МЭДЭЭ

Сунгалттай паспортоор зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа


2018 оны 05 сарын 15, 15:20

Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ.

Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Түүнчлэн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

 ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ

КОНСУЛЫН ГАЗАР

2018.05.14

...
Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Och.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ
    Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ. ...
  • Лордегийн жинхэнэ үерхэл
    Гэнэтийн нэр алдар хүнийг эвддэг хэдий ч поп дууны хар-гүнж гэгддэг Лорде бусад шиг алдрын ертөнцөд ухаанаа алдахыг хүсээгүй бололтой. 2 жилийн турш үерхэж байгаа найз залуу Жеймс Ловег дэмждэг болохоо харуулдаг дуучин 2 жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэж буйгаа харуулсан зургаа инстаграмд: "2 жил, элсэн шуурга одод хүртэл миний нүдийг булааж чадаагүй" гэсэн тайлбартайгаар нийт...
  • СУПЕР ОНИГОО ГЭЖ МЭДЭХ ҮҮ
    21-р зууны СУПЕР ОНИГОО бол энэ. Нийслэлийг утаанаас салгана. Энэ зургаар бол ГЭР ХОРООЛОЛ УТААНААС САЛЖ, бид жаргаж байгаам байна даа. Жирэмсэн эхчүүд маань санаа зовохгүйгээр хүүхэд багачууд маань асуудалгүй төрж, уушгины өвчлөл, ханиад томуу байхгүй бид жаргаж байгаам байна л даа. Муусайн хулхин дээр цэцэг ургуулж наадагчидаа, улс төрчидөө, Монголын Төр засаг, Улаа...
  • М.Алтанцэцэг: Та аав ээжийгээ хайрлаж чадаж байгаа юу?
    Юнител Групп "Ногоон Зүрх-Аав ээжээ хайрлая" аяны хүрээнд ахмадуудад тулгамдаад буй нийгэм, соёл, эдийн засаг, сэтгэл зүйн асуудалд анхаарал хандуулан цуврал нийтлэлүүдийг хүргэж байна. Aхмадуудын нийгэм, соёл, эдийн засгийн асуудал өдөр ирэх тусам тэдэнтэй хамт бүдгэрч байна. Гагцхүү бүгд хэзээ нэгэн цагт өндөр насанд очхоо ухамсарлан, ахмадуудын төлөө дуугарахгүй бол...
  • Гарааны зурхайгаас
    Орчин үед чинь бид морь уралдуулахаа байж, жийд уралдуулдаг болсон. Жийпээ мориор дагадаг гэж бодтол одоо бүр Хүн уралдуулдаг болох нь.
  • МОНГОЛЧУУД 1947 ОНД “ӨВЛИЙН ӨВӨӨ”-ТЭЙ “УУЛЗЖЭЭ”.
    Өвлийн өвгөний түүх: Өвлийн өвгөн буюу Дед морознь Оросын Вологодскийн нэгэн эртний тосгон Устюг-т амьдардаг гэх бөгөөд 1870 оны үед Оросын ард түмний шинэ жилийн бэлгэдэл болжээ. Славчууд анх МЭӨ XY зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн 3-р сарын 1-нд тэмдэглэж байгаад 1348 оноос Москва хотод 9-р сард тэмдэглэдэг болжээ. XYIII зуунд европчууд католик шашинтай болж Григорын тоол...
  • 2015 он өмнөх жилүүдээс "1 секундээр илүү" байх нь.
    Франц дахь"Олон улсын Дэлхийн Тойрог Замын Хөдөлгөөний Газар"-н эрдэмтдийн мэдээлж байгаагаар 2015 он өмнөх жилүүдээс 1 секундээр илүү байх бөгөөд ирэх 6-р сарын 30-наас зөрүүг гаргаж, "засварын секунд" буюу нарны цагийг дэлхийн цагтай тохируулах юм байна. Үүнээс үүдэн интернет орчинд элдэв эвдрэл үүсч болзошгүй гэнэ. Дашрамд дурьдахад дэлхий тэнхлэгээ урьдынхаас...
  • ФОТО: "Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчид эсэргүүцлээ илэрхийлэв
    Гэрэл зургийг MPA.mn "Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр захынхаа гадна жагсаал зохион байгууллаа. Тодруулбал, тус худалдааны төвийн захиргаанаас 495,000 төгрөг байсан түрээсийн төлбөрийг 995,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь түрээслэгчдийг жагсахад хүргэжээ. Түрээслэгч ““Дүнжингарав” ХХК-...
  • “Би хариуцлагатай аав ээж” аян эхэллээ
    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа. “Би хариуцлагатай аав ээж” аян нь: Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, Эцэг эхийн зөвлө...
  • ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
    Сүхбаатарын талбайд 08:30 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг болно. Үндсэн хуулийн цэцийн байранд 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Монгол-Солонгосын политехник коллежийн байранд 10:00 цагт МСҮТ, политехник коллежийн суралцагчдын мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, ажил олгогчийн шаардлагад ...
  • ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-аас баривчилжээ
    Гэрэл зургийг Mpa.mn АТГ-аас олны анхаарал татсан гэмт хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө. АТГ-ын ХМОНХХ-ийн дарга Т.Баярхүү "Шүүгч нартай холбоотой хэргийг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага гарсан. Энэ үед шүүгч асан С.Төмөрбаатар ОХУ-аар дамжин АНУ-д очсон гэсэн мэдээлэл авагдсан. Бид тү...
  • Монголчуудын амжилт буурсаар...
    Монголд хамгийн өндөр түвшинд хөгжсөн топ спортын төрлүүд болох жүдо, чөлөөт бөх, боксын ДАШТ-тэй өдрүүд үргэлжилсээр. Жүдогоор эхэлсэн ДАШТ чөлөөт бөх, боксоор үргэлжилж байна. Жүдогийн хувьд ДАШТ-д оролцсон манай баг ганцхан хүрэл медальтай ирж, холбооны удирдлага, дасгалжуулагчид ажлаа өгсөн. Өдгөө хоёр хоногийн өмнө ахлах...
  • Нью Йоркт дэлгүүр ажиллуулдаг Солонгос эзэн ПАК ба АЖИЛ БОЛ АМЬДРАЛ
    Америкийн Нью-Иорк хотын нэгэн дүүрэгт солонгос дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийн эзнийг Пак гэдэг байжээ. Пак өөрийн дэлгүүрээ 45 жилийн турш ажиллуулж байгаа юм. Тэр өдөрт 16 цаг ажилладаг. Амралтын өдрөөр ч амрахгүй ажиллана. Тэр байтугай баярын өдрүүдээр ч амрахгүй. Нэг удаа Пакын охин дэлгүүртээ оров. Гэтэл аав нь шалан дээр хэвтэж байлаа. Тэр зүрхний шигдээстэй байжээ. Охин тү...
  • Япон соёлын наадам 2019 энэ амралтын өдрүүдээр Сүхбаатарын талбайд зохиогдоно
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Япон соёлын наадам” энэ жил Улаанбаатар хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах бөгөөд Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох...
  • Голомт банк 2019–2020 онд сургалт хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна
  • Архидан согтуурсан үедээ гудамжинд явсан дөрвөн хүнийг хутгалж гэмтээжээ
    Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд гудамжинд таарсан дөрвөн хүнийг шилний хагархай, хутгаар гэмтсээсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “Манай нөхөр хутгалуулчихса...
  • Комьютерын тухай таны мэддэггүй баримтууд
    Сэтгэл зүйчид компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг.Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ.Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог.Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг.Энэ нь хуурай ...
  • Алдарт жүжигчин Анжелина Жолигийн шинэ шивээсний талаар
    Австралид кино зураг авалтанд оролцож байхдаа жүжигчин бүсгүй шивээснийхээ тоог нэмсэн болохыг папарациуд анзаарсан ч ихэд нууц байдалд хийлгэсэн тул одоог хүртэл бүрэн утга санааг нь таамаглахад бэрх байгаа аж.Түүний баруун гарын шуунд Араб үсгээр “шийдвэр төгс байдал” гэх утгатай шивээс байдаг ба, энэ шивээснийхээ хажууд үл мэдэгдэх тэмдэг шивүүлсэн нь сүүлд хийлгэсэн хөх...
  • Оросын Федор робот сансарт ажиллаж чадахгүйгээ харуулсан тул төслийг нь зогсоохоор болжээ
    Оросын инженерүүдийн зохион бүтээсэн Федор хүн дүрст робот нь тойрог замд сансрын нисэгчдэд туслах зориулалттай бүтээл байв. “Final Experimental Demonstration Object Research” үгсийн товчлолоор нэрлэгдсэн робот нь задгай сансарт урт хугацаагаар ажиллах зэрэг хүний эрүүл мэндэд эрсдэлтэй даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй. Федорыг най...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.