхлаа
    Видеог mpa.mn Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшуд бараалхлаа. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн...
  • Өдрийн турш эрч хүчтэй байх аргууд
    Монголын топ модель, Herbalife Nutrition компанийн фитнес зөвлөх бидний танил Б.Галбадрах, эрч хүч эерэг энергиэр дүүрэн нэгэн. Түүнийг яаж ийм олон ажлыг амжуулж, бүхэл өдрийн турш цог золбоолог байдаг нууцыг уншигч та бүхэнтэй хуваалцъя. Өдрийн турш эрч хүчтэй, энергээр дүүрэн байх нь амьдралын чанарыг хамгийн их дээшлүүлдэг. Илүү их эрч хүчтэй байхад энгийн хэдэн чух...
  • Цагдаагийн дэд ахлагч Г.Жавхлан “Чадварлаг алба хаагч”-аар шалгарлаа
    Зургаадугаар сард хамт олноо хошуучлан “Чадварлаг алба хаагч”-аар Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Жавхлан шалгарч, өнөөдөр “Батламж”-аа гардан авлаа. Г.Жавхлан “Би цагдаагийн байгууллагад 7 дахь жилдээ тэр дундаа тус албанд 3 дахь жилдээ ажиллаж байна. Тус албанаас зохи...
  • Ц.Сүхбаатар Олон улсын ардчиллын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар Испани Улсад зохиогдож буй Олон улсын ардчиллын холбооны ээлжит чуулганаар тус байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулжээ. Ц.Сүхбаатар нь дипломат салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх, мөн Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт ...
  • Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ы...
  • Өнгөрсөн ба одоо үеийн ялгаа
  • Хөөрхөн юм аа, цаана байгаа өвөө хүртэл зүгээргүй
  • Марвелын “avengers: infinity war” Хятадгүйгээр түүхэн дээд амжилт тогтоолоо
    Марвелын супер баатруудын ээлжит бүтээл “Avengers: Infinity War” кино өнгөрсөн амралтын өдрүүдээр анх удаа дэлгэцэнд гарахдаа дэлхий даяар $630 саяыг олж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Сая Хонг Конгод уг бүтээл нээлтээ хийсэн ч эх газрын Хятадын зах зээлд тавдугаар сарын 11-нд нээлтээ хийх юм. Нээлтийн амралтын өдрүүдэд ...
  • Lg g7 thinq шилдэгээр шалгарсан хамгийн тод дүрслэлтэй дэлгэцтэй ухаалаг гар утас
    Шинэ загварын супер тод дэлгэц нь бага цэнэг зарцуулалтаар илүү тод дүрслэл болон гайхалтай зургийг танд хүргэнэ LG Electronics (LG)- ийн шинэ загварын ухаалаг гар утас нь 3120 x 1440 пикселийн QHD+ нягтралтай 6.1 инчийн FullVision дэлгэцтэй, бусад утаснаас харьцангуй тод 1000 нит хүртэл дэлгэцийн гэрэлтүүлгийг бий болгох чадвартайгаар бүтээгдэж буй юм. LG G7 ThinQ ухаалаг гар ...
  • Тавдугаар сарын 28-ны Даваа гарагт цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
    Тавдугаар сарын 28-н буюу маргааш дараах газруудад цахилгааны хязгаарлалт хйигдэнэ. Засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10:30-17:30 цагт: 10, 11-р хороо Цагдаагийн гудамж 16, 31, 45, 46, Сангийн яамны 60 айл, Герентологийн үндэсний төв, 17, 186-р цэцэрлэг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институ...
  • Шадар сайд олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй санал солилцов
    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр олон улсын зарим байгууллагын тэргүүнүүдийг тусгайлан хүлээн авлаа. Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн захирал Красай Чанавонгсэтэй уулзахдаа тус төвийн үйл ажиллагаанд манай улсын онцгой байдлын байгууллага 2002 оноос идэвхтэй оролцож ир...
  • Пауэрлифтингийнхэн Азийн аваргаас алт, хүрэл медаль хүртлээ
    Энэтхэгт пауэрлифтингийн Азийн АШТ энэ сарын 1-5-нд болж, манай хоёр тамирчин медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний М-1 ангиллын -120 А.Отгонбаяр алтан медаль хүртсэн бол залуучуудын ангиллын 83 кг-ын жинд Х.Төртайван хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тивийн аваргын тэмцээнийг өндөрлүүлэв. А.Отгонбаяр суултын төрөлд 280 кг-ыг шахсан бол хэвтээгээс 230, газраас таталтаар 230 кг...
  • Сүхбаатар дүүрэгт "Манай хороо-Миний гудамж" аян эхэллээ
    Нийслэлийн ИТХ-аас 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах” жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг Сүхбаатар дүүрэгт зохион байгуулах дэд Ажлын хэсэг Баасан гарагт хуралдлаа. Аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуй нэгжийн ү...
  • Үндэсний компаниуд нийслэлийн хаврын бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө
    Нийслэлийн 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 90 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг 90 бүтээн байгуулалтын ажлын трасст 1902 нэгж талбарын 216 га газар өртсөн бөгөөд суурин болон хээрийн судалгааг бүрэн гаргасан. Энэ онд хэрэгжүүлэх улсын чанартай томоохон б...
  • Г.Маналжав: Монголд co working space хөгжих боломж, орон зай асар их бий
    “Монголын инновацийн 7 хоног” үргэлжилж байна. Энэхүү долоо хоногийн хүрээнд өнөөдөр “Инновацийн түншлэл-хөгжлийн гарц-2018” чуулган ШУТИС-ийн төв байранд болж байна. Инновацийн долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдах өөр нэгэн сонирхолтой арга хэмжээ нь ирэх бямба гаригт болох “Co.Mo unconference-2018” буюу гарааны бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хам...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.