МЭДЭЭ

Хуванцaр материалыг "идэгч" бодисыг эрдэмтэд санамсаргүй нээжээ


2018 оны 04 сарын 17, 15:08

Эрдэмтэд саяхан хуванцар материалыг задлах чадвартай бодис нээсэн нь дэлхийн хог хаягдлын асуудлыг шийдэхэд том дэвшил боллоо.

Анх 2016 онд Японы хог боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд хуванцрыг иддэг бактери илрүүлснээ зарлаж байв. Үүнийг батлахаар ажилласан эрдэмтэд санамсаргүйгээр хуванцар идэгч энзимийн маш хүчтэй хувилбарыг гаргаж авчээ.

Үүнийг Их Британий Портсмутын их сургуулийн биологич Жон Макгихан тэргүүтэй эрдэмтэд нээсэн байна.

Шинэ бодисыг PETase гэж нэрлэж байгаа нь усны сав хийхэд ашигладаг PET төрлийн хуванцар материалыг задалдагтай холбоотой гэнэ.

Энэ төрлийн хуванцар сав байгаль дээр задрахдаа олон зуун жилийн хугацаа шаарддаг.

Харин шинэ бодисыг ашигласнаар богино хугацаанд задалж, дахин боловсруулах боломжтой болж байна.

Мөн энэ бодисынхоо бүтцэд дахин бага зэрэг өөрчлөлт оруулаад PEF төрлийн хуванцрыг задлах бодис гаргах боломжтой гэнэ.

“Энэ бол хуванцрыг задалж, дахин боловсруулахад маш чухал хэрэгтэй технологи юм. Үүний тусламжтай бид PET төрлийн хуванцрыг түүнийг бүрдүүлэгч суурь бодисууд хүртэл нь задалж чадах тул өндөр үр ашигтай дахин боловсруулах боломж нээгдэж байна....

Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Ikon.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.